Япон улс Интерполоор дамжуулан Орос улсад хандан гадаад луу хулгайлагдсан мөнгө шилжүүлсэн явдлыг мөрдөж илрүүлэхэд тусламж үзүүлэхийг хүссэн тухай өнөөдөр Киодо агентлаг эдээлжээ.

Энэ нь Японоос америкийн алдартай төлбөрийн системийг ашиглан Орос, Украйн луу хууль бусаар мөнгө шилжүүлсэн явдал юм. Одоогийн байдлаар цагдаагийн газар 760 сая иены хэмжээтэй мөнгийг 766 удаагийн тохиолдлоор хулгайлсан болохыг илрүүлж чаджээ.

Муу санаатнууд Японд илүүтэй хэрэглэгддэг интернет-банкны хэрэглэгчдийн компьютерийг вирусаар халдваржуулжээ. Ийм аргаар тэдний данснаас нууц үгийг авч, мөнгийг нь зуучлагчдын данс луу шилжүүлдэг байна. Японы хууль сахиулах байгууллагууд хууль бус мөнгийг хүлээн авсан этгээдүүдийн хэн болохыг тогтоохыг хичээж байгаа юм.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ