 |
|
 |
|
Ц.Мөнхбаяр: Дүрэмт хувцас үйлдвэрлэгчид мөнгө угааж байна |
|
|
 |
|
 |
Ц.Мөнхбаяр: Дүрэмт хувцас үйлдвэрлэгчид мөнгө угааж байна
2013-09-16Энэ жилээс эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг дотооддоо үйлдвэрлэж, нийлүүлэхээр болсон.
Засгийн газраас энэ ажилд зориулан үйлдвэрлэл эрхлэгчдэд нийт 23 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн билээ. Гэтэл энэ ажлыг орон нутгийн оёдлын үйлдвэрүүдэд хүртээмжтэй бус байдлаар хуваарилж, цөөн тооны компани, хэдэн хүний бизнесийг дэмжиж байгаад зарим хүн шүүмжлэлтэй хандаж байна. Энэ тухай Хөвсгөл аймгийн “Төгс урлан” Оёдолчдын холбооны тэргүүн Ц.Мөнхбаяртай ярилцлаа.
-Таныг Хөвсгөлөөс ирээд нэлээд хэд хонож байгаа гэж дуулсан. Зорьж ирсэн ажил бүтэмжтэй юу. Сурагчийн дүрэмт хувцасыг аймаг, орон нутагтаа үйлдвэрлэх гээд хөөцөлдөж байгаа гэсэн үү?
-Би гэрээсээ гараад 16 хонолоо. Хөвсгөл аймгийнхаа Боловсролын газартай сурагчийн дүрэмт хувцас оёх гэрээ байгуулчихаад гурван сар хүлээлээ. Аргаа бараад хот орж ирээд өөрөө хөөцөлдөж яваа минь энэ. Энэ хугацаанд олон зүйлийг судалж үзлээ. Олон ч үйлдвэрээр орж, гарлаа. Холбогдох албаны хүмүүстэй хэд, хэдэн удаа уулзсан. Гэсэн ч өнөөдөр ямар ч ажил бүтсэнгүй, гар хоосон буцаж байна. Миний ард таван оёдлын үйлдвэр, 100 гаруй хүн энэ ажлыг хийнэ гээд хүлээж суугаа. Одоо тэдэндээ юу гэж хэлэхээ мэдэхгүй явна.
-Сурагчийн дүрэмт хувцас эхнээсээ худалдаанд гараад эхэлчихсэн. Гэтэл танай аймагт яагаад энэ ажлын эхлэл ч тавигдаагүй байдаг билээ. Гэрээгээ хийсэн хэрнээ ажлаа хүлээж аваагүй гэсэн үг үү?
-Өмнө нь бид дөрөв, тавдугаар сард сургуулиудтай гэрээгээ хийчихдэг байсан. Гэтэл энэ сурагчийн дүрэмт хувцасны загвар сургууль тарснаас хойш батлагдсан болохоор бид зургадугаар сарын 10-нд аймгийнхаа Боловсролын газартай гэрээгээ хийсэн.
Манай аймагт 15 жижиг оёдлын үйлдвэр ажилладаг. Тэгээд ИТХ болон “Иргэний нийгмийн танхим”, Боловсролын газар хэлэлцээд таван оёдлын үйлдвэр нь сурагчийн дүрэмт хувцас оёх боломжтой гэж үзсэн. Ингээд аймгийнхаа Боловсролын газартай гэрээгээ хийчихээд Үйлдвэр худалдааны яам руу ажиллах боловсон хүчин, үйлдвэрийн тоног, төхөөрөмж гээд бүх зүйлээ танилцуулсан албан бичиг явуулсан. Гэтэл Эрдэнэтийн ГОК-ын харьяа “Эрд сүлж” гэж компани “Манайх баруун гурван аймгийн сурагчийн дүрэмт хувцасыг хийх эрхийг авсан. Танай хувцасыг бид нар хийнэ” гээд өнгөрсөн сард манай аймагт Боловсролын газартай маань гэрээ хийх гээд очсон. Тэр үед аймаг дээр сумдын захирлуудын сургалт, семинар болж байсан учраас дээрх компанийн захирлыг сургуулийн захирлуудтай уулзуулсан. Мөн “Бид орон нутагтаа оёдлын үйлдвэртэй. Сурагчийн дүрэмт хувцасаа өөрсдөө хийх бүрэн боломжтой” гэдгээ хэлсэн. Ингээд бид энэ компанитай хэл, амаа ойлголцсон. Тэгээд энэ бүхний учрыг олох санаатай, гэрээтэй ажлаа өөрсдөө хийх зорилготой зорьж ирсэн минь энэ.
-Та тэгээд холбогдох албаны хүмүүстэй нь уулзсан уу, ямар хариу өгсөн бэ. Улсын хэмжээнд 540 гаруй мянган сурагч бий. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд ачаалалтай ажиллаж байгаа учраас сурагчийн дүрэмт хувцас хугацаандаа амжиж гарахгүй нь гээд байсан шүү дээ. Хөдөө, орон нутгийнханд энэ ажлыг хуваарилж өгөхгүй байгаа шалтгаан баймааргүй юм?
-Би “Оёдолчдын нэгдсэн холбоо”-ны Ерөнхийлөгч Оюунцэцэгтэй хоёр удаа уулзсан. Мөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам дээр гурван удаа очиж, Бодлого, хэрэгжүүлэлтийн газрын дарга Ц.Баярмаа болон төслийн багийнхантай уулзсан. Гэсэн ч хэл, амаа ололцож чадаагүй. Тэд Эрдэнэтийн “Эрд сүлж” ХХК-ийн эсгэсэн загварыг оёх ёстой гэсэн байр суурь баримталж байсан. Энэ нь бидэнд ямар ч ашиггүй юм. Оёдолчдынхоо хөлсийг дөнгөж өгөөд, үйлдвэр өртэй үлдэх хөлсийг бидэнд тулгаад байсан. Тийм болохоор би хэд, хэдэн оёдлын үйлдвэрээр орж, ажилтай нь танилцсан. Тэгэхэд толгой компани гээд байгаа долоон компани зөвхөн эсгүүрийн ажлыг гүйцэтгэчихээд, туслан гүйцэтгэгч жижиг үйлдвэрүүдэд хөдөлмөрийн мөлжлөг хийх хэмжээний гэрээг тулган хүлээлгэж байгааг олж мэдсэн. Яагаад гэвэл, өнөөдөр ихэнх үйлдвэрүүд өөрийн гэсэн зах зээлийн ханшаа тогтоочихсон байгаа. Нэг хүний өдрийн цалин хэд байх вэ, ажилчдын хөлс, хоол унд, байрны түрээс, гэрэл цахилгааны мөнгө, машины элэгдэл хорогдол, янз бүрийн татвар гээд удирдлагын зардал байдаг шүү дээ. Гэтэл энэ ажилд үүнийг огт тусгаагүй байсан. Зөвхөн хөдөлмөрийн мөлжлөг хийх замаар энэ ажлыг явуулж байна гэдгийг олж мэдээд үнэхээр их харамссан.
-Нэгдүгээр ангийн сурагчдын дүрэмт хувцас наймдугаар сарын сүүлчээр худалдаанд гарсан. Дунд ангийнхан энэ сарын дундуур дүрэмт хувцасаа авна. Тэгэхээр танай аймгийн сурагчид дүрэмт хувцасаа авч чадаагүй гэсэн үг үү?
-Тийм ээ, манай аймгийн сурагчид хичээлийн шинэ жилээ дүрэмт хувцасгүй угтсан. Ер нь хөдөө, орон нутгийн сурагчид шинэ дүрэмт хувцасгүйгээр хичээлдээ орсон байх. Уг нь энэ кластрын системийг зөв зүйтэй ашигласан бол бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлээд, шинээр олон ажлын байр нэмэгдэж, оёдлын салбарт эдийн засгийн өсөлт бий болох байлаа. Би кластрын системийг орон нутагт нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж боддог. Гэтэл орон нутгийн үйлдвэрүүддээ дэмжлэг үзүүлэхын оронд “Чи тийм байх ёстой” гэсэн зарчмаар ажлыг тулган хүлээлгэж болохгүй. БШУЯ сурагчийн дүрэмт хувцас борлуулах ажлын гардан хийж байгаа нь маш буруу ажил болж байна.Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс шууд хэрэглэгчдэд хүргэж болно шүү дээ. Гэтэл хэдхэн хүн бүлэглээд, энэ ажлыг буруу тийш нь эргүүлчихлээ.
-Та түрүүнд яриандаа дурьдсан. Жижиг үйлдвэрүүдийн хөдөлмөрийг мөлжиж байна гэж. Сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэхэд Засгийн газраас 23 тэр бум төгрөг төсөвлөсөн. Энэ дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хангалттай мөнгө биш гэж үү?
- Би шинэчлэлийн Засгийн газрыг уг нь их зөв шийдвэр гаргасан гэж бодож байна. Хөдөө орон нутагт, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд улсаас гаргасан 23 тэрбум төгрөг хангалттай хүрэлцэх байсан. Өөрөөр хэлбэл, энэ мөнгийг зөв хуваарилсан бол орон нутгийн оёдлын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх,олон хүнийг ажлын байраар хангах зах зээлээ өөрсдөө хангах, бүтээгдэхүүнээ илүү хямд үнээр иргэдэд хүргэх боломжтой байсан. Гэтэл энэ боломжийг хааж, хэсэг бүлэг хэдэн хүн нийлээд мөнгө угаах ажил хийж байгаа нь харамсалтай байна.
Би яагаад ингэж хэлж байна гэвэл миний мэдэхээр 5-6 аймгийн төлөөлөл ирээд энэ ажлыг хийх гээд хөөцөлдөж байсан. Тэд бүгд энэ ажлын эрхийг авч чадахгүй байна гэж ярьж байсан. Үнэхээр сум бүрийг ахуй үйлчилгээний цэгтэй болгох, аймаг бүрт үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж байгаа бол кластрын системийг орон нутагт нь зөв хөгжүүлэх хэрэгтэй. Харамсалтай нь зарим хүнд энэ дүрэмт хувцасны зах зээл мөнгө болж харагдаад оёдлын жижиг үйлдвэрүүдэд хөдөлмөрийн мөлжлөг хийх замаар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бодлого баримтлан, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмэн ард иргэдийг шулж байгаад харамсч байна.
-Сурагчийн дүрэмт хувцас хэтэрхий өндөр үнэтэй байна гэж эцэг, эхчүүд гомдоллоод байгаа. Зарим нь энэ сарын 20-нд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гээд явж байна. Үнэндээ бол холбогдох яамдуудаас эцэг, эхчүүдэд “Үнэтэй даавуугаар хийсэн чанартай хувцас” гэсэн сурталчилгааг хийгээд байгаа. Угтаа бол Үйлдвэр худалдааны яамнаас оёдлын үйлдвэрүүдэд үнийн дүнгээ арай өөрөөр тайлбарлаад байна гэж дуулсан. Та энэ тухай ямар нэгэн зүйл дуулаагүй биз?
-Энэ дүрэмт хувцас маш өндөр үнэтэй гарч байгаа. Кластрын системийг зохион байгуулж байгаа хэдэн хүн өөрсдөө үнээ маш өндөр тогтоосон байсан. Би учрыг нь бас лавлаж асуусан. ҮХААЯ-наас сурагчийн дүрэмт хувцасыг 40x60-ийн харьцаатай буюу 40 хувийн ноостой, 60 хувийн полистр агууламжтай стандартын даавуугаар хийнэ гэсэн шийдвэр гарсан байсан. Гэсэн ч энэ даавууныхаа үнийг зах зээлийн үнээс гурав дахин өндөр үнээр тооцсон байсан. Нэг метр даавууг 15-16 мянган төгрөгийн өртөгтэйгөөр бүтээгдэхүүнийхээ үнэнд шингээсэн байгаа юм. Үүнийг албаны хүмүүс нь тайлбарлахдаа “Бид сурагчийн дүрэмт хувцасыг дотооддоо үйлдвэрлэсэн даавуугаар хийнэ гээд чадаагүй. Тийм болохоор Монгол ноосоо Солонгос руу гаргаад, тэнд даавуугаа үйлдвэрлээд авчирсан. Тэгээд энэ даавуундаа хоёр талынхаа замын зардлыг шингээгээд ийм өртөгтэй болчихсон” гэж ярьж байсан.
-Та энэ үнийн дүнтэй санал хэр нийлж байгаа вэ. Таныг энэ талаар багагүй судалгаа хийсэн. Бас ҮХААЯ дээгүүр үнэ болоод чанарын асуудлаар багагүй хэл, ам хийж явна гэж дуулсан?
-Аливаа улс орны яам, тамгын газар нь бодлогоо тодорхойлж байдаг гэж ойлгодог. Гэтэл манай яамныхан бизнесийн бүлэглэлтэй хэтэрхий их хутгалдаад байгаа юм шиг санагдсан. Бид сурагчийн дүрэмт хувцасыг өөрсдөө үйлдвэрлэх сонирхолтой байсан учраас даавууны зах зээлийг судалж үзсэн. ҮХААЯ-наас баталсан 40 хувийн ноостой, 60 хувийн полистр агууламжтай даавуу Улаанбаатар хотод зах зээлийн жижиглэнгийнх нь үнэ 5000-8000 төгрөг, бөөний үнэ нь 3500-5000 төгрөг байдаг юм байна. Тиймээс үнэ нь хэтэрхий өндөр байна, даавууных нь чанар муу байна гээд санал зөрөлдсөн юм.
Би худалдаанд гарсан сурагчийн дүрэмт хувцсыг харсан. Тааруухан ажлын хувцас шиг харагдаж байна лээ. Боломжийн компанийн ажилчид ч бараг ийм хувцас өмсөхгүй. Би өмнө нь зах зээл дээр худалдаанд гарч байсан хувцсыг ч гэсэн судалж байсан. “Бат зүү” ХХК-ийн оёсон дүрэмт хувцас хийц загвар сайтай, сайн оёсон байсан. Өмнө нь энэ компанийг чанартай, чанаргүй хувцас хийдэг гээд янз бүрээр ярьдаг байсан. Угтаа бол энэ нь “Бат зүү” компанийн хийсэн хувцсыг чанартай, чанаргүй байдлаар нь дуурайж оёдог, дуурайж оёсон хувцсыг нь урдаас бөөнөөр нь оруулж ирээд зардаг байсантай холбоотой. Энэ байдлыг таслан зогсоохын тулд кластрын системийг нэвтрүүлж байна гэж ойлгосон. Гэтэл хэдхэн хүн өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллаад, энэ олон оёдлын үйлдвэрийг ажилгүй болгоод, эрх ашгийг нь булааж авсанд харамсч байна.
-Хөвсгөл аймгийн Оёдолчдын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад энэ талаар албан бичиг илгээсэн гэж байсан?
-Би Ерөнхий сайдтай уулзах гэж хичээсэн боловч надад ямар ч боломж олдоогүй. Телевизээр харж байхад ҮХААЯ, толгой компани гээд байгаа долоон компанийн төлөөлөгч болох “Оёдлын үйлдвэрүүдийн нэгдсэн холбоо”-ны Ерөнхийлөгч Оюунцэцэг, БШУЯ-тай хамтраад Ерөнхий сайдыг хуурч дөнгөж байсан. Хөдөө орон нутгийн үйлдвэрүүд энэ ажлыг хийж байгаа, олон мянган оёдолчид хамрагдаж байгаа гэх мэтээр ярьж байсан. Энэ үгний цаана бүх зүйл сайн байна гэж ойлгож болохгүй. Энэ бүхний цаана олон зүйл нуугдаж байгаа гэдгийг олж харах ёстой.
-“Оёдлын үйлдвэрийн нэгдсэн холбоо” та бүхнийг төлөөлөөд дуугараад байгаа шүү дээ. Энэ байгууллага өмнө нь та бүхнийг хүлээж авч, санал бодлыг чинь сонсоогүй хэрэг үү?
- Үгүй. Би өмнө нь энэ байгуулагатай огт холбогдож байгаагүй. Өмнө нь манай аймагт “Төмөр трейд” гэж компани сурагчийн дүрэмт хувцасыг нийлүүлэх гэж нэлээд оролдсон. Зарим нь энэ компаниас худалдан авалт хийдэг байх. Энэ компанийн захирал М.Жаргалмаа гэж эмэгтэй “Оёдлын үйлдвэрүүдийн нэгдсэн холбоо”-ны гүйцэтгэх захиралаар ажилладаг. Ямартай ч, энэ хүн эх орныхоо эрх ашгийн төлөө олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулаагүй гэдгийг сайн мэдэж байна.
-Сурагчийн дүрэмт хувцасыг сайн, муу болсон гэж янз бүрээр яриад байна. Мэргэжлийн хүний хувьд та энэ бүхнийг арай илүү бодитойгоор харж, дүгнэж байгаа байх. Хийц, загварын хувьд ямар дүн тавих вэ?
-Мэдээж, тааруухан үнэлгээ өгнө. Нэгдүгээр ангид орж байгаа эрэгтэй хүүхдийн дүрэмт хувцасны загвар дээр жишээ авч ярья. Өмдийг нь дээрээ резинтэй, халаа байхгүй загвартай хийсэн байсан. Энэ нь эрэгтэй хүүхэд бие засахдаа өмдөө шувтлана гэсэн үг үү. Мөн цээж, хүрэм хоёрын харьцуулалтыг хийхэд бас дэндүү гэмээр зүйлүүд ажиглагдаж байсан. Ер нь бол “Бат зүү” компанийн загвар тэнд яваад байгааг анзаарч харж болно. Зарим нэг зүйлийг нь багахан өөрчилсөн байсан. Оёх аргачилалыг хялбаршуулсан зүйл огт ажиглагдаагүй. Халаас нь маш олон оёдолтой. Бүтээгдэхүүндээ сүр жавхаа нэмээгүй, бүр дордуулсан. Зүгээр нэг халатны карма шиг халаас хийхдээ дээр нь нарийн цоохор даавуу мөчидхөн хавчуулсан. Халаасны дээд талын ирмэгийн тагийг хос оёдлоор, хоёр талаас нь дарж оёсон байсан. Таван оёдол орж байгаа болохоор маш их үргүй зардал нэмэгдэж орсон байсан. Үйл ажиллагааныхаа зардлыг хялбаршуулах тусам бүтээгдэхүүнийхээ үнэд нөлөөлдөг. Гэтэл энэ бүхнийг огт тооцоолоогүй, ашиггүй оёдол ихтэй, загвар муутай хувцас болсон байсан.
Ямар ч хувцасны загварыг харахад харьцуулалт их чухал. Гэтэл энэ хувцасанд дээрдсэн зүйл огт байгаагүй. Ханцуйны монжатик их нарийхан, ар талдаа үр ашиггүй, дэмий оёдол нэмсэн байсан. Би Үйлдвэр хөдөө аж ахуйн яам дээр очиж уулзахдаа энэ тухай хэлсэн. Хойно сургууль төгссөн гэх оёдол технологийн инженер хүүхэн нь энэ загвараа их хамгаалж байсан. Би “Тийм мэдлэгтэй, оюунлаг хүн яагаад даавууны чанар, бүтээгдэхүүний үнээ судлаагүй юм бол. Өмсөх хувцасаа яагаад хэрэглээ талаас нь бодож үзээгүй юм бол...” гэж бодоод их гайхсан. Дархан хүн бурхан ухаантай гэж ярьдаг. Би оёдолчин хүүхнүүдийг их ухаалаг хүмүүс гэж боддог. Тиймээс бусад оёдолчин хүүхнүүдийг ингэж басамжилан доромжилж болохгүй байх.
Б.ЭНХТУУЛ
/Зууны мэдээ/
|
| Ц.Мөнхбаяр: Дүрэмт хувцас үйлдвэрлэгчид мөнгө угааж байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хавдар судлалын үндэсний төвд анх удаа роботоор мэс засал хийжээ 14:29 Робот мэс засал эмчилгээг Хавдар судлалын үндэсний төвд анх удаа 2025 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хийжээ.
|
Робот мэс засал эмчилгээг Хавдар судлалын үндэсний төвд анх удаа 2025 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хийжээ. »»
|
|
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага 14:25 Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн үүлдрийн ухна 235 мянган юаньд хүрч байна. Намрын сүүл үеийн хөдөө нутгаар малын ашиг орлогын тухай халуун яриа өрнөж байлаа. Малчдын ашиг орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь хүнсний аюулгүй байдалтай шууд холбогдох тул ӨМӨЗО, орон нутаг хүртэл бэлчээрийн мал аж ахуйн хэлбэрийг өөрчилж байна.
11-р сарын эхээр бид бэлчээрийн даац хэтрүүлэн малжихыг хориглох асуудлыг шийдэх туршилтын бүс болох Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуу, Улаанхад хотын Ар хорчин хошуу, Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошуугаар сурвалжилж явахдаа тухайн газрын мал аж ахуй, газар тариаланг уялдуулан малын тарга хүчийг нэмэгдүүлэх, үүлдрийг сайжруулах, шинжлэх ухаанчаар малжиж, шинэ мэргэжлийг ашиглан ажлын үр бүтээмжээ дээшлүүлж буй байдалтай танилцсан юм.
|
|
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд” 14:21 Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын аяны зүүн шугамын багийнхан ӨМӨЗО-ны Улаанхад хотын Ар Хорчин хошуу, Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуу, Улаанцав хотын Цахар Баруун Гарын Хойд хошуугаар сурвалжлан явлаа. Эдгээр хошуу нь бэлчээрийн даацаас хэтрүүлэн маллах асуудлыг шийдэх туршилтын цэг учраас ихэнх малчид уламжлалт маллагааны арга хэлбэрээ өөрчлөн, бэлчээрийн даац ба малын тоо толгойны харьцлыг зөв зохистой шийдвэрлэж байгаа нь мэдрэгдэн, тал нутгийн эзэн хүний эрхэм үүргээ гүйцэтгэж яваа нь үнэхээр бахархалтай. Мөн орон нутгийн засгийн газраас малчдыг удирдан бэлчээрийн мал аж ахуйн хэлбэрийг шинэчлэх ажлыг дэмжин, шинэ арга зам эрэлхийлсээр байгаа нь сайшаалтай.
|
|
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ 14:17 Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин гурвын харилцан уялдаа холбоог зохицуулж, малчдын ашиг орлого нэмэгдэх юм бол хөдөө орон нутаг цэцэглэн хөгжих болно. Тэгвэл бэлчээр-мал-малчин гурвын харилцан уялдаа холбоог хэрхэн зохицуулах вэ? Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? 11-р сарын эхээр сэтгүүлчид бид Өвөр Монголын бэлчээрийн даацаас хэтэртэл мал маллах асуудлыг шийдэх туршилтын хошуу болох Баяннуур хотын Урадын дунд хошуу, Бугат хотын Дархан Муумянган Холбоот хошуу, Ордос хотын Отогийн өмнөд хошуунд хүрч сурвалжилга авсан юм.
|
|
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт 14:12
Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс нутгийг гэрэлтүүлснээс хойш аажмаар Монгол улсын Хаиги хил орчмын бүс нутагт амьдрал, худалдаа, хөгжлийг ахиулах "амин шугам" болон хөгжиж, Хятад, Монголын найрамдлын бэлгэдэл болсон юм.
“Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжлагын гуравдугаар баг 12-р сарын 16-ны үдийн хойно Бугат цахилгаан хангамжийн Дархан Муумянган холбоот хошууны салбар компанийн Хун Чи цахилгаан дамжуулах станцад хүрч, Мандал боомтоор Монгол улсын Ханги боомт болон ойр хавийн уул уурхайн бүс нутагт цахилгаан нийлүүлж байгаа байдалтай танилцсан юм.
|
|
Хил дамнасан ногоон “аялал” 14:10
“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох Хятад, Монгол хоёр улс байгаль орчноо хамгаалах цөлжилтийг сааруулах зорилгоор сүүлийн жилүүдэд санаа оноо нийлж хамтран ногоон байгууламж байгуулж байна. “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжлагын гуравдугаар баг 12-р сарын 15-ны өдөр Монгол улсын Замын-Үүд сумд хүрч, Хятад, Монгол хоёр улсын хамтран ногоон байгууламж байгуулж буй байдалтай танилцав. Үүний зэрэгцээ Бээжин хотноо 11-р сарын эхний өдрүүдэд болсон "Монгол улсын хөрс, усыг хамгаалах, цөлжилтийг сааруулах урьдчилан сэргийлэх сургалт"-д оролцоод ирсэн Замын-Үүд сумын ойн ангийн дарга Г.Энхбат бидэнд ярилцлага өгөхдөө:
- Бид ногоон байгууламж үүсгэн байгуулаад Эрээн хот болон Бээжингийн ойн их сургуультай судалгааны талаар хамтран ажиллаж байна. Ирэх онд Бээжингийн ойн их сургууль Замын-Үүдэд таван га газар ногоон байгууламж байгуулж, цөлжилтийн эсрэг судалгааны чиглэлээр ажиллах болно гэж хэллээ.
|
|
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь 14:08
Нарны туяанд солонгорсон
Номин ногоон талдаа
Шинэхэн гэрүүд сувдраад
Сүү цагаа ханхалсан
Цэцэгт хөдөө нутаг минь …
Байгаль орчны хувиралт, ирээдүйн хөгжлийн шаардлагын дагуу малчид минь “Цэцэгт хөдөө нутаг”-аа үе дамжин дуулахын тулд тал нутгаа мөнх ногооноор нь байлгаж, таван хошуу малаа тааваар сайхан маллаж, тансаг амьдралаа цогцлоохоор мал аж ахуйн шинэ замыг судлан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэлбэрийг өөрчилж байна. Гэвч хэвшил болсон уламжлалт аргаа шинэчлэх гэдэг тийм ч амархан байсангүй. “Аргыг нь олбол бэрхийг давна”. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэлбэрийг хэрхэн өөрчилж, аргыг нь олж асуудлыг шийдэх ёстой.
Урадын Дунд хошууны Чинь Тяньжянь компанийн малыг тэжээж байгаа малчин Зургийг: Х.ЦОЛМОН
Өвсний толгойд хяруу унаж өглөөний жавар чангарсан 11-р сарын эхээр манай сэтгүүлчдийн багийнхан ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг шийдвэрлэх туршилтын цэг болох Ордос хотын Отогийн Өмнөд хошуу, Баяннуур хотын Урадын Дунд хошуу, Бугат хотын Дархан Муумянган холбоот хошуугаар ярилцлага хийж явахдаа орон нутаг болон малчид шинжлэх ухааны шинэлэг загвар ба аргаар уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн дадал зуршлыг өөрчилж буйтай танилцан, бахархаж байлаа.
|
|
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй 14:05 Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг шийдвэрлэх ажлын туршилтын бүсийн хошуу шянь болох Тyнляо хотын Зарууд Хошуу, Хянган аймгийн Хорчин Баруун Гарын Өмнөд Хошуу, Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошуугаар сурвалжилж явахдаа маш олон суурин, гацаа, малчид, тариаланчид тусгай хоршоо нь “Фермийн аж ахуйг хөгжүүлэх, малын үүлдрээ чанаржуулах, малын бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх” зэрэг хэд хэдэн талаар уламжлалт мал аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулж буй тухай сурвалжиллаа.
|
|
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ 12:43
Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун хошууны малчид өвөлжөөндөө хадлан тэжээлээ жин тан болгон завгүй ажиллахад Зарууд хошууны ”Тал нутаг” группийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах өвс тэжээл нөөцлөх сууринд машин механик хүржигнэн эрдэс тэжээл найруулна.
“Хүн хоолоор, хүлэг өвсөөр” гэдэгчлэн өвс тэжээл бол хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн суурь юм. Мал, бэлчээрийн зохистой харьцааг хангах, бэлчээрийн экологийн чадавхийг зохистой ашиглахад өвс тэжээл нь малчдад тулгамдсан асуудал болоод байна.
11-р сарын эхээр бид Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуу, Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошуу, Түнляо хотын Зарууд хошуугаар сурвалжилж явахдаа олон хөдөө айл, тусгай хоршоо ба аж ахуйн нэгж хамтран " Хамтдаа хөгжих" загвараар мал аж ахуй, бэлчээрийн нөхцөл байдлаа сайжруулж байхыг харлаа.
|
|
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров 11:14 Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ажил дууслаа. Хармөрөн мужийн Харбин–Ичунь чиглэлийн хурдны төмөр замын сүүлчийн 25 метр урт ган замыг 11-р сарын 25-нд тавьж дууссанаар тус төмөр замыг барих ажил бүрэн дууслаа. Энэхүү төмөр зам нь хамгийн өндөр өргөрөгтэй, температурын их зөрүүтэй, мөнх цэвдэгтэй бүс нутгийг дайран өнгөрдөг анхны өндөр хурдны төмөр зам юм.
|
|
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв 11:12 2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн Лижянь-1 Y9 зөөгч пуужингаар Өвөр Монголын Алшаа аймгийн Эзнээ хошууны нутаг дахь Дүнфэн арилжааны сансрын инновацийн туршилтын бүсээс хоёр пуужинг хөөргөв. Нэг пуужингаар Чүтянь-2 технологийн туршилт 01 болон 02 хэмээх хоёр хиймэл дагуулыг урьдчилан тодорхойлсон тойрог замд амжилттай орууллаа. Энэ нь Лижянь-1 зөөгч пуужингийн арав дахь нислэг байсан бөгөөд пуужингийн их биеийг тусгайлан "БНХАУ-ын Үндэсний спорт XV наадам" -ын уриа болон логогоор чимсэн байв.
|
|
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Төрийн орон нутгийн өмчтэй холбоотой эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагтай 10:37 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2025.12.26/ Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн удирдлагатай
|
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2025.12.26/ Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн удирдлагатай »»
|
|
Газар ашиглагч иргэн, хуулийн этгээдүүдэд мэдээлэл хүргүүлэх тухай 10:32 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны А/947 дугаартай “Тусгай хамгаалалттай газар нутагт газар
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны А/947 дугаартай “Тусгай хамгаалалттай газар нутагт газар »»
|
|
Шуурганы улмаас АНУ-д олон зуун нислэг цуцлагджээ 10:18 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 28 /Reuters/. АНУ-ын зүүн хойд нутгийг цас, мөстсөн бороотой хүйтэн
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 28 /Reuters/. АНУ-ын зүүн хойд нутгийг цас, мөстсөн бороотой хүйтэн »»
|
|
Онцгой байдлын байгууллагын 2025 оны шилдэг алба хаагчид 10:14 Онцгой байдлын байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах,
|
Онцгой байдлын байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, »»
|
|
2025 оны шилдэг хуульчид тодорлоо 09:51 Оны шилдэг хуульчдыг шалгаруулах “Фемида-2025” ёслолын ажиллагаа 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болж,
|
Оны шилдэг хуульчдыг шалгаруулах “Фемида-2025” ёслолын ажиллагаа 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болж, »»
|
|
Улаанбаатар метро төсөл хэрэгжсэнээр нэг чиглэлд цагт 17 мянга гаруй зорчигч тээвэрлэнэ 09:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон »»
|
|
С.Амарсайхан: Төр төсвөө бүрдүүлж чадахгүй болсон үедээ наймаачин шиг ханддаг байж болохгүй 16:31 Төрийн өмчийн зарим компаниудыг хувьчлахаар болсон тухай Засгийн газраас мэдээллэсэн. Тэгвэл энэ хувьчлалтай холбоотой УИХ-ын гишүүн С.Амарсайхан өөрийн байр суурийг олон нийтэд хандаж цахим хуудаснаа илэрхийлжээ.
|
Төрийн өмчийн зарим компаниудыг хувьчлахаар болсон тухай Засгийн газраас мэдээллэсэн. Тэгвэл энэ хувьчлалтай холбоотой УИХ-ын гишүүн С.Амарсайхан өөрийн байр суурийг олон нийтэд хандаж цахим хуудаснаа илэрхийлжээ. »»
|
|
Онцгой байдлын алба хаагчид он гарснаар 4425 хүний амь насыг авран хамгаалжээ 16:06 Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар нээж, үг хэллээ.
|
Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар нээж, үг хэллээ. »»
|
|
Нийслэлийн шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо 15:54 Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1214, 2024 оны А/612 дугаар захирамжаар “Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг, сургууль шалгаруулах, индексийн урамшуулал олгох”, “Шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэг” шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан.
|
Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1214, 2024 оны А/612 дугаар захирамжаар “Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг, сургууль шалгаруулах, индексийн урамшуулал олгох”, “Шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэг” шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан. »»
|
|
“НИСЭХИЙН АЛДАР” МЕДАЛИЙН АНХДАГЧИД ТОДРОВ 15:46 Шинэ бүтэц зохион байгуулалтаар ТӨХХК болж өөрчлөгдсөн Иргэний нисэхийн үндэсний төв салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, өндөр ур чадвартай ажилтнуудаа урамшуулах “Нисэхийн алдар” медальтай болсон билээ.
|
Шинэ бүтэц зохион байгуулалтаар ТӨХХК болж өөрчлөгдсөн Иргэний нисэхийн үндэсний төв салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, өндөр ур чадвартай ажилтнуудаа урамшуулах “Нисэхийн алдар” медальтай болсон билээ. »»
|
|
Дархан-Уул аймагт гэрээсээ гараад сураггүй алга болсон 62 настай иргэнийг олж, эмнэлгийн байгууллагат хүлээлгэж өгчээ 15:39 Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн "Б" нь 2025.12.24-ний өдрийн 08:00 цагийн орчим хүүхдийнхээ гэрээс гараад сураггүй болсон бөгөөд эрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
|
Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн "Б" нь 2025.12.24-ний өдрийн 08:00 цагийн орчим хүүхдийнхээ гэрээс гараад сураггүй болсон бөгөөд эрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. »»
|
|
1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтнолоо зарласан энэ өдөр бүх нийтээрээ амарна 15:31 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.
|
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. »»
|
|
П.Мөрөн, Э.Халиунболд нар “Дакар ралли”-д хурд сорих нь 15:25 Мотоциклын тамирчин Тиерри Сабине Ливи улсад 1977 онд болсон уралдааны элсэн цөлд төөрч, азаар амь аврагдахдаа
|
Мотоциклын тамирчин Тиерри Сабине Ливи улсад 1977 онд болсон уралдааны элсэн цөлд төөрч, азаар амь аврагдахдаа »»
|
|
Онцгой байдлын байгууллагын 2025 оны Онцгой гавьяа байгуулсан алба хаагчид 15:22 ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД
|
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД »»
|
|
“ИНҮТ” ТӨХХК-ИЙН АЖИЛТНУУД ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЛЭЭ 12:49 Шинэ оны босгон дээр “ИНҮТ” ТӨХХК-ийн ажилтнууд төр, засаг, байгууллагын шагналаар шагнуулж, хөдөлмөрөө үнэлүүлснийг “ИНҮТ” ТӨХХК-ийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.
|
Шинэ оны босгон дээр “ИНҮТ” ТӨХХК-ийн ажилтнууд төр, засаг, байгууллагын шагналаар шагнуулж, хөдөлмөрөө үнэлүүлснийг “ИНҮТ” ТӨХХК-ийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ. »»
|
|
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй 11:28 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу »»
|
|
Улсын арслан Б.Орxонбаярыг "Оны онцлоx xүн"-ээр тодруулжээ 10:53 Аму тариа, Ардын хувьсгалын өлгий нутаг хэмээгддэг Сэлэнгэ аймаг уламжлал ёсоор салбар бүрийн шилдгүүдээ
|
Аму тариа, Ардын хувьсгалын өлгий нутаг хэмээгддэг Сэлэнгэ аймаг уламжлал ёсоор салбар бүрийн шилдгүүдээ »»
|
|
Ж.Чинбүрэн: Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахараа тасралтгүй хэмжих CGM төхөөрөмжөө хүлээн авлаа 10:29 Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол
|
Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол »»
|
|
Ч.Хишигдалай: Гуравдагч улсаас буюу Казахстанаас шатахуун худалдаж авах талаар ярилцсан 10:26 Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.
|
Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. »»
|
|
УИХ-ын гишүүн С.Амарсайхан төрийн өмчит компаниудыг яаран хувьчлах гэж байгааг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлжээ 10:20 С.Амарсайхан хэлэхдээ "Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед
|
С.Амарсайхан хэлэхдээ "Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед »»
|
|
Элчин сайд П.Сэргэлэн Кувэйт улсын батлан хамгаалахын сайд Шейх Абдулла Али Абдулла Аль-Салем Аль-Сабахтай уулзав 10:05 Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
|
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр »»
|
|
Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа 09:31 Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль,
|
Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль, »»
|
|
“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна 17:28 Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
|
Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна. »»
|
|
Хамгаалалтын захиргаадад үүссэн бичиг баримтын зөрчлийг 21 хоногт арилгуулж, иргэд, ААН-ийн асуудлыг шуурхай шийдвэрлэнэ 17:04 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалттай холбоотой тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, зөрчлийг арилгах чиглэлээр ажиллах АЛБАН ДААЛГАВАР гаргаж, хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн байна.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалттай холбоотой тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, зөрчлийг арилгах чиглэлээр ажиллах АЛБАН ДААЛГАВАР гаргаж, хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн байна. »»
|
|
“ИНҮТ” ТӨХХК АЖЛАА ДҮГНЭЖ, БАЯРЫН ХУРЛАА ХИЙЛЭЭ 16:35 “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК 2025 оны ажлаа дүгнэж, баярын хурлаа хийлээ.
|
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК 2025 оны ажлаа дүгнэж, баярын хурлаа хийлээ. »»
|
|
Төрийн байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэх Зөвлөмж хүргүүлэв 16:32 Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газар, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт Зөвлөмж хүргүүлэв.
|
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газар, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт Зөвлөмж хүргүүлэв. »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 15:16 Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын лицензийн
|
Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын лицензийн »»
|
|
Соронзон шуургатай өдрүүдийн тоо эрс нэмэгджээ 12:39 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Энэ онд Дэлхий дээр соронзон шуурга болсон өдрүүдийн тоо
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Энэ онд Дэлхий дээр соронзон шуурга болсон өдрүүдийн тоо »»
|
|
Татварын өртэй татвар төлөгчийн дансыг хаахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг нь бүрдүүлнэ 12:28 Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. »»
|
|
“ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарт ял шийтгэлээ 12:05 “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хахуулийн хэргийг Баянзүрх,
|
“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хахуулийн хэргийг Баянзүрх, »»
|
|
Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм 12:03 Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
|
Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн. »»
|
|
Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ 11:16 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн »»
|
|
Далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11:15 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын »»
|
|
БНХАУ-ын ШУӨЗО-ны Хами аймгийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ 11:04 БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 2025 оны
|
БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 2025 оны »»
|
|
Ар Монгол, Өвөр Монголын байгалийн нөөц баялаг 11:02 Монголын өндөрлөг газар нутаг нь Дэлхийн хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий асар их, олон төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө баян.
|
Монголын өндөрлөг газар нутаг нь Дэлхийн хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий асар их, олон төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө баян. »»
|
|
Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 10:59 Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд
|
Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд »»
|
|
Оюу толгойн Хянан шалгах түр хороо өнөөдөр сүүлийн хуралдаанаа хийлээ 10:57 Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
|
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн »»
|
|
Гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж, урьдчилан сэргийлэгч иргэн бүрт баярлалаа 10:40 Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах" өдөр болгон
|
Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах" өдөр болгон »»
|
|
Аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, цасанд боогдсон зам, давааг нээх хүнд машин механизм гаргахаар шийдвэрлэлээ 10:32 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх »»
|
|
|
Трамп-Зеленскийн уулзалтаас тодорхой үр дүн гарсангүй 14:33 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 29 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины удирдагч
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 29 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины удирдагч »»
|
|
Шуурганы улмаас АНУ-д олон зуун нислэг цуцлагджээ 10:18 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 28 /Reuters/. АНУ-ын зүүн хойд нутгийг цас, мөстсөн бороотой хүйтэн
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 28 /Reuters/. АНУ-ын зүүн хойд нутгийг цас, мөстсөн бороотой хүйтэн »»
|
|
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй 11:28 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу »»
|
|
АНУ Нигери дэх "Исламын улс" бүлэглэлд цохилт өгчээ 10:57 Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS)
|
Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS) »»
|
|
В.Зеленский: 20 заалт бүхий төлөвлөгөөг АНУ-тай хамтран боловсруулсан 14:58 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий »»
|
|
Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм 12:03 Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
|
Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн. »»
|
|
Далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11:15 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын »»
|
|
Хятад Улс цөмийн зэвсгийг түрүүлж ашиглахгүй байх бодлогыг баримтална гэв 17:36 12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв.
|
12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв. »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
Медведев Европын Холбооны зөөлөн өнгө аястай мэдэгдлүүдийн шалтгааныг сонирхож байна гэв 17:02 ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус
|
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|