АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Холбооны мөрдөх товчооны шинэ захирлын албан тушаалд Жеймс Комийг албан ёсоор томилов. Ерөнхийлөгч тодорхойлолтондоо Комийг сайн муугийн ялгааг мэддэг бөгөөд энэхүү мэдлэгээ өдөр бүр удирдамж болгон ажиллахад бэлэн байгаа хэмээн дурдсан аж.

Ерөнхийлөгч хүү Жорж Бушийн үед 54 настай Жеймс Коми АНУ-ын Хууль зүйн яамны дэд сайдаар ажиллаж байсан тухай “Интерфакс” агентлаг сануулж байна. Тэрбээр энэ албан тушаал дээр байхдаа холбогдох шүүхийн шийдвэргүйгээр утасны яриа тагнан чагнахыг эрс эсэргүүцэн, Цагаан ордонтой сөргөлдөж байснаараа нэрд гарсан.

Энэ жил АНУ-ын тусгай албаныхан утасны яриа чагнан, хэдэн сая америкийн болон гадаадын иргэдийн цахим шууданг уншиж байсан нь тодорхой болсон тэр үеэс тагнан чагнах цахим хөтөлбөр тэргүүн шугамд дахин гарсан. Коми нь 2011 оны 9-р сарын 11-ний хадлагын дараа Холбооны мөрдөх товчооны тэргүүнээр томилогдсон Роберт Мюллерын оронд ажиллана.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ