Ө.Уянга: "Би өөрөө гаж зүйлд дуртай хүн"
Ө.Уянга: "Би өөрөө гаж зүйлд дуртай хүн"
2013-09-19 ДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянгатай ярилцлаа. Наадмын өмнөхөн гавьяат жүжигчин цол
хүртсэн тэрбээр үзэгч олон, нийт ард түмэндээ хандсан хүндэтгэлийн тоглолт хийх гэж буй юм. Дуунд дуртай, дуурийн урлагийг дээдлэн биширдэг, хүргэсэн дуу, тайзнаа амилуулсан дүр болгоныг нь таалж, талархдаг үзэгч түмэндээ зориулж энэ сарын 20-нд “Монгол-2” тоглолтоо өргөн барих гэж байна. Шинэхэн гавьяаттай ярилцлаа. -Гавьяат цолны мялаалга тоглолт гэж ойлгож болох уу? -Хүндэтгэлийн тоглолт юм. Өнөөдрийг хүртэл намайг дэмжиж, тоож, сонсч ирсэн үзэгч олон, нийт ард түмэндээ хандсан “Монгол-2” хүндэтгэлийн тоглолт. -Дан монгол дуунаас бүрдэх үү? -Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шаравын дууны уран бүтээлээс бүрдэж байгаа. Б.Шарав гуай олон сайхан мэргэжлийн гоё дуу, романстай. Тэдгээрээс нь сопрано хоолойд зориулж бичсэн бүтээлүүдээс дээжилж дуулах юм. Яруу найрагч Р.Чойном, Б.Явуухулан, Б.Лхагвасүрэн зэрэг уран үгийн шилдэг мастеруудын шүлэгт бичсэн романсуудыг сонгосон. Манай театрын симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга тоглож, удирдаач Н.Туулайхүү гуай удирдах юм. -Ямар ямар романс байх вэ? -Жишээ нь Р.Чойномын шүлгээр хийсэн “Үүл, бороо, цэцэг гурав” гэж байна. Оюутнууд шалгалт өгөхдөө, уралдаанд орохдоо дуулдаг. Танхимд дуулаад байдаг болохоос гадагш нь олон нийтэд зориулж дуулсан нь үгүй болов уу. “Толь”, “Холын амраг”, “Хавар”, “Солонго”, “Миний шүтээн” гээд есэн гоё романс бий. Тоглолт их өгүүлэмжтэй, драмтай болно. Яагаад гэхээр шүлгүүд нь маш гоё. Дээрээс нь ая дан ороод ирэхээр бүр тансаг. Хүний амьдралыг тэр чигт нь романсын хэлбэрт шилжүүлж харуулж байгаа ч юм шиг. “Монгол-1” тоглолтоо Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлээр хийж байсан бол энэ удаа ганц хөгжмийн зохиолчийн бүтээлээр хийх гэж байна. Мөн таван сайхан хоолойтой хоршиж дуулна. Уртын дуучин, гавьяат жүжигчин Г.Хонгорзул, баритон, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, манай театрын залуу дуучин тенор Гомбо-Очир, мөн манай театрын меццо сопрано Д.Доржхорлоо нартай хамт дуулна. -Тавуулаа зэрэг дуулах юм уу? -Үгүй ээ, хосолж дуулна. -Ээлжилж үү. Тавуулаа зэрэг дуулах юм байх. Өөр өөр хоолойтой таван дуучин уртын дуучинтай цугтаа дуулах юм байх, супер юм болох нь дээ гэж бодлоо. -Хөгжмийн зохиолчид тийм бүтээл бариад ирвэл дуулна аа (хөхрөв). -Со гавьяат найруулж байгаа гэсэн үү? -Тийм. -Дуучин Уянга тоглолтоо хийх гэж байна гэдгийг дуулаад гавьяат найруулъя гэж өөрөө санал болгосон уу, эсвэл таны санал уу? -Миний хүсэлт. Би өөрийгөө дуучин болж байна даа гэж бодох болсон үеэсээ арав, хорин тоглолт төлөвлөж байлаа. Сэдэв, хэлбэр, хийцийн тухайд янз бүрээр бодоод үзэхэд их олон тоглолт гарахаар байсан л даа. Эдний нэг нь дуучдын тавилтай тоглолт гэж яриад байдаг өөрийн гэсэн тавил, найруулгатай концерт. Өөрөөр хэлбэл хөтлөгчгүй, дуу, ари, романсуудын агуулга, өгүүлэмжид тулгуурлан зохиомжилж найруулсан тоглолт хийнэ дээ гэж боддог байсан юм. Үүнийг найруулах хүн бол Со ах гэж ч бодсон. -Тоглолт нь төсөөлж байснаас нь өөр болж ч магадгүй болов уу. Яагаад гэхээр найруулагч Д.Сосорбарам ямар ч шийдэл гаргаж магадгүй... -Би бас өөрөө гаж юманд дуртай хүн шүү дээ. Нэгэн хэвийн зүйлийг мэргэжлийн хүмүүс бид эвдэж байх ёстой гэж боддог. Дэлхийтэй хөл нийлүүлж алхая л даа. Манай урлаг ямар баялаг билээ, түүнийг харуулъя. Тайз орчин үеийн 3D технологийн байх юм. -Засварт орсон шинэхэн театрын анхны тоглолт гоё болох бололтой. Шууд тоглолтын тухай яриад эхэллээ. Зун нутагтаа сайхан амраа юу, танай нутгийнхан гавьяатаа яаж хүлээж авсан бэ? -Хачин сайхан. Очсон газар бүр дээшээ залж, найр наадам хийж угтсан. Манай аав Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумынх, харин ээж Эрдэнэбулганых. Аль аль суманд намайг хүлээж авч баяр хүргэсэн. Асар майхан барьж, идээ цагаагаа дэлгэн, залуус нь адуугаа хурааж морио уралдуулаад л. Ард түмэн гэж ямар сайхан юм бэ гэдгийг тэр үед мэдэрлээ. Энэ л сайхан олны дэм, дэмжлэг, хайраар би сайн явна гэж бодсон. Тийм болохоор би намайг гэсэн хүн бүрт талархал илэрхийлж дуу хуураа өргөн барих ёстой гэж бодож байна. -Муухай юм даа, гэхдээ асуумаар байдаг, танай нутгийнхан бэлэг сэлт их өгөв үү? -Өгсөн. Юугаар баян, түүгээрээ дайлж байлаа. Нутагтаа очмогцоо шууд нэг клип хийлгэсэн. Майнбаярын шүлэг, Цэн.Эрдэнэбатын ая “Бүрэнтогтох нутгаа санана” гэдэг дуунд клип хийлгэлээ. Нутгийнхан мөнгө төгрөгөө гаргаад их хурдан амжуулсан. Би ч нутгийнхандаа талархлаа, нутгийнхан маань ч надад талархсан. Таван хошуу мал дүүрэн болоод ирсэн дээ. Суурь сууриар хоньтой, үхэр, адуутай болсон. -Дуулахаас уйдвал хөдөө гарч мал маллаж амьдрахад ч болохоор болсон уу? -Бараг л. Гэхдээ би дуулахаас хэзээ ч уйдахгүй. Ер нь нутагтаа жил болгон очдог юм. Нуурандаа очно, Даяндээрхдээ мөргөнө. Ёс жаягтай. Энэ удаа өдөр хоног их хурдан өнгөрөх шиг санагдсан. -Уянга охин дууны урлагт сэтгэл зүрхээ өгснөөр ард түмнээрээ хүндлүүлсэн сайхан дуучин, уран бүтээлч боллоо. Хэдэн жилийн өмнө уулзаад “Классик жем”-ээсээ яагаад гарсан бэ” гэж асуухад дуурийн замаар алхахыг хүслээ, манай хамтлагийнхан гомдохгүй, ойлгож байгаа гэж байсан. Тэр шийдвэр их зөв байжээ гэж өнөөдөр бодогдож байна уу? -Хамтлагтаа би хайртай. Тэр үед уран бүтээлийн шаардлагаар аргагүйн эрхэнд хамтлагаасаа гарч байлаа. Энэ тухайгаа хэвлэлийн бага хурал хийж албан ёсоор мэдэгдэж байсан. Нөхөд маань ч ойлгож амжилт хүссэн. Гэхдээ өнөөдрийн амжилт, алдар хүнд тэр хамтлагт ажиллаж, олонд танигдсаных гэж боддог. “Жем интернэшнэл” компанийн 100 хувийн дэмжлэгээр гарч ирсэн хамтлаг байлаа шүү дээ. Тийм ч болохоор компанийн сурталчилгааны ажлаар эх ороо нар зөв бүтэн тойрч уран бүтээлээ хүргэж байлаа. Тэгэхэд хүмүүс Уянга гэж ийм дуучин байдаг юм байна гэж мэддэг болсон. Би “Жем”-ийнхэнд дандаа талархаж явдаг. Дуурийн театраар овоглодог болсноос хойш ч гэсэн байнга холбоотой байсаар ирсэн. -Ер нь та яагаад дуучин болсон юм. Хэн нэгэн энэ замд хөтлөв үү? -Багаасаа л дуулах дуртай байсан. 1992 онд манай аймагт мэргэжлийн чиг баримжаа олгох есэн жилийн сургалттай сургууль зохион байгуулахад би урлагийн ангид нь орсон юм. Ангийнхнаасаа хоёр насаар дүү байлаа. Тэгсэн ч гэсэн төгсөөд СУИС-д орохоор шалгуулъя гэхэд хотоос очсон Г.Хайдав багш “Ийм нас бага, араа шүд нь ч гүйцэд ургаагүй хүүхдийг дуулаачаар элсүүлэх болоогүй, хоёр жилийн дараа шалгуулаарай” гэсэн. Тэгэхэд нь би зүтгээд Соёлын коллежид ирсэн юм. Харин удалгүй СУИС, Соёлын коллеж хоёрын статус адилхан болоход шилжиж орсон. Тэр жил өөр сургуульд ажиллаж байсан Д.Банди багш СУИС-д багшаар ирж таараад. Тэгээд л би багшийнхаа удирдлага дор суралцсаар дуучин болсон доо. ДБЭТ-таа 2003 оноос ажиллаж байна. -Аав ээж нь ямар мэргэжлийн хүмүүс вэ? -Аль аль нь шүүх, цагдаагийн чиглэлийн хүмүүс. Аав тэтгэвэртээ гарсан, ээж одоо ажиллаж байгаа. -Залуу хүмүүс юм... -Тийм ээ. -Танай хүү том болж байна уу. Хэд хүрч байна? -Зургадугаар ангийн сурагч болсон. -Урлагийн сургуульд билүү? -Үгүй. Арай өөр чиглэлийн мэргэжилтэй байвал зүгээр юм уу, өөрөөсөө хэдэн хуруу илүү боловсролтой болгохсон гэж үзээд хятад сургуульд сургадаг. Миний хүү урлагт их дуртай. Гэхдээ тийм их оргилсон, цойлсон авьяас байдаггүй. Мэдэгддэг юм байна. Гэсэн ч урлагт хайртай, элэгтэй хүн болж өсөх байх. Манай театрын сайн дурын жүжигчин. -Танай хүү жүжигчин юм уу? -Хүүхэд гардаг жүжгүүдэд байнга оролцдог. “Чингис хаан” дуурийн Хасарт тоглож байлаа. Одоо Ананд маань том болоод “Чингис хаан”-ы Тэмүүжин болох гэж байгаа. -Зургадугаар ангийн хүүхэд Тэмүүжинд тоглоно гэж бодохоор нэлээд нуруулаг, биерхүү байх нь. -Биерхүү. Тэмүүжин дуулахгүй зөвхөн үг хэлдэг юм. Хаан аавын үүрд эзгүйд, хатан ээжийн энүүхэн зуурт хатгалдахаар чи ирэв үү, харвалдвал ч харвалдая л даа гэж ирээд жигтэйхэн сайн хэлнэ. Их хариуцлагатай. Жүжигтэй өдрөө цагаасаа хоёр цагийн өмнө ирчихсэн будгаа хийлгэж бүх юмаа бэлдээд байж байдаг юм. Яг л жүжигчин шиг тайзан дээр гарахад бэлэн болоод байж байдаг. Манай Сараа найруулагчийн найдвартай сайн жүжигчин нь. Багадаа “Увдист лимбэ”-ийн дэгдээхэйд гардаг байлаа. Одоо Тэмүүжин болж байна гэдэг чинь хүүхэд-жүжигчний хувьд тэтгэвэртээ гарах нь дөхөж байгаа нь энэ. -Ямар хөгжилтэй юм бэ. Охинтой болохсон гэж боддог уу? -Бодно оо. Одоохондоо дүүгийнхээ охиныг гүнжээ болгочихоод санаа тавьж явна. Хөгжим бүжгийн сургуульд оруулна гэж бодож ч байх шиг, төгөлдөр хуурч эсвэл бүжигчин болгохыг хүсдэг, их дураараа байгаа биз. -Уран бүтээлчийн эрэл хайгуулд хязгаар байдаггүй гэдэг. Одоо дуулахсан гэж бодож хүсч буй ямар дүр байна вэ? -Тоска, Чио авхай. Би одоо театртаа колоратурный болон уянгын сопраны партиудад дуулж байна. Туршлагада дулдуйдаад энэ дүрүүдэд тоглоно л гэж боддог. -Гадаадын театрын тайзнаа сайхан жүжигт тоглож, гол дүр бүтээхсэн гэж боддог л байх... -Тэгэлгүй яах вэ. Манай дуучид дэлхийн энд дуулдаг болсон энэ цаг үе их сонирхолтой байна. Уран бүтээлчид өөрсдөө эрэл хайгуул сайн хийж, өөрийгөө таниулбал болохгүй юм байхгүй. Зүгээр л суугаад байвал энд ийм хүн дуулж байна гэж хэн мэдэх билээ. -Та эрэл хайгуул хийж байгаа биз дээ? -Хийж байгаа. -Театрын дотоод амьдралтай холбоотой асуулт байна. Танайх одоогоор найруулагчгүй байгаа. Жүжгүүдээ найруулагчгүйгээр яаж явуулах вэ. Энэ талаар уран бүтээлчид ямар бодолтой байгаа юм бо? -Бид удирдлагыг хардаг. Театрын удирдлагын мэдэх асуудал. Бид бол уран бүтээлчид. Биднийг хэрчсэн мах гэж үзэх юм бол бууз хийх үү, банш болгох уу гэдгийг шийддэг хүн нь найруулагч. Ерөнхий найруулагчийн асуудлыг цаашид хэрхэн шийдэхийг хэлж мэдэхгүй байна. Манай улс дуурийн найруулагч төдийлөн бэлтгэж ирээгүй юм билээ. Дуучид, хөгжимчид бол байна. Удирдаач ч мэр сэр байна. Харин найруулагч байдаггүй. Уран бүтээлийн шинэ улирлын нээлтийг “Чингис хаан” дууриар хийхээр бэлтгэж байгаа. Туслах найруулагч Сараа эгч ажиллах байх. “Кармен”-ийг шинэчилж франц хэл дээр нь тавьж байгаа. Үүнийг удирдаач Ж.Бүрэнбэх найруулж, Н.Туулайхүү маэстро удирдах юм. Дуучид өөр өөрсдийн партиа хийгээд, франц хэлнийхээ багаштай, концертмейстерүүдтэйгээ ажиллаад явж байна. -Ярилцсанд баярлалаа. Ард түмэндээ хандсан хүндэтгэлийн тоглолтод нь амжилт хүсье. -Баярлалаа. Р.ОЮУНЖАРГАЛ Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
Ө.Уянга: "Би өөрөө гаж зүйлд дуртай хүн"
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
О.Мөнхжин, Б.Гантиг нарын хэргийг дахиад прокурорт буцаав 11:41 Цахим мөнгө буюу IHC коин гаргаж иргэдийн их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, буцаан олгоогүй хэрэгт
Цахим мөнгө буюу IHC коин гаргаж иргэдийн их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, буцаан олгоогүй хэрэгт
»»
Монголоор тавигдах Сибирийн хүч 2 хоолой Европын Холбооны эдийн засагт мөхлийн цохилт болно хэмээн гадаадын судлаачид бичиж байна 11:34 13 тэрбум долларын зардалтайгаар баригдах, 2600 км урт үргэлжлэх энэ хоолойгоор Орос улс Арктикаас Хятад руу,
13 тэрбум долларын зардалтайгаар баригдах, 2600 км урт үргэлжлэх энэ хоолойгоор Орос улс Арктикаас Хятад руу,
»»
Бүгд найрамдах Турк улсын эрүүл мэндийн сайд Др.проф Кемал Мемишоглу Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна 11:19 Албан ёсны айлчлал 2025 оны 9 дүгээр сарын 6-7 хооронд үргэлжилнэ.
Албан ёсны айлчлал 2025 оны 9 дүгээр сарын 6-7 хооронд үргэлжилнэ.
»»
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 11:04 Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 08-нд
Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 08-нд
»»
Энэтхэгийн татварын шинэчлэлд хэн хожиж, хэн хохиров 19:10 Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах
Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах
»»
"ChatGPT" эцэг эхийн хяналтын системтэй болно 18:12 "ChatGPT" платформ ирэх сардаа багтаж эцэг эхийн хяналтын системтэй болно гэдгийг толгой компани "OpenAI" мэдэгдлээ.
"ChatGPT" платформ ирэх сардаа багтаж эцэг эхийн хяналтын системтэй болно гэдгийг толгой компани "OpenAI" мэдэгдлээ.
»»
Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг зарлалаа 18:10 Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар
Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар
»»
“Ливерпүүл” Дэлхийн дээд амжилт тогтоов 17:56 Европын дийлэнх лигүүдийн зуны наймааны цонх есдүгээр сарын 1-ний орой хаагдлаа. Энэ удаагийн наймааны цонхоор
Европын дийлэнх лигүүдийн зуны наймааны цонх есдүгээр сарын 1-ний орой хаагдлаа. Энэ удаагийн наймааны цонхоор
»»
“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 17:55 “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино тун удахгүй Монголд нээлтээ хийнэ.
“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино тун удахгүй Монголд нээлтээ хийнэ.
»»
"Рио Тинто" группын Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол дахь ажилтнуудтайгаа уулзлаа 17:51 Үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй байгаа "Рио Тинто" группын Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол дахь
Үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй байгаа "Рио Тинто" группын Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол дахь
»»
Өвөрхангайд биеийн тамирын хичээлийн үеэр сурагч нас баржээ 17:48 Цагдаагийн байгууллагад 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15 цаг 22 минутад Өвөрхангай аймгийн Ерөнхий
Цагдаагийн байгууллагад 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15 цаг 22 минутад Өвөрхангай аймгийн Ерөнхий
»»
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргыг шинээр томиллоо 17:44 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолоор
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолоор
»»
Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй сургалтуудын бүртгэл явагдаж байна 10:36 Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл энэ сарын 2-нд эхлээд байна.
Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл энэ сарын 2-нд эхлээд байна.
»»
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтыг зөрчвөл камерын хяналтаар илрүүлж, хариуцлага тооцно 09:50 Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар
Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар
»»
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Sansar Challenger-2025” тэмцээн өнөөдөр эхэлнэ 09:49 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Sansar
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Sansar
»»
2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын жагсаалтыг батлав 09:45 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
»»
Хакүхо М.Даваажаргал “Монгол Хаан” жүжгийн Япон дахь Соёлын элч төлөөлөгч боллоо 09:44 “Монгол хаан” жүжгийн төслийн баг Япон Улсын Токио хотноо 8 сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж,
“Монгол хаан” жүжгийн төслийн баг Япон Улсын Токио хотноо 8 сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж,
»»
Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ 09:19 Нийгмийн суурь үйлчилгээг нэг дороос 20 минутын дотор авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийг 14 хот,
Нийгмийн суурь үйлчилгээг нэг дороос 20 минутын дотор авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийг 14 хот,
»»
Сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 08:20 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 5 /AP/. Өөр одноос ирж буй сүүлт одны сүүл нь уртсаж байгааг дуран авайгаар хийсэн ажиглалтаар тогтоожээ.
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 5 /AP/. Өөр одноос ирж буй сүүлт одны сүүл нь уртсаж байгааг дуран авайгаар хийсэн ажиглалтаар тогтоожээ.
»»
Баянзүрх дүүргийн зарим өрхөд хийн зуух суурилуулж байна 20:41 Гэр хорооллын өрхүүд болон уурын зуухнуудыг үе шаттайгаар шингэрүүлсэн хийн түлшний дэд бүтцэд холбож буй.
Гэр хорооллын өрхүүд болон уурын зуухнуудыг үе шаттайгаар шингэрүүлсэн хийн түлшний дэд бүтцэд холбож буй.
»»
207 дугаар байрыг буулгах 2.4 тэрбум төгрөг, буцааж барих 12.3 тэрбум төгрөгийн зардлыг гэм буруутай этгээдээр төлүүлнэ 20:19 Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,
»»
Гамшигт нэрвэгдсэн малчид, иргэдэд туслах зорилгоор гурав хоногийн цалинтай чөлөө олголоо 13:21 Есдүгээр сарын 02-ны өдрийн 15.00-17.00 цагийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад болсон түр
Есдүгээр сарын 02-ны өдрийн 15.00-17.00 цагийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад болсон түр
»»
Гадны бүлэглэлтэй хамтран телеграмаар монголчуудаа залилсан долоон этгээдийг баривчилжээ 11:54 Телеграмаар иргэдийг залилдаг долоон этгээдийг олж тогтоож, дайчлан баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Телеграмаар иргэдийг залилдаг долоон этгээдийг олж тогтоож, дайчлан баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
»»
Монголд соронзон шуурга ба цочир хүйтрэлт тохиож байна 11:33 2025 оны 9-р сарын 2-нд нарны хүчтэй тэсрэлт болсон бөгөөд үүний улмаас 9-р сарын 4–6-ны хооронд дэлхийн
2025 оны 9-р сарын 2-нд нарны хүчтэй тэсрэлт болсон бөгөөд үүний улмаас 9-р сарын 4–6-ны хооронд дэлхийн
»»
Х.Наранхүү: “Энержи ресурс” ХХК-д олгосон лиценз компанийн хувь нийлүүлэгчдийн өмч гэдэгтэй Засгийн газар маргахгүй 10:50 Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос
Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос
»»
Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ 09:57 Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
»»
Сүүлийн 100 жил дэх барууныхан ба Орос орон 09:36 Сүүлийн 100 жил дэх хамгийн олон дайн Барууныхны ойр хооронд, мөн Барууныхан ба Оросын хооронд болжээ.
Сүүлийн 100 жил дэх хамгийн олон дайн Барууныхны ойр хооронд, мөн Барууныхан ба Оросын хооронд болжээ.
»»
Д.Анунгоо, Б.Өлзийтнаран нар холимог тулааны Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ 21:12 Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга
Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга
»»
"Сургууль доторх агаарын чанар маш муу, хорт хавдар үүсгэгчийн хэмжээ тав дахин өндөр байна" 19:12 Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн
Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн
»»
Иргэдэд эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд нь зуучилсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ 19:10 Прокурорын байгууллага 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ.
Прокурорын байгууллага 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ.
»»
Дэлхийн хамгийн том мөсөн уул задарчээ 18:39 ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 4 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул томоохон хэсгүүдэд хуваагдан задарч байна
ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 4 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул томоохон хэсгүүдэд хуваагдан задарч байна
»»
БНСУ-ын Үндэсний Ансамблейн гишүүн Чо Жон Сик өнөөдөр Глобал Удирдагч Их Сургуулийн Хүндэт доктор боллоо 18:33 Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бөгөөд нийт зургаан удаагийн
Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бөгөөд нийт зургаан удаагийн
»»
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
»»
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ 15:49 Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын
»»
8000 жилийн соёл иргэншлийг хамарсан түүхэн яриа 15:35 Хятадын археологи судлал: Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд
Өвөр Монголд үндэсний зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах 149 нэгж байдаг. Улсаас тусгайлан хамгаалж буй эдгээр соёлын өв нь Хятадын үндэстний түүхийн гүн ой санамж, Хятадын соёл иргэншлийн удамшлын баялаг кодыг агуулдаг юм. Өвөр Монголын Өдрийн сонины мултимедиа хэрэгслээр мэдээлж буй "Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд" хэмээх төслийн хүрээнд үндэсний өвийн 60 газрыг сонгон , үндэстний соёлын чухал чухал өвийг хамгаалах гүн гүнзгий утга учир жич түүний түүхийг судалж буй юм. Энэ нь Хятадын умард нутгийн соёлын генийн тайлал мөртөө тайлбар болох юм.
Хятадын археологи судлал: Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд
Өвөр Монголд үндэсний зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах 149 нэгж байдаг. Улсаас тусгайлан хамгаалж буй эдгээр соёлын өв нь Хятадын үндэстний түүхийн гүн ой санамж, Хятадын соёл иргэншлийн удамшлын баялаг кодыг агуулдаг юм. Өвөр Монголын Өдрийн сонины мултимедиа хэрэгслээр мэдээлж буй "Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд" хэмээх төслийн хүрээнд үндэсний өвийн 60 газрыг сонгон , үндэстний соёлын чухал чухал өвийг хамгаалах гүн гүнзгий утга учир жич түүний түүхийг судалж буй юм. Энэ нь Хятадын умард нутгийн соёлын генийн тайлал мөртөө тайлбар болох юм.
»»
Экспогийн эргэн тойронд-6 15:30
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-3 15:23
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд тарваган тахлаар хүн өвчилжээ 15:23 Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол
Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол
»»
Экспогийн эргэн тойронд-1 15:17
Дөрвөн улсын ”хөөрхнүүд” Хөххотод уулзалдлаа 15:10
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-1 15:04
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-2 14:56
Чөлөөлөх дайны ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол олголоо 14:53 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий II дайн өндөрлөсний түүхт 80 жилийн ойтой холбогдуулан төрийн дээд
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий II дайн өндөрлөсний түүхт 80 жилийн ойтой холбогдуулан төрийн дээд
»»
Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна 14:06 Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор
»»
Сонордуулга 11:34 УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар,
УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар,
»»
Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна 11:23 “…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар
“…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар
»»
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 10:27 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
»»
Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ 09:18 Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
»»
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
»»
ЕБС-ийн зургаан хүүхдийн элэг, ходоод хэсэгт нь хутгалсан гэх мэдээлэл худал гэв 09:08 Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн
Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн
»»
Энэтхэгийн татварын шинэчлэлд хэн хожиж, хэн хохиров 19:10 Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах
Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах
»»
Э.Макрон: Украины аюулгүй байдлын баталгааг 26 улс дэмжиж байна 11:18 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 5 /France24/. ОХУ-тай гал зогсоох хэлэлцээр байгуулсных нь дараа Украины аюулгүй
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 5 /France24/. ОХУ-тай гал зогсоох хэлэлцээр байгуулсных нь дараа Украины аюулгүй
»»
Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ 09:57 Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
»»
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
»»
Путин: Украин тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн хүчээр дайныг дуусгана 09:37 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс
»»
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
»»
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
»»
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
»»
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
»»
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
»»
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
»»
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
»»
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
»»
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
»»
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
»»
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
»»
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
»»
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
»»
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
»»
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
»»
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
»»
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57