Хэн юу хэлэв
2013-09-06Ш.Сайхансамбуу: Өглөө үүрээр гэнэт гал гарна гэдэг сэжигтэй байгаа юм
“Нарантуул” худалдааны төвд өнгөрсөн сарын 23-нд гал гарч, олон түрээслэгч хохироод байгаа билээ. Гал гарсны дараа хүмүүс хувь хувьдаа янз бүрийн таамаг дэвшүүлсэн. Гэхдээ хамгийн хүчтэй яригдаж байгаа таамаг нь санаатай гал тавьсан гэх яриа. Ийм хардалтыг “Нарантуул” захыг үүсгэн байгуулагч, УИ Х-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу ч дотроо тээж яваа аж. Тэрбээр энэ долоо хоногт галын тухай ярихдаа ч түүнийгээ нуулгүй хэлсэн байсан. Тодруулбал, “Гадны нөлөө ч байна уу, дотны нөлөө ч байна уу, ямар ч байсан галын нөхцөл байдлыг мэргэжлийн байгууллага тогтоож өгөхөөс арга байхгүй. 70-130 метртэй хоёр том дээвэр яахаараа хоёрхон цагийн дотор шатаад уначихдаг юм. Тэгсэн мөртлөө есөн метр хуванцар эдийн зарим нь шатаагүй. Миний хувьд галын байгууллагын дүгнэлтийг хараад сууж байна. Энэ гал хорлон сүйтгэх ажиллагаа ч байж болно шүү дээ. Хэн болохгүй гэх юм бэ. Гэнэт ийм гал өглөө үүрээр гарна гэдэг чинь сэжигтэй л байна даа. Одоогоор харуулууд, харуулын ээлжийн ахлагч, цахилгаанчин гээд бүгдийг нь шалгаж байгаа. Бүгдээрээ манай ажилчид. Тэгээд галын нөхцөл байдал, дүгнэлт нь ийм байна гээд цагдаагийн байгууллагад өгчихөөр мөрдөн байцаах ажиллагааг илүү дэлгэрүүлэн шалгана гэсэн үг. Цахилгааны улмаас шатсан уу, дотроосоо шатсан уу гээд тогтоогоод цаашаа ажиллагаа явагдах ёстой. Хуулийн байгууллага хэнийг яаж, шалгах вэ гэдгээ биднээр заалгахгүй. Хамгийн гол нь гал тавьсан эзнийг нь олох ёстой. Нэг хүн гал тавьсан байж таарна шүү дээ. Цахилгаанаас юм уу, өөр ямар нэгэн зүйлээс гал гарах ямар ч үндэс байхгүй. Галын байгууллага жилд хоёр удаа үзлэг хийдэг. Тэгээд дээрээс нь шаардлага тавьдаг, шаардлагыг нь бид биелүүлнэ. Шалгалт бол хангалттай их явагддаг байсан” хэмээн ярьжээ. Гэхдээ тэрбээр “Дүнжингарав” худалдааны төвийнхөн санаатайгаар шатаасан байх магадлалтай гэх яриаг эрс үгүйсгэсэн байсан. Гэсэн хэдий ч түүний ярианаас илт хардалт мэдрэгдэж байгаа юм. Ямар ч байсан “Нарантуул” худалдааны төвд гарсан гал гадных байна уу, дотроосоо байна уу гэдэг нь чухал биш. Цаашид олон янзын худалдааны төвүүд гал гарах эрсдэлээ сайн шалгаж, харуул хамгаалалтаа чангатгах хэрэгтэй болжээ гэдгийг дахин дахин сануулсан хэрэг боллоо. Ц.Нямдорж: Монголбанк мөнгөний бодлогыг барьдаг газар биш
Засгийн газрын кассын үүрэг гүйцэтгэгч болсон Сүүлийн үед ам.доллар, юанийн ханш өсч, гадны хөрөнгө оруулалт болон эдийн засгийн өсөлт буурч байгаа талаар олон хүн ярих болсон.
Энэ бүхний шалтгааныг эдийн засагчид янз бүрээр л тайлбарлаж байгаа. Зарим нь бүр эдийн засаг яагаа ч үгүй гэж ярьж, эерүүлж буй. Тэгвэл УИ Х-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаар хатуухан үг хэлжээ. Тэрбээр “Эдийн засгийн байдлын нэг хэсэг нь хүндэрчихлээ, нөгөө нь хүндрээгүй гээд хоорондоо маргалдах нь утгагүй. Тэгээд ч дэндүү ойлгомжтой зүйл дээр маргах нь дэмий шүү дээ. Эдийн засгийн байдал хүндэрсэн нь үнэн. Гэхдээ Хятад, Орос, Солонгос, Японы эдийн засаг тогтвортой байна. Монгол Улстай голлон харьцдаг эдгээр улсын эдийн засаг тогтвортой байхад манайд шинэчлэлийн Засгийн газар гарснаас хойш ганцхан жилийн дотор эдийн засаг ямар хурдацтай унаж байна вэ гэдэг нь анхаарал татаад байгаа юм. Энэ хүндрэлд гадны ямар нэгэн нөлөө байхгүй. Зөвхөн дотооддоо төрөө удирдаж чадахгүй байгаатай холбоотой. Товчхондоо, улс төрийн зорилготой шоу, үзэсгэлэн яармагийн гор нь ингэж гарч байгаа юм. Жишээ нь, сүүлийн арван жил тогтвортой 1300 төгрөг байсан ам.долларын ханш хоёрхон сарын дотор 1600 төгрөгт хүрсэн нь эрүүл үзэгдэл мөн үү. Үүнийг Засгийн газар хямрал биш гэх үү. Өнгөрсөн онд Засгийн эрх шилжүүлж байхад гадаадын хөрөнгө оруулагч 470 гаруй аж ахуй нэгж байсан. Гэтэл өнөөдөр энэ тоо 50 хувиар буурлаа. Гадаад орчин ингэж хумигдаж байгаа нь Монголын эдийн засагт аюултай сөрөг үр дагавар авч ирэх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, бүтэн 20 жил зүтгэж байж гадаадынхны дунд бий болгосон итгэл гэдэг юм алга болж байна. Монголын төр найдваргүй. Нэг нь гарч ирэхээрээ нөгөөгөө үгүйсгэдэг. Ингэж эдийн засгаа улс төрийн зорилгоор хорлодог гэсэн дүгнэлт гадныхны дунд бий болоод ирэхээр ойрын арван жилд энэ итгэлийг ахин олж чадахгүй. Зарим нэг хүмүүс эдийн засаг хүндрээгүй гээд байгаа. Одоохондоо эдийн засаг тартагтаа тулаагүй байна. Энэ янзаараа ахин нэг жил явахад л тартагтаа тулна. Эсвэл тартагт нь тултал унагаж авах гээд байгаа юм уу. Энд тэнд эдийн засаг, байгалийн аюулт үзэгдлүүд болоод байна. Үүнээс яагаад дохио авахгүй байна вэ. Хийх гэж бодоод байгаа бол энэ онцгой нөхцөл байдлыг сайтар судалж үзээрэй, тэнд эвгүй юм болж байна шүү гэж Эдийн засгийн байнгын хорооны гишүүний хувьд өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард би хэлж л байсан. Хоёрхон жилийн өмнө Монгол Кипр шиг болно гээд байсан биз. Одоо гэтэл яав. Яагаад ийм байдалд хүрэв гэвэл, Н.Золжаргал гэдэг хүн Монголбанкны захирлаар очсоноос болсон. Монголбанк мөнгөний бодлогыг барьдаг газар биш Засгийн газрын даалгавар биелүүлэгч, кассын үүрэг гүйцэтгэгч байгууллага болсон” гэжээ. Ц.Нямдорж гишүүний хэлж байгааг буруутгах, зөвтгөх ч арга байхгүй. Гадаад валютын өсөлт хэрээс хэтэрч, хөрөнгө оруулалт багасч байгаа нь үнэн. Гэхдээ эрх баригчид энэ бүхнийг эмхэлж цэгцлэх арга хэмжээ авч, хөдлөх буй за.
З.Энхболд: Эдийн засаг 11 хувийн өсөлттэй байгаа Улс орны эдийн засгийн байдлаар толгойтой бүхэн үзэл бодлоо илэрхийлж, зарим нь эрх баригч намыг ил буруутгаж байгаа. Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд зарим зүйлийг хэлжээ. Түүний хэлж буйгаар эдийн засаг хямраагүй. Харин ч манай улсын эдийн засаг 11 хувийн өсөлттэй байгаа. Түүгээр ч барахгүй 3000 ажлын байр шинээр бий болсон байна. Ийм байхад эдийн засгийн хямрал гэж ярих нь өрөөсгөл хэрэг гэнэ. Харин эдийн засгийн хүндрэл гэвэл илүү оновчтой аж. Байдал ийм байхад зарим хүмүүс аливааг харлуулах гээд хямрал боллоо, үхлээ хатлаа гээд байгаа гэдгийг ч УИХ-ын дарга хэлжээ. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын талаар “Мэдээж хүндрэлүүд бол байна. УИ Х нийт ард түмний хүсэл бодлын толь. Лицензийн наймаа гаарлаа, байгаль орчин бохирдуулж байна, ерөөсөө лиценз олголтыг зогсоо гэдэг шаардлага 2008, 2012 оны Улсын их хуралд хүчтэй нөлөөлсөн. Ерөнхийлөгч зарлиг гаргаж лиценз олголтыг зогсоосон. Тэгэхээр уул уурхайн салбарын уналтыг төрийн бодлогоор, сонгогчдынхоо захиалгаар хийсэн гэж хэлж болно. Тэр бүхний үр дүн өнөөдөр ингэж хуримтлагдаж гарч ирж байна. Хөрөнгө оруулалт нэг л өдөр зогсчихоогүй. Ашигт малтмалын лиценз хориотой хэвээр байгаа. Олгосон лицензүүдээрээ Монгол Улс хөгжих бүрэн боломжтой учраас нэмж лиценз олгох шаардлагагүй гэж үзэж байна. Цаг зуурын бэрхшээл үүссэн үү гэвэл үүссэн. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ бүх нэр төрлөөрөө буурсан. Үүнийг дагаад гадаад худалдааны эргэлт муудаж байгаа. Нэг тонн нүүрс зараад 100 ам.доллар олдог байсан бол одоо нэг тонн нүүрс зараад 50 ам.доллар олж байна. Тэгэхээр нүүрсээ өмнө гаргадаг байсан хэмжээгээрээ экспортолж зарсан ч гэсэн олдог орлого нь хоёр дахин багассан гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан. Шалтгаан нь Оюутолгойтой холбоотой. Энэ төсөл хоёр үе шатттай. Эхний шатны хөрөнгө оруулалт нь дууссан. Ил уурхайд дахиж хөрөнгө оруулах шаардлагагүй, ажиллаад эхэлчихсэн. Монгол Улс “Эрдэнэт”-ийн хэмжээний бүтээгдэхүүн гаргадаг ил уурхайтай болоод байна. Далд хэсгээс зэсийн хүдэр гаргаж ирэхэд дараагийн шатны хөрөнгө оруулалтыг зарахаар байгаа. Хөрөнгө оруулалтын хувьд тоон дээрээ тохиролцохгүй байна. Ил уурхайн хөрөнгө оруулалтын тоон дээр ч гэсэн тохиролцож чадахгүй байгаа. Монголд оруулсан хөрөнгө оруулалт гэж юуг хэлэхийг хуульд маш тодорхой заагаад өгчихсөн. Хуулиараа бол бодитойгоор орж ирсэн хөрөнгө оруулалтыг л хөрөнгө оруулалтад тооцдог. Дэлхийн хаа нэг газар гаргасан зардал тооцогдох боломжгүй. Ерөөсөө хууль нь тийм юм” хэмээн нарийн тайлбарласан байна. У.Мөнх-Эрдэнэ: З.Энхзориг миний хэмжээнд хүрэхгүй Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал буцалж эхэлж байгаа энэ үед спортын салбарт ч гэсэн багагүй “үймээн” дэгдээд байгаа. Ирэх сард Казахстаны Алмата хотод боксын насанд хүрэгчдийн ДАШТ болно. Энэ тэмцээний 64 кг-ын жинд манай улсаас хэн оролцох нь одоогийн байдлаар эцэслэн тодроогүй байгаа юм. Монгол Улсын боксын холбооноос З.Энхзоригийг явуулна хэмээн мэдэгдэж байгаа. Харин энэ шийдвэртэй МУГТ У.Мөнх-Эрдэнэ санал нийлэхгүй, эрс эсэргүүцэж байна. Уг нь холбооныхон У.Мөнх-Эрдэнийг хүндэтгээд хоёр боксчны дунд сорилго хийе гэж байгаа ч тэрбээр өөрөө зөвшөөрөхгүй байгаа. Нэг ёсондоо сорилго хийхгүйгээр өөрийгөө явах ёстой гэж үзэж байгаа гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр “Би Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэн. Тэр тэмцээнд дэлхийн чансааны эхний аравт бичигддэг 3-4 тамирчин байсан. Би бүгдийг нь ялаад, ямар бэлтгэлтэй байгаагаа олон улсын шүүгч нарын өмнө харуулчихаад ирсэн. Тэгээд ч би 64 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж байгаа. Харин З.Энхзориг оюутнуудын тэмцээнд оролцсон ч медаль авч чадаагүй. Оюутны тэмцээнээс медаль авч чадаагүй хүнтэй намайг жишиж, сорилго хийх гээд байгааг ойлгохгүй байна. Энэ бүхний цаана ямар нэг тохиролцоо байна” хэмээн мэдэгдсэн юм. Уг нь З.Энхзориг 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Улсын аварга болсон хүнийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оруулна гэсэн шийдвэрийг холбоо баримталдаг юм билээ. Гэхдээ л У.Мөнх-Эрдэнийг хүндлээд, сорилго хийе гэж байхад эсэргүүцээд байгаа нь сонирхол татаад байна. Уг нь У.Мөнх-Эрдэнэ тийм сайн бэлтгэлтэй бол сорилгод ороод, З.Энхзоригийг “зодчихоод” дэлхийн аваргад явчихмаар. Гэтэл татгалзаад байгаа нь нэг л учиртай. У.Мөнх-Эрдэнэ эсвэл айж байж ч болох. Н.Пунцагболд
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
Үйтэн хуар 19:56
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
Хан тэнгэр Алшаа 19:44
|
|
Овоон дээрх уулзалт 19:35
|
|
Хөлөнбуйрын тал нутаг 19:26
|
|
Хун галуу 19:22
|
|
Сайхан Мунийн нутаг 19:13
|
|
Х.Нямбаатар: Агаар бохирдуулж буй нүүрсэн яндангүй приус загварын машинуудыг журамлана 18:14 Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж »»
|
|
Хаалга нүдлээ гэж хүүхдэд гар хүрсэн Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ 17:29 Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.
|
Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ. »»
|
|
Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ 16:51 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн
|
2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн »»
|
|
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй 15:58 "Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа.
|
"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Нийтийн байрнууд ажилласан масло түлж байна 15:30 Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба
|
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба »»
|
|
Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ 13:01 У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ 12:58 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин
|
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин »»
|
|
"Реал Мадрид” баг Тивийн хоорондын цомын эзэн боллоо 12:51 ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод
|
ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод »»
|
|
Иргэдийн дийлэнх Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах санал өгч, бямба гарагаас автобус явуулахаар болжээ 11:38 Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн
|
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн »»
|
|
Эмээлтэд автын осол гарч нэг хүн амь насаа алджээ 10:02 Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны »»
|
|
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ 10:02 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ.
|
2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. »»
|
|
Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд иргэний шагналыг хүртжээ 23:34 Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд
|
Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд »»
|
|
Жагсаал цуглаан хийнэ гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй болно 23:07 Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал
|
Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал »»
|
|
Электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ 15:39 Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй
|
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй »»
|
|
Ирэх сараас торгууль нь 450 мянгаас дээш жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх замаар албадан төлүүлнэ 15:37 Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт
|
Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
ОБЕГ: Гоёлын гацуур гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай 13:47 Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ
|
Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс 21:00 цаг хүртэл ажиллана 13:39 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын
|
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
П.Сайнзориг: Докторын зэрэгтэй төрийн албан хаагчдад цалингийн 20%-ийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй 13:34 Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
|
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. »»
|
|
Орон сууцанд гал гарч гурван хүн угаартсаны нэг нь 1 настай хүүхэд байжээ 13:27 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын
|
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын »»
|
|
Оскарын сүүлчийн шатанд шалгарсан кинонуудыг танилцуулжээ 13:06 НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10 »»
|
|
Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ 09:18 Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ.
|
Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ. »»
|
|
Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй 09:09 ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм
|
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолт, ил галын улмаас үүдсэн галын дуудлага нэмэгджээ 09:01 Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан
|
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан »»
|
|
Д.Мөнхбаатар: Зарим эмээ, өвөө нар төрийнхөө өгсөн зүйлийг нандигнана гээд угаарын хий мэдрэгчээ хадганд ороогоод тавьчихсан байсан 08:58 Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
|
Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. »»
|
|
Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ 08:57 Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ.
|
Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ. »»
|
|
Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ 21:49 ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн,
|
ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, »»
|
|
The National: Монголтой ховор металлын хайгуулд хамтрах сонирхолтой буйгаа Персийн булангийн орнууд мэдэгдсэн 21:46 АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ
|
АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ »»
|
|
PM2.5-ийн агууламж 10 микрограмм тутамд 1 куб метрээр нэмэгдэх нь нас баралтыг 8.6 хувиар нэмэгдүүлдэг 21:43 Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад
|
Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад »»
|
|
Неймар Хойд Америкийн лигт тоглоно 21:42 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын »»
|
|
“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ 12:45 “Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн
|
“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн »»
|
|
Малын мялзан өвчний тохиолдол батлагдсан тул Ховдын Булган суманд хорио цээр тогтоолоо 12:44 Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
|
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ. »»
|
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ 14:34 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг »»
|
|
Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ 09:22 ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон
|
ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон »»
|
|
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн »»
|
|
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон. »»
|
|
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн »»
|
|
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
|
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд »»
|
|
Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна 13:05 Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.
|
Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна. »»
|
|
|
|