Хувийн зохион байгуулалтын үүднээс банктай холбоотой хоёр асуудал тулгардаг. Эхнийх нь чекийн дэвтэр болон тэмдэглэлийг цаг тухай бүр сайн хөтлөөгүйгээс замбараагүй болох явдал юм. Чекийн дэвтрийг нямбай, сайн хөтөлснөөр банкны алдааг анзаарахгүй байх эрсдэлээс хамгаалагдана. Мөн татвар төлөх үед хүндрэл тулгарахаас сэргийлнэ.
Хоёр дахь бэрхшээл бол банкны үйлчилгээ авах гэж цагаа гарздах явдал юм. Банкинд үйлчлүүлэгчид урт дараалал үүсгэн зогссоноос та цагаа гарздаж байсан уу? Тэгвэл би танд энэ талаар хэдэн зөвлөгөө өгөх болно.
Өнөө үед банкуудын санал болгодог автомат үйлчилгээнүүдийг ашигласнаар амьдрал тань маш хялбар болох боломжтой. Цахим банкны талаар ч мэдэж байх ёстой. Энэ бол ирээдүйн амьдралын хэв маяг юм.
Тогтолцоо бий болгох нь
· Чекийн тэмдэглэлээ үр ашигтай хөтлөхийн тулд хийх ёстой эхний чухал алхам бол чекийн зөв дэвтэр сонгох явдал юм. Чек, зарлага бүрийнхээ утгыг тайлбарлан бичих зай сайтай том дэвтэр сонгох нь үр дүнтэй.
· Үйлчлүүлэгчид маань “Тэгвэл би гадуур явж байгаа үедээ чек бичих болвол яах вэ?” хэмээн эсэргүүцдэг. Шийдэл нь маш хялбар. Чекийн том дэвтрээс гадна авсаар, жижиг дэвтэр хамт захиалах хэрэгтэй. Гадуур явж байхдаа чекийн жижиг дэвтрээ ашиглах хэрэгтэй. Чекийн дэвтрээ байнга авч явсанаарбайнга бичдэг болно. Үүний дараа он сар, чекийн дугаар, хэнд бичиж өгсөн, ямар хэмжээний мөнгө өгсөн зэргийг тухайн өдрийн орой тэмдэглэдэг дадалтай болох хэрэгтэй. Ганц төрлийн чек авч явдаг хүмүүс гэртээ ирээд тэмдэглэхээ мартдаг. Миний таньдаг нэг хүн өглөө чекээ авч гардаг ч тухайн өдөртөө ямар чек бичиж өгсөнөө орой нь санадаггүй. Эхнэр нь хэнд, ямар чек бичиж өгсөнөө санах гэж бөөн юм болдог гэж ярьж байсан. Чекийн нэмэлт дэвтэртэй байснаар энэ бүх асуудал шийдэгдэнэ.
· Чекээ зөвхөн өөрийн нэр, хаягтай хэвлүүл. Зарим бизнесмэнүүд хаяггүй чекийг үнэлдэггүй ч тэдэнд утасны дугаар, нийгмийн даатгалын дугаар гэх мэт мэдээлэл шаардлагагүй.
· Банкин дахь өөрийн нэр дээрх данс бүрт “Цуцлагдсан чек” гэсэн хавтастай бол. Хавтас бүрт 12 дэд хавтас хий. Ингэснээр банкны баримтуудыг саруудад харгалзуулан хадгалах боломжтой.
· Хавтас бүрийг тухайн жилийн хаягтай байлга. Хавтас бүр дээр дансны дугаар, төрөл, нэрийг нь бич.
· Бичсэн чек бүрийг чекийн үндсэн дэвтэртээ тэмдэглэ. Чекийн дугаар, огноо, хэнд бичиж өгсөн, зарлагын шалтгаан зэргийг тэмдэглэ. Ингэснээр төсвийнхөө зарлагыг тодорхой гаргах, татварын хөнгөлөлт эдлэх боломж олгодог.
· Чекийн орлогыг ч нямбай тэмдэглэх ёстой. Дансандаа мөнгө хийхдээ орлогын эх сурвалжийг бичиж байх хэрэгтэй.
· Орлого, зарлага хийсэн бол үндсэн чекийн дэвэртээ тооцоог тэнцэтгэж бай.
· Орлого, зарлагын баримтуудыг чекийн дэвтэртээ тэнцэтгэл хийх хүртлээ “Цуцлагдсан чек” хавтсандаа хадгалж бай. Орлого, зарлагын мэдүүлгүүд банкнаас ирэхэд баримтуудтайгаа харьцуулж, шалгаад цааш хадгалах хэрэгтэй.
· Банкны мэдүүлгүүд ирмэгц дансныхаа тэнцэтгэлийг гарга. Удаан хүлээж, орхих тусам тэнцэтгэл гаргах ажил ярвигтай болно.
· Шалгаж, баталгаажуулсан чек, орлого бүрийнхажууд тэмдэглэл хийж, банкны мэдэгдэлд байхгүйг нь дугуйлж тэмдэглэ.
· Жилийн эцэст “Цуцлагдсан чек”-ийн хавтсаа “Ар гэрийн асуудлууд”хавтсанд хий.
· Иймэрхүү бичиг баримтуудыг дор хаяж 6 жил хадгалвал зохино. Бизнестэй холбоотой тэмдэглэлүүдийг илүү урт хугацаанд хадгалах ёстой байдаг.
Банкаар үйлчлүүлэх нь
Хэрвээ та шинэ банкаар үйлчлүүлж байгаа бол шинэ ямар үйлчилгээ байгаа, үйлчилгээний төлбөр нь ямар байхыг сонирхох байх. Тэгвэл эдгээрээс гадна гүйлгээг хэр хурдан, зөв хийж байгааг анхаарах ёстой. Банк үйлчилгээгээ хурдан шуурхай үзүүлж байгаа эсэх нь санал болгож буй үйлчилгээ, түүний төлбөртэй адил чухал зүйл юм.
· Тухайн банк том сүлжээ банкны нэг хэсэг үү? Та хаана ч явсан АТМ-аас мөнгө авах боломжтой юу?
· Теллерийн цонх бүрт урт цуваа, дараалал үүсдэг үү? Та ямар нэг асуудлаа хэр хурдан шийдүүлж чадах вэ? Гадаа нь машин дотроосоо үйлчилгээ авах боломж байдаг уу?
· Заавал өөрийн биеэр байж үйлчилгээ авах ёстой бол аль болох хөл хөдөлгөөн багатай үед нь оч. Банк бүрт хөл хөдөлгөөн багатай үе нь өөр өөр байдаг. Гүйлгээ хийгддэг өдрүүд буюу пүрэв, баасан гарагууд, цайны цагаар үйлчлүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Хүмүүс амралтын өдрүүдийн дараа санхүүгийн асуудлуудаа цэгцлэхийг хүсдэг учир даваа гарагийн өглөө банкаар үйлчлүүлэхээс татгалзвал зохино.
· Ихэнх компаниуд төлбөрөө таны чекийн данс руу шууд дансаар шилжүүлэх боломжтой байдаг. Иймд банк руу очиж бэлэн мөнгө авах шаардлагагүй.
· Банк руу очихоосоо өмнө орлого, зарлагын баримтыг бөглөж бэлд. Ингэснээр цагаа хэмнэж чадна.
· Банкууд олон үйлчилгээндээ төлбөр авдаг. Үйлчлүүлдэг банк тань АТМ ашигласны төлбөр авдаг бол тэдний үйлчилгээг авах тоогоо цөөлж, хязгаарлах хэрэгтэй. Ингэснээр цагаа ч хэмнэх боломжтой.
Банкны үйлчилгээг үр дүнтэй авах нь
· Банкнаас авах хүү, төлбөрөө автоматаар мөнгө шилжүүлэх үйлчилгээгээр нь ав. Хэдийн хэмжээний мөнгийг хадгаламжийн данс руу хийх ёстой, хэдий хэмжээгээр брокерын компанийн данс руу тань хийх ёстойг хэлж өг. Ингэснээр мөнгө хүссэн газар тань байх болно.
· Телефон утсаар банкны үйлчилгээ авах талаар та сонирхож байсан уу? Өнөө үед ихэнх банк утсаар дансны орлого, үлдэгдэл, чекийн зарлага зэргийг шалгах, чекээр төлбөр хийхээ зогсоох, дансны гүйлгээний утгыг лавлах, төлбөр төлөх зэрэг үйлчилгээг үзүүлдэг болсон. Банкаар үйлчлүүлэхдээ энэ талаарх гарын авлага, материалыг олж ав.
Онлайн банкны үйлчилгээ
Хэрвээ та гэртээ компьютертэй, интернэтэд холбогдсон бол банкны ихэнх үйлчилгээг гэрээсээ авах боломжтой. (Компьютерээрээ бэлэн мөнгө авахаас бусад АТМ-ийн үзүүлдэг ихэнх үйлчилгээнүүдийг авч болно) Банкнаас санал болгож буйгэрийн үйлчилгээнүүд гүйлгээний утгыг үзэх, мөнгө шилжүүлэх, чекийн дансныхаа тэнцэтгэл хийх, төлбөр төлөх зэрэг боломж олгодог. Мөн зээлийн картынхаа утгыг шалгах, хувьцаа худалдан авах үйлчилгээнүүд ч байдаг.
Компьютер их ашигладаг, эсвэл байнга аялдаг хүмүүст онлайн банк их тохиромжтой байдаг.
· Хэрвээ та онлайн банкны үйлчилгээ авахыг хүсч байгаа бол одоогоор хоёр хувилбар байдаг. Үүнд:
- Зарим үйлчилгээ нь банкаар хийгддэг бөгөөд дансны мэдээллээ шалгах, данс хооронд мөнгөн шилжүүлэг хийх, төлбөр төлөх боломжтой.
- Онлайн банкны өөр нэг төрөл нь хувийн санхүүгээ удирдах программ хэлбэртэй байж болно. Та тухайн программд чекийн болон бэлэн мөнгөний бусад зарлагуудаа оруулж, бэлэн мөнгөний урсгалаа удирдах боломжтой. Мөн энэ нь гэр бүлийн төсвөө зохицуулахад тусалж, татвард шаардлагатай мэдээлэл өгдөг. Ийм программыг онлайн банкны үйлчилгээтэй холбоход банкны техник, программууд таны сонгосон программтай нийцэж ажиллахуйц байх ёстой.
· Аль нэг программыг худалдан авахаасаа өмнө банкны хүмүүстэй ярилцаж, тухайн банк цахим үйлчилгээнүүдтэй эсэхийг лавлах хэрэгтэй.
Миний найз Лора эмх цэгц муутай нэгэн бөгөөд онлайн банк хэрэглэдэггүй байсан юм. Тэр хуримын хүлээн авалтаа тарангуут бал сараар явахаасаа өмнө амжиж хүмүүсийн өгсөн бэлгийн чекүүдийг дансандаа оруулахаар хуримын даашинзаа ч тайлалгүй хамгийн ойрын АТМ руу гүйжээ. Чекүүдийг тоолж, хэд хэдэн маягт бөглөөд АТМ-д шургуулжээ. Тэгээд бал сарын аялалдаа явсан байна. Гэтэл удалгүй тэрээр автомат машин чекийг нь тоолохдоо алдаа гаргасан юм биш байгаа гэж санаа зовнижэхэлжээ.Маргааш нь тэрээр банкны ажилтантай утсаар ярьж лавлахад чекүүдээ зөв оруулсан бол бүх юм зүгээр гэсэн байна. Гэвч Лора бал сарын аялалынхаа хоёр долоо хоногийгдансны орлогынхоо талаар санаа зовж өнгөрөөжээ.Эргэж ирээд үзтэл дансанд нь түүний бичсэнээс их мөнгө орсон байж. Тэр зарим чекээ оруулахаа мартсан ч банк түүний алдааг зассан байжээ. Мөнгө санхүүгийн асуудал ньцэгцэрсэн ч тэр амьдралаа ийнхүү цэгцгүй эхэлсэн сэн. Хэрвээ тэр онлайн банкны үйлчилгээнд элсчихсэн байсан бол аялалаар явж байхдаа дансаа шалгаж, бодол сэтгэлээ зовоох хэрэггүй байсан юм.
http://lector.mn