Оросын «Газпром» компани дорно чиглэлийн талаар тохиролцсоны дараа шууд Хятад улсад баруун чиглэлээр хий нийлүүлэх талаар хэлэлцээрээ эхлүүлэх болно. Энэ тухай «Газпром» компаний тэргүүн Алексей Миллер өчигдөр Бээжинд сэтгүүлчидтэй ярилцахдаа мэдэгджээ.

Түүний ярьснаар энэ асуудал хятадын нийслэлд болсон ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн тэргүүн Ли Кэцян нарын хэлэлцээр дээр хэлэлцэгдсэн байна. Түүний төгсгөлд Медведев Орос улсаас Хятадад дорно чиглэлээр нийлүүлэх хийн үнийн тогтолцооны талаар талууд тохиролцсоныг мэдээлжээ.

2009 онд «Газпром» болон хятадын CNPC компани жил тутам хятадын зах зээлд 68 млрд.кубометр хүртэл хийг экспортлохоор төлөвлөсөн Оросоос Хятадад байгалийн хий нийлүүлэх үндсэн нөхцлүүдийн тухай зөвшилцөлд гарын үсэг зурсан билээ.

Талууд хожим нь дорно чиглэлд хий нийлүүлэх хэмжээг ихэсгэх боломжийн талаар хэлэлцээр явуулахаар тохиролцсон байна. Дорно чиглэл гэдэг нь «Сибирийн хүч» хийн хоолойноос салаалсан салбар байх юм.

Хийн хоолойны нөөц бааз эхний үе шатанд Якутийн Чаяндины орд газар, улмаар Эрхүү мужийн Ковыткины орд газар болох юм. Харин баруун чиглэл Баруун Сибирээс Хятад луу хий нийлүүлэх «Алтай» хийн хоолойны байгууламж болно.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ