 |
|
 |
|
11 сард таныг юу хүлээж байгаа вэ |
|
|
 |
|
 |
11 сард таныг юу хүлээж байгаа вэ
2013-11-04Ирж буй 11 сард од эрхэс уншигч танд юуг зөвлөж байгааг та бүхэндээ хүргэе.  Матрын орд: 11 сарын 5-нд Сугар гараг Матрын ордод шилжиж 2014 оны 3 сарын 5-ныг хүртэл байх болно. Сугар бол хайр дурлал, нийцэл болон хосын харилцааг ивээгч гараг юм. Энэ гарагийн нөлөөгөөр Матрын ордныхон энэ дөрвөн сарын хугацаанд хайр дурлалын сайн муу холилдсон олон асуудлаар дүүрэн байх нь. Муу үйл явдлууд 12 сарын 21-нээс 1 сарын 31-ний хооронд өрнөх магадлал өндөр байна. Ганц бие матрынхан энэ хугацаанд өөртөө маш их туршлага хуримтлуулахаас гадна тэдэнд ирээдүйн амьдралд нь нөлөөлөх чухал өөрчлөлт тохиож магадгүй. Хостой Матрынхны хувьд ч харилцаа нь нэг хэвийн тогтмол байхгүй. Матрын ордныхон төрөлхийн бие даасан хүмүүс байдаг. Харин одоо бүх зүйлийг бусдын туслалцааны хүчээр хийх цаг нь ирж байна. Баг, хамтын ажиллагаатай холбоотой, өөрийн хувь нэмрээ оруулах ажлууд маш олноор гарч ирэх болно. Магадгүй эхэндээ чамд бусдын хүсэл эрмэлзэлд нийцүүлэх нь хэцүү санагдаж мэдэх ч аяндаа чи дасна. Хамтран ажиллагсад, найзууд, танилууд чинь чамайг сайхан боломж, амжилтад зуучлах болно. Тийм учраас танилын хүрээгээ өргөн байлгахад анхаараарай. Мөн сонирхолынхоо дагуу ямар нэг сургалт, клубуудэд явах боломж гарч ирнэ. Ирээдүйн карьерт чинь нөлөөлөхүйц том албан тушаал, боломжийг гартаа атгасан хүнтэй танилцана. Санчир гархг энэ сард гурван ч удаа матрын ордоор дайрахаас шалтгаалж эрүүл мэндтэй холбоотой томоохон асуудал үүсч мэднэ. Тиймээс биеэ сайтар энхрийл. Гэхдээ сарын сүүлээр эргээд бүх зүйл сайжрах болно. Хумхын орд: Хайр дурлалын хувьд тийм ч баялаг бус сар чамайг хүлээж байна. Хязгаарлагдмал орчинд зүрхээ хаачихаад, хүсч буй зүг рүүгээ явж чадахгүй байгаа юм шиг л мэдрэмж төрөх бололтой. Угийн өөдрөг Хумхынханд ч гэсэн энэ үед урам хугарч, сэтгэлээр унаж байгаа мэт санагдах учир шалтгаан бүү хайгаарай. Бурхан чамайг 2014 онд илүү хүчтэй, тэвчээртэй болгож хүмүүжүүлэхээр шийдсэн гэсэн шүү. Хэрвээ асуудал чинь бэрхшээлээр дүүрээд л байвал тэр нь чамтай биш эргэн тойрныхонтой чинь холбоотой байх магадлал их байна. Байдал хэр хэцүү байгааг үл тоон өөрөөсөө “Би дэндүү их зүйл хүсээд байгаа юм биш байгаа?” гэж асууж үзээрэй. Хариулт нь 11-р сарын сүүл гэхэд тодорхой болох бөгөөд тайван, амар сайхан цаг хугацаа ирнэ. Гэхдээ тийм ч удаан үргэлжлэхгүй. Оронд нь илүү сэтгэл ханамжтай, хангалуун үе Сугар гарагийн нөлөөгөөр чам дээр “удах” аж. Ямартай ч чамайг сорьж байгаа бүх зүйлс эргээд аз жаргал авчирна гэдгийг од гарагс баталж байна. Харин ажил, санхүүгийн хувьд байдал өмнөх сарынхаас хамаагүй дээр байх ба шийдвэр гаргахад нөлөөлсөн бүхэн нь амжилт дагуулна. Тиймээс их зүйл сурч авахдаа бэлтгэлтэй байгаарай. Урьд нь хэлсэнчлэн хайр дурлалын тал дээрх асуудлуудыг үл анзааран ажилдаа л анхаараад байвал бүх зүйл маш хурдан, амархан болж өнгөрнө гэдэгт итгэж болно. Тэгээд ч одоо өрнөж буй зүйлс нь чиний хойшдын амьдралыг хангалттай тэнцвэртэй болгоход чиглүүлэгдэж байгаа юм шүү дээ. Мөнгө хүрэлцээний хувьд сайн байх учир сэтгэл санаагаа засахад “дорвитой” хэрэглэсэн ч болохоор байна. Онц сайн мэдээ дуулгахад Хумхын ордныхны эрүүл мэндэд ноцтой хүндрэл учрахгүй юм байна. Яагаад гэвэл Бархасбадь гараг чамайг хамгаалж байгаа. Зүгээр л чамд энэ сард тэнцвэртэй амьдрах, шугамыг баримтлах хэрэгцээ гарч ирж байна гэж ойлгох хэрэгтэй. Шинэхэн ногоо, хүнсээр хийсэн хоол сайн идэж, 2-3 литр ус уухаа мартав аа! Бас төлбөрөө төлж байхаа ч гэсэн. Загасны орд: 11-р сард Загасны ордныхон маш их, бүр маш их шинэ зүйлсээр дүүрэн байх нь ээ! Лав энэ байдал Ангараг гарагаас болоод 12-р сарын 7 хүртэл тууштай үргэлжлэнэ гэж байна шүү. Мөн Бархасбадь гараг чамд адал явдалтай, эротик хэрэгцээтэй, мэдрэг үеүүдийг бэлэглэнэ. Гэхдээ сэтгэл зүрхээ хэрэгтэй үед нь нээж, юу хүсч, юуг хүсэхгүй байгаагаа тодорхой байлга гэж од эрхэс зөвлөж байна. Үгүй бол үл ойлголцол гарах магадлалтай. Сексийн хувьд адал явдал чамайг дуудаж байна. Шинэлэг зүйлсээр нууцлаг амьдрал чинь дүүрэн байх болно. Ганц бие Загасныхан өөрийнхөө энэ сэтгэл хөдлөлийг гаргах ямар нэг шинэ зүйл хайж олох болно. Тэр нь шинэхэн харилцаа ч байж мэднэ. Харин хостой загасныхны хувьд харилцаа тийм ч тогтвортой биш байна. Харилцаанд нь зөрчил үүсч хэн хэн нь удаан нууж, тэсч явсан зүйлсээ гаргаснаар салалт ирж болзошгүй. Энэ үед та хоёрын хайр л бүгдийг харуулах болно. Далай Ван гарагийн нөлөөгөөр ажил мэргэжлийн хувьд бөөн бөөн боломж, хамтран ажиллагсдаа нэгтгэх боломж гарч ирнэ. Гэвч бүгдийг бусдаас хүсэж эсвэл горьдож болохгүй. Боломж гарч ирэх ч чи тэдгээрийг өөрөө барьж авах ёстой шүү дээ. Багийн ажил, хамтын харилцаа, гэрээний ахисан түвшингийн уулзалтууд хийгдэнэ. Хамтарсан төсөл, байгууллага, гэрээ, дэмжин ажиллагсад гэх мэтчилэн зүйлс дээр байгууллагаа төлөөлж өөрийгөө туршиж үзэх боломж ундарсаар байх болно. Битгий тэдгээрийг алдаарай. Харин сарын сүүлээр чиний ур ухаан, зөнч мэдрэмжүүдийн ачаар удаан хугацаанд яригдсан төсөл хэрэгжихээр шийдэгдэх аж. Хэн мэдэхэв, яагаад хамгийн сайн нь хамгийн сүүлд байдгийг... Эрүүл мэндийн хувьд эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх, нарийвчилсан шинжилгээ өгөхөд гэмгүй. Бүр эмчлүүлэхийн тулд хол газарт суудаг нэгэн рүү аялах хэрэг ч гарч магад. Хамгийн гол нь энэ сард “Шийдвэр бүгдийг шийддэг” гэдэгт итгэн учир сэтгэл, оюун санаагаа цэвэрлэж,хоосон байлгаарай хэмээн од эрхэс захижээ. Энэ сарын санаж явах үг чинь: Тэвчээртэй бай. Зарим нь мөнгө олохыг, харин бусад нь мөрөөдлөө биелүүлэхийг хүсч явдаг шүү дээ. Хонины орд: Хониныхны хосын асуудлыг “зохицуулдаг” Сугар гараг 2014 оны 3-р сар хүртэл алдар нэр, карьертэй холбогддог одон орны хамгийн нууцлаг хэсэгт байрлана. Энэ нь ирэх дөрвөн сарын хугацаанд эргэн тойронд чинь өндөр албан тушаал, статустай эрэгтэй хүн чамайг хайрлахаар гарч ирнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл чиний хайр дурлалын асуудал карьер, амжилттай чинь заавал холбогдоно гэж ойлгох хэрэгтэй. Харин 3-р сарын сүүлээр өөрийн статусаа өөрчлөх чухал шийд гаргах үе ирнэ. Гэрлэлт, хүүхэд эсвэл бүр салалт ч байж магадгүй гэж од эрхэс хэлж байна. Хайртай хүнээ нэгэнт олсон Хониныхны хувьд одон орны энэхүү байрлал хамтрагчид нь илүү нөлөөлж, амжилт гаргахад нь туслах бололтой. Ямартай ч өнөөдрөөс эхлэх дөрвөн сарын хугацаанд өрнөлтэй, сонирхолтой гэхдээ бүрэн гүйцэтгэлтэй өдрүүд өнгөрөх аж. Гэхдээ бүхнийг амраар төсөөлөх хэрэггүй. 11-р сар тэр чигтээ завгүй үргэлжлэнэ. Идэвхи, гэнэтийн санаачлага, өрсөлдөөн, эрс тэс шийдвэр, мэтгэлцээн гээд чамайг “динамик” байлгах зүйлс өчнөөн бий. Эхний үед энэ нь чамд хэцүү санагдах ч аажмаар сайхан үргэлжлэх учир тэсээрэй. Хамтын ажиллагаа, бусаддаа өөрийгөө ойлгуулах чадвар хамгийн их хэрэг болно. 3-р сар хүртэл шүү. Яагаад гэвэл 12 юм уу 1-р сард харилцагч түншүүдтэйгээ харилцахад саад төвөг гарч магадгүй бололтой. Мөн хувийн амьдралаа ажил, мэргэжлийн сонголтондооы нөлөөлүүлж болохгүйг од эрхэс сануулж байна. 11-р сард анхаарлын төвд байх өөр нэг зүйл бол мөнгө санхүү. Гэнэтийн төлөвлөөгүй зардал гарч ирэх магадлалтай учир эртнээс хурааж байхад гэмгүй. Чухал шийдвэрийг гаргах гэж ганцаараа шаналахын оронд хааяа ч гэсэн эргэн тойрны, дотны хүмүүсээсээ асууж байгаарай. Харин ажлаас шалтгаалсан эрүүл мэндийн асуудал гарвал цаг дор нь шийдэх хэрэгтэй. Гэхдээ бүү санаа зов. Ангараг гараг чамд энэ бүхнийг давж гарах хангалттай энерги өгнө. Тэгээд ч та нарт үргэлж л эрч хүч оргилж байдаг шүү дээ! Үхрийн орд: 11-р сар 10-р сартай адил ихэнх зүйлс бага зэрэг ойлгомжгүй, тааварлах шаардлагатай, нууцлаг өрнөх болно. Энэ сард хайр дурлалын хувьд чухал сонголт хийх шийдвэр гаргана. 9-р сарын дундуур эхэлсэн төвөгтэй асуудлууд энэ сард цэгцрэх болно. Сарын дундуур хуучин хэвэндээ эргэн орж тархиндаа цэвэрлэгээ хийн шинэ зүйлсийг хүлээж авах эхлэлээ тавина. Харин сарын сүүлчээр энэ сараас юу хүсэн хүлээж байснаа авах болно. Хайр дурлал сексийн харилцааны хувьд сэтгэл хөдөлгөсөн үйл явдлууд олон тохиож, чамайг уйдаахгүй адал явдлаар дүүрэн байлгана. 11-р сар Үхрийн ордныхонд хайр дурлалын харилцааны хувьд цогц дэвшил авчирна. Эхэн үед бэрхшээлтэй мэт санагдах боловч нэгэндээ итгэх итгэлээ хадгалж чадвал урьдынхаасаа ч илүү амттай болохыг энэ сарын зурхайд онцолжээ. Хэрэв хайр дурлалын шинэ харилцаа эхлүүлэхээр шийдсэн бол зоригтой алхам хийхийг зөвлөж байна. Нөхөрлөл, ажлын хамтрагчид, хосын харилцаа Үхрийн ордныхны нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлдог. Сарын дундуур хэдий хоцорсон ч гэсэн маргаантай, ярвигтай асуудлуудаа цэгцэлж эцсийн шийдвэрээ гаргах нь зөв юм. Зарим Үхрийн ордныхон санаа зовоосон асуудлуудаа шийдвэрлэх боломжтой болно. Мөн энэ сард удаан хугацааны турш сурахыг хүсч байсан зүйлсээ сурах, эсвэл өөртөө цаг зав гарган шинжлэх ухаан, хүрээлэн буй орчныхоо соёлын талаар судалж мэдэж болох юм. Мөн бизнесийн зорилготой аялалаар явангаа гадны төлөөлөгчидтэй зузаан холбоотой болох талаар анхаарч үзээрэй. Санхүүгийн асуудалтайгаа эвлэрэх нь зүйтэйг энэ сарын зурхайнд онцолж байна. Гэхдээ энэ байдал нь түр зуурынх учраас сэтгэл санаагаа тайван байлгаж болно. 2013 он эхлэхэд л эрүүл мэндийн ямар нэг асуудал байнга дагаж ирсэн бол, одооноос энэ тал дээр сэтгэл амар байж болно. Ихрийн орд: Хэрвээ өнгөрсөн саруудад хосуудын дунд материаллаг эх үүсвэрийн асуудлууд үүссэн бол, тэр нь ирэх жилийн 3-р сар хүртэл ач холбогдлын хувьд улам өндөр болсоор байх болно. Байр сууц худалдан авах мэтийн том хэмжээний санхүүгийн үйл ажиллагааг эхлүүлэх болно. Мөн та 2 маш их мөнгийг захиран зарцуулах хамтын төлөвлөгөө хэрэгжүүлж болох юм. Хосуудын анхаарал орлогын шинэ эх үүсвэрийг хайж илрүүлэх, зарим чухал хэрэгцээтэй зүйлсийг авах гэх мэт материаллаг хүрээнд төвлөрнө. Ямартай ч энэ 11-р сарын уур амьсгал эсрэг хүйстэнтэйгээ романтик биш, прагматик харьцаатай байх бололтой. Хамтрагчдын санаа бодол хоёулаа ямар нэг үл хөдлөх хөрөнгө авахад чиглэгдэх болно. Ажил хэргийн хувьд энэ сард та үргэлжлүүлэн тэмцэх хэрэгтэй. Амжилт олох, мөрөөдлийнхөө төлөө алхам хийх сонирхол хүчтэй, итгэл төрүүлэхүйц байх ба энэ нь нэг талаар бага зэрэг эмээлт болон хүлээлтийг үүсгэж, тогтмол үр дүнтэй хүнд ажлыг бий болгоно. Хэсэг хугацааны дараа нөхцөл байдал тогтворжино. Зарим нэг зүйлийг хийх аргыг сайн эзэмшээрэй. Сарын турш чухал хурал цуглаан болон бичиг баримттай холбоотой асуудлыг өөртөө авах бололтой. 11-р сард чиний санааг зовоох асуудлууд ихэвчлэн шинжлэх ухааны ертөнц эсвэл харилцаа холбоо, арилжаа наймаа, аялал, магадгүй зарим аж үйлдвэр эсвэл өөр бусад чадвар шаардсан ажлуудтай холбогдох болно. Зарим Ихрүүд анагаах ухааны сонирхлоо хөгжүүлэх бол, зарим нь хоол хийх эсвэл гэрийн тэжээмэл амьтантай холбоотой ажилд татагдана. Ихрүүдийн санхүүгийн байдал энэ сард онцгой байж, бүс нутаг эсвэл хөрөнгө оруулалт, худалдан авалт, өв залгамжлал гэх мэт том зүйлст мөнгөний урсгал идэвхтэй байхыг харуулж байна. Эрүүл мэнддээ санаа тавь! Мэдрэл болон амьсгалын замын систем хамгийн эмзэг байна. Санчир гарагийн нөлөөгөөр яс, үе мөчний систем, арьс, үс, хумс болон шүд гэмтэх магадлалтай. Эрүүл бус амьдралын хэв маягаас шалтгаалж өвчин тусах магадлалтай (ядрах, даарах, чийг авах, замбараагүй хооллолт г.м) Өвчнөө тоохгүй байх тусам улам л муудна. Үүнийг эдгээхийн тулд чи тайван амарч, сахилга баттай байх хэрэгтэй. Мэлхийн орд: Мэлхийн ордныхон энэ сард амьдралынхаа ханийг сонгох чухал алхам хийнэ. Нэг харилцаагаа удаан хадгалсан Мэлхийн ордныхны хувьд хайр дурлалдаа шинэ алхам хийх цаг ирснийг сануулна. Өөрийнхөө хандлагыг өөрчлөх зоригтой алхмууд хийх нь чухал. Ингэснээр харилцаандаа тулгарч байгаа сайн болон муу талуудаа олж мэдсэнээр одоогийн харилцаандаа цэг тавих эсвэл эерэг замаар шийдэх арга зам олох болно. Өөрийгөө түүний оронд тавьж үзэх, хоёр биедээ урьдынхаасаа илүү нээлттэй, илэн далангүй байх, түүндээ илүү өгөөмөр сэтгэлээр хандах нь харилцааг илүү тогтвортой бат бэх байлгаж, ирээдүйд хамт байх итгэлтэй болгоно. Хамтдаа удаан аз жаргалтай байхад юу дутагдаад байгаагаа олж нэг нэгэндээ тохирох эсэхээ тодорхойлж, түүнтэй цуг нэг замаар явах уу, эсвэл салаа замыг сонгох уу гэдгээ шийдээрэй. Энэ нь Мэлхийн ордыхны хувьд ирээдүйн гэр бүлдээ хийх гайхалтай алхам байх болно. Хэдхэн сарын дараа үр дүн нь чиний төсөөлж байснаас ч илүүгээр мэдрэгдэх болно. Харин ажил төрлийн хувьд хийх ёстой зүйлсээ зохих ёсоор нь хийгээд байвал албан тушаалын хувьд өсөх магадлал өндөртэй. Чамд эрс шийдэмгий зориг, идэвхи санаачлага, агуу их зорилгууд байдаг. Энэ ордынхон гол төлөв хэн нэгэнтэй ярилцаж байхдаа оюун санаандаа олон зүйлийг нэг дор бодож толгойгоо гашилгадаг учраас энэ байдлаасаа гарч, өөрийгөө сэтгэл зүйн хувьд тайван байлгах нь зүйтэй. Энэ сард идэвхи санаачлагатай, шийдэмгий байдлаа хадгалан оюун санаандаа бодож төсөөлснөө боловсруулах нь амжилт авчирна. Албан ёсны, бат бэх хайр дурлалын харилцаатай байх нь Мэлхийн ордны ихэнх хүмүүст өндөр ач холбогдолтой байдаг. Ойролцоогоор 4 сарын дараа ажлын чинь хамт олны багийн ажиллагаа болон харилцаа ямар байхаас хамаарч чиний амжилт уналтанд орох, дэвших эсэх нь тодорхойлогдоно. Тиймээс хамт олонтойгоо эерэг уур амьсгал бүрдүүлэхийг хичээ. Шинэ харилцагчидтайгаа төлөвлөгөө гарган төсөл боловсруулж шинэ гэрээ байгуулвал шинэ амжилт ирэх болно. Харин санхүүгийн хувьд хүүхдүүд, үзвэр үйлчилгээ, хобби, хайр дурлал болон зарим шийдвэрлэх шаардлагатай асуудлуудад гаргах зардал энэ сард өмнөх саруудтай харьцуулахад харьцангуй өсөх хандлагатай байна. Энэ ордны хүмүүсийн энерги хэзээ ч цуцдаггүй бөгөөд өөдрөг үзэл нь давагдашгүй бат бөх байдаг. Гэхдээ зорилгодоо хүрэхдээ яаруу сандруу зангаасаа болж бухимдаж, шаналах эрсдэлтэй. Эрүүл мэндийн хувьд дасгал сургуулилтын үр дүнд өмнө нь төсөөлж ч байгаагүйгээр жингээ хасах боловч энэ нь эрсдэл ихтэй. Гэсэн ч энэ байдал нь чамд гайхалтай мэдрэмж өгнө. Арслангийн орд: Арслангийн ордныхны хайр дурлалын амьдрал өмнөх сарын адил тийм ч дардан байхгүй нь. Гэр бүлийнхэн, эцэг эх, өмч хөрөнгөтэй холбоотой үл ойлголцол гарч магадгүй. Мөн өнгөрсөн амьдралтай холбоотой ярианаас үүдэн асуудал үүсах магадлалтай байна. 11 сарын 3-нд болох нарны хиртэлт хэсэг асуудлын чинь учрыг олж чамайг тайвшруулна. Толгойг чинь эргүүлж, өвтгөж байсан бүх зүйл 11 сарын сүүл гэхэд шийдэгдэнэ. Гэхдээ үүнтэй зэрэгцээд хайр дурлалын Сугар гараг Арслангийн ордныхныг сонирхолтой тоглоомонд оролцуулж эхлэх бөгөөд энэ нь 2014 оны 3-р сар хүртэл үргэлжилнэ. Энэ нь шинэ хайрын эхлэл, эсвэл хайр дурлал ажил хоёрын харилцан холбооны аль нэг нь байх болно. Хос хоёрт хамтран ажиллах юм уу, ямар нэг зүйлийн хариуцлагыг хувааж үүрэх шаардлага тулгарна. Ажил хэргийн тал дээр авъяасаа бүрэн дүүрэн ашиглах үе тохиож байна. Урлаг, уран бүтээл, чимэглэл, тансаглал оролцсон юм уу гоо зүйн мэдрэмжийг чинь шаардсан ажил чамд оноогдоно. Ажилдаа хандах хандлагад чинь чиний хосын нөлөөлөл их байх болно. Хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн бизнестэй холбоотой шийдэх зүйл чамд гарах нь дээ. Эсвэл байшин захиалах, чанартай баталгаатай материал олохтой холбоотой ч байж магадгүй. 2013 оны 11-р сарын турш Арслангийн ордныхны санхүүгийн амьдралын хэсэг идэвхтэй ажиллана. Хийж байгаа бүхэн чинь чамд их хэмжээний мөнгө авчрах нь ойлгомжтой байна. Гэхдээ түүнийхээ хажуугаар од эрхэс чиний үрэх сонирхлыг нэмэгдүүлэх учраас болгоомжтой байгаарай. Цусны сахарын хэмжээ, цусны эргэлттэй холбоотой өвчтэй бол анхааралтай байгаарай. Тодорхой нэг өвчнийг эмчлэхийг оролдож эхлэхэд сайн. Охины орд: Охины ордныхонд хайр дурлалын тал дээр ховорхон, нандин мөч тохиох нь. Охины ордны хосуудын хэсгийг хариуцдаг Бархасбадь гараг энэ сард боломжит хамгийн тааламжтай байрлалд оржээ. Хосоосоо авах сэтгэл ханамж өндөр байж, хайрлах хайрлагдах хэрэгцээ бүрэн хангагдана. Хүсэл шунал, тэмүүллийг удирддаг Ангараг гараг 10-р сарын дунд үеэс 12-р сарын 7-ныг хүртэл Охины орд дээр байрлаж байгаа. Үүнтэй давхцан 11 сарын 5-наас хайр дурлалын Сугар гараг хайр сэтгэл хөдлөл, сексийн хэсэгт орно. Од эрхсийн байрлалаар бол Охины ордныхон бүтэн сарын турш хайрандаа мансуураад л байж дээ. Ганц бие Охиныхон шинээр дурлах магадлал маш өндөртэй. Сингл амьдралаасаа салахыг хүсч байвал нүдээ нээхэд л болно. Ер нь Сугар гараг Охины ордны хайр дурлалын хэсгээс 3 сарыг хүртэл холдох төлөвгүй байгаа шүү. Ялангуяа энэ 12-р сарын 21-нээс 2014 оны 1 сарын 31-нийг хүртэл хосуудын хувьд илүү нандин, гүн утга учиртай, харилцан яриа ихтэй үе өнгөрнө. 3 сарыг хүртэл болох бүх үйл явдалд гүн анализ хийж, үнэлэлт дүгнэлт өгөөрэй, энэ нь чиний ирээдүйн амьдралд тун чухал нөлөө үзүүлнэ. Ажил хэргийн хувьд олон зүйлийг хийж амжуулах 11-р сар чиний өмнө байна. Маш их энерги, санаачлагыг гаргах хэрэгтэй болно. Чи олон ажлыг богино хугацаанд амжуулах бөгөөд, зоригтой, эрчтэй мөртлөө зөөлөн хөдлөх болно. Баг дундаа удирдагчийн байрыг эзлэх бөгөөд, өөр үед хэзээ ч зориглохгүй байсан зүйлсээ энэ удаад хийнэ. Түүнээс гадна 11-р сард чиний бүтээлч чанар, уран бүтээлч илэрхийлэл онцсайн байх бөгөөд, өөрийнхөө давуу талыг гаргах боломжууд гарна. Өөрийгөө сурталчлах тусам чамайг дагагсад олширно. Хэрэв чамд тусламж хэрэгтэй бол зөвхөн тэр тухайгаа хэлэх төдийд дэм болох хэн нэгэн гарч ирнэ. 11-р сард чам руу санхүүгийн урсгал амархан татагдах бөгөөд, бодож байсан зүйлсээ хэрэгжүүлэхэд эдийн засгийн саадгүй байна. Өмнөх сараас эрүүл мэнд хавьгүй сайн байна. Эрүүл хооллож, даарч хөрөхөөс сэргийл. Яарч мөн эрсдэл хүлээж болохгүй. Жинлүүрийн орд: Хайр дурлалын амьдралдаа хянуур болгоомжтой байх үе тохиож байна. Чи аль болох ганцаараа байхыг эрмэлзэж, амар амгаланг эрэлхийлнэ. 11-р сард хосууд байр сууц, ах дүүсдээ санаа зовнино. Чи зочин хүлээн авах, гэрээ тохижуулах зэрэг гэр бүлдээ чухал ач холбогдолтой үйлд оролцох бололтой. Эцэг эх чинь чамд тусална, эсвэл тэдэнд таны туслалцаа хэрэг болно. Сугар гараг 2014 оны 3-р сар хүртэл чиний ордод байрлах ба хэрвээ 11 сард дээр дурдсан төрлийн үйл явдлууд болбол энэ нь ердөө л мөсөн уулын өнгөц хэсэг нь гэсэн үг. Цааш цаашдаа чамайг илүү олон чухал, ажиллагаатай зүйлс хүлээж байна. Нөгөө талаас Жинлүүрийн ордны гэр бүлийн шугамыг харахад хосуудын харилцаа удааширч, чи ганцаардал, гомдол, сэтгэл түгшилий мэдрэх болно. Харин хамтрагчийн хувьд хайр дурлалаас илүү хэцүү нөхцөл байдал тулгарсан байж магадгүй (өвчин, ажлын асуудлууд г.м). Жинлүүрийнхний ажил хэрэг энэ сард онцгой бүтэмжтэй байна. Сарны нөлөөгөөр чи дажгүй албан тушаалд томилогдож, бүхий л дэмжлэг, нэр төр алдар, хүндэтгэлийг хүлээх болно. Чи хэдий санаачлагатай байж, ирээдүйд болох зүйл хэрсүү бэлдсэн ч бүх зүйл тийм дардан бүтэхгүй. Мөнгөтэй холбоотой асуудлууд санааг чинь маш ихээр зовоох болно. Санхүүгийн төлөвлөгөө гаргасан ч дахин өөрчлөх, орж ирэх ёстой мөнгө хүлээгдэх, төвөгтэй асуудлуудад цагаа үрэх магадлалтай. Чамд саад болоод байгаа Буд гараг чиний мөнгөний тойрогт байрлаж байгаа сүүлийн сар учраас, хичээвэл удахгүй сайжирна. Сарын хоёрдугаар хагаст шийдвэр гаргахад тохиромжтой. Мөнгөний асуудал энэ сарыг дуустал Жинлүүрийнхний анхааралд байх бөгөөд чи магадгүй зарим нэг шийдвэрийг зоригтой гаргаж, стратеги боловсруулах хэрэгтэй. Орон байранд чиний мөнгө нилээн үрэгдэж магадгүй. 11-р сард сэтгэл санаа тогтворгүй, амгалан тайван байхад хэцүү мөн нойронд муу байх талтай. Халдварт өвчин, үрэвсэл, бохирдол, гэмтлээс сэргийлнэ үү. Асуудал тийм ч ноцтой биш, учир нь Жинлүүрийн шугам эрүүл мэндийн гэрт байрлаж нөхцөл байдал удирдлаган дор байна. Бодлогогүй зүйл бүү хий, бас юуг ч бүү хэтрүүл. Ар нуруугаа харж яв! Хилэнцийн орд: Хилэнцийн ордны хайр дурлалыг жолооддог Сугар гараг 11-р сарын 5-наас Матрын ордонд байрласнаас үүдэн чиний сэтгэл хөдлөл өмнөхөөсөө илүү хүчтэй болж, хүсэл тачаал, эзэрхийлэл, хардалт зэрэг чамайг хэн нэгэн лүү илүү ихээр татагдахад нөлөөлөх мэдрэмжүүдэд автана. Үр дүнд нь чи тун удахгүй өөрийнхөө “стилийн” ямар нэг зүйлийг амтлах болно: гүн, эрсдэлтэй, сэтгэл булаам. Үүнтэй зэрэгцэн, Сугар гараг Хилэнцийн ордны аялал, харилцаа холбооны талбарт байх нь хайртай хүнтэйгээ мэйл, мессеж, харилцан яриагаар тогтмол холбогдож, түүнтэйгээ цагийг өнгөрүүлэхийн тулд аялалд явахыг илтгэж байна. Чиний сонирхол татагдсан хүн оюун санааны хувьд өөртөө шинэчлэл хийхээр хичээж байж магадгүй. 2 дох арав хоногт дотор буцалгасан үйл явдал хамгийн олон тохиолдоно. Хилэнцийнхний ажил мэргэжлийг “хариуцдаг” Нар нь чиний ордоор дайрах нь. Чамайг хөгжүүлэх боломжууд ар араасаа ундрах магадлалтай байгаа учраас зүгээр хараад суулгүй, шүүрээд аваарай. Олон хоног нэг урсгалаараа явсан замаас чинь хазайлгаж, Нар нь чиний амжилтаараа гялалзах, оргил өөд авирах, шийдэмгий үйлдэл хийх хүслийг оволзуулна. Тийм ч амархан байхгүй л дээ, гэхдээ хичээл зүтгэлийн үр дүн нааштай харагдаж байна. Мэдлэгийнхээ цар хүрээг тэлэх хэрэгцээ их гарч байгаа учраас, ямар нэг сургалтанд сууж магадгүй. Олсон мэдээллээ ашиглахдаа бодолтой байгаарай. Хэн нэгний заавар зөвлөгөөгөөр дутагдах болно, олон зүйлийг анх удаа турших хэрэг ч гарна. Гэхдээ хийж байгаа зүйлээсээ чи урам зоригийг авах нь тодорхой. Зорилгодоо хүрэхийн тулд хэсэг бүлэг хүмүүсийг удирдах шаардлага гарна. 11 сард бие аажимдаа сайжрах боловч гэхдээ сэтгэл санаа тогтворгүй байна. Сэтгэл зүйн хувьд анхаарал төвлөрөл муу, их стресстэй байна. Чи тайван байж магни болон витамин В хэрэглэх хэрэгтэй. Урлагийн эсвэл бүтээлч үйл ажиллагаанд оролцож байгалийн сайханд алхах нь түгшүүртэй байдлыг сарниулах болно. Нумын орд: Хайр дурлалын амьдралд сэтгэл хөдлөл багатай үе тохионо. Тэр байтугай бухимдал, урам хугаралттай ч учирч мэднэ. Хайрт чинь чамайг ойлгохгүй байгаа юм шиг, эсвэл чамайг хайрлахаа больчихсон юм шиг санагдаж магадгүй. Та хоёрын хоорондын харилцаа холбоо дулимаг, бүр байхгүй ч байх магадлалтай. Эсвэл хайртад чинь тохиолдсон хүнд асуудал чиний амьдралд муугаар нөлөөлж болзошгүй байна. Алхам алхмаар бүх зүйл эргээд хэвийн байдалдаа орох боловч энэ хооронд итгэл, болон өөдрөг бодлоо алдалгүй тэвчээртэй байх нь чухал юм. Гэрэлтсэн харц, сайхан инээмсэглэл чиний энэ бүхний өөдөөс хэрэглэж болох хамгийн хүчтэй зэвсэг. Энэ сард Нумын ордны төлөвт мөнгө хайр хоёр их ойрхон байрласан байна. Та хоёр хамтран ажилласнаар нэмэлт орлого олох, эсвэл та хоёрын хооронд мөнгөтэй холбоотой яриа түлхүү өрнөхийн шинж. Үгүй бол, романтик байдал дутагдсанаас зүгээр л та хоёрын харилцаа илүү бодит, прагматик тал руугаа хэлбийхийн дохио ч байж мэднэ. 11-р сар маш ажил хэрэгт маш идэвхтэй сар байх нь. Энэ сард чи чихэнд чимэгтэй сайхан мэдээ олон сонсч, газруудтай ашигтай тохиролцоонд хүрнэ. Ангараг гарагийн нөлөөгөөр Нумын ордныхон карьер, мэргэжлийн хүрээ илүү урам зоригтой, амбицтай хандаж, энэ чинээгээрээ бусадтай өрсөлдөх шаардлага ч тодорхой хэмжээгээр гарна. Чиний хийх ажлууд тодорхой байх бөгөөд тэдгээрийг амжилттай болгохын тулд чи зоригтойгоор тэмцэнэ. Чи ямар нэг үйлдэл, шийдвэрийг бие даан, өөрийнхөө өнцгөөс гаргахыг хүсэх бөгөөд, энэ нь чиний эрх мэдлийг хайж байгаа хэрэгцээг нөгөө талаас харуулна. Өөрийнхөө үзэл бодлыг хүчээр тулгах нь зарим нэг эрсдлийг авчирч болзошгүй. Материаллаг баялгийн урсгал чамтай ойр байх энэ нь чиний амьдралд 3-р сарыг хүртэл чухал байр суурь эзэлнэ гэнэ. 11 сарын турш ажил чинь чамд санхүүгийн ашиг авчрах бөгөөд, чи энэ үед боломжийн хэмжээний мөнгө олно. Чадвал бүгдийг нь үрэлгүй зарим хэсгийг нь хадгалаарай. Энэ сарын эхний 20 хоногт эрүүл мэнд, дархлаа чинь муу байх учраас биеэ энхрийлэхгүй бол өвчнөө сэдрээх юм уу, шинэ өвчин өөртөө нэмж болзошгүй. Сэтгэл зүйн хувьд сайн амарч, бясалгал хийх цаг гаргаарай.
|
| 11 сард таныг юу хүлээж байгаа вэ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|