2013-07-302013 оны өсвөр үеийн бөхийн ДАШТ дөрвөн төрлөөр энэ оны наймдугаар сарын 20-25-ны өдрүүдэд Серб улсын Сержанин хотын “Kristalna Dvorana” спортын ордонд болно.
Тэмцээнд 1996-1997 онуудад төрсөн, 16-17 насны хөвгүүд 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100, охидууд 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70 кг-ийн жингүүдэд барилдана. Жин тус бүрт алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд медаль, өргөмжлөл, 5 дугаар эзлэсэн бөхчүүдэд өргөмжлөл олгоно. Төрөл бүрд эхний гурван байр эзлэсэн багуудад цом гардуулна.
Уг ДАШТ-нд оролцох манай багийн бүрэлдхүүнийг дор толилуулж байна.
Хөвгүүд:
42 кг: Төмөр-Очирын Тулгаа /”Арслан” клуб, өсвөр үеийн улсын аварга, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Ц.Гантөгс/
46 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах /Нийслэлийн оюутны шигшээ багийн тамирчин, Дэлхийн өсвөр үеийн наадмын аварга, өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний болон Азийн хүүхдийн наадмын хүрэл медальт, өсвөр үеийн улсын хошой аварга, анх удаа оролцож байна, дасгалжуулагч П.Чулуунбаатар/
50 кг: Базардарийн Гүндсамбуу /”Алдар” спорт хороо, өсвөр үеийн улсын хошой аварга, өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Ц.Хосбаяр/
54 кг: Занабудын Занабазар /”Арслан” клуб, Азийн хүүхдийн наадам, Хүүхдийн спортын наадмын болон өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний аварга, өсвөр үеийн улсын хошой аварга, хоёр дахь удаа оролцож байна, дасгалжуулагч Ц.Гантөгс/
58 кг: Чойдогжамцын Жамсранжав /Сонгино-Хайрхан дүүрэг, өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт, “Ирээдүй” цогцолбор сургууль, анх удаа оролцож байна, дасгалжуулагч А.Энхээ/
63 кг: Хуягтбаатарын Хишигбат /”Арслан” клуб, Азийн хүүхдийн наадмын хүрэл медальт, өсвөр үеийн улсын хошой аварга, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Ц.Гантөгс/
69 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж /”Аварга” спортын дунд сургууль, өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Л.Бадарч/
76 кг: Баттулгын Нямсамбуу /Увс аймаг, өсвөр үеийн улсын аварга, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Ш.Бат-Очир/
85 кг: Лхагвадоржийн Даваажамц /Төв аймаг, өсвөр үеийн улсын аварга, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Л.Энхбаяр/
100 кг: Ганбатын Амгалан /”Аварга” спортын дунд сургууль, өсвөр үеийн улсын аварга, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Л.Бадарч/
Охид:
38 кг: Цэдэндамбын Лхамхүү /”Женко” клуб, өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Ц.Хосбаяр/
39 кг: Буяндалайн Чимгээ /Увс аймаг, өсвөр үеийн улсын аварга, өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Ж.Оюунпүрэв/
43 кг: Төмөржавын Аззаяа /Увс аймаг, өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаэльт, анх удаа оролцож байна, дасгалжуулагч С.Дугармаа/
46 кг: Цогт-Очирын Намуунцэцэг /Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб, олон улсын хэмжээний мастер, өсвөр үеийн ДАШТ-ний мөнгөн медальт, Азийн хүүхдийн наадмын мөнгөн медальт, Хүүхдийн спортын наадмын аварга, өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Г.Пүрэвбаатар/
49 кг: Ганбаатарын Отгонжаргал /”Алдар” спорт хороо, өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Азийн хүүхдийн наадмын хүрэл медальт, Хүүхдийн спортын наадмын аварга, өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, хошой алтан медальт, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Ц.Хосбаяр/
52 кг: Бат-Оршихын Болор-Эрдэнэ /“Алдар” спорт хороо, Хүүхдийн спортын наадмын мөнгөн медальт, өсвөр үеийн улсын аварга, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Ц.Хосбаяр/
55 кг: Хүрэлхүүгийн Болортуяа /Орхон аймаг, ”Ирээдүйн одод” спортын дунд сургууль, өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн хүүхдийн наадмын хүрэл медальт, өсвөр үеийн улсын аварга, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Б.Идэрсайхан/
60 кг: Буян-Өлзийн Буянхишиг /Орхон аймаг, “Хангарьд” клуб, өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, өсвөр үеийн улсын аварга, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Н.Энхцогт/
64 кг: Энхбатын Хишигмаа /Чингэлтэй дүүрэг, өсвөр үеийн улсын аварга, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Ц.Гантөгс/
70 кг: Бямбадоржийн Цэцэгбаяр /Баянгол дүүрэг, өсвөр үеийн улсын аварга, өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Б.Төмөрбаатар)
Багийн ахлагч:
Нэргүйн Гантулга, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Уушиг Хайрхан” компанийн захирал
Дасгалжуулагчид:
Цогбадрахын Гантөгс, “Арслан” клубын дасгалжуулагч, хөвгүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Батсайханы Идэрсайхан, Орхон аймаг, ”Ирээдүйн одод” спортын дунд сургууль, охидын шигшээ багийн дасгалжуулагч Ганбаатарын Пүрэвбаатар, Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клубын дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, охидын шигшээ багийн дасгалжуулагч Паламын Чулуунбаатар, Нийслэлийн оюутны шигшээ багийн дасгалжуулагч
Шүүгч:
Лувсан-Ишийн Болормаа, олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч
www.bolod.mn