Орчин үед дэлхий дээр ойролцоогоор 30 сая хүн боолчлолын нөхцөлд амьдарч байна гэж «Бүх дэлхийн боолчлолын индекс» хэмээн нэрлэсэн илтгэлд дурьджээ. Илтгэлийг зохиогчид нь боолчлолтой тэмцэх асуудлыг хариуцсан олон улсын хууль сахиулах «Уок фри» хөдөлгөөний төлөөлөгчид юм.

Тэд орчин үеийн боолчлолд хүн худалдаалах, албадан хөдөлмөр эрхлүүлэх, ерийн барьцаа маягаар эрх чөлөөг хязгаарлах, хүчлэн гэр бүл болгох, хүүхдийн наймаа, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих зэргийг хамруулжээ.

Илтгэлд зааснаар дэлхийн орчин үеийн боолчлолд 29,8 сая хүн өртсөн байна. Тэдний 76% Энэтхэг, Хятад, Пакистан, Нигер, Эфиопи, Орос, Тайланд, Конгийн ардчилсан Бүгд Найрамдах улс, Мьянме, Бангладеш зэрэг дэлхийн 10 улсад төвлөрчээ.

Дийлэнх боолын тоо хэмжээгээр британий эрдэмтдийн тооцоолсон бараг 14 сая боолын тоогоор Энэтхэг улс дэлхийд нэгдүгээр байр эзэлж байгаа юм.162 улс багтсан жагсаалтын төгсгелийн байрт Исланд, Ирланд, Их Британи улсууд оржээ. Европын орнуудын орчин үеийн боолчуудын ихэнх нь секс, ахуйн салбар, мөн нийтийн хоол, барилга, ХАА-н бага үнэлгээтэй албан тушаал, тэр ч бүү хэл гоо сайхны салонд ажилладаг байна.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ