 |
|
 |
|
Ц. Нямдорж: ”Олонхийн тал нь сайд болчихсон юм чинь хурлын ирц яаж бүрдэх юм бэ” |
|
|
 |
|
 |
Ц. Нямдорж: ”Олонхийн тал нь сайд болчихсон юм чинь хурлын ирц яаж бүрдэх юм бэ”
2013-12-03-Энэ парламент нэг л хүйтэн харьцаатай байна- 
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа. -Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанд гарын арван хуруунд багтахаар цөөхөн гишүүн суусан. Ер нь гишүүд ямар ч идэвхгүй унтаа байдалтай байна. Зүгээр л кноп дардаг болчихож?-Энэ парламент анхнаасаа мордохын хазгай болсон. Бүх ажил нь буруу зүйлээс эхэлсэн. Ер нь их эмзэг бүрэлдэхүүнтэй гэхэд болно. АН нь арай олон суудалтай, Ардын нам нь бас хэдхэн суудлаар дутуу, “Шударга ёс” эвсэл бас цөөхөн хэдэн суудалтай. Ийм л эмзэг бүрэлдэхүүнтэй парламент. Анхнаасаа буруу уур амьсгал, буруу арга барилаар ажлаа эхлүүлсэн нь өнөөдрийн назгай, хайнга байдлыг бий болгосон. Яг үнэнийг хэлэхэд төсөв батлагдснаас хойш гишүүд хийж, хэлэхээ олж ядсан өнгө аястай болчихлоо. Байнгын хорооны хуралдаан ч мөн ялгаагүй, ирц бүрдэхгүй. Чухал том асуудал авч хэлэлцэх гэхээр халгадаг. Нэг л байгаа байхгүй нь мэдэгдэхгүй хүйтэн харьцаатай парламент болж. Уг нь ирц бүрдүүлэхэд олонхи, цөөнх ялгаагүй анхаарах ёстой. Гэхдээ ирц бүрдүүлэхэд шийдвэрлэх хариуцлагыг олонхи хүлээнэ. Гэвч олонхид энэ хариуцлагыг хүлээх чадвар дутагдаж байна. Олонхийн 40 гаруй хүнээс тал нь сайд болчихсон юм чинь яаж хурлынх нь ирц бүрдэх юм бэ. Хараад байхад Тэмүүжингээс өөр хүн чуулганд суухаа байж. Энэ утгаараа парламентын ажил тааруу байгаа гэдэг дүгнэлттэй би санал нэг байгаа. Дөнгөж сая Эдийн засгийн байнгын хорооны ирц бас л хүрсэнгүй. Тиймээс би олонхид ирц бүрдүүлэх асуудалд анхаарч, шийд гэдгийг хэлсэн. -Одоо болтол Ардын намын гишүүд ганцхан байнгын хороонд харьяалагдаж байгаа. Үүнийг хэзээ шийдэх юм бэ. Ардын намынхан сүүлдээ энэ талаар ярихаа больсон юм шиг ээ? -Байнгын хороонд суулгах хүмүүсийнхээ тоон дээр хоёр тал зөвшилцөөд шийдэлд хүрчих ёстой юм л даа. Манайхан нэг юм шаардсан болоод л, олонхи санаатай нь гэдийсэн ийм л байдалтай байна. Энэ нь ямар нэгэн ажилд шаггүй бэрхшээл учруулж байна. Үүнийг зохицуулчих чадвар УИХ-ын удирдлагад байна уу. Надад бол байхгүй л гэж харагдаад байгаа юм. Би энэ асуудлаар олон удаа АНынхантай ярьсан. Хоёрын хооронд юман дээр ингэдгээ больчих, гишүүддээ ижил тэгш хандах, учиртайг хэлсэн. Гэвч хэлээд ч нэмэргүй байна. Ийм байдлаар цаашаа хол явахгүй. Үзэл бодол намын харьяаллаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон Үндсэн хууль батлаад 21 жил болж байдаг. Гэтэл дээд төвшинд эрх барьж байгаа хүмүүсийн байж байгаа царайг хар. -Энэ болж буй үйл явдал танд харамсах сэтгэл төрүүлж байна уу. Таны ярианаас тийм байдал ажиглагдлаа? -Бодитой ажил яриад, шийдвэр гаргах ажил хэрэгч гишүүдийн тоо өдрөөс өдөрт цөөрч байна. Хэвлэл харахаараа ухаантай царайлсан ярилцлага өгдөг хэрнээ төрийн шийдвэр гаргаад оролц гэхээр юу ч хийдэггүй. Ийм л зөөлөн суудалд суух сонирхолтой хүмүүс олон болчихлоо. Үүнээс шалтгаалаад парламентад итгэх олон нийтийн итгэл их муудаж байгаа нь үнэн шүү дээ. Тиймээс сонгогдсон гишүүд парламентын нэр төрийг хамгаалж юм бүтээж чаддаггүй юмаа гэхэд ядаж л хурал хуйдаа ирээд ирцийг нь бүрдүүлж төр шийдвэр гаргах боломжийг нь бүрдүүлээд сууж байх ёстой. Гэтэл тийм сэтгэл байхгүй байна. Улстөржих үедээ улстөржчихөөд л энд, тэнд зугаалж явдаг л хүмүүстэй болж байна даа. Ард түмний төрд, парламентад итгэх итгэл хэр байгаа нь ерөөсөө сонгуулийн ирцээр харагддаг. Тухайлбал, 2012 оны УИХын сонгууль, Орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 60 гаруй хувьтай оролцсон. Уг нь өмнөх жилүүдэд 90 гаруй хувь хүрдэг байсан шүү дээ. Ард түмний сонгууль өгөх идэвх 30 хувиар буурлаа. Итгэж сонгосон гишүүд нь ийм унхиагүй ажиллаж байгаа тохиолдолд энэ итгэл улам л буурна. -Ингэж уруудаад байгаагийн шалтгаан нь юу юм бэ? -Ерөөсөө л хариуцлагын асуудал шүү дээ. Их хурлын гишүүд бүгд нэг, нэг зүйлийг барьж аваад түүнийгээ ажил хэрэг болговол 76 асуудал шийдэгдэнэ. Ингэхдээ олонхи цөөнх гэж ялгахгүйгээр. Цөөнх олонхийн алдаатай буруу зүйлийг хэлж, залруулах үүрэгтэй. Үүнийгээ ч бид өдөр тутам байнга хэлдэг. Гэтэл олонхид бид үнэхээр алдаа гаргачихсан юм уу гэж өөрийгөө толинд харах чадвар алга. Цөөнхийн ярьж байгаа зүйлд эрх баригчдыг хорлоод байя гэсэн санаа байхгүй. Ярьж байгаа зүйлийн цаана төрийн ажил сайн яваасай гэдэг ганцхан л зорилго байна. Гэтэл олонхи үүнийг харахгүй байгаа нь харамсалтай. Олонхийн дур зоргоороо асуудлыг шийдэх гэсэн байдал нь газар авч эцэстээ шоу төвшинд хүрээд эдийн засгаа унагаж байна. Олонхид наад замаараа явж болохгүй ээ, замд чинь хавх байгаа гэдгийг хэлээд байхад л яг тэр замаар явж байгаад л хавханд орчихоод байгаа юм. Эрх баригчдын бүх зүйл тооцоогүй замаар явсан. Гадаадын хөрөнгө оруулалт нэг жилийн дотор 50 хувь буурлаа. Хөрөнгө оруулагчид үргэсэн. Байгалийн үзэгдэлтэй жиших юм бол хар салхи л болж байна. Эцсийн дүндээ эрх баригчдад өөрийгөө толинд харах, ажил хэрэгч санал санаачилгыг хүлээж авах чадвар дутаад байгаа нь тойруугаар ийм байдал, үр дүнд хүргээд байна. Н.Алтанхуягт эмгэнэл илэрхийлж л байсан шүү дээ -Иргэд төр дампуурч байна гэж ярих болж. Та үүнтэй санал нийлж байна уу? -Би төр дампуурна гэдгийг энэ засгийг байгуулж байхад хэлсэн. Нэг бодлын Н.Алтанхуягт баяр хүргэмээр, нөгөө талаар эмгэнэл илэрхийлмээр байна гэж би Засаг байгуулдаг чуулган дээр хэлсэн. Одоогийн эрх баригчид 40 гаруй бүрэлдэхүүнтэй. Үүнээс тал хувь нь сайд болчихоор Их хурлын хяналт байхгүй болно. Их хурлын хяналт байхгүй гэдэг нь засагт дур зоргоороо авирлах үүд хаалга нь нээгдэж байгаа гэсэн үг. Ингээд Засгийн газар нь дураараа авирлаад ирэхээр өнөөдрийн яриад байгаа дампуурал чинь бий болж байгаа юм даа. Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг гуравхан тохиолдолд халж болно гэсэн заалттай. Нэгдүгээрт, нас барсан, хоёрдугаарт, өөр ажилд шилжсэн, гуравдугаарт, гадаад улсын харьяат болсон бол хална гэж. Бусад ямар ч тохиолдолд төрийн албан хаагчийг халахгүй гэдэг хууль мөрдөгдөж байсан орчинд АН төрийн албан хаагчдыг Ардын нам засгийн эрх барьж байхад ажиллаж байсан гэдэг утгаар нь бүх хүмүүсийг явуулсан. Энэ бол төр өөрийнхөө уураг тархийг саасан үзэгдэл. Тэгээд тэдний оронд АН-ын сонгуульд явж байсан гэдэг ганцхан шалгуураар ажилд тавиад төрийн чадавхийг үгүй хийж байгаа юм. Уг нь Ардын нам АН хамтарч засаг барьж байхад АНын саналаар төрийн захиргааны бүх албан хаагчдыг намаас түдгэлзүүлэх шийдвэрийг 2007 онд гаргасан. Гэтэл өнөөдөр АН цөөхөн суудлаар илүү болчихоод өөрсдийнхөө батлуулсан хуулийг гишгээд л улстөрийн ажиллагаа явуулаад байна. Энэ нь төр дампуурсныг хэлээд өгчихөж байгаа юм шүү дээ. -Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Орост айлчлах хүсэлтийг Оросын тал хүлээж аваагүй гэсэн яриа байна. Энэ талаар танд мэдээлэл байна уу? -Таниас л анх удаа сонсч байна. Ер нь бодитой мэдээлэл сонсоогүй тохиолдолд хариулдаг асуулт биш. Гэхдээ гоеполитикийн хувьд энэ хоёр том гүрэнтэй зөв харилцаж байх явдал бол бидний амин чухал эрх ашгийн асуудал. Аль нам засгийн эрхэнд байх нь сонин биш. Гэтэл сүүлийн үед хоёр хөрштэй харилцах харилцаан дээр цөөнгүй алдаа гаргачихлаа. Үүнийхээ учир зүйг хурдан олохгүй бол хэцүү. ОХУд айлчлах бол чухал эрх ашгийн асуудал. Би бол тэр айлчлал нь болоосой гэж л хүсч байна. Хамгийн гол нь манай төрийн зүтгэлтнүүд нь хамтарч ажиллаж байгаа улс гүрнүүдээ хуурдаггүй л байх ёстой. Манайхан бол нэг биш удаа хуурсан. Хуурах асуудал чинь зөвхөн энэ засгийн үед гарч байгаа юм биш. Өмнөх засгийн үед ч гэсэн ийм зүйл байсан. Төмөр замын асуудлаар гэхэд хойд, урд хоёр хөршөө хуурсан улстөрийн харилцаа. Төрийн сайд хүний огт хийж болдоггүй муухай аргыг төмөр зам дээр хэрэглэсэн. Энэ нь нөгөө талын дургүйг хүргэнэ биз дээ. -Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр лүү” уулзалтан дээр "Засгийн газрын давхар дээлийг тайлах цаг болсон" гэж хэлсэн. Тэгэхээр таны шүүмжлээд байгаа парламент хэвийн ажиллах нь гэж харж болох нь ээ? - Ц.Элбэгдоржийн хэлснээр дан дээлтэй болгочих юм бол одоогийн бүх сайд нар чөлөөлөгдөж оронд нь УИХ-ын гишүүн биш хүн сууна гэсэн үг. Гэхдээ үүнийг хийнэ гэхээр АН-д фракциудын эрх мэдлийн зодооноос эхлээд зовлон их бий. Тэгээд ч эрх баригчдын хувьд бүрэн эрхийн хугацааных нь дөнгөж эхний нэг жил өнгөрч байна. Цаана нь чилийсэн гурван жил байна. Энэ хугацаанд эд нар давхар дээлээ тайлахгүй гээд явах юм бол байдал улам л хүндэрнэ. Ерөнхийлөгчийн хэлснээр том төрөөс ухаалаг төр лүү явъя л гэж бодож байгаа бол энэ асуудлаа хурдан шийдээд оруулах хэрэгтэй. Ерөнхийлөгчид ийм санал оруулах эрх нь байгаа. Манайхан нэг сайхан юм ярьчихаад хаядаг биш, Ярьснаа ажил хэрэг болгодог баймаар байгаа юм. Харин одоо эд нарыг харъя гэж бодож байна. Яг ямар санал оруулж ирдэг юм бол. Хэрвээ хурдан асуудлаа цэгцлэе гэж байгаа бол түргэн, шуурхай ярилцаад явах хэрэгтэй. Үнэхээр ухаалаг зүйл орж ирвэл бид дэмжинэ шүү дээ. Ядаж л энэ данхайсан бүтцээ 2012 оны төвшинд нь буцааж тавих хэрэгтэй. Гэхдээ эд нарын яриад байгаа зүйлд нэг их итгэхгүй л байна. Ингэж ярьж байгаад л хаях байх гэсэн тооцоо надад байна. Би эд нарыг дэндүү сайн мэднэ. Би живж байгаа хөлгийг хаяад зугтах капитан биш -Нээрээ энэ жил цалин тэтгэврийг нэмэгдүүлэх гэж ард түмнийг хуурснаас өөрцгүй зүйл хийлээ. Арай илүү нэмэгдүүлэх боломж үнэхээр байгаагүй юм болов уу? -Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх талд эрх баригчид дэндүү хүйтэн сэтгэлээр хандаж байна. Дөрвөн жил цалин, тэтгэврийг борцлоод хаячихлаа. Өмнө нь төсвийн хэмжээ одоогийнхоос хоёр дахин бага 3.6 триллион байхад цалин тэтгэврийг 50 хувиар нэмэгдүүлж болж байсан. Гэтэл одоо 6-7 орчим триллион өртөгтэй төсөв батлуулчихаад л цалин тэтгэврийг бараг хэвээр үлдээчихлээ. Энэ жил 200 тэрбум төгрөг гэж оруулж ирээд л батлууллаа. Энэ бол хаанаа ч хүрэхгүй. Тэгсэн хэрнээ бас ганган тайлбар хийгээд байгаа юм аа. "Бид юмны үнийг тогтвортой байлгана" гэж нөгөө хэлдгээ л хэлсэн. Ерөөс аль ч засаг юмны үнийг тогтвортой байлгаж чадахгүй. Юмны үнэ өсдгөөрөө л өснө. Эд нарын гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах гэж оролдож байгаа муйхар аргууд нэг л өдөр хад мөргөнө. -Байгаа оноогүй аргуудын нэг гэдгийг ард түмэн мэдэж л байгаа шүү дээ. Тэгсэн "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийг ирэх онд дахин хэрэгжүүлнэ гэсэн? -Би хэдхэн жишээ хэлье. "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд нефтийн компаниудад 190 тэрбум төгрөг жилийн өмнө тарааж өгсөн. Түүнээс эргэн төлөгдсөн хүүгийн төлбөр ердөө 18 тэрбум төгрөг. Цаад талд 170-аад тэрбум төгрөг төлөгдөөгүй байгаа. Цаашид ч төлөгдөх магадлал маш муу. Яагаад гэвэл үнийг хэт захиргаадаад бариад байгаа учраас компаниудын төлбөрийн чадвар биеэ даахаа больж байна гэсэн үг. Энэ бүхнийг нэг жил нууж болно. За хоёр жил нууж болно. Харин цаашид чадахгүй шүү дээ. 40 тэрбум төгрөг авсан компани одоо дөнгөж 980 сая төгрөг төлж байна. Энэ үнэнийг нь хэлэхээр нэг чихээрээ оруулаад л гаргачихаж байгаа юм. Ингэж өнөө маргаашаа аргацаасан байдлаар явж үнэхээр болохгүй. Энэ асуудлаа бидэнтэй ярьж байгаад тодорхой шийдэл гаргаж болно. Улсынхаа эрх ашгийн үүднээс. -Бас Ерөнхий сайдыг том асуудал хөндөх бус шуудайтай нүүрс л ярьдаг болж гэж гишүүд шүүмжилдэг. Та юу гэж бодож байна? -Том суудалд сууж байгаа хүн жижиг зүйл дээр алдахаар алдаагаа засч болдоггүй зовлонтой. Яг нарийн ярих юм бол өнгөрсөн жил орон нутгийн сонгуулийн санал хураалт болохоос долоо хоногийн өмнө Н.Алтанхуяг хоёр зүйл хийсэн. Нэг нь энэ "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"- ийг хэрэгжүүлж эхлэх шийдвэр гаргасан. Нөгөөдөх нь Багануурын нүүрсийг хямдаар олгох ажлыг эхлүүлсэн. Энэ бол сонгогчдын саналыг татах сонгуулийн далд бөгөөд хууль бус сурталчилгаа байсан. Энэ жилийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээл ч гэсэн ялгаагүй Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа. Санал хураалтаас долоо хоногийн өмнө хийсэн ажил. Сонгуулийн үеэр эрх мэдлээ ашиглаж хийсэн үйлдэл нь одоо эргээд хүзүүн дээр нь бууж байгаа хэрэг. Уг нь нүүрс зөөдөг ажлыг бүр томоор авч үзвэл хотын даргын хийх ёстой ажил. Дээд төвшин нь тэр. Монгол Улсын Ерөнхий сайд хүн нэг хотод нүүрс зөөгөөд эхлэх юм бол бүх аймаг, сумын төвд Н.Алтанхуяг нүүрс хүргэх болж таараад байгаа юм. Ер нь манай дарга нар Үндсэн хуулиар заасан төрийн суудал дээр зөв суух, тэр Үндсэн хуулийн үзэл санаанд таарч ажиллах чадваргүй болчихоод байна. -Төр бүх зүйлд хэтэрхий оролцоод байна уу? -Иргэдийн түлээ түлшээ бэлтгэх ажилд хүртэл төр оролцоод юм, юмны дундуур нь гүйж ороод байхаар ийм будилаан гарч байгаа юм. Ерөөс энэ бүхэн сонгуулийн үед хийсэн ухаангүй алхмаас үүдэлтэй. Би АН-ыг хэлж байгаа юм биш. Ардын намыг оролцуулаад хэлж байна. Сонгуулийн үед хийсэн ухаангүй алхам болгон эргэж хүзүү ороодог. Тэгэхээр Монголын толгой улстөрчид зөв байх ёстой. Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд бүгд. Энэ дарга нарын суудлаа зөв олж суух нь ямар их өртөгтэй гэдгийг харуулж байна. Тухайлбал, 2008 онд хамтарсан Засгийн газар байгуулж байхад АН “Эх орны хишиг” хамтарч ард түмэнд өгнө гэж засагт нийлсэн. Тэгээд сүүлдээ биелүүлж чадахгүй нь ойлгомжтой болоод ирэхээр 2012 оны нэгдүгээр сарын 5-нд засгаас гарах мэдэгдэл хийсэн нь ийм учиртай. Бид нар 1.5 саяыг өгч чадахгүй гэдгээ мэдрээд зугтсан. Өөрөөр хэлбэл, живж байгаа онгоцны капитан нь зорчигчдоо живүүлчихээд өөрөө зугтсан тийм л зүйл. Бас энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Олуулаа” хуулийн төсөл оруулж батлуулна гэж амласан. Мөн төрсөн эхчүүдийг дэмжиж засгаас их мөнгө өгнө гэж амласан. Энэ амлалтаа эд нар биелүүлэх ёстой. -Гэхдээ нэр томьёоны хувьд Олуулаа гэж нэртэй хуулийн төсөл байж болох уу? -Ийм нэртэй хууль байж болохгүй шүү дээ. Зүгээр л хөнгөн улстөр хийж байгаа юм. Сонгогчдын саналыг яаж хууран мэхэлж авах вэ гэдэг зүйлд АН гаршиж байна. Тэрнээс олуулаа гэдэг хууль гаргах юм бол ямар ч хэлэнд орчуулж болохгүй. Угаасаа ертөнцөд тийм хууль байхгүй. -Төрийн хариуцлагын асуудлаас болж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгөөд байгаа. Үүнд таны байр суурь ямар байгааг сонирхмоор байна? -Р.Амаржаргалын гаргаж байгаа шийдвэрийг өөр хүн дүгнэх нь утгагүй. Р.Амаржаргалын тэвчээрийнх нь эцэс хүрээд л ийм алхам хийж байгаа шүү дээ. Р.Амаржаргал энэ улсын эдийн засгийн, макро төвшний зүйлийг хамгийн сайн мэддэг Монголын цөөхөн сэхээтний нэг. Тэгээд ч анхнаасаа УИХ буруу замаар явсан гэдэгтэй Р.Амаржаргал гишүүн санал нийлж байсан. Р.Амаржаргал эсэргүүцэж байхад би Н.Алтанхуягт эмгэнэл илэрхийлдэг явдал чинь нэг долоо хоногт болсон шүү дээ. Засаг байгуулагдах үеэр адилхан бодолтой явж байсан хүмүүс бол Р.Амаржаргал бид хоёр. АН-ынхан Р.Амаржаргалын суудал биш АН-ын суудал гээд өмчлөөд авчихсан юм шиг аяг гаргаж байна. У.Хүрэлсүх өргөдөл гаргахад долоо хоногийн дотор шийдээд л явсан. Гэтэл Р.Амаржаргалынхыг шийдэж өгөхгүй удаагаад байх юм. Ядаж л асуудлыг хэлэлцээд нэг тийш нь болгоод өгөх хэрэгтэй шүү дээ. Юунаас нь айгаад байгаа юм. -Та Р.Амаржаргал гишүүнтэй адилхан байр суурьтай юм бол УИХ-ын гишүүнээсээ татгалзаж чадах уу? -Би тийм өргөдөл гаргахгүй. Би живж байгаа хөлгийг хаяад зугтах капитан биш. Би тэр живж байгаа хөлөгтэй хамт л живнэ. Мөн би цөөнхийн гишүүн учраас энэ Засгийн газрын муу ажилласных нь төлөө хариуцлага хүлээх хуулийн болон ёс зүйн үүрэг хүлээхгүй. Миний үүрэг бол эрх баригчдын хууль бус үйлдэлд хяналт тавьж, төрийг уналтаас хамгаалах учиртай. Цөөнхийн үүрэг тийм л байдаг. Тэр үүргээ би гүйцэтгэнэ шүү. Цөөнх буруу ойлгодог хүмүүс Засгийн газарт их олон байгаа. Цөөнх болохгүй замаар явж байгаа энэ замаар явж болохгүй гэдгийг хэлж энэ улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг мухар нүхэнд унагахаас сэргийлдэг. Гэтэл үүнийг зарим овлигогүй сайд нар хорлол гэж үзээд байдаг юм. Ийм алдаа гаргалаа, наадхаа зас гэхэд нь засчихвал эрх баригчдын л ажил сайн болно биз дээ. Тэр утгаараа цөөнх ярих ёстой.
|
| Ц. Нямдорж: ”Олонхийн тал нь сайд болчихсон юм чинь хурлын ирц яаж бүрдэх юм бэ” |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
Мал өвөлжилт нийт нутгийн 50%-д дунд, 17%-д бага зэрэг хүндрэлтэй байхаар байна 09:15 Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд,
|
Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд, »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|