 |
|
 |
|
Ш.Ганхуяг: Гэр хорооллыг барилгажуулах ажил урагшиллаа |
|
|
 |
|
 |
Ш.Ганхуяг: Гэр хорооллыг барилгажуулах ажил урагшиллаа
2013-10-03Улаанбаатар хот хэмээх их айл утаагаа багасгахын тулд хийж буй томоохон кампанит ажлын нэг нь гэр хорооллын  газрыг дахин төлөвлөж орон сууцжуулах явдал юм. Шинээр эхлүүлсэн ажлын хоёрдахь ээлжийн газрын шийдвэрийг саяхан нийслэлийн ИТХ-аас гаргасан. Энэ талаар Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуягтай ярилцлаа. -Хаяа хаяагаа дэрлэн буусан гэр хорооллынхныг сууриар нь хөдөлгөх ажил хэр байна вэ? -Өмнө нь Улаанбаатар хотод огт хийж байгаагүй шинэ ажил учраас хүмүүсийн ойлголцлоос ажлаа эхэллээ. Бас л хугацаа их ордог юм байна. Сонгуулийн үр дүнгээр нийслэл анх удаа цэнхэр тойрог болж болохоо байсан Улаанбаатар хотыг шинэчлэхээр эхлүүлсэн том ажлын нэг нь энэ. Яагаад гэвэл төрийн байгууллагын нэг удаагийн далайлтаар энэ ажлыг хийчихдэггүй. Хүн бүрийн саналыг авч харилцан ярилцаж, бүтээн байгуулагч нартай тохиролцож, гурван талаас зөвшилцөлд хүрсний дараа ажлаа эхлүүлнэ гэдэг үнэхээр бэрх. Гэр хороолол орхигдсон тойрог байсан. Одоо тэгвэл үгүй. Өмнө нь хотын дарга нар сайхан ажил хийе гэхээр мөнгөгүй байлаа. Одооныхтой адил уул уурхайн баялаг гэнэт орж ирдэггүй байв. Зоригтой шийдвэр гаргаж чаддаггүй. Гэр хорооллын газрыг дахин шинээр төлөвлөхийн тулд иргэдийг энэ ажилд оролцуулдаг байх ёстой. Ингэхийн тулд гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлэн 12 хэсэг газарт шинээр бүтээн байгуулалт хийж байна. Нөгөөх нь газрыг шинэчлэн зохион байгуулах ажил юм. Иргэд энэ ажлыг чих тавин хүлээж байгаа. Тухайн газартаа амины сайхан сууц барьсан иргэд нийтийн эрх ашгийн үүднээс гудамж, зам талбай гаргаж өгч хашаагаа татаж, шугам сүлжээ, дэд бүтцийн асуудлаа шийдүүлэх нэг гарц бий. НАСАНДАА ХИЙГЭЭГҮЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ ГЭР ХОРООЛЛЫНХОН СОНГОСОН -Зарим айл шинэ орон сууцанд нүүж орсон байна лээ. Зарим нь миний газрыг зүгээр шахам авах гээд байна гэж гомдоллох юм. Гэр хорооллын иргэд энэ ажилд ерөнхийдөө хэрхэн хандаж байна вэ? -Магадгүй зарим хүн энэ насандаа хэзээ ч хийгээгүй тийм том сонголт, өөрчлөлтийг хийж байгаа шүү. Басамжилж байгаа юм биш. Та 5-10 сая төгрөгт эргэлдсэн бизнес хийдэг байсан бол гэр хорооллын газраа орон сууцаар солих эсвэл дахин төлөвлөлтөд хамрагдсанаар томоохон хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж гэр бүлийнхээ хувь заяаг өөрчилж үр хүүхэддээ өвлүүлэх тохилог сууцтай болно. Газрыг ирээдүйд бий болох хөрөнгөөр сольж авна гэдэг хүн бүрт олдох боломж биш. Жишээлбэл, 60 ам метр талбайтай 2-3 өрөө байр зах зээлийн ханшаар 120 сая төгрөг болж байна. Гэр хорооллын иргэд маань энэ их мөнгийг гаргаад шууд байртай болох боломж тэр бүр байгаа билүү. Тиймээс та бүхэн өөртөө хийгээд ирээдүйдээ том хөрөнгө оруулж байгаа гэдгийг ойлгоод гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд нэгдэн ороорой. -Газраас эхлээд эрх зүйн хувьд энэ ажил гацаагүй гэж үү? -Утаанаас ангид орчин үеийн тохилог сууцыг гэр хороололд босгохын тулд хууль эрхзүйн хувьд асуудалтай байсан. Тиймээс нийслэлийн ИТ Х-аар журам , байршлаа батлууллаа. Иргэдтэйгээ олон удаа уулзаж, хуралдсан. Гэр хорооллын энэ хэсэг талбарыг ерөнхий төлөвлөгөөнөөс гажилгүй яаж сайхан болгох талаар зураг төсөл хийж, шугам хоолой татаж, ямар компанитай гэрээ хийхээ иргэн шийдэж байна. Иргэдэд ч, компанид ч бид, гэрээнд гарын үсэг зураад та хэсэг хугацааны дараа байртай болно, эсвэл газраа чөлөөлж мөнгөө аваад нүүх шаардлагатай болно. Эрх, үүргээ хоёр тал давхар биелүүлэх ёстой гэдгийг сануулдаг. Ажил хийж байгаа компанийнхан хэлсэндээ хүрч ажлыг хугацаа алдалгүй , чанартай хийх ёстой. НЭГ АЙЛААС ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ГЭЖ 8-20 УДАА УУЛЗДАГ -Энэ ажлын хамгийн зовлонтой зүйл нь юу байв? -Гэр хорооллын хүн бүр газраа үнэлэхдээ амандаа орсон тоогоо хэлж байсан. Нэг компани нэг айлын зөвшөөрөл авах гэж 8-20 удаа уулзаж байж асуудлаа шийдэж байна. Бас хэцүү байгаа биз. Гэр хорооллын энэ хэсэг газар дахин төлөвлөлтөд орлоо гэдэг сургаар газрын үнэ тэнгэрт хадсан. Нэг талаараа хотын дарга амлалтаа биелүүлж газрын үнийг өсгөж байгаа юм. Төлөвлөлтөд ороогүй тэрүүхэн буланд байгаа газар 20 сая төгрөг. Дахин төлөвлөлтөд орсон түүнтэй ижил хэмжээний газар 60-100 сая. “Миний газар нэг тэрбумынх” гэж гэдийж байгаа ч хүн таарсан. Дахин төлөвлөлтөд ороогүй хэсгийнхэн 20 саяын үнэтэй газраа наад ажилд чинь хамруулмаар байна гэж гуйж байдаг. -Мэдээж байгаа ганц газар, үл хөдлөх хөрөнгөө боломжоор нь үнэлүүлчих санаатай. Харин ажил хариуцаж байгаа таны хувьд ямар байр суурьтай байна вэ? -Юу солиороод байгаа юм бэ, таны газар 20 саяынх, юун 200 сая вэ гэж хэлэх эрх бидэнд алга. Барилга барьж байгаа компанийг газраа хямд аваад төслөө амжилттай болгоорой гэж хэлж болохгүй. Би хэдий хөрөнгөтэй ч, эргэлтийн мөнгөгүй учраас олигтой юм хийж чадахгүй. Тиймээс газрын үнээ босгож тодорхой хэмжээнд ханшаа өсгөөд авлаа. Энэ ажил дээр бүх хүн сэтгэл ханамжтай байхгүй. Өгсөн авсандаа өлзийтэй байг л гэдэг зүйл болж байгаа учраас тэр. -Э.Бат-Үүл хотын дарга болоогүй байхдаа “Гэр хорооллынхон орон сууцаар яах вэ. Хашааны газартаа хаус бариад хаан шиг амьдардаг гадны жишиг бий. Газрын үнийг АН-ынхан чөлөөлөөд, өсгөөд өгнө” гэж фракцаараа ухуулаад явж байсныг саналаа. Амины сууцтай Улаанбаатар болно гэж хэлж байсан юу болов? -Энэ ажлыг бид хийнэ. Эхний ээлжид Сонгино хайрхан дүүргийн Хилчин хотхоны 168 айлын дэд бүтцийн асуудлыг шийдэхээр болсон. Нэгдүгээр хорооллын арын дэнж дээрх айлууд л даа. 1990-ээд оны эхээр хоосон байсан газарт Хилийн цэргийнхэн газар аваад, мөнгө төгрөгийг нь шийдээд бичил амины хороолол босгочихож. Тэрүүхэндээ хөөрхөн цэгцтэй. Тэдний асуудлыг шийдэхээр Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын ХАБИТАТ төслийнхөн хамтран энэ ажлыг өнөө жил хийчих санаа байна. ХАБИТАТынхан энэ ажил дээр гурван жил гүйж байж амины сууцтай иргэдийг бүлэг болгожээ. Хурал цуглаан хийдэг байр барьж өгсөн байна гэх мэтээр бас их ажиллажээ. ДУЛААНД ХОЛБОЧИХДОГ САРАМПАЙ БАЙШИНТАЙ БОЛ ХЭЦҮҮ Бид айлууд руу дулаан, цэвэр, бохирын шугамыг нь оруулахаар шийдлээ гаргачихсан. Одоо тооцооллоо нягтлаж байна. Хэт их мөнгө гарвал эцэстээ төлөхөд хэцүү. Тиймээс анхнаасаа нарийн тооцоо, судалгаа хийх ёстой. Төвлөрсөн халаалт, шугамд холбочихоор сард манайд 300 мянган төгрөгийн төлбөр гараад байвал би дийлэхгүй. Маш сайн технологийг бид тэнд туршмаар санагдсан. Энэ нь өөрийн гэсэн дулаалгатай газрын гүнд 3-4 метрт шугам татаж булах ажлыг турших гэж байна. Иргэдэд бид даалгавар өгч байгаа. Дулаанд холбоод сарампай байшинтай бол хэцүү. Амины сууц сайхан ч гэсэн төлбөр өндөр гарна гэдгийг иргэдэд сануулсаар байгаа. Ингэж эртнээс учраа олохгүй бол дулааны шугам татаад жилийн дараа “Амар байна уу гэсэн биш гай болов” гэдгийн үлгэр болно. Амины с ууцны хорооллын сул тал нь нийгмийн асуудлаа нэг гарцаар шийдүүлэх нь бага. Жижиглэнгээр бид энэ мэтээр асуудлыг шийдэх гэж хүлээж байхаар орон сууцжуулах ажлаа ч гэсэн хийж байсан нь дээр. Хажуугаар нь тухайн хэсгийн оршин суугчдын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаа, төрийн үйлчилгээний асуудлыг давхар шийдэж байгааг орхиж ойлгож боломгүй. Шинэ эринд аж төрж байж алийн болгон манай гэр хорооллынхон нүүрс түлж, утаа униартай, үнс, хогтойгоо холилдож, усандаа дугаарлаж зогсох юм бэ гэсэн олон хүний хүсэл эрмэлзлэл, санаачлага байна. Одоо л нэг юм хувьсгалын тохироо бүрдээд гэр хорооллыг барилгажуулах ажил урагшилж байна. ТӨСӨЛД ШАЛГАРСАН КОМПАНИУД ҮЙЛЭЭ ҮЗЭЖ БАЙНА -Гэр хорооллыг дахин төлөвлөх шинэ байршлуудыг та нэрлэхгүй юу. Иргэд дараагийн дахин төлөвлөлтийн газрыг хаана бол гэж хүлээзнэдэг болсон байна. Энэ ажил хэдэн хувьтай явж байна вэ? -Хувилахад үнэхээр хэцүү. Байршил бүр өөр, өөр ажилтай. Зарим нь хотын төв ойр учраас дэд бүтцийн асуудал алга. Гэтэл хотоос алслагдсан газар дэд станц барих, шинээр шугам хоолой тавьж, уурын зу у х барих гэх мэтээр газар бүрт өөр өөр стандарт, зарчмаар ажиллаж байна. Долдугаар хорооллын орчим өмнө нь газар авсан хүмүүс гэнэт гараад ирэх жишээтэй. Бид орон сууцанд орохгүй амины сууцтайгаа үлдэнэ гэхээр нэг, хоёр айлыг тойруулаад өндөр байшин бариад нар, салхи, орц, гарцыг нь таглах уу гэх мэтээр асуудал их. Амины сууцтай улс сургууль, эмнэлэг, цэцэрлэ г , ногоон байгууламж, зам барихгүй нь мэдээж. Баянмонгол зэрэг хотын төвлөрлийг нэмсэн бүтэн хороолол барилаа ч иргэдийн нийгмийн хэрэгцээг бодолцсонгүй гэх мэтээр шүүмжлэл их гарсан. Манай төсөлд шалгарсан компаниуд асуудлыг нааштайгаар шийдэхээр үйлээ үзэж байна. Хэцүү, хүнд ажлын ард гарахаар хүнд ямар их бяр амтагддаг билээ. Компаниуд маань тэрийг одоо л мэдэрч байна. Бид аль болох хэрүүл хийлгүй, хүнд байдлаа тоочилгүй гүрийсэн. Хамгийн хүнд ажлыг хийж байгаа компаниуд маань үнэхээр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажил нь урагшилж байгаа учраас дараагийн ээлжийн байршлыг батласан хэрэг. Хүмүүс сонирхоод байгаа дахин төлөвлөх магадлалтай газрыг үнэд ороогүй дээр нь худалдаж аваад орон сууц болгох санаатай, “Дараагийн ээлжийн газрыг зарлаач” гэдэг юм байна. ХОЁР ДАХЬ ЭЭЛЖИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ АВСАН Хоёр дахь ээлжийн найман байршил их онцлогтой. Иргэд нэгдээд өөрсдийн саналаар дахин төлөвлөлтөд орж байгаа. Тухайлбал, Сонгинохайрханы 28 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо, Сүхбаатарын 17 дугаар хороо, ХанУулын дөрөвдүгээр хороо, Багануурынхан хүсэлтээрээ дахин төлөвлөлтөд оролцохоор болсон. Хамгийн гол нь техникийн нөхцөл чухал. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тэдний асуудлыг тусгажээ. Ирэх жил гэж хойш тавихгүй, бид. Энэ жилээс ажилдаа шууд орно. Тус бүртээ 3-100 га газарт төлөвлөлт хийхийн тулд хэсэг болгон хувааж байгаа. Шууд л 100 га газар руу нэг компанийг оруулж ажиллахаар хэцүү. Хүч нь тарамдаад хугацаа алдана. Хэсэг болгочихоор амар юм. Ядаж л газар бүр эзэнтэй. Бидэнд хүндрэлтэй нэг асуудал нь зураггүй ажлыг улс зөвшөөрдөггүй. Бүтээн байгуулалт бужигнаад л нийслэлийнхэн маань жилд хийдэг ажлыг 3-4 сарын дотор нугалж байсан. Одоо гэр хорооллын хоёрдугаар ээлжийнхэн амьсгаа авахаар болсон. Зураг төслийн 17 “амьд” компани ажилладаг. -Зургийн чиглэлийн компаниуд нэлээн ажилд умбах уу? -Зураг төслийн ажлыг нэг жил хийдэг юм байна. Бид цаг алдахгүй үүднээс цаг, наргүй ажиллаж хэдэн сарын дотор ажлаа нугаллаа. Хэчнээн гялалзуур ажиллаа ч алдаа, эндэгдэл гарах магадлалтай болно. Сүүлийн үед бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр бяртай, чадалтай компани, хүн ховор болж. Манай улсад зураг төслийн 100 гаруй компани бий. Үүний 17 нь “амьд”. Үлдсэн нь тамгаа цүнхлээд явж байгаа нэг хүн байдаг. Хүмүүс яагаад Вьетнам автозасварын газарт машинаа өгдөг вэ. Тэд яг хэлсэндээ, чанартай ажлаа хийдэг байхгүй юу. Дотоодын авто засварынхан болохоор юмыг яаж мэдэх вэ хэмээн ажлыг том, бага гэхгүй, хүчин чадлаа тооцолгүй орж ирсэн хэрээр аваад байдаг. Нөгөө их ажлаа хугацаандаа хийж амждаггүй. Үйлчлүүлэгч машинаа авахаар ирээд бэлэн болоогүй бол бухимдан, толгойгоо шаахаас өөр яах билээ. Манай зургийн компаниуд тийм л байдалтай байна. Нэг ажил өгчихдөг. Нийслэл биднээс зургаа нэхээд байдаг таг болчихдог. Гэхдээ яваандаа зургийн компаниуд чанаржих биз ээ. Сүйхээтэй хүн бол одоо чадалтай инженерүүдийг нэгтгээд зургийн чиглэлийн компани байгуулаасай гэж би бодох болсон. Бидэнд ийм үйлчилгээ үнэхээр их шаардлагатай, эрэлттэй байна. -Танайх дан ганц гэр хорооллын хөгжлийг хөөцөлддөггүй, хийхгүй ажилгүй болоо юу? -Бид зөвхөн гэр хорооллыг шинэчлэн байгуулах ажил хийгээгүй. Олон салбарт шинээр ажлын байр гаргалаа. Хүмүүсийн амьдрах идэвхийг сэргээлээ. Манайх Гэр хорооллын хөгжлийн газар учраас төлөвлөлт ярихаас эхлээд хүнээ ярина. Байгаль, орчноо хэрхэн хөгжүүлэхээ ярина. Зам, гэрэлтүүлэг, иргэдийн өвчлөл, гэмт хэргээс хэрхэн сэргийлэх зэргээр л бүхий л асуудалд өөрийн мэдэлгүй хутгалдчих юм. Нэр нөлөөтэй, том компани энэ ажилд орсонгүй гээд уйлах хэрэггүй -Компаниуд дунд сүрхий бүтээн байгуулалт хийчихсэн олонд танил нэртэй нь алга байх шиг? -Энэ ажлаа эхлэхээс өмнө барилгын бүх компанийг урьж, топ компаниудыг хүртэл залсан. Тэд ороогүй. Яагаад гэвэл, хоосон газар худалдаж аваад шууд барилга барих нь тэдэнд илүү амар байхгүй юу. Иргэдтэй уулзаж зөвшилцөж, нүүлгэж газар чөлөөлөх гэж цаг алдахыг тэд хүсэхгүй байна. Том компаниуд байдлыг харзнаж байна. Хийх ажил их ч байдаг биз. Халширч байгаа нь ч бий. Гэхдээ манай төслийг хэрэгжүүлж байгаа 11 компани муу биш. 20 жилийн туршлагатай, 500 гаруй объект барьж ашиглалтад оруулсан байдаг. “Багант- Өргөө”, “Асар-Өргөө” зэрэг компани дундаас дээш хэмжээний барилга барьдаг. “Моннис”, “Hero” зэрэг компани барилга сүрхий барьж байгаагүй ч гэсэн улс орныг хамарсан томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлыг хийж ирсэн туршлагатай. Тэд ганцаарчилж ажил хийдэггүй, багаараа ажилладаг. Цөөхөн нэр дуулдаж байгаа ч тэд туслан гүйцэтгэгч авч иргэдийг ажлын байраар хангадаг. Гадаадын хөрөнгө оруулалттай нь ч бий. Нэр нөлөөтэй, том компани энэ ажилд орсонгүй гээд уйлах хэрэггүй. Бидэнд итгээд ирсэн компаниуд маань их сайн ажиллаж байгаа. Дахин төлөвлөлтийн хоёрдугаар ээлжийн найман байрлал Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо - 3.07 га Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо Дарь-Эх орчим - 20 га Баянзүрх дүүргийн хоёр, дөрөвдүгээр хороо, Мамбадацан орчим - 70 га Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороо, Дамбадаржайлан хийд орчим - 7.6 га Баянгол дүүрэг 10, 11 дүгээр хороо - 93 га Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо - 16.5 га Багануур дүүрэг 1, 5 дугаар хороо - 78.7 га Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хороо - 54 га Д.Мягмар

|
| Ш.Ганхуяг: Гэр хорооллыг барилгажуулах ажил урагшиллаа |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ 10:58 Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа. »»
|
|
Сумын цолтнуудын шинэ оны эхний барилдаанд Сумын заан Д.Мөнх-Отгон 10 даван түрүүллээ 10:56 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин
|
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин »»
|
|
Ерөнхий сайд Замын-Үүдийн гаалийн даргыг чөлөөлжээ 10:45 Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна. »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо 10:41 Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын
|
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын »»
|
|
Хүннү Эйрийн онгоцонд зорчигч эмэгтэй ухаан алдаж, замдаа Ухань хотод бууж эмнэлэгт хүргэжээ 10:37 2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал
|
2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал »»
|
|
Иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг цагдаагийн байгууллагын хянан шалгалтын үеэр илрүүлжээ 10:31 Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг
|
Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг »»
|
|
Цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна 10:29 Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
|
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. »»
|
|
“Хубилай хаан авд мордсон нь” 10:16 Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ.
|
Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ. »»
|
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Дорнод аймгийн Халхгол сумын иргэдтэй уулзлаа 10:11 Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл,
|
Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл, »»
|
|
"Дангина" кино Буриадын эв нэгдлийн бэлгэдэл 10:09 Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны
|
Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны »»
|
|
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална 10:06 Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг.
|
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг. »»
|
|
Холимог тулаанчид 3 сая төг хандивлав 10:05 Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд
|
Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд »»
|
|
СТӨ-г хүчитгэж, 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна 09:58 Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна.
|
Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна. »»
|
|
"NAN" сүүг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 09:56 "NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
|
"NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 09:41 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|