Оман, Катар хоёр улс хүн амын жил дутмын өсөлтийн хурдаар 2015 он хүртэл Персийн булангийн орнуудын дотор төдийгүй дэлхий даяар тэргүүлсээр байх болно гэж НҮБ-ын хүн амын сангаас нийтлүүлсэн илтгэлд  өгүүлжээ.

Шинжээчдийн тооцоолтоос харахад ойрын хоёр жилд Оманы хүн ам 7,9, Катарынх 5,9 хувиар тус тус өсөн нэмэгдэнэ. Арабын хойгийн бүх улс оронд хүн амын өсөлт үргэлж өсөн нэмэгдэх юм.

Тухайлбал Саудын Араб Улсад 1,8, Йеменд 2,3, Арабын Нэгдсэн Эмирт Улсад бараг 2,5, Кувейтад 3,6 хувиар өсөн нэмэгдэх бололтой. 2013 онд нийт 350 сая хүн амтай байсан арабын бүх улсын хүн амын өсөлт 1 хувь болно гэж таамаглажээ.

НҮБ-ын шинжээчдийн тооцоолсноор 2013 оны байдлаар ОУ 142 сая 800 мянган хүн амтай байна. 2015 он хүртэл хүн амын ерийн хорогдол жил дутам 0,2 хувь болно. 1 тэрбум 385 сая хүн амтай Хятад, 1 тэрбум 252 сая хүн амтай Энэтхэг улс хүн амынхаа тоо хэмжээгээр аврага амжилт тогтоосон байна.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ