 |
|
 |
|
Д.Бямбасүрэн: Н.Энхбаярын асуудлыг төрийн бодлогын төвшинд зөв шийдэх ёстой |
|
|
 |
|
 |
Д.Бямбасүрэн: Н.Энхбаярын асуудлыг төрийн бодлогын төвшинд зөв шийдэх ёстой
2013-07-29“Тал засаагүй яриа” булангийн энэ удаагийн зочноор Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг урилаа.  -Сайхан зусч байна уу. Та зуслан, гэр хоёрынхоо хооронд явж байна уу. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа уулзаж байгаагийнх сонгууль ямар болсныг асууя? -Энэ жил хэлэх юмгүй сайхан зун болж байна. Харин хөл муутай болохоор зуслан гарч чадахгүй сууна. Сонгуулийн тухайд хэлэхэд улс орон үргэлж шилжилтийн үед байж болохгүй. Нэг юмыг өөрчилж байгаа бол түүнийгээ төгс хийж, цаашдын замаа бодож явах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгууль бараан мэдээлэл бага, элдэв янзын будлиангүй аятайхан боллоо. Харин сонгогчдын идэвх буурч байгаа нь сүүлийн үед ажиглагдах болсон. Энэ нь манай улс төрийн намуудад том дохио. Үзэл баримтлалаа, хүмүүсийнхээ амьдралд хүрэх чадвараа дээшлүүл гэсэн дохио болж байгаа юм байлгүй. -Сүүлийн үед эдийн засгийн салбарт багагүй асуудлууд гарч байна. Хадгаламж банкийг Төрийн банктай нэгтгэснийг та хэрхэн дүгнэж байна? -Хадгаламж банкны хувьд нэлээд өвөрмөц юм. Эдийн засгийн ерөнхий байдал аль ноднингоос хүнд байгаа. Өнгөрсөн оны хувьд гаднаас зээл авч аргацааж ирсэн. Гэтэл гол тэнцвэрүүд нь нэгэнт алдагдчихсан, эргэж сэхэхэд хэцүүхэн явж ирлээ. Гадаад худалдааны алдагдал тэрбум гаруй ам.долларт хүрсэн. Төсвийн алдагдал их наяд хүрэх байдал харагдаж байна. Дээр нь “Муу дээр муу, муухай дээр улцан нэмэр” гэж Оюутолгой ашиглалтад орлоо гээд хөөрцөглөөд байсан нь бидний урд нь анхааруулж хэлж байсан ёсоор орлогоо гадагш нь зөөгөөд Монголд оруулахгүйгээр аваад гарчихлаа шүү дээ. Оюутолгойгоос Монголд наалдсан юм байхгүй. Энэ байдал нэлээд хүндрүүлж байна. Өнгөрсөн он, түүнээс өмнө эдийн засгийнхаа гол обьектуудыг барьцаанд тавьж зээл авсан нь өнөөдөр хүнд ачаа боллоо. Оюутолгойгоос 250 сая ам.доллар аваад идчихсэн. Тавантолгойг барьцаанд тавиад 350 сая ам.доллар авчихсан. Эцэстээ “Эрдэнэт”-ээ хүртэл барьцаанд тавьсан явдал гарлаа. “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан нь төр өөрөө ийм зүйл хийж хавтгайрсан халамжаа тараасан хэрэг биш хувийн өмчийн зээлийн баталгаанд тавиад туучихсан байна. Үүнээс харахад эдийн засаг оны сүүлч рүү хүндэрнэ. Ам.долларын ханш 1500 гараад явчихлаа. Банкныхан болохоор хэвийн гэж яриад байна. 2008 оны хямрал эхлэхээс өмнө ам.доллар 1161 төгрөг байсан шүү дээ. Түүнээс хойш 4-5 жилийн дотор хүмүүсийн амьдрал 30-40 хувиар л дээшилсэн. Ингээд бодоход энэ хэвийн үзэгдэл биш. Хадгаламж банкны хувьд хувьчлалаар гадаадын иргэн авч, сүүлд дотооддоо авлаа гэсэн. Явсаар байгаад эцэстээ Хадгаламж банкийг авсан компани нь дампууралд орсон үед Төрийн банк руу активыг нь татлаа. Энэ том асуудал. Монголын иргэдийн хамгийн өргөн давхаргын мөнгөө хадгалдаг банк шүү дээ. -Хүмүүс эхлээд Хадгаламж банк гэж шуугиад байсан. Одоо харин олон банк дампууруулсан Олон овоотын ордын тухай ярьж, бичиж байна? -Олон овоот, “Монгол газар”-ын асуудлыг хэдэн жилийн өмнөөс ярьсан. Олон овоотын орд газрыг “Жаст”-ийнхан “Монгол газар”-аас 25 тонн алтны нөөцтэй гэж авчихаад одоо үнэн хэрэгтээ тэр нь 4-хөн тоннын нөөцтэй болж байна. Нөөцийн баталгаа алдсан учраас зээл баталгаагүй болчихож буй хэрэг. Энэ юуг харуулж байна гэвэл, Монголын эрдэс баялгаар панз наймаа үсэргэх явдал гэмт хэргийн шинж чанартай болсныг илрэл. Нөгөөтэйгүүр, “Жаст” группийн хувьд 2009-2010 оны шуугианаас харж байхад бас л тэр үеийн эрх баригчидтай холбоотой, тэдний л ойрын санхүүжилтийг хийдэг гол төв нь шүү дээ. Гэтэл өнөөдөр улс орноо ийм байдалд хүргэсэн нь харамсалтай. Тэгэхээр дээд шатандаа чанга, хариуцлагатай хандахгүй бол толгой илээд өнгөрч болохгүй. Одоо нөгөө талд нь “Эрдэнэт” үйлдвэрийг зээлийн барьцаанд тавина гэдэг ТӨХ-ны дарга, “Эрдэнэт”-ийн захирал нарын зүгээс хийсэн тун болчимгүй алхам. Энэ талаар ч гэсэн хариуцлага ярих хэрэгтэй болох байх. -Эдийн засгийн тухайд ийм байна. Улс төр, намуудын тухайд ямар дүгнэлт хийж байгааг сонирхъё. Тухайлбал, МАН хуучин, шинэ гээд талцаж байна. Шинэчлэлийнхэн нь ч дотроо хоёр хэсэг болчихож? -МАН бол хуучин МАХН, нөгөө социалист нийгмээ 70 жил удирдаж ирсэн нам. Энэ нам шинэчлэгдэх тухай 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр ярьж эхэлсэн. Гэтэл 20 гаруй жил болоход нөгөөхөө ярьсан хэвээр сууж байна. Сүүлийн таван удаагийн сонгуульд ялагдлаа. Ялагдахдаа нэлээд тодорхой хандлагууд илэрч байгаа. Тэр нь юу вэ гэхээр залуучууд АН, ардчилсан хүчин рүүгээ нэлээд хандах болсон. Мөн Улаанбаатар хотод мэдээлэлд ойр байгаа хэсэг нь энэ нийгмийнхээ төлөө, ардчиллыг дэмжих чигтэй. Тэгэхээр МАН-ын байр суурь асар их суларч байна гэсэн үг. Өнгөрсөн дөрвөн жилд МАН төр барьж байхдаа хийж болох нүглийг бараг бүгдийг хийсэн. 2008 оны долдугаар сарын 1-нд хүн буудсанаас эхлээд намын байран дотроо нэг хүнийг гавлаж хүлж байгаад үхүүлсэн биз дээ. Түүнээс эхлээд хүн амины хэрэгтэй холбоотой асуудал их бий. Дараагаар нь Оюутолгойн гэрээний асуудлууд, түүний араас хавтгайрсан халамж, хээл хахууль, авлигын гээд ер нь хийж болох бүх нүглийг хийсэн. Сүүлд сонгуулийн үеэр албан тушаалаа ашиглах, төрийн албыг худалдах байдал руу орсон.
Үүнээс харахад хэдийгээр 20-иод жил шинэчилж байна, шинэчлэгдэе гэж ярьж буй боловч улс төрийн хүчингүй улс орноо авч явах үзэл баримтлалаа тогтоож чадаагүй, зөвхөн өөрийн албан тушаалыг шилжүүлж, солих замаар явж ирлээ. Энд би зөвхөн өөрийн итгэл, үнэмшлээр ярих ёстой байх. Миний ойлголтоор бол МАН үзэл бодлын хоосролд орж, түүхийн тавцнаасаа буух цаг нь болчихжээ гэж бодож байгаа. -Шинэчлэл хийнэ гээд байгаа. Тэр нь юу болох бол? -Сонгуулийн дараа нэг хоноод намын дарга нараа огцруулъя, шинэчилнэ гэж ярих юм. Нам шинэчилнэ гэдэг чинь өөрийн философийг шинэчлэхтэй холбоотой. Тэр нь сонгуулийн дараа нэг хоноод ярьдаг асуудал биш. Үүнээс харахад шинэчлэл гэдэгтээ их өөрөөр хандаад байна. Ер нь шинэчлэгдэж чадах уу гэдэг асуудал мэдээж намын эгэл жирийн гишүүд, хуучин тогтолцооныхоо сэтгэхүйгээс салж чадахгүй байгаа хүмүүсийн хувьд энэ нам байх нь ашигтай, хэрэгтэй гэж бодох байх. Байлаа гээд улс орондоо хэрэгтэй юм хийж чадах уу. Оюутолгой, Тавантолгойн гэрээний асуудлыг аваад үзье л дээ. Улс орныхоо хувь заяаг шийдэх ийм том асуудлуудыг удаа дараагийн Ерөнхий сайдууд нь “Би толгойгоороо хариуцна” гэж байгаад хийсэн. Өнөөдөр ямар байдалд ороод байгаа нь бүгдэд илэрхий байна. Улс орноо өр зээлийн барьцаанд тавьж, төрийн өндөр албан тушаалыг олж авахын төлөө зүтгэдэг улс төрийн хүчин нийгэмдээ тус болохоосоо хор болох нь илүү гэж бодогдож байна. -АН ч дотроо асуудалтай байх шиг. Н.Алтанхуягаа огцруулж, шинээр засаг байгуулна гэж хаваржин шуугилаа? -Тэр бол шуугиж л байдаг зүйл. Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг дөрвөн сард МАН-ынхан тавьсан. Тэгээд огцруулахгүй гэж их хурлаараа шийдсэн шүү дээ. Дахиад зургаан сарын хугацаанд асуудал сөхөх боломжгүй. Тэгэхээр шуугиан гэсэн үг. Хуулиараа тийм боломж байхгүй. -Тэгвэл Засгийн газар нь яаж ажиллаад байна вэ. Ерөнхий сайд байсан хүний хувьд та тунгааж үзсэн байх? -Ажил хийж бүтээхийн төлөө хөөцөлдөж, шуугиж байгаа зүйл байна. Гэхдээ нэг биш удаа хэлдэг л дээ, эдийн засгийн бодлого нь зангидагдахгүй байна гэж. Хамгийн гол асуудалдаа байгаа хүчээ төвлөрүүлж түүнийгээ шийдэх чадвар дутмаг байна. Энэ байдал юутай холбоотой вэ гэвэл зөвхөн Н.Алтанхуяг гэдэг хүнтэй холбоотой биш байх. Миний ойлгож байгаагаар Засгийн газрын бүтэцтэй холбоотой. Засгийн газар дотор эдийн засгийн гол бодлогоо чиглүүлдэг төв штаб нь Эдийн засгийн хөгжлийн яам гээд байгаа аппарат. Өмнө нь Хөгжлийн хороо ч бил үү тэгж нэрлэдэг байсан. Гэтэл хороо нь багадлаа гэнгүүт ах дүүсээ аваачаад яам болгочихсон чинь нөгөөх нь зүгээр л өдөр тутмын ажил хөөцөлдөж явдаг хэдэн яамны нэг болж хувирсан. Нэг үгээр хэлбэл, Бондын яам гэж нэрлэвэл зохих болчихоод байна. Уг нь Эдийн засгийн хөгжлийн яам хэмээгч төв нь бодлогынхоо гол чиглэлүүдийг, түүнд зарцуулах хүч, нөөц бололцоогоо тооцож, өөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэх мэтээр дэс дараатай явсан бол ажил нь урагшлах байлаа. Гэтэл тэрбум таван зуун саяын бонд гаргачихаад мөнгө нь орж ирсний дараа заримыг нь юунд зарцуулахаа мэдэхгүй сууж байх жишээтэй. Үүнээс харахад эдийн засгийн бодлого нь зангидагдахгүй байна гэсэн ойлголт төрж байна. -Тэгвэл цаашид үүсэх том асуудал юу байх бол? -Хүмүүсийн амьжиргааны асуудал. 2011-2012 онд хавтгайрсан халамж гэж бидний ярьдаг арга хэмжээний дүнд асар их мөнгө тараасан. Хүн амын ядуу зүдүү хэсэгт хоног залгуулах арга болж байсан байх. Гэтэл түүнээс хойш инфляцийн төвшин нэмэгдлээ, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдлээ. Үүний дараа хүмүүсийнхээ амьдралыг гүйцэд тэтгэх асуудал гарна. Төр, засаг бодлогын юм ярьж УИХ-д очоод инфляцийг нэг оронтой тоонд багтаана гэж амладаг. Хүн харахад сайхан амлаж байгаа юм шиг. Тэр инфляц гэдэг нь зайлшгүй байх ёстой шиг ойлгогддог. Гэтэл мөн чанартаа бизнес эрхлэгчдээ 9.9 хувиар нэмээд ир, бид дуугүй сууна шүү гэсэн үг. Тэгж нэмэгдээд байхаар иргэдийн амьдрал 9 хувиар буурахгүй биз дээ. Энэ асуудал хоёр жил хуримтлагдлаа. Яваандаа шийдэхгүй бол болохгүй. Хөрөнгө, мөнгөний асуудал яаж эргэхийг одоо хэлэхэд хэцүү. Одоогийн байдлаас харахад алтны үнэ тогтвортой төвшинд байна гэхэд 1300 ам.долларын үнэтэй байгаа. Зэсийн үнэ 7000 ам.долларт хүрэхгүй. Нүүрсний үнэ харин буурах хандлагатай байж магадгүй. Үүнээс харахад Монголын эдийн засагт гадаад хүч давамгайлж болзошгүй. Өмнө нь манай дотоод асуудалд гадаад хүчний нөлөө нь Засгийн газар нь боломж муу байв. Тэгэхээр ийм үед түүнийг яах вэ гэдэг асуудал ярихыг үгүйсгэж болохгүй. Ер нь тэгээд АН дотроо олон фракцтай, тэд нь өөр өөрийн амбицтай нь хэнд ч нууц биш. Уг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь АН-ынх байхад Засгийн газар нь юм хийвэл хийх цаг. Үүн дээрээ хүчээ нэгтгэх эсэхээс их зүйл хамаарна. -Дарга нь шоронд хоригдож “Эзэнгүй айл” шиг байгаа МАХН болон, амь нас нь цаг хормоор хэмжигдэж буй Н.Энхбаярын тухайд ямар бодол, эргэцүүлэл танд байна? -Саяын сонгуульд МАХН чамгүй амжилттай оролцож, улс төрийн үзэл бодлоо хүмүүст ойлгуулах алхам хийлээ. Гэхдээ намын даргыг нь шоронд хийж, янз бүрийн хаяг, шошго зүүж буй нөхцөлд улс төрийн өрсөлдөөнд ороход хэцүү. Н.Энхбаяр гэдэг хүний шоронд байгаа асуудлын талаар ерөнхийдөө хоёр бодол надад төрдөг. Эхнийх нь хүний эрх, эрх чөлөөний тухай асуудал. Төр иргэнээ буруутгаж эрх чөлөөнд нь халдахдаа туйлын шударга байх ёстой. Гэтэл Н.Энхбаярын тухайд анхнаасаа үүсгэж ялласан таван хэргийн гурав нь одоо хүчингүй болчихсон. Таваас гурав гэдэг чинь төр яллаж байгаа тэр хэргийнхээ 60-70 хувьд нь худал хэлсэн болж таарч байна. Ийм хэргээр хүнийг яллана гэдэг ардчилсан нийгэмд байж болохгүй. Манайхан хууль дээдэлнэ, хууль биелүүлнэ гэж ярьдаг. Тэгээд хүн харгислах болохоороо хууль ярьчихаад хүний эрхийг хамгаалах болохоороо хуулиа мартчихдаг. Ийм байж болох уу. Болохгүй шүү дээ, энэ бол нэгдүгээр асуудал. Ер нь Н.Энхбаяр гэдэг хүнд хэрэг тулгаж тасалсан шүүх хурал Монголын шүүх, засаглал яаж ажилладаг юм бэ гэдэг “анатоми”-ийг зөвхөн монголчуудад төдийгүй дэлхий нийтэд харуулчихсан. Тэр шүүх хурал үнэхээр энэ хүн гэм буруутай гэж хэнд ч итгэл үнэмшил төрүүлж чадаагүй. Чадах ч үгүй байсан байх. Ийм байдлаар тэр хүнийг яллаад ял эдлүүлж байна. Үүний талаар би удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Н.Энхбаяр гэдэг хүнийг үхрийн бөөр шиг эрээвэр хураавар янз бүрийн асуудлыг цуглуулж дутуу дулимаг шалгасан, нотолсон асуудлаар ялласан явдал нь авлигын эсрэг тэмцэх хэргийн нэр төрийг гутааж, эрчийг нь сааруулж, хориг тавих гэсэн авлигачдын өөрсдийнх нь хийсэн хэрэг байх гэж боддог. -Н.Энхбаяр өвчний учир ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавьсныг шүүх эмч нар боломжгүй гэсэн байна? -Төр хүнийг яллаж болно, гэм буруутай бол яллаж болно. Хэрэв ялласан бол тэр хүнийхээ эрүүл мэндийг бас хамгаалах, хариуцах ёстой. Гэтэл тэр хүний эрүүл мэнд ноднин жилээс доошилж ирлээ. Мэдээллийн хэрэгслээр гарч байгаагаас үзэхэд жин нь 37 кг-аас давж буурсан байна. Молекулын төвшинд бие организмын хямрал явж байна гэсэн ойлголт төрж байна.Энэ одоо ярьж байгаа зүйл биш. Өнгөрсөн жилээс Н.Энхбаярыг Монголд оношилж, эмчилж чадахгүй юм байна. гадаадад явуулж эмчлүүлье гэж хэсэг хүн ярилаа. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан “Өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг доройтуулсан” гэсэн хариу өгдөг юм гэнэ лээ. Энэ үнэхээр үзэшгүй муухай, харгис бүдүүлэг хариулт. Шүүх эмнэлгийнхэн өлсгөлөн зарласан хүний эс задардаг гэдгийг яаж нотолж байгаа юм бэ. Энэ чинь бид мэтийн удирдахуйн ухааны ном заалгасан улсад хичээл заахдаа наадах чинь сэтгэхүйн дарамтаас болдог юм, цочролоос үүсч болно, гаднын янз бүрийн шалтгаанаар үүсч болно. Энэ бүхнээс болж үүсвэл тэр чинь хүний бие организмыг сэхэхгүй болтол доройтуулдаг юм гээд тов тодорхой ойлгуулж ирсэн онол шүү дээ. Ингээд бодоод үзэхэд шүүх засаглалынхан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан нөгөө эрүүгийн гэмт хэрэгтэнтэй харьцдаг тэр зангаараа, тэр байдлаараа Н.Энхбаярын эрүүл мэндийг шууд хохироож байна. Ямар ч байлаа гэсэн бодох өөр нэг тал бий. Н.Энхбаяр гэдэг хүнийг яллахдаа янз бүрийн хэргээр яллалаа гэдгийг би түрүүнд хэлсэн. Тэр Төрийн тэргүүн байсан хүн. Монгол Улс гадныхны гарт төр, засгийн тэргүүнүүдээ алдсан нь цөөдөөгүй. Би 14 дэх Ерөнхий сайд гэхэд 11 нь тийм байдлаар амь үрэгдсэн юм шүү. Гэтэл одоо яаж байна гэвэл, монголчууд Ерөнхий сайд байсан хүнээ өөрсдөө шоронд хийгээд хороочихож гэнэ гэсэн түүх бичүүлэхийн өмнө тулж ирээд байна. Үүнийгээ ухаарахгүй бол засч болохгүй алдаа болж болох юм. -Цаашид яах бол? -Ухаалаг хандах юм бол тэр хүнийг эмчлүүлэх зайлшгүй шаардлага бий. Хүний организм эсээсээ дотогш орж молекулын төвшинд хямарч эхлэх юм бол Монголдоо эмчлэх нь байтугай оношилж ч чадахгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан сүүлдээ бид буруу онош тавьжээ гээд уучлал гуйхгүй байх л даа. Ер нь явж явж төрийн бодлогын төвшинд шийдэх асуудлыг засан хүмүүжүүлэх газрынханд хариуцуулж болохгүй. Тэгж ч тэд оролцох хэрэггүй шиг байгаа юм. Би ийм л бодолтой байгаа, Н.Энхбаярын хувьд. Намынх нь тухайд хэрэв Н.Энхбаяр суллагдаж, эрүүл мэнд нь сайжирвал МАХН улс төрийн үчний хувьд ард түмнийхээ дунд орж ажиллах боломж нь ч нэмэгдэнэ, цаашид улс орны амьдралд оролцох боломж нээгдэх байх гэж харж байна. -Та түрүүнд улс орны хөгжлийн бодлогын тухай ярьсан. Манайх хөгжлийн ямар бодлогоор явбал эдийн засаг илүү сэргэх, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх боломжтой вэ? -Хөгжлийн асуудлыг бодоход эхлээд бид ямар замаар хөгжиж болохгүй вэ гэдгээ бодоод үзчих хэрэгтэй байгаа юм. Сүүлийн хэдэн жил манайхан уул уурхайгаар хөгжинө гээд бараг л амтай болгон ярилаа. Эргээд харсан чнь уул уурхай маань Монгол орныг гаднын их гүрний хараат, хавсарга болгох үүд хаалгыг нээдэг юм байна. Уул уурхай өөрөө савлагаа ихтэй, тиймээс тогтворгүй байдалд оруулдаг. Экологи, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг хангалттай харлаа. Тэгэхээр уул уурхайгаар хөгжихгүй юм байна гэдэг ойлгогдож байгаа. Бид ямар замаар хөгжих вэ гэвэл, хүн төрөлхтөний нэг л зам бий. Мэдлэг ухаан шингэсэн бүтээгдэхүүн гаргаж үйлдвэрлэх ёстой. Уул уурхайнхаа түүхий эдийг боловсруулж, нүүрсээ кокс болгоод гаргачих хэрэгтэй. Эсвэл цахилгаан эрчим хүч болгоод экспортлох хэрэгтэй. Зэсээ дотооддоо хайлуулчих хэрэгтэй. Хайлуулсан зэсээрээ кабель хийх хэрэгтэй. Түүгээрээ цахилгаан хөдөлгүүр хийх хэрэгтэй. Ингээд өөрсдөдөө байгаад технологи шингээж, тийм баялгийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй ухаад ачаад байх юм бол бид ард нь өр зээлтэй хоцорно. -Тэгвэл та одоо улс орны хэмжээнд,төр засгийн төвшинд ярьж буй зүйлүүдийг хэрхэн дүгнэж байна? -Мөрөөдлийн зүйлүүд их ярьж байна. Нэгэн үе Богд уулыг сэтлээд Төв аймаг руу зам гаргана гэдэг байсан. Төв аймагт байгаа арван хэдэн хүн Богд уулын доогуур явах чухал уу. Тэгсэн сүүлийн үед метроны тухай, Сэлэнгэ мөрөнд дээр цахилгаан станц барих тухай ярих боллоо. Эхлээд судалгаагаа үзэх хэрэгтэй юм. Улаанбаатар том хот биш. Зайлшгүй метро барих төвлөрөл байна уу, үгүй юү. Төмөр замаа дагуулж, түүгээр цахилгаан тэрэг явуулж ч болох шүү дээ. Хараад байхад манайхан гадныхан монголд хөрөнгөө байршуулаад сүүлд нь түүнийгээ ямар нэгэн арга, хэлбэрээр буцааж авах тэр сонирхолд нь хөтлөгдөж хэт том төслүүд рүү анхаараад байна. Жишээ нь, бондын төсөл гэхэд л баахан аймгийг авто замаар холбоно гээд шийдчихэж байна. Тэр зам мөддөө ашиг өгөхгүй. Нөгөө талаас тэр зам хэдэн жилийн дараа эргээд засварын мөнгө гээд барьснаасаа илүүг шаардаж эхэлнэ. Түүхий эдийн байршил сайтай, ачаа эргэлт бий болох ирээдүйтэй чиглэлээр зам тавихыг үгүйсгэж болохгүй. Гэтэл Их хурлын гишүүд машин унаж давхихын тулд хэдэн тэрбумаар зам тавих нь байж боломгүй асуудал. Ч.Үл-Олдох

|
| Д.Бямбасүрэн: Н.Энхбаярын асуудлыг төрийн бодлогын төвшинд зөв шийдэх ёстой |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин MAN MAHN SHIGEE UVGURCH HEREGUI BOLSON HUN, ODO ENKHBAYARIIG UMUURUH YM YARIAD SUUJ BAINA...E SAID BAIHDA HURTEL URGELJ HUDAL YARIDAG BAISAH BOLHOR ENE BURIAD UVGUNG " BUURAL MYANGUUJIN " GEDEG BAISAN....ODO CH BAS HUDAL YM YARIAD L SUUJ BN, ARDCHILALIIN HUVID BOL MANAID ZUVHUN HUURAMCH DUR ESGENESEN N BAIGA,
2013-07-29 | 12:02:15 | 182.160.36.198 | |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|