Багдадын хойд хэсэгт магмар гаригт халдлага гарсны улмаас 39 хүн амь эрсдэж, 55 хүн шархдав. Араб хэл дээр нэвтрүүлгээ явуулдаг “Скай ньюс” телевизийн сувгийн мэдээлснээр, дэлбэрэлт шийтийн шашны сүмд болжээ. “Амиа золиослогчийн бүстэй” террорист уг бөмбөгийг дэлбэлжээ. Тус улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа экстремист нэг ч бүлгэм болсон явдлын хариуцлагыг хүлээгээгүй байна. Эмнэлгийн эх сурвалжуудын уламжилж байгаагаар, алан хядах ажиллагааны золиос бологчдын тоо цаашид өсч мэдэхээр байгаа аж. Аюулгүй байдлын хүчнийхэн дэлбэрэлтийн дараа уг сүмэнд бас дахин дэлбэрэлт гарах байсныг сэргийлж чадсан тухай Иракийн үндэсний мэдээллийн агентлаг уламжилжээ. Хоёрдахь амиа золиослогч дэлбэрэх бодисийг ажилд оруулж амжаагүй баривчлагдсан байна.

Оросын дуу хоолой