 |
|
 |
|
Х.Тэмүүжин: МИАТ-ийн талаарх Ц.Оюунгэрэл сайдын байр суурийг уншаад гайхсан |
|
|
 |
|
 |
Х.Тэмүүжин: МИАТ-ийн талаарх Ц.Оюунгэрэл сайдын байр суурийг уншаад гайхсан
2013-09-20УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “Ярилцах танхим” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.  -Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Энэ хуульд ямар өөрчлөлт оруулахаар ярьж байна вэ? -Хуульд өөрчлөлт орж байгаа нь шилжилтийн үеийн зохицуулалтууд хийгдэж байна гэсэн үг. Гэнэтийн өөрчлөлтүүдээс болоод татвар төлөгчид хохирч болохгүй. Тухайлбал, уул уурхайн компаниудад нөхөн төлбөр төлөх гэж татвар төлөгчид мөнгө өгөөгүй шүү дээ. Эмнэлэг, сургууль барихын тулд бид татвараа төлж байгаа. Гэтэл уул уурхайн компаниудын явж байсан бизнесийг нь төр зогсоогоод түүнийхээ төлөө улс өөрөө мөнгө өгөхөөр хохирч байна. Уул уурхайн компаниуд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаад бизнес хийгээд явж байтал гэнэт хууль өөрчлөгдөөд хориглочихоор тэр хүн буцаагаад оруулсан мөнгөө авахыг хүснэ шүү дээ. Тэр хөрөнгийг хэн гаргах юм бэ гээд маш олон асуудал хөндөгддөг. Иргэдэд эргээд үйлчилгээ үзүүлэх ёстой татварын мөнгө маань уул уурхайн компаниудад очдог байж болохгүй юм. Тиймээс бид энэ дээр бодох ёстой. Монгол Улсын эдийн засаг гацчихлаа. Энэ бүхэнтэй холбоотойгоор өөрчлөх зүйлүүд орж байна. Энэ хууль нэг талаасаа байгаль орчинд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Хуулийг хэрэгжүүлэхдээ гол мөрөн, байгаль орчинд ирээдүйд сөргөөр нөлөөлөхгүй байх, эрсдэл учруулахгүй гэдэг шаардлага тавих нь зүйн хэрэг. -Энэ хуульд өөрчлөлт орохоор хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор Төрийн ордны тусгай хамгаалалтын бүсэд иргэний хөдөлгөөнийхөн буутай орж, хүйтэн зэвсэг хэрэглэсэн хэрэг гарлаа. Энэ хэрэг олныг цочирдуулахад хүргэсэн. Тэдэнд ямар хариуцлага тооцох ёстой байдаг бэ? -Террорист үйл ажиллагаа, олон улсын терроризмоос гадна орон нутгийн терроризм гэдэг ойлголт байдаг. Үзэл байдлын зөрүүтэй байдлаа ардчиллын замаар олонх цөөнхөөрөө шийдвэрлэх болохоос биш зэвсэг болон хүч хэрэглэх замаар шийдэхгүй. Энэ нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн ардчилсан системээс гадуурх үйл ажиллагаа болоод явчихаж байгаа юм. Тийм учраас иймэрхүү үйл ажиллагаа гэмт хэрэгт тооцогддог. “Зандалчлах” гээд зүйл ангитай. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө зөв бурууг маргаж мэтгэж, эсвэл сонгох ардчилсан арга замаар шийдвэрлэх бүх арга хэлбэрүүд байхад өөрийнхөөрөө буу бариад хүний амь насанд халдах аюултай зүйл хийж болохгүй. -Байгаль орчноо хамгаалах гэсэн үзэл нь зөв байсан ч, эсэргүүцлээ илэрхийлэх арга нь буруу байв уу? -Ардчилсан улсад олон ургальч үзэл байх учраас Засгийн газраас явуулж буй бодлого бүх хүнд таалагдана гэж байхгүй шүү дээ. Хуульд өөрчлөлт хэрэгтэй юу, ямар хугацаанд хэрэгжих ёстой вэ гээд хүн бүр өөр өөрийнхөөрөө харна. Тийм учраас үнэхээр ялгаатай байр сууриуд байгаа. Энэ хууль хэрэгжсэнээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй зүйл байгаа байх. Түүнийг үгүйсгэж болохгүй. Хүн болгонд л хувийн үзэл бодол байх ёстой. Хамгийн гол нь үзэл бодлоо тайван жагсаал цуглаан, эсвэл олон нийтийн хэлэлцүүлэг хийх, сонгуулийн арга замаар шийдэж болно. Бусдад эрүүл мэнд, амь нас болон бусад арга замаар хохирол учруулдаггүй байдлаар шийддэг болох ёстой. -Саяхан Хуульчдын холбоо шинээр байгуулагдлаа. Энэ холбоо байгуулагдсанаараа хуулийнхан шинэ зохион байгуулалтад орж ажиллахаар болж байх шиг байна? -Хоёр жилийн өмнө холбогдох хууль батлагдсанаар “Хуульчдын холбоо” байгуулагдах ажил эхэлсэн. Ажил нь одоо хэрэгжиж байна. Ерөнхийлөгчөөс барьсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Энэ хуулийн гол таван концепци байгаа. Нэгдүгээрт мэргэжлийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх явдал. Олон нийт хуульчдыг өөрсдөө шударга бус байна гэж байнга шүүмжилж байгаа. Авлига албан тушаал, сонирхлын зөрчил гэх мэт асуудалд холбогдоод байна. Нийгмийн шударга ёсны асуудлыг шийдэж байх ёстой мэргэжилтнүүд нь өөрсдөө хууль зөрчөөд байхаар нийгэмд хэн шударга ёс тогтоох юм бэ гэдэг байдлаар олон нийт шүүмжилж харж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд хуульчдын хариуцлагыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг энэ хуулиар шийдэж байна. Хуульчдыг лицензтэй болгож байгаа юм. Лиценз гэдэг нь дан ганц “Та мэргэжлийн үйл ажиллагаа явуулж болно” гэсэн зөвшөөрөл биш. Энэ бол хариуцлагын тогтолцоо. Та ийм алдаа гаргавал лицензийг чинь хураана, лицензээ хураалгавал насан туршдаа хуульчаар дахиж ажиллах боломжгүй болно гэсэн ойлголт юм. Дэлхийн ардчилал хөгжсөн, хууль дээдлэх зарчим бэхжсэн орнуудад лиценз гэдэг зүйлээр хариуцлагатай болгодог мэргэжлүүд байдаг. Тиймээс лиценз олгох тогтолцоо Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар бий болж байгаа юм. Хуучин лиценз гэж байгаагүй. Гэрчилгээ гэж байсан. Тэр нь өнөөдрийнх шиг хариуцлагын тухай асуудлыг хянаагүй. Энэ зөвшөөрлийг Хуульзүйн яам өгдөг байсан бол одоо Хуульчдын холбооноос өгнө. Анх удаа хуулиар төрийн тодорхой чиг үүргийг иргэний нийгэм, тэр дундаа мэргэжлийн холбоо руу шилжүүлж өгч байгаа юм. Хуульчдын холбоо байгуулагдаж байгаа нь төрөөс эрх мэдлээ шилжүүлж авах гэж байгаа анхны мэргэжлийн холбоо юм. Төр энэ эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ авлига аваад байна, шударга биш байна гэж байгаа бол энэ эрхийг шилжүүлж авч байгаа мэргэжлийн холбоо илүү хариуцлагатай, шударга, ашиг сонирхлоос ангид байх ёстой. Тэр мэргэжлийн холбоо ямар байх вэ гэдэг дээр хуульчдын их хурал хуралдаж, холбооны дүрмээ баталж зохицуулалтуудаа хийж байна. Мэргэжлийн хариуцлагын дүрэм нь лиценз олгогдож, ёс зүйн ямар алдаа гарсан тохиолдолд лицензээ хураалгах вэ гэдэг хяналтыг зохицуулах дүрэм юм. -Хуульчдын холбоо хуульчийн мэргэжил эзэмшихээс эхлээд бүх асуудалд нь анхаарал хандуулна гэж ойлгогдож байгаа. Хуулийн мэргэжилтэн бэлтгэхэд эхнээсээ зохицуулалттай болох юм байна? -Хуульч бэлтгэхэд зохицуулалттай болж байна. Асуудлыг шийдэх гарц бий болж байна гэж харах ёстой. Өмнө нь их дээд сургуулиудыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас магадлан итгэмжилдэг байснаас мэргэжлийн холбоодод тийм эрх байгаагүй. Үнэндээ хуулийн сургуулиуд гээд харахад хуульч бэлтгэж байгаа юм уу, үгүй юм уу гэдэг нь мэдэгддэггүй. Номын санд нь мэргэжлийн ном хүрэлцээтэй байна уу гээд эргэлзмээр зүйл их бий. Түүнээс болоод хуульч нар нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж ажиллаж чадахгүй байна. Тэгэхээр боловсрол олгож буй тогтолцоог зөвхөн Боловсролын яам харах биш мэргэжлийн өнцгөөс харах ёстой юм байна. Жишээ нь, эрүүл мэндийн сургуулийг Боловсролын яам магадлан итгэмжилж чадахгүй шүү дээ. Түүнийг Эмч нарын холбоо оролцож байж энэ сургууль эмч бэлтгэж чадаж байна уу гэдгийг нь хэлнэ. Тэгэхээр үүнтэй адил хуульчийн холбоо бол хуулийн сургуулиудыг магадлан итгэмжилнэ. Энэ сургууль үнэхээр хууль бэлтгэдэг боловсролын байгууллага мөн үү гэдгийг тодорхойлно. Тэгэхгүй бол хуулийн сургууль гэдэг нэрийн дор мөнгө олох зорилготой эх захгүй олон сургууль нээгдээд оюутныг хүртэл хохироож байна. Сургууль нь хуулийн мэргэжлээ өндөр төвшинд эзэмшүүлж чадахгүй мөртлөө хуулийн сургууль нэрийн дор хэдэн хүн баяжаад сууж болохгүй. Төгсөөд гарсан мэргэжилтэн нь хүний амь нас, хувь заяатай холбоотой асуудлыг шийддэг. Тийм учраас мэргэжилтэн бэлтгэдэг тогтолцоо өөрөө өндөр төвшинд байх ёстой. Бэлтгэж байгаа мэргэжилтэн нь нийгмийн шаардлага хангадаг байх нь чухал. Тийм учраас хуулийн сургуулиудыг магадлан итгэмжлэх тогтолцоо бүрдэж байна гэсэн үг юм. -Хуулийн мэргэжлээр сурах оюутны тоог тогтоох асуудалд Хуульчдын холбоо анхаарах уу? -Тоо нь цөөрнө. Гэхдээ хэчнээн оюутан хуулийн мэргэжлээр элсүүлнэ гэсэн асуудлыг хариуцахгүй. БШУЯ мэдэх ёстой. Харин суралцагчдад олгож буй сургалтын чанар ямар байна гэдэгт анхаарна. -Хууль, шүүхийн байгууллага авлига, албан тушаалтнуудын хэрэгтэй тэмцэх ажил идэвхтэй явагдаж байна гэж харагдаж байна. Гэхдээ хуулийн байгууллага МАН-ын гишүүдийг л шалгаад байгаа юм шиг. АН өөрсдийнхөө хүмүүсийг шалгахгүй байна гэдэг шүүмжлэл эртнээс бий болсон. Та энэ шүүмжлэлд ямар хариу өгөх вэ? -Та нар тэгж харахыг хүсч байж магадгүй. Авлигын хэрэг бол албан тушаал дагаж гардаг болохоос биш нам дагаж гардаг зүйл биш. Тэгэхээр ямар хүмүүс албан тушаал дээр байсан бэ гэдгээс үүдэж авлигын хэрэг бий болдог. Өнгөрсөн жилүүдэд албан тушаал дээр ямар хүмүүс байсан юм. Магадлалын онолоор хар л даа. -АН-ынхан ч өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албан тушаалд байсан шүү дээ? -Би өөрөө цөөнхийн бүлэгт байхдаа Ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах хуулийг санаачлан батлуулж байсан. Хууль нь байсаар байгаад, факт байгаа бол аль нам байсан ч гаргаад өгөөч дээ. Хуулийн байгууллага шалгаад явна. Түүнээс Х.Тэмүүжин Хуульзүйн сайд учраас тэр хүнийг шалга гэж үүрэг өгдөг хүн биш. Шалгагдаж байгаа хэрэгт хэн нэгэн нөлөөлөх гэж байгаа бол түүнээс хамгаалдаг үүрэгтэй. Хуулийн байгууллага ажлаа хийхэд улс төрийн хамгаалалтыг нь тавьж байх ёстой. Үнэхээр аль нам байх нь хамаагүй, авлига авсан байвал ухаад гаргах хэрэгтэй. МАН-ын хүмүүсийг шалгаж байна гэж шүүмжилж байна. Тухайлбал “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн захирал А.Шоовдор чинь Ардчилсан намын хүн гээ биз дээ. Нам ямар хамаа байна. Үнэхээр албан тушаалаа ашиглаад төрийн өмчийг хулгайлаад хувьдаа завшсан бол хуулийн байгууллага шалгаад явдгаараа явна. Тэгэхээр авлигатай тэмцэх ажил эхлэлийн шатанд явж байгаа юм. Томоохон хэргүүдийг дөнгөж л барьж эхэлж байна. Би нэг юмыг гайхаад байна. Заримдаа нам биш төрийн албан хаагч хэрэгт холбогдоход энэ танай нам гэдэг. Бид төрийн албан хаагчийг намгүй болгоод хэдэн жил болсон билээ. Тэгэхээр энэ хандлагыг өөрчлөх ёстой. Улстөрчид биш төрийн албан хаагч хэрэгт татагдаж байхад манай намын хүмүүс гээд байна гэдэг чинь хууль зөрчөөд намын албан тушаалтан төрийн ажил хийгээд байсан гэсэн үг шүү дээ. Тийм учраас сөрөг намын хүмүүсийг шалгаад байна гэж хэлж болохгүй л дээ. Үнэхээр тэгж харж байгаа бол сөрөг хүчин сайн ажиллах хэрэгтэй. Сонирхлын зөрчил, авлигын хуулиудыг хэрэгжүүлэх, албан тушаалтнуудын асуудлыг тавьж хариуцлага тооцуулж байх ёстой. Нөгөө талаас сөрөг хүчин гэхээсээ илүүтэй парламентын хяналт тавих нэг том үүрэг юм. -Гадаадын банкинд оффшор бүсэд нууц дансанд мөнгө байршуулсан хэргээр УИХ-ын гишүүн С.Баярцогтыг дэд даргын албан тушаалаас нь огцруулсан. Энэ хангалттай шийтгэл мөн үү. Эрүүгийн хэрэгт татах ёстой байсан юм биш үү. Та ямар бодолтой явдаг бэ? -Сантай холбоотой мөнгөнийх нь эх үүсвэрээс л шалтгаална шүү дээ. Түүнийг нь тогтоогоод шалгаад явах ёстой л доо. Түүнээс биш дансаа мэдүүлээгүйтэй холбоотой зөрчлүүд олон байгаа. Тэгээд хариуцлага тооцуулаад сануулаад явсан хүн бий. -Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нууц дансаа тусгаагүй нь эрүүгийн гэмт хэрэг биш үү? -Биш. Авлигын эсрэг хуульд бол сануулна, цалингийн хувиар торгоно, албан тушаалаас нь бууруулна, хална гэсэн ийм дөрвөн хариуцлага тооцох арга байгаа. Тэр хариуцлагын хүрээнд арга хэмжээ авна. Дансанд байгаа мөнгө нь өөрөө хууль ёсны мөнгө үү, үгүй юу гэдэг нь дараагийн шалгах асуудал байх. Жишээ нь өмнөх парламентын үед хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эд хөрөнгө, орон сууцаа бичээгүй олон албан тушаалтан гарч ирж байсан. УИХ дээр өмнө нь сонсгол хийхэд харж байсан байх. Тэр хүмүүсийг бүгд цээжээрээ хамгаалаад гарсан шүү дээ. УИХ дээр дуудаж ирээд “Энэ хүмүүст арга хэмжээ ав” гэхэд хамгаалаад л зүгээр өнгөрсөн. Энэ жил намрын чуулганаар хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой сонсгол хийх байх. Тэр сонсголоор ямар хүмүүс хөрөнгө орлогоо яаж мэдүүлэв, ямар алдаа дутагдал гарав гэдгийг ярина. Хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлгийг авснаар авлигын асуудлыг хянах “тороо” тавьж чадаж байна уу гээд олон асуудлыг хэлэлцэх байх. -МИАТ-ийн хуучин захирлууд “Дайны эрсдлийн сан”-гаас их хэмжээний мөнгө завшсан хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдээд байна. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл энэ хэрэгт шүүгдэгчдийг хуулийн байгууллага хэлмэгдүүллээ гэсэн утгатай мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хийсэн. Ц.Оюунгэрэл сайд ямар учраас ийм мэдэгдэл хийх болов гэдэг анхаарал татаж байна. Засгийн газрын гишүүн тань авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг хамгаалсан ийм мэдэгдэл хийсэнд ямар байр суурьтай байна бэ? -Би уншаад гайхсан. “Улсын их хурлын гишүүний хувьд, манай тойрогт амьдардаг хүнийхээ асуудалд анхаарал хандуулж байна” гэсэн байна билээ. Тодорхой гэмт хэргийг шүүхээс шийдвэрлэж байгаа асуудалд УИХ-ын гишүүн оролцох бүрэн эрх байхгүй. Тэгээд надад тийм нэг болгоомжлол төрсөн. Мөнгөтэй хүнд хаанаас бол хаанаас ч өмгөөлөгч олддог гэдэг нэг үг байдаг юм. Засгийн газрын гишүүн хүн хүртэл мөнгөтэй хүнийг өмгөөлөөд дуугараад байгаа юм биш биз гэсэн болгоомж-лол төрсөн. -Ё.Отгонбаяр гишүүнийг хуулийн байгууллага шалгаж байгаа юу? -Шалгаж байгаа. -Өөрөө бол “Намайг хуулийн байгууллага дуудаагүй. Шалгаагүй” гээд байгаа шүү дээ? -Тэр хүн юу гэж тайлбарлах нь тухайн хүний асуудал шүү дээ. Хуулийн байгууллага хийх ажлаа хийж байгаа. -Ё.Отгонбаяр гишүүнийг яг ямар хэргээр эрүүгийн хэрэгт буруутгаж байгаа юм бол? -Энэ талаар хэвлэлээр их ярьсан шүү дээ. Энхтайваны гүүрэн дээр хэсэг нөхөд бизнес эрхэлдэг нэг хүнийг барьж авсан, машиныг нь барьцаалсан гээд. Тэр нь юунаас болсон гэхээр авлига нэхсэнтэй холбоотой. Авлига хэн нэхсэн гэхээр тендертэй холбоотой. Авлига нэхсэн эрх мэдэлтэн нь хэн бэ гэхээр хуучин яамны сайд байсан хүн гээд асуудал яригдаж байгаа. Энэ хэргийг шалгах явцад эхнэр нь 28 данстай нь тогтоогдсон. Дансуудад нь төгрөг болон гадаад валют байсан тухай нотлогдсон. -ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан М.Ганхүүгийн гэр бүлийн хүн таныг заналхийлсэн захидал бичсэн. Үүнтэй холбоотойгоор хуулийн байгууллага энэ асуудлыг шалгасан. Яаж шийдэгдсэн бэ? -Надаас уучлалт гуйсан. Би ч хуулийн байгууллагад “Гомдолгүй” гэдгээ хэлээд тэр хэрэг хэрэгсэхгүй болсон. “Өвчин зовлонтой байсан. Тиймээс хоёр ч удаа захиа бичсэн. Үүндээ уучлалт хүсч байна. Миний буруу байсан” гээд уучлал хүссэн байсан. Т.Амартүвшин  |
| Х.Тэмүүжин: МИАТ-ийн талаарх Ц.Оюунгэрэл сайдын байр суурийг уншаад гайхсан |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|