АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тус улсын Колорадо мужид үргэлжлэн орж байгаа хүчтэй аадар борооны улмаас тус бүс нутагт онц байдал тогтоов. Энэ тухай Си-Би-Эс телевизийн суваг баасан гаригт уламжлав. Одооноос байдлыг АНУ-ын Холбооны онц байдлыг удирдах агентлаг удирдах болно.

Үерт гурван хүн нэрвэгдээд байна. Үерийн уршгаар хөрсний гулсалт явагдаж, байшин барилга эвдэрч байна. Үүний улмаас олон зам хаагдаад байна. Саяхан үертэй байгаа төвийн нилээд хэдэн хотуудын эрх баригчид хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргалаа. Боулдер хотын Колорадогийн их сургуулийн оюутны хотхоноос 400 оюутан гарч явлаа, өөр бас хотын 4 мянган иргэн баасан гаригийн шөнө орон гэрээ орхин явжээ.

Оросын дуу хоолой