 |
|
 |
|
А.Батсүх: Миний ээж хүнд туслахын одонд төрсөн хүн |
|
|
 |
|
 |
А.Батсүх: Миний ээж хүнд туслахын одонд төрсөн хүн
2013-12-02Төв аймгийн Сэрэглэн сумын харъяат, Монгол Улсын тод манлай уяач А.Батсүхтэй ярилцлаа.  Түүнтэй ярилцах гэж олон өдөр болсны эцэст биднийг баярлуулсан хариулт өгч “Шинэ Монгол өргөө” цогцолборт хүрээд ир гэв. Тэнд очиход нэлээд олон хүн цуглажээ. Тэрбээр ээж, төрсөн дүү нарынхаа хамт ирсэн байв. Тэдний өмнө Д.Жавзандорж лам сууж бурханы тухай, бурханд итгэснээр юунд хүрэх зэрэг айлдвар хэлж байв. Тэрхүү айлдварын дараа эрхэм уяачтай ярилцсан юм.
-Та нэлээн шүтлэгтэй юм шиг ээ. Нэлээн түрүүн орж ирээд ажиглаад байх нь ээ алгаа хавсараад залбирч байгаа харагдсан. Та Д.Жавзандорж ламтай хэзээнээс танил болсон бэ? -Багш маань Энэтхэгт 16 жил сурч байгаа. Одоо таван жил болоод төгсөнө. Энэ их эрдэмд суралцаж, Монгол түмнийхээ төлөө ажил хөдөлмөр, амьдралаа зориулж яваа ачтай хүн. 2011 онд багш шавийн барилдлагатай болсон. Багшийг бурхан номын тухай ярихад найман настай балчираас наян настай буурал хүртэл ойлгож ач тусыг нь мэдэрдэг. Багш эх орондоо жилд нэг удаа ирдэг. Тэр үед нь монгол түмэндээ хандаж “Сэтгэлийн засахуй” нэртэй хурал номын ажил хийхээр тогтсон. Энэ жил анх удаа боллоо. Олон хүн цуглаж. Үүнийг манай удирдах зөвлөлд байгаа долоон хүний бүрэлдэхүүнтэй хамт олон зохион байгууллаа.
-Өнөөдөр цугласан хүмүүс ирэх жил яг хэзээ болох бол гэж бодож байгаа болов уу? -Багшийг бид хэзээ ирэхийг нь мэдэж байгаад л зохион байгуулна. Түүнээс биш тогтсон өдөр заагаагүй. Багшийг би их эрдэмд сурч байгаагийнх нь үүднээс Монголоос төрж байгаа Ренбүчи гэж боддог. -Та хотод хэзээ ирсэн бэ. Ихэвчлэн адууныхаа дэргэд байдаг шүү дээ? -Ах нь өнгөрсөн жил адуугаараа Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд өвөлжсөн. Энэ жил дээрх сумаас нааш 30 км-ын зайд нутаглаж байгаа. Энэ намар би нэлээн орой болтол морио уясан. Монгол түмний морины их шүтээн наадмаар энэ жилийнхээ наадмыг отголж, намрынхаа ажилд ороод саяхан дуусгасан. Харин одоо буян номынхоо ажилд ороод явж байна. -Ээжийн тань аав лам байсан гэсэн. Тиймээс бурханд итгэхэд тань нөлөөлсөн болов уу. Мөн та гэрийнхээ хойморт олон бурхан залсан уу? -Ээж маань биднийг өрх тусгаарлахад бурхан тахил, судраасаа хувь хүртээдэг. Тэдгээр судрыг би шүтэж явдаг. Тэгээд ч би өсөхөөсөө эхлээд бурханы ном сонссон. Ээжийн өвөг эцгийг Наваан Хайдав гэдэг байсан. Богд уулын энгэрт олон жил амьдарсан, ард түмэн ч андахгүй дээ. Бурханы ном гэдэг ер нь хүнээ судалсан хүн шинжлэх их ухаан юм. -Ээжийг тань хүмүүс анддаггүй. Ялангуяа бэртсэн хүүхдийг ганцхан бариад л эдгээчихдэг гээд л ярьдаг. Захиргаадалтын үед үүнээсээ болж хэд хэдэн удаа баривчлагдаж ч байсан юм билээ... -Тийм. Ээж маань үр хүүхэд биднийхээ төлөө цагаан, ногоон дарь эхээ уншиж зальбираад л суудаг байсан. Социализмын үед хаалга үүдээ цоожилж байгаад хүртэл авдарнаасаа өвөөгөөс авч үлдсэн судраа дэлгээд уншина. Жижигхэн зул өргөчихөөд л. Тийм байсан болохоор нь би одоо ч дээрх дарь эхийн тарнийг дуржигнатал уншиж чадна. -Тийм үү? -Тэгэлгүй яадаг юм. Бага байхад унтах гэж байхад л хажууд ээж энэ тарнийг уншдаг байсан юм чинь. Ээжийг тухайн үед хүмүүс бариач гэдэг байлаа. Айлын хүүхэд гар, хөлөө бэртээх, толгойгоо хөдлөгчихлөө гээд ээжид л ирдэг. Тэгж тус болж байхад нь хүртэл дарга нар бариач хүн байна гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй байлаа шүү дээ. -Хүмүүсийг хуурч байна гэж бодоод уу? -Яг үнэн. Хүний толгой эргүүлж байна гээд л. Гэвч ээж жирэмсэн хүний хүүхэд гажихаас эхлээд олон бэртлийг ганцхан бариад л зүгээр болгочихно. Өөрөө 10 гаруй хүүхэд төрүүлсэн болохоороо тэр бүхнийг анддаггүй байх л даа. Миний ээж далай түмэндээ туслах одонд төрсөн хүн. Би түмэн олонд туслахыг ээжээсээ л олж хардаг. Тийм ч болохоороо би ээжийгээ харахаар өөрийнхөө хүүхэд шиг санадаг. -Та түрүүн духан дээр нь үнэрлээд, миний найз байхгүй юу гэж байсан. Ээж тань танд бусад хүүхдээсээ илүү амь байх аа? -Бид хоёр найз ч юм шиг байдаг. Харахаар хөөрхөн байгаа биз дээ. Одоо 80 насыг илээж байна. -Та энэ өвөл хотод байх уу? -Ойр зуурынхаа ажлыг төвхөнүүлчихээд адуу руугаа явна аа. Яагаад гэвэл энэ амьтан чинь өөртэй нь харьцаж байгаа хүмүүсээсээ их шалтгаалж хурдалдаг. Үүнд тэжээж, хариулж, эдэлж, сойж байгаа хүмүүс орно. Эцсийн эцэст тухайн морины уяа сойлго таарсан цагт унаач хүүхдийн эрх мэдэлд шилждэг. Тэгэхээр морь уяна гэдэг маш олон хүний хөдөлмөр шингэдэг байгаа биз. Тэгэхээр яг үнэндээ би эдгээр хүний хүч хөдөлмөрийг дулдуйдаж байж морьдоо түрүүлүүлж, айрагдуулж өнөөдрийн цолыг хүртсэн. Түүнээс би ганцаараа энэ их ажлыг хийж явсан юм биш. Дэм дэмэндээ гэгчээр ах, дүү нарынхтайгаа саахалт байгаа. Морины хүүхэд ч дор дороосоо өсч байна. Монгол ахуй ер нь ингэж л үргэлжилдэг дээ. -Танд туслах уяач олон байдаг уу? -Бий, бий.

-Тэд таны шавь болно. Харин та тод манлай уяач Д.Ононгийн шавь. Та хоёр хэзээнээс багш шавийн барилдлагатай болсон юм бэ? -2002 онд багшдаа шавь орсон. Багш шавь болсон бол гурван жил хамт морь уядаг дэг жаягтай. Түүнээс хойш саахалт бууж бараа бараандаа морьдоо уяж байгаа. Мориныхоо давхил хийдэг замынхаа чулууг хүртэл том жижиггүй түүж цэвэрлэнэ. -Танай аймаг олон уяачтай. Тэднээс яагаад Д.Ононг онцолсон юм бэ? -Манайх хэдэн үеэрээ Богд уулын өвөрт нутаглаж байна. Тэр үеэс л багшийнхтай саахалт буудаг байсан. Тэгээд ч нутгийн улс хэн хэнийгээ анддаггүй шүү дээ. Удам судраар нь хүүрнэнэ. Аав, ээж маань багшийнхийг ямар зан сайтай айл бэ гэдгийг ярьдаг байсан. Энэ бүхэн намайг багшид шавь ороход нөлөөлсөн. -Адуу дагасан хүн муу явна гэж байхгүй гэж тод манлай уяач Д.Ганбаатар хэлж байсан. Ер нь адууныхаа дэргэд байхад сэтгэл нэг л сайхан болно биз? -Тэгэлгүй яах вэ. Аав ээж, эх нутаг, адуугаа ярихад үнэхээр сайхан. Дөнгөж гарсан унагаа харах, бөхөө үзэх, морио уях ч сайхан. Монголд минь сайхан юм олон байна шүү дээ. Монгол хүн олон сайхан зүйлийн дунд амьдарч байна. -Өнгөрсөн зун Төв аймгийн түүхт 90 жилийн ой болсон. Та хэрхэн наадав? -Өнгөрсөн зун наадамчдын хувьд олон аймгийн түүхт ой давхацсан. Би дөрвөн айраг хүртсэн. Тодруулбал Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Б.Бадраагийн товгор хээр соёолон, ачит хонгор даага, сүүн зээрд даага, өсөх хүрэн хязаалангаа айрагдуулсан. Архангай аймгийн бүсийн наадмаас ч айраг хүртсэн. Мөн улсынхаа наадамд ч морио айрагдуулсан. Түүнчлэн Монголын адууны түүхэнд байгаагүй нээлт болж, морьтон монголчууд бид адуугаа Геннисийн номд бүртгүүллээ. 3000 морьтон бүртгүүлэхээс 5000 бол 10 мянган морь уралдахаас 11 мянга 500 болсон. Үүнд оролцсон хүмүүс зөвхөн өөрсдийнхөө хүсэлтээр л ирсэн. Хэрэв бүх аймгаар зохион байгуулаад оролцуулсан бол замбараагүй тоо гарахаар байж. Монгол гэдэг улсыг эрийн гурван наадам л авч явдаг. -Таны хувьд сүүлийн үед түрүү, айраг хүртээгүй жил гэж байхгүй болов уу? -Эхний хугацаанд энэ сайхан буяныг хурдлуулахад боломж нээгддэг юм байна. Морьдынхоо уяа сойлгыг таарууллаа гэхэд унаач хүүхдийн овсгоо самбаанаас шалтгаалж морь хурдалдаг. -Адууны тухай ярьж байгаагийнх уншигчид маань таныг хэдэн адуутай бол гэж бодож байж болох... -Сайхан өсгөж байгаа. 16 азарга 400 гаруй адуутай. -Улсын наадамд та хэчнээн тооны морь уядаг вэ? -Ер нь уяачид маань морьдоо барьж эхлэхдээ хэдэн цээл уяа дүүрсэн морь уядаг. Харин гурван сунгааны дараа харахад хэдхэн шигшигдсэн адуутай үлддэг. -Сүүлийн үед шинэ монгол адууг уяачид маш их өсгөх болж. Яваандаа цэвэр монгол адуу устах вий гэж санаагаа чилээсэн хүн ч байгаа... -Монгол адууны галбир улам гоё, хурд нь улам өсөх ёстой. Чадаж байвал бид яагаад Монгол адуугаа дэлхийд уралдуулж болохгүй гэж. Гэхдээ манай уяачдын төлөөлөл тод манлай уяач Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нар хэдэн сайхан адуу авч уралдуулж АНУ-д түрүүлүүллээ. Энэ бол уяачдын маань эхний алхам. Сайшаалтай хэрэг. Тэдгээр адууг өөрийн орондоо авч ирж хурдлуулъя гэхээр цаг үе, уур амьсгал нь болоогүй юм чинь орчинд нь л уралдуулахаас арга үгүй. Тачир үстэй, нимгэн арьстай тэдгээр адууг монголд уралдуулахын тулд нэлээн цаг хугацаа, ажиллагаа шаардагдана. Монголын адуу цус сэлбэлээ гээд удам нь тасрахгүй. Адууныхаа цусыг солих нь зөв. Монгол адуу өөрөө генеткгийнхээ хувьд өөрийгөө уусгаад бүрэн авчих чадвартай. Эрлийз азаргыг монгол гүүтэй нийлүүлэхээр гурав дахь үеэсээ бараг цэвэр монгол адуу болчихдог. Улсын наадамд уралдаж байгаа адууны тал хувь нь эрлийз адуу байдаг. Гэвч тэдгээрийг ялгана гээд байгаа өнөө хүмүүс нь таньдаггүй. Бүр илт харагдсаныг нь л ялгадаг. Харин бид хараад тэр анзааны юм байна даа гээд мэднэ. Мэдхээс ч яах вэ дээ, өөрсдөө хийж байгаа юм чинь. Тиймээс үүнийг нэг тийш нь шийдэх хэрэгтэй. -Яаж... -Миний бодлоор мундаа, сэрвээнийх нь өндрөөр л асуудлыг шийдвэл зүгээр. Тухайн заасан өндрөөс нь илүү гарвал хасагдана, гүйцээ. Дэлхийн хэмжээнд ийм асуудал яригдаж байгаад миний ярьснаар тогтож шийдэгдсэн. -ММСУХ-ны зүгээс өвлийн улиралд морь уралдуулахыг хориглосон. Үүнд та ямар бодолтой байдаг вэ? -Энэ холбоо 2013 онд сайн ажилласан. Гэхдээ санаж бодох, зохицуулах ажил гарч ирж байна. Ямар нэгэн ажил эхлэхэд өмнөхийгөө шинэчилж байж шийддэг. Энэ асуудал бол үүнээс л гарсан. Өвлийн улиралд насанд хүрсэн хүнээр хурдны морь унуулбал хөл нь газар хүрэх шахсан хүмүүсийг хараад хэн огших юм бэ. Монгол морийг монгол хүүхэд л унсанаараа монгол наадам гоё болж байгаа байхгүй юу. Монгол эрсийн ихэнх нь морь унаж өссөн байдаг. Гэхдээ зөвхөн морь унаад давхих биш. Тэгж давхихын тулд сэтгэлзүй, тэсвэр тэвчээр, эр зориг, авхаалж самбаа, хурд, хүч ордог юм. Цөөхүүлээ ч гэсэн өнөөдөр яагаад монголын удамт хөвгүүд дэлхийд нэрээ мандуулж яваа юм бэ гэхээр дээрх чанар багаас нь суусан байдаг болохоороо тэр. Дэлхийд адуу шигээ ялгарч чадаж байна. Үүнийг нотлох нэг баримт бол Японы мэргэжлийн сумо бөх. Монгол хүн л тэр тэсвэр тэвчээрийг дийлж одоо толгойлж байна. Япончууд тухайн тогтсон цагтаа хооллож, унтаж, бэлтгэлээ хийхгүй бол дэвжээн дээр гараад барилдаж чадахгүй. Харин Монгол бөхийг өглөө эрт босгоод хоол ч өгөлгүй бэлтгэл хийлгэвэл тоох ч үгүй. Адуу шигээ шандастай юм чинь арга байж үү дээ. Амьдралд хандах хандлага нь ч өөр. -Сэтгэл зүй бас их нөлөөлнө шүү? -Тийм. Монгол эр хүн нэг зорьсон зүйлдээ тууштай зүтгэвэл чадаж байж л салдаг. Маш хатуу бодолтой. Монгол адуу монгол хүн хоёр үүгээрээ адилхан. Дэлхийн олон адуунаас Монгол адуу л ганцаараа үхтэлээ уралдаж чаддаг амьтан. Харин эрлийз адуу жаахан эвгүйтэх юм бол амиа хамгаалаад зогсчихно. Одоо Монгол адууг гаргаж авах гэж Араб, Англичууд үйлдвэр угсаа бий болгож байна. Монгол адууны гайхамшигт чанар нь гэвэл шарх сайн даана, маш богино хугацаанд амарч чаддаг, бага өвсөнд хоолшиж чаддаг, өвлийн хүйтэн, зуны халуунд амархан зохицдог. Чингис хаан олон улсыг эзэлж байхдаа тухайн улсын адууг авч эдэлгээндээ хэрэглэж болох л байсан. Гэвч тэгсэн түүх байхгүй. Учир нь Монгол адуу нь л ээлээ өгч эрэмгий гэдгээ таниулж, газрын холыг туулах чадвартай болохоор тэр.

-Таныг 16 настайгаасаа эхэлж морь уясныг тань сонссон. Харин морь унаж эхэлсэн насыг тань мэдэхгүй юм? -Төвд өссөн л дөө. Тавдугаар ангид сурч байхдаа унадаг дугуй босгож унаж байлаа. Хөдөө очсон ч дугуйгаа унана. Гэхдээ хааяа саахалт айлынхаа хурдны морийг унадаг байсан. Аав маань морь уядаггүй байсан болохоор айлын хурдны морь л оногдоно л доо. Гэхдээ нэг их айрагдаагүй ээ. Мөч урт болохоор гурван жил хэртэй унаад л хасагдсан. -Морь уях болсон шалтгаан тань юунаас нөлөөлсөн бол... -Адуутай ойр өссөн болохоор өөрийн эрхгүй адуунд хайртай болчихдог юм билээ. Мориныхоо хөхөл, сүүлийг боож наадмынхаа талбай руу цувж байгаа хөх өвөгчүүдийг харахаар нэг л сайхан харагддаг байсан. Тэр үед одооных шиг морио машинд ачаад явдаггүй байлаа шүү дээ. Тэр өвөгчүүдийн гаансаа нэрж байгаа байдал, морио шинжиж байгаа, нударгаараа мориныхоо зоог арчиж байгаа төрх нь намайг өөрийн эрхгүй адуунд дуртай болгочихсон. Өвөг дээдэс маань байгаа байдлаараа л дараагийн үеэ тэгж бэлтгэдэг юм шиг. Би олон жил Хүй мандалд хүлгийнхээ тоосыг өргүүлж айраг, түрүү хүртлээ. Тэр үед тэнд цугласан олон түрүүлж ирж байгаа адууг хэний хүлэг бэ гэдгийг нь танихгүй хэрнээ уухайлж сэтгэлээ огшоохыг мөн ч их харсан. Зарим нь хүртэл уйлаад Монгол наадмаараа бахархаж байдаг. Гэтэл тэдний дунд зогсож байгаа гадаадын шар толгойтой хүмүүсийн нүүрэнд өчүүхэн ч баярын мишээл тодордоггүй. Зөвхөн гэрэл зураг авах л үүрэгтэй. Бид бодитой түүхтэй ард түмэн. Зарим улс шиг түүхээ гуйвуулаагүй. Сайн хүний үр, сүүтэй гүүний унага гэж агуу үг байдаг даа. Агуу өвөг дээдэстэй юм чинь агуу ард түмэн байхаас ч яах вэ дээ. -Цаанаасаа төрчихсөн юм гэж үү? -Яг тийм. Үүнийг л би хэлэх гээд байсан юм. -Аавынхаа тухай та яриач? -Цэргийн арслан цолтой хүн байсан. Адуунд аатай. Тэр хавийн айл дийлэхгүй адуугаа ааваар л бариулж, сургуулна. -Биеийн ерөнхий төрхийн хувьд... -185 см өндөртэй хүн байсан. Дөрвөн мөч бүдүүн, том гартай. Цээж нь лүхэгэр хэрнээ гэдэс суугаагүй. Ер нь улсын аварга Г.Эрхэмбаярын цээж аавынхтай төстэй. Гэхдээ нуруугаараа их хотгор. Хөл нь майжигдуу. -Бөхийн спортоор яагаад хичээллэж байгаагүй юм бол... -Таван жил цэргийн алба хаасан гэдэг. Цэрэгт байхдаа нэлээн барилддаг байсан юм билээ. Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир гуай аав хоёр багийн найзууд. Нэг голд тоглож өссөн гэдэг. Арслан аавыг ярихдаа “Баруун талтай, бярдаж барилдах гээд байсан юм даа” гэж хэлдэг. Аав минь гэр бүлтэй болж олон хүүхэдтэй болох үед нь нийгэмчлэл явагдаж хэдхэн малтай үлдэж. Тэгж байтал дараа нь тэгшитгэл гэж дахиж явагдаад үлдсэн малыг нь хамчихаж. Тэгэхээр нь олон нялх хүүхэдтэй айл чинь амьдрахын тулд төв бараадаж уурхайд орсон юм билээ. Гэхдээ ажлаа хийж байхдаа улсын наадамд хэд барилдахдаа нэг удаа тавын даваанд өвдөг шороодож байсан юм билээ. -Та аавыгаа бурхан болоход нь хэдэн настай байсан бэ? -Аварга дүү маань 16 би 18 настай байсан. Аав бид хоёрыг багаас нь бөх болгоно гээд хооронд нь барилдуулдаг байсан. Би 20 гарсан хэрнээ ч аавынхаа хэлсэн үгийг санахад яг л амьдралд хэрэг болдог шүү. -Зан байдлыг нь тодорхойлооч... -Олон таван үггүй, холын бодолтой эр хүн байж ээ. За бол за үгүй бол үгүй. Хүмүүсийг ялгаж харьцана гэж байхгүй. Ядарсан хүн байвал хооллоод арай гайгүй хувцас өмсгөөд явуулчихъя гэж боддог. Бидэнд “Хүнийг та нар гаднах төрхөөр нь битгий дүгнэлт хийгээрэй. Хүн гэдэг чинь адилхан л оюун санаатай. Хүн бүрт сайн тал бий” гэж сургасан. Тэр сургуулиар нь ч би хүүхдүүдээ сургадаг. -Сурын амт хэр мэдэрдэг байв? -Тухайн үед сэхээтнүүдийн хүүхдүүд л сураар ороолгуулахгүй байсан болов уу. Бусад нь бол сайн гуядуулдаг байсан. Аавдаа хоёр сайн ороолгуулчихвал бие хөнгөрөөд улам цовоожно. Хамгийн их хэрэг хийсэн үед чөдрөөр ороолгоно. Арай гайгүй бол сур, уурганы хувь, ташуур гээд зүйл анги нь өөр (инээв). Ер нь аав хүний таван салаа боов хүүхдийнхээ барцадыг арилгаж байдаг гэдэг үнэн байх. Би ч хааяа хүүхэддээ алганы амт өгье гэж боддог. Даанч зав гарахгүй юм.

-Та хойно автын мэргэжил эзэмшсэн юм уу? -Тийм. Дунд сургуулиа төгсөөд л явсан. Намайг явсан жил Баянаа аварга хүүхэд шалгаруулж “Шонхор” биеийн тамирын дээд сургуульдаа элсүүлсэн юм билээ. Түүнд нь аварга дүү багтсан. -Та мэргэжлээрээ ажилсан уу? -Үгүй. Гурван хос костюмтой, зангиа зүүсэн ганган залуу дөнгөж ирэхэд ээж “Чамаас өөр мал маллах хүн алга” гээд хав хар волк 24-т суулгаад хөдөө гэр рүү аваад явсан. Уг нь би төв орж авто механик маягийн цалинтай ажил хийх гээд байдаг. Гэвч ээж явуулаагүй. -Тэр үед танайх хэчнээн малтай байсан бэ? -Намайг хойшоо явсан хойгуур ээж эгч дүү нарт хувь хүртээхийг нь хүртээгээд үлдсэнийг нь айлд тавьчихсан байсан. Айлд тавигдсан тэдгээр малаа би цуглуулсаар буурлынхаа буяныг эдэлж өнөөдөр сайхан амьдарч байна гэж боддог. Гэхдээ намайг Баянаа аварга ногоон өнгөтэй УАЗ-469 машин хөлөглөчихсөн авч явах гэж ирсэн юм шүү. Бөх болгоно гээд. -Тэгээд яагаад яваагүй юм бэ? -Ээж явуулаагүй юм. Ээж аваргад “Чи нэгийг нь авсан бол болоо” гээд хавьтуулаагүй. Би ч дотроо хот л орох минь намайг аваад явчихаасай гээд Баянаа аварга руу хараад байлаа. Тэгсэн ч амжилт олоогүй (инээв). Аварга хсэг сууж байснаа явахаар гарав. Би ч гарлаа. Аварга над руу нэг эргэж харснаа машиндаа суугаад хөдөлчихсөн. Тэгээд миний хот орох бодол өнгөрсөн. -Тэр үед та ээждээ “Хот руу орж цалинтай ажил хийнэ” гэдэг байсан юм билээ. Тэгсэн нэг байгууллагаас 130 хонь авч таниар маллуулсан гэдэг? -Тийм. Нийслэлийн “Ус сувгийн удирдах газар”-аас авч ирсэн юм билээ. Цэргээс халагдаад ирсэн жил манай хонь нэлээн олон болчихож. Тэгэхээр нь ээжээс “Юун олон хоньтой болчихоо вэ” гэсэн чинь “Ус сувгийн 130 хонь нэмсэн. Цалин нь 100 төгрөг. Одоо миний хүү амины мал чинь байна. Цалин чинь байна. Ингээд ажиллаад байж дээ” гэв. Надад ч хэлэх үг олдоогүй. Тэгээд л хэдэн дүү нараа ингэ тэг гэж зохицуулчихаад өөрөө гэртээ голдуухан байж байдаг байлаа. -Тэр үед чинь ээж тань танд хэлэлгүй танай хадмынд очоод хадаг тавьчихсан гэл үү? -Тийм. Намайг нэг өдөр ээж “Чи чинь залуу хүн байж гэрээс гарахгүй хэвтээд байх юм. Найз нөхөдтэйгээ гараач” гэв. Үеийнхээ залуучуудтай нийлсэн хүн яаж зүгээр байх вэ өөрт таалагдсан бүсгүй рүү харна. Тэгж явахдаа ах нь эхнэртэйгээ танилцсан юм даа. Гэхдээ би эхэндээ гэрэлье ч гэж бодоогүй. Ээжид ч хэлсэнгүй. Гэтэл ээж нутаг орныхноосоо манай хүү хаагуур яваад байна, хэнийхээр бууж байна гэж сураг тавиад мэдэж. Гэтэл нэг өдөр би найз охинтойгоо уулзах гээд яваад очтол “Танай ээж чинь ирээд бурханд хадаг тавьчихсан шүү” гэдэг байгаа. -Тэгэхээр нь та хариад ээждээ юу гэж хэлэв? -Ээж та яагаад ингэчихээ вэ л гэсэн. Тэгсэн хээв нэгхэн “Миний хүүтэй жил мэнгэ нь таарах юм билээ, ээж нь мэдэлгүй яах вэ” гэсэн. Тэгээд л гэр бүлтэй болсон доо. -Таныг яагаад Тангаа гэдэг юм бэ? -Эмэг ижий маань өгсөн юм. Би багадаа гурайсан хар юм гарч. Тэгээд эмэг ээж маань Тангадын хар гэж хочилдог байсан юм билээ. Тэгээд Тангад нь явсаар байгаад л Тангаа болчихгүй юу. Сүхбат болохоор улаан хүүхэд гарсан юм билээ. Тэгээд л Улаанаа гэдэг нэртэй. -Аварга та хоёр хүүхэд байхдаа мэдээж олон барилдсан байж таарна. Та олон давдаг байсан уу? -Дунд сургууль төгстлөө миний талд байсан. Харин би хойшоо яваад аварга “Шонхор”-т орсноор эрс чангарсан байсан. Надтай барилдахдаа “Би баруун хөлийг чинь авна шүү” гэж байна. Би ч дотроо өгөхгүй дээ гэж бодож байтал “Tom and Jerry” хүүхэлдэйн кинонд гардаг муур шиг шур гээд л авчихна. Нүгэлтэй хурдан хөдөлгөөнтэй болчихсон байсан. Цаадах чинь байгалиасаа заяагдчихсан юм. Надад нэг удаа “Хурдан хөдөлгөөнтэй бөхтэй барилдах амар байдаг юм” гэж хэлсэн. Өөрөө хурдан болохоор тэгдэг байх л даа. Нүд нь нүгэлтэй хурдан. Би нэг жишээ хэлье.

-За... -Түр хурхын голд сум жараахай байдаг байлаа. Урт хэрнээ сахалтай. Тэр жараахай гар дөнгөж хүрэх төдийд хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихно. Би харъя гэж бодоод ч чаддаггүй. Гэтэл аварга одоо тийшээ явсан, одоо энд байна гээд хэлдэг. Би тэр загаснаас бусдыг нь барьдаг байсан. -Юугаар барих уу? -Юугаар ч хамаагүй. Заримдаа гараараа. Хувин, шил гээд л. Харин аварга миний барьж чаддаггүй жараахайг барьчихна. -Хэрвээ та үндэсний бөхөөр тууштай барилдсан бол ямар цолтой байх байсан бол... -Би чинь Монгол Улсын сумын заан цолтой шүү дээ(инээв). Энэ цолоо Монгол Улсын гээд байгаа юм аа. Би авч чадах цолоо л авсан байх. -Гэхдээ таныг чанга байсан л гэдэг юм билээ шүү дээ? -Сонгино хайрханы хишиг барилдаанд нэг барилдсан юм. Манай аймгийн Баян сумын харьяат аймгийн арслан Батчулуунтай таарч хаясан юм. Тэгсэн Ц.Хэнмэдэх гуай харчихаад их шоолж инээж байна аа. Юу бодож инээсэн юм бүү мэд. Түүнээс хойш намайг хүмүүс хэрхэн барилддаг вэ гэхээр нь Хэнмэдэх гуай л мэднэ дээ гэж хэлдэг. -Та аваргыг ямар цолны болзол хангахад нь илүү баярлаж байсан бэ? -Төр түмний цол ер нь багаддаггүй юм. Гэхдээ Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор дархан аварга Б.Бат-Эрдэнийг хаяхад нь их баярласан. Цагийг эзэлсэн аваргыг өвдөг шороодуулж 10 давж түрүүлнэ гэдэг их амжилт. -Дээхнэ аваргыг допинг хэрэглэсэн гэж хэсэг шуугисан. Тэр үед ах хүний хувьд юу бодож байв? -Хорвоо хүртэл нэмэх, хасах цэнэгтэй байдгийн адил хүний амьдрал ч тийм байдаг биз дээ. Дүү маань сайн, муу аль алинийг нь их сонссон. Гэхдээ сайныг нь сонсч баярлаад, мууг нь сонсч сэтгэлээр унаад байх шаардлага байхгүй л дээ. -МҮБХ-ны талаар та ямар бодолтой явдаг вэ? -Наадам дууссаны дараа шинжилгээ явуулаад ийм, тийм байна гэдэг. Гэтэл өнөө бөхчүүд нь хэрэглээгүй гэх юм. Хамгийн гол нь тэр шинжилсэн байгууллага нь хэр найдвартай юм бол. Олон улсын чанарт нийцсэн л гэнэ. Бөхчүүдийн уур уцаарыг хүргэлгүйгээр асуудлыг шийдэж болдоггүй юм болов уу. Үүнээс нь болж бөхчүүдийн нэр хүнд маш унаж байна. Хэл амнаас нь айж залуучууд энэ спортыг сонгохоо байх вий гэж эмзэглэж явдаг даа.

-Аваргыг зодог тайлахад та цочирдсон уу? -Тийм. Монгол түмэн их хүнд хүлээж авсан. Улсын наадамд морио мордуулчихаад айрагдсан ч бай айрагдаагүй ч бай орж ирээд л дүү минь хаана байгаа бол гэж харна. Аварга барилдаж байхдаа манай адуу айрагдана гэж итгэж байдаг бол би дүүгээ үзүүр түрүү булаалцана л гэж итгэж байдаг. Морио айрагдуулчихаад орж ирээд л харахад миний дүү барилдаж байдаг. Түрүүлж байдаг. Адуу нь ч айраг түрүү хүртэж, дүү нь ч үзүүр түрүү авсан сайхан наадам нэлээд олон жил үргэлжилсэн. Энэ бол манайхны хамгийн том баяр бахдал. Бид ард түмнээ баярлууллаа. Ээж дээрээ очиж сайхан үнсүүлээд баяраа тэмдэглээд их сайхан байдаг юм. Тэр жил би айрагдсан морио аваад цэнгэлдэхэд орсон чинь цагаан хоолойгоор дүү нэг юм зарлаад л байна. “Миний шавь нар сайхан барилдана. Аварга нь зодог тайлах гэж байна” гэж байна. Тэрийг сонсоод нүд харанхуйлаад явчихлаа. Тэгсэн чинь нөгөө сурвалжлагч нар чинь гүйж ирээд хоолой зангируулаад л уйлуулаад тавьчихлаа. Энэ сурвалжлагчид хүнийг хүнд хэцүү үед нь ирж уйлуулаад байдаг хэцүү хүмүүс. “Дандаа намайг уйлуулдаг чамайг аавд хэлнэ дээ” гэдэг шиг эвгүй хүмүүс шүү. Хүн тэвчээд байхад чинь уйлуулчихаад яваад өгнө. Уул нь би эр хүнийхээ хувьд тэвчээд байж байгаа байхгүй юу. Тэгээд байж байхад сурвалжлагч нар ирээд тэр тэвчээрийг задлаад хаячихна. Уйлуулаад л тавьчихна. -Танд ч хэлээгүй байж. Тэгэхээр өөрт нь ч гэсэн гэнэтийн шийдвэр байсан болов уу? -Миний дүү ганцаараа тийм шийд гаргасан. Хэнтэй ч яриагүй. Би дүүгийнхээ гаргасан тийм шийдвэрийг хүндэтгэж үзэх ёстой. Тэр чинь ямар жаахан хүүхдийн шийдвэр биш. Бөх гэдэг чинь ганцаарчилсан спорт. Өөрийнхөө алдаа оноог өөрөө л үүрдэг. Хүнтэй барилдаж байхад нь би хөлийг нь давхар хамаад өгч чадахгүйгээс хойш юу хэлэх вэ. Спортын характер гэж бас байгаа.
У.Баярсайхан |
| А.Батсүх: Миний ээж хүнд туслахын одонд төрсөн хүн |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ 07:22 Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ.
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ. »»
|
|
Э.Халиунболд, П.Мөрөн нар 16, 20-р байрт эрэмбэлэгдлээ 14:24 “Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус
|
“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг руу зорчих гэж байгаа бол цасаар шуурах тул анхаараарай 13:45 - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул
|
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул »»
|
|
Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д ажиллалаа 10:06 Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл,
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, »»
|
|
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2025 онд 3850 транзит галт тэрэг дамжин өнгөрсөн 10:03 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Орон сууцны үнэ өмнөх оноос 13.6 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна 10:00 Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь,
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь, »»
|
|
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа 09:56 Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө,
|
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|