Италийн Сардиния арал дээр үер буусны улмаас 16 хүн амь эрсэджээ. Өнөөдөр Иргэний хамгаалалтын удирдах газраас хийсэн мэдээллээр, эрлийн ажил үргэлжилж байгаа бөгөөд одоогоор сураггүй болсон дөрвөн хүнийг эрж хайж байна.

Арал дээр орсон усархаг борооны улмаас орон нутгийн гол мөрнүүд үерлэжээ. Олон суурин газруудтай холбодог автомашины зам болон төмөр замын тээврийн харилцаа гэмтжээ. Зарим газруудад гэрэл цахилгаангүй байна. Усан дор орон сууцны байшингууд живж, хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Тус улсын хойд хэсгийн алдартай маргадын эрэг дээрх Олбия боомт болон Санта-Тереза-Галлура хот гамшигт илүүтэй нэрвэгджээ. Аврах ажиллагаанд нилээд хэдэн нисдэг тэргүүдийг дайчилжээ.