 |
|
 |
|
Цоодолын Хулан Гэгээ татсан АНУ хатан |
|
|
 |
|
 |
Цоодолын Хулан Гэгээ татсан АНУ хатан
2013-07-09Орхон түшээ мөрний чулуудыг усны хэл долоон мөлийлгөсөөр ч, он цагийн тэртээд монгол ахан дүүс нэгнээдээ мэс агсаж довтолсныг аль болох хурдан мартуулах гэсэн юм
шиг сувдан хэлхээт их усан эргээдээ гэв гэнэхэн цалгиа цацаж дүрсгүйтнэ. Усны дэргэд ирэхээрээ яагаад хүн бодол болдгийн учрыг бүү мэд, төв халхын энэ их ус эгэл тэргүүтний бүү хэл, эрдэмтэн мэргэдийн хүртэл эргэлзээ сэрвэлзээг хөдөлгөж, түүхийн яагаад гэдэг асуултын хариуг дотроос нь нэгжиж шаналгаад, гуниг уйг ч төрүүлдэг нь магад аа.
Харин энэхүү гунигийн хөллөгөөт асуултын нэгэн хариу тайлал болохыг зорьж нэгэн уран бүтээл мэндэлсэн нь АНУ ХАТАН кино юм. Нэрнээсээ бүсгүй, эмэгтэй зохиолчтой, эмэгтэй найруулагчтай, эмэгтэй гол дүрийн жүжигчинтэй энэ кино саявтархан нээлтээ хийж, үзэгчдийнхээ шалгуур дэнсэн дээр очлоо.Б. Шүүдэрцэцэг хэмээх уран бүтээлийн нэрээрээ олонд нэршиж, бүтээлүүд нь таашаагдан соёрхогдсон зохиолчийн яг төрсөн өдрөөр нийслэлийн кинотеатруудад зэрэг зэрэг гарч эхэлсэн АНУ ХАТАН киног нь үзлээ.Киноны нээлтэд Шүүдэрцэцэг, түүний хань Болдхуяг нарын урьж залсан зочдоос олны танил эрхмүүд нэлээд харагдсан нь киногоо сурталчлах, мэргэжлийнхэнд үзүүлж үг хэлүүлэх, мөн мэдээж, асар богино гэж болох хугацаанд бүтсэн киноныхоо мөнгө санхүү тал дээр анхаарсных ч биз, аливаа кино Монгол улсад төдийгүй, олон улсад ч хамгийн өртөг өндөртэй “тоглоом” шүү дээ… Иймэрхүү бодол тээж үзэгчдийн танхимд анх орж ирээд, дэлгэцээс унах бүүдгэр гэрлийн хувилгаанд киноны баатруудтай зэрэгцэн гурван цаг амьдарлаа. Цагаа харах завдалгүй нэг л мэдэхэд өнгөрсөн энэ гурван цагт Монгол угсаатны нэгэн үр удам –Баруун Монгол,түүний дотор торгууд түмний маань домог хайлангийн язгуур болж мандсан гайхамшигт Ану хатан, Галдан бошигт нарын хайр, ханилал,баатарлал тэмцлийг хэрхэн өрнөхийг харж анирдаад нэгэн үеийн уран бүтээлч анд Шүүдэрцэцэгтээ болон бусад бүсгүй голдуу уран бүтээлчиддээ ихэд олзуурхан баярлалаа.
Галдан бошигт нарын тэмцлийг түүхэн өөр цаг үеүдэд янз янзаар тайлбарлаж, алийг нь чухам түүхийн сурах бичигт оруулахаа мэдэхээ больчихсон шахам өнөө үед эл сэдвийг гогодож авах, түүгээр кино хийх нь баргийн хүний зориг хүрэх ажил биш ээ гэдгээс ацаг тавин цааш дурдсугай.
Баруун Монголын маань харлаг агаад цэнхэрлэг уулсын сүр үзэгчдийг дуу алдуулан тодрох нь энэ киноны нэрийн хуудас гэж болно. Элстэй судгийн наахантай, ээрмэгхэн зэлүүд талд, нас биед дөнгөж хүрч яваа хөвгүүд охид нум сумаар бай харваж өрсөлдөн наадахад охин Анугийн тавьсан сум эрчлэн исгэрэн одохдоо алс Утайгаас гэрээдээ дөтөлж яваа залуухан идэр Галдан хувилгааны жуузыг харван алдаж буйгаар үйл явдал эхэлдэг. Чухам эндээс өрнөж эхэлж буй тус киноны улаан шугам нь Галдан Ану хоёрын хайр сэтгэл мөн боловч энэхүү хайр сэтгэлийн харилцааг тойруулан өрж шавж тусгаар тогтнолын сэдвээр чөлөөтэй сэтгэх, таамаглах эрхийг үзэгчдэд өгч байгаагаараа эл уран бүтээл онцлогтой юм. Түүхэн том үйл явдлуудыг заавал нүсэр болхи тайз, хэрэгтэй үгүй олон оролцогчоор хүч түрэн шийддэг киноны үе өнгөрсөн байна. Гээд энэ кино билэг тэмдэг төдий хэдэн хүн байн байн баруун зүүн тийн гүйлдэж “массовк”дсан даржин бүтээл огт биш ээ, түүхээ эргэж харах гэсэн буяны садангуудын тус дэмээр юугаар ч дутаж гацаагүй нь анхнаасаа ажиглагдана. Найруулагчид залуужиж, улам овсгоотой, улам гярхай шийдлүүдээр үзэгчдээ мялаах болсон өнөө үед эмэгтэй зохиолч, эмэгтэй найруулагчаас л гарах нарийн нандин, чимхлүүр сэдэл, “дуран ажиллагаа”, өрөлт тавилтын холбоосыг харж болно. “Аватарынх” шиг огцом уналт халил, усан доторхи зураг авалт…цөм шинэ санагдсан. Найруулагч Т.Алтантуяа гэдэг авьяаслаг, мэдрэмжтэй залуу хатагтайн нэрийн хуудас болсон энэ кинонд хашир сайн,хуучны найруулагч Г.Жигжидсүрэн гуай зөвлөхөөр ажилласан байна билээ. Ардын цолтой жүжигчид, Мягмарнаран, Сарантуяа нар ч уг бүтээлд донж, нүнжиг нэмсэн нь үзэгчдэд таалагдах шиг болсон.Гээд энэ кино бидний үеийнхний, өөрсдийнх нь нэрлэснээр “Мөрөөдлийн багийнхны” кино болох олон урьталтай . Урьд өмнөх кинонуудад улиг болтлоо давтагдсан дүр төрх, жишээ нь амаа ангайн тэнэг хээгүй байдлаар үе үе инээлдэх баатруудын хүдэр бадир бие бялдар, сахал самбай болсон нүүр царай энд алга. Хямд, бүр одоо гараад л Тосон торгоос авчихаж болохоор элбэг олдох торго дурднаар умайлгаад өмсүүлчихдэг, эсвэл энэ чинь тэр киноны баатрын хувцас бүтнээрээ тууж явах чинь вээ гэмээр, цаг үеийн хонгилд төөрчихсөн дээл хувцас энд алга. Уламжлалт дээл хувцсыг үзэхийн аргагүй болтол өөрчлөн, энгэр хормойг нь шалдлан таначихдаг,этгээдлэн салбайлгадаг, заримдаа ч Харбины гуанзны цай зөөгчдийнх шиг “одоочилдог” эндүүрэл энэ кинонд бас л алга. Ерээд оноос эхлэн түүхэн сэдэвт киноны хэл гэж авахын аргагүй юм болоодохсон,тэгсүү ингэсүү…сугай сүгэйгээр бульдсан юм ч энд алга. Үүнээс л хамгийн айж байлаа даа. Дүрүүдийн нэр ч түүхээ түшиглэсэн тулдаа есөн шидийн “Борогчин, Алтжин гэх мэтийн элдэв “жингүй” , юухан хээхэн дээр ч атугай барим тавим ажиллаж дэглэж чадсан нь харагдаад байгаа юм. Жишээлбэл,манайхан бултаараа бүдүүлэг нүүдэлчин,малын арьсыг буруу харуулж өмсөхөөс өөр гоёогүй , махнаас өөр гүнцэггүй гэж будилагсад, үндэстнээ басагчид зөндөө л таардаг бол энэ кинонд өвөг дээдэстээ хүндэтгэлтэй ханджээ. Найрын хэсэгт тавагны идээндээ анар, тоор, нар хамба, нанжин чавга мэтийн амттан байлгасан нь анзаарсан хүнд бага зүйл биш, тэр үед гадаад худалдаа харилцаа хэчнээн өргөн дэлгэр байсныг, бид ерэн оноос биш, тэртээ дээр үед л гэхэд овоо юм үзэж нүд тайлсан байсныг үг дуугүй хэлж өгнө. Хатны дээлийн шүр сувд, алт мөнгөн эдлэлийн ур хийцний талаар нарийн яривал их юм гарна,илүү баярхаж, “ориг” гэгддэг зүйлсийг энд тэндээс зээлдээд, үзэгчдийг алмайруулж болох байлаа, гэхдээ энд ч бас монголын эрт эдүгээгийн эмэгтэйчүүлийн нүнжгийг дордуулахгүй,буян хишгийг гомдоохгүй гэсэн оновчтой зөв сэтгэл тувт яваад байгаа нь маш хөөрхөн юм л даа.
Үнэхээр сэтгэл ханхалсан, дахин хэлье, сэтгэл ханхалсан уран бүтээл болж чаджээ. Киноны сүншиг энд л байна. Сэтгэлийн оролцоо найрлага их тусмаа уран бүтээл сайн болдгийг, өчүүхэн алдаа сэлтийг нь ч өршөөх шалтаг олддогийг мэргэн ихэс мэдэх байх. Ерөнхийлөх, хавтгайруулах, магтахын тулд магтахаас зайлсхийхдээ үзэгчдэд хүрэх, санамж өгөх ямар үг өгүүлбэр, гох санаа байна вэ гэдэг дээр түр тогтноё.
Монголчуудын унал буурлын үеүдийг хоорондын эв эеэ хичээхгүй, жаахан сэрвийгээд ирэхээрээ ямаан омогтой, баярхуу, нэгнээ заавал сөгтгөж авч байж салах гэдэг муж зантай нь холбодог ч ахан дүүс, хадам хүргэн, овог аймаг дотроо хагаралдахыг далдуур буруутгасан үйл явдлын хэлхээсээр эхэлдэг түүхэн зохиол үнэндээ ховор юм. Энэ бол яах аргагүй дөгөөн авч болох ярианы сэдэв. Яриад л байсан, цэцэрхээд л байсан,яс юман дээр сургамжлан үзүүлсэн энэ мэт уран бүтээл олон билүү? Хааны ор суух угсаа залгамжлагчийг явж явж хамгийн ойрынх нь хэн нэгэн хороож орхидог заваан түүхээр хахсан бага хаадын үеийг иймээр төсөөлж болох юм шиг санагдаж байна. Баруун монголынхны гурван үсэгтэй фракцийн тухай шивэр авир хийж, нөгөө л үхэр зангаар биесээ сэждэг монгол араншин балраагүй өнөө цагийнханд дохио болгох гэж ч энэ санааг зохиолч маань зориуд орхисонгүй нь ямар сайшаалтай вэ?Шүүдэрцэцэг зүгээр нэг хайр дурлалын сэдэвт хошин паянг, дэлгэцээр эрээлжилсэн олон кинонцорыг элбэг зохиочихно, өдөртөө гурвыг. Өөрөөсөө нэхэгдсэн энэ бүтээлээ амьтанд муу хэлүүлж, атаа хөдөлгөж, ад гүйлгэсэн бүтээл ч болог хамаагүй, тэрбээр өөрийгөө сорьж, зорж зурж чадаж байгаа нь гайхамшигтай. Үүнийхээ төлөө сайн муу үг дуулаг, бас л хамаагүй, манайд юм хийдэг хүнд дургүй нь үнэн юм хойно! Цаг үеэсээ босч өндийж, түүхэн сургамжуудыг хашгирах зохиолч цагаа тулахад тийм ч олон байдаггүй юм шүү. Ихэнх нь бүх үзэл сурталд эвийн цавуу байх гээд хүнтэй, төртэй мууддаггүй юм. Шүүдэрээ үүгээрээ ч” том” байна. Шүүдэрцэцэг, нөхөр нь баруун аймгийнх уу? Ингэж асуух, хэн нэгнийх нь захиалга гэж хардах хүн ч олон гараадахсан. Үгүй ээ, аль нь ч биш, тэд зүгээр л монголчуудын эв нэгдлийн төлөө санаа зовж, энэ их хар атаа, хар мөнгө, хар эрх мэдлийг уран бүтээлээрээ эсэргүүцэн тулж яваа сэхээтэй, гэгээлэг гэр бүл,өнөө цагт хэн нь хэн бэ, хэдийн тоо вэ гэдгээ мэдэх хоёр сайхан уран бүтээлч юм.
Хайр сэтгэлийн харилцаан дахь бүсгүй хүний дотоод сэтгэлийг өнгөлөгхөн нүүр царай, өмссөн дээлийн оёос хуниас, үг яриа, үйлдэл хөдлөлтэй нь хамгийн мэдэх хүний хувьд түүний урласан Ану их гоё, зоримог, давтагдашгүй, нэг тийм монгол,өөрийгөө зольж хүртэл чадсан шинэлэг сайхан Ану болжээ. Алдарт зураачийн хөрөг дээрхи, эрээн бар дагуулан зугаацаж яваа хатан биш, ханийнхаа төлөө зовж жаргаж,хүүхдээ бүлээрэхэд тэврэн бүүвэйлж, их замын эхэнд сүү өргөж, төрхөм хол ёс чангад ээж аавдаа ч гүйгээд очиж чадахгүй, яг л байдаг, үнэндээ түүхэнд ч ийм л байсан даа өөр яав гэж,тийм л эгэл эрхэмсэг бүсгүй хүний дүр босчээ. Жүжигчний хувьд анхны алхмаа гэгээлэг, бүх утгаараа гэгээлэг эхэлсэн Отгонжаргалдаа ч баяр хүргэмээр байна. Отгонжаргалыг энэ уран бүтээлд дагуулан олж ирсэн хүн мандтугай, хиймэл, будмал, хөшсөн, хөхөрсөн охид хүүхнүүдээс анхи өөр, бодол ухаан гэрэлтсэн харцтай, үнэхээр үзэсгэлэнтэй хатныг бүтээж чадлаа, дүү минь. Ану хатны ханиа болон дэргэдэх улсаа ятгаж, сургаж хүмүүжүүлсэн ончтой үгсийг Шүүдэрээ өөрийн амьдралаас их удаан, цэн пунгаар түүж цуглуулсан мэт үнэтэй, ойр дотно тусах агаад тэдгээр нь “зовох цагт сэрэмж, жаргах цагт хатамж “болж олны цээжинд хадагдан үлдэх бизээ. Эрчүүлийн бүр нэг дургүй хүрмээр урвамтгай, хайрыг ор дэртэй хутгадаг гэмийг ч Ану хатан өөрийнхөөрөө өршөөн, өршөөхдөө өшөө хорслоор бус, хайраараа, халуун амиараа төлж өршөөсөнд энэ киноны ёстой нэг амин сүнс байх шиг санагдсан. Өөрөө би эмэгтэй хүн болоод ч тэр үү, тэгж тусгаж авахад яагаад болохгүй гэж? Тиймээ, эр хүн бол эр хүн, гэхдээ тэд эмс бидний өмнө аанай л том болсон хүүхэд, хайр горьддог,зоригжуулж байхгүй бол шантардаг , баатрын хуяг дуулгатай ч бариувтай нялх адил эрхлүүлж, залж байхгүй бол эвийхэн амьтад гэдгийг үйл явдлын хэлхээсээр мөн л хэлсэн. Бүсгүй хүнд эх орон нь хэн юм бэ? юу юм бэ? Харин тийм ээ, ээж аав, үр хүүхэд…хамгийн гол нь хайрт хань нь. Хамгийн элгэн хайртай бүхэн нь л эх орон болохоос бус, хоосон үзэл суртал, эд мөнгө, эрх мэдэл бол бүсгүй хүнд хоосон чанартай адил, үүгээрээ бүсгүй хүний хайр эрчүүлийнхээс хахь ондоо, өндөр дээгүүр! Ганц сайхан харцных нь төлөө, ханьдаа урам өгч, хамт байгаагаа харуулах л гэж агшинхан зуурт сатаарахдаа манжийн хорт сумаар сэт харвуулж Ану хатан амиа алдаж байгаа юм… …Дараа нь Галданбошигт, өнөөг хүртэл зарим нь шүд амаа зуун бачуурч нэрийг нь дурсдаг заналт, дайчин эх оронч Галданбошигт хэн ч биш, юу ч биш болсон… Ганц хүүгээ манжуудад алуулах болтлоо доройтож,хэдэн оны дараа Ховдод, ганцаар шахам амьдарч,хатгаагаар үхсэн ч гэх. Түүх аймаар шүү.Энэ чинь амьдрал юм аа. Галданбошигт, Данжлаа нарын дүрийг бүтээсэн залуусын даруухан агаад эрхэмсэг, монгол эрсийн төрх үзэгчдэд хүрч, илүү дутуу маяг үгүй нь хүртэл сэтгэлд нийцтэй байсныг яахин мартах вэ. Киноны хөгжмийн зохиолч С. Сансаргэрэлт эхийн космо аялгуу дотор орж шаналгаад, хяруу унасан талд намрын салхи үе үе сийгэх мэт хөндүүрхэн сэтгэлтэй гарч явах бас нэг шалтгаан болоодохсон. Гэвч ийм баян,ухаж төнхөж бодох юмтай ,илгээмжтэй энэ киног энэ л аялгуутай нь олон олон залууст үзүүлж сонсгох юмсан. Амарчилж, залхуурч,урлаг болоод урлагийнхныг түрийвчээр хэмжиж, ядмаг оюуныхаа хэрээр банждаг ,өөрсдөө юу ч хийхгүй хэрнээ бусдыг элэглэж нүхнээсээ үл гаран хошгирох тарвага шиг юмнуудыг шилэн хүзүүн дээр нь дарж байгаад үзүүлж байхсан гэж бас бодогдож байна билээ. Киноны үнэ цэнэ эндээ бас байнаа.
Ану хатны гэгээ татсан харц, Монголын кино урлагт гэгээ татуулан орж ирсэн шинэ үеийнхний эл кино, Шүүдэрцэцэгийн уран бүтээлээ хөгжөөн хөөрөгдсөн авьяас, урам зориг, түшиг тулгуур…цөмөөрөө нийлээд ирэх цагийг түнэр харанхуйгаас гэтэлгэх зулын гэрэлд нэгдэх болтугай
Эх сурвалж:Mass.mn |
Цоодолын Хулан Гэгээ татсан АНУ хатан |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (11) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин яасан нуршуу, ясан их долдойдсон бичвэр вэ? хулангийн шулгууд гайгуй гэхдээ чи цэцэн тэнэгийн шилдэг жишээ...их ******** шүүмж байна...урлагийн нэр барьсан банзлууд
2013-08-16 | 14:33:46 | 103.11.195.188 | |
Зочин sayhan olj unshsan shuudertsetseg ch geh shig gedeg shuumjiin hariu l bish shuu hulaan.
2013-07-29 | 18:49:46 | 122.201.18.47 | |
Зочин Долигнох долигнохдоо Мандухай цэцэн хатан киног доош хийгээд байхдаа яахав дээ
2013-07-24 | 13:19:37 | 124.158.79.4 | |
Зочин МНИЙ бодлоор зугээр найздаа дэмжлэг узуулэх,хамт шоуддаг сайн найз чин хэвээрээ шуу гэх ууднээс дугнэлт хийсэн байх
2013-07-23 | 07:38:18 | 122.201.18.9 | |
Зочин Чамайг ийм даржин зохиолчийг ингэж дээш нь татана гэж даанч бодоогуй,,ном зохил уншиж сурсан захийн хун,шуудэрцэцгий зохиолч биш,зохиол бичих гэж оролдогч гэдгийг мэднэ ш дээ. Би хувьдаа кхувьдаа уурийгсинь тас шутэж бвйсан даанч ийм росший н зохиолчид ингэж т******** зассанд гутарчихлаа.
2013-07-23 | 07:33:30 | 122.201.18.7 | |
Зочин Тийм шуу.сайн болсон байна лээ. хулан мундаг болохоор унэхээр олж харжээ.
2013-07-22 | 20:45:32 | 103.11.195.196 | |
Зочин тэр улс төрийн ********ибан, тийрэх болсон шуу дээ
2013-07-19 | 00:04:05 | 122.201.18.179 | |
Зочин н********и н********и
2013-07-18 | 02:38:04 | 84.132.3.35 | |
Зочин гуна гуна гэсэн шулгээ бичээд л явахгуй бас н********у н********и гэсэн нийтлэл бичээд байхийм аа
2013-07-18 | 02:37:26 | 84.132.3.35 | |
Зочин Хулаан чи даанч яв даа ингэж доошоо орох гэж, бичсэн шулгийг чинэ уншиж ухаанийг чинэ бишэрч байлаа гэж.. 2 узууртэй зуу байсий********. Очиж очиж Монголийн утга зохиолийн нэрийг барисан 1 ******** ********хан зохиолчирхуу уманд ямар их долигнож байнаа. Чи оороо мэдэж л байгаа ш дээ. Ямар ******** зохиолч гэдгийг. Чамд архи согноо юу, ахиухан бор ум ********ган дээр чинэ тавиа юу л гэлтэй байна даа.
2013-07-14 | 10:16:22 | 75.21.90.2 | |
Зочин чи шударга xун биш билүү долигноx гэж
2013-07-09 | 10:33:12 | 108.28.104.20 | |
|
|
|
|

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ 14:15 “Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцааны ханш оргил түвшнээсээ 20 гаруй хувиар буурчээ.
|
“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцааны ханш оргил түвшнээсээ 20 гаруй хувиар буурчээ. »»
|
|
Эдийн засагч Н.Ууганбаатар: Төв банк олон нийтэд илүү нээлттэй болох, мэдээллийн давтамжаа нэмэгдүүлэх нь маш зөв шилжилт болно 14:11 Төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёр нэг чигт харж хараахан чадахгүй л байна уу гэж харсан. Засгийн газар
|
Төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёр нэг чигт харж хараахан чадахгүй л байна уу гэж харсан. Засгийн газар »»
|
|
Гавьяат дасгалжуулагч С.Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллана 14:02 Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Сүхбаатарын Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллахаар болжээ.
|
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Сүхбаатарын Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллахаар болжээ. »»
|
|
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Төр, төсөв төвтэй эдийн засгийн хөгжлийн загвараа өөрчлөх шаардлагатай 13:04 Ирэх оны хувьд инфляцын зорилтоо 5 хувьд хүргэх нь. Валютын ханш болон төсвийн эрсдэл байгаа учраас хүүний
|
Ирэх оны хувьд инфляцын зорилтоо 5 хувьд хүргэх нь. Валютын ханш болон төсвийн эрсдэл байгаа учраас хүүний »»
|
|
Сураггүй болсон хоёр настай хүүхдийг эрэн хайж байна 12:54 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Тариалан сумын Баянхошуу
|
2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Тариалан сумын Баянхошуу »»
|
|
Зах хязгааргүй мэдээллийн ертөнцөд туйлах боломж 10:14 Интернэт хэмээх үгийг Монголд анх хэрэглээнд нэвтрүүлэхэд олон хүн эргэлзэж тээнэгэлзэж байсан үе бий. Харин өнөөдөр
|
Интернэт хэмээх үгийг Монголд анх хэрэглээнд нэвтрүүлэхэд олон хүн эргэлзэж тээнэгэлзэж байсан үе бий. Харин өнөөдөр »»
|
|
Зеленскийг Трампыг хөнөөх оролдлого, Киркийн аллагад оролцсон гэв 10:07 Украины Дээд Радагийн гишүүн Артём Дмитрук нийтлэл бичин, Владимир Зеленскийн дэглэм АНУ-ын Ерөнхийлөгч
|
Украины Дээд Радагийн гишүүн Артём Дмитрук нийтлэл бичин, Владимир Зеленскийн дэглэм АНУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Төрийн албанаас тэтгэвэрт гарсан хүмүүст олгодог 36 сарын тэтгэмжийг хоёр жил хувааж олгоно 09:49 Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж буюу 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог.
|
Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж буюу 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог. »»
|
|
Албани улс "AI" сайдтай боллоо 19:00 Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд
|
Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд »»
|
|
Амь хохирогчийн төрсөн хүү Д-д 162 сая төгрөг олгуулахыг шийдвэрлэжээ 18:43 Улсын яллагч шүүгдэгчийг бүх насаар нь хорих санал гаргалаа. Хүний амь насыг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн
|
Улсын яллагч шүүгдэгчийг бүх насаар нь хорих санал гаргалаа. Хүний амь насыг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн »»
|
|
Авто замын эвдрэлийг лазераар илрүүлэгч систем нэвтрүүлжээ 17:38 Нийслэлийн Замын хөгжлийн газар LCMS буюу замын эвдрэлийг лазераар хэмжигч систем нэвтрүүлснээ мэдээллээ.
|
Нийслэлийн Замын хөгжлийн газар LCMS буюу замын эвдрэлийг лазераар хэмжигч систем нэвтрүүлснээ мэдээллээ. »»
|
|
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна 17:05 Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн
|
Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн »»
|
|
БНСУ: Удаашралтай байгаа эдийн засгаа сэргээх зорилгоор нийт иргэдийн 90%-д 100.000 вонын “хэрэглээний купон” олгоно 17:04 Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм.
|
Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм. »»
|
|
Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна 16:58 Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Бид B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ийн,
|
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Бид B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ийн, »»
|
|
Монгол Улсад Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой “Хилчдийн өдөр” тохиож байна 16:54 МҮОХ- Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0208-р тусгай салбар “Хилчин” спорт хороотой хамтын ажиллагааны
|
МҮОХ- Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0208-р тусгай салбар “Хилчин” спорт хороотой хамтын ажиллагааны »»
|
|
2025 оны III улирлын төрийн албаны шалгалт орон даяар эхэллээ 16:53 Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг
|
Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг »»
|
|
Монголын бүх ард түмний спортын наадмын галт бамбарыг Улсын арслан Э.Батмагнай асаалаа 16:51 Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадам Улаанбаатар, Баянхонгор
|
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадам Улаанбаатар, Баянхонгор »»
|
|
“Coachella”-д уран бүтээлээ толилуулах дуучдыг танилцуулжээ 16:48 НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 17 /CNN/. Америкийн дуучин, ая зохиогч Сабрина Карпентер, Канадын поп од
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 17 /CNN/. Америкийн дуучин, ая зохиогч Сабрина Карпентер, Канадын поп од »»
|
|
Хуурамч дипломтой төрийн албан тушаалтнуудыг илрүүлж, чөлөөлнө 16:42 Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, төрийн албанд хуурамч
|
Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, төрийн албанд хуурамч »»
|
|
Цахим залилангийн 80 гаруй хувь нь фейсбүүкээр үйлдэгдэж байна 15:54 Фэйсбүүк платформоор үйлдэгдэж буй залилан нийт цахим залилангийн 80 гаруй хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна.
|
Фэйсбүүк платформоор үйлдэгдэж буй залилан нийт цахим залилангийн 80 гаруй хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна. »»
|
|
"Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь" төсөл хэрэгжиж эхэллээ 18:58 Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар 21-р зууны хөгжлийн төлөөх
|
Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар 21-р зууны хөгжлийн төлөөх »»
|
|
Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Ногоон хаш чулууны сугалаа” нэрээр иргэдийг залилж байна 10:41 Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
|
Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. »»
|
|
НӨАТ-ын буцаалтыг ирэх онд тав, 2027 оноос 10 хувь болгоно 10:38 2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв.
|
2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв. »»
|
|
Өнөөдөр тэгш тоотой автомашин хөдөлгөөнд оролцож, лхагва гарагаас дугаарын сүүлийн тоогоороо зорчино 10:29 Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын
|
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын »»
|
|
Агаарын бохирдол тархи, мэдрэлийн эмгэг үүсгэж буйг тогтоолоо 10:26 Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд
|
Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд »»
|
|
Тархины эсүүдийн ажиллагааг дуурайлган бүтээсэн хиймэл оюуныг танилцуулав 16:55 БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл
|
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл »»
|
|
О.Купер - Эммигийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин 16:49 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ 16:48 Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний
|
Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний »»
|
|
Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан гурван хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав 15:52 Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа,
|
Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа, »»
|
|
Онц ноцтой гэмт хэргүүдийн шүүх хурал ирэх лхагда гарагт болохтой холбогдуулан шүүхээс тойм гаргажээ 18:49 Тоймыг бүрэн эхээр нь хүргэе.
|
Тоймыг бүрэн эхээр нь хүргэе. »»
|
|
Цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээллийг “e-mongolia”-аар хүргэж эхэллээ 18:46 Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын
|
Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Т.Тулга дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдана 09:38 Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын
|
Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын »»
|
|
С.Ганбаатар: Дарангуйлагчийн эсрэг үг хэлсэн болохоор намайг АТГ шалгаж байна 08:53 Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Шахмал түлшийг ирэх долоо хоногт худалдаална 08:45 Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал
|
Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал »»
|
|
Даваа гарагаас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг дулаанаар хангана 21:28 Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг.
|
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг. »»
|
|
М.АНХЦЭЦЭГ: Тамирчид хоол зүй, сэтгэл зүйгээ өсвөр насны тамирчин байхаас нь бэлдэх ёстой юм билээ 20:55 Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага
|
Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага »»
|
|
Ливерпүүл хотноо болж буй Боксын ДАШТ-д манай хоёр тамирчин хагас шигшээ тулаанд хүч үзнэ 20:48 Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан
|
Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 20:25 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
2025.09.13 өдрийн 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумд 11:10 Завхан - Тэлмэн
|
|
|
"Эрхийн сонет" яруу найргийн найдмын түрүүг яруу найрагч Дамбын Одгэрэл хүртлээ 10:20 “Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа.
|
“Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа. »»
|
|
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна 09:47 2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл,
|
2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл, »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 09:39 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
Борлуулалтын гэрээт ажилтнуудыг шинэ аппликейшн ашиглах сургалтад хамрууллаа 15:37 Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
|
Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. »»
|
|
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна 15:32 ✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
|
✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. »»
|
|
|
“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ 14:15 “Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцааны ханш оргил түвшнээсээ 20 гаруй хувиар буурчээ.
|
“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцааны ханш оргил түвшнээсээ 20 гаруй хувиар буурчээ. »»
|
|
Зеленскийг Трампыг хөнөөх оролдлого, Киркийн аллагад оролцсон гэв 10:07 Украины Дээд Радагийн гишүүн Артём Дмитрук нийтлэл бичин, Владимир Зеленскийн дэглэм АНУ-ын Ерөнхийлөгч
|
Украины Дээд Радагийн гишүүн Артём Дмитрук нийтлэл бичин, Владимир Зеленскийн дэглэм АНУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Албани улс "AI" сайдтай боллоо 19:00 Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд
|
Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд »»
|
|
БНСУ: Удаашралтай байгаа эдийн засгаа сэргээх зорилгоор нийт иргэдийн 90%-д 100.000 вонын “хэрэглээний купон” олгоно 17:04 Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм.
|
Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм. »»
|
|
Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 13:07 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна.
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
Балбыг “балбаж” буй жензичүүдийн хувьсгал 15:24 Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ.
|
Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ. »»
|
|
Орбан: Европын холбоо Украины мөргөлдөөнийг ашиглан "Европын Нэгдсэн Улс" байгуулахыг оролдож байна 19:00 Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн
|
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, »»
|
|
Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалжээ 07:57 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын »»
|
|
Газа хотоос гарч явахыг оршин суугчдад уриалжээ 20:19 ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|