Хоёр улс Зүүн-хойд Азийн тогтвортой байдлыг бэхжүүлэх талаар хамтран ажиллах нь чухлыг Пхеньянд айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тэмдэглэв. Ерөнхийлөгч өчигдөр орой Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам тэргүүтэй БНАСАУ-ын удирдагчидтай уулзсныхаа дараа энэ тухай мэдэгдсэн гэж Умард Солонгосын төв телевизийн сурвалжлагад өгүүлжээ.

Түүнчлэн талууд хоёр орны худалдаа-эдийн засгийн хэлхээ холлбоог өргөжүүлэхээр тохиролцов. Монгол Улс бүс нутгийг цэцэглүүлэн хөгжүүлэхийг сонирхогч орон бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна гэж Элбэгдож мэдэгджээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Чен Унтай уулзах юм. Элбэгдорж Ким Чен Ун засгийн эрхэнд гарснаас хойш БНАСАУ-д айлчилж байгаа гадаад улсын анхны төрийн тэргүүн боллоо. Умард Солонгосын удирдагч олон улсын дипломат тайзанд гарч байгааг Элбэгдоржийн айлчлал харуулсан гэж шинжээчид тэмдэглэжээ.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ