БНХАУ -ын өмнө зүгийн Гуанси-Жуаны автономит улсын Гуйлинь хотод өнөөдөр бага сургуулийн байрны дэргэд дэлбэрэлт гарсаны улмаас нэг хүн амь үрэгдэж, 20 гаруй хүүхэд шархаджээ. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжилж байгаагаар, өглөө орон нутгийн цагаар 08:00 /Гринвичийн 00:00/ сургуулийн үүдний дэргэд дэлбэрэлт гарчээ. Дэлбэрэлтийн улмаас зэргэлдээ байшингуудын болон тэнд зогсож байсан автомашинуудын цонхны шил хагарчээ.

Сургуулийн ойролцоо зогсож байсан мотоциклыг уг дэлбэрэлтийн шалтгаан гэж үзэж байна. Учир нь сургуулийн ойролцоо байсан тэр мотоцикл үл мэдэх шалтгаанаар гэнэт шатаж, дараа нь дэлбэрсэн аж. Энэ тухай Синьхуа агентлаг уламжилжээ.

ЗУУНЫ МЭДЭЭ