 |
|
 |
|
М.Батчимэг: Монголын улс төр эдийн засгаа татаж унагаад байна |
|
|
 |
|
 |
М.Батчимэг: Монголын улс төр эдийн засгаа татаж унагаад байна
2013-08-17УИХ-ын гишүүн М.Батчимэгийг “Ярилцах танхим” булангийнхаа энэ удаагийн зочноор урьж, Монголын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. 
-Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ. Ам.долларын ханш чангарсан, Оюутолгойн асуудалтай байна. Үүнээс болж нэлээд хүнд байх шиг болчихлоо?
-Мэдээж эдийн засгийн өнөөгийн байдал таатай биш байна. Гэхдээ энэ бол гэнэт бий болчихсон нөхцөл байдал биш. Өнгөрсөн онд УИХ дээр төрийн мөнгөний бодлого, энэ оны төсвийн талаар хэлэлцэж байхад би “Хэтэрхий өөдрөг төсөв орж ирж байна. Гадаад нөхцөл байдал зэргээс хамаарч ирэх онд байдал хүндрэх төлөвтэй байна шүү” гэдгийг хэлж байсан. Засгийн газраас “Эдийн засгийг 16 хувиар өсгөнө. Нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ. Монголбакнаас инфляци, зээлийн хүүг зэрэг бууруулна” гэх зэрэг маш амаргүй зорилтуудыг нэгэн зэрэг дэвшүүлсэн. Гадаад зах зээл, нөхцөл байдал хүндрэх нь тэр үед л тодорхой байсан шүү дээ. Бүх л олон улсын байгууллагуудын прогноз үүнийг хэлж байсан. Эдийн засгаа үнэхээр хөгжүүлэх том амбицтай байгаа бол Монголбанк банк санхүүгийн салбараа эрүүлжүүлэх, хариуцлагажуулах асуудлыг давхар авч үзэх ёстой байсан. Засгийн газар хувийн хэвшлээ бодлогын арга хэрэгслээр дэмжиж, зах зээл дэх замбараагүй оролцоог хумих цаг болсон.
-Эдийн засаг хүндэрсэнд зөвхөн гадаад зах зээл нөлөөлсөн үү?
-Өнөөдөр Монголын эдийн засаг уул уурхайн экспортоос шууд хамааралтай өрөөсгөл бүтэцтэй. Тэр дундаа Хятадын эдийн засгаас шууд хамааралтай нөхцөлд байна. Гадаад зах зээл хүндэрсэн, нүүрсний үнэ унасан, экспортын орлого буурсан дээр нэмэгдээд дотоодын нөхцөл байдал их нөлөөлж байна гэж бодож байна. Манай эдийн засаг улс төрөөс, улстөрчдөөс хэт их хамааралтай. УИХ ч тэр, Засгийн газар ч тэр эдийн засгийн асуудалд яг эдийн засгийн агуулгаар нь гэхээс илүүтэйгээр улс төрийн агуулгаар нь түрүүлж ханддаг. Улс төрийн сэдлээр бодлого шийдвэр гаргадаг, эсвэл татаж унагадаг эрүүл биш байдал 20 гаруй жил үргэлжилж байна. Тиймээс гадаадын шуурга дээр дотоодын шуурга нэмэгдэж, цаашдаа энэ байдлаа засаж залруулахгүй бол болохгүй гэдэг томоохон дохио, сануулгыг бидэнд өгч байна гэж бодож байна. Манайд өнөөдөр шийдвэр гаргах төвшинд уянгын халилтай улстөрчдөөс илүүтэй чадварлаг технократууд олноор үгүйлэгдэж байна. Ганцхан жилийн дараах эдийн засгийн нөхцөл байдлаа оновчтой дүгнэчих эдийн засагчид, төрийн ийм чадавхи дутагдсаар олон жил болж байгаа юм.
-МАН-ынхан “Төрийн эрхийг атгаж байгаа хүмүүс буруу ажилласны улмаас эдийн засаг аюулд орчихлоо” гэж үзэж байгаа. Ер нь үүсээд байгаа энэ нөхцөл байдал хэний буруутай үйл ажиллагаанаас болсон юм бэ. С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн газар уу, аль эсвэл Н.Алтанхуягийн Засгийн газраас уу. Та юу гэж бодож байна вэ?
-МАН Засгийн газрыг муу ажиллаж байна гэж харж, дүгнэж байгаа юм бол өөрийн бодлогын хувилбаруудаа л гаргаж ирэх хэрэгтэй шүү дээ. Уул уурхайн салбар, санхүү, татварын шинэчлэлийн чиглэлээр, хөрөнгө оруулалтын талаар ийм ийм зүйл хийх хэрэгтэй гэх мэтчилэн тодорхой бодлогын хувилбаруудыг гаргаж тавьж тэрийгээ шахаж шаарддагсан бол илүү бүтээлч сөрөг хүчин болохсон. Хэн ч шүүмжилж чадна. МАН-ынхан зөвхөн буруутгах, улстөржүүлэхээс хэтэрдэггүй ийм байдал миний түрүүний хэлсэн эдийн засгаа улс төрөөр татаж унагадгийн нэг жишээ гэж бодож байна.
-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах эсэх дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Тодорхой, бодитой асуудлыг шийдэх шаардлага гарч ирвэл УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж болно. Гэхдээ УИХ хуралдахын тулд Монголбанк, Засгийн газар гэх мэт байгууллагууд өөрсдөөс хамаарах ажлаа хийж, тодорхой шийдлүүдийг дэвшүүлэх, УИХ-ын зүгээс ийм ийм асуудлуудыг шийдвэл эдийн засгийн нөхцөл байдалд ингэж сайнаар нөлөөлнө гэдэг нь тодорхой байвал ээлжит бус чуулган хуралдаж болно. Түүнээс биш өнөөдөр эдийн засгийн амьдрал улстөрчдийн яриагаар дутаагүй, зарим үед харин ч оролцоо нь илүүдэж байгаа тал бий. Хол ойроо зөв харсан бүтээлч алхам л чухал.
-Хятадын эдийн засгийн нөхцөл байдал манай улсад маш их нөлөөлчих шиг боллоо. Тийм үү?
-Тийм ээ. Түрүүн хэлсэн шүү дээ. Манай улсын эдийн засгийн гол орлого уул уурхайгаас шууд хамааралтай. Үүний дотор зэс, нүүрс гээд хэдхэн тооны уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос, тэр нь Хятадын зах зээлээс шууд хамааралтай байна. Энэ нь Монгол Улсын эдийн засаг бүтцийнхээ хувьд Хятадаас шууд хараат байдалд байна гэсэн үг. Тиймээс эдийн засгийн бүтцийг эрүүлжүүлэх асуудалд хоосон ярих, уриа лоозон, мөрийн хөтөлбөр дэвшүүлэх төдийгөөр биш илүү нухацтай хандах цаг болсон. Энэ бол эдийн засаг, цаашилбал үндэсний аюулгүй байдлын асуудал.
-Монгол Улс Хятад улстай яаж харилцвал зүйтэй юм бол оо. Их гүрэн гэдэг утгаар нь бид хойш суух ёстой юу, аль эсвэл найр тавьж, хэлснээр нь байх ёстой юм болов уу?
-Мэдээж тусгаар улсын хувьд өөрийнхөө үндэсний эрх ашгийг дээдэлсэн бодлого явуулах нь эхний чухал шаардлага. Гэхдээ үндэснийхээ эрх ашгийг сүрхий дээдэлдэг гээд хэтэрхий үндсэрхэг үзлээр, бусдыг хэт үзэн ядсан сэтгэлгээгээр хандах юм бол эргээд өөрсдийгөө буланд шахсан хүнд байдал орно. Өөрөөр хэлбэл хэт найр тавих, хэт үндсэрхэг үзэл гаргах хоёр хоёулаа л буруу. Бидэнд ашиггүй. Өнөөдрийн нөхцөл байдал, Монголын ард түмний амьдрал юу шаардаж байна вэ. Үүнийг үндэсний эрх ашгаа золиослохгүйгээр, өөртөө болон бусдад харилцан ашигтайгаар яаж хэрэгжүүлэх боломжтой юм бэ гэсэн эрүүл өнцгөөр хоёр хөрштэйгээ харилцах ёстой гэж боддог.
-Ер нь тийм туйлширсан бодлогыг хэн дэврээгээд байгаа юм бол?
-Хэт улстөржсөн, бүтээлч биш байдал жил дараалсан сонгуулиудтай ч холбоотой. Сүүлийн хоёр гурван жилийг аваад үзье. Сонгуулийн уур амьсгал, сонгуулийн улс төр л ноёрхлоо шүү дээ. Хүмүүс, намууд маш их улстөржсөн, хийрхсэн, үндэсний үзлийг их дэвэргэсэн нь өнөөдөр эдийн засгаа татаж унагаахад хүргэж байна. Тэгэхээр гадаад бодлого, гадаад харилцаа нь дотоод бодлогоосоо дутахгүй ач холбогдолтой гэдгийг ойлгох цаг болжээ. Гадаад, дотоод бодлого хоорондоо уялдаатай явах ёстой. Тэр тусмаа Монгол шиг аюулгүй байдал, хөгжлийн асуудал нь гадаад орчноос маш их хамааралтай эмзэг болсон орны хувьд. Ийм зөв баланс байж гэмээнэ төрийн бодлого зөв явна. Өнөөдөр манайд дотоод, гадаад бодлогын зөв уялдаа холбоо, тэнцвэр үгүйлэгдэж байна. Зүйрлэвэл хэт ялгаатай том жижиг хоёр дугуй тавьчихсан машиныг тэнцвэртэй, зөв явуулах аргагүй биз дээ. Тэгэхээр Гадаад харилцааны яам, гадаад бодлого боловсруулах механизмыг байх ёстой төвшинд нь аваачихгүйгээр хоёр хөрштэй харьцах харилцаанд бодитой том ахиц гаргахад хэцүү.
-Ингэхэд Оюутолгойд юу болоод байна вэ?
-Ер нь Оюутолгойд юу болж байгаа талаар иргэд төдийгүй УИХ-д сууж байгаа бидэнд ч мэдээлэл хангалттай ирэхгүй байгаа. Нэг талаас Засгийн газар үндэснийхээ эрх ашгийг дээдэлж ажиллаж байна. Наад зах нь Оюутолгойн экспорттой холбоотой зохих шаардлагыг тавьсны үндсэн дээр тодорхой асуудлууд шийдэгдсэн гэж үзэж байгаа. Оюутолгой бү-тээгдэхүүнээ гаргаж эхэлсэн нь сайн хэрэг. Гэхдээ яг ямар нөхцөл үүсээд, ямар шаардлага тавиад асуудлууд хэрхэн шийдэгдэж буй талаар хүмүүст бодитой мэдээлэл чухал. Цаашид Оюутолгойн хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх, олборлолт, үйлдвэрлэлийг нь нэмэгдүүлэх гээд олон чухал асуудал хүлээгдэж байна. Нэгэнт оруулаад ирсэн хөрөнгө оруулалтыг хэлсэн амандаа хүрч, хэт улстөржихгүйгээр хуулийн дагуу ажиллуулж үр дүнг нь хүртэх чухал. Өнгөрсөн дөрвөн жил монголчууд бидэнд ч, “Рио Тинто”-д ч багагүй зүйл ойлгуулсан гэж бодож байна. Хэн хэнийгээ ашиглах, бас түлхэх биш, харилцан ашигтай хамтарч ажиллах байр суурин дээр очихгүй бол Оюутолгойгоос монголчууд ч, “Рио Тинто” ч их ашиг олоход хэцүү л байх болов уу. Оюутолгойн төслөөс бидний шаардах хамгийн чухал зүйл бол нээлттэй байдал, хяналт, хариуцлага гэж боддог.
-Сүүлийн үед МАН-ынхан дотроо бужигнах боллоо. МАН-ын залуус “Шинэчилье” хөдөлгөөнийг эхлүүлж “Бид зо-рилгодоо хүрлээ” гэх мэтээр ярьж байгаа. Сөрөг хүчний дотоод улс төрийг хөндлөнгөөс харахад ямар сэтгэгдэл төрж байх юм?
-МАН дотор хэн нь зөв буруу ярьж байгаад хөндлөнгөөс дүгнэлт хиймээргүй байна. Харин улс төрийн намын шинэчлэл гэдгийг өргөн утгаар нь яривал МАН үнэхээр шинэчлэгдэх цаг болсон. Улс төрийн нам бол улс орны бодлогыг боловсруулахад хамгийн чухал үүрэгтэй субъектийн нэг. Түүнийг оновчтой хэрэгжүүлэх хүмүүсийг ч бэлтгэж байх үүрэгтэй. Ийм чухал чиг үүрэгтэй байгууллага өөрөө хариуцлагатай байж чадахгүй, хуйвалдааны үүр уурхай, хэсэг бүлэг хүний албан тушаал, эд мөнгө олдог хэрэгсэл хэвээр байх юм бол Монгол Улсад ирээдүй байхгүй. Энэ утгаараа эрх барьж байгаа, мөн хамгийн том сөрөг хүчин болж байгаа АН, МАН-ын шинэчлэлийн асуудал нийт монголчуудад хамаатай. Миний бодлоор шинэчлэл гэдэг өнгөрсөн алдаа оноондоо зоригтой, бодитой дүгнэлт хийж, цаашид хаачих вэ гэдэг стратеги, үзэл баримтлалаа тодорхойлж, тодорхой ажил хийх, ахиц дэвшил гаргах тухай асуудал байх. Ялангуяа намын хувьд үзэл баримтлалаа тодорхой болгож байж цаашаа явдаг гэж ойлгодог. Гэтэл МАН-ын хувьд хөндлөнгөөс ажиглахад бие биеэ буруутгах, халаа сэлгээ хийх тухай асуудал л их яригдаж байх шиг.
-Та өмнө нь “Ардчилсан намд шинэчлэл хэрэгтэй” гэж хэлж байсан. Одоо энэ байр суурин дээрээ хэвээрээ байгаа юу?
-Хэвээрээ байлгүй яах вэ. Аль нам гэдгээс үл хамаараад улс орны амьдралд чухал үүрэгтэй улс төрийн хүчнүүд учраас бодлого боловсруулах чадвар сайтай, үүнийг хэрэгжүүлэх хүний нөөцийг бэлдэж чаддаг байгууллага болохын төлөө улс төрийн намуудын шинэчлэлийг хийх ёстой. Би дахин, дахин хэлж байгаа. Улс төр нь эдийн засгийн хөгжлөө боомилоод байгаа энэ байдал улс төрийн намуудад тогтолцооны шинэчлэл хийхгүйгээр өөрчлөгдөхгүй. Улстөрчид, намууд явцуу сонирхлоор эдийн засгаа татаж унагадаг энэ аюултай байдал цаашид ч үргэлжлэх болно. Тэгэхээр ганц Ардчилсан нам ч биш, бүх намд шинэчлэл хэрэгтэй. УИХ дээр яригдаж байгаа Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн гол үзэл санаа үүнд чиглэх ёстой гэж бодож байна.
-Ардчилсан намыг хэд хэдэн удаагийн сонгуульд ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол Н.Алтанхуяг гэж олон хүн түүнд “онц” дүн тавьж байна. Та ч бас тэгж үздэг үү?
-Улстөрчид бие биедээ ямар дүн тавих нь тийм ч чухал биш байх. Эцсийн дүндээ Ардчилсан нам, улстөрчид хэрхэн ажиллаж байгаад амьдрал, цаг хугацаа л дүн тавина.
-Та Ерөнхийлөгчийн зөвлөх байсан хүн учраас энэ асуултыг асууя гэж бодлоо. Ирэх дөрвөн жилд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ямар бодлого баримтлан бол?
-Энэ асуултыг Ерөнхийлөгчид өөрт нь тавибал зөв байх.
-Ерөнхийлөгч ирэх дөрвөн жилд ямар бодлого баримтлаасай гэж та бодож байна вэ?
-Би хувьдаа Ерөнхийлөгчийг ирэх дөрвөн жилд илүү шийдэмгий, улс оронд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхийн төлөө улам идэвхтэй ажиллах байх л гэж бодож байна.
-“Чингис” бондын талаар та ямар бодолтой байдаг вэ. МАН-аас “Бондын мөнгийг шал дэмий зүйлд зарцуулж байна” гэх зэргээр шүүмжилж байгаа?
-МАН-ын иймэрхүү шүүмжлэлийн хувьд түрүүний хэлсэнчлэн “Арай ажил хэрэгч дүгнэлт, бодлогын хувилбар, шийдэл дэвшүүлээч ээ” л гэмээр байна. Буруу байна гэдэг үгийг хэн ч хэлж чадна. Шүүмжлэлийн хувьд бол оргүй биш л дээ. Бонд бол эргэн төлөгдөх том өр. Иймээс би хувьдаа гурван зүйл дээр анхаарч болгоомжлох ёстой гэж боддог. Үүнийгээ ч бондын асуудалд яригдаж, бондын санхүүжилтыг босгоод ирэхэд хэлж, шаардаж байсан. Нэгдүгээрт, нэгэнт өр учраас үргүй зарж болохгүй, эргэн төлөгдөх, баялаг бүтээх тооцоо судалгаатай төслүүдэд очих ёстой. Хоёрдугаарт, хяналт, хариуцлагын механизм нь тодорхой байх ёстой. Гуравдугаарт, бондын хөрөнгө оруулалтуудаар дамжуулж үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлээ дэмжиж, улс орны эдийн засгийг бодитойгоор тэлэхэд анхаарах ёстой. Ингэж чадвал бонд буруу зүйл биш. Энэ бүх нөхцөл хангагдаж байгаа эсэхийг Засгийн газар УИХ-д дэлгэрэнгүй танилцуулах ёстой. Хяналт тавих эрх, үүрэг нь УИХ-д байгаа. Тэгэхээр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах нөхцөлд Засгийн газар үүнийг УИХ-д тайлагнах цаг болсон гэж бодож байна.
-Эмэгтэй гишүүдийн хувьд ойрын үед ямархуу ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Бид тус бүрдээ өөрийн эзэмшсэн мэргэжил, барьж хөөцөлдөж ажилладаг чиглэлүүд бий. Нийлж санаа тавихгүй бол болохгүй асуудлууд ч байна. Улс төрд эмэгтэйчүүд “эзгүй” байхад хуримтлагдсан олон асуудал үүнд орно. Тэр тусмаа гэр бүл, хүүхэд, эх нялхсын эрүүл мэнд, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ гээд амьдралын аар саар юм шиг атлаа маш чухал ач холбогдолтой, том асуудлууд. Захын жишээ хэлэхэд өнөөдөр орон сууцны хороолол барихыг дэмжээд байгаа хэрнээ орон сууцны хороолол дундах цэцэрлэг, сургуулийн газрын асуудлыг шийдэхгүй орхиж байна. Үүнээс болоод эцэг эхчүүд өвлийн утаа, цагийн богино, машины түгжрэл дунд хүүхдүүдээ олдсон цэцэрлэгт нь холоос зөөх гэж ямар их чирэгдэл, хохирол гарч байгаа билээ дээ. Дээр нь угаасаа цэцэрлэгийн тоо хангалтгүй байгаа. Удахгүй ирэх оны төсөв хэлэлцэгдэнэ. Тэр үед эдгээр асуудал бидний анхаарлын төвд байхаас өөр аргагүй.
-Ярилцсанд баярлалаа.
Ж.Баттуул
|
М.Батчимэг: Монголын улс төр эдийн засгаа татаж унагаад байна |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

"Астана дэлхийн цом-2025" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ 09:25 Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025"
|
Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025" »»
|
|
16:44 Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8524 лифт байдаг.
|
Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8524 лифт байдаг. »»
|
|
Автомашинаараа мөргөж, хүний амь хохироохыг завдсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ 16:03 Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын амь насыг хохироохыг завдсан хэрэгт хянан шалгах
|
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын амь насыг хохироохыг завдсан хэрэгт хянан шалгах »»
|
|
Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ 15:55 Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум
|
Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум »»
|
|
Н.Намуу: Зөрчил гаргасан жолооч торгуулиа хугацаа хэтэрч төлсөн бол нэмэгдсэн үнийн дүнгээс иргэнд урамшуулал олгоно 15:18 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэн болон ААН-д урамшуулал олгохоор болоод буй.
|
2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэн болон ААН-д урамшуулал олгохоор болоод буй. »»
|
|
Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний хариу арга хэмжээний багт ажилласан ажилтнуудад талархал гардууллаа 15:02 Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд бүртгэгдсэн тарваган тахлын голомтын хариу арга хэмжээнд ажиллаж, голомтыг
|
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд бүртгэгдсэн тарваган тахлын голомтын хариу арга хэмжээнд ажиллаж, голомтыг »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлагаар ажиллаж, 29 иргэний амь насыг авран хамгаалав 14:34 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.13-10.19/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.13-10.19/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын »»
|
|
Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина 14:26 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэв.
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэв. »»
|
|
Тархийг компьютерт холбох мэс заслыг Европт анх удаа хийжээ 11:04 Мюнхений техникийн их сургуулийн дэргэдэх клиник эмнэлгийн эмч нар хүзүүнээс доош хэсэг нь саажсан 25 настай
|
Мюнхений техникийн их сургуулийн дэргэдэх клиник эмнэлгийн эмч нар хүзүүнээс доош хэсэг нь саажсан 25 настай »»
|
|
Энхийн төлөөх IPO 10:53 XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт
|
XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт »»
|
|
Бие даалтын 7 хоногоор музейд зочлоорой 10:51 Чингис хаан Үндэсний музей нь орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн стандарт шаардлага, техник, тоног төхөөрөмжөөр
|
Чингис хаан Үндэсний музей нь орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн стандарт шаардлага, техник, тоног төхөөрөмжөөр »»
|
|
Л.Болд: С.Шаарийбуу гуайтай хамт хэвлэлийн хурал хийхэд бэлэн байна 10:06 Хэн нэгэнд нь намайг гүтгэж, доромжлох хэрэгцээ гарсан юм байлгүй дээ. Нөгөө нэг "Үнэн гутлаа өмсөх зуур худал уул давдаг" гэдэг шиг.
|
Хэн нэгэнд нь намайг гүтгэж, доромжлох хэрэгцээ гарсан юм байлгүй дээ. Нөгөө нэг "Үнэн гутлаа өмсөх зуур худал уул давдаг" гэдэг шиг. »»
|
|
Бүдүүн гэдэсээ дурандуулах бол дараах зүйлийг анхаар 10:05 Бүдүүн гэдэсний өвчлөлийн үед илрэх сэрүүлэг шинжүүд гэж бий. Тухайлбал,
|
Бүдүүн гэдэсний өвчлөлийн үед илрэх сэрүүлэг шинжүүд гэж бий. Тухайлбал, »»
|
|
Т.Даваадалай: Шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд зарим зөрчлийг илрүүллээ 10:03 Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон
|
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон »»
|
|
Улаанбаатар хот гамшигт тэсвэртэй, эсэхийг гурав дахь удаагаа “шалгана” 09:43 НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” санаачилгад манай улс нэгдэн орсноос хойш нийслэлийн эрсдэлийн үнэлгээг
|
НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” санаачилгад манай улс нэгдэн орсноос хойш нийслэлийн эрсдэлийн үнэлгээг »»
|
|
Стив Жобсын дүрийг зоосон дээр мөнхөлнө 09:41 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн »»
|
|
Сураггүй алга болсон иргэний ар гэрийнхний хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоожээ 09:45 Хөвсгөл аймгийн Тариалан суманд 46 настай хоёр эмэгтэй сураггүй алга болсон. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан
|
Хөвсгөл аймгийн Тариалан суманд 46 настай хоёр эмэгтэй сураггүй алга болсон. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан »»
|
|
Б.Тэгшбаяр Ази тивийн шилдэг дугуйчнаар тодорчээ 09:44 Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга,
|
Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга, »»
|
|
Барууныхны баах нь хүртэл сайхан санагдах цаг дор... 09:43 “Буурлаас үг сонс” гэж сургадаг сан. Одоо ч буурлын үг бузар гэх нь халаг цаг болж дээ. Эдийн засгийн элдэв онол, жишээ
|
“Буурлаас үг сонс” гэж сургадаг сан. Одоо ч буурлын үг бузар гэх нь халаг цаг болж дээ. Эдийн засгийн элдэв онол, жишээ »»
|
|
Бодлогын өрсөлдөөн үү, тархи угаах уралдаан уу 09:28 2009 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-9”-д “Үндэсний шуудан” сонины тоймч Г.Отгонбаяр “Бодлогын өрсөлдөөн үү, тархи
|
2009 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-9”-д “Үндэсний шуудан” сонины тоймч Г.Отгонбаяр “Бодлогын өрсөлдөөн үү, тархи »»
|
|
“Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ын төслийг ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх ёслол боллоо 09:24 БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол улсад хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Ногоон нуур
|
БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол улсад хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Ногоон нуур »»
|
|
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно 19:14 Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн нийслэл хотын явган хүний зам дээр машинаа байршуулсан, автобусны зогсоол хааж
|
Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн нийслэл хотын явган хүний зам дээр машинаа байршуулсан, автобусны зогсоол хааж »»
|
|
Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй 18:48 Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан
|
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан »»
|
|
НЗД-аас үүрэг болгосны дагуу Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж, шугам сүлжээгээ шинэчилж эхэллээ 17:58 Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар барилгын
|
Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар барилгын »»
|
|
Т.Даваадалай: Цэцэрлэг, сургуулийг зундаа амжиж барих гэхээр бичиг баримтын асуудлаас удааширдаг 17:52 НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн
|
НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн »»
|
|
Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 09:00 цагийн байдлаар 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна 15:25 Нийслэлд цас үргэлжлэн орж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
|
Нийслэлд цас үргэлжлэн орж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. »»
|
|
НЭМҮТ: Угаарын хийд 59 хүн хордож, хоёр иргэн нас барсан 13:51 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэгдсэн мэдээллээр, есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 13-ны хооронд
|
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэгдсэн мэдээллээр, есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 13-ны хооронд »»
|
|
Сахиусан тэнгэрүүдийн шоун дээр хүмүүс инээж, хөгжилдөж байх нь хамгийн чухал… 13:49 Victoria’s Secret шоуны шинэхэн бүтээлч захирал, дизайнер Адам Селманы хамтаар эргэн эрэлтийнхээ үеэр хүмүүс инээж,
|
Victoria’s Secret шоуны шинэхэн бүтээлч захирал, дизайнер Адам Селманы хамтаар эргэн эрэлтийнхээ үеэр хүмүүс инээж, »»
|
|
Трамп Тагнуулын төв газартаа Венесуэлд тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгчээ 13:40 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав. »»
|
|
“Apple” компани шинэ “MacBook”, “iPad”-аа танилцуулжээ 12:31 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 16 /CNBC/. Америкийн “Apple” компани шинэчлэгдсэн M5 чип бүхий шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 16 /CNBC/. Америкийн “Apple” компани шинэчлэгдсэн M5 чип бүхий шинэ »»
|
|
“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн түгжрэл 20 хувиар буурна 10:51 Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг
|
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг »»
|
|
Визийн асуудлаас болж Катмандуд гацсан хоёр ламхай тусгай үүргийн онгоцоор гэртээ ирнэ 10:29 Балба Улсын Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 4-нд нийгмийн сүлжээний 26 төрлийн платформыг хаасан.
|
Балба Улсын Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 4-нд нийгмийн сүлжээний 26 төрлийн платформыг хаасан. »»
|
|
Шилдэг ахлах офицер, илтгэгч нарын шагналыг гардууллаа 10:24 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг "Ахлах офицерын жил" болгон зарласантай
|
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг "Ахлах офицерын жил" болгон зарласантай »»
|
|
Д.Батбаяр: Гэгээрлийн дээдийн дээд нь магадгүй гэрэл ч байж болно 10:19 Хүн гэрэл болоод орчлонгийн их гэрэлтэй нийлдэг байх. Их гэгээрсэн хүмүүс гэрэл болоод алга болчихдог гэдэг.
|
Хүн гэрэл болоод орчлонгийн их гэрэлтэй нийлдэг байх. Их гэгээрсэн хүмүүс гэрэл болоод алга болчихдог гэдэг. »»
|
|
Хотын дарга Х.Нямбаатар 2007 айлын орон сууцны хорооллыг гэрээний хугацаанд нь ашиглалтад оруулах үүрэг өглөө 10:13 Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 10 га талбайд хотын төвөөс 15 км зайтай 2007 айлын орон
|
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 10 га талбайд хотын төвөөс 15 км зайтай 2007 айлын орон »»
|
|
Отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлнэ 10:00 2025-2026 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай хуралдлаа.
|
2025-2026 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай хуралдлаа. »»
|
|
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар “ЗАЛИЛАН” юм! 09:59 Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд “Телеграммаар даалгавар биелүүлж,
|
Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд “Телеграммаар даалгавар биелүүлж, »»
|
|
Сураггүй алга болсон 46 настай эмэгтэйн цогцос олдсон бөгөөд түүнтэй хамт явсан эрэгтэй амиа хорлосон байдалтай олджээ 17:10 Самранд яваад сураггүй болсон 46 настай эмэгтэйн эрлийн ажиллагааг зогсоогоод байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
|
Самранд яваад сураггүй болсон 46 настай эмэгтэйн эрлийн ажиллагааг зогсоогоод байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. »»
|
|
"Төрийн албаны үнэ цэнэ" сэдэвт сургалтыг зохион байгууллаа 16:17 Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн
|
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн »»
|
|
И-баримт сугалааны СУПЕР АЗТАН тодорлоо 16:14 2025 оны 09-р сарын 01-ээс 09-р сарын 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдлаа.
|
2025 оны 09-р сарын 01-ээс 09-р сарын 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдлаа. »»
|
|
Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн тойрог дахь хөшөө шатжээ 14:17 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 хороо, Баянбүрдийн тойрог Чингэлтэй хөшөө шатаад байна гэсэн дуудлагыг аравдугаар
|
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 хороо, Баянбүрдийн тойрог Чингэлтэй хөшөө шатаад байна гэсэн дуудлагыг аравдугаар »»
|
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар ”Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа 14:11 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ »»
|
|
Трамп: Оросын эдийн засаг нуран унаж байна 13:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх »»
|
|
НҮБ: Жил бүр 1,2 сая хүн зам дээр амиа алдаж байна 13:10 Зам тээврийн осол нь дэлхийн хүн амын нас баралтын 8 дахь шалтгаан, 5-аас дээш насны хүүхдүүд ба залуучуудын
|
Зам тээврийн осол нь дэлхийн хүн амын нас баралтын 8 дахь шалтгаан, 5-аас дээш насны хүүхдүүд ба залуучуудын »»
|
|
Энэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав 12:04 ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт
|
ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт »»
|
|
Сураггүй алга болсон гэх хоёр настай хүүгийн задлан шинжилгээний хариу энэ сарын 16-нд гарна 10:05 2025.09.17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт 2 настай хүү сураггүй алга болж, 9-р сарын 25-ны өдөр түүний
|
2025.09.17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт 2 настай хүү сураггүй алга болж, 9-р сарын 25-ны өдөр түүний »»
|
|
Улаанбаатар-Увс чиглэлийн автобусанд эх нярайлжээ 09:52 Өнөөдөр үүрийн 03:20 цагт УБ-аас Увс руу явж байсан 07-08 УВС дугаартай автобусан дотор анхны төрөгч жирэмсэн бүсгүй гэнэт өвджээ.
|
Өнөөдөр үүрийн 03:20 цагт УБ-аас Увс руу явж байсан 07-08 УВС дугаартай автобусан дотор анхны төрөгч жирэмсэн бүсгүй гэнэт өвджээ. »»
|
|
2025.10.15 өдрийн 08 цагийн байдлаар цас орж байгаа аймаг сумдын мэдээг хүргэе 09:50 Архангай - Булган, Төвшрүүлэх, Хотонт, Цэцэрлэг, Чулуут, Эрдэнэбулган, Эрдэнэмандал
|
Архангай - Булган, Төвшрүүлэх, Хотонт, Цэцэрлэг, Чулуут, Эрдэнэбулган, Эрдэнэмандал »»
|
|
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ 09:35 “Худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө
|
“Худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө »»
|
|
Б.Даваацэрэн музей, номын сангийн цогцолборын барилгын явцтай танилцлаа 14:58 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн Дархан-Уул аймагт улсын
|
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн Дархан-Уул аймагт улсын »»
|
|
|
Зеленский: Дайны төгсгөл ойртож байна 09:33 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн »»
|
|
Луврын музейгээс Францын хатдын титэм, энгэрийн зүүлт зэрэг найман үнэт эдлэл алдагджээ 16:45 Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт
|
Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт »»
|
|
Энхийн төлөөх IPO 10:53 XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт
|
XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт »»
|
|
Зеленский: Унгарт болох Трамп-Путин нарын уулзалтад оролцох хүсэлтэй байна 10:26 10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт
|
10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт »»
|
|
Трамп Зеленскийд: "Бууж өгөхгүй бол Путин та нарыг устгана” гэжээ 10:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны »»
|
|
Стив Жобсын дүрийг зоосон дээр мөнхөлнө 09:41 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн »»
|
|
Хачижожимаг дайрсан хоёр хар салхины улмаас 200 орчим байшин сүйрчээ 18:24 Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи
|
Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи »»
|
|
Трамп Тагнуулын төв газартаа Венесуэлд тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгчээ 13:40 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав. »»
|
|
Энэтхэгийн ерөнхий сайд Оросоос газрын тос худалдаж авахгүй гэдгээ Трампад амласан гэв 12:31 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан гэв.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан гэв. »»
|
|
Трамп: Оросын эдийн засаг нуран унаж байна 13:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх »»
|
|
Энэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав 12:04 ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт
|
ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт »»
|
|
Газын зурваст гал зогсоох тухай тунхагт гарын үсэг зуржээ 11:26 ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг
|
ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг »»
|
|
Мексикт үерийн улмаас 44 хүн амь эрсэджээ 10:27 Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн.
|
Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн. »»
|
|
АНУ өндөр татвар ногдуулна гэж Хятадыг сүрдүүлж байна гэв 09:46 10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ.
|
10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ. »»
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Макрон: Орос хэлэлцээрт оролцохгүй бол үүнийхээ төлөөсийг төлнө 11:16 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос »»
|
|
Трамп: АНУ Украины асуудлаар шахалтаа нэмэгдүүлнэ 11:22 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ. »»
|
|
Газрын баялагтай ч дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Бурунди 13:06 Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм.
|
Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм. »»
|
|
Э.Макрон шинэ Ерөнхий сайдыг 48 цагийн дотор томилно 10:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий »»
|
|
Путин Украинтай хийж буй дайныг "зөв", цагаа олсон" гэв 16:18 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|