Хvний хувь заяаны тємєр хууль гэж байдаг. Энэ нь шалтгаан, vр дагавар хоёр юм. Та єєрєє ажиллаж, єєрийнхєє мєнгийг хийнэ гэж бодож эхлэвэл, та тэр хvмvvсийн хvртсэн эд баялаг, буян хишигт мєн нэгэн адил хvрэх болно. Хvссэн мєрєєдлєє бодит болоход танд доорх зєвлєгєє бага ч болов туслах болов уу.
Агуу ихийг мєрєєд
Асар их амжилт, эд баялагийг бий болгож чадсан тэдгээр хvмvvс єнєєдєр тэдэнд юу байгаагаас илvv ихийг хvссэн мєрєєдлєєс гараагаа эхэлсэн байдаг. Та єєрийнхєє амьдралыг орвонгоор нь эргvvлж, єєрийнхєє хvсч байгаа тэр амьдралаа зєгнєж тєсєєлєн бодохыг єєрєєсєє шаард. Агуу ихийг мєрєєдєх нь таны зорилгодоо хvрэх тухайлбал, санхvvгийн хараат бус байдалд хvрч очих замын эхлэл цэг нь юм. Хэрэв та амжилт олно гэсэн бvрэн итгэл найдвартай байгаа бол та чухам юу хийх гэж байсан, юуг хийх гэж оролдож байснаа бvгдийг бич. Дараа нь тодорхой нэгэн vйл ажиллагааг сонгон авч, тvvнийгээ яаравчлан биелvvл.
Чиглэлийн тодорхой мэдрэмжтэй ажиллах
Манан будан дунд хєвєлзєж яваа єєрсдийнхєє бvдэг мєрєєдлийг агаараас салгаж аваад тvvнийгээ цаасан дээр буулгаж тодорхой бодитой болго. Амжилт олж байгаа хvмvvс цаг хугацааныхаа тодорхой хэсгийг єєрсдийнхєє зорилгын тухай бодоход зарцуулдаг. Vvний vр дvнд тэд єєрийнхєє зорилгод хvрэх чиглэлээр тасралтгvй урагшилдаг, ингэснээр тэр зорилго нь тухайн хvнд улам бvр ойртон очдог. Мєн зорилгынхоо онцлогыг тодорхойлохын тулд зорилгынхоо томьёолол бvрийг “Би” гэдэг vгнээс эхэл.
Зєвхєн єєрийнхєє тєлєє ажиллаж байна гэж бод
Єнєєдрєєс эхлэн єєртєє бvхний тєлєє зуун хувийн хариуцлага vvрvvл. Єєртєє учирсан асуудал, єєрийнхєє гаргасан дутагдлын бурууг бусад руу тохож, зєвхєн єєрийгєє зєвтгєх гэсэн оролдлогоосоо татгалз. Та яагаад чин сэтгэлээсээ єєрийнхєє санхvvгийн зорилгоо амжилттай биелvvлэх гэж зvтгэхгvй байгаагаа тайлбарласан, зєвтгєсєн, бас єєрийхєє хэлэх дуртай шалтгаануудаа тоочиж гарга. Таныг хєгжvvлэхэд саад болж байгаа ямар нэгэн зvйл, хэн нэгэн байна уу. Энд ямар ч хариулт гарлаа гэсэн єєрийнхєє хувийн амьдралын тєлєє бvх хариуцлагыг єєртєє хvлээж, єнєєдрєєс тvvнийгээ хэрэгжvvлэх ажилд ор.
Єєрийнхєє хvсч дурлаж байгаа зvйлээ хий
Танд ямар ажил хамгийн их таашаал авчирсныг магадлан тогтоо. Єнєєдрийг хvртэл ямар vйл ажиллагаа таны амьдралд хамгийн их амжилт авчирсан вэ? Хэрэв єєрийнхєє дуртай ажлыг хийх бололцоотой байсан бол, тэр ажлаа бvр амжилттай хийх байсансан бол, та єєрийнхєє тєлєє юуг сонгох байсан бэ? Энэ бvхэнд хариу єгєєд, тэр хариултаа єєрийнхєє зорилго болгон цаасан дээр бичиж, тvvнийгээ хэрэгжvvлэх тєлєвлєгєє зохион єнєєдрєєс эхлэн заасан зvг рvvгээ урагшлан яв.
Єєрийгєє шилдэг сайн болгоход зориул
Та єєрєє шилдэг болсон vед л таны амьдрал шилдэг болно. Єєрт чинь хамгийн их туслаж цорын ганц чадвараа бvрэн гvйцэт гаргах хэрэгтэй. Таны хvлээсэн зєвхєн нэг vvрэг чинь цаашдын ажлын явцад таныг єєрєє хєдєлмєрлєж мєнгє хийдэг саятан болгоно.
Илvv удаан, илvv шургуу ажилла
Єдєр бvр ажилдаа зарцуулдаг цагаа яаж уртасгах, ихэсгэх тухай тєлєвлєгєєг одооноос эхлэн хий. Ажилдаа эрт ирдэг болох шийдзэр гаргаж, єдрийнхєє гараанд урагшаа ухасхийж суга vсрэн гар. Єдрийн хоолны цагаар бусад хvмvvс чинь явчихсан байсан ч та ажилла. Дахиад єєр ямар нэгэн юмыг амжуулахын тулд орой бусдаас дор хаяж цагийн дараа яв. Та єдєр бvр ажлынхаа vргэлжлэх хугацааг ердєє хоёрхон цагаар уртасгавал уг арга хэмжээ нь таны ашигт vйлийг хоёр дахин нэмэгдvvлнэ.
Амьдралынхаа турш тасралтгvй суралц
Єєрийнхєє салбарт таныг хамгийн vр бvтээлтэй, vр ашигтай ажиллахад чинь бодитойгоор туслаж чадах нэгэн ажлыг сонгож ав. Энэ ажлаа хэрэгжvvлж, эзэмших зорилгыг єєртєє тавь. Vvнийгээ зєвхєн “Єєрєє хий” гэсэн тєсєл болгож хувирга. Дараа нь уг ажилтайгаа холбоотой ном хэвлэл, материалыг єдєр бvр унш. Мєн уг ажилтайгаа холбоотой сургалтын программ бvхий аудио кассетыг тогтмол сонсож, сургалт, семинар бvрт оролц. Таны ирээдvй чинь vvнээс шалтгаална, яагаад гэвэл ингэх ёстой юм чинь гэж сэтгэж, бодож уг тєсєл дээрээ ажилла.
Эхлээд єєрєє єєртєє тєл
Яг єнєєдєр мєнгє хуримтлуулах тусгай хадгаламжийн тооцоо нээ. Энэ тооцооныхоо дансанд бага байлаа ч хамаагvй мєнгєє хадгалж эхэл. Дараа нь уг хадгаламжаа нэмэх ямар бололцоо байгааг эрж хай. Тэгээд хадгалсан мєнгєнийхєє дvнг хэрхэн яаж єсгєх тухай санхvvгийн арга замыг судал. Энэ сэдвээр мэргэжилтэн, шинжээчдийн бичсэн ном товхимол хэвлэлvvд унш. Арвилан хэмнэх vйл ажиллагаагаа нэг минутаар ч бvv зогсоо. Санхvv мєнгєний хараат бус байдалд хvрэх хvртлээ дандаа суралц, тэгээд орлогоо єсгє.
Єєрийнхєє ажил vйлсийн бvрдэл бvрийг нарийвчлан судал
Єєрийнхєє vйл хэрэг дэх суурь хандлагуудыг илрvvлэн гарга. Ирээдvйд єєрийнхєє салбарт тэргvvлэх мэргэжилтэн болохын тулд таны эзэмших ёстой ямар гол арга барил буюу vндсэн суурь болох ямар мэдлэгтэй байвал зохих вэ? Яг єнєєдєр эдгээр дадлага, туршлага, чадварыг хєгжvvлэх тєлєвлєгєє зохиож, дараа нь тvvнийг хэрэгжvvлэх vйл ажиллагаан дээр єдєр бvр ажилла.
Бусдад vйлчлэхэд єєрийгєє зориул
Єєрийнхєє хамгийн чухал vйлчлvvлэгчиддээ хvний єєрийн гэхгvйгээр цємийг адилтгаж vз. Таны хамгийн их хамааралтай байх тэр хvмvvс чинь хэн бэ? Ямар хvмvvс голдуу танаас илvv их хамаарах вэ? Яг єнєєдрєєс эхлээд тэднийхээ тєлєє хамгийн их анхаарал тавихын тулд та юу хийж чадах вэ гэдгийг сайтар бод.
Єєртєє болон бусдад хамгийн vнэнч ханд
Хэрэв та єєрийнхєє тєрєлхийн vнэ цэнэ, ач холбогдлоо сэргээж чадвал, таны амьдралд тохиолдох бараг бvх бэрхшээлтэй асуудлыг та хvлээн зєвшєєрнє. Энэ бvх бэрхшээлтэй асуудал чинь чухам юунд оршиж байна? Та юунд итгэж, юун дээр тулгуурлаж байна? Янз бvрийн тохиолдолд та ямар нэг эвгvй байдал, таагvй нєлєєнд автах аваас та єєрийнхєє vнэ цэнэ, ач холбогдлынхоо аль нэгийг аливаа заналд гар сунган єгч байна гэсэн vг. Энэ нь юунд хvргэхээс vл хамааран яг энэ мєчєєс эхлээд, єєрийнхєє гvн итгэл vнэмшvvлэлтээс vл хазайн, энэ бол таны хувьд хамгийн чухал, зайлшгvй тодорхойлох зvйл vнэхээр мєн гэдэг шийдвэрийг гарга.
Єєрийнхєє хамгийн сайн гэсэн тєсєєллєє тодорхойлж, тодорхой зорилготойгоор тvvн дээрээ тєвлєрєн ажилла
Яг одоо шийдвэрлэж чадах, бас таны зорилгын гол чухал зvйлд хvрэхэд танд юуны ємнє мадаггvй туслах, хамгийн чухал зорилгоо тодорхойл. Дараа нь уг ажлаа 100 хувь бvрэн гvйцэт хийсэн цагт л та чєлєєлєгдєж байхаар, єєрийгєє хvмvvжvvлэх сахилга батыг эзэмш. Зєвхєн энэ чадвар л таны насны чинь амьдралыг бvхлээр нь єєрчилж чадна.
Єєрийгєє хурдан шаламгай, итгэлтэй ажилтан болгож хvмvvжvvл
Та ємнє нь гvйцэтгэх гээд яагаад ч эхэлж байгаагvй, зєвхєн цорын ганц ажлыг сонгож аваад, тэр ажлаа маш хурдан хийх шийдвэр гарга. Таны vйл ажиллагааг маш хурдтай болгоход туслах “Vvнийг одоо шууд хий! Vvнийг одоо шууд хий!” гэдэг шидэт энэ дєрвєн vгийг байнга давтан хэлж бай.
Оргилоос оргилд авирахад хэзээд бэлэн бай
Єєрийнхєє бизнесийн vндсэн гол арга чиглэлийг тодорхойлж гарга. Зах зээл ямар чиглэлээр явж байна? Таны ажилд юу єєрчлєгдєж байна, та энэ єєрчлєлтєд хэрхэн яаж дасах ёстой вэ? Маргааш шинэ ертєнцийн давуу чанарыг ашиглахад бэлэн байхын тулд єнєєдєр та ямар алхам хийх ёстой вэ? Хариултаас vл хамааран хийх гэж байгаа алхмаа одоо шууд эхэл!
Хийж байгаа бvх зvйлдээ єєрийн сахилга батыг тогтоо
Байнга єєрчлєгд. Амжилт олоход чинь сахилга багтай холбогдсон хамгийн их саад болж байгаа амьдралынхаа голлох тодорхой нэг салбарыг тодорхойл. Уг салбарт сахилга батаа бэхжvvлэх шийдвэрийг єнєєдрєєс эхлэн гарга. Тэгээд тvvн рvvгээ нухацтай ор. Бусдад єєрєє ийм шийдвэр гаргасан тухайгаа хэл. Шинэ дадал зуршлаа бvрэн гvйцэт зvгширтэл ямар ч тохиолдолд єєр зvйл рvv бvv ор. Зєвхєн гаргасан нэг шийдвэр чинь таны бvхий л амьдралыг огцом єєрчилж болох юм.
Єєрийнхєє тєрєлхийн бvтээлч чадвараа бvv саармагжуул, улам хєгжvvл
Єєрийнхєє хамгийн амин чухал хойшлуулашгvй гvйцэтгэх ёстой асуудлаа, эсвэл єєрийнхєє зорилгоос хамгийн их хvсч байгаагаа цаасан дээр бич. Дараа нь уг асуудал гойд эрхэм сайнаар шийдвэрлэгдчихжээ гэж эсвэл тавьсан зорилго чинь туйлын сайн маш зохистой хэлбэрээр биелэгджээ гэж тєсєєлєн бод. Ингэж шийдвэрлэгдсэн эсвэл ийм амжилт олсон байдал танд ямар санагдаж байна? За тэгвэл яг vvнтэй адилхан vр дvнг амсахын тулд єєр ямар зvйлийг та яаралтай хийж чадах вэ? Vйл ажиллагаандаа ор. Vйл ажиллагаа чамд бvгдийг авчирна! гэдгийг санаж яв.
Хандлага сайтай таарамжтай хvмvvстэй нийлж ажилла
Єнєєдєр ч маргааш ч єєрийнхєє амьдралд хамгийн чухал хvмvvсийг тодруул. Тэд эргээд дуртайяа тусалж байхаар та тэдэнд ямар зvйлээр туслах вэ? Та єєрєє бvр ойр дотно танилцах хvмvvсийн тухай бод. Тэдэнд таны туслалцаа хэрэгтэй болохоос ємнє Тэр хvмvvст яаравчлан туслахад та чухам юу хийж чадах вэ? Эхлээд vрээ тарь. Дараа нь та тvvнийгээ хурааж авч чадна.
Єєрийн эрvvл мэндийн тєлєє онцгой анхаар
Эрvvл мэнд, энергийн илvv єндєр тvвшинд сэтгэл ханамжтай байхын тулд та єєрєє бий болгож, хєгжvvлэх ёстой эрvvл мэндийн дадал зуршлыг гаргаж тавь. Энэ нь та бvх амттай хоол унднаас бvр мєсєн татгалзах явдал ч байж болно. Дараа нь уг асуудлаа яг хувийнхаа уриа дуудлага болгож, єєрийгєє сахилгажуулах, бас эрvvл мэндийн хvрээнд єєрийн шинэ зуршлыг бий болгож, тvvнийгээ хатуу баримтлах шийдвэр гарга.
Vйл явдалд чиг баримжаатай, шийдэмгий бай
Хэрэв би vvнийг хурдан хугацаанд биелvvлбэл миний хvрч байгаа vр дvнд эерэгээр нєлєєлж чадах цорын ганц ямар ажил хэрэг байна гэж єєрєєсєє асуу. Уг асуултанд таны єгсєн хариу ямар байхыг vл харгалзан энэ ажлаа яаравчлан эхэл!
Амжилтгvй, бvтэмжгvй болох хувилбарыг хэзээ ч бvv зєвшєєр
Єєрийнхєє амьдралд хамгийн их тохиолдож байгаа айдсаа тухайлбал, амжилт олохгvй байх, шvvмжлэлд єртєх, єєрийг чинь ойшоохгvй байх гэх мэт айдсаа тодорхойл. Дараа нь ийм айдас ерєєсєє байхгvй мэтээр тєсєєлж ажилла. Хэрэв та єєрийнхєє зорилго, мєрєєдлийг биелvvлэхэд чиглэсэн зєвхєн нэг тодорхой vйл ажиллагааг хийвэл таны амжилт баталгаатай болно гэдгийг дvрслэн бод. Vvний дараа хийх гэсэн vйл ажиллагаагаа зvгээр л биелvvл.
Шаргуу зан, цєхрєлтгvй оролдлогын шалгалтыг даван туул
Єнєєдрєєс ємнє таны амьдралын хамгийн хvнд vе ямар байсан бэ? Энэ нь тухайн vед ирээдvйд хэрхэн яаж урагштай байх талаар таны суралцах ёстой, танд ашигтай сургамж-хичээл заахаар илгээгдсэн элч хэмээн дvрслэн бод. Тухайлбал, энэ сургамжийн утга учир чухам юунд орших вэ? Vvнээс хойш хvндрэл бэрхшээл тохиолдох бvрт аль нэгэн ашигтай сургамжийг та олж байх болно. Энэ сургамж танд єєрєє ажиллаж, мєнгє хийдэг саятан болж хувирхад чиглэсэн хvч чармайлтад чинь туслах болно.