Бөөгийн толь /Өгүүллэг/
2013-08-15Энэ явдал тун санамсарүй тохиолдсон юм. Гайтай учрал гэхээсээ сүсэг бишрэлээс болсон гэвэл үнэнд  дөхөх магадлал их. Тэр өдрийн үдийн алдад би хүнсний зүйл цуглуулахаар зах руу явлаа. Амралтын өдөр биш ч захын хашаа хонины хашаанаас ч илүүтэйгээр хүнээр завсар зайгүй чигжээстэй. Хоёр гартаа тор дүүрэн ачаа унжуулж зүтгэсэн би түлхүүлж, нудруулж, шахуулсаар хашаанас арай гэж гараад зам руу эргэтэл гэнэт ханцуйнаас угзарч: -Та үүнийг авчих, хямдхан өгнө шүү! гээд намхан залуу өмнүүр хөндөлсөөд намайг зогсоочихлоо. Урд өмнө олны дунд хэн нэгэнд ингэтлээ ээрэгдэж үзээгүй тул бушуухан л унаа олохын түүс болсон би хэрхэндээ тэвдэж: -Ах нь яарч явна гээд эргэсэн юм. Ямархуу төрхийн залуу чухам юу зарах гэж байсныг үнэндээ анзаарсангүй. Буудал хүрээд барьснаа газар тавьж, түр амсхийгээд ойрхон унаа харагдахгүй байх чинь, тамхи асаадаг юм билүү гэж зогстол гэнэт тохойноос зөөлөн нударлаа. Эргэн харвал өнөө залуу нилээд царайчлангуйгээр: -Та авчих л даа, танд хямдхан өгнө шүү гээд хүрэн аравчаар нь нарийсган хүрээлсэн шаазангийн дайны дугираг толь үзүүллээ. Дэмий амарлаа, шуудхан явчихдаг байж гэж бодсон би ачаагаа авах гэж тонгойх зууртаа: -Авгай хүүхдийн аахар шаахар зүйлээр ах нь юу хийхэв, өөр хүнд үзүүл! гээд гэдийхэд бүр урд минь гарч зогсчихоод: -Танд хэрэг болно доо. Ид шидтэй гэх нь юу юм. Ямар ч байсан танд хэрэг болох эд шүү гээд өнөө толио үлээж ханцуйгаараа хэд шудран арчсанаа: -Та хар даа. Онцгой доо, онцгой гэснээ нүүрэнд маань бараг наах шахам тулгалаа. Яг энэ үед миний сониуч зан гэнэт хөдөлж, тортойгоо буулган газарт тавиад толийг сонирхож эхэлсэн юм. Ингэх шалтгаан надад байсан учраас тэр. Шалтгаансах юу байхав, толины тухай нэгэн содон яриа миний гайхлыг ихэд төрүүлээд байдаг билээ. Юу гэвэл “Лу Арпо 1743” гэсэн бичигтэй толийг хэзээ ч худалдаж авахгүй байхыг хоёр зуу гаруй жил сануулж байдаг гэсэн тэнэмэл үг намайг хатгасан хэрэг. Ийм бичигтэй толинд харсан хүн үхдэг, эсвэл цус харваж удаан хугацаагаар тарчилдаг гэдгээс өгсүүлээд ер бусын ийм хачирхалтай үзэгдэл агуулсан толь байдгийг олонтаа уншиж, сонсож, шал дэмий юманд тархиа гашилгаж суудгийг энэ учрал сэдрээж орхисон юм. Толинд ямар нэгэн далд совин, харш үзэгдэл агуулагддагт итгэх нь юу юм бишрэх аяддаг ч гэх үү. Унтаж байгаа хүний цээжин дээр толь тавиад яриулдаг ч гэх шиг, үхсэн хүний дүр толинд харагддаг ч гэх шиг этгээд этгээд санаанууд тэрхэн хоромд зурсхийн орж ирээд болдоггүй. Ямартай ч миний эрэгцүүлдэг, хоосон мөрөөдөл таамгийн нэг нь толь л доо. Нимгэн хүрэн аравчаар нь хүрээлсэн нь сэмэрч хуучирсан агаад ямар ч бичиг үсэггүй толийг би эргүүлж тойруулан харж, чамгүй ажиглангаа худалдаж авахаар шийдлээ. -Чи ямар үнээр өгөх юм бэ? гэвэл намайг юу гэх бол гэсэн горьдлогын харцаар над руу чимээгүй харж зогссон залуугийн нүд илэрхий сэргэж: -Танд хямдхан өгнөө, ердөө нэг шил юмны үнээр авчих гээд тамхинд шарласан орсгой шүдээ ярзайлган инээж байх юм. -Яагаад заавал надад зарах гээд байгаа юм бэ? гэвэл энэ нөхөр ч авч таарах нь гэж илт урамшин толио магтах үгийн эрэлд гарав бололтой нүдээ эргэлдүүлэн хоромхонд: -Та харваас юмны чанар мэдэх хүн байна. Энэ толь долоон үе дамжсан бөөгийн толь байгаа юм. Дүү хүү нь ямар ид шидийг нь гаргаж чадах биш. Алсдаа танд хэрэг болох эд шүү. Гадаадад хуучны эд зүйлс үнэд хүрдэг гээ биз дээ гээд ашгүй ам ангайсан дээр нь гэсэн бололтой толио миний гарт атгуулав. Долоон үе дамжсан бөөгийн толь гэсэн үг миний сонирхолыг хуурай өвсөнд ассан гал шиг дүрэлзүүлэв. Байж болох шүү дээ, хэн нэг бөө хэрэглэж байгаад нас барсан, үр хүүхэд нь хадгалж явсаар өдий хүрсэн гээд бодсон чинь бүр ч сонирхол татаад явчихлаа шүү. За, тэгээд бөөгийн толь биш байсан ч хүнд эд илүүдэх биш гэж бодсон би сониуч зангаа улам лавшруулан: -Энэ үнэхээр бөөгийн толь юм уу? хэмээн их л бишрэнгүй асуухад минь өмнөөс: -Тэгэлгүй яахав, чамгүй чадалтай бөө эдэлж байсан юм. Юмны чанар мэддэг хүн гэж өөр юмаа. Сайхан толь шүү, ёстой эртний ховордсон эд наадах чинь гээд гараа сарвайж байна гээч. Түүнийг би сайн ажиглалаа. Харваас нүүр царай нь барзайж батгатан харлаж, хамар нь монцойж улайсан, хир тоосондоо баригдаж, үжрэх шахсан нэвсгэр хувцастай түүнийг хараад гэнэт дургүй хүрч: -Нэг их зарчихаар бас авчихаар эд биш л байна даг. Ийм туусайн толинууд хог дээр хэвтэж л байдаг юм гэвэл залуу наймаа буцах нь гэхдээ сандарч бараг л ээрэх нь холгүйгээр: -Яалаа гэж ах минь, ядарсан ч гэсэн хулгай хийж уухгүй эр шүү. Энэ толь манайд их удсан гэж танд хэлсэн дээ, долоон үе дамжсан бөөгийн толь гэж ... хэмээн түгдчив. Бөөгийн толь гэсэн нь нэг л сонин санагдаад бас түүнийг арчаагүй байдлыг өрөвдсөн маань нэмэгдэж: -За за, ах нь тоглосон юм аа. Би авлаа гээд хэдэн төгрөг гаргахад нөгөө залуу юун тоолох үг сүггүй шүүрэх шахам аваад л олны дундуур чавхнаас алдуурсан чулуу шиг зүсэн алга болсон юм даг. Гэртээ хариад эхнэрээсээ эрүүний шөл уух нь тэр. Эхнэр маань хүнээс далд намайгаа ёстой хулхийг нь буулгана шүү дээ. Уг нь би их л сонирхолтой наймаа хийсэн боловч: -Тэр өгөр архичин, хогоос олоод л чамд зарчихгүй юу. Гэрт хоёр гурван босоо толь байна даг. Наад эргүү толгойгоо харах гээд байгаа юм бол гээд л бууж гарав. -Долоон үе дамжсан бөөгийн толь гэсэн шүү гэж өөрийгөө зөвтгөх, толио үнэлүүлэх санаатай хэлбэл: -Элэнцгийн чинь бөөгийн толь гэж. Юуны чинь долоон үе дамжсан энэ тэр вэ, эргүү минь. Бөө нар чинь дугуй зэс тольтой байдаг юм. Ядахдаа зэс шил хоёроо ялгаач дүнхүү минь гэснээ эхнэр инээж байнаа. Уур нь гарч байгаагийн шинж. -Толинд их учир бий шүү, бид л мэддэггүй болохоос биш гэвэл нөгөө толийг авч харсанаа эхнэр: -Юуных нь учир начир, ид шид, бөө мөө байхав дээ. Халцарч загалтсан хогийн новш л байна. Гаргаж хаявал таарна гэснээ над руу эгцлэн харж: -Хүүхэд шиг юм ярьж байхаа хэзээ болих хүн бэ, чи гээд хөхөрсөнөө нөгөө толийг орны хөндий рүү чулуудчихав. Би ч хоолны ногоо арилгах ажилд шамдлаа. Хэн хэн маань дахин үг дуугарсангүй. Хэнд ч хэрэггүй үнэхээр л хогийн новш байснаас эхнэрийн санаанд дахин ороогүй бололтой. Би бага хүүгээ өвөртлөөд унтахаар хэвтсэн ч нойр хүрдэггүй. Тэгээд толины тухай уншсан сонссоноо эрэгцүүлэв. Толины тэр ид шид нь гэм зэмтэй хар буруу санаатанд л нөлөөлдөг байх. Толинд харсан хүн л үхээд байдаг бол хорвоо хоосорчихолгүй яахав. Толинд ямар нэг нууц далд увидас хадгалагддаг л гэж бүр эрт дээрээс ярилцсаар л ирсэн. Зарим хэсэг нь итгэсээр л байдаг аа. Ам дамжсан яриа ер нь үнэн л болж хувирдаг. Бичиг үсэг мэддэггүй өвөө маань хүртэл хагархай толь хадгалдаггүй юм гээд толины хагархайг хог дээр хаяж байснаас эхлээд нөгөө нэг бичигтэй толь Францын цагдаагийн газрын подвалд хэдэн зуугаараа хог болон хэвтэж байдаг гэснийг хүртэл санаж хэвтлээ. Гэхдээ яг ийм тийм гэж биеэрээ мэдэрсэн биш. Сонирхоод л гайхаад л хачир чимэг нэмж маазран ярьж явахаас хэтрэх биш дээ. Нэг л мэдэхэд эхнэр хөнжлөөс татаж: -Хүүе, нар ханын толгой давлаа гэж байлаа. Толь худалдаж авсны маргааш өглөө л ногоон Бямбаатай ёстой улаан халз тулгарав. Эхнэр бид хоёр радиогоор зарлуулахаас наагуур л сураглаж байдаг хүн л дээ. Хоёр жилийн өмнө зээлсэн мөнгөө одоо хүртэл ядаж зах зухаас нь ч гэсэн увуулж цувуулан өгөлгүй хэл ам татлаж, эхнэрийн уурыг барж дуусаад шүүх цагдаадаа хүрэх л үлдээд байгаа юм. Уг нь миний багын найз, хээ шаагүй цөлх эр. Уулзах гэхлээр олдохгүй бултаад байдаг хүн ингэж улаан зам дээр гэнэт тааралдах юм гэж би яаж санахав. Мэндийн солиогүй л: -Нөгөө мөнгөө яасан бэ? гээд л алдчихвий гэсэн шиг гарыг нь чангахан атгаж тавилгүй зогсоогоод авлаа шүү. Ногоон Бямбаа ч нөгөө л хэлдэг үгээ хэлэх байх даа гэтэл: -Найз нь ёстой цуглуулж амжихгүй явна. Дүү маань Дарханаас овоо хэдэн төгрөг явуулна гэсэн. Тун удахгүй гэсэн шүү. Өчигдөр өөрөө над руу утсаар ярьсан юм. Чамаас санаа зовоод уулзахгүй удчихлаа. Өнөөдөр би дүүтэйгээ утсаар ярина. Орой танайд очиж, та хоёрт мөнгө өгөх хугацаагаа хэлнэ. Яалаа гэж таг чиг болохов дээ, танайхан сайн биз дээ, очиж байгаад тухтай ярилцъя гээд л инээмсэглэн ярьж байнаа. Би ажил руугаа яарч явсан тул түүнтэй удах хэрэггүйг санаж: -Чи орой яг очно биз. Тэгээд битгий усанд хаясан чулуу шиг сураг тасарчихаарай! гэхэд ногоон Бямбаа: -Чи ямар намайг мэдэхгүй биш. Ажил төрөлгүй л болохоос биш архи ууж балайтдаггүй шүү дээ. Мөнгөө цуглуулж чадалгүй удсандаа дөлөөд байгаагаас биш өвгөн чинь худлаа яриад явдаг хүн биш ээ. Орой танайд яг очно, би нэг ажилд орох санаатай гээд гүйх шахам холдоод явчихлаа. Нэгэнт тааралдсан дээр нь гэж бодсон ч хоосон хүний юу гэдэг билээ, хоёр чихийг авалтай биш. Би ч цаашаа алхлаа. Тэрний ирж уулздаг ч дээ, үлгэр л биз. Ядаж эхнэрт харагдаад хэдэн үг хэлчихвэл зөөлрөх байх. Би тэр хэдэн төгрөгөөр хохироод юу шалихав. Харин эхнэр л чамаас боллоо гэж өдөр өнжилгүй үглэх нь яршигтай байдаг юм. Ногоон Бямбаатай тааралдсан гэж эхнэртээ хэлсэнгүй. Өнөө гай нь ирэхгүй бас л хэрүүлийн нэмэр гэж бодсон юм. Сонин гарчиглангаа зурагт руу хальт харсан шиг сууж байтал хаалга сэвхийтэл нээгдэж, ногоон Бямбаа салхи татуулан ороод ирлээ шүү. Үнэхээр худлаа хэлсэнгүй ээ. Яг нүүр тулаад уулзахаараа эхнэрийн маань ааш зөөлөрч байна гээч. Ногоон Бямбаа хөлсөө шудран сүүтэй цай ууж, хоол идэж баахан ярьж суулаа шүү. Гэнэт миний саваагүй зан хөдөлж орны хөндий рүү мөлхөн өнөө толио гаргаж ирлээ. -За яахнав. Чи чинь арай хүүхэн шиг тольдож бас буддаг болсон юм биш биз гээд ногоон Бямбаа маг маг хөхрөхөд эхнэр тэндээс: -Наад мангар чинь захаас авсан юм гэнээ. Энэ бид хоёр ийм л наймаа хийнэ л дээ. Өгөр архичин хогоос аваад энүүнд зарчихгүй юу. Наадахыг чинь унаж тустал нь хуурч, бөөгийн толь энэ тэр гэж байгаад архины мөнгө аваад арилаад өгсөн байгаа юм даа гэж хэлээд муухан мушилзав. Эхнэрийн үгийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргасан юм шиг суусан ногоон Бямбаа миний гараас толийг авч эргүүлж тойруулж хараад: -Бөөгийн толь гэнээ, энэ үү гэснээ үлээж байгаад арчиж нүүрээ хараад: -Бөөгийн толь мөн бол ч учиртай байж мэднэ шүү. Толины тухай янз бүрийн л сонин хачин яриа сонсож явлаа. Элдэв шалдав юм сонирхож явдагаараа чи л ид шидийг нь мэдэж байгаа байх гээд толийг надад буцааж өгөв. Тэр нэг их сонирхож байгаа шинж алга. Энэ толиороо түүнийг айлгах санаа төрж: -Чи үүнд өөрийгөө нэг сайн хар. Ид шидтэй эд байгаа юм гээд инээхэд минь ногоон Бямбаа толийг авч нүүрэндээ тулгах шахам ойртуулаад: -Харъя, харъя. Энэ чинь бөөгийн толь гэлүү, хөөрхий ногооноо ч ингээд бөөгийн дансанд орлоо доо хэмээгээд маг маг хөхөрч толь руу нүдээ бүлтэлзүүлэн харж хэсэг болоод надад өгөв. -Тэр мөнгөө хэлсэн хугацаандаа өгөхгүй бол нөлөөтэй толинд дүр чинь байгааг санаж яваарай! гэхэд эхнэр тэндээс: -Үгүй ер өө, мөн их айлгав аа чи. Хогийн толинд ямар юмных нь шид шид байхав. Бямбаа чи надад ам өчгөө өгчих, тэр нь өлзийтэй гээд гарав. Ногоон Бямбаа аанай л маг маг хөхөрч: -Ингээд чиний бөөгийн дансанд орлоо доо, хөгшин чинь. Нэг их санаа зовох хэрэггүй, та хоёрын мөнгийг яг хэлсэн хугацаандаа авчирч өгнө. Үүнийг л хэлэх гэж бүр зорьж ирсэн юм л даа. Би чинь эр хүн шүү дээ. Дүү өөрөө ирнэ гэсэн. Дүүгээ дагуулаад л танайд хүрээд ирнэ гэснээ хүүхэд шиг шилээ маажиж суусан юм даг. -Цаад эргүү чинь ирдэг л байгаа даа гэж эхнэрийг лавлан асуухад муу ч гэсэн эр хүн байна даа гэж дотроо өмөөрсөн би: -Ирэлгүй яах юм бэ? Ирнэ гэдгээ хэлэх гэж бүр хэрэг болгон бид хоёртой уулзаж байна шүү дээ гэснээр энэ явдлыг мухарлсан билээ. Муу үг модон улаатай гэж ярьдаг, заримдаа үнэн байх. Ажил хариугүй тарах дөхөж байтал утас жингэнэв. Эхнэр ямар нэг даалгавар өгч, лүндэн буулгах нь юм болов уу гэсээр автал биш ээ. -Байна уу, чи ч суудалд нь наачихсан юм шиг байгааг мэдэж байнаа. Танайхан сайн уу? гэх шингэн дуугаар нь би хэн ярьж байгааг төдөлгүй танив. Мэнд сольж, хэд гурван үг амнаас гаргатал: -Танай ангийн ногоон Бямбаа ... гээд чимээгүй болчихлоо. -Тэр нөхөр яасан бэ? Чамаас мөнгө зээлсэн үү? Гэтэл өөдөөс намуухан дуугаар: -Юун мөнгө зээлэх вэ? Аймаар юм болсон ш дээ гээд бас л чимээгүй болчихов. -Цаадах чинь зүгээр үү, яачихаа вэ? гэж би сандран хашгирах шахам асуухад: -Гудамжинд явж байгаад гэнэт унаад л нас барчихсан гээд мөн л чимээгүй ... -Чи үнэн ярьж байна уу? -Ингэж ч худлаа ярьдаггүй байхаа! Сүүлд суусан авгай нь манай нөхрийн эгч шүү дээ. -Яасан юм болоо, зайлуул! -Би яаж мэдэхэв дээ. Чамд дуулгалаа шүү, зүв зүгээр явж байгаад л уначихсан гэсэн ... гээд утсаа торхийтэл тавьчихлаа. Миний дотор харанхуйлан амьсгаа давчдаад явчихав. Өчигдөр орой манайхаас эрүүл саруул гарсан хүн өнөөдөр үхчихлээ гэж үү! Би анхандаа итгэж чадахгүй байсан ч өнөө толио бодоод аажимдаа итгэж эхэллээ. Танд хэрэг болох эд шүү гэсэн залуугийн үг зүрх зүсэн дуулдахад хэрэг болж байгаа нь энэ үү, миний найзыг алчихлаа шүү дээ гээд ширээн дээрхийг ундуй сундуй орхин гарч гэрийн зүг харайлгалаа. Эхнэр намайг хараад гайхаж байгаа нь илт. -Нохойд хөөгдсөн юм шиг юундаа гүйдэг байнаа. Чамайг гудамжинд харсан хүмүүс лав галзуурсан гэж бодсон байх даа гэлээ. Би хүрмээ тайлж ор луу шидчихээд үг ч дуугаралгүй хувинтай уснаас шанагаар хутгаж хоёр завжаараа савируулан залгилаад: -Нөгөө толь хаана байна вэ, толь яасан бэ? гэж салгалан асуухад эхнэр бүүр ч гайхав бололтой: -Чи чинь эрүүл биз, эргүү минь. Хогийн толины төлөө ингэж амьсгаадан гүйхдээ яахав дээ. Элэнцгийн чинь бөөгийн толь. Хаанаас гарч ирсэн өгөр хог юм бол доо. Би шөнөжин зүүдэлж, хүн үхэж байна гээд нойртой хонож чадсангүй. Тэр өгөр хогийг чинь өглөө хашаа давуулаад шидчихсэн гээд эхнэр ундууцан үглэлээ. Хэлэх гэтэл үг уруул давдаггүй. Сандарч тэвдсэн би ёстой л галзуу хүн шиг харагдсан байх. Арай гэж нэг юм: -Хааш нь хаясан бэ? гэж асуухад эхнэр над руу зэвүүтэй харсанаа: -Үнэхээр солиорчихоогүй л юм бол суугаач, эргүү минь гээд аяга дөхүүлэв. Би суух байтугай үг ч дуугаралгүй гүйхээрээ гарч хашааны зүүн булан тойртол сагсайж ургасан шарилжин дундах хэсэгхэн халцгайд бөөгийн толь уруугуу харан хэвтэж байв. Ухасхийн тонгойж аравчнаас нь таван хуруугаараа базаж өргөвөл бутарч үйрсэн толины хагархай газарт гялтайн үлдлээ. Гарт баригдсан аравчны дотор талыг зэрвэс хартал “Лу Арпо 1743” гэсэн бичиг үзэгдэх нь тэр. Би нүдэндээ итгэсэнгүй. Бичгийг хуруугаараа тэмтэрч үзвэл товойлгон цутгасан нь мэдрэгдэж байв. -Газрын хаанаас гарч ирсэн гай вэ? гээд би толины аравчийг их л хүчтэй шидтэл ердөө миний дэргэд навч шиг салхинд эргэлдэн унаж байгаа нь харагдав. МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч П. Батнайрамдалын “Зүүдэн нуур”өгүүллэгийн түүвэр номоос авав. УБ. 2008 он.
|
| Бөөгийн толь /Өгүүллэг/ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|