Ерөнхийлөгч Барак Обамагийн Сирид цэргийн байлдааны ажиллагаа эхлүүлэх төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаалууд бямба гаригт америкийн томоохон Нью-Йорк, Вашингтон, Индианаполис, Чикаго боон Бостон хотуудад болж өнгөрөв. Тус улсын хүн амын дийлэнхи иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүн Сирийн дотоод мөргөлдөөнд цэргийн байлдааны ажиллагаа явуулах төлөвлөгөөг дэмжихгүй байгааг харуулжээ. Сири гаралтай хүмүүс нь Нью-Йоркд хоёр долоо хоног үргэлжилж байгаа эсэргүүцлийн арга хэмжээнүүдийн хамгийн идэвхтэй тэмцэгчид байна. MoveOn.org либерал бүлгийн идэвхтэнүүд америкийн телевизэд конгрессийн гишүүдэд Сирийн црэгийн ажиллагааны эсрэг санал өгөхийг уриалсан реклам гаргажээ. Идэвхтэнүүдийн мэдэгдэж байгаагаар, реклам нь MSNBC телевизийн нэвтрүүлгээр долоо хоногийн турш гарах аж. Мягмар гаригт ерөнхийлөгч Барак Обамаэ үндэстэнүүддээ сирийн асуудлаар хандах үед реклам нь олонтоо гарах ёстой аж. Нөгөөтэйгүүр, АНУ ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хийсэн мэдэгдэлдээ, Сирийн цэргийн байлдааны үйл ажиллагаанд нэгдэх орнуудын тоо нэмэгдэж 10 орчим болсон гэв. ЕХ ны гадаад хэргийн яамны сайдууд өөрсдийн зүгээс ирэх долоо хоногийн эцсээр бэлэн болох ёстой НҮБ -ын шинжээчдийн дүгнэлтүүдийг хүлээхийг уриалж байна.

Оросын дуу хоолой