 |
|
 |
|
Ж.Оюунбилэг: Элэгний өвчнийг судлах загвар нь тарвага юм |
|
|
 |
|
 |
Ж.Оюунбилэг: Элэгний өвчнийг судлах загвар нь тарвага юм
2013-08-03Академич, Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Оюунбилэгтэй ярилцлаа.  -Вирус судлал, генетик судалгааны салбар дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Тэгвэл Монголд ямар байна вэ? -Вирус судлал Монголд хожуу үүсч хөгжсөн. Анхны судлаач нь Г.Жамбаа, Эрүүл мэндийн сайд асан Нямдаваа нар юм. Тэдний дараа бидний үе орж байгаа болов уу. Энэ мэргэжлийг эзэмшин эрдэм судлалын ажил хийж, лабораториудад ажиллаж, мэргэжлийн сургалт хийсний дүнд энэ чиглэлд олон залуус ажиллаж байна. Миний хувьд удам зүйч буюу генетикийн мэргэжилтэй. 1982 онд Нийслэлийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнд ирэхэд Нямдаваа багш ажилд авч, эрдэм судлалын ажил хийх эхлэлийг тавьсан. Тэр үеэс вирус судлалаар мэргэшсэн. Удам зүй, вирус судлал хоёр нийлэхээр олон улсын төвшинд биотехнологи болж байна гэж үздэг. Тиймээс бид аажимдаа биотехнологийн судалгаа руу орж, хүн амыг өвчлөлөөс сэргийлэх вакцин, бэлдмэл, янз бүрийн ургамал, амьтнаас ген тодорхойлж түүнийг үйлдвэрлэлд ашиглах чиглэлээр өргөжин ажиллаж байгаа. -Вирус судлал тэр дотроо тарвага хүнтэй адил элэгний өвчнөөр өвчилдөг тухай таны хийсэн судалгааг сонирхохоор зориуд зорьж ирсэн юм. Энэ талаар ярьж өгөхгүй юу? -Бид олон судалгаа хийсэн. Тэр дотроос нээлтийн төвшинд авч үзэж болох ажил бий. Монгол орны тарваганы популяцийг судалж шинэ вирус олж нээсэн. Тарвага хүнтэй адил элэгний өвчнөөр өвчилдөг. Тэгэхээр тарваганд тэр вирусыг халдаахад хүний өвчнийг судлах загвар болж байгаа юм. Үүнд тулгуурлаж бид монгол тарвага, түүний гипадный вирусыг судалгааны загвар болгож гаргаж ирсэн. Цөөн тарвагыг Хэнтий аймгаас барьж, түүнийгээ гаршуулж туршилт хийсэн. Ач холбогдолтой загвар юм байна гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан. Бас нэг нээлт хийсэн нь тэр вирусийг удмын мэдээлэлтэй харьцуулж үзэхэд дэлхийд тарсан бусад тарваганы өвөг шинжтэй байсан. Үүнийг тарвага судлаачид зөвшөөрч “Монгол тарвага угаасаа дэлхийд тархсан найман зүйл тарваганы өвөг мөн. Оросын хөхтөн амьтан судлаачид монгол орон бол тарваганы үүсэл, хөгжлийн өлгий нутаг. Баруун Монголд тарвага үүсч хөгжсөн гэсэн онол дэвшүүлсэнтэй таарч байна” гэж ярьж байгаа. Цаашид бид энэ загвараас гадна Монголын хүн амын дотор элэгний өвчин түгээмэл байгаад анхаарлаа хандуулж байна. Тэгэхээр энэ төрлийн вирус тархчихсан байна гэсэн үг. Үүний эсрэг судалгааны ажил хийж байсан. Вирус тээгчийг вакцинаар эмчлэх, дархлааг нь сэргээх эмчилгээний аргыг дэлхийн бусад судлаачтай ойролцоо цаг хугацаанд гаргаж, түүнийгээ судалж үр дүнтэйг нь баталсан. Энэ ажлаараа патент авсан. Мөн вакцин үйлдвэрлэх технологи дээрээ мөн патент авсан. Нийт хоёр патентийг манай судлаачид эзэмшиж байна. -Сүүлийн үеийн дэлхийн чиг хандлага ямар байна. Танай салбарт ямар ахиц дэвшил байгааг сонирхъё? -Вирус судлал нь анагаах ухааны асуудлыг шийдвэрлэхэд суурь ач холбогдолтой. Энэ чиглэлд судлагдаагүй үлдсэн хоёр том асуудлын нэг нь вируст халдвар, нөгөө нь хорт хавдар байдаг. Хорт хавдараар дэлхийн өндөр хөгжсөн оронд ч өвчилж байна. Хорт хавдрыг үүсгэгч нэг шалтгаан нь вирус. Өвчлөлийн бүтцийг аваад үзэхэд түүний гуравны нэг нь орчинтой холбоотой гэж судлаачид үздэг. Үлдсэн хувьд вирусын шалтгаан, удамшлын зүйлүүд багтдаг. Энэ гурвыг нэгтгэж үзээд тусад нь шийдвэрлэх боломж бий. Монголд элэгний хорт хавдар ихээхэн тархсаныг би түрүүнд хэлсэн. Тэгэхээр үүнийг шийдвэрлэхийн тулд вакцинжуулалтыг манай улс 1991 оноос эхэлсэн. Мөн хэд хэдэн ололт гарсан. Тэр нь юу вэ гэвэл, 1991 оноос шинээр төрсөн бүх хүүхдийг вакцинжуулалтад хамруулахад нийт элэгний вируст гипатит өвчин 3.1 хувиар буурсан. Одоо 1991 оноос хойш төрсөн хүүхдүүдтэй харьцуулж үзэхэд тэнд байгаа вирус тээгчийн хувь 1-2 хувиас хэтрэхгүй байна. Гэтэл вакцинжуулаагүй бидний үе, ахмад үеийнхэн дотор элэгний “В” вирус тээж буй хэсэг 10 хувьтай байна. Мөн тав хүртэл насны хүүхэд вируст гипатитаар эндэж байсан хувь арав дахин буурсан үзүүлэлт бий. Ийм гурван үр дүн гарсан. Дөрөв дэх асуудал нь хорт хавдартай холбоотой. Нэгэнт вирус удаан хугацаанд хүний биед бугшиж, хүний биед 30 жилийн дараа хорт хавдар үүсгэдэг. Тэгэхээр бид 1991 он дээр 30 жилийг нэмэх юм бол 2021-2030 оны хооронд элэгний өвчлөл буурна. Өөрөөр хэлбэл, өсөхгүй гэсэн үг. -Хэдэн хувиар буурах вэ? - Элэгний “В” вирусын өвчлөл 3 дахин буурна гэж үзэж байгаа. Дээр нь “С” вируст гипатитын өвчлөлийг хяналтад авч чадвал түүнээс ч олон хувиар буурах боломжтой. “С” вируст гипатитыг дэлхий нийт 1996 онд шинээр илрүүлсэн. Шинэ вирус гарч ирсэн учраас элэгний хорт хавдрыг дөрөв дахин буурна гэж үзэж байсан эрдэмтдийн тооцоолол өөрчлөгдөж, ямар ч байсан 2-3 дахин буурах юм байна гэж үзэж байгаа. -Ингэхэд элэгний вирус судлах, үр дүнд хүргэх талаар төр, засгаас танд үүрэг, чиглэл өгч байсан уу? -Вирус судлалын ажил хийгээд удаагүй байхдаа Олон улсын эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн хуралд оролцохоор явж байлаа. Тэр үед Засгийн газраас ямар ч хамаагүй аргаар хийсэн элэгний вирусын эсрэг вакцин хэрэгтэй байна гэдгээ заавал илэрхийлээрэй. Энэ вакциныг хэрэглэх шаардлага манайд тулгамдаж байна гэж хэлж байсан. Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн орнууд хэлэлцээрт тухайн үеийн ЗХУ, Чехословак улс тус тусдаа өөр вакцины чиглэлээр ярьж маргаан үүсэхэд би хэлсэн “Вакцин ямар байх нь хамаагүй. Манай улсад энэ вакцин хэрэгтэй байна, хүн амын эрүүл мэндийг хамгаалахд” гэсэн. Тэр зөвлөгөөн 1984 онд болсон, тэр үед манай төр, засаг хүн амынхаа эрүүл мэндийг мэдэрсэн шийдвэр гаргаж байжээ гэж боддог. Үүний дараахан 1986 онд анхны вакцин гарч бид 1987 оноос туршилт хийж эхэлсэн. 1991 оноос бүх хүүхдээ тарьж эхэлсэн сайхан жишээ бий. -Дэлхийд бүртгэгдээгүй шинэ вирус манай орноос илэрч байв уу? -Хүн өөрөө байгаль нийгмийг танин мэдэх хүрээнд олон янзын вирус тодорхойлогдоно. Шинжлэх ухааны үүднээс вирусын гарал үүслийг тодорхойлоогүй. Вирус эсээс салаад хөгжчихсөн юм уу, эсвэл эсээс өмнө байсан юм уу гэх мэтээр таамагладаг. Тэгэхээр вирусын гарал олон янз юм шиг байгаа юм. Тийм учраас цаашдаа ч олон янзын вирус тодорхойлогдоно. Хүн, малын шинэ өвчин үүсэх магадлал бий. Ер нь вирус гээч зүйл байгальд ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ гэвэл өвчлөлтэй холбоотой нь бага байдаг. Ихэнх нь байгальд удамшлын мэдээллийг зөөж, хүргэж байдаг. Жишээ нь ургамлын вирус ургамлын генийг мал, амьтанд, малынхыг хүнд ч юм уу, эсээс эсийг зөөгчийн үүрэг гүйцэтгэдэг. Тэр утгаараа вирус эволюцийн хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэдэг нь сүүлийн үеийн шинжлэх ухааны нээлтүүдээр тодорхой болж байна. Цаашид түүнийг судлах, эволюци байгалдийн хөгжилтэй холбох шинэ хандлагууд гарч байгаа. -Ингэхэд генетик болоод вирус судлалын чиглэлд ажиллах суурь мэдлэгийг та хаанаас олж авав? -Энэ мэргэжлийг эзэмшихэд миний дунд сургуулийн багш нар чухал үүрэгтэй байжээ. Хэнтий аймгийн нэгдүгээр арван жилийн сургууль маань энэ намар 90 жилийн ойгоо хийнэ. Манай сургуулийн хими-биологийн сургалт гайхамшигтай байсан. Долгор, Намсрай, Цэгмид, Дашцэрэн, Цэнджав гээд олон сайхан багш нартаа баярлаж явдаг. Миний ангийн багш Жаргалтхаан сумын дунд сургуулийн багш Ж.Хоролдагва гэж хүн бий, мөн хими-биологийн багш байсан. Тиймээс энэ мэргэжлийг сонирхох, цаашид судалгаа, шинжилгээний ажил эрхлэх тэр хандлагыг миний багш нар бүр хүүхэд байх үеэс минь суулгаж өгсөн гэж боддог. -Тэгэхээр та энэ жил 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Хан Хэнтийн хүн байх нь. Зүүн бүс, тэр дотроо өөрийн төрж өссөн аймагт мэргэжлийнхээ чиглэлээр ямар судалгаа хийж байв? -Хүнд төрсөн нутаг ач холбогдолтой. Би түрүүнд хэлсэн, элэгний өвчлөлийг судлах загвар болгосон туршилтын тарвагыг Хэнтий аймгаас авчирч гаршуулж байлаа. Ер нь вируст гипатит, хүний халдварт вирусыг судалж тогтоож байхдаа Монголын хүн амын дотор элэгний вирус их тарсаныг судалсан. Жаргалан сумандаа гурав дөрвөн удаа очиж элэгний өвчлөлийн эрсдэлтэй бүлгийг нь тогтоож өгсөн. Манай сум 2400 хүн амтай. Элэг нь өвдөж буй гол хүмүүсийн дотор судалгаа явуулж 100 хүнийг эрсдэлтэй бүлэг гэдгийг тогтоож өгч байсан. Мөн Жаргалтхаан суманд ийм судалгаа хийж өгсөн. Эндэгдэл юм уу, архагших хандлага тэр бүлгээс гараад байгаа. Тиймээс ийм ажлыг улс даяар хийж, эрсдэлтэй бүлгийг тогтоож эмнэлгийн хяналтад оруулмаар байгаа юм. Энэ асуудлаар Эрүүл мэндийн яаманд хандаж, хамтарч ажиллах санал тавьсан. -Одоо генетикийн чиглэлд дэлхийн төвшний судалгаа юунд хандаж байгаа талаар сонирхуулахгүй юу? -Генийн нөөц гэж байдаг. Тэр нь генийн үйлдвэрлэл гэсэн үг юм. Тухайлбал, шинэ ген тогтоолоо гэхэд тэр нь ямар хоол хүнс болох бололцоотой вэ гэхчилэн судлах шаардлагатай. Тиймээс дэлхийн олон орон генетикийн нөөцөө ашиглах, хамгаалах бодлого баримталдаг. Био аюулгүй байдлын Картагенийн протоколын гишүүнд манай улс 2003 онд элсэн орсон. Тэр протокол улам боловсронгуй болж Нагоя болон Каула Лампурийн протокол гэж гарсан. Тэр нь олон улсын төвшинд юу гэж байна гэвэл, генетикийн нөөцийг эзэмшиж байгаа тухайн орон гадаадын судлаачидтай хамтран олон тэрбумын ашиг олоход түүнээс хувь хүртэх боломжтой. Мөн тэр дотроо тухайн нутагт байгаа хүн ам, угсаатан ямар нэгэн ургамлыг эмчилгээний зорилгоор ашигладаг бол тэр нь тэдний өмч. Түүнээс шинэ, ашигтай судалгаа, бүтээгдэхүүн гарч ирвэл тэр нутгийнхан, тухайн угсаатан уламжлалт мэдлэгийг эзэмшиж буйн хувьд хувь хүртэх ёстой болж байгаа юм. Өөр нэг зүйлийг энд зориуд хэлэхэд, хүн амын өвчлөлийг дэлхий нийтэд удамшлын оношид тулгуурладаг болсон. Адилхан вирустэй хүн байхад нэг нь хорт хавдар болдог, нөгөө нь хорт хавдар болохгүй байх жишээтэй. Энэ бол генетикийн онцлог өөр байгаагийнх. Тэгэхээр анагаах ухаан энэ онцлогийг нь тогтоогоод өвчлөх эрсдэлтэй хүнээ эмчлэх хэрэгтэй байх нь. Манай хүрээлэнгийн судлаачид энэ чиглэлийн судалгаанууд хийж эхэлсэн. Түүний нэг нь архины спиртийг задлах чиглэлд хийсэн судалгаа. Монгол хүн удмаасаа архинд тэсвэргүйг бид гаргаж ирсэн. Монгол хүн архиа задалж чаддаггүй учраас агсам согтуу тавьдаг, маргааш нь юу хийснээ санадаггүй. Архи ууснаараа өвчлөлд илүү өртөх магадлалтай байдаг. Удамшил нь байгаа учраас монгол хүн архи их ууж болохгүй. Сүүлийн үед мөнгөн ус хүний генийг задалж байдаг тухай судалгаа хийж байна. Гэтэл зөвхөн алт олж эдийн засгийн ашиг олохын төлөө өөрийн болоод, бусдын генийг үр удмаар нь гэмтээж болохгүй. Үүнийг манай ард түмэн, олон нийт ойлгох ёстой. Нэг удаа хордоод өнгөрнө гэж бодож болохгүй. Цаанаа удамшлын генийг гэмтээж байгаа учраас үр удамд дамжина. Үүнийг маш сайн ойлгуулахгүй бол хэн нэгэн мөнгөн усыг ямар нэгэн байдлаар ашиглаж хордоод гарах үр хүүхэд нь генийн өөрчлөлтэй, гажигтай болно. Манай улсад ургийн гажиг сүүлийн үед ихэсч байгаа нь үүнтэй холбоотой байж мэдэх юм. -Вирусын тухайд аюулгүй байдал болоод сэрэмжлүүлэх зүйлүүд юу байдаг вэ? -Монголын хүн амын дотор элэгний өвчлөл үүсгэдэг вирус өргөн тархсан учраас хүмүүс өөрийн эрүүл мэндийн төлөө санаа тавьдаг, тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй. Шаардлагагүй тарилга хийлгэхгүй байх, эмнэлэгт очиж шинжилгээ өгч өөрийн эрүүл мэндийн талаар мэдэж байх хэрэгтэй. Хэрэв вирус илэрвэл мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлэх, энэ талаар санаа тавьж хоол хүнсээ зөв тохируулах талаас зөвлөгөө авах учиртай. Био аюулгүй байдал нь юутай холбоотой байдаг гэвэл, орчин үеийн техник, технологийн хөгжлийг ашиглан ургамлын нэг генээс нөгөөг зөөж боловсруулж байна. Үүнийг маш хяналттай, болгоомжтой хэрэглэх ёстой. Ямар нэгэн эрсдлийн үнэлгээ хийлгэхгүй дураараа, хожим гарч болох аюулаас сэргийлэхгүйгээр ашиглах, хэрэглэх нь аюултай. Одоогоор генийн технологиос үүдэж ийм хохирол боллоо гэсэн мэдээлэл алга. Гэхдээ хожим болзошгүй гэдэг болгоомжлол олон улсын гэрээ, конвенцид туссан учраас ядаж генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг бүртгэж байх ёстой. Дэлгүүрт худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд хаяг, шошготой байх ёстой. Хэрэглэж байгаа хүн өөрөө түүнийг харах, шаардаж үзэх, түүний дүнд хэрэглэх эсэхээ сонгох нь чухал. Тиймээс БОНХЯ-наас Био аюулгүй байдлын хөтөлбөр хэрэгжиж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр үндэсний чадавхи бий болно гэсэн зорилт тавьсан. Түүнээс гадна генийн өөрчлөлттэй ногоог талбайд тарьж болохгүй гэсэн олон улсын заалт бий. Гэтэл Солонгосын нэг компани хөдөө орон нутагт раги тарьсан байх жишээтэй. Үүнийг Био аюулгүй байдлын хороо хэлэлцээд зогсоосон . Ч.Үл-Олдох
Зууны мэдээ |
| Ж.Оюунбилэг: Элэгний өвчнийг судлах загвар нь тарвага юм |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин НАЙЗДАА АМЖИЛТ ХУСЬЕ
2013-08-03 | 12:41:13 | 180.149.78.20 | |
|
|
|
|
|

Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
|
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ. »»
|
|
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
|
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх »»
|
|
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. »»
|
|
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
|
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин »»
|
|
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 09:23 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 09:18 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|