|
|
|
|
Г.НЯМ-ОЧИР: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТҮҮХИЙГ 1913 ОНООС ЭХЛЭН БИЧИХ ЁСТОЙ |
|
|
|
|
|
Г.НЯМ-ОЧИР: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТҮҮХИЙГ 1913 ОНООС ЭХЛЭН БИЧИХ ЁСТОЙ
2013-11-29Зуун жил гэдэг их түүхийн хувьд шагай инчдэх мэт өчүүхэн авч, ойрх цагийн явдлыг шинжин харвал далай туулах мэт урт удаан буюу. Өнгөрсөн зуунд монгол үндэстэн оршин тогтнолынхоо хамгийн хүнд хэцүү, ороо бусгай, ээдрээ зөрчилтэй цаг хугацааг туулсан байж ч мэднэ. Гурван төрийн нүүрэнд гурван нийгмийн зохион байгуулалт, гурван өөр үзэл санаагаар амьдарсан монголчуудыг гагцхүү эх орон, тусгаар тогтнол, хэл соёлын алтан шижим л алдаршгүй бат холбож, өнөөдрийн энэ цагт ирсэн байна. Үймээн шуугиан, цус нулимсаар дүүрэн энэ зууны түүхийг үзэл суртлын хүйтэн гараас салгаж, эх орончийн халуун сэтгэлээр харахыг цаг үе маань шаардах болжээ. Өөр хэн нэгний шахаас дарамт, алив нэгэн дарангуй хүчний ашиг сонирхлын ивээс үгүй, дан ганц монгол хэмээх язгуур эрх ашгийн үүднээс эх түүхээ шинээр бичиж, нураагдсан олон сүмийнхээ дотор шатаагдсан оюун санаагаа сэрээн дуудаж, гутаагдсан нэр төртэйгээ цуг булаагдсан үнэт зүйлсээ сэргээн сануулах нь өнөө цагийн бичиг соёлын хүний эрхэм, түүхэн үүрэг билээ.
Зуун жилийн өмнө хүн хүч, зэр зэвсгийн хувьд эрс давуу Дундад иргэн улсын цэргийн хүчний өмнөөс цэрэглэн мордож, олон зууны өмнөх байлдан дагууллын үеэс хойш анх удаа их цагаан хэрэм хүртэл хилийн цэсээ тогтоосон “Таван замын байлдаан”-ы талаар шинэ түүхэнд анх удаа даацтай өгүүлсэн нэгэн баримтат кино өнгөрөгч ням гарагт МҮОНТ-ээр үзэгчдийн хүртээл боллоо. “Монголын шинжлэх ухааны баримтат кино бүтээгчдийн нийгэмлэг”-ийн бүтээсэн “Хоржийлоо” баримтат кино болон өдгөөх цагийн соёл суртахууны бодлого, эрдэм судлалын зарим асуудлыг хөндөж, уг киноны зохиогч, продюссер, Утга зохиолын “Хүрээ хөвгүүд”бүлгэмийн гишүүн Г.Ням-Очиртой хөөрөлдөв. -“Монголын шинжлэх ухааны баримтат кино бүтээгчдийн нийгэмлэг”-ийн талаар яриагаа эхэлье. Танай нийгэмлэг ямар зорилгоор, хэдийнээс үйл ажиллагаагаа эхлүүлэв? Өнгөрөгч хугацаанд ямар бүтээлүүдийг олны хүртээл болгов? -Манай нийгэмлэгт хамрагдаж буй уран бүтээлчид хуучин Телекино үйлдвэрийн буурин дээр байгуулагдсан Улаанбаатар телевизэд 1998-1999 онд хамт ажиллаж байсан хүмүүс. Тэр үеэс л баримтат киноны уламжлалыг таслахгүйн тулд кино хийж эхэлсэн. Эхэн үедээ Улаанбаатар телевизийн хөрөнгөөр хийдэг байлаа. Сүүлдээ өөрсдөө санхүүжүүлэн кино бүтээх болсон. Ер нь бол түүхийг баримтат киногоор авч үлддэг гэсэн бодолтой, тэр уламжлалыг таслахгүй гэсэн эрмэлзлэлтэй хувь уран бүтээлчдийн нийгэмлэг юм л даа. Жишээ нь энэ “Хоржийлоо”-г хийхийн тулд Жамсран ах бид хоёр 2008 оноос хойш Өвөрмонголоор явж, дайн тулаан болсон газруудын иргэдээс ярилцлага авах, зураг авах ажил хийсэн. Ер нь бол сайн чанартай баримтат киног дор хаяж гурван жил хийдэг. Нэлээд олон жилийн өмнө хийсэн О.Дашбалбар агсаны тухай "Шамбалд бичсэн захидал" баримтат киног гурван жил дуншиж байж гаргасан. Мөн их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламын тухай “Бүрхэг шөнийн тэргэл саран” киног бараг хоёр жил гаруй хугацаанд хийсэн. Баримтат кино бүтээгчдийн онцлог нь хүмүүст үзүүлсэн минут, секунд бүрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг болохоор өгч буй мэдээллээ олон хэлний, олон талт эх сурвалжаар батлах хэрэгтэй болдог. Манайхан сүүлийн үед инноваци гэж их ярих болж. Ялангуяа түүхийн судалгаанд гарч буй шинэ нээлтүүд сайн баримтат кино болж байж хүлээн зөвшөөрөгддөг нь бичигдээгүй хууль болсон. Иймээс бид шинжлэх ухааны мартагдсан, харанхуй өнцөгүүдийг төнхөж, шашин судлал, түүх, угсаатны зүйн судалгаануудыг чанартай кино болгохыг зорьж ажилладаг.
-Танай нийгэмлэгийн хамгийн сүүлд бүтээгээд байгаа “Хоржийлоо” кино үзэгчдэд хүрч эхэллээ. Энэ киноныхоо хэрхэн бүтсэн талаар яриач? -Бид өнгөрсөн жил хоёр кино гаргасан. Майдар сангийн захиалгаар бүтээсэн “Монголын майдарын соёл” нэртэй баримтат кино бүтээсэн нь олон нийтэд хүрсэн. Харин энэ “Хоржийлоо”-г өнгөрсөн онд “Эх орон” телевизийн захиалгаар бүтээж, тэр сувгаар нэг удаа гаргасан. “Хоржийлоо”-г хийх санааг анх 1998 онд манай багш, нэрт төвдөч Л.Хүрэлбаатар хэлж байсан. Тэр үед би Булган аймгийн Хутаг-Өндөр, Сайхан, сумаар явж судалгаа хийхдээ Шаврон Данзангийн “Бээжинг эзлэх тухай” тангарагийн шүлгийг анх олсон. Ер нь хуучин Ханддорж Чин вангийн хошууны хөгшчүүл 1913 оны “Таван замын байлдаан”-ы тухай их дурсаж ярьдаг. Манай шинэ түүхэнд энэ талаар бараг хөндөж тавиагүйд ихэд сэтгэл дундуур байдгаа хэлж байсан. Хатанбаатар Магсаржавын цэргийн тангараг байсан нэгэн шүлгийг тэр өвгөд ярьдаг байлаа. “Нар сараар барин тангараглая Няцаж буцсанаа буудан алъя Нэгэн эцгийн хөвгүүд адил Найртай сайхан явцгаая” гэсэн бадгийг Богд хаант Монгол улсын үед ч монгол цэргүүд цусан тангараг болгон өргөдөг байж. Энэ бүхнийг мэддэг хөгшчүүл саяхан болтол амьдарч байлаа шүү дээ.Тэр хүмүүс харамсалтай нь “Таван замын байлдаан” буюу "Богдын шар цэргийн түүх" түүхэнд үнэн зөвөөр бичигдэхийг үзэж чадалгүй бурхан болжээ. Булганы Сайхан, Хутаг-Өндөр, Тэшиг, Сэлэнгийн Цагаан нуур суманд энэ тулаанд оролцсон хүмүүс нэлээд олон байсантай уулзаж, түүх дурсамжийг нь яриулж авсан. Тэд домог биш бодит зүйл ярьдаг байсан юм шүү. Манай уран бүтээлчид энэ киногоороо Өвөрмонгол ахан дүүстээ хүнийрхүү ханддаг тэр хандлагыг л өөрчлөхийг хүссэн юм. Бидний ар монголчуудад хамгийн их тус болсон, түүхэнд үнэн зөв байр суурь эзлэх ёстой Өвөрмонголчуудын түүхийг нээлттэй авч үзэх ажлын эхлэл болгохыг зорьсон хэрэг.
-“Таван замын байлдаан”-ы тухай түүх нэлээд өргөн хүрээнд судлах ёстой асуудал болох нь тодорхой. Уран сайхны кино бүтээсэн ч болохгүй гэх газаргүй байх л даа. Чухам энэ хоёрын зааг дээрээс л таны бүтээл гарч байна. Ийм асуудал хөндсөн гэхэд хагас цагийн бүтээл болсон нь чамлалттай санагдлаа? -Богинохон болсон гэдэгтэй санал нийлнэ. Харин хөндөж буй асуудал, чанарын хувьд богинодохгүй гэдэгт итгэлтэй байна. Кино бүтээхэд тус болсон Өвөрмонголчууд, нэртэй эрдэмтдээс эхлээд жирийн малчдын яриа дүрсийг аюулгүй байдлыг нь бодолцсоны улмаас оруулаагүй нь зарим талаар дулимаг санагдуулж байгаа байх. Уг нь олон талын байр суурийг харуулсан бол илүү сонирхолтой л болох байсан. Киногоо хийхийн тулд Япон, Хятад, Оросын архив дахь материалуудтай танилцаж, энэ чиглэлээр дагнан судалгаа хийдэг манай цэргийн түүхчидтэй зөвлөлдсөн. Тиймээс энэ кино манай түүхчдийн дунд хүлээлт үүсгээд байсан. Төрийн соёрхолт, түүхч О.Батсайхан, Цэргийн түүхийн хүрээлэнгийн Ч.Мягмарсамбуу гээд зөвлөж туслахаас гадна, сэтгэл гарган хүлээж байсан хүмүүс ч цөөнгүй бий. Манай Өвөрмонгол ахан дүүсийн хамгийн гэгээлэг ой дурсамж, эргэн санадаг түүх нь энэ “Таван замын байлдаан”. Богдын шар цэргүүдийн хийсэн энэ аянаар Өвөр Монголын газар нутаг бүрэн чөлөөлөгдөж, нэг ч Хятад хүнгүй болсон гэдэг. Богд хаант Монгол Улс нэг жилийн турш Дундад иргэн улстай цагаан хэрмээр хиллэж байсан хэрэг. Энэ тулаанд Өвөрмонголчууд маш их үүрэг гүйцэтгэсэн. Тэд унасан газар, угаасан усаа чөлөөлөхийн тулд амиа цөлөн тулалдсан байдаг. Чухам үүнээсээ болж 100 жилийн турш хавчин хяхагдаж ирсэн. Ар монголоос мордсон цэрэгт газарчилж, эд хөрөнгийн туслалцаа үзүүлж явсаар их цагаан хэрмэнд тулсан. Ер нь манай монголчууд их гүрнүүдийн үеэсээ хойш хилээс гадагш хийсэн анхны томоохон байлдааны ажиллагаа бол энэ юм. Энэ байлдаанд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Тогтох тайж, Манлай ван Дамдинсүрэн нарын хүмүүс бол хятадын цэргийн өмнөөс өмнө нь ч олон тулаан хийж, ялж байсан арвин туршлага, өөрийн гэсэн дайны стратегитэй хүмүүс байжээ.
-Эерэг хандлага үгүйлэгдэж байна л даа. Өвөрлөгчдийг “Хужаа” гэх, өвөрлөгчид маань “Бид хужаа биш” гэх. Энэ бүхэн манай түүхийн сургалтын учир дутагдалтай байгааг харуулж байна гэж ойлголоо. Ер нь манай түүх бичлэгийн хандлага шинэ нийгэмд шилжсэнээр хэр хувирч шинэчлэгдсэн бэ? -Ер нь бүх зүйлийг энэ зуунд багтаачих гэдэг. Энэ зуун дотроо сүүлийн 90 жил, МАН-тай холбочих гээд байдаг үзэл өдгөө ч амь бөхтэй байна. Өөрөөр хэлбэл аливаа үйл хэрэгт ангич намч үзлийн үүднээс хандаж ирсэн манай түүх бичлэг догматик хандлагаа одоо болтол гээгээгүй байна. Жишээлхэд манай албан ёсны түүх бичлэгт энэ үйл явдлын тухай “Таван замын байлдаан” гэсэн ганцхан өгүүлбэр бий. Түүхдээ хүнийх рүү сэтгэлээр хандаж ирснээс болж, монгол судлал дахь түүх бичлэгийн зүйл дампуурлын шинжтэй болжээ. Өдгөө дэлхий даяар монголчуудыг төв азийн түүхэнд оруулсан хувь нэмрээр нь Манж, Хятад, Төвд, Орос эх сурвалж дээр тулгуурлаж судалдаг чиг хандлага давамгай байна. Ер нь монгол судлалын ихэнх зүйлс Төвд судлалтай нийлэх чиг хандлага харагдаж байгаа. Гэтэл манай монголд заавал МАН-тай холбочих гээд л үзээд байдаг. МАН өөрөө долоон боть түүхтэй. Монгол улс маань таван боть түүхтэй. Түүхийн шинжлэх ухаанд дорно төвлөг, өрнө төвлөг, тариалан төвлөг гэж гурван ойлголт байдаг. Өрнө, Дорнын бичлэг рүү хэт савлалгүй “Тариалан төвлөг” буюу оршин буй, оршин байсан орон газраа төвд авч, илүү өөриймсөг байдлаар түүх бичих хандлагыг чухалчлах нь өдгөө цагт илүү чухал юм. Түүх буруу, түүхийн бахархалт үнэт зүйлс, үйл явдлуудыг бичилгүй, зориудаар тойрон гарснаар үндэсний бахархал, үндэсний үзэл гэгч зүйл үгүй болж байна. Гэтэл умард хөршөө харъя. Өнөөгийн Оросууд бодлогоор үнэн алдартны шашин, оросын түүхийг буцаагаад засаж байна. Кино урлаг, уран зохиол ч энд хамрагдаж байна. Тэр бүү хэл төр нь шашны сүмд дуу дуулж, ил задгай бүжиглэсэн хамтлагийг хорьж цагдаж чадаад байна. Энэ бол төр нь уламжлалт шашин дээрээ тулгуурласан, үнэн бодит түүхийг бичихийг эрмэлзэж байгаагийн илрэл. Агуу их Орос гэдэг үзлийг үнэн алдартны шашны өвөөр хөшүүрэгдэн дотоод болон гадааддаа босгох гэсэн тэмүүлэл юм л даа. Оросууд өчигдөр тамхи татахыг хориглоход бид өнөөдөр хуулаад авчихаж чадаж байна. Гэтэл яагаад “Россиян” буюу “Агуу их Орос” гэсэн үзлийг босгож буй энэ хандлагыг хуулаад авчихаж болохгүй гэж.
-Энэ хандлагыг төлөвшүүлхэд танай нийгэмлэгийн бүтээлүүд тодорхой хувь нэмэр оруулж байгаа нь мэдээж хэрэг. Ижил зорилготой, эсвэл ижил хэлбэрээр уран бүтээл явуулж буй уран бүтээлчидтэй өөрсдийгөө жишиж харьцуулж үздэг биз дээ. Ер нь танай үеийн уран бүтээлчид дэлгэцийн урлагт жин дарж эхлээд байна? -Манай нийгэмлэг бол баримтат, түүхэн, уран сайхны хэлбэртэй баримтат кино зах зээл дээр тэргүүлэгч байр суурьтай байгаа. Мэргэжлийнхэн дундаа шүү дээ. Түүнээс биш бид бусдын ажилд хошуу дүрж, үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй. Ер нь болж өгвөл чанартай уран бүтээл хийхийг зорьж цуглардаг улс. Манай телевиз ялангуяа баримтат кинонд хуучныхаар уран сайхны өнгө аяс гэж ярьдаг тэр зүйлийг барьж ажилладаг хүн өдрийн од шиг болчихжээ. Бид зөвхөн түүхийн баримтат кино хийгээд явсан юм биш. Урьд телевизэд байхдаа уран сайхны нэвтрүүлгүүд хийж л байсан. Ер нь манай “Хүрээ хөвгүүд” бүлгэмийн П.Бадрал бид хоёр, зохиол, найруулга тал дээр маш сайн гар нийлж ажилласаар ирсэн. Ер нь уран сайхны найруулгаар одоохондоо П.Бадралын өмнө гишгэх найруулагч монголд алга байна. Биднийг анх телевизийн урлагт орж ирэхэд хамгийн их яригддаг байсан хэрнээ одоо хамгийн их орхигдож байгаа зүйл бол “Уран сайхан”. Уран сайхан гэж юуг яриад байнав гэхээр хүний мэдрэмж, яруу найргийн уран чадвар, найруулах урлагийн хамгийн дээд илэрхийлэл юм л даа. Манай залуус эвлүүлгийн найруулга зэргийг бол өндөр түвшинд хийдэг болж. Харин сэтгэлээсээ хандахгүй байгаагийнх ч юм уу, хүний сэтгэл рүү орж чадахгүй юм. Уран сайхны мөн чанар, үнэ цэнэ нь хүний сэтгэлд үлдэхгүй байна гэсэн үг. Телевизийн зориулалт уран сайхны гэхээсээ, мэдээллийн чиг хандлагатай болсон нь ч үүнд нөлөөлж байна. Харин манай нийгэмлэг энэ тал дээр чанарын баталгаа өгч чадна. Бид шууд микрофон бариад камерын өмнө зогсоогүй, дэлгэцийн өмнө гарахын тулд телевизийн редактор болох бүх шат дамжлагыг туулсан хүмүүс. Ер нь түүх ч бай аливаа нэгэн уран бүтээлийн санааг хүнд хялбарчилж уран сайханжуулах, тулган хүлээлгэх гэхээсээ өмнө аядуу зөөлнөөр ойлгуулах хэрэгтэй.
-Японд бол “Камиказэ”, Израильд “Массад”, Испанид “Армада” гэсэн үгс цэрэг армийнх нь хүч, эрмэлзлэлийг тодрхойлдог. Та бүхэн “Хоржийлоо”-г үүнтэй адил монгол цэргийн уриа дуудлага хэмээн гаргаж тавьсан байна. Ер нь манай цэргийн номлолд ийм хандлага оруулах гол түүхэн үндэс юу вэ? -Энэ үгний үндэс нь бол “Лхаржалло” буюу “Тэнгэр ялах болтугай” гэсэн төвд үг юм. “Хоржийлоо”-гийн талаар маш сонин нэг мэдээ байдаг. 1903 онд английн жанжин Ян Хасбэнд гэгч 3000 цэргээр Лхасыг эзлэхээр цөмөрсөн. Тэднийг сөрөн зогссон төвдийн нум сум, сэлэмтэй цэргүүд хагас механикжсан цэрэгт хиар цохиулсан. Энэ цэргүүдийн дотор цөөнгүй монголчууд байсан гэдэг. Тэгэхэд шархадсан төвд цэргүүдийг эмчилж байх үеэр Ян Хасбэнд тэдний хашгирч дайрсан уриа дуудлагын учрыг асуусан байдаг. Төвд цэргүүдийн хариулт тун сонирхолтой. XVI зууны үед монголчууд Төвдийг эзэлхээр цөмрөх үед уулын дээд хэсэгт байсан төвдийн харуулууд “Хоржалло” буюу “Монголчууд ялан ирлээ” гэж хоорондоо дохиолдог байжээ. Ингэж хэл дамжуулахад тэр нь уулсын хооронд цууриатахдаа ихээхэн сүртэй сонсогддог байж. Ер нь тэр цагаас эхлээд Төвдийн ч арми, Монголын ч армид энэ үг уриа болон үлджээ. Энэ бол Ян Хасбэндийн өдрийн тэмдэглэлдээ бичин үлдээсэн зүйл. Хоржийлоо гэдгийн “Хор” гэдэг бол төвдөөр “Хоромсого саадагтан” буюу монголчуудыг нэрлэдэг үг. Гол нь манай цэргийн түүхчид энэ тал дээр хангалттай судалгаа явуулсан. Гол нь төр ялангуяа ШУА академи “Таван замын байлдаан”-ы тухай судалгааг хүлээн зөвшөөрч, ач холбогдол өгөх сонирхолгүй байна. Энэ үйл явдлыг төр засаг нь нүдэндээ хавчдаггүй юм гэхэд хүмүүс нь дурсан санаг гэж хийсэн. Яагаад жирийн монгол хүмүүс энд болсон үйл явдлын тухай үнэн мөнөөр дурсаж болохгүй гэж? Тэртэй тэргүй манай монголын түүхийн шинжлэх ухаан арга зүйн хувьд мухардалд орсон. Тиймээс үүнийг зоригтойгоор гарган тавих хүн ч, хүсэл сонирхол ч алга. Манай түүхийн таван ботид энэ талаар “Таван замын байлдаан болсон” гэж ганц л өгүүлбэр бий. Ерөнхийлөгч болгоны нүүрэн дээр түүхээ сольдог ийм хандлага байж болохгүй л дээ. Саяхан монголын сэтгүүлзүй 100 жилийн ойгоо тэмдэглэлээ. Гэтэл батлан хамгаалах салбар нь сэтгүүлзүйгээсээ 10 насаар дүү байх юм. Ингэхээр монголын орчин үеийн зэвсэгт хүчний түүхийг сая хүрэхгүй иргэнийхээ дотроос 10 мянган цэрэг татаж, хүч илт давуу 70 мянган цэргийг угтан цохисон “Таван замын байлдаан” буюу 1913 оноос эхлэн тоолох ёстой гэж бидний уран бүтээлчид үзэж байгаа юм.
-Ярилцлага өгсөнд баярлалаа
Я.Баяраа |
Г.НЯМ-ОЧИР: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТҮҮХИЙГ 1913 ОНООС ЭХЛЭН БИЧИХ ЁСТОЙ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
Үйтэн хуар 19:56
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
Хан тэнгэр Алшаа 19:44
|
|
Овоон дээрх уулзалт 19:35
|
|
Хөлөнбуйрын тал нутаг 19:26
|
|
Хун галуу 19:22
|
|
Сайхан Мунийн нутаг 19:13
|
|
Х.Нямбаатар: Агаар бохирдуулж буй нүүрсэн яндангүй приус загварын машинуудыг журамлана 18:14 Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж »»
|
|
Хаалга нүдлээ гэж хүүхдэд гар хүрсэн Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ 17:29 Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.
|
Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ. »»
|
|
Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ 16:51 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн
|
2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн »»
|
|
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй 15:58 "Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа.
|
"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Нийтийн байрнууд ажилласан масло түлж байна 15:30 Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба
|
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба »»
|
|
Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ 13:01 У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ 12:58 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин
|
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин »»
|
|
"Реал Мадрид” баг Тивийн хоорондын цомын эзэн боллоо 12:51 ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод
|
ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод »»
|
|
Иргэдийн дийлэнх Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах санал өгч, бямба гарагаас автобус явуулахаар болжээ 11:38 Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн
|
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн »»
|
|
Эмээлтэд автын осол гарч нэг хүн амь насаа алджээ 10:02 Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны »»
|
|
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ 10:02 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ.
|
2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. »»
|
|
Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд иргэний шагналыг хүртжээ 23:34 Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд
|
Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд »»
|
|
Жагсаал цуглаан хийнэ гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй болно 23:07 Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал
|
Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал »»
|
|
Электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ 15:39 Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй
|
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй »»
|
|
Ирэх сараас торгууль нь 450 мянгаас дээш жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх замаар албадан төлүүлнэ 15:37 Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт
|
Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
ОБЕГ: Гоёлын гацуур гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай 13:47 Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ
|
Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс 21:00 цаг хүртэл ажиллана 13:39 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын
|
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
П.Сайнзориг: Докторын зэрэгтэй төрийн албан хаагчдад цалингийн 20%-ийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй 13:34 Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
|
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. »»
|
|
Орон сууцанд гал гарч гурван хүн угаартсаны нэг нь 1 настай хүүхэд байжээ 13:27 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын
|
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын »»
|
|
Оскарын сүүлчийн шатанд шалгарсан кинонуудыг танилцуулжээ 13:06 НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10 »»
|
|
Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ 09:18 Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ.
|
Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ. »»
|
|
Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй 09:09 ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм
|
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолт, ил галын улмаас үүдсэн галын дуудлага нэмэгджээ 09:01 Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан
|
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан »»
|
|
Д.Мөнхбаатар: Зарим эмээ, өвөө нар төрийнхөө өгсөн зүйлийг нандигнана гээд угаарын хий мэдрэгчээ хадганд ороогоод тавьчихсан байсан 08:58 Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
|
Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. »»
|
|
Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ 08:57 Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ.
|
Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ. »»
|
|
Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ 21:49 ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн,
|
ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, »»
|
|
The National: Монголтой ховор металлын хайгуулд хамтрах сонирхолтой буйгаа Персийн булангийн орнууд мэдэгдсэн 21:46 АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ
|
АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ »»
|
|
PM2.5-ийн агууламж 10 микрограмм тутамд 1 куб метрээр нэмэгдэх нь нас баралтыг 8.6 хувиар нэмэгдүүлдэг 21:43 Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад
|
Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад »»
|
|
Неймар Хойд Америкийн лигт тоглоно 21:42 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын »»
|
|
“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ 12:45 “Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн
|
“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн »»
|
|
Малын мялзан өвчний тохиолдол батлагдсан тул Ховдын Булган суманд хорио цээр тогтоолоо 12:44 Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
|
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ. »»
|
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ 14:34 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг »»
|
|
Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ 09:22 ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон
|
ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон »»
|
|
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн »»
|
|
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон. »»
|
|
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн »»
|
|
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
|
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд »»
|
|
Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна 13:05 Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.
|
Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна. »»
|
|
|
|