 |
|
 |
|
МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат: Залуучуудаа ажилтай, тогтмол орлоготой болгохын төлөө ажиллана |
|
|
 |
|
 |
МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат: Залуучуудаа ажилтай, тогтмол орлоготой болгохын төлөө ажиллана
2013-10-25Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөрийн яамтай хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулаад байна. Уг хөтөлбөрийн хүрээнд “Сумын залуус”, Ажлын гараа” төслөөр залуусыг зуны амралтаар төрөлх нутагт нь илгээж 3000 гаруй залуусыг амжилттай ажиллуулсан юм. Энэхүү хөтөлбөрийн үр дүнгийн хурал буюу “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн чуулган 10 сарын 26 ны 10 цагт Төрийн ордны их танхимд болох гэж байна. Ингээд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбаттай ярилцснаа хүргэе.  -Монголын Залуучуудын Холбоо дэргэдээ “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-ийг байгуулан ажиллаж байгаа. Яагаад заавал энэ биржийг байгуулах болсон бэ?
Залуусын өмнө тулгамдаж, учраа олж чадахгүй байгаа асуудал бол ажилгүйдэл болоод байна. Үүнийг дагаад залуучуудын боловсрол мэргэжлийн ур чадварын асуудал, ажлын байранд тэнцэх, тэнцэхгүй байдал гээд олон асуудлууд гарч ирдэг. Нөгөө талаар өнөөдөр уул уурхайд маш олон залуус ажиллаж, тэндээс олон зүйлийг сурч байгаа. Гэхдээ ажиллах хугацаандаа хөдөлмөрийн аюулгүй байдал, хүнд хортой нөхцөл болон шилжилт хөдөлгөөн ихээр хийж байгаатай холбогдон гэр бүл салалт ихсэж байна. Ерөнхийдөө ажилтай хүн бол амьдралтай гэж Монголчууд ярьдаг. Тийм учраас хамгийн хүнд бөгөөд заавал хийх ёстой асуудал бол залуучуудад ажлын байрыг бий болгох асуудал байсан. Монголын залуучуудын төлөө дуу хоолой нь болдог хамгийн том байгууллагын хувьд энэ асуудлаар ажилладаг өөрийн бүтэц нэгж, тодорхой бодлого хөтөлбөр байхгүй бол энэ байгууллагын хэрэг байхгүй шүү дээ. Ийм учраас залуучуудын хөдөлмөрийн биржийг байгуулах ажлыг бүтэн жилийн турш хөөцөлдсөн. Энэхүү биржийг байгуулахад Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өөрөө залуучуудын төв байгууллагад олон жил ажиллаж байсныхаа хувьд биднийг дэмжиж их тус нэмэр болсон.
-“Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” байгуулагдаад удалгүй Хөдөлмөрийн яамтай хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж удахгүй ажлаа тайлагнах гэж байна. Та үр дүнг нь хэрхэн харж, дүгнэж байна вэ?
Энэ зун эхлүүлсэн “Ажилтай, орлоготой Монгол залуу ” хөтөлбөр бол “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-ийн анхны төсөл байгаа. Энэхүү хөтөлбөрийг залуучууд хэрхэн хүлээж авах, залуусыг очиход тухайн сум орон нутагт байгаа төрийн болон бизнесийн байгууллагууд, хөгшчүүд, хүүхдүүдэд ямар хэрэг болох талаас нь судалж туршсан. Үндсэндээ бол энэ ажил амжилттай гэж дүгнэгдсэн тохиолдолд өргөжүүлэн ажиллах болно. Өнөөдөр бид сум орноос хөгжил эхлэнэ гэж ярьдаг. Үнэхээр улс орны хөгжил сумаас эхлэх юм бол залуус сум, орон нутагтаа очиж ажилладаг байх ёстой. Ер нь залуу хүн бэлэнчилж, зүгээр хараад суух ёсгүй. Залууст алдаж байгаа ганц зүйл нь цаг хугацаа юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөрлөж, өөрсдийнхөө төлөө ажиллаж мөнгө олох ёстой гэдэг алтан зарчимд залуучуудаа сургахын тулд “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Жишээлбэл гадны нэгэн томоохон сонинд гарсан нийтлэлд Хятадын үсрэнгүй хөгжлийн нууц бүх оюутнууд нь албадан хөдөлмөр хийдэгтэй холбоотой гэж тайлбарласан байсан. Энэ жишгээр залуучууд маань үнэхээр цаг нартай уралдан ажиллаж сурвал шинэ зууны Монгол улсыг шинэ үеийн залуус нь авч явж чадна гэж ойлгож байгаа.
-Та “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-ийн 2014 оны үйл ажиллагааг хэрхэн харж байна вэ? Үйл ажиллагааны томоохон төлөвлөгөө юу байна?
МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-ийн хувьд анхны том ажил нь“Ажилтай, орлоготой Монгол залуу ” хөтөлбөр байлаа. Засгийн газартай энэхүү төслийг цаашид хэрхэн үргэлжлүүлэн хийх талаар ярилцаж байна. Ер нь энэ төслийн үр дүнтэй шууд хамааралтай. Үнэхээр үр дүнтэй болсон гэдгийг энэ төсөлд оролцсон бүх талууд нотолж байвал “Ардын элч” гэдэг нэрээр маш том хөтөлбөр болгон хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд залуус ард түмний элч болон орон нутагтаа буцан очиж ажилладаг, уриалдаг, манлайлдаг, тэднийг ажилтай болгох, хорт муу зуршлаас салгах, хамтарч бүтээн байгуулалтад оролцуулах бүх ажлыг залуус өөрсдөө хийдэг болно. Нөгөө талаар нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлууд байна. Хуучин нийгэм залуусаа өөрөө хүмүүжүүлдэг тодорхой бүтцүүдтэй байсан. Харин эдгээр бүтцүүд байхгүй болж байна. Жишээлбэл их, дээд сургуульд анги гэж байхаа больж сонгосон мэргэжлээр нэг лекцинд суудаг болсон. Залуус хамт олноороо ажилладаг, бие биенээсээ суралцдаг байдал орхигдож эхэлсэн. Гэтэл нөгөө талаас гадны нийгмийн зүйлс орж ирж байна уу гэхээр бас үгүй. Ийм завсрын үе гарч ирж байгаа. Энэ асуудлыг нөхөж ажиллах, анагааж чадах байгууллага бол залуучуудын байгууллага юм. Тиймээс бид залуучууддаа урам өгч, маш олон залуусыг хурцалж, бүтээн байгуулалтад бригад, хамт олноор нь ажиллуулдаг боломжийг бүрдүүлж өгөх нь залуучуудын хөдөлмөрийн төв биржийн хамгийн гол бодлого болоод байна. Бусад хөдөлмөрийн биржүүд шиг зөвхөн нэг нэгээр нь ажилд зуучлахгүй хамт олноор зохион байгуулалтад оруулж, ажлуулах гээд байгаа нь учиртай. Энэ жилийн бидний хийсэн “Ажлын гараа” төслийн хүрээнд 28 гавшгай бригадыг илгээсэн байгаа. Энэ гавшгай залуусаас ажлаас хойш суусан залуу нэг ч байхгүй. Бүгд өмнөө тавьсан зорилгоо биелүүлээд ирсэн. Харин авто зам, барилгын компаниудад маш олон залуус ажилд ордог ч өөр өөр газраас ирдэг учраас хамт олон болох гэж зовж байна. Тиймээс хамт олон болсон хэн юу хийхээ мэддэг хариуцлагаа ухамсарласан залуусыг ажилд шууд оруулдаг тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлаараа бусад хөдөлмөрийн биржээс ялгарах болно. Залуусыг нэгтгээд нэг гавшгай бригад болгон ажилуулбал өөрсдийгөө, нутаг орноо, бодохоос гадна ажилгүй гээд буцаад очихгүйг хичээж, сайн ажиллах боломж бүрдэж гарч ирнэ. Жишээлбэл Баян-Өлгий аймаг барилгын бригадуудыг гаргаж ажиллуулахаа хэлээд байгаа. Энэ мэтчилэн олон бригадыг ажилд зуучлах ажлыг ирэх хавраас хийнэ. “Хөдөлмөрийн яам”, МСҮТ-үүдтэй хамтран ажиллах бригадуудаа оройн цагаар сургалтад хамруулна. Сургалтад хамрагдсан залуус бусад бригадуудаа авч явж ажиллуулдаг системийг бий болгоно.
-МЗХ-ны Ерөнхийлөгчийн хувьд манай улсад залуусын хөдөлмөр эрхлэх боломж нөхцөл ямар байна гэж та боддог вэ?
Бүтээн байгуулалтын ажил ихээр гарч ирсэнтэй холбогдуулан маш олон ажлын байрыг бий болж байгаа. Монголд байдаггүй мэргэжлүүд ч гарч ирж байна. Харин бид мэргэжилтэн байхгүй гээд хойш суух ёсгүй. Залуучуудаа сургаж, тэр ажлын ард гаргахаас өөр арга байхгүй. Ер нь бол аливаа нэг ажлыг хийж сурсан хүн Монголын хамгийн үнэтэй хөрөнгө болно. Бид саяхан “Оюутолгой” бүтээн байгуулалттай танилцаад ирсэн. “Оюутолгой” –д очоод хамгийн их баярласан зүйл нь тэнд ажиллаж байгаа Монгол залуус компанийн соёл, дэг журам, хариуцлага гэдэг зүйлийг маш сайн ойлгохоос гадна мэргэжлийнхээ чиглэлээр дэлхийн түвшинд хүрч чадсан байна. Мөн тэнд ажиллаж байгаа залуус оюунтай толгойнууд болжээ. Оюутолгойд ажиллах монгол мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа энэ өртөг Монголын олон мэргэжилтнүүдийг бэлтгэх, бэлтгэхэд гарч байгаа маш том хөрөнгө оруулалт гэж харж байлаа. Тиймээс чиглэл бүрт олон залуусыг сургаж тэднийг байнга ажлын байртай байх тэр хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтыг чөлөөтэй нээж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэг залууг 30 жил ажилтай байлгах, түүний үр удам, залгамж үе түүний ажлыг авч явах боломжтой болох хүртэл нь энэхүү ажиллах боломжийг бүрдүүлж өгөхийн тулд “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-дээ маш ач холбогдол өгч ажиллана. Хөдөлмөрийн бирж бол бизнесийн харилцааны дунд ажиллаж нарийн ширийнийг мэддэг үйлчилгээний байгууллага учраас энэ үйлчилгээг яагаад төр хийх ёстой гэж. Ажилтай болсон залуусынхаа баярыг хуваалцдаг, ажилгүй залуусдаа ажлын байрыг бий болгож өгдөг байвал энэ нь залуучуудын байгууллагын бас нэг томоохон ажил болно. Тиймээс ажилтай болох гэж байгаа залууг насан туршид нь ажилтай байлгахын төлөө бид ажиллаж байна. Тэр залуу хүн өнөөдөр нэг ажил дээр тохирохгүй байж болно. Харин бид тэр тохирох ажлыг олох хүртэл нь ажиллах болно. Хэзээ ч муу залуу гэж байдаггүй. Харин тухайн хүнд тохирсон ажлыг нь олж өгнө гэдэг бол их тэвчээр шаардсан асуудал. Тиймээс тэр ажлыг залуучуудын байгууллага хийх ёстой юм байна.
-Та энэ зун, намар нэлээд олон аймгуудаар явж залуустайгаа уулзсан. Орон нутгийн залуучуудын хөдөлмөр эрхлэлт ямар байна? Анхаарал татсан зүйлүүд юу байв?
Энэ жил 21 аймгаа тойроод залуустайгаа уулзаж байгаа. Аймгуудаар явж байх энэ үетэй давхцаад төрийн албаны сонгон шалгаруулалт явагдаж байна. Жишээ нь Баян-Өлгий аймагт 500 гаруй дээд боловсролтой залуу 25 ажлын байрын төлөө, Говь-Алтай аймагт 450 гаруй залуус 35 ажлын байранд өрсөлдөж байна. Өөрөөр хэлбэл үлдсэн залуус нь ажилгүй үлдэнэ гэсэн үг. Хамгийн том ажил олгогч бол Засгийн газар байгаа нь үнэн гэхдээ баялаг бүтээдэг байгууллага эсвэл өөрөө бизнесийн салбарт ажиллаж байгаа энэ залуус бол хамгийн үнэтэй хөрөнгө болоод байгаа. Энэ чиглэлд залуусаа түлхүү оруулах, өөрсдийн гэсэн бизнестэй залуусыг дэмжих шаардлага тулгараад байна. Энэ ч үүднээс МҮХАҮТанхимыг юм хийгээсэй, удирдлага нь залуугаар сэтгэж залуу бизнесменүүдээ дэмждэг байгаасай гэдэг үүднээс МҮХАҮТ-тай нэлээд шүүмжлэлтэй асуудлыг өрнүүлээд даргыг нь Үндсэн хуулийн цэцэд өгчихсөн явж байгаа. Орон нутагт ажлын байрыг хамгийн ихээр үүсгэж байгаа байгууллага бол хэд хэдэн уул уурхайн компаниуд байна. Энэ уул уурхайн компаниудаа бас зөв талаас нь дэмжмээр байгаа. Нэг л зарчмын ойлголт бий. Бүх компаниуд ашигтай ажиллаж байж ашгийг нь бүгд хүртдэг. Аймгуудад ажиллаж байгаа бүх уурхайнуудаа ажиллуулсан шиг ажиллуулах хэрэгтэй. Аймаг болгон удирдлагуудын хэмжээнд бодлогуудаа тодорхойлж эхэлсэн байна. Жишээлбэл Архангай аймгийн хувьд нэг ч уурхай байхгүй. Тэд харин аялал жуулчлалыг дээд зэргээр хөгжүүлнэ. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд залуучуудыг хэрхэн оролцуулах талаар хүртэл бодлогыг баримталж байна гэж ярьж байна. Энэ их зөв шүү дээ. Ер нь манайх шиг удирдлага нь 4 жил тутам солигдож, дарга нарын ярьдаг ярианы өнгө өөрчлөгдөж байдаг энэ үед залуус хэнд итгэж, юунд найдаж, ямар бизнес хийхээ ойлгохгүй байгаа. Тиймээс дийлэнх хэсэг нь нам, дарга дагадаг, хулгайнд найдаж амьдардаг хэлбэрт шилжээд байна. Энэ бол нийгмийн дайрч өнгөрөх үе. Гэхдээ бид олон залуусаа доош нь алдмааргүй байна. Энэ ч утгаараа МЗХ-оос авлигын эсрэг “Авлига би авахгүй, би өгөхгүй”аяныг хоёр жилийн хугацаанд өрнүүлж байна. Авахгүй ч гэсэн аягүй гэдэг шиг маш олон газруудад эерэг хандлагууд ажиглагдаж эхэлсэн. Ер нь бол ажилтай байгаа хүн хэзээ ч хүний гар хардаггүй. Ажил хийвэл ам тосдоно гэж ярьдаг ардынхаа сайхан үгийг залуу хүн бүр бодож, миний амьдралд хэрхэн нөлөөлөх үү гэдгээ олж, ажиллах шаардлагатай байна.
-Сүүлийн үед залуус хөдөө орон нутагт ажиллах боломж нөхцөл байхгүй байна гэж шүүмжилдэг болсон. Залуусыг хөдөө орон нутагт ажиллах талаар ямар ажлууд хийгдэж байна?
“Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд “Сумын залуус” төслийг хэрэгжүүлсэн. Энэ төсөлд нийт 1000 гаруй залуус хамрагдаж, төрөлх нутагтаа очиж ажилласан. Эдгээр залуусын 70 гаруй хувь нь сумандаа эргэж очиж ажиллахаар болсон байна. Биднийг очиход манай сумынхан их сайхан хүлээн авч, маш их урам өгөн буцаж ирж ажиллахыг урьсан гэж залуус маань ярьж байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатарт “буг” болж явснаас сумандаа очоод бурхан болж явсан дээр биз дээ. Ирэх жил энэ төслийг “Ардын элч” нэртэйгээр өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа болгож явуулна. Ардын элч нараа эх орныоо өнцөг булан бүрт илгээдэг болно. Эргээд элчээр явж байсан залуучууд төрийн алба хаших цаашлаад бизнесийн салбарт ажиллах бүх бэлтгэлээ хийж байна гэж ойлгож байгаа. Ардын элчээр явж байгаагүй залуус бусдаасаа ичдэг, бусдаасаа нэг алхамын хойно орсноо ойлгодог болох хүртэл нь энэ хөдөлгөөн өрнөнө.
-“Цагийн ажил” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн давуу тал юу вэ? Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж цаашид сургалт явуулахаас гадна цагийн ажилд залуусыг зуучилдаг болно. Өнөөдөр манай хөдөлмөрийн тогтолцоо цагаар биш сараар цалинг олгодог. Тиймээс цагийн ажлын системд оруулж, ажилласан цагаар нь хөдөлмөрийн хөлсийг үнэлдэг тогтолцоо руу яаралтай шилжих шаардлагатай байна. Оюутнууд хичээлийн бус цагаар ажил хийж , орлоготой болох, мэргэжлийн чиглэлээрээ дадлагажих боломжоор хангах, хамт олон дотор орж ажиллахаас гадна хөдөлмөрийн талбарт өөрсдийгөө эртнээс бэлдэж ажиллах боломжоор дээд зэргээр хангаж өгөх ёстой учраас цагийн ажлын чиглэлээр нэлээд өргөн ажлуудыг хийнэ. Мөн боловсролын системд цагийн ажил хийснээр тодорхой хэмжээний кредит тооцуулдаг, сайн дурын болон олон нийтийн ажилд оролцсон эсэх, дадлагын ажлаа хийсэн, зуны амралтаараа “Ардын элч” хөтөлбөрт хамрагдсан зэргээс хамаарч тэтгэлэгт хамрагддаг байх бодлогыг бий олгоно.
-Манайд цагийн ажил хийх нөхцөл боломж ямар байгаа вэ?
Зах зээл тэлэхийн хэрээр зарим нэг ажилд байнгын ажилтнаас илүү цагийн ажилтан байх нь бизнесийн компаниудад үр ашигтай байгаа. Ер нь цагийн ажлын эрэлт сүүлийн үед ихсэж байна. Хамгийн чухал асуудал бол цагийн ажилд орох хүсэлтэй залуучуудыг зуучлах ажил дутагдалтай байгаа. Учир нь байгууллага зар тавиад хэдэн оюутан ажиллуулдаг ч тохирсон цаг хугацаандаа ирж ажиллахгүй байгууллагын ажлыг удаашруулдаг зэрэг асуудлууд түгээмэл гарч байна. Тиймээс ажилд орох хүсэлтэй залуучуудаа найдвартай зуучилдаг системийг бүрдүүлнэ.
-Таны цаашдын ажил үйлст амжилт хүсье.
Ярилцсан Б.Цэнд
www.bolod.mn |
МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат: Залуучуудаа ажилтай, тогтмол орлоготой болгохын төлөө ажиллана |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

"Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь" төсөл хэрэгжиж эхэллээ 18:58 Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар 21-р зууны хөгжлийн төлөөх
|
Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар 21-р зууны хөгжлийн төлөөх »»
|
|
Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Ногоон хаш чулууны сугалаа” нэрээр иргэдийг залилж байна 10:41 Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
|
Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. »»
|
|
НӨАТ-ын буцаалтыг ирэх онд тав, 2027 оноос 10 хувь болгоно 10:38 2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв.
|
2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв. »»
|
|
Өнөөдөр тэгш тоотой автомашин хөдөлгөөнд оролцож, лхагва гарагаас дугаарын сүүлийн тоогоороо зорчино 10:29 Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын
|
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын »»
|
|
Агаарын бохирдол тархи, мэдрэлийн эмгэг үүсгэж буйг тогтоолоо 10:26 Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд
|
Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд »»
|
|
Тархины эсүүдийн ажиллагааг дуурайлган бүтээсэн хиймэл оюуныг танилцуулав 16:55 БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл
|
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл »»
|
|
О.Купер - Эммигийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин 16:49 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ 16:48 Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний
|
Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний »»
|
|
Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан гурван хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав 15:52 Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа,
|
Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа, »»
|
|
Онц ноцтой гэмт хэргүүдийн шүүх хурал ирэх лхагда гарагт болохтой холбогдуулан шүүхээс тойм гаргажээ 18:49 Тоймыг бүрэн эхээр нь хүргэе.
|
Тоймыг бүрэн эхээр нь хүргэе. »»
|
|
Цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээллийг “e-mongolia”-аар хүргэж эхэллээ 18:46 Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын
|
Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Т.Тулга дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдана 09:38 Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын
|
Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын »»
|
|
С.Ганбаатар: Дарангуйлагчийн эсрэг үг хэлсэн болохоор намайг АТГ шалгаж байна 08:53 Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Шахмал түлшийг ирэх долоо хоногт худалдаална 08:45 Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал
|
Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал »»
|
|
Даваа гарагаас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг дулаанаар хангана 21:28 Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг.
|
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг. »»
|
|
М.АНХЦЭЦЭГ: Тамирчид хоол зүй, сэтгэл зүйгээ өсвөр насны тамирчин байхаас нь бэлдэх ёстой юм билээ 20:55 Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага
|
Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага »»
|
|
Ливерпүүл хотноо болж буй Боксын ДАШТ-д манай хоёр тамирчин хагас шигшээ тулаанд хүч үзнэ 20:48 Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан
|
Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 20:25 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
2025.09.13 өдрийн 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумд 11:10 Завхан - Тэлмэн
|
|
|
"Эрхийн сонет" яруу найргийн найдмын түрүүг яруу найрагч Дамбын Одгэрэл хүртлээ 10:20 “Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа.
|
“Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа. »»
|
|
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна 09:47 2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл,
|
2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл, »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 09:39 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
Борлуулалтын гэрээт ажилтнуудыг шинэ аппликейшн ашиглах сургалтад хамрууллаа 15:37 Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
|
Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. »»
|
|
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна 15:32 ✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
|
✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. »»
|
|
Цаасанд дарагдсан бизнесийг эрх чөлөөтэй болгоно 10:25 Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн.
|
Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Автомашингүй өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 09:42 Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга
|
Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга »»
|
|
Уул уурхайн салбарын үр өгөөжийг бүс, орон нутгийн хөгжилтэй уялдуулна 09:32 Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн,
|
Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, »»
|
|
Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг баривчилжээ 09:25 Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын
|
Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын »»
|
|
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид АТГ-т шалгагдаж эхэллээ 09:23 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган,
|
2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган, »»
|
|
Казахстан улс авлигаас хураасан мөнгөөрөө сургууль байгуулж байна 18:50 УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ.
|
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ. »»
|
|
Уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээнээс Э.Амина мөнгөн медаль хүртлээ 18:45 Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай
|
Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо 15:21 Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст
|
Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст »»
|
|
"Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой 10:08 Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой.
|
Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой. »»
|
|
Таксины жолоочтой эхнэрээ хардасны улмаас машинаар мөргөжээ 10:07 Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити-ийн орчимд энэ сарын 07-ны 04.00 цагт явган зорчигч машинд дайруулсан хэрэг гарсан.
|
Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити-ийн орчимд энэ сарын 07-ны 04.00 цагт явган зорчигч машинд дайруулсан хэрэг гарсан. »»
|
|
Америкийн хамгийн баян хүнээр И.Маск тодорчээ 09:43 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Forbes/. “Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Forbes/. “Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск »»
|
|
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 09:09 Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо
|
Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо »»
|
|
Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ 20:31 Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ.
|
Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ. »»
|
|
Гар утсыг нь хулгайлсан этгээд данснаас нь 10 сая төгрөгийн зарлага гаргажээ 20:27 Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг
|
Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг »»
|
|
Нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй 33 жилийн ял сонслоо 18:35 Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/
|
Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/ »»
|
|
Шүүхээс Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргын ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргажээ 18:34 Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав.
|
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав. »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
|
Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 13:07 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна.
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
Балбыг “балбаж” буй жензичүүдийн хувьсгал 15:24 Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ.
|
Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ. »»
|
|
Орбан: Европын холбоо Украины мөргөлдөөнийг ашиглан "Европын Нэгдсэн Улс" байгуулахыг оролдож байна 19:00 Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн
|
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, »»
|
|
Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалжээ 07:57 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын »»
|
|
Газа хотоос гарч явахыг оршин суугчдад уриалжээ 20:19 ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж »»
|
|
НҮБ-ын Ерөнхийн Ассамблейн чуулган өнөөдөр эхэлнэ 11:50 НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ.
|
НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ. »»
|
|
Хагас сая орчим сиричүүд Туркээс эх орондоо буцжээ 11:31 АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс
|
АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс »»
|
|
Франц 1 жилийн дотор 2 дахь удаагаа Засгийн Газраа огцрууллаа 08:59 Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны
|
Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны »»
|
|
АНУ: Цагаачлалын бус виз олгох журмыг чангатгажээ 14:44 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|