2013-06-15Монгол гүрэн эрт үеэс хөгжмөөрөө гайхагдаж байсан агаад Ордны хөгжим XIII-р зуунд нилээд эрчимтэй хөгжиж
Хубилай хааны ордонд олон төрлийн дуу хөгжим буй болж агуулга нь баяжигдан, төрөл зүйл нь олширчээ.
Үүний үр дүнд найрч дуурьсах гадаад дотоод хүчин зүйлийн тохироо нэгдэн нийлэх зүй ёсны шаардлага амьдралаас урган гарчээ. Монголчуудын ахуй амьдрал, зан заншил, оюун сэтгэлэгийг илэрхийлэгч хүчин зүйлсийн нэг нь хөгжмийн цогц бүтээл юм.
Найрал хөгжмийн бүтэц, зохион байгуулалт хөг, эшиг үүсгэх өвөрмөц онцлог нь найрал хөгжмийн амин чухал шүтэн барилдлагад орших ажээ.
Их Юань гүрэн буюу Хөх гүрэн" /доктор. Б. Сумъяабаатар/, / нан. уиан/-ий үеийн их найрал хөгжим, зэмсгүүдийг найман аймгаар ангилан зэмсгүүдийн эгшиглэгээ дуурьсал, хөг, аялгуу нэгдэн найрч дуурьсахдаа яруу дуурьслын бэлгэ тэмдэг байсан нь тодорхой юм.
Найрал хөгжим түүний дуу авиа эгшиг, яруу дуурьсал нь энерги, эрчим хүч, тэнгэр, газар, хүмүүн буюу дээд, доод, дунд гурван ертөнцийн |тивийн| шүтэн барилдлагын их цогц болой. Монгол үндэсний найрал нь Монголын хөгжмийн соёлын язгуур, оюуны соёлын бахархал мөн.
Энэхүү аугаа их соёлыг хөгжүүлэн дэлгэрүүлэхэд төрөөс ихээхэн анхаарал тавьж байв. Тухайлбал: 13-р зуунд Их Юан (" Их хөх гүрэн") гүрний Хубилай Цэцэн хааны ордонд эгшиглэн дуурьсаж байсан их найрал хөгжимийн бүх л ёс жаяг, ёслолын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг " Их хөгжмийн яам" ажиллаж байжээ.
Монголчуудын дуу хөгжмийн урлаг эрт үеэс эгшиглэн дуурьсаж 13-р зуунаас Их Юан (Хөх гүрэн) гүрний үед нэлээд боловсронгуй болж ордны онцлогийг хадгалан үлджээ.
Диалетик буюу арга билэгийн сэтгэлгээ нь өрнө дахинд болохоор хөгжлийн уг сурвалж бол зөрчил, энэ нь харилцан бие биеэ үгүйсгэхийн хэрээр нөхцөлдүүлэгч эсрэг тэсрэг талуудын харилцаа бөгөөд угтаан дээрхи талуудын хоорондох нэгдэл тэмцэл хоёрын харьцаагаар илрэн гарна гэж үздэг.
Дорно дахинд хөгжил хөдөлгөөний уг сурвалж бол эсрэг тэсрэг талуудын шүтэлцээ буюу шүтэн барилдлага төв ёс нь арга билгийн гэсэн хоёр талтай байх ёстой гэж үзнэ. Аливаа юмсын хөгжил хөдөлгөөн тэнцвэртэй байх учиртай.
Энэ талаар гүн ухаанч Дандаа хэмээх Дэмчигдорж "Арга үүрд хөдөлж үл болно, билэг үүрд нам байж үл болно. Арга билгийг түшиж нам болмой. Билэг аргыг дагаж хөдөлмой" гэж хэлжээ. Арга билэг хоёр нь нэгдэл, тэмцэл лүгээ нэг адил шүтэлцээ харилцан хамааралтай.
Агуа их Гегель "Зөрчлийг бий болгогч эсрэг тэсрэг талууд үгүй юмс гэж үгүй" гэж хэлжээ. Арга билэг хоёр ч бас тийм түгээмэл зүй тогтол мөн. Үүнээс үндэслэн сэтгэлгийнх нь арга зүйг авч үзвэл бүх юм арга билгийн тогтолцоотой болохоор бодитойгоор орших юмсыг, улмаар түүний зүй тогтолыг илэрхийлэгч ямар ч үзэл санаа, баримтлал, томъёолол дүрсийг арга билэгт оруулан ойлгож болно.
Аливаа юмсыг арга билгийн шүтэлцээнд ойлгох ойлголт байгалтай нягт холбоотой. Их Юан гүрний /Хөх гүрэн/ найрал хөгжмийн зэмсгүүдийг арга билгийн графикийн дагуу сэтгэх арга зүйн талаас нь авч үзье. Найрал хөгжмийн зэмсгүүдийг хийц бүтцээр нь наймад аймагт хувааж байсныг арга билэг хоёр, эсрэг тэсрэг талуудыг хуваавал:
"А"-аргын талын хөгжмийн анги, зэмсэг:
1.Хулын аялгууны аймаг: Үүнд багласан бишгүүр, их багласан бишгүүр, бадралт бишгүүр
2.Чавхдасны аялгууны аймаг: Төрийн ятга, босоо ятга, ахуй их ятга, ятгалиг, ёочин, шудрага, бивлэн, бийваа, хигэл /хуур/, морин хуур, хобис
3.Хулсны аялгуун аймаг: Хөндлөн бишгүүр, луут бишгүүр, үлээх бишгүүр, бялар, гуурсан бишгүүр, модон цуур
4.Шороон аялгууны аймаг: Шавар бишгүүр /4-6 нүхтэй/
"Б"-билэгийн талын хөгжмийн анги, зэмсэг:
1 .Модны аялгууны аймаг: Үелэгч, хураагч, эхлэгч
2.Чулууны аялгууны аймаг: Хас туурга, хас туургын өлгүүр
3. Төмрийн аялгууны аймаг: Тэргүүлсэн алтан хөөрөг, хүнд лонх, харанга, алтан хөөрөг, алтан хөөргийн өлгүүр, цангилзуур, уст цом, дуу дарам
Ширийн аялгууны аймаг: Давших хэнгэрэг, жигдэлсэн хэнгэрэг, аянгат хэнгэрэг, хэвтээ хэнгэрэг, замын хэнгэрэг, зуу хэнгэрэг, бага хэнгэрэг, яруу хэнгэрэг Хөгжим оршин тогтнох үндэс
1 .Найрал хөгжим бүтэц бүрэлдэхүүний хувьд давамгайлах үүрэг гүйцэтгэж чавхдаст үлээвэр хөгжмүүдийн хөгжил давамгайлан туйлшрал үүсч дан чавхдаст хөгжим давамгайлсан суурь хөгжим болно.
1. 1-ийн эсрэг найрал хөгжмийн бүрэлдэхүүнд суурь хөгжим нь дэлдэх хөгжим давамгайлан тодорхой ямар нэг утга санааг илэрхийлэх хөгжмийн зэмсэг дутагдан сонсголонтой хөгжимгүй зөвхөн нүргэлсэн их чимээ, хүний оюунд дарамт үзүүлэхүйц хөгжмийн зэмсэгүүдтэй найрал хөгжим болно.
2. Туйлшрал, найрал хөгжимд дэлдэх цохиурын хөгжим үгүй болж чавхдаст хөгжмөөр зохиолын утга санаа агуулгыг гаргах шаардлагатай болно. Энэ нь зохиолын агуулгыг бүрэн дүүрэн илэрхийлэх тохиолдолд үлээвэр, дэлдэх цохиурын, чавхдаст хөгжим үгүй учир задрал бутралд орох магадлалтай.
3. 2-ын эсрэг чавхдаст хөгжим найрал хөгжмийн бүрэлдэхүүнээс гарч зөвхөн дэлдэх цохиурын хөгжим зонхилох үүрэг гүйцэтгэж хөгжмийн зохиолын утга санааг зөвхөн дэлдэх хөгжмөөр илэрхийлэх хэрэг гарна. Энэ нь зөрчил бөгөөд найрал хөгжим зогсонги байдалд орно.
Тухайлбал дан ганц дэлдэх цохиурын /хэнгэрэг зэрэг/ хөгжим хүний сэтгэлийн нарийн Хөгжим оршин тогтнох чандад хүрч нарийн үндэс дутагдалтай юм. Мөн түүнчлэн дан нотоор хөгжимдөхөд дэлдэх хөгжим давамгайлж байвал гуравт хүрч буцна.
Өөрөөр хэлбэл дүр дүрслэлгүй учир дутагдалтай байна. Дан чавхдаст үлээвэр хөгжим дангаар хөгжимдөөд байвал дээшээ буцаж задрана. Эргээд конус хэлбэрийн замаар /3-т хүрч/ чавхдаст хөгжим давамгайлан хөгжимдөөд буцаж найрч тогтвортой тэнцвэрт тогтолцоо 2-т хүрнэ.
Мөн Гаусын тэнцвэрт тогтолцооны муруйн дагуу сэтгэх арга зүйгээр авч үзвэл аливаа хөгжлийн үе шат, түүний дотоод агуулга зүй тогтлыг тайлбарлахад энэ муруйг /Синусойд/ ашиглах нь тохиромжтой ба хөгжил өгсөх, уруудах, улиран дэвших гэсэн арга билгийн тогтолцоо бүхий хоёр шаттай байх агаад энэ бүхэн нь дахин давтагдах замаар хөгжил тасралтгүй үргэлжилнэ.
XIII зууны Монголчууд гэхэд хүн бүр улс үндэстнээ гэсэн бодол сэтгэлтэй, маш ухаалгаар зохион байгуулагдсан нийгмийн харилцаа тогтолцоотой, өэг нь нөгөөгөө нөхцөлдүүлсэн зэрэг дэвтэй, хатуу чанд хууль тогтоомжтой эв нэгдэл хүч чадлыг олж дэлхийн хагасыг эрхэндээ оруулсан байна.
Уруудах доройтохын гол шинж нь задрал, бутрал, төвөөс зугтах хүч нь төвд тэмүүлэхээсээ давамгайлах явдал нь задралын үйл явц болжээ. Юмс өгсөх шатуудаа давтан уруудна.
Гумилёвын эрчимт хүчний онолоор хөгжлийн өгсөх дэвших шатууд аажим аажмаар эрчимт хүмүүсийн, түүний уруудах шатанд аминч хүмүүсийн ноёрхол бий болдог байна. Монгол үндэсний найрал хөгжим нь Монгол хөгжмийн язгуур соёлын ширгэшгүй өв, монголчуудын соёлын бахархал юм.
Монгол үндэсний соёлыг хөгжүүлэх, дэлгэрүүлэх талаар хаант төрөөс ихээхэн анхаарал халамж тавьдаг байсны нэг жишээ нь: XIII зуунд их Юань улсын Хубилай цэцэн хааны ордонд эгшиглэж байсан /ордны их/ төрийн их найрал хөгжим юм.
Монгол гүрний тусгаар тогтнол, үе дамжин уламжилсан Монгол төр ёсны хөгжмийн урлагийн их өвийг өвлүүлэн түүхэн уламжлалыг сэргээж, Монгол төрийн их найрал хөгжмийг Монголын төрт ёсны баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, үндэсний дипломат ёслолын үеэр эгшиглүүлэн дуурьсгаж байх тухай ерөнхийлөгчийн 2005. 02. 16-ны 120-р зарлиг гарчээ.
Үндэсний их найрлаа хөгжүүлэх түүхэн үе дахин ирж монголчуудын хийморь лундаа сэргэн төрийн их найрлаа эгшиглүүлэн дуурьсгаж түмэн олныхоо сонорыг мялааж сэтгэлийг бадраан хөгжин дэвших үе ирж байна.
СУИС-ын багш Ж.Чулуунцэцэг
Эх сурвалж: “Багш” сонин