 |
|
 |
|
Айлын хойморт аав л суудаг |
|
|
 |
|
 |
Айлын хойморт аав л суудаг
2013-06-19Би Аваргаа дэмжинэ ээ. Энэ бол миний эрх чөлөө.  Эрх чөлөөт Монгол Улсын иргэний хувиар эдэлж буй эрх минь. Миний болон бусдын эрхэнд хэн ч халдахгүй байгаасай гэж би хүсдэг. Сүүлийн үед Ардчилсан Намыг, энэ намаас нэр дэвшигч хэн нэгнийг дэмжихээс татгалзсан л бол ардын дайснаар өргөмжлөх гээд байдаг, хараан зүхэж гутаан доромжлохыг урьтал болгодог хэсэг бүлэг бий болсон. Тиймээс үүнийг сануулж байгаа юм. Ардчиллыг анхнаас нь дэмжиж, Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөлгөөний үеэр Дарь.Сүхээгийн захыг мушгиж, нутгийн ах Сосорбарамыг бусдаас өмөөрч, Ардчилсан холбоог Дарханд байгуулалцаж, ардчиллын үйл хэрэгт хувь нэмрээ оруулж явсан мөрүүд миний намтарт бий. Өнөөдөр Б.БатЭрдэнийг дэмжлээ гээд энэ гэгээн сайхан хуудсандаа бэх дусаачихна чинээ бодохгүй байна. Яагаад гэвэл ардчилал гэдэг бол нэг намын, нэг хэсэг хүний өмч биш. Энэ бол Монголын ард түмний, миний ч, чиний ч өмч. Танд Н.Удвалыг, эсвэл Ц.Элбэгдоржийг дэмжих ямар нэгэн шалтгаан байж таарна. Надад ч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн төлөө саналаа өгөх шалтгаан бий. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар би Ц.Элбэгдоржийг дэмжиж саналаа өгсөн. Түүний өрсөлдөгч Н.Энхбаярын гар авлига, албан тушаалын хэнээ, хагарал, талцал, хөрөнгө мөнгө, хөөсөн магтаал гээд эвгүй орооцолдсон утас бүхний учгийг гогцоолдож байгааг мэдэрсний учир дэмжээгүй. Ардчиллын туг нь болж, амь насаа дэнчин тавин байж ардчилсан хувьсгалыг эхлүүлж, үзэл бодолдоо үнэнч тууштай, үзэх ном, сурах эрдмээр өөрийгөө тэтгэж, үнэн үг хэлж, үйлс зорилгынхоо төлөө тэмцэж яваагийнх нь учир би Цахиагийн Элбэгдоржийг дэмжсэн юм. Одоо бол Б.Бат-Эрдэнийг дэмжинэ. Ц.Элбэгдорж монгол түмний, монгол төрийн биш, Ардчилсан Намын албан бус дарга харагдаад байгаад нь, авлигатай хийх тэмцлийг эхлүүлсэн нь үнэн ч алагчилж хандсанд нь, хэлсэн үгэндээ эзэн болохгүй хэтэрсэн авьяастай шоучны дүрийг бүтээгээд буйд нь эмзэглэхийн учир түүнд өгөх байсан саналаа татав. Монголчууд үнэнийг дэмждэг. Хүчгүйдсэнийг өрөвддөг. Бат-Эрдэнэ ямагт үнэнээрээ, байгаагаараа л байсан. Одоо ч тэр хэвээрээ л явна. Хүрэн дээлтэйгээ, хүчирхэг төрхөөрөө, хэнийг ч үл ялгах энгүүн сайхнаараа, хүмүүсийн хүндлэл хүрээлэл дунд Монголоороо хөндлөн гулд аялсаар байна. Түүнийг амьдаар нь харахыг азын од гийлээ гэж үздэг, гар барьчихвал хишиг буяны хийморь мориллоо хэмээн сүсэлдэг түмэн олон нь түүн рүү хошууран ханарсаар байна. Түүнд элдэв хуурай хоосон амлалт хэрэггүй. Санал авахын тулд худлаа ярьж хэзээнээсээ чадахгүй. Элбэгээ Ерөнхийлөгч ээжүүдийг хоёр жил гэрт нь ажил хийлгэхгүй суулгана, гэхдээ цалин өгнө, оюутнуудын 70 мянгыг 96 мянга болгоно, таваас дээш хүүхэдтэй өрхөд сар бүр 570 мянган төгрөг өгнө, хамгийн өндөр хувиар санал өгсөн сумыг “Жишиг сум” хөтөлбөрт хамруулна гэх мэтээр амлаж байна. Монгол Улсын Төсвийн тухай хуулиар баталгаажсан аймаг, орон нутаг дахь хөрөнгө оруулалтыг өөрөөсөө гаргаад хуваарилчихсан мэтээр сурталчилж байгаа. Өнгөрсөн хугацааны өөдтэй өнгөтэй болгоныг өөрийн духан дээр наачихсан яваа. Хүн рүүгээ хандсан, хөгжлийг баталгаажуулсан хууль болгон түүнийх гэнэ. Яг үнэндээ бол Ерөнхийлөгч маань таван хууль л санаачилсан юм билээ шүү дээ. Гэхдээ тэрнийхээ хоёрыг нь буцаагаад татчихсан байна лээ. Аварга маань Ардчилсан Намтай, Засгийн газартай, УИХ-тай, Ерөнхийлөгчийн Тамгын газартай, нэг намын гарт төвлөрсөн шүүх, прокурор, СЕХ-той, орон нутагт эзэн суусан “ардчилсан” Тамгын газруудтай, асар их хөрөнгө мөнгөтэй “барилдаж” байгаа. Сурталчилгааны самбараа л гэхэд АН хэд ч солив, хэчнээнийг ч ярайлгав даа. Аварга харин ганц удаа солих шиг боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд хүчээ өгч, хувь нэмэр оруулж байгаагаа харуулахын тулд УИХ-ын гишүүд чуулганаа завсарлуулсан. БатЭрдэнийн төлөө хэд нь явж, Элбэгээгийн өмнө хэн нь гүйгээ бол? УИХ-ын дарга, Ерөнхий сайд хүртэл энэ гүйлтэд хөлсөө урсгаж байгаа. Нэр дэвшигчдийн ард байгаа хүмүүс гэсэн нэг хөгийн PR МАХН-аас явж байгаа. Яг үнэндээ Бат-Эрдэнийн ард намынх нь дарга Ө.Энхтүвшингээс өөр хэдэн хүн байгаа юм бол? Гэхдээ тэр араасаа түлхүүлж, гараасаа хөтлүүлдэг хүн биш. Өдий хүртэл туулж ирсэн зам нь өөрийнх нь л байсан. Бат-Эрдэнийн мөр баларшгүй тод. Хүн бүхэнд, монгол хүн бүрт танигддаг. Үнэний төлөө зорьсон улстөрчийн дүр нь ч гэгээтэй. Эх орноо, газар шороогоо, шударга үнэнийг л дээдэлсэн. Түүнийхээ төлөө тэмцсэн. Тэр албан тушаалын хойноос гүйсэн бол Ардын Намынхан Аваргадаа сайдын суудал өгвөл өгчих л байсан байлгүй. Эрх ашгийн элдэв сонирхлоор нэгдсэн бүлэглэл фракцад тэр нэгдсэнгүй. Ийм хүнийг эгнээндээ багтаачихвал бид хүчирхэг харагдана гэж тооцоолоод гуйлт хүсэлт дайсан л байлгүй. Тэр хоёр нүүр гаргадаггүй, нэг л Бат-Эрдэнэ байж чаддаг. Аварга ямар байсан, тэр хэвээрээ л үлдсэн. Өөр болсон нь бол түүний улстөрчийн зиндаанд дэвшсэнд л байгаа байх. Шударга улстөрч Монголын төрд хэд байгаа бол? Хуруу даран тоолбол нэг гарынхаас хэтрэхгүй дээ. Би харин Бат-Эрдэнийг шударга улстөрч гэж хэлж чадна. Дарга харж далбайдаг, далдын хонжоо мөрөөдөж бүлэглэдэг энэ цагийн улс төрд түүн шиг ямар нэгэн атгаг эрх ашигт хөтлөгдөлгүйгээр намын даргаа, Ерөнхий сайдаа огцруулах шаардлага тавьж чадах нь хэн бол? Авлигатай тэмцэх ажлыг нэлээд хударгаг үй, хүчирхийлж эхлүүлсэн хэдий ч энэ бол Элбэгдоржид ногдох гавьяа мөн. Гэхдээ Г.Батхүү юм уу, “Женко” Баттулга, магадгүй Э.Бат-Үүлийн нэр холбогдоод ороод ирвэл “бариад шалга” гээд хэлчих боломж Элбэгээд олдох болов уу. Би лав эргэлзэж байна. Харин Б.Бат- Эрдэнэ бол “барь, хорь” гэхгүй юмаа гэхэд “шалга” гээд хэлчихэж чадна гэдэгт би итгэж байна. Айлын хойморт аав л суудаг. Хойморт суудалтай аав ханхайж, дүнхийж байх ёстой. Түүнээс түшиг, нүнжиг үнэртэж байх учиртай. Ийм хүнийг төсөөлье гэвэл Бат-Эрдэнэ л харагдаад байгаа юм даа. Аав хэрвээ хүүхдүүддээ худлаа хэлчихдэг бол нөгөө сайхан нүнжиг нураад л унана. Нэгэнд нь болохоор “Миний хүү дан дээлтэй явсан нь дээр” гээд байх мөртлөө нөгөөд нь давхар дээл өмсүүлээд, зузаалаад байвал тэр аав биш. Монгол төрийн хойморт жудгийн дутал, нүнжгийн хомсдол нүүрлэж байгааг хүнээр хэлүүлэлтгүй бид бүгдээрээ мэднэ. Бат-Эрдэнэ шиг жудагтай, нүнжигтэй эр хүн хойморт суугаасай гэж би хүсэж байна. Энэ бол зөвхөн миний биш, монголчуудын хүсэл итгэл гэдэгт эргэлзэхгүй байна. Төрийн тэргүүн болох хүн ЗӨВ ХҮН байх ёстой. “Зөв хүн” гэсэн хэлц монгол хэлэнд бий. Худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй, ёс жудагтай, нэр нөлөөтэй, түшиг нүнжигтэй хүнийг ийн хэлдэг. Монгол төрийн хойморт суух Ерөнхийлөгч хүнд энэ мэт олон шалгуур тавьж болно оо. Чухлаа хүрвэл размер ч чухал. Ангела Меркелийн суган дор үзэгдэх, арван таван үе өрсөн тавгийн идээний араас цухуйхгүй байх нэг их сайхан харагдахгүй л байсан шүү, үнэнийг хэлэхэд. Гэхдээ энэ бол хамгийн чухал нь биш. Монголын улс төрд ёс зүй алдарч, Монгол төрөөс жудаг алсарсаар байгааг нөхөх нь л хамгийн чухал болоод байна, энэ цаг үед. Бат-Эрдэнэ аварга шиг “Миний нэр цэвэр. Гар цэвэр. Сэтгэл цэвэр” гээд шууд хэлчих аавын хүү Төрийн хойморт хэд байгаа вэ? Яагаад Элбэгээ хэлж чадахгүй байгаа юм. Бохирдсон, хиртсэн энэ заваан улс төрөөс чинь ард түмэн цээрлээд, цэвэр эрүүлийг хүсэмжлээд байна шүү дээ. “Цэвэр” гэдэг улс төрийн ухагдахуун хиртэй, тоостой гарын тухай ойлголт биш. Авах идэхийн шуналдаа хөтлөгдөөгүй, албан тушаалын наймаа хийгээгүй, авлига хээл хахуулиар амь, албаа ашиглаагүй хүнийг “Нэр цэвэр, гар цэвэр хүн” гэж монголчууд, Монголын улс төр тодорхойлдог юм. Сэтгэл нь ариуссан хүн гэж Аваргыг хэлэхгүй бол хэнийг хэлэх юм бэ? Тэр шүтдэг шашинтай, гэхдээ мухар сохор биш, зүрхэн дотроосоо бясалгасан шүтлэгтэй хүн гэдгийг мэдэх нэг нь мэднэ дээ. “Цэвэр цус”-ны тухай тэр нэг ч үг хэлээгүй. Хэлэх ч үгүй. Аваргад хайртай нэг залуу сэтгүүлчийн бичээд, блогтоо тавьсан нийтлэлийг АН айхтар муухай ашигласан нь бол харин үнэн. Харин ч өөр цусны тухай сэдвийг Элбэгээ Ерөнхийлөгч жиргээчидтэй уулзахдаа өөрөө хөндчих шиг болно лээ. Бат-Эрдэнэ, Элбэгээ, Удвал гурвын хэнийг ч монгол биш гэж хэлэх цөсгүй, цусгүй хүн Монголд байхгүй. Гурвууланг нь бид мэднэ. Ялангуяа хоёр эрийг. Энэ сонгуулиар Нацагийн Удвалыг монголчууд тун сайн таньж авах шиг боллоо. Бүсгүй хүний нимгэн биед даагдамгүй хатуу хөтүүг үзэж, хатуужин тэсвэрлэж, урагшлан тэмцэж, өөрийн гэсэн зам мөрийг сийлэн үлдээсэн энэ сайхан эмэгтэйг Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш монголчууд хамгийн сайнаар хайрлана гэдэгт эргэлзэхгүй байна. Аваргыг жижигхээн болгож харагдуулах гэсэн элдэв л юм явж байна. “Тэр бол бөх” гэв. Барилдаж байсных нь төлөө хэн нэгнийг баалах хэрэг юун. Бөх хүн улс төрд хэрэггүй гэвэл бөх болсон заяандаа гомдож суух юм уу. Бөх хэрэггүй гэсэн хэрнээ яагаад АНынхан бөхчүүдийг дуудан намдаа элсүүлж, бөхчүүдээр нүүрээ болгож, айл аймгаар хэсээд байгаа юм бэ. “Тэр намдаа хэн юм бэ” гэсэн басамжилсан тохуурхал илгээгдлээ. Намдаа хэн нэгэн буюу дарга, сайд байсан хүмүүсийг л бид Ерөнхийлөгчөөр сонгосоор иржээ. Тэр нь бидний алдаа болж. Яагаад гэвэл намдаа дарга байсан хүн Ерөнхийлөгч болоод яах аргагүй намдаа татагддаг юм байна. Ард нь ард түмэн адуун доторх алаг нь болж үлддэг биш гэж үү? Бат-Эрдэнэ бол намдаа дарга байгаагүй, жирийн гишүүн нь, чухамдаа бол эгэл ард нь байсан учраас Ерөнхийлөгчид хамгийн сайн тохирох хүн мөн. Хуульд заасан хугацаа дуусахтай зэрэгцүүлэн рейтинг гээч зохиол энд тэндгүй хөврөв. Элбэгдорж 70 хувиар ялна гэв. 54 хувиар Ерөнхийлөгч болно гэлээ. Иймэрхүү судалгаа өдий төдий байна. Миний олж үзсэн судалгааны дүн яагаад бусдынхаас өөр байгаа юм. Дүн нь яг эсрэгээрээ л харагдсан. PR-ын акц хийж болдог юмаа гэхэд эргэж харах нүүртэй үлдсэн нь хэн хэндээ өлзийтэй дээ. Бат-Эрдэнэ бол монголчуудын жинхэнээсээ монгол гэж харагддаг магадгүй цорын ганц илэрхийлэл байж мэдэх монгол наадмын, үндэсний бөхийн дэвжээнд хамгийн олон удаа түрүүлж, гайхалтай шинэ дээд амжилт тогтоож, монгол хүн бүрийн сэтгэлийн хойморт залагдсан хүн. Монгол наадам, үндэсний бөх минь цагийн шуурганд битгий сэвтчихээсэй гэж боддог хүмүүс түүнээс эш татах дуртай. Монгол бөхөд цаг бусаар бий болсон найраа, буулт, мөнгө төгрөгөөр даваа үнэлэх энэ тэрд хутгалдаагүй нь түүнийг хүндлэх шалтгаан гарцаагүй мөн. Тэр нэгэн жилийн наадмаар улсын заан цолтой байсан Баянмөнхийн Гантогтоход элэг бүсээ тайлаад өгчихөд нь дээр доргүй л шуугисан. Гэхдээ “яагаад” хэмээн гайхсанаас биш, “Аварга гэж нэг хөгийн амьтан” гэж хэн ч хэлээгүй. Хожим нь учир шалтгааныг өөрийнх нь амнаас сонсоод түүнийг аргагүй л АВАРГА УХААН-тай хүн юм байна гэж зөвшөөрсөн. Бөхийн жудаг гэж үүнийг хэлдэг. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэтэй наадмын үзүүр түрүүнд таван удаа үлдэхдээ “Аварга болог дээ, хөөрхий. Өгчихдөг юм бил үү” гэсэн бодол орж ирсэн байж таараа. Гэхдээ тэр бууж өгөөгүй. Ингэснийх нь төлөө Мөнх-Эрдэнэ арслан жаахан гомдонгуй үлдсэн байж болох ч монгол бөх хожсон. Бат-Эрдэнэ аваргаараа үлдэж чадсан. Аваргууд нэрээ, нүүрээ сонгуульд худалдаж байхыг харах таагүй байна. Харин жинхэнэ аварга Монголд ганцхан байдгийг олж мэдсэндээ олзуурхаж байна. Монгол эр хүнд байх учиртай хамгийн сайхан шинжүүдийг шингээснийх нь төлөө, монгол төрд дутагдаж буй бүхнийг нөхөж чадна гэж итгэсний учир би түүнийг дэмжиж байгаа юм. Ахас ихсээ, төр засгаа, бурхан шүтээнээ, хүмүүсийг дээдлэх жишгийг би Аваргаас л олж хардаг. Тийм ч учраас хоймортоо АВАРГА УХААН-тай, аав түшигтэй энэ хүнийг суугаасай гэж хүсэж байна. С.Батбаатар |
Айлын хойморт аав л суудаг |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Орос, Беларусийн цаначдыг Олимпод оролцуулахгүйгээр шийдвэрлэжээ 17:10 Орос, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын цанын ба сноубордын
|
Орос, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын цанын ба сноубордын »»
|
|
Хятадаас авах АИ-92 шатахууныг 2 дахин нэмэгдүүлжээ 15:59 4680 ТОНН АИ-92 ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЖ БАЙГАА АЖ
|
4680 ТОНН АИ-92 ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЖ БАЙГАА АЖ »»
|
|
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ 15:53 Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг
|
Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно 13:17 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын
|
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа 11:00 Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин
|
Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин »»
|
|
Шадар сайд Т.Доржханд Британи улсад ажлын айлчлал хийж байна 10:55 Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийн
|
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийн »»
|
|
24 дүгээр зүйл. Цэцийн хуралдааныг зарлах 10:48 2.Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, Төрийн болон албаны
|
2.Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, Төрийн болон албаны »»
|
|
Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна 09:29 “Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 12 бүртгэгдсэн.
|
“Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 12 бүртгэгдсэн. »»
|
|
“Roblox”-той холбоотой аюулгүй байдлын эрсдэлийг үнэлнэ 09:24 АМСТЕРДАМ, 2025 оны аравдугаар сарын 20 /Anadolu/. Нидерландын Засгийн газар цахим тоглоомын “Roblox”
|
АМСТЕРДАМ, 2025 оны аравдугаар сарын 20 /Anadolu/. Нидерландын Засгийн газар цахим тоглоомын “Roblox” »»
|
|
Мансууруулах бодис гэртээ бэлтгэж байсан болон Туркээс нийлүүлэгч залуусыг баривчлав 09:23 Мансууруулах бодис хэрэглэдэг, бэлтгэдэг, борлуулдаг, хилээр нэвтрүүлдэг хүмүүсийг Хар тамхитай тэмцэх газрын
|
Мансууруулах бодис хэрэглэдэг, бэлтгэдэг, борлуулдаг, хилээр нэвтрүүлдэг хүмүүсийг Хар тамхитай тэмцэх газрын »»
|
|
Өнгөрөгч есдүгээр сар 10 дахь дулаан сар болж өнгөрлөө 09:18 Өнгөрөгч есдүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.6°С-аар, олон жилийн дунджаас 0.9°С-аар тус тус
|
Өнгөрөгч есдүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.6°С-аар, олон жилийн дунджаас 0.9°С-аар тус тус »»
|
|
Ц.Алтанзул: Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадууд Төрийн ордны гадаа 40 шахам хоног сууж, заримынх нь бие муудсан 18:10 Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг
|
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг »»
|
|
Ө.Сумъяабаатар: Гурвалжингийн гүүрний тохижилтын ажил он дамжин үргэлжилнэ 18:08 Дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай
|
Дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай »»
|
|
Дуучин С.Бичүүгийн Итгэлт анд минь дууны клипэнд түүний охин тогложээ 12:15 Монголын урлагийн ертөнцөд сэтгэлд хүрсэн дуунууд, эерэг уур амьсгалыг түгээж ирсэн дуучин С.Бичүү энэ удаа
|
Монголын урлагийн ертөнцөд сэтгэлд хүрсэн дуунууд, эерэг уур амьсгалыг түгээж ирсэн дуучин С.Бичүү энэ удаа »»
|
|
Хяналтын камераар улсын дугааргүй тээврийн хэрэгслийг илрүүлэн зөрчлийг арилгуулж байна 12:00 Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Теле хяналтын камераар ухаалаг систем ашиглан улсын
|
Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Теле хяналтын камераар ухаалаг систем ашиглан улсын »»
|
|
Согтуу залуус хоорондоо маргалдан нэгнийгээ зам руу түлхэснээс амиа алджээ 11:55 Согтуу хүмүүс маргалдаж, нэгийгээ зам руу түлхсэний улмаас 30 гаруй насны залуу машинд дайруулж амиа алджээ.
|
Согтуу хүмүүс маргалдаж, нэгийгээ зам руу түлхсэний улмаас 30 гаруй насны залуу машинд дайруулж амиа алджээ. »»
|
|
Зам, тээврийн улсын албанд бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна 11:31 Монгол Улсын Шадар сайдын 139 дүгээр тушаалаар баталсан удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын
|
Монгол Улсын Шадар сайдын 139 дүгээр тушаалаар баталсан удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын »»
|
|
Хонконгт ачааны нисэх онгоц осолджээ 10:21 Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх
|
Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх »»
|
|
Нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ 10:15 Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна
|
Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна »»
|
|
"Астана дэлхийн цом-2025" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ 09:25 Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025"
|
Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025" »»
|
|
Автомашинаараа мөргөж, хүний амь хохироохыг завдсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ 16:03 Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын амь насыг хохироохыг завдсан хэрэгт хянан шалгах
|
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын амь насыг хохироохыг завдсан хэрэгт хянан шалгах »»
|
|
Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ 15:55 Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум
|
Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум »»
|
|
Н.Намуу: Зөрчил гаргасан жолооч торгуулиа хугацаа хэтэрч төлсөн бол нэмэгдсэн үнийн дүнгээс иргэнд урамшуулал олгоно 15:18 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэн болон ААН-д урамшуулал олгохоор болоод буй.
|
2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэн болон ААН-д урамшуулал олгохоор болоод буй. »»
|
|
Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний хариу арга хэмжээний багт ажилласан ажилтнуудад талархал гардууллаа 15:02 Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд бүртгэгдсэн тарваган тахлын голомтын хариу арга хэмжээнд ажиллаж, голомтыг
|
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд бүртгэгдсэн тарваган тахлын голомтын хариу арга хэмжээнд ажиллаж, голомтыг »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлагаар ажиллаж, 29 иргэний амь насыг авран хамгаалав 14:34 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.13-10.19/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.13-10.19/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын »»
|
|
Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина 14:26 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэв.
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэв. »»
|
|
Тархийг компьютерт холбох мэс заслыг Европт анх удаа хийжээ 11:04 Мюнхений техникийн их сургуулийн дэргэдэх клиник эмнэлгийн эмч нар хүзүүнээс доош хэсэг нь саажсан 25 настай
|
Мюнхений техникийн их сургуулийн дэргэдэх клиник эмнэлгийн эмч нар хүзүүнээс доош хэсэг нь саажсан 25 настай »»
|
|
Энхийн төлөөх IPO 10:53 XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт
|
XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт »»
|
|
Бие даалтын 7 хоногоор музейд зочлоорой 10:51 Чингис хаан Үндэсний музей нь орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн стандарт шаардлага, техник, тоног төхөөрөмжөөр
|
Чингис хаан Үндэсний музей нь орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн стандарт шаардлага, техник, тоног төхөөрөмжөөр »»
|
|
Л.Болд: С.Шаарийбуу гуайтай хамт хэвлэлийн хурал хийхэд бэлэн байна 10:06 Хэн нэгэнд нь намайг гүтгэж, доромжлох хэрэгцээ гарсан юм байлгүй дээ. Нөгөө нэг "Үнэн гутлаа өмсөх зуур худал уул давдаг" гэдэг шиг.
|
Хэн нэгэнд нь намайг гүтгэж, доромжлох хэрэгцээ гарсан юм байлгүй дээ. Нөгөө нэг "Үнэн гутлаа өмсөх зуур худал уул давдаг" гэдэг шиг. »»
|
|
Бүдүүн гэдэсээ дурандуулах бол дараах зүйлийг анхаар 10:05 Бүдүүн гэдэсний өвчлөлийн үед илрэх сэрүүлэг шинжүүд гэж бий. Тухайлбал,
|
Бүдүүн гэдэсний өвчлөлийн үед илрэх сэрүүлэг шинжүүд гэж бий. Тухайлбал, »»
|
|
Т.Даваадалай: Шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд зарим зөрчлийг илрүүллээ 10:03 Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон
|
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон »»
|
|
Улаанбаатар хот гамшигт тэсвэртэй, эсэхийг гурав дахь удаагаа “шалгана” 09:43 НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” санаачилгад манай улс нэгдэн орсноос хойш нийслэлийн эрсдэлийн үнэлгээг
|
НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” санаачилгад манай улс нэгдэн орсноос хойш нийслэлийн эрсдэлийн үнэлгээг »»
|
|
Стив Жобсын дүрийг зоосон дээр мөнхөлнө 09:41 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн »»
|
|
Сураггүй алга болсон иргэний ар гэрийнхний хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоожээ 09:45 Хөвсгөл аймгийн Тариалан суманд 46 настай хоёр эмэгтэй сураггүй алга болсон. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан
|
Хөвсгөл аймгийн Тариалан суманд 46 настай хоёр эмэгтэй сураггүй алга болсон. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан »»
|
|
Б.Тэгшбаяр Ази тивийн шилдэг дугуйчнаар тодорчээ 09:44 Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга,
|
Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга, »»
|
|
Барууныхны баах нь хүртэл сайхан санагдах цаг дор... 09:43 “Буурлаас үг сонс” гэж сургадаг сан. Одоо ч буурлын үг бузар гэх нь халаг цаг болж дээ. Эдийн засгийн элдэв онол, жишээ
|
“Буурлаас үг сонс” гэж сургадаг сан. Одоо ч буурлын үг бузар гэх нь халаг цаг болж дээ. Эдийн засгийн элдэв онол, жишээ »»
|
|
Бодлогын өрсөлдөөн үү, тархи угаах уралдаан уу 09:28 2009 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-9”-д “Үндэсний шуудан” сонины тоймч Г.Отгонбаяр “Бодлогын өрсөлдөөн үү, тархи
|
2009 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-9”-д “Үндэсний шуудан” сонины тоймч Г.Отгонбаяр “Бодлогын өрсөлдөөн үү, тархи »»
|
|
“Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ын төслийг ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх ёслол боллоо 09:24 БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол улсад хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Ногоон нуур
|
БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол улсад хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Ногоон нуур »»
|
|
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно 19:14 Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн нийслэл хотын явган хүний зам дээр машинаа байршуулсан, автобусны зогсоол хааж
|
Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн нийслэл хотын явган хүний зам дээр машинаа байршуулсан, автобусны зогсоол хааж »»
|
|
Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй 18:48 Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан
|
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан »»
|
|
НЗД-аас үүрэг болгосны дагуу Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж, шугам сүлжээгээ шинэчилж эхэллээ 17:58 Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар барилгын
|
Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар барилгын »»
|
|
Т.Даваадалай: Цэцэрлэг, сургуулийг зундаа амжиж барих гэхээр бичиг баримтын асуудлаас удааширдаг 17:52 НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн
|
НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн »»
|
|
Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 09:00 цагийн байдлаар 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна 15:25 Нийслэлд цас үргэлжлэн орж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
|
Нийслэлд цас үргэлжлэн орж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. »»
|
|
НЭМҮТ: Угаарын хийд 59 хүн хордож, хоёр иргэн нас барсан 13:51 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэгдсэн мэдээллээр, есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 13-ны хооронд
|
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэгдсэн мэдээллээр, есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 13-ны хооронд »»
|
|
Сахиусан тэнгэрүүдийн шоун дээр хүмүүс инээж, хөгжилдөж байх нь хамгийн чухал… 13:49 Victoria’s Secret шоуны шинэхэн бүтээлч захирал, дизайнер Адам Селманы хамтаар эргэн эрэлтийнхээ үеэр хүмүүс инээж,
|
Victoria’s Secret шоуны шинэхэн бүтээлч захирал, дизайнер Адам Селманы хамтаар эргэн эрэлтийнхээ үеэр хүмүүс инээж, »»
|
|
Трамп Тагнуулын төв газартаа Венесуэлд тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгчээ 13:40 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав. »»
|
|
“Apple” компани шинэ “MacBook”, “iPad”-аа танилцуулжээ 12:31 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 16 /CNBC/. Америкийн “Apple” компани шинэчлэгдсэн M5 чип бүхий шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 16 /CNBC/. Америкийн “Apple” компани шинэчлэгдсэн M5 чип бүхий шинэ »»
|
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
|
ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »»
|
|
Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
|
Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »»
|
|
Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. »»
|
|
Хонконгт ачааны нисэх онгоц осолджээ 10:21 Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх
|
Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх »»
|
|
Зеленский: Дайны төгсгөл ойртож байна 09:33 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн »»
|
|
Луврын музейгээс Францын хатдын титэм, энгэрийн зүүлт зэрэг найман үнэт эдлэл алдагджээ 16:45 Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт
|
Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт »»
|
|
Энхийн төлөөх IPO 10:53 XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт
|
XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт »»
|
|
Зеленский: Унгарт болох Трамп-Путин нарын уулзалтад оролцох хүсэлтэй байна 10:26 10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт
|
10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт »»
|
|
Трамп Зеленскийд: "Бууж өгөхгүй бол Путин та нарыг устгана” гэжээ 10:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны »»
|
|
Стив Жобсын дүрийг зоосон дээр мөнхөлнө 09:41 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн »»
|
|
Хачижожимаг дайрсан хоёр хар салхины улмаас 200 орчим байшин сүйрчээ 18:24 Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи
|
Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи »»
|
|
Трамп Тагнуулын төв газартаа Венесуэлд тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгчээ 13:40 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав. »»
|
|
Энэтхэгийн ерөнхий сайд Оросоос газрын тос худалдаж авахгүй гэдгээ Трампад амласан гэв 12:31 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан гэв.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан гэв. »»
|
|
Трамп: Оросын эдийн засаг нуран унаж байна 13:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх »»
|
|
Энэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав 12:04 ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт
|
ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт »»
|
|
Газын зурваст гал зогсоох тухай тунхагт гарын үсэг зуржээ 11:26 ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг
|
ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг »»
|
|
Мексикт үерийн улмаас 44 хүн амь эрсэджээ 10:27 Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн.
|
Мексикийн төвийн болон зүүн өмнөд бүсийн нутгийг халуун орны хоёр ч том хар салхи дайран өнгөрсөн. »»
|
|
АНУ өндөр татвар ногдуулна гэж Хятадыг сүрдүүлж байна гэв 09:46 10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ.
|
10-р сарын 13-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийлээ. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|