Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд баасан гаригт өндөрлөсөн кибер орон зайн асуудлаарх чуулган дээр Орос улс нилээд хэдэн санаачлагыг дэвшүүлсэн нь маш их сонирхол татжээ. Энэ тухай бямба гаригт ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагад ОХУ-ын ГХЯ-ны онц даалгаварт элчин сайд Андрей Круцких ярьжээ. Түүний хэлснээр оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн чуулган дээр ОХУ-ын мэдээллийн аюулгүй байдлын салбар дахь улсын бодлогын үндэс болсон баримт бичгийг танилцуулсан байна. Тэр нь тухайлбал, кибер орон зайг террористууд ашиглахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг харгалзан үздэг юм. Энэ бол террорист бүлэглэлүүдийн сайтыг мөрдөх шинэ арга зам юм.

Чуулганы гол сэдэв нь Интернетийг хөгжүүлэн, кибер орон зайд хөгжиж буй орнуудын боломжийг харгалзан хүчин чадлаа нэмэгдүүлэх, кибер гэмт үйлдэлтэй тэмцэх, вирусын дайралтыг эсэргүүцсэн үйлдэл хийх тухай байлаа.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ