Америкийн Колорадо мужид үерийн улмаас хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. 200 гаруй хүний хувь заяа тодорхойгүй болоод байна. Аврах ажиллагаанд АНУ-ын Үндэсний гвардийн хүчнийхэн оролцож байна. Энэ тухай орон нутгийн ХМХ-үүд уламжлав. Тэд хад асгадтай уулархаг газруудын зүүн хэсгийн үерийн улмаас боогдоод байгаа нутгийн иргэдэд ачааны машинаар гурил, будаа болон ундны ус хүргэж байна. Колорад мужид хэдэн мянган хүнийг нүүлгэж шилжүүлээд байна.

Оросын дуу хоолой