 |
|
 |
|
Л.Болд: Гадаад бодлогын амин сүнс нь Монгол хүн бүрийн оролцоо гэж бодож явдаг |
|
|
 |
|
 |
Л.Болд: Гадаад бодлогын амин сүнс нь Монгол хүн бүрийн оролцоо гэж бодож явдаг
2013-06-17-Өнөөгийн Монголын гадаад ертөнцөд өсөн нэмэгдсэн нэр хүндийг авч яваа гол тулгуур нь Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж юм-  УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдын ярилцлагыг толилуулж байна. -Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад нэр хүнд өсөн нэмэгдэж, олон улсын томоохон хурал, зөвлөгөөнд оролцож, бас зохион байгуулах хүртлээ өсөн дэвжиж байх шиг. Тэр хэмжээгээр Монгол руу чиглэсэн сонирхол, улстөр, эдийн засгийн түншлэл өргөжсөөр байна. Эргээд Дэлхийтэй хамт хөгжин дэвших үүд хаалгыг нээж байх шиг. Та саяхан бас ийм чиглэлийн хуралд Монголоо төлөөлөөд оролцоод ирсэн байна? -Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувьд 6 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийж Дэлхийн эдийн засгийн форумын 2013 оны Япон дахь уулзалтад оролцов. Энэ үеэр дэлхийн геополитикийн өнөөгийн орчин, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил ба нөлөө, хүнсний аюулгүй байдлын асуудлаар санал солилцон бодлогын болон тодорхой үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг боловсруулахад оролцлоо. Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-д бараалхаж, Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад хэргийн сайд Ф.Кишида-тай уулзлаа. Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-д Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, энэ оны 3 дугаар сард Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой болсныг нотоллоо. Ерөнхий сайд Ш.Абэ Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөх Улаанбаатарын яриа хэлэлцээг эхлүүлэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Абэ–Эби” санаачлагыг дэмжиж буйгаа илэрхийлж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн энэ онд Япон Улсад хийх айлчлалыг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Японы парламентын Монголыг дэмждэг бүлгийн гишүүдтэй мөн уулзаж ярилцсан. Гадаад хэргийн сайд Ф.Кишида-тай хийсэн уулзалтаар Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлууд шуурхай хэрэгжиж буйг илэрхийлж, Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр байгуулах, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны “Эрч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын харилцааг өргөжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаа харилцан нотоллоо. -Өөр бусад улс орон, байгууллагын төлөөлөлтэй уулзаж, харилцан дэмжлэгтэй үр дүнд хүрч чадав уу? -Тэглээ. Нэлээд хэдэн чухал уулзалтыг хийж амжсан. Дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Клаус Шваб, гүйцэтгэх захирал В.Врэндэ, Дэлхийн эдийн засгийн форумын 2013 оны Япон дахь уулзалтын тэргүүн С.Огата, мөн Токио хотын дарга Н.Иносэ, JICA-гийн Ерөнхийлөгч А.Танака, JETRO-гийн Ерөнхийлөгч Х.Ишигэ болон Нобелийн Энхтайвны шагналт М.Юнустай уулзаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцож, хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцсан. Үүнээс гадна Дэлхийн эдийн засгийн форумын удирдлагуудтай уулзах үеэр ирэх 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй Дэлхийн эдийн засгийн форумын Улаанбаатар дахь уулзалтад төлөөлөгчдийг өргөнөөр урьж оролцуулах талаар санал солилцож, цаашид энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохирч чадлаа. Япон Улсын Загас агнуур, ой мод, хөдөө аж ахуйн сайд Ё.Хаяши-тай уулзаж, хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа, мөн бүс нутгийн хүнсний аюулгүй байдлын зэрэг асуудлаар санал солилцов. Айлчлалыг Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөн мэдээлсэн нь Монгол анхаарлын төвд байгааг илтгэж байна. -Үнэхээр үр ашигтай айлчлалыг их богино хугацаанд хийж амжуулдаг юм байна. Ийм байдлаар улс орнуудтай гадаад харилцаагаа бэхжүүлж, тэр хэрээр тэдний итгэлийг олж сайн анд нөхрийн түвшинд хүргэж чадвал хөгжлийн гараанд гарч ядан тэмүүлж буй Монголд маань том дэм болохсон. -Төр, засгийн оновчтой, идэвхитэй гадаад бодлого улс орны хөгжил, дэвшилд чухал нөлөөтэй нь илэрхий шахуу үнэн л дээ. Гэхдээ энэ бол гадаад харилцааны бодлогын зөвхөн нэг тал нь юм. Гадаад бодлогыг улс орны нийт иргэд ухааран зөвшөөрч бүр дэмждэг байх аваас л жинхэнэ бодит үр дүн болж хувирна. Ийм дэмжлэгийг ард иргэдээсээ авахын тулд гадаад бодлогын томъёолол, хэрэгжилт нь ард иргэдэд, улс оронд шууд үр ашгаа өгдөг, үгүй ядаж ийм үр ашгийг өгөх урьдчилсан нөхцлийг бүрдүүлдэг байх учиртай. Тийм л учраас ард иргэд, сум, дүүрэг гээд нутгийн захиргааны байгууллагуудыг гадаад бодлогод идэвхитэй оролцогч болгох нь манай улсын нэр хүндийг өргөх юм. Иргэн бүр элчин сайд, сум бүр гадаад харилцааны яам гэсэн сэтгэхүй, сэтгэлгээг бэхжүүлэн хэвшүүлж чадвал бид гадаад бодлогын уламжлалыг бий болгож улс үндэстнийхээ тогтвортой хөгжил, дэвшил, аюулгүй байдлыг урт хугацаанд хадгалж чадах юм. Тиймээс манай яамны хариуцлагатай ажилтнууд саяхан бүх аймаг, орон нутагт ажиллан энэ байр сууриа танилцуулсан. Олон нийт сайхан хүлээн авсанд сэтгэл хангалуун байна. -Энгийн мөртлөө сайхан санаа аж. Төрийн тэргүүн, тал нутгийн малчны хотхон ялгаагүй энэ сайхан санааг түгээн дэлгэрүүлэхсэн. -Тийм. Бүх зүйл нэг цул бүтэн юм шиг харагддаг ч эцсийн дүндээ энэ цул бүтнийг бүрдүүлж буй хувь чанар, элементүүдээс л тогтож, тэдгээрээс шууд хамаарч байдаг. Гадаад бодлого ч мөн адил. Гадаад бодлого гээд нэг ерөнхий ухагдахуун байгаа боловч үүнийг хувь хүн л хийж гүйцэтгэдэг. Өнөөгийн Монголын гадаад ертөнцөд өсөн нэмэгдсэн нэр хүндийг авч яваа гол тулгуур нь Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж юм. Монгол Улс өсөн дэвжиж эдийн засаг нь багтаамжтай болж дэлхийн зах зээл, улстөр-эдийн засгийн түншлэлд нэгдэхийн хэрээр олон улсын хамтын нийгэмлэгт мөрддөг ерөнхий нэгдсэн дэг жаяг, дүрмийг баримтлахаас өөр аргагүй. Энэ нийгэмлэгийн итгэлийг даахуйц найдвартай түнш гэж өөрийгөө нотлох ёстой юм. Авилгатай тэмцэхгүйгээр, түүний уг сурвалжийг хэчнээн хатуу хэцүү байсан ч устгахгүйгээр улс орон маань хөгжихгүй, хамгийн гол нь гадаад түншүүд маань итгэхгүй, биднийг найдваргүй гэж үзэх болно. Бид өнөөдөртөө гадаад зах зээлгүйгээр хөгжих ямар боломжгүй. Бид гарал үүсэл нь тунгалаг биш мөнгөний урсгалыг зогсоохгүйгээр эдийн засгаа эрүүлжүүлж чадахгүй, олон улсын байгууллагуудын итгэлийг олж бүр чадахгүй. Цахиагийн Элбэгдоржгүйгээр авилгатай хийх тэмцлийг эрчимжүүлэх, мөнгө угаах гэмт хэргийг таслан зогсоох боломж байсан уу? Асар их авилгажсан бүлэглэлтэй тэр тэмцэж байгаа нь Монголыг дэлхий ертөнцөд сайхан харагдуулж байгаа том шалтгаан юм. Энэ тэмцэл урт хугацааны бөгөөд тууштай удирдагчийг шаардсан хүнд хэцүү сорил юм. Үүнийг одоохондоо Ц.Элбэгдоржоос өөр хэн ч хийж чадахгүй дээ. -Энэ жил Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн байгаль орчны өдрийг анх удаа Монгол Улсад зохион байгуулж, байгаль орчноор амьсгалсан 7 хоногийг та бид үдэж өнгөрөөв. Бодоё, хэрэглэе, хэмнэе гэсэн чиглэлийг гол шугмаа болгосон гэсэн нь содон сонсогдож байна. -Эх дэлхий маань улам бүр эцэж цуцсаар, хүмүүний өөр хоорондын үл ойлголцол, эд баялаг үйлдвэрлэх хэт шуналд ээрэгдсээр мухардаж байгаа цаг үед бид амьдарч байна. Нөөцийг байгаагийн хэрээр ашиглаад , хэрэглээд байх уу гэдгийг эхлээд бодох цаг болжээ гэсэн үг л дээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, ивээл дор болсон Дэлхийн Байгаль орчны өдрийн хүрээнд бид олон чухал арга хэмжээ, тухайлбал, хүүхэд залуучуудад зориулсан цогц арга хэмжээ, ногоон хөгжлийн асуудлаарх үндэсний чуулга уулзалт, сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн асуудлаарх хэлэлцүүлэгүүд зохион байгуулсан нь нийт монголчууд, түүний дотор хүүхэд залуучуудын байгаль орчны боловсролыг дээшлүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо. Дэлхий даяар Монгол Улсыг сурталчлахад энэхүү арга хэмжээ хувь нэмрээ оруулсныг онцолж байна. Байгаль орчны нэртэй зүтгэлтнүүд хүрэлцэн ирж оролцсныг 30 гаруй орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжиллаа. Уг арга хэмжээний үеэр 2013 оны 2 дугаар сарын 19-нд НҮБ-аас санаачилсан “Ногоон эдийн засгийн төлөөх үйл ажиллагааны түншлэл” хэмээх шинэ хөтөлбөрийн түншлэгч анхны 7 улсын нэгээр Монгол Улсыг сонгосныг албан ёсоор зарлалаа. Энэ бол Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд маш том үйл явдал болж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан Монгол Улсын “Ногоон хөгжлийн” стратегийн баримт бичгийг үндсэнд нь боловсруулж Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн боллоо. Ийнхүү өнгөрсөн хэд хоногийн турш монголчууд бид хамтын хүч чармайлтаар түүхийнхээ нэгэн шинэ хуудсыг нээлээ гэж би үзэж байна. -Жил бүр он гараад л болдог чухал арга хэмжээнүүдийн нэг нь Швейцари улсад болдог Эдийн засгийн дээд хэмжээний уламжлалт уулзалт байдаг. Энэ удаагийн уулзалтаар маш сонирхолтой нэгэн шийдвэр гаргасан сураг дуулдсан? -Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны нэгдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Дэлхийн эдийн засгийн Давосын чуулга уулзалтад оролцох үеэр манай улс тус чуулга уулзалттай хамтран ажиллах хүрээг тодорхойлсон Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. Санамж бичигт энэ оны есдүгээр сард Давосын чуулга уулзалттай хамтран Улаанбаатар хотноо “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар болсон. Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбаруудын тухай илтгэлийг 2014 оны нэгдүгээр сард болох Дэлхийн эдийн засгийн 44 дэх удаагийн чуулга уулзалтын үеэр танилцуулж, чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Тэгэхлээр ирэх оны Давосын чуулга уулзалтын үеэр манай улс анхаарлын төвд байна. Давосын чуулга уулзалт улс орнуудад ийм төсөл маш ховор хэрэгжүүлдэг. Манай орон ОХУ-ын дараа төсөл хэрэгжүүлж буй хоёр дахь улс болох юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр улс орныхоо эдийн засгийн хөгжлийн талаар өрнөж буй хэлэлцүүлгийг чанарын шинэ түвшинд гаргах, улс орноо дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. -Саяхан зарим улсад шинээр элчин сайдын яам, консулын газрууд нээхээр УИХ-аас тогтоол баталжээ. Учир шалтгаан, шаардлагыг товч дурдаж болох уу? -Тийм ээ. Бүгд Найрамдах Индонез Улсын нийслэл Жакарта хот болон Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын нийслэл Бразилиа хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах, Афганистан Улсад Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх, Бүгд Найрамдах Түрк Улсын Истанбул хот, Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хот, БНСУ-ын Пусан хотод Консулын газар тус тус нээн ажиллуулах тухай тогтоолыг УИХ баталсан. Ази, Номхон далайн бүс болон Зүүн Азийн интеграцид оролцогч талуудын ажил хэрэг, үйл ажиллагаа төвлөрч буй Жакарта хотод ЭСЯ нээх нь энэ бүс нутагт Монголын байр суурийг бэхжүүлэх бодит хөшүүрэг болно гэж үзэж байна. Өмнөд Америкийн бүс нутгийн жин нөлөө бүхий Бразил Улсад ЭСЯ нээх нь тус бүс нутагтай хамтын ажиллагаа хөгжүүлэх чухал суваг болох юм. Эдүгээ Бразил нь эдийн засгийн хөгжлөөрөө бүс нутагтаа тэргүүлж, тивийн хэмжээнд гуравдугаарт, дэлхийд аравт орж байна. 2012 онд 360 гаруй иргэн тус улсад зорчсон бөгөөд 2014 оны Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны Зуны олимпийн наадам тус улсад зохион байгуулагдах тул иргэд Бразил Улсад олноор зорчино гэж тооцоолж байгаа. Үүнтэй уялдуулан энгийн паспорттой иргэдийг харилцан визээс чөлөөлөх хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Төв Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хүрээнд Афганистан улстай уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, олон улсын ажиллагаанд оролцож буй өөрийн орны цэрэг дайчдын үйл ажиллагааг дэмжих, Афганистаны Засгийн газрын улс үндэстнээ сэргээн босгох, ардчилсан өөрчлөлтийг гүнзгийрүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд авч явуулж буй бодлого, үйл ажиллагааг дэмжиж оролцох зорилгоор Кабул дахь өөрийн улсын өмчлөл бүхий байр сууцандаа ЭСЯ-аа дахин нээн үйл ажиллагааг эхлүүлэх юм. 2012 оноос эхэлсэн Улаанбаатар-Бишкек-Истанбулын шууд нислэг 7 хоногт 3 удаа үйлдэгдэж, иргэд 30 хоног визгүй зорчдог зэрэг шалтгаанаас албан болон хувийн хэрэг, аялал жуулчлалаар зорчих, дамжин өнгөрөх хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа болно. 2011 онд 5,351 иргэн Түркэд зорчсон бол 2012 оны 11 дүгээр сарын байдлаар 6,040 иргэн зорчсон мэдээлэл байна. Түркт манай 841 иргэн сурч, 53 иргэн албан ёсоор хөдөлмөр эрхэлж, 169 иргэн хувийн журмаар оршин сууж байна.Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, ялангуяа ардчиллын хэм хэмжээг түгээн бэхжүүлэх хүрээнд харилцан туршлага судлах, аялал жуулчлал, соёл, нийгмийн салбарын хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэж байна. Иймээс эдгээр хотод Ерөнхий консулын газрыг байгуулах шаардлагатай болсон юм. БНХАУ-ын ӨМӨЗО-ны зүүн бүс нутаг нь Монгол Улсын Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагтай өргөн хамтын ажиллагаатай, иргэдийн амьжиргаанд чухал үүрэг гүйцэтгэдэг онцлогтой бөгөөд хил орчмын худалдаа, иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаа болно. Энэ байдлыг харгалзан Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах нь оновчтой хэмээн үзэж байна. Пусан хот нь БНСУ-ын хоёр дахь томоохон хот бөгөөд 3.6 сая хүн амтай, тус улсын зүүн өмнөд хэсгийн худалдаа эдийн засаг, соёл боловсролын гол төв юм. Пусан хот болон түүний ойролцоох хот, мужуудад манай улсын 3000 гаруй иргэн оршин суудаг. Түүнчлэн, Пусан хотын 8 их дээд сургуульд 55 монгол оюутан суралцаж байна. Пусан хот нь Сөүлээс 400 гаруй км зайтай тул ойролцоох хот мужуудад амьдардаг манай иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байдгийг харгалзсан хэрэг юм. Р.Намдүү

|
Л.Болд: Гадаад бодлогын амин сүнс нь Монгол хүн бүрийн оролцоо гэж бодож явдаг |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Бага тойруу орчимд зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг өнөөдрөөс ачиж эхэллээ 17:05 Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан
|
Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан »»
|
|
Ган-Эрдэнийн Гансүлд олон улсын “Brahms” хөгжмийн уралдааны шилдгээр тодорчээ 17:04 Хонг Конг хотноо зохион байгуулагдсан 2025 оны Brahms international music competition буюу “Brahms” олон улсын
|
Хонг Конг хотноо зохион байгуулагдсан 2025 оны Brahms international music competition буюу “Brahms” олон улсын »»
|
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
Трамп Кимтэй хэлэлцээ хийхээр зорьж байна 08:49 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв. »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|