Филиппинд «Хайянь» хүчтэй хар салхины улмаас 1000 гаруй хүн амь насаа алдаж, бас хэд хэдэн мянган хүн нь шархдаж бэртсэн тухай орон нутгийн ХМХ-үүд эндхийн эрх баригчдын мэдээллээс иш татан уламжлав. 

Филиппиний цаг уурын судлаачдын тоо баримтуудаас харахад одоо хар салхи бага зэрэг намжиж цагт 175 км хурдтай болж, Вьетнам руу зүглэв. Тус улс хүн амыг нүүлгэж эхэллээ. Хар салхины уршгийг арилгахад нь Филиппинд туслана гэж ЕХ ба Их Британи мэдэгджээ. Үүний өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри улс орон нь Филиппинд туслахыг мэдэгсдэн билээ.

 

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ