 |
|
 |
|
Хоол хүнсээр дамжих өвчин, түүнээс хэрхэн сэргийлэх вэ? |
|
|
 |
|
 |
Хоол хүнсээр дамжих өвчин, түүнээс хэрхэн сэргийлэх вэ?
2013-07-17Хоол хүнсээр дамжих өвчин, түүний шалтгаан  Хоол хүнсээр дамжих өвчин (ХХДӨ) буюу хүн амын дунд нэрлэж заншсанаар хоолны хордлого нь өвчин үүсгэгч аливаа нян, вирүс, шимэгчид болон төрөл бүрийн химийн бодисоор бохирдсон хоол хүнсийг хэрэглэсний улмаас үүсдэг. ХХДӨ нь өвчин үүсгэж буй хүчин зүйлээс хамааран хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин гэж ангилагддаг. Дэлхийд нийт 200 гаруй өвчин хоол хүнсээр дамждаг болох нь батлагдсан байна.
Гэдэсний халдварт өвчинд цусан суулга, сальмонеллез, гэдэсний хижиг, кампилобактерийн халдвар, Е коли буюу гэдэсний савханцрын халдвар, гепатит А буюу халдварт шар зэрэг өвчин багтана. Гэдэсний халдварт өвчний хоолны хордлогоос ялгарах онцлог нь өндөр хоруу чанартай цөөн тооны бичил биетэн (нян, вирүс) хүний биед орсон тохиолдолд өвчлүүлэх боломжтой бөгөөд эдгээр өвчин үүсгэгч нян вирүс нь халдварт өвчтэй хүн, мал амьтнаас гадна орчинд халдварлан улмаар хоол хүнсний зүйл, бохир гар, ус, хөрс, эд зүйлсээр дамжин хүний биед халдварлаж өвчлүүлнэ. Өвчтэй малын мах сүү, бохирдсон хүнсний ногоо, жимснээс халдвар дамжиж болох бөгөөд хоол хүнс өвчин үүсгэгч нян, вирүсээр бохирдоход нөлөөлөх гол хүчин зүйл нь хоол хүнсийг боловсруулах, зөөвөрлөх, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага алдагдах явдал юм.
Хоолны хордлого нь нянгийн гаралтай хоолны хордлого, нянгийн бус гаралтай хоолны хордлого гэсэн 2 төрөлд хуваагддаг.
Нянгийн гаралтай хоолны хордлогын үед хоол, хүнсний бүтээгдэхүүн өвчин үүсгэгч нянгаар бохирдож, тухайн хүнсний зүйлд нян их хэмжээгээр үржиж хороо ялгаруулах бөгөөд улмаар уг хүнсийг хэрэглэсэн хүн өвчилнө. Хоолны хордлогын үед ихэвчлэн тухайн хоолыг идсэнээс хойш хэдэн цагийн дотор хордлогын шинж тэмдгүүд илэрдэг ба өвчилсөн хүнд голдуу бөөлжих шинж тэмдэг илэрдэг. Хоолны хордлогын шалтгаан нь гэдэсний халдварт өвчний нэгэн адил мөн хоол хүнсийг бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм алдагдсантай холбоотой. Нянгийн гаралтай хоолны хордлогод стафилококк нянгаар үүсгэгдэх хоолны хордлого, хиамдлын савханцар буюу клостридиум ботулинум нянгаар үүсгэгдэх ботулизм болон бусад төрлийн нянгаар үүсгэгдэх хоолны хордлогыг дурьдаж болно.
Нянгийн бус гаралтай хоолны хордлого нь байгалийн гаралтай хортой ургамал (хортой мөөг г.м), хортой далайн хүнс (загас, далайн нялцгай биет)-ээр үүсгэгдэхээс гадна хүнсний зүйл төрөл бүрийн химийн бодисоор бохирдсон тохиолдолд үүснэ. Эдгээр хүнс бохирдуулагч химийн бодист хүнд метал, пестицид, нитрат, нитрит, диоксин, хүнсний нэмэлт бодис зэрэг орох бөгөөд хүнсийг үйлдвэрлэх, боловсруулах, бэлтгэх явцад эдгээрээр бохирдох боломжтой. Хортой мөөгний хордлого, нитритийн давсыг хоолны давстай андуурч хэрэглээд хордох, хүнд метал болон бусад химийн бодисыг их хэмжээтэй агуулсан хоол хүнсийг хэрэглэснээр үүсэх цочмог хордлогууд нь нянгийн бус гаралтай хоолны хордлогод хамаарна. Харин хүнд метал, пестицид, диоксин зэрэг химийн бодисыг бага тун хэмжээгээр удаан хугацаагаар хоол хүнсээр дамжуулан авсан тохиолдолд хүний биед химийн бодисын архаг хордлого үүсч, эрхтэн тогтолцооны төрөл бүрийн өвчнүүд, хавдар зэрэг алсын үр дагаварт хүргэнэ.
ХХДӨ-ний үед илрэх шинж тэмдэг:
ХХДӨ буюу хоолны хордлогоор өвчилсөн хүнд ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, халуурах шинжүүд түгээмэл илэрдэг. Дийлэнх тохиолдолд эдгээр шинж тэмдэгүүд илэрдэг боловч энэхүү өвчний зарим үүсгэгчид нь эрүүл мэндэд ноцтой үр дагавартай өвчлөл хүндрэлийг үүсгэдэг. Тухайлбал сальмонеллез, кампилобактер болон иерсинийн халдварын улмаас үе мөчний үрэвсэл буюу артрит, зарим төрлийн Е коли нянгийн халдвар нь бөөрний дутагдал, сальмонеллез, листериозын үед менингит өвчин үүсэх тохиолдол байдаг. Хоол хүнсээр дамжих химийн бодисуудаас хар тугалга, метил мөнгөн ус нь мэдрэлийн тогтолцоог хордуулах үйлчилгээтэй бол кадьми хүнд метал нь бөөрний өвчин, хүнцэл хүнд метал, афлатоксин буюу хөгц мөөгөнцрийн хор, акриламид, диоксин зэрэг химийн бодис нь хавдар үүсгэдэг байна. Хөгц мөөгөнцрийн хор афлатоксин нь сонгомлоор элэгний хавдар үүсгэдэг.
ХХДӨ-өөр өвчлөх эрсдэл, өвчилсөн тохиолдолд авах арга хэмжээ:
ХХДӨ үүсгэгчээр бохирдсон хоол хүнс хэрэглэсэн ямар ч хүн өвдөх магадлалтай ч 5 хүртэлх насны хүүхэд, 65-аас дээш насны хүн, жирэмсэн эмэгтэйчүүд, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс бусдаас илүү олон удаа, илүү хүнд өвчлөх эрсдэлтэй байдаг. Иймд эмзэг бүлгийн эдгээр хүмүүс шүүрхий мах, түүхий болон дутуу болгосон өндөг, түүхий, шүүрхий далайн хүнс, түүхий ус, ариутгаагүй сүү болон угаагүй жимс ногоо зэрэг эрсдэлтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Хэрэв та өвчилсөн шалтгаанаа хүнснээс болсон гэж үзвэл доорх арга хэмжээг авна уу.
- Яаралтай эмчид хандах: Ялангуяа шинж тэмдгүүд арилахгүй удаан үргэлжилж, хүндрэх шинж (цустай суулгах, ихээр дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурах г.м/) илэрвэл эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Өвчлөх эрсдэл өндөртэй бүлгийн хүн ам (жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдүүд, ахмад настан, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс) өвчилсөн тохиолдолд эмчид нэн даруй хандах шаардлагатай.
- Хэрэв өвчлөл үүсгэсэн гэж сэжиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт, ресторан болон бусад нийтийн хоолны газарт хэрэглэсэн, эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.
Хоол хүнс бохирдоход нөлөөлөх хүчин зүйлс
Хоол хүнс бэлтгэх, боловсруулах, худалдаалах, хэрэглэх, хадгалах, тээвэрлэх үед эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм алдагдсаны улмаас хоол хүнс нянгаар бохирдох нөхцөл бүрддэг. Мах, махан бүтээгдэхүүн, далайн гаралтай хүнс, чанасан будаа, гоймон, кремтэй бүтээгдэхүүн, сүү, бяслаг, өндөг зэрэг уураг, нүүрс усаар баялаг хүнсний бүтээгдэхүүн, мөн бүх төрлийн болсон хоолонд нян өсөж үрждэг. Нян өсөж үржихэд хугацаа, дулаан чийглэг хэрэгтэй байдаг. Нэг нян 2 дахин их тоотой болж үржихэд ердөө 15 минут хангалттай, 6 цагийн дотор 1 нян 16 сая тоотой болж үржинэ. Иймээс хоол хүнсийг хөргөгчинд биш тасалгааны хэмд удаан хугацаагаар хадгалах нь ХХДӨ үүсгэгч нян тухайн хоол хүнсэнд үржиж хүн хэрэглэсэн тохиолдолд өвчлүүлэх эрсдэл үүсгэнэ.
Өвчин үүсгэгч нянгаар бохирдсон хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй, амт, үнэр, өнгө, гадаад байдлын хувьд өөрчлөлтгүй байдаг. Эдгээр үл үзэгдэгч бичил биетнүүд нь хүнстэй харьцаж буй газарт хүнс бэлтгэх тавиур мод, сав суулга, ширээний тавцан, аяга таваг угаагч порлон зэрэг гадаад орчинд хаа сайгүй тархсан байдаг. Өвчин үүсгэгч нянгууд нь гарын ариун цэвэр сахиагүй, хүнстэй хүрэлцэх бүх гадаргуу, сав суулга зэргийг сайтар угааж цэвэрлээгүй тохиолдолд хүнсийг бохирдуулдаг.
Хоол хүнсээр дамжих өвчний гаралт, өвчлөлд нөлөөлөх хүчин зүйлс - дэлхий нийтэд болон манай улсад:
ХХДӨ нь сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд өвчлөл, нас баралтын томоохон шалтгаан болж байгаа ба улс орнуудад эдгээр өвчний гаралт ихсэж нийгмийн эрүүл мэндийн болон эдийн засгийн тулгамдсан асуудал болж байна. Дэлхий нийтэд гарч буй ХХДӨ-нүүдээс хамгийн түгээмэл тохиолдож байгаа нь сальмонеллез, кампилобактерын халдвар, цусан суулга, иерсиниоз, Е колийн халдварууд, гепатит А байгаа бөгөөд жилд 100000 хүн амд 0.01-137 тохиолдол бүртгэгддэг байна. ДЭМБ-ийн мэдээгээр дэлхийд жилд 3.3 сая хүүхэд суулгалтаар өвчилж, нас баралтын 80%-ийг 2 хүртэлх насны хүүхдийн нас баралт эзэлдэг.
Хөгжингүй орнуудад хиамдал, сальмонеллез, Е колийн халдварын VTEC хэлбэр давамгайлж байгаа бол хөгжиж буй орнуудад Е колийн халдварын ETEC ба EPEC халдварууд, цусан суулга, холер, шимэгчийн халдвар илүүтэй гарч байна.
АНУ-д жил бүр хоол хүнсээр дамжих өвчний 76 сая хүртэл тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 5000 хүн нас бардаг бол Англи улсад эдгээр өвчний нийт 2366000 тохиолдол, 718 нас баралт гардаг байна.
Улс орнуудад гарч буй ХХДӨ-ний дэгдэлтүүд нь ихэвчлэн мах, махан бүтээгдэхүүн, шувууны мах, өндөг, өндгөн бүтээгдэхүүн хэрэглэсэнтэй холбоотой гарсан байна. ХХДӨ-ний дэгдэлтийг үүсгэж байсан үүсгэгчдийг ямар хүнсний бүтээгдэхүүнээр дамжсан болохыг үзүүлбэл:
- Сальмонел: өндөг, шувууны мах, жимс, хүнсний ногоо, мах
- Кампилобактер: тахианы мах, ариутгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн, ус
- Шигелл буюу цусан суулгын үүсгэгч: жимс, хүнсний ногоо, үхрийн махан стиик
- E коли O157:H7: гамбургер, салями, ариутгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн, жимсний шүүс
- Клостридум ботулинум: гэрийн нөхцөлд нөөшилсөн хүнс
- Криптоспоридиум: ус
- Циклоспор: бөөрөлзгөнө жимс
- Листери: зөөлөн бяслаг, ариутгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо
- Вибрио вульнификус: далайн нялцгай биетэн
- Иерсини энтерколитика: түүхий гахайн мах, ариутгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн, ус
Эдгээр орнуудад дэгдэлтийн үед өвчлөлийн шалтгаан болсон хүнсний зүйлийг хаана хэрэглэсэн болохыг судлахад, ихэвчлэн гэртээ болон гэрээс гадуур нийтийн хоолны газруудад хэрэглэсэн байна. ХХДӨ гарахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь хоол хүнсний зүйлийг бэлтгэх, болгох, хадгалах хугацаа, температурын горимын зөрчил байжээ.
ХХДӨ-ний хөнгөн явцтай тохиолдлууд нь ихэвчлэн эмнэлгийн тусламж авалгүй эдгэрдэг бол илүү хүнд тохиолдлын үед хэвтэж эмчлүүлэх шаардлагатай ба удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах, тахир дутуу болох, нас барах аюултай. Өвчлөл дутуу бүртгэгдэх, өвчин үүсгэгчид нь хоол хүнснээс гадна ус, ахуй хавьтлаар дамжих боломжтой, оношлогооны асуудал хүндрэлтэй, өвчилсөн хүн ихэвчлэн эмнэлэгт ханддаггүй зэрэг олон хүчин зүйлийн улмаас хүн амын дундах ХХДӨ-ний бодит өвчлөлийг тооцох, хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй үр нөлөөг үнэлэхэд хүндрэлтэй байдаг.
Манай улсад 2011 онд гэдэсний халдварт өвчний 17247 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дотор 40.3 хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэдэсний халдварт өвчний 6733 (39%) нь Улаанбаатар хотод гарсан байна. Гэдэсний замын халдварт өвчний 78.9 хувийг вирүст гепатит А, 12.3 хувийг цусан суулга, 6.0 хувийг гар хөл амны өвчин, 1.6 хувийг хүнсний гаралтай бактерт хордлого тус тус эзэлж байна. Сүүлийн 10 жилд нийт халдварт өвчний дотор хоол хүнсээр дамжих халдварын өвчлөл 30 шахам хувийг эзэлж, Дорноговь, Дундговь, Орхон, Хэнтий, Улаанбаатар хотод 10000 хүн амд ноогдох өвчлөл улсын дундаж (41.3)-аас өндөр байна.
НЭМҮТ-өөс 2008 онд хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдсан хүн амын 21.4% буюу дунджаар 5 хүн тутмын нэг нь жилдээ ходоод гэдэсний цочмог хямралын өвчилдөг, өвдсөн 5 хүн тутмын зөвхөн хоёр нь эмчид ханддаг байна. Өвчлөлийн тохиолдлын 60 орчим хувь нь хоол хүнсний хэрэглээтэй холбоотой байсан ба өвчин үүсгэсэн байж болзошгүй хүнсний зүйлийн дийлэнх хувийг чанаж болгосон хоол (38-43.2%), мах, махан бүтээгдэхүүн (8.5-17.8%), жимс ногоо (11.4-16%), сүү, сүүн бүтээгдэхүүн (6.2-15.2%) эзэлж байжээ. ХХДӨ-өөр өвчилсөн 2 хүн тутмын нэг нь хордлого үүсгэсэн гэж сэжиглэж байгаа хоол, хүнсийг гэртээ хэрэглэсэн байгаа нь хүн амын дундах ариун цэвэр, эрүүл ахуйн дадал хангалтгүй, хүнс хоолыг аюулгүй хадгалах, бэлтгэх, хэрэглэх мэдлэг дутмаг байгааг илтгэж байна.
ХХДӨ-нөөс сэргийлэх арга зам
ХХДӨ-нөөс сэргийлэхийн тулд хүнстэй харьцагч бүх хүн ДЭМБ-аас гаргасан Аюулгүй хоол хүнсний 5 түлхүүр зарчмыг дагаж мөрдөхийг зөвлөж байна.
ХХДӨ-нөөс сэргийлэхийн тулд эдгээр зарчмыг зөвхөн хүнсний үйлдвэр, хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газрууд зэрэг хоол хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хэрэгжүүлэхээс гадна хоол хүнсийг гэрийн нөхцөлд бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэхэд хэвшүүлэх шаардлагатай.
Түлхүүр 1: Цэвэр байх нь бичил биетнүүд өсч үржин, тархахаас урьдчилан сэргийлнэ.
- Хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах
- Хоол хүнс бэлтгэхэд хэрэглэдэг бүх гадаргуу, сав суулга, багаж хэрэгслийг тогтмол угааж цэвэрлэх, халдваргүйтгэх
- Гал тогоонд шавьж, мэрэгч, бусад амьтан орохоос сэргийлэх
Түлхүүр 2: Болсон түүхий хүнсийг тусгаарлах нь бичил биетнүүд дамжихаас сэргийлнэ.
- Түүхий мах, далайн гаралтай хүнсийг чанаж, болгосон хүнсний зүйлсээс тусад нь хадгалах
- Мах, ногооны тавиур модыг бусад болгосон хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах
- Хүнс худалдан авахдаа шууд хэрэглэх бэлэн хоол хүнсийг түүхий хүнстэй холихгүй байх.
- Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших
Түлхүүр 3: Хоол хүнсийг гүйцэд болгосноор бичил биетнүүд устдаг.
- Хоол хүнсийг 700С-аас багагүй хэм хүртэл нь чанаж, болгож хэрэглэх
- Хоол хүнсээ богино долгионы зууханд халаах бол зориулалтын сав ашиглан үе үе хутган гүйцэд халааж хэрэглэх
- Шөлтэй хоолыг буцалтал нь, малын мах, тахиа, шувууны махыг ягаан шүүс гарахгүй болтол нь гүйцэд чанаж болгох
Түлхүүр 4: Хоол хүнсийг зохих хэмд хадгалах нь бичил биетэн өсч, үржихээс сэргийлнэ.
- Болгосон хоолыг хэрэглэхийн өмнө халуунаар нь (600С-аас дээш хэмтэй) хадгалах ба тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаагаар байлгаж болохгүй.
- Түргэн мууддаг хүнсийг худалдаж авсан даруйдаа хөргөгчинд (50С-аас бага) хийж хадгалах
- Хүнсийг хөргөгчинд хэт удаан хадгалахгүй байх
- Хөлдөөсөн хоол хүнсийг тасалгааны хэмд гэсгээж болохгүй, харин богино долгионы зууханд, хөргөгчний хөргүүрийн хэсэгт, эсвэл хүйтэн усанд барьж гэсгээх
Түлхүүр 5: Ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонгох нь бохирдлоос сэргийлнэ.
- Ундны усаа баталгаатай эх үүсвэрээс хэрэглэх
- Усыг буцалгаж хэрэглэх
- Хүнсний ногоо, жимсийг угааж хэрэглэх
- Ариутгасан сүү зэрэг боловсруулалт хийсэн, аюулгүй хоол хүнсийг сонгож хэрэглэх.
- Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
- Ус авах, хадгалах савыг цэвэр байлгах
Эдгээр 5 түлхүүр зөвлөмжийг иргэн та амьдралдаа хэвшүүлснээр ХХДӨ-нөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадна. |
| Хоол хүнсээр дамжих өвчин, түүнээс хэрхэн сэргийлэх вэ? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Он гарснаас хойш 1222 гадаад иргэнийг албадан гаргажээ 18:40 Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253
|
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 »»
|
|
Өчигдрийн түгжрэл зам тээврийн 12 осол гарснаас үүдэлтэй гэв 18:38 Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий.
|
Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий. »»
|
|
Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү 18:35 Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг
|
Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг »»
|
|
Л.Эрдэнэчимэг: Татвараас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байна 15:51 УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. »»
|
|
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр боллоо 15:39 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
ОБЕГ: Барилгад гарсан галыг унтраахаар ажиллаж байна 12:05 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр
|
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр »»
|
|
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ 11:56 Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж,
|
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж, »»
|
|
Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох нь нэмэгдэж байна гэв 10:51 Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар
|
Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар »»
|
|
Аж ахуй нэгжүүдэд хугацаатай үүрэг өгсөний дагуу бүх сумдад шатахуун нийлүүлжээ 10:48 Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж
|
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж »»
|
|
Сумын захиргааны байранд өрөө тохижуулж үнэ төлбөргүй амьдарч байжээ 10:46 Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд
|
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд »»
|
|
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно 10:33 Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ.
|
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ. »»
|
|
Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ 10:03 УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж
|
УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж »»
|
|
Төрийн тахилгат Алтай Таванбогдоос улаан номонд орсон цоохор ирвэс агнаж, өвчсөн байжээ 09:54 Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж
|
Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж »»
|
|
Улсын II дугаар төв эмнэлэг 8 хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийжээ 09:31 Улсын II дугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил
|
Улсын II дугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил »»
|
|
Хойд хөршөөс хоёр мөнгө хоёр хүрэл медаль хүртлээ 09:28 ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов.
|
ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов. »»
|
|
Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн асуудлыг шийдвэрлэвэл их наядаар тоологдох мөнгө орж ирнэ 09:27 УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн
|
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн »»
|
|
Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан хэмээв 09:25 Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэрээ
|
Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэрээ »»
|
|
Зургаан байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов 09:23 Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн
|
Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн »»
|
|
Элчин сайд Ричард Буанган: Монголын хүүхдүүдийн ирээдүйн талаарх мөрөөдөл, хүсэл эрмэлзлээ шингээсэн захидлуудыг унших сайхан байлаа 09:19 “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт
|
“Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ 15:23 Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ.
|
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ. »»
|
|
УИХ-ын өнөөдрийн чуулганд 126 гишүүнээс 64 нь иржээ 10:32 УИХ-ын өнөөдрийн чуулганд 64 гишүүн ирц бүрдүүлэн иржээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн
|
УИХ-ын өнөөдрийн чуулганд 64 гишүүн ирц бүрдүүлэн иржээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн »»
|
|
Пара пауэрлифтингийн тамирчин Д.Жигмэд алтан медалийн болзол хангалаа 10:24 Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 146 кг
|
Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 146 кг »»
|
|
Улсын хил зөрчихийг завдсан үйлдлийг таслан зогсоолоо 10:23 Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу
|
Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу »»
|
|
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2.0 хувийн татварыг хүчингүй болгохтой холбоотой “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10:13 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хуралдаан гишүүдийн 50.9 хувь буюу Улсын Их Хурлын
|
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хуралдаан гишүүдийн 50.9 хувь буюу Улсын Их Хурлын »»
|
|
АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн усан доорх шатрын дэлхийн аварга болжээ 10:11 АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн стандарт бус тоглолтоороо алдартай билээ. Тэрбээр саяхан
|
АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн стандарт бус тоглолтоороо алдартай билээ. Тэрбээр саяхан »»
|
|
Монгол Ардын намын дарга Н.Учрал СДМЗХ-ны залуусын диалогид оролцов 10:07 Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос
|
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос »»
|
|
ТБХ: Төсвийн гүйцэтгэлийн талаарх сангийн сайдын мэдээллийг сонсов 10:00 Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн
|
Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн »»
|
|
Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал, унтраах ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлага зохион байгууллаа 09:50 Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр
|
Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр »»
|
|
БОХХААБХ: Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ 15:37 Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Засгийн газраас
|
Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Засгийн газраас »»
|
|
Авлигатай тэмцэх газраас “Цемент шохой” ХХК-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна 15:34 Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай
|
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Гамшгаас хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа "ой, хээрийн түймрээс сэргийлэх" чиглэлд анхаарч ажиллана 13:22 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа. »»
|
|
Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо 12:32 Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө
|
Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь хотын төвийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой 12:30 “Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км »»
|
|
Эмээлт захад ямааны арьс ₮57000, хонины нэхий ₮3000 байна 12:00 Өвлийн улиралд иргэд идэх махаа нөөцөлж бэлддэг. Тиймээс малчид малын мах, түүхийн эдээ худалдаалж боловсруулдаг.
|
Өвлийн улиралд иргэд идэх махаа нөөцөлж бэлддэг. Тиймээс малчид малын мах, түүхийн эдээ худалдаалж боловсруулдаг. »»
|
|
Алба хаагчдад мөнгөн урамшуулал олгож, батламжийг гардууллаа 11:43 Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Зоригтбаяр Төрийн алба хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн
|
Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Зоригтбаяр Төрийн алба хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн »»
|
|
Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө 11:18 Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 8.9 мм тунадас орсон ба өмнөх жилээс 2.5, олон жилийн
|
Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 8.9 мм тунадас орсон ба өмнөх жилээс 2.5, олон жилийн »»
|
|
Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтыг шинжлэн судална 10:00 УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр үргэлжилж байна.
|
УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр үргэлжилж байна. »»
|
|
Жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг 14:41 Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар
|
Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар »»
|
|
ДЭМБ-аас жин бууруулах үйлчилгээтэй эмийг анх удаа санал болголоо 14:38 ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой
|
ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой »»
|
|
Хулгай цэгцэрч, хулгайчид чичирч байна 14:34 Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй
|
Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй »»
|
|
“УБТЗ” ХНН нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 14:25 Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг.
|
Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг. »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ 13:40 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эргүүлэн авлаа 12:57 Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг
|
Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг »»
|
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 7.6 баллын газар хөдлөлт болжээ 10:46 Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын »»
|
|
“Чингис” хааны дүрд тоглосон ӨМӨЗО-ны жүжигчин Б.Баасанжав гэр бүлийн хамт Монголд иржээ 10:39 “Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг
|
“Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг »»
|
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Медведев: Вашингтон Европын холбоог амьтан сургах мэт номхруулж, захирч байна 12:23 ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний
|
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний »»
|
|
АНУ-д гурван өдөр хэлэлцсэн нь үр дүнд хүргээгүй тул Зеленский Европыг зорино 11:02 АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ.
|
АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ. »»
|
|
“Netflix” компани “Warner Bros Discovery”-гийн студи, стримингийн салбарыг $72 тэрбумаар худалдан авна 09:58 “Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн
|
“Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Путин: Донбассаас украинчууд ухарна эсвэл цэргийн хүчээр хяналтдаа авна 13:54 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ. »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 12:19 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг »»
|
|
Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна 11:53 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|