БНХАУ Өмнөд Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлуудын агаарын уудамыг хяналтдаа авч болзошгүй гэж өнөөдөр Филиппин сэтгэл түгшин мэдээллээ. Филиппиний ГХЯ-ны төлөөлөгч Альберт дель Росарио ABS-CBN телевизийн компанид ярилцлага өгөхдөө Манилын энэ мэдэгдлийг сонсгов.

БНХАУ Зүүн Хятадын тэнгист маргаан үүсгэсэн арлуудыг багтаах Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүсийг байгуулах тухай зарлан мэдээлсний дараагаар ийнхүү мэдэгдсэн билээ. Дель Росариогийн хэлснээр Хятад Улсаас Зүүн Хятадын тэнгисийн талаар хийсэн мэдэгдэл Манилын сэтгэл түгшүүлэв.

Зүүн Хятадын тэнгис дэх хятадын энэ бүс Сенкаку арлуудаас болж БНХАУ, Японы хоорондын түгшүүртэй харилцааг улам хурцатгаж мэднэ гэж Филиппиний дипломат ажилтан үзэж байна. Бээжин эдгээр арлыг Дяоюйдао гэж, угаасаа хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг байсан, байсаар байна хэмээн үзэж байна.

Хэд хэдэн улс түүний дотор Филиппин, Вьетнам, Хятад улсууд Өмнөд Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлуудад өнгөлзөж байна. Тэнгисийн үлэмж хэсэг түүний дотор маргаантай арлууд манай нутаг дэвсвгэрийн нэг хэсэг байгаа нь эргэлзээгүй гэж Бээжин мэдэгдсээр байна.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ