Оросын Ерөнхийлөгч Владимир Путин террористын ажиллагаанаар учруулсан хохиролыг түүний төрөл төрөгсөдийн хөрөнгөөр нөхөх тухай хуульд гарын үсэг зурав. Энэ хууль ёсоор террорын ажиллагаа явуулахаар сурах, террорын бүлгийг зохион байгуулах, түүний бүрэлдэхүүнд орох, террорын байгууллагын ажиллагааг зохион байгуулж оролцохын төлөө эрүүгийн хариуцлага хүүлээх юм. Тухайлбал террорын ажиллагаа явуулахаар сурсан этгээдийг 5-аас 10 хүртэл жилээр шоронд хориж, их хэмжэний мөнгөн торгууль ногдуулна.

Террорын бүлгийг зохион байгуулагчийг 15-аас 20 жил хуртэл шоронд хориж, 1 сая рублийн торгууль ноогдуулна. Террорын блгийн ажиллагаанд оролцсон төлөө 5-аас 10 жил хүртэл шоронд хоригдох шийтгэл хүлээнэ. Үүний хамт их хэмжээний торгууль ноогдуулж мэднэ. Гадаад улсын нутаг дэвсгэрийг оролцуулан хууль бүс зэвсэгт анги нэгтгэлд ОУ-ын ашиг сонирхолд харш ажиллагаа явуулагчийг шоронд 6 жил хүртэл хугацаагаар хорих юм.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ