| 
  		   
    		|  |  |  |  
    		|  | 
  			   
		     | Э.Хонгорзулыг тахир дутуу болгосон эмч нар 5,6 сая төгрөг өгөөд салцгаая гэжээ |  |  |  
           |  |  |  |  
  		    
			
			 | 
			    Э.Хонгорзулыг тахир дутуу болгосон эмч нар 5,6 сая төгрөг өгөөд салцгаая гэжээ  
			 
2013-06-14Хэвлийдээ марльтай жил гаруй явсны эцэст бие нь муудаж, хэвтэрт орсон   Э.Хонгорзул гэх бүсгүйн тухай өнгөрсөн хавар хамгийн анх телевизээр   мэдээлж байв.   Түүнээс хойш хэд хэдэн удаа сонин болон мэдээллийн  сайтуудад  түүний талаархи сурвалжлага, мэдээлэл  нийтлэгдэж байсан юм.  Гэвч сонгуулийн сүр, авлигын олон хэргүүдийн сүүдэрт бүдгэрээд байсан  энэ хэргийн талаархи Шүүх эмнэлгийн дүгнэлт асуудлыг эргэн сөхөх  шаардлагатайг санууллаа. Тиймээс ч бид асуудлын мөрөөр сурвалжлахаар  Шар хадны эцсийг зорьсон юм. 10 настай Г.Энхномин ээжийгээ асрах үүрэг хүлээжээ  Одоогоос ердөө хоёрхон жилийн өмнө н.Ганхуягийнх гэдэг айл эрүүл  саруул, инээд хөөрөөр бялхсан, аз жаргалтай гэр бүл байв. Харамсалтай  нь хариуцлагаа умартсан эмч нарын балгаар өнөөдөр гурван хүүхдийн эх  Э.Хонгорзул өвчинтэйгөө тэмцэн өдөр хоногийг өнгөрүүлж байна.
 
  “Шар хад”-ны эцсийн буудал дээр буугаад “Бугат-Алтай” хэмээх түүхий  эдийн захын баруун гар талаар нь чигээрээ алхаарай хэмээн түүний ээж  Г.Нарантуяа надад утсаар газарчлав. Учир нь энд ирэхээсээ өмнө ээжийнх  нь утасны дугаарыг авч, түүнтэй холбогдсон юм.  Гэр хорооллын гудамж,  айл өрх тодорхой хаяггүй байдаг учраас олоход жаахан түвэгтэй байсан  тул  дахин утсаар лавлахад “Охиноо өөдөөс чинь явуулъя” гэв. Ингээд  “Бугат-Алтай” хэмээх түүхий эд авдаг захын үүдэн дээр Э.Хонгорзулын  охинтой уулзахаар товлоод түүнийг хүлээсэн юм. Хэсэг хугацааны дараа 8-9  настай болов уу гэмээр цовоо охин ирж, өөрийгөө Г.Энхномин хэмээн  танилцуулав. Гэр нь автобусны буудлаас нэлээн зайтай юм. Энэ жил 10  настай Г.Энхномин хоёр дүүтэй гэнэ.
 
 Түүний дүү нар болох таван настай Г.Энхтөгөлдөр, Г.Энхриймаа нар хөдөө  өвөөгийнд нь байгаа аж. Харин түүний хувьд айлын том охин учраас  ээжийгээ асрах үүрэгтэй. “Ээжийн маань бие нэг үеэ бодвол дээрдэж  байгаа. Нэг хэсэг шүд нь зуураад, таталт өгөөд байснаа бодвол одоо овоо  сайжирч байна” хэмээн том хүн шиг хэвлүүхэн ярих ажээ. Бид нэлээн  алхсаны эцэст гэрт нь ирлээ. Уг нь н.Ганхуягийнх Баянзүрх дүүргийн 17  дугаар хороонд амьдардаг боловч эмээгийндээ түр ирээд байгаа гэнэ. Учир  нь ээжийнх нь бие муудаж, маш их асаргаа шаардаж байгаа тул эмээ нь  гэртээ ирэхийг зөвлөсөн аж. Эмээгийнх нь хашаанд хоёр байшин, нэг гэр  байдаг юм билээ. Г.Энхномин намайг “Тэр хаалга нь онгорхой байгаа байшин  руу ороорой. Би нохойгоо хорьж чадна. Та битгий айгаарай” гэв. Ногоон  модон хаалгатай байшин руу орвол орон дээр 40 эргэм насных болов уу  гэмээр бүсгүй ёолон хэвтэнэ.
 
 Гэвч үнэндээ Э.Хонгорзул ирэх  наймдугаар сард 33 нас хүрэх ажээ. Харин  өвчин нь түүнийг ийнхүү өтөл хүн шиг харагдуулж байгаа гэнэ.  Өөрийгөө  сонины сурвалжлагч болохыг хэлэхэд тэрбээр надтай ярилцахаас  цааргалсангүй. Биднийг очиход Г.Энхномин, Э.Хонгорзул болон  гурван  настай бяцхан охины хамт байв. Учир нь Э.Хонгорзулын ээж Г.Нарантуяа  Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаатай уулзахаар хотын төв рүү явсан  гэнэ. Харин түүний нөхөр нь мөнгө олох хэрэгтэй тул халтуурандаа явсан  гэв. Ингээд 10 настай Г.Энхномин хэвтэрт байгаа ээжийгээ болон нагац  эгчийнхээ гурван настай охиныг харж, хандах үүрэг хүлээжээ.
 I эмнэлгийн сувилагч нар “их идлээ” хэмээн загнаж, Э.Хонгорзулд хоол өгдөггүй байжээ                           Э.Хонгорзул бүсгүй 2011 оны есдүгээр 8-нд бага охин Г.Энхриймаагаа III  амаржих газарт төрүүлжээ. Түүний хувьд гурав дахь төрөлт нь аж. Харин  гурван хүүхдээ гурвууланг нь кесерово хагалгаагаар төрүүлсэн юм байна.  Отгон охиноо төрүүлснээс хойш хоол, цайгаа идэж, уух нь бүү хэл хүүхдээ  тэврээд хөхүүлж ч чадахгүй байсан гэнэ. Гэдэс нь дүүрч, шөнөдөө халуурч  байсан түүнийг  III амаржих газрын эмч нар төрөөд 10 гаруй хоносных нь  дараа гаргажээ. Гэртээ гарсан ч бүсгүйн биеийн байдал дээрдсэнгүй. Гэдэс  нь байнга дүүрч, хэвлийгээр нь базалж, өвддөг байсан аж. Улмаар охиноо ч  хөхүүлж, чадахгүй байсан гэх. Хэд, хэдэн удаа эмнэлэгт үзүүлж, нарийн  шинжилгээ өгч, эхо-д харуулсан боловч онош нь тодроогүй бүсгүй аргаа  барсандаа ажлаа хийхээр шийдсэн байна.
 
 Учир нь гэртээ байхаар бие нь өвдөөд тэгээд ч зээлээ төлөх хугацаа нь  тулчихсан байсан тул намар амаржсан бүсгүй  өвлийн хүйтнээр ажилдаа  орсон байна. Түүний хувьд нөхрийнхөө хамт Да хүрээ зах дээр машины  сэлбэг борлуулж, амжиргаагаа залгуулдаг байжээ. Банкнаас зээл авч,  наймаа эрхлэн бусдын гар харахааргүй элбэг хангалуун амьдардаг байв. Хэн  ч гэсэн адилхан амьдралаа дээшлүүлэхийг хүсч, илүү зүйлд тэмүүлдэг.  Тиймээс ч өнгөрсөн тавдугаар сард банкных нь зээл дуусах байсан тул гэр  бүлийн хоёр орж ирсэн шинэ машин худалдаж авахаар төлөвлөж байжээ. Гэвч  тэр гайт өдөр бүх зүйл орвонгоороо эргэсэн юм. Бүтэн жилийн турш  зовиуртай ч гэсэн амьдрахын төлөө ажлаа хийж явсан бүсгүй нэг л өдөр бие  нь муудаж, сэхээнд орсон байна. Энэ хугацаанд тэрбээр Монголын бүхий л  сайн гэсэн эмч, эмнэлэг, лам хуварга, бөө удганаар явсан тухайгаа  нүдэндээ нулимстай ярьж байсан юм.
 
 Тэр ч бүү хэл гэр бүлийнхээ зөвлөгөөг дагаж ходоодоо дурандуулсан аж.  Гэвч энэ бүхэн түүний оношыг тодруулж чадаагүй гэнэ. “Зүгээр байна, юу ч  харагдахгүй байна”  гэх эмчийн үгэнд итгэхгүй, дотроо эргэлзэж явсан  бүсгүй нэг л өдөр эмнэлгийн орон дээр сэрсэн байна. Цэргийн госпиталийн  эмч нар ЯТТ-ийн машинаар хүргэгдэж ирсэн бүсгүйн зовиурыг түгжрэл гэж  оношлоод хагалгаа хийжээ.  Хэдэн цагийн турш үргэлжилсэн хагалгаа  өндөрслөсний эцэст эмч нар гэр бүлийнхэнд нь метр гаруй урттай марль  үзүүлсэн аж. Нүдэндээ ч итгээгүй түүний гэрийнхэн хэвлийгээс нь гарсан  марлийг авахыг хүссэн ч тэдэнд өгөөгүй байна. Тэгээд ч сандарсан гэр  бүлийнхэн нь юун марль манатай, Э.Хонгорзулыг л бушуухан хөл дээр нь  босгохыг хүссэн нь мэдээж. Тиймээс ч тухайн үед хэн яагаад марль  хийчихсэн тухай бодох ч сөхөө байгаагүй тухай ээж нь хэлж байв.
 
 Ингээд хагалгааны дараа бүсгүйг мөн л гэрт нь гаргасан байна. Гэртээ  гарангуутаа бие нь муудаж, сар шинийн өмнөхөн дахин сэхээнд оржээ. Үхээд  сэрсэн бүсгүйг хөл дээр нь босгосон I эмнэлгийн эмч нарт талархаж явдаг  тухайгаа бүсгүй дахин дахин хэлж байв. I эмнэлгийн алтан гартай эмч нар  бүсгүйг эмчилж, хөл дээр нь босгосон ч нарийн гэдсийг нь тайрахаас өөр  арга байсангүй. Эрүүл саруул байсан бүсгүйн амьдрал хэдхэн сарын дотор  орвонгоороо эргэж, хоёрдугаар сард эмнэлгээс гэдсэндээ өтгөний уут  зүүлттэй гэртээ гарчээ. Эмнэлэгт байхад нь сувилагч нар нь түүнийг “их  идлээ” хэмээн зэмлэж, гар хөлийг нь хүлчихээд хоол өгдөггүй байсан тухай  ч тэрбээр хэлж байлаа. Учир нь гэдэснээс нь зүүсэн өтгөний уут нь  байсхийгээд дүүрчихээд байсан учир сувилагч нар ийн аашилсан гэх. Гэвч  тангараг өргөсөн эмнэлгийн ажилчидад өвчтөнийхөө гар хөлийг нь хүлчихээд  хоол өгөхгүй байх эрх байхгүй. Улмаар жаахан өлссөн даруйд л бүх бие нь  аймшигтай янгинан өвдөж, таталт өгдөг байсан аж. Тиймээс ч аргаа барсан  бүсгүй ес хоног эмчлүүлээд гэртээ гарсан байна. Харин гэртээ гарснаасаа  хойш овоо таргалж, хүн шиг болчихоод байгаагаа хэлж байлаа.
 Насанд хүрсэн зургаан хүний хоногт идэх хоолыг  ганцхан өдрийн дотор иддэг болжээ                             Түүний биеийн байдал үнэхээр хүнд байгаа нь харваас илт. Үргэлж өвддөг  учраас өдөрт 3-4 ширхэг дусал болон бусад өвчин намдаах эм, тариа хэдхэн  минутын зайтай хэрэглэдэг ажээ. Орноосоо өөрөө өндийж чадахгүй, заавал  бусдын тусламж шаарддаг гэнэ. Турж, эцэж, нүднээс гарсан бүсгүй нөмөрсөн  хөнжлөө сөхөж харуулахад амьд хүний бие мөн үү гэмээр аймшигтай  харагдаж байсан юм. Үнэхээр эмч нар түүнийг амьдаар нь алснаас өөрцгүй  болгожээ. Идсэн хоол нь биед шингэж, тэжээл болохгүй шууд урсаад л  гарчихдаг аж. Чанга ч дуугарч чадахгүй, дуу хоолой нь цааш орсон бүсгүйн  дэргэд суугаад  хоёр цаг гаруй ярилцах үеэр өтгөний уутаа хоёр ч удаа  сольж харагдав. Цай ууж, ганц зүсэм талх идсэн даруйд л өтгөний уут руу  нь орж байгаа нь чихэнд сонсогдоно. Яриандаа болоод өтгөний уутаа дүүрч  байгаагаа анзаараагүй бүсгүй хөнжлөө сөхөж хармагцаа “Дүүрчихсэн байна.  Номио миний охин ээжийнхээ уутыг солиорой” хэмээн дуудав. Г.Энхномин ч  шаламгай нь аргагүй ээжийнхээ өтгөний уутыг сольж, ойр орчмыг нь  цэвэрлэж өгөв. Түүний хувьд хамгийн хэцүү зүйл нь өвдөж, зовиурлахын  зэрэгцээ маш их иддэг болсон гэнэ. Учир нь идсэн хоол нь шууд урсаад  гарчихдаг тул хэчнээн идээд ч таргалж, бие нь тэнхэрдэггүй аж. Өдөрт  хийлгэдэг 3-4 дуслаараа л шаардлагатай эрдэс, бодисоо нөхдөг гэнэ.  Э.Хонгорзулын хувьд хоногт насанд хүрсэн зургаан хүний идэх хоолыг иддэг  болсон аж. Тиймээс ч өтгөний уут нь байсхийгээд дүүрч, солих  шаардлагатай болдог гэнэ.
 
 Харин зөвхөн нэг ширхэг өтгөний уут 29 мянган төгрөгийн үнэтэй. Нэг  уутыг гурав хоног л хэрэглэдэг аж. Үүнээс гадна өдөрт 20 орчим мянган  төгрөгийн дусал, бусад өвчин намдаах эм тариа, долоо хоногт нэг удаа 29  мянган төгрөгийн үнэтэй цавуу худалдаж авдаг байна. Иймээс бүсгүй  өнгөрсөн хэдхэн сарын хугацаанд байгаа бүхнээ зарж, үрээд дуусгажээ.  “Өгөөмөр” зах дээр машины тень нааж, хөгжим засдаг эрэгтэй дүү болон,  ойролцоох гоо сайхны газарт үсчин хийдэг охин дүү нар нь эм, тарианых нь  мөнгийг залгуулдаг байна. Мэдээж өглөөний 07.00 цагаас эхлээд шөнөжин  халтууранд явдаг нөхрийнх нь тус хамгийн их. “Энэ хүмүүс байгаагүй бол  би өнөөдөр хэдийнэ гудамжинд гарчихсан байгаа. ганц тарианыхаа ч мөнгийг  олж чадахгүй надад ээж, нөхөр, ах, дүү нар минь л их тус болох юм даа”  хэмээн яриад санаа алдав. Өнгөрсөн мягмар гарагт түүний дунд сургуулийн  ангийнхан нь Дархан-Уул аймгаас ирсэн гэнэ. Тэрбээр энэ тухайгаа “Манай  ангийнхан намайг зорьж, хаа байсан Дарханаас ирсэн. Мөн  энэ үеэр сайн  санаатай дөрвөн ээж надад туслахаар ирсэн юм. Надад маш их сэтгэлийн дэм  өгч, урам хайрласан. Тиймээс ч би заавал хөл дээрээ босно” гэв. Бүсгүйн  орон дээр хатгамал байгаа харагдав. Юу болохыг нь лавлахад “Би өөрөө  оёдог юм.
 
 Ганц ширхэг тарианыхаа мөнгийг ч гэсэн олох ёстой биз дээ. Зүгээр  хэвтээд байх юм бол хоног, өдөр өнгөрөхгүй юм билээ. Манай захынхан  өөрсдөө утас, зүү, зургаа худалдаж аваад “Хонгороо 120 мянган төгрөгөөр  үүнийг оёод өгөөч” гэдэг юм. Хүнээс зүгээр юм авах дургүйг минь мэддэг  болохоор надад тусалж байгаа нь тэр хөөрхийс. Түүнээс биш 120 мянган  төгрөгийн үнэтэй хатгамал гэж юу байх вэ дээ. Би мөнгөний мод, хос заан,  морин хуур гээд зөндөө хатгамал оёж өгсөн. Тэд маань 50-60-аас эхлээд  80-100 мянгаар худалдаад авдаг юм. Одоо би хос хун оёж байгаа. Үүнийг  оёход их хугацаа орох юм аа. Эрүүл байсан бол хэдхэн хоногийн ажил.  Даанч өвчтэй болохоор хэцүү юм даа” гэсэн юм. Тэрбээр хатгамал оёсоор  байгаад өндөг нь цоорсон хуруугаа надад харуулав. Тэсвэрлэхийн аргагүй  өвдөлтөө давахын тулд зориг, тэвчээр гаргаж, хатгамал оёж байгаа түүнийг  хараад өөрийн эрхгүй нулимс унагалаа. Охиноо өвдсөнөөс хойш ээжийнх нь  бие муудаж, өнгөрсөн гуравдугаар сард зүрхний шигдээс болсон байна.  Улмаар 1.5 сая төгрөгийн өртөгтэй хагалгаанд орж, зөвхөн хоёр удаа  тодруулдаг эм худалдаж авахад л 600 мянган төгрөг болсон гэнэ. Улмаар  ээжийг нь их явахыг эмч нар хориглосон бөгөөд өдөр бүр 2000 төгрөгийн  үнэтэй эм уудаг байна.
 
 Гэвч эх нь юу гэж өвчтэй охиноо хараад зүгээр суух билээ. Өнөөдрийг  хүртэл хөлөө хүрэх газарт заргалдаж, тэмцсэн боловч тусыг эс олжээ.  Э.Хонгорзул ээжийгээ зовоохгүй гэсэндээ нүдийг нь хариулж байгаад өвчин  намдаах тариагаа өөрөө өөртөө хийчихдэг аж. “Миний охин эмээдээ битгий  хэлээрэй” хэмээн гуйдаг тухайгаа нүдэндээ нулимстай ярьж байв. Ээж нь ч  гэсэн “Миний зүрх өвдөөгүй ээ. Битгий санаа зов” гэдэг байна. Эх, охин  хоёр ийнхүү бие биенээсээ өвчнөө нуун өдөр хоногийг өнгөрүүлж буй.  Гэхдээ л ээж нь “Чиний бие чинь өвдөж байгааг би мэдэж байна. Миний охин  л үхэж болохгүй шүү. Үр хүүхдээ урдаа оруулчихаад би яаж амьдрах юм”  гэдэг тухай Хонгороо ярьж байв. Үнэхээр ч ээж нь түргэн дуудаад  үзүүлэхэд түүний бие нь муудчихсан байдаг тухай хэлж байсан юм. Үүнээс  гадна бүсгүйн бие амаржсан цагаасаа тэнхрээгүй тул хоёр багыг нь хадам  ээж нь Хөвсгөл аймгийн Тариалан суман дахь гэр рүүгээ авч явжээ.  “Хүүхдүүдээ маш их санаж байна, тэднийхээ царайг хармаар байна. Өнгөрсөн  өвөл тэднийг ирэхэд би сэхээнд орчихсон ухаангүй байсан юм” гээд уйлав.
 Хэвлийгээс нь авсан марль хэзээ ходоод руу нь орчихов                      “Э.Хонгорзул марль залгисан байх магадлалтай” гэсэн Шүүх эмнэлгийн  дүгнэлт олон хүнд эргэлзээ төрүүлж, гайхшыг нь барж байна. Тодруулбал,  өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн  /ШШҮХ/-гийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс /ШЭШХ/-ийн ахлах зэргийн  шинжээч эмч Ц.Ганболд, Ж.Ганцэнгэл, С.Чулуунсүх нархавтаст хэргийн  материалаар шинжилгээ хийж дүгнэлт үйлджээ. Улмаар дүгнэлтэд үндэслэн  хэргийг нь хэрэгсэхгүй болгох санал прокурорт хүргэж буйгаа Э.Хонгорзулд  дуулгасан байна. Уг нь өнгөрсөн хоёрдугаар сард гарсан шүүх эмнэлгийн  анхны дүгнэлтээр түүнийг 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан гэжээ.  Үүнийг нь түүний хэрэг дээр ажиллаж байсан мөрдөн байцаагч Л.Эрхзаяа  авчирч танилцуулаад “удахгүй үнэн зөвийг нь тогтооно. Та санаа  зоволтгүй” гэсэн байна. Гэвч ердөө гуравхан сарын дараа дээрх дүгнэлт  орвонгоороо эргэж, хэвлийгээс нь авсан марль ходоод руу нь орчихсон  тухай хэлжээ. Улмаар мөрдөн байцаагч  Л.Эрхзаяа энэ сарын 9-нд гэрт нь  ирж “Таны хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорт саналаа хүргүүлсэн”  гэсэн байна. Хууль хяналтын байгууллагынханд итгэж явсан түүний итгэл  найдвар энэ үеэс эхлээд хөсөрдсөн аж.
 
 Дээрх дүгнэлтийг гаргасан  ахлах зэргийн шинжээч эмч Ц.Ганболдоос энэ  талаар тодруулахад  “Э.Хонгорзултай холбоотой материалыг бүгдийг нь  прокурорт хүргүүлсэн, харуулах юм байхгүй” гэв. Харин энэ талаар мөрдөн  байцаагч Л.Эрхзаяагаас тодруулахад, “Шүүх эмнэлгийн дүгнэлт “Э.Хонгорзул  марль залгисан байх магадлалтай, кесарева хагалгаа хийх үед нарийн  гэдэсний хөндийд самбай орох боломжгүй” гэж гарсан учраас бид энэ  хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлсэн. Гэхдээ энэ  хэрэг ингээд хаагдаад өнгөрөх юм биш. Прокуророос хэрэгсэхгүй болгосон ч  Э.Хонгорзул дахин шинжилгээ хийлгэх гомдол, хүсэлт гаргавал мөрдөн  байцаалтад буцаж ирэх нь тодорхой” гэсэн юм.  Яагаад, яагаад гэх  асуултууд ар араасаа хөвөрч байна. Гурван хүүхдээ орхиод үхэх шалтгаан  энэ бүсгүйд байсан гэж үү. Тэр тусмаа хагалгааны үед хэрэглэдэг  эмнэлгийн зориулалттай нэг метрийн урттай марлийг залгиад зогсч байдаг  тэнэг хүн гэж байх уу. Нялх биетэй ээжид марль залгиад зогсч байх зав  бий гэж үү. Энэ бүхэн эргэлзээ төрүүлж, олон олон хариулт нэхэж байна.  Энэ хэргийг прокурорт шилжүүлсэн.
 
 Харин БЗД-ийн прокурор н.Отгонбаяр “Ирэх даваа гарагт хэрэгтэй танилцаж  дуусна. Энэ хэрэг буцах нь ойлгомжтой. Та тайван бай, санаа зоволтгүй.  Бид үнэн зөвийг тогтоох болно” гэжээ. Дээрх хариултыг сонссон  Э.Хонгорзулд амьдрах итгэл төрж, одоо даваа гарагийг тэсэн ядан хүлээж  суугаа гэнэ. Тэрбээр “Миний хувьд хүний муу үзэж гэж улайрсан зүйлгүй.  Зөвхөн эрүүл саруул байсан намайг яагаад ийм хүний хагас болгочихсноо л  үнэн зөвөөр нь хэлчих ёстой. Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Надад  гурван хүүхдээ орхиод амиа хорлох шалтгаан байхгүй. Миний хань халамжтай  сайн нөхөр. Үр хүүхдүүд минь эрүүл саруул төрж, өсч байгаа. Хөлсний  байранд ч гэсэн бид тав идэж, өмсөхөөр дутахгүй сайхан амьдарч байсан.  Ийм байхад би яасан гэж марль залгих юм бэ. Үнэхээр гомдож байна.  Харамсч байна” гэв.
 Хэргийн эзэд 5.6 сая төгрөг өгөөд салцгаая гэжээ Түүнийг ийм болгосон хэргийн эзэд бол III амаржих газрын их эмч  н.Оюунгэрэл, бага эмч н.Батзаяа, н.Ганчимэг нар юм. Тэдний талаар  өнөөдрийг хүртэл тус эмнэлгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй. Тус  эмнэлгээс энэ талаар тодруулах гэсэн боловч ам нээхийг хүссэнгүй. Харин  бүсгүйг хэвтэрт орсноос нь хойш дээрх эмч нар 2.2 сая төгрөг эмчилгээний  зардал гэж өгчээ.
 
 Ажлаасаа халагдсан эмч нар Э.Хонгорзулыг залгахаар утсаа авдаггүй  бөгөөд “Бид амьдралтай хүмүүс. Чамд өгөх мөнгө ч алга” гэж загнадаг  болсон байна. Үнэхээр эмч нар буруугүй, марль өөрөө залгисан байсан юм  бол яах гэж тэднийг ажлаас нь халсан юм бэ. Энэ мэтчилэн эргэлзээ  төрүүлсэн асуудлууд дээрх хэрэгт их бий. Хамгийн аймшигтай нь хэвлэл  мэдээллийн хэрэгслээр хэргийн талаар гарсны дараа “Битгий хэвлэлийн бага  хурал хийгээч. Бид чамд 5.6 сая төгрөг өгье. Тэгээд эвтэйхэн салцгаая.  Бид чамайг орхихгүй шүү дээ” гэжээ. Тангараг өргөсөн эмч нар  5.6 сая  төгрөгөөр хүний амийг үнэлж байна. Тэд хийсэн хэрэгтээ гэмшихийн оронд  хэдхэн халтар төгрөг атгуулаад нэр цэвэр, ялаас мултрахыг оролдож буй.  Монгол Улс авлигатай тэмцэж эхэлсэн нь сайшаалтай.
 
 Тэгвэл одоо хүний амь нас, эрүүл мэндийг хохироочихоод хариуцлагаас  мултарсан эмч нартай тэмцэх цаг нь болжээ. Намын харъяалалаас болж, хоёр  хүүхдийн аминд хүрсэн Увс аймгийн Мянганбаяр эмчид өнөөдөр хуулийн  хариуцлага хүлээлгээгүй. Ажлаас нь халаад л өнгөрсөн. Нярай түлсэн  сувилагчид ямар арга хэмжээ авсан нь одоо болтол бүрхэг. Э.Хонгорзул эрх  мэдэлтнүүд шиг хэдэн тэрбум төгрөг хүссэнгүй. Түүний хүсэл бол гэр  бүлээрээ ширээ тойрч суугаад хооллох. Үр хүүхдээ асарч, ээжийнхээ  үүргийг гүйцэтгэж чаддаг болох. Эрүүл болчихоод ажлаа хийгээд найз  нөхөдтэйгөө бужигнах. Ердөө л энэ. Тэр хэнд ч гэм хийгээгүй. Улс орондоо  хэдэн тэрбумын хохирол учруулаагүй.
 Эх сурвалж: Монголын мэдээ сонин   
 |  
 
 			
				| Э.Хонгорзулыг тахир дутуу болгосон эмч нар 5,6 сая төгрөг өгөөд салцгаая гэжээ |  
			
			 |  |  |  |  
				| Bolod.mn |  
				|  |  
 
   		   
		   
		    | Сэтгэгдэл (1) |  
		    | 
 |  
		    | Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
 |  
		    | | Зочин шуух эмнэлгийн эмч нарыг цаазын тавцанд авааачиж унэн зовиын шийдэх естой
 
 2019-04-16 | 21:45:58 | 64.119.21.251 |
 | 
 
 |  |  |  
 |  |  
 
 
 
 
            
            
            
  			 
			 | 
			 
				  		 | Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянана 17:59
 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах  | 
						    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах »» |  
						  |  |  
				  		 | “Ханийн тэнгэр дуудна” гэх зэрэг зар нийтлэн иргэдийг залилж байсан эмэгтэйг саатууллаа 17:13
 Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч,  | 
						    Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч, »» |  
						  |  |  
				  		 | "Нвидиа" зах зээлийн үнэлгээ нь 5 их наяд долларт хүрсэн анхны компани болжээ 12:49
 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах  | 
						    ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах »» |  
						  |  |  
				  		 | Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед цалинг яаж нэмснийг 230 мянган төрийн албан хаагчид хэлнэ 12:43
 УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн  | 
						    УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн »» |  
						  |  |  
				  		 | Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ 12:40
 Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн  | 
						    Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн »» |  
						  |  |  
				  		 | “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийн хөтөлбөр, арга зүй, үнэлгээний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна 09:45
 Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд   | 
						    Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд  »» |  
						  |  |  
				  		 | Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ 08:55
 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж  | 
						    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж »» |  
						  |  |  
				  		 | Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр албан ёсоор эхэллээ 20:32
 Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна. | 
						    Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.»» |  
						  |  |  
				  		 | Нийслэлийн хүрээний анги, байгууллагын хүйтний улирлын дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллаа 20:15
 Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд  хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй  | 
						    Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд  хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй »» |  
						  |  |  
				  		 | Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ 15:37
 Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм.  | 
						    Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм. »» |  
						  |  |  
				  		 | УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй 15:03
 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны  | 
						    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны »» |  
						  |  |  
				  		 | МИАТ Улаанбаатар-Баянхонгор чиглэл дэх нислэгээ эхлүүллээ 14:00
 МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн  | 
						    МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн »» |  
						  |  |  
				  		 | Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13:54
 Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор  | 
						    Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор »» |  
						  |  |  
				  		 | 12 хүртэлх насны хүүхэдтэй асран хамгаалагчийн аль нэгийг цахимаар ажиллуулахыг уриаллаа 11:11
 Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна.  | 
						    Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна. »» |  
						  |  |  
				  		 | “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа 10:29
 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл  | 
						    ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл »» |  
						  |  |  
				  		 | Усан спортын тамирчин Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ 09:37
 Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. | 
						    Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.»» |  
						  |  |  
				  		 | Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулжээ 09:11
 Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус  | 
						    Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус »» |  
						  |  |  
				  		 | Хүн бүрийн аюулгүй байдал өөрийн мэдлэг, чадвар, зөв дадал, хэвшилээс шалтгаална 08:33
 Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын  | 
						  .jpg)  Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын »» |  
						  |  |  
				  		 | Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх үндэсний төвтэй болох нь 18:32
 Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим  | 
						    Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим »» |  
						  |  |  
				  		 | Байгалийн баялгийн өгөөж ард түмэнд илүү ирэх ёстой 18:06
 Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ | 
						    Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ»» |  
						  |  |  
				  		 | Харааг хэсэгчлэн сэргээх шинэ технологи зохион бүтээлээ 17:58
 Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу  | 
						    Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу »» |  
						  |  |  
				  		 | Айдас биш хариуцлага энэ мэргэжлийг сонгосон шалтгаан, бахархал хоёрын үндэс болдог 15:43
 Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай.  | 
						    Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай. »» |  
						  |  |  
				  		 | Ухаахудгийг хянан шалгар түр хороо баыйгуулах Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана 14:57
 Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн  | 
						    Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн »» |  
						  |  |  
				  		 | Гал унтраах техник спортын сургалтын цамхагтай боллоо 14:36
 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын  | 
						    ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын »» |  
						  |  |  
				  		 | 1973 айлын орон сууцны төлөвлөлттэй Дамбадаржаа дэд төв 11:59
 Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.  | 
						    Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. »» |  
						  |  |  
				  		 | Нийт нутгийн 46 хувьд цастай байна 11:40
 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр  | 
						    Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »» |  
						  |  |  
				  		 | Израилын тал Газад цохилт өгчээ 11:28
 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг  | 
						    ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »» |  
						  |  |  
				  		 | Цэцэрлэгийн эмч нар цэвэрлэгээ, үйлчилгээ шалгахаас хэтрэхгүй байна 08:17
 Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.  | 
						    Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй. »» |  
						  |  |  
				  		 | Хайчлуулж хэрчүүлж, хайлуулж шатаалгасан ч өндийж боссон Монгол кино 08:16
 Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн  | 
						    Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн »» |  
						  |  |  
				  		 | Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49
 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. | 
						    Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.»» |  
						  |  |  
				  		 | “Samsung”-ын гурав эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцуулна 20:39
 СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт  | 
						    СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт »» |  
						  |  |  
				  		 | “УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна 15:26
 Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. | 
						    Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.»» |  
						  |  |  
				  		 | Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ 12:06
 ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал  | 
						    ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал »» |  
						  |  |  
				  		 | Ангарагийн жалга хэрхэн үүссэнийг тогтоов 12:00
 Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл  | 
						    Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл »» |  
						  |  |  
				  		 | 92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53
 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч  | 
						    ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »» |  
						  |  |  
				  		 | АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 11:38
 2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн  | 
						    2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн »» |  
						  |  |  
				  		 | НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ сард багтаж олгоно 09:54
 НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ.  | 
						    НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ. »» |  
						  |  |  
				  		 | Шуурхай штабын хуралдаан боллоо 09:03
 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо.  | 
						    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо. »» |  
						  |  |  
				  		 | Батлан хамгаалах салбарын нэгтгэл, анги нэгжүүдийг нэмэлт орлого олох боломжоор хангана 09:01
 Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги  | 
						    Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги »» |  
						  |  |  
				  		 | Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41
 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ  | 
						    Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ »» |  
						  |  |  
				  		 | Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 08:39
 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр  сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн  | 
						    Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр  сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн »» |  
						  |  |  
				  		 | Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа 17:43
 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95  | 
						    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 »» |  
						  |  |  
				  		 | Туул голын усны нян стандартаас 2.8 дахин их гарчээ 14:35
 Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ. | 
						    Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.»» |  
						  |  |  
				  		 | Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31
 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт  | 
						    ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »» |  
						  |  |  
				  		 | Сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдсэн эмнэлэг түүхий нүүрсний хэрэглээг халж, 39.6 сая төгрөг хэмнэх боломж бүрдлээ 12:39
 Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ. | 
						    Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.»» |  
						  |  |  
				  		 | “Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо 12:28
 “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/  | 
						  .jfif)  “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ »» |  
						  |  |  
				  		 | IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй 10:36
 Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.  | 
						    Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо. »» |  
						  |  |  
				  		 | Монгол төрийн хямрал 09:24
 Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.  | 
						    Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм. »» |  
						  |  |  
				  		 | Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21
 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын  | 
						    Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »» |  
						  |  |  
				  		 | Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 09:16
 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,  | 
						    Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, »» |  
						  |  | 
 |  
            
  			 
			 | 
			 
				  		 | CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24
 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр  | 
						    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »» |  
						  |  |  
				  		 | Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01
 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд  | 
						    Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »» |  
						  |  |  
				  		 | Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09
 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин  | 
						    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »» |  
						  |  |  
				  		 | Израилын тал Газад цохилт өгчээ 11:28
 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг  | 
						    ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »» |  
						  |  |  
				  		 | Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01
 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн  | 
						    ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »» |  
						  |  |  
				  		 | Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49
 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. | 
						    Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.»» |  
						  |  |  
				  		 | 92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53
 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч  | 
						    ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »» |  
						  |  |  
				  		 | Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41
 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ  | 
						    Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ »» |  
						  |  |  
				  		 | Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31
 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт  | 
						    ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »» |  
						  |  |  
				  		 | Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21
 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын  | 
						    Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »» |  
						  |  |  
				  		 | Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59
 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон  | 
						    Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »» |  
						  |  |  
				  		 | Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37
 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц  | 
						    БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »» |  
						  |  |  
				  		 | Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58
 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг  | 
						    10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »» |  
						  |  |  
				  		 | Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48
 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай  | 
						    ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »» |  
						  |  |  
				  		 | Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00
 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон  | 
						    ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »» |  
						  |  |  
				  		 | Warner Bros. компанийг худалдана 15:29
 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн  | 
						    НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »» |  
						  |  |  
				  		 | Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07
 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг  | 
						    ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »» |  
						  |  |  
				  		 | Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31
 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр  | 
						    ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »» |  
						  |  |  
				  		 | Такаичи Санаэ Японы анхны  эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21
 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал  | 
						    Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »» |  
						  |  |  
				  		 | Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54
 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. | 
						    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.»» |  
						  |  | 
 |  
            
  			 
			 | 
			 
				  		 | Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42
 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг | 
						    Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг»» |  
						  |  |  
				  		 | Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07
 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл  | 
						    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »» |  
						  |  |  
				  		 | ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07
 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн  | 
						    Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »» |  
						  |  |  
				  		 | Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
 |  |  
						  |  |  
				  		 | Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27
 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд | 
						    Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд»» |  
						  |  |  
				  		 | Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
 |  |  
						  |  |  
				  		 | Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
 |  |  
						  |  |  
				  		 | ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15
 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө  | 
						    Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »» |  
						  |  |  
				  		 | Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
 |  |  
						  |  |  
				  		 | 150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
 |  |  
						  |  |  
				  		 | СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
 |  |  
						  |  |  
				  		 | Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48
 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!  #GoMongolia | 
						    Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!  #GoMongolia»» |  
						  |  |  
				  		 | Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57
 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас  | 
						    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »» |  
						  |  |  
				  		 | Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57
 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.  | 
						    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »» |  
						  |  |  
				  		 | Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25
 Төсөл-1 |  |  
						  |  |  
				  		 | Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02
 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал  | 
						    Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »» |  
						  |  |  
				  		 | Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
 |  |  
						  |  |  
				  		 | Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45
 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. | 
						    Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.»» |  
						  |  |  
				  		 | Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
 |  |  
						  |  |  
				  		 | Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35
 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. | 
						    Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.»» |  
						  |  | 
 |  
 
  
 
 
 
 
 
  
 
 |