 |
|
 |
|
Түвдийг Монголчууд бий болгосон... |
|
|
 |
|
 |
Түвдийг Монголчууд бий болгосон...
2013-06-10Монгол хүнд Түвд гэвэл хамгийн түрүүнд улс биш, шашин санаанд нь орно байх. Чингэхдээ Далай лам, “гаднын” мэт манай  шашин бууна байх. Харин Түвдийн түүхийг бол ор тас мэдэхгүй, сонирхохгүй. Харин лам нар бол Түвд лам нарын болон өөрсдөө зохиосон шашны түүхээс л мэднэ. Шинжлэх ухааны хувьд судалсан түүх гэж байвч дандаа гадаадынх. Тэгээд л монголчуудын хоншоор нь дутдаг юм. Асуудлыг монгол шинжлэх ухааны талаас аваад үзэх болох уу, мэдээж болно. Зүгээр л гаднын юмыг хуулаад, залхуураад, юу ч хийхгүй болохоор Монголын түүх бичигдэхгүй л дээ. Ингээд оролдоод үзье л дээ… Яагаад ? Эхлээд гүн ухааны асуулт тавих ёстой.

Хүн ойртож амьдрахын аргагүй өндөр уулын ном уншсан хэдэн лам нар яахаараа Ази тив, дэлхийд ноёлох биш юмаа гэхэд хүчтэй нөлөөлөх шашны томоохон урсгалыг дэлгэрүүлж, олон зуун жил оюун санааны болон нийгмийн амьдралд нөлөөлж, одоо болтол дэлхий дахины анхааралд байдаг вэ ? гэсэн асуулт юм. Монголчууд үүнийг хамгийн түрүүнд бодох ёстой хүмүүс атал огт боддоггүй ард түмэн учраас үүнийг би нээлттэй үлдээж байна. Үүний оронд Түвдийн тухай эрэгцүүллээ эхэлье. Түвдийн өндөрлөг бол эргэн тойрны нам газруудаасаа хойт талаараа Куньлуны өндөр нуруу, өмнө зүгээсээ Гималайн нуруугаар таслагдана, дундуур нь Цангпо (Брахмапутра) мөрөн урсаж байгалийн зааг болно. Өндөр ууланд хонь болон сарлаг үхэр, бага сага тариалан эрхлэх боломжтой. Хойт болон өмнө зүгт элсэн цөл бий. Түвдэд зүүн болон баруун талаас нь л орж болно. Энэ нутагт эрт үеэс буюу V-VI зууны үед газар тариалангийн мон, дард гэсэн овгууд амьдарч байсан мэдээ бий. Гэхдээ эд бие даасан “улс” байгуулаагүй. Харин одоогийн Хятадын Шэньси, Ганьсу мужийн баруун талд монголоид гарлын малчин хян, тариаланч жун нар амьдарч байжээ. (Грумм-Гржимайло Г.Е. Материалы по этнологии Амдо и области Кукунора, СПб., 1903, с. 3.) Хятадууд тэднийг “баруун жун” гэж нэрлэж байж. Хятадуудын бут ниргэж чадаагүй эдгээр овгууд нэгдэж, түвд хэлийг үүсгэжээ. Тэд бол танчан, дансян, ди-бома (одоо Сычуаньд буй), байлан овгууд юм. Хожим эд жун угсаат аймаг болсон ба хожим дундад зууны үед тангад улс болсон юм. (Грумм-Гржимайло Г.Е., с. 41 и 43.) Хожим шүү дээ. Өөрөөр хэлбэл тангад болон түвд-хян гэсэн хоёр том, бусад жижиг олон аймгууд үүссэн байна. Тэд дандаа Хятадтай байлддаг байж.

Гэвч энэ үеийн түүх тун бүдэг юм. Тухайн үед манай Монгол, Алтайгаас Түвд орох шиг “амархан” юм байхгүй. Түүнээс гадна түүхэн тодорхой үед Монгол Түвд хоёр хил залгаа байсныг бид заавал харгалзах ёстой. Одоогийн Монгол Улсын газрын зургаар сэтгэж болохгүй л дээ. Ингэхлээр задран сарнисан Хүн, Сүмбэ гүрний зарим овог аймгууд Түвдийг эрхшээлдээ оруулан нэгтгэжээ гэж үзэх бүрэн үндэслэл гарч байгаа юм. Энэ талаар бид юу ч судлаагүй ба судлахыг ч сонирхдоггүй нь даан ч харамсалтай… “Си-жун бол (түвдүүд-Х.Д.Г) хувцасны оронд амьтны арьс нөмөрдөг, байнгын сууц гэж үгүй, нүүдэллэн амьдардаг, малын ашиг шимээр хоолоо олж иддэг. Овог удмын тодорхой нэр үгүй, эцэг эхийнхээ нэрээр овгоо нэрлэдэг. Тэд олон овогт хуваагддаг, хаан байхгүй, нэг удирдлагыг зөвшөөрдөггүй, нийтлэгээрээ амьдардаг. Маш их зоригтой, тулалдаанд үхэхийг аз жаргал гэж, өвчнөөр үхэхийг зовлон гэж боддог. Тэд амьтан лугаа адил хүйтнийг маш их тэсвэрлэдэг, хүүхнүүд нь төрөхдөө хүртэл хүйтнээс айдаггүй.” (Успенский В. Страна Кукэ-нор или Цин-хай //Записки ИИРГО по отделению этнографии. 1880, т. IV, СПб. с. 51) Энэ үед хянуудын овгийн байгуулал цэцэглэж, харин жунуудынх сөхөж байсан байна. Цаашаагаа бол жунууд түвдийн дансян овог, өмнөд хүн нарын үлдэгдлийг нэгтгэн хожим нь Си Ся улсыг байгуулсан. Энэ нь Тангад юм. Энд “өмнөд хүн нарын үлдэгдэл” гэж Гумилев нэн тодорхой бичиж байна. Тэхээр Хүн нар тийшээ очсон байж таараад байна…

Харин хяны үр хойчис XIX зуун болтол нэн эртний ахуйгаа авч үлджээ. Энэ хянуудын талаар сүүлд ярина. Бараг “монгол” юм билээ. Их сонирхолтой үндэстэн байгаа юм. Ингээд нэг хэсэг газар тариалан хөгжжээ. Хайнаг бий болсон байна. Энэ нь IY-VII зууны үе юм. VI зуун төгсгөл YII зууны эхэн үеийн Түвдийг Ярлунг улсын үе, Тубо гэдэг улс байгуулсан гэж ярьдаг ч энэ тухай маргаан дуусаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй. Яагаад гэвэл Монголыг энд оруулдаггүй учраас тэр. Ингээд “бин битүү” байгаад байсан юм шиг байгаа юм… Хойт зүгээс… Түвдчүүд ямар нэг шашин маягийн зүйл шүтдэг байсан нь эргэлзээгүй. Тэр үед Буддын шашин дэлгэрээгүй байсан болохоор би ингэж хэлж байна. Үүнийг нь Гумилев бон гэнэ, бусад хүмүүс бөө гэнэ. Миний бодлоор тэнгэризмийн эхэн үеийн хэлбэр байсан байх. Гэсэн ч үүнийг сайтар судлах ёстой. Ямар ч гэсэн Түвдийн өндөрлөг дэх овог аймгууд тасралтгүй дайтаж байжээ. Мянганы эхний хагаст 20 орчим жижиг ванлиг байснаа YI зуун гэхэд 17 болсон байж. (Богословский В.А., с. 29.) Энэ тархай бутархай орон руу 439 онд Тоба гэгч шинэ хүч орж иржээ. Энэ бол монголчууд юм. Дайчин Тобачууд Вэй гүрнээ байгуулж өргөтгөн, умарт Хятадад суурьшсан овог аймгуудыг даржээ. Тэд 439 онд Хэс-ийг эзэлж, Ашиныг ордыг умар зүг хөөжээ. Тобачууд бол IY зууны үе амьдарч байсан нүүдэлчин монгол аймаг юм. Тэд III зууны дунд үед Сүмбэ улсын холбоонд багтаж байсан. Хятадтай холбоо сайтай, зарим үе Хүн гүрэнтэй дайтаж байсан. Гэхдээ Хятадаас хамаарч байгаагүй. IY зууны төгсгөлд Умард Вэй гэдэг улсыг байгуулсан. YII зуунаас түүхийн хуудаснаа тааралдахаа байсан. Өөр нэг монгол угсаат Сүмбэ (сяньби) хаан Фаньни (хүний нэр-Х.Д.Г) баруун хойт зүгт ухарч дотоод Түвдэд орж иржээ. “Сүмбийн энэ удирдагч дайн агшин зуур ч намжихгүй байсан тэр газраас авчирсан сахилга баттай, дайчин цэргүүдтэй байсан ба тэр удирдагч “цянуудыг өөртөө дагуулан” дайсагнагч овгуудын дунд ноёрхох байр суурь эзэлсэн” гэж судлаачид тэмдэглэн үлдээжээ. (Иакинф (Н.Я. Бичурин), с. 127; Грумм-Гржимайло Г.Е. Западная Монголия и Урянхайский край. Т. II, Л., 1926, с. 184-185.)

Түвдийн төр улсыг монголын Сүмбэ улсын хаан Фаньни нэгтгэж нэгдмэл улс болгосон нь ямар эргэлзээгүй байна. Энэ бол Монголын түүхчдийн одоо болтол анхаараагүй явж ирсэн их ноцтой дүгнэлт юм. Энэ үеэс Түвдийг нэгэн дээвэр дор нэгдсэн гэж эрдэмтэд санал нэгтэй үздэг боловч Монгол гэдгийг нь огт ярьдаггүй. Одоо бид ярих цаг болсон. Түвдийг “нэгтгэх ажил” 200 орчим жил үргэлжилсэн ба монголчууд ууссан нь мэдээж хэрэг. Энэ үйл явц 607 оны хавьцаа дууссан байна. Өөрөөр хэлбэл Түвдийн захирагч Намри (Gnam-ri-slong-rtsan 570-620) гэгч анх удаа “хүн шиг” гадагшаа дайн хийсэн юм. Ингэж Түвд үндэстэн монголчуудаас үүсчээ, эсвэл монголчууд түвдүүдийг үндэстэн болгон нэгтгэжээ. Энэ бүх үеийн туршид Түвдийн бүх эрх мэдлийг Сүмбийн монгол хаадын удам угсаа барьж байсан ба тэднийг цэнбо (цэнпо ?) гэж нэрлэдэг байжээ. Гэхдээ гүйцэтгэх эрх мэдлийг зөвлөгч нар (лонпо) гэгч барьдаг байсан ба цэнбо нар зэвсэгт отряд бүхий овгийн удирдагчдын хүсэл зоригийг харгалздаг байжээ. Энэ нөхцөлд цэнбо нарын байр суурь тийм ч их бат бэх биш юм. Ингээд цэнбо Намри цэргээ дагуулан 604 онд Дорнод болон Төв Энэтхэг рүү дайрчээ. Ямар ч гэсэн монгол цустай хүн чинь дайрахгүй яадгийм ?! Тэгсэн чинь гай болов. Гай ч гэж дээ. Мөнөөх л “олз хуваах” уламжлалт монгол самуун. Энэ самуунаас болж ялалт байгуулсан Намри цэнбогоо “тэнэгүүд” хөнөөжээ. Түүний хүү Соронзонгомбын үед “эцгийнх нь албатууд үймж, эхийнх нь албатууд босч, төрсөн ах дүү нар нь босч (энд нэрсийг нь дурдсан байгаа), ер нь бүгд босчээ” гэж сурвалжид тэмдэглэжээ. Энэ бол иргэний дайн болсон гэсэн хэрэг юм. Бослого үймээнийг яаж ийгээд дарж, дэг журмыг тогтоож чаджээ. Гэхдээ ухаантай, эрч хүчтэй Соронзонгомбо өөртөө ч албат арддаа ч нэн чухал нэгэн гаргалгаа хийжээ. Тэр халзан толгойтой лам нарын номлож байгаа “буяны тухай” сургаалийг” ихэд анхаарч авчээ. Ингээд тэр шашныг дэлгэрүүлж эхлэв. Ингэж тэр жирийн цэнбогоос Түвдийн хаан болох замаа засав. Цаадахыг нь тэр хэрхэн мэдэх билээ… Соронзонгомбо хааныг шашныг дэлгэрүүлсэн их хаан гэж шашны болон Түвдийн түүхэнд үздэг. Тэр бол цол уламжлан авсан арван гурав дахь цэнбо юм. Ингэхээр 420-иод оноос эхлэн 580 он хүртэл, өөрөөр хэлбэл 160 жилд 29 захирагч солигдож, тус бүрт нь 5,5 жил ногдож байгаа юм. Энэ бол уг сэнтий дур зоргоороо эрхтнүүдийн мэдэлд оршиж, тавьсан хүнээ дураараа сольж байгаа тохиолдолд бол байж болох юм. Хятад таамгаар түүнийг зургаа дахь цэнбо гэдэг ч тэд бага мэдээлэлтэй байсан байх гэж Н.Я.Бичурин үзжээ. Энэ хоёр тохиолдолд YII зуун хүртэлх хронологи байхгүй юм. Иймээс Соронзонгомбын төрсөн болон хаан суусан он сар өдрийг одоо болтол тогтоож чадаагүй байгаа. Соронзонгомбо Хятадын хаанаас охиноо өгөхийг шаарджээ. Хятадууд татгалзсан чинь тэр цэрэглэн дайрч, одоогийн Хөх нуурын хавьд хятад цэргийг бутцохижээ. Соронзонгомбыг нас барсны дараа эрх мэдэл ачид нь ирсэн ба буддизм доройтжээ.

Шашны түүх бичлэгт Соронзонгомбо хааны болон түүний язгуур угсааг тэнгэрлэг гаралтай гээд баахан “үлгэр домог” болгодог. Тэр нь “үнэн” гэвэл Монгол гаралтайг бас нэмж хэлэх нь зүйд нийцнэ. Ингээд Трэсон Дэцэн (755-797), Ралпачан (815-838) хааны үед мандаж байтал Ландарам (838-841) нэг гайхал гарч иржээ. “Ландарам” гэсэн монгол хараал одоо хүртэл байдаг юм. Тэр нөхөр буддизмыг хавчин шахжээ. Улс орноо ч тараагаад хаясан байна. Ингээд 842-1247 оны хооронд олон жижиг ванлиг болоод байлдаж гарсан байна. Одоо бол улс төрийн өрсөлдөөн цэвэр шашны хэлбэртэй дайн дажин болжээ. Энэ түвдүүд чинь дайтахаа хүрвэл шашин бурхнаа мартталаа, балайртлаа байлддаг тэнэгүүд байгаа юм. Хэн ч засгийн эрх авч чадсангүй. Шашнаараа хэрэлдэж дайтахаас өөр юм чадахгүй балай улсууд сууж байж… Ахиад л Монголчууд… 1227 онд Чингис хаан Түвдийн чанх хойно орших Тангадын Си Ся улсыг бут ниргэв. 1239 онд Их хаан Өгөөдэйн хүү Годан Ланьжоуд байхдаа Лэгж, Дорд дархан (дорж биш шүү-Х.Д.Г.) нараар удирдуулсан байлдааны тагнуулын томоохон бүлгийг Түвд рүү явуулсан байна. Дорд дархан буцаж ирээд Түвдэд хэд хэдэн буддын сургааль ном байдаг юм байна, тэдний дотроос хамгийн нөлөөтэй нь Саживагийн ёс (сакъя ) юм байна гэдгийг мэдээлжээ. Ингээд Годан хааны урилгаар Саж Бандид (1182-1251) өөрийн ач Пагва ламын хамт хааны өргөөнд иржээ. Ингээд номлож гарсан байна. Энэ ламыг нас барах 1251 он хүртэл монголын залхаан цээрлүүлэх цэргийн анги Түвд рүү ороогүй юм. 1253 онд Саж Бандидыг Хувилай хаан урьсан боловч тэр нэгэнт нас барсан тул оронд нь Годан Пагва ламыг түүн рүү илгээжээ. 1260 онд Хувилай эзэн хаан болж Пагвыг улсын их багшаар өргөмжилжээ. Энд бид нэгэн зүйлийг онцлон санах ёстой. Тэр үед Түвдэд шашин мандаад манайх сүйд болж шүтээд байсан юм огт байхгүй. Харин ч урвуугаар тархай бутархай Түвдийг Монголчууд төрийн хувьд ч, шашны хувьд нэгтгэж өгсөн нь ямар ч эргэлзээгүй.

Хувилай хаан Пагва ламд Түвдийн Үй Зан, Хам зэрэг 13 мужийг шашны хувьд удирдах эрх олгосноос гадна Түвдийн захирагчийг томилох эрх олгожээ. Энэ бол нэгдмэл Түвд бий боллоо гэсэн хэрэг юм. Ингээд Түвд 70 орчим жил саживагийн ёсны теократ улс байсан юм. Түвдийн захирагч Гунгаа Сангбуу өөрийг нь томилсон, ойрын хүн Пагва ламыгаа хордуулсан тухай мэдээ авсан монгол цэрэг 1281 онд Түвд рүү цөмрөн орсон нэг л тохиолдол бий. Монголчууд үнэнхүү шударга байсан нь эндээс мэдэгддэг юм. Хувилайн үед Түвдэд анх удаа хүн амын тооллого хийж, Сажив хийд болон Ханбалык (Бээжин) хоёрын хооронд 27 өртөө байгуулж, 1288 онд тусгай яам байгуулав. Уулаар нэг тарчихсан балай юмнуудыг улс шиг улс, шашин шиг шашин болгож өгсөнд Түвдүүд Монголчуудын төлөө бурхандаа залбирч явах хэрэгтэй. Түвдийн Гармаа Багш (1204-1283) манай Хар хоринд хааны өргөөнд байнга суудаг байв. Ийм байдал олон жил үргэлжилсэн юм. Энэ хооронд Түвдэд нэг том эргэлт гарч 1354 онд Сажавагийн ноёрхлыг түлхэн унагаж Пагро бүлэглэл засгийн эрхийг барих болов. Тэд 260 гаруй жил засгийн эрх барьсан юм. Энэ үед Богд Зонховагийн (1378-1419) шинэчилсэн гэлүгва бүлэглэл энэхүү Пагро бүлгийг дэмжиж байлаа. Энэ бол нэлээд хожим болсон явдал юм. Ер нь бол Түвдийн өрсөлдөн тэмцэлдэгч шашны бүх урсгалууд бүгдээрээ Монголын хаад ноёдоос дэмжлэг, цол хэргэм, эдийн засгийн туслалцаа авч байсан юм. Тэдний бүх хэрүүл маргаан, зөрчил будлианыг Монголчууд л зохицуулдаг байлаа. 1370 онд Тогоонтөмөр хааныг нас барсны дараа Түвдийн шашны бүлэг хоорондын зөрчил дахин гарч ирэв. Яагаад гэвэл ивээн тэтгэдэг, будлиан хэрүүлийг нь зохицуулж өгдөг том эзэнт гүрэн алга болов. Түвдүүд шашингүй Хятадууд буюу Мин улсад түшиж яагаад ч болохгүй байв. Тэгээд ахиад л Монголчуудтайгаа зууралдав… Гэтэл нөгөө Монголчууд нь урьдын адил “удирдая”, зохицуулъя гэсэн ч өөрсдөө хүч нь суларсан байв. Гэвч тэд шашныг “удирдах” оролдлогоо олон жил орхиогүй юм. Энэ удаад нэг том эзэн хаан биш, олон жижиг хаад өрсөлдөн “зохицуулах” болов. XYI зууны төгсгөлд Гэлүгва ёсыг хамгаалах нэрийн дор Монголчууд Амдо дахь цэргийн оролцоогоо байнга нэмсээр эцсийн дүндээ 1578 онд Түмэдийн Алтан хаан гэлүгвэ ёсны дээд лам нарын нэгд Далай лам цол олгосноос хойш энэ цол дэлхий нийтэд түгсэн билээ. Үүний дараа монголын Гүүш хан Төрбайх (1582-1655) Түвдийг 1642 онд эзэлж Y Далай ламыг Түвдийн бүх буддистуудын бүрэн эрхт эзнээр тунхаглав. Ингээд өөрөө түүний дэргэд Түвдийн захирагч болж, 1656 онд нас барах хүртлээ Түвдийг захирсан билээ.

Ингэхээр Монголчууд Түвдийн бүх юмыг хийж өгсөн нь ямар ч эргэлзээгүй. Гүүш хан бол 1636 онд Хөх нуурт суурьшсан хошууд овгийн хүн бөгөөд “шар малгайтны” шашныг дэлгэрүүлэгч гол хүн болно. Гэхдээ манжийн Энх-Амгалан хаан хошуудыг дэмжиж байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Иймээс Ойрдын Цэвээравдан хан 1717 онд Түвдийг эзэлж хошуудын ноёрхлыг түлхэн унагасан билээ. Энэ нь хэдийгээр Түвдийн төлөө дайн мэт харагдавч цаанаа их гүнзгий учир утгатай байсан байна. Гүүш ханы “ард” Монгол ёстой баларч байлаа. Лигдэн хаан улааны шашныг авч, Манжтай тэрсэлдэж байв. “Цогт тайж” киног бүгдээрээ санаж байгаа байх… Сүүлийн үеийн энэ түүхийг хүн бүр мэдэх хойно надад яриад байх юм алга. Харин зарим нэг дүгнэлт хийх л үлдэж байна: 1. Түвдийн шашныг Монголчууд бий болгоогүй ч түвдийн шашинлаг төрт ёсыг бий болгожээ. Өөрөөр хэлбэл нэгдмэл Түвдийг Монголчууд бий болгожээ. 2. Монголын эзэнт гүрэн эзлэн авсан нутаг орноо захирах “энх тайванч” үзэл суртлын хэрэгсэл байдлаар Түвдийн шашныг авч хэрэглэжээ. Энэ нь цэвэр улс төрийн зорилготой байжээ. 3. Үүний хариуд Түвдийн шашин төрийг хамгаалж, түүний амгалан тайван байдлыг хангах үүргийг монголын төр хүлээж байжээ. Энэ нь Түвдэд шашин хөгжих таатай нөхцлийг бүрдүүлжээ. 4. Түвдэд төр шашны болон шашин хоорондын зөрчил гарахад Монгол төрийн зүгээс илбэн тохинуулах үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ нь эргээд Монголын эзэнт гүрэнд эерэг нөлөө үзүүлдэг байжээ. 5. Монгол нь Түвдэд улс төр, эдийн засаг, цэргийн, Түвд нь Монголд оюун санааны тусламж үзүүлдэг заншил тогтжээ. 6. Монголын эзэнт гүрэн болон Түвдийн харилцаа нь шашныг бишрэн шүтсэн биш, харин түүнийг улс төрийн том бодлогод ашиглах явдал байжээ. 7. Монголын эзэнт гүрэн задрахад өрсөлдөн тэмцэлдэгч ноёдууд цэрэг эдийн засгийн тусламжийн хариуд Түвдээс оюун санааны тусламж авахыг хүсэх болсон нь Түвдэд илт давуу байдал бий болгожээ. 8. Гэхдээ Монголын эзэнт гүрэн задарснаар Түвдийн шашны бүлэг хоорондын зөрчлийг дахин ил гаргасан ба энэ нь нийт Монголд ихээхэн нөлөөлжээ. 9. Ингэснээр Монголын феодалуудын өрсөлдөөн тэмцэл шашны халхавчтай болж, шарын шашин нь Монголын феодалын бутралыг зогсоох биш, харин ч гүнзгийрүүлэх нэг гол хүчин зүйл болжээ. 10. Үүнд өрсөлдөгч Мин, Чин зэрэг гүрнүүд хутгалдан оролцох болсноор энэ үеийн улс төр, нийгмийн харилцаа шашин-улс төрийн тэмцэл өрсөлдөөний хачин ээдрээт тэмцэл болон хувирчээ. 11. Шарын шашныг Монголын нэг том хаан биш, өрсөлдөгч олон жижиг ханууд авах болсон нь шашны хэт их тэлэлтийг бий болгожээ.

12. Шарын шашны хэт тэлэлт нь Монголын нийгэм олон зуун жил бууран доройтох үндсэн шалтгааны нэг болжээ. 13. Энд би шарын шашны хүмүүнлэг энэрэнгүй мөн чанар хийгээд сургааль номлолын тухай огт яриагүй, харин шашин дэлгэрсэн нийгмийн хэлбэр, түүний зохион байгуулалт, эдийн засгийн мөлжлөг, мунхаг харанхуй байдал, нийгмийн хөгжилд саад бологч шинжийг ярьж байна. 14. “Шашны дэлгэрэлт” хийгээд “шашны хэт тэлэлт” нь үлэмж ялгаатай ойлголт болохыг цохон дурдаж байна. Мөн шашны өөрийнх нь бичсэн түүх, шашныг шинжлэх ухааны хувьд судалсан түүх хоёр газар тэнгэр шиг ялгаатай бөгөөд энэ ялгааг одоо болтол гаргаагүйг цохон тэмдэглэж байна. 15. Монгол дахь шашны асуудлыг шинээр дахин судалж, үнэлж дүгнэхгүй бол бид оюун санааны мухардалд нэгэнт орчихоод байна…
Судлаач Х.Д.Ганхуяг. 2013 оны 6 дугаар сарын 9.
|
| Түвдийг Монголчууд бий болгосон... |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Нарны аймаг руу орж ирсэн сүүлт одны зургийг үзүүлжээ 09:38 МИНСК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BelTA/. Манай Нарны аймагт цор ганц удаа маш хурдтай орж ирсэн
|
МИНСК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BelTA/. Манай Нарны аймагт цор ганц удаа маш хурдтай орж ирсэн »»
|
|
Х.Нямбаатар: Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна 18:00 Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна. Уг тохижилтын ажилтай холбоотойгоор
|
Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна. Уг тохижилтын ажилтай холбоотойгоор »»
|
|
Австралийн өсвөр насны хэрэглэгчдийн нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 17:50 КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/. Австралид 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ
|
КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/. Австралид 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ »»
|
|
“Meta” компанийг монопол биш гэж АНУ-ын шүүх үзэв 16:56 Facebook платформыг эзэмшдэг “Meta” компани засгийн газартайгаа шүүх дээр марган ялсан байна. Мягмар гарагт
|
Facebook платформыг эзэмшдэг “Meta” компани засгийн газартайгаа шүүх дээр марган ялсан байна. Мягмар гарагт »»
|
|
"Титаник"-ийн зорчигчийн захидлыг дуудлагаар худалдана 16:55 НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Forbes/. "Титаник" хөлгийн нэгэн зорчигчийн захидлыг
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Forbes/. "Титаник" хөлгийн нэгэн зорчигчийн захидлыг »»
|
|
Судалгаа: Буйлны өвчин, шүдний цоорол харвалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг 16:50 Амны хөндийн эрүүл мэнд нь тэнэгрэх өвчин, чихрийн шижин зэрэг олон өвчинтэй холбоотой гэдгийг олон судалгаанууд
|
Амны хөндийн эрүүл мэнд нь тэнэгрэх өвчин, чихрийн шижин зэрэг олон өвчинтэй холбоотой гэдгийг олон судалгаанууд »»
|
|
Хиймэл оюун ухааныг Тайм сэтгүүлийн Оны хүнээр тодруулах уу? 16:47 НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Kazinform/. Америкийн “Тайм” сэтгүүлийн редакц хиймэл оюуныг (AI)
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Kazinform/. Америкийн “Тайм” сэтгүүлийн редакц хиймэл оюуныг (AI) »»
|
|
Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий аймаг "маш их", Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгууд "их" эрсдэлтэй гарсан байна 16:35 Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал,
|
Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал, »»
|
|
МЭДЭГДЭЛ 16:24 Саарал чоно (Canis Lupus) нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр “ховордож болзошгүй” гэж
|
Саарал чоно (Canis Lupus) нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр “ховордож болзошгүй” гэж »»
|
|
Японы эрдэмтэд хиймэл оюун ухаан ашиглаж үүдэл эс гаргаж авна 15:53 Японы эрдэмтэд үүдэл эс гарган авах үр дүнтэй аргыг боловсруулахын тулд Америкийн “Google” компанийн хиймэл
|
Японы эрдэмтэд үүдэл эс гарган авах үр дүнтэй аргыг боловсруулахын тулд Америкийн “Google” компанийн хиймэл »»
|
|
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов 11:42 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Экологи, хүрээлэн буй орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Азиз Абдухакимовтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Экологи, хүрээлэн буй орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Азиз Абдухакимовтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. »»
|
|
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнууд тодорлоо 10:58 Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 401 дүгээр тогтоолоор батлагдсан “Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/248 дугаар тушаалаар байгуулагдсан мэргэжлийн судлаач, шүүмжлэгч, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг энэ жилийн шагналтнуудыг тодруулах ажиллагааг зохион байгууллаа.
|
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 401 дүгээр тогтоолоор батлагдсан “Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/248 дугаар тушаалаар байгуулагдсан мэргэжлийн судлаач, шүүмжлэгч, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг энэ жилийн шагналтнуудыг тодруулах ажиллагааг зохион байгууллаа. »»
|
|
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй 11:42 Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй эхэлнэ.
|
|
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна 11:39 Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын хоорондох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарц болох Эрээн боомтоор энэ жил 137 мянган тонн жимс, хүнсний ногоо экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 19.8 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нийт дүн нь 260 сая юаньд хүрсэн байна.
|
|
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна 11:37 Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага хурлаар хот байгуулалтын ажлын гол зорилтууд болох "Түүх, соёлын хамгаалалт, өв залгамжлал, хотын ландшафтын менежментийн тогтолцоог боловсронгуй болгож, хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдал, хүн төрөлхтний газар зүй, байгалийн тогтцыг хамгаалах", "Хотын соёлын зөөлөн хүчний бүтээн байгуулалтыг бэхжүүлэх" зэрэг чухал зорилтуудыг дэвшүүлэв.
Сүүлийн өдрүүдэд ХКН-ын Төв хорооны ерөнхий газар, Төрийн зөвлөлийн ерөнхий газраас "Хотыг шинэчлэх үйл ажиллагааг тасралтгүй ахиулах тухай санал дүгнэлт" гаргаж, хотын түүх соёлын өвийг хамгаалах, өвлүүлэх санал дэвшүүлсэн юм.
Хотын шинэчлэлийг дэмжих явцад хотын түүх, соёлыг ард түмний орчин үеийн амьдралтай хэрхэн илүү сайн уялдуулах вэ? Сэтгүүлч зарим бүс нутагт амжилттай болсон тохиолдлуудтай танилцсан байна.
|
|
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё 11:34 Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо Хятад, Монгол хоёр улсын засгийн газар хамтран зохион байгуулдаг дэлхий нийтэд нээлттэй олон улсын үзэсгэлэнгийн хувьд "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагааг ахиулъя" урианы дор болж дэлхий нийтийн анхаарлыг татсан байна.
Энэхүү экспод Монгол зэрэг Зүүн хойд Азийн орнууд, Төв Ази, Зүүн өмнөд Азийн орнууд зэрэг “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах орнууд ба Бразил, Уругвай, Кени, Мозамбик зэрэг Өмнөд Америк, Африкийн 1500 гаруй аж ахуйн нэгж, дотоод, гадаадын 6000 орчим зочид оролцогчид оролцлоо.
|
|
В.Зеленский Туркт айлчилна 11:34 КИЕВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Энхийн хэлэлцээг сэргээх зорилгоор миний бие Туркт лхагва
|
КИЕВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Энхийн хэлэлцээг сэргээх зорилгоор миний бие Туркт лхагва »»
|
|
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон 11:26 Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа дүүрэн. Хөдөөгийн амьдралыг дууриалган ханын зураг болгон ардын уран бүтээлчид цаасан хайчмал, бар зураг, гурилын баримал зэрэг уран баримлаараа гайхамшигтай уран чадвараа харуулна. Үүгээр зогсохгүй тэд хатаасан өвс навчис зэргийг ч сайхан урлаж чаддаг.
|
Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа дүүрэн. Хөдөөгийн амьдралыг дууриалган ханын зураг болгон ардын уран бүтээлчид цаасан хайчмал, бар зураг, гурилын баримал зэрэг уран баримлаараа гайхамшигтай уран чадвараа харуулна. Үүгээр зогсохгүй тэд хатаасан өвс навчис зэргийг ч сайхан урлаж чаддаг. »»
|
|
Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдол 17.8 хувь буурна 11:24 Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь гэр хороолол, автомашин, дулааны цахилгаан станцаас үүсэж байна.
|
Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь гэр хороолол, автомашин, дулааны цахилгаан станцаас үүсэж байна. »»
|
|
Нарантуул, Дүнжингарав, Баялаг-Ундраа худалдааны төв Баасан гарагт ажиллахгүй 11:23 Арваннэгдүгээр сарын 21-ний Баасан гарагт монголчууд бүх нийтээрээ амарна.
|
Арваннэгдүгээр сарын 21-ний Баасан гарагт монголчууд бүх нийтээрээ амарна. »»
|
|
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ 11:09 Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлч Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэв.
|
Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлч Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэв. »»
|
|
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ 11:06 Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын үйл ажиллагааны өдөрлөг" 10-р сарын 9-ний өдөр нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээ нь “Ногоон хөгжил, эрүүл амьдрал” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд үзэсгэлэн худалдаа, эдийн засаг, худалдааны хэлэлцээр, сурталчилгаа зэрэг агуулгатай. ӨМӨЗО-ны гол аж үйлдвэрийн төлөөлөл, биет бус соёлын өвийн төлөөлөгчид, эдийн засаг худалдааны төлөөлөгчид нийт 170 орчим хүн уг арга хэмжээнд оролцлоо. Нээлтийн ёслол болон эдийн засаг, худалдааны хэлэлцээрт Японы 60 шахам төлөөлөгч оролцов.
|
Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын үйл ажиллагааны өдөрлөг" 10-р сарын 9-ний өдөр нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээ нь “Ногоон хөгжил, эрүүл амьдрал” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд үзэсгэлэн худалдаа, эдийн засаг, худалдааны хэлэлцээр, сурталчилгаа зэрэг агуулгатай. ӨМӨЗО-ны гол аж үйлдвэрийн төлөөлөл, биет бус соёлын өвийн төлөөлөгчид, эдийн засаг худалдааны төлөөлөгчид нийт 170 орчим хүн уг арга хэмжээнд оролцлоо. Нээлтийн ёслол болон эдийн засаг, худалдааны хэлэлцээрт Японы 60 шахам төлөөлөгч оролцов. »»
|
|
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь 11:03 Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн Хятадад визгүй нэвтэрсэн нь нийт гадаадын иргэдийн 71.2 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 53.9 хувиар нэмэгдсэн байна. "Хятад дахь аялал" үргэлжилсээр буй нь хятадын залуу үеийн дунд шинэ мэргэжил чимээгүйхэн бий болгож байна. Гадаадын жуулчдад зориулсан хувийн "орон нутгийн хөтөч" бий болж, тэд богино хэмжээний видео бичлэг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл зэрэг нэгдсэн мэдээллийн платформыг ашиглан гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялж түүнийгээ мэдээлж байна.
|
Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн Хятадад визгүй нэвтэрсэн нь нийт гадаадын иргэдийн 71.2 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 53.9 хувиар нэмэгдсэн байна. "Хятад дахь аялал" үргэлжилсээр буй нь хятадын залуу үеийн дунд шинэ мэргэжил чимээгүйхэн бий болгож байна. Гадаадын жуулчдад зориулсан хувийн "орон нутгийн хөтөч" бий болж, тэд богино хэмжээний видео бичлэг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл зэрэг нэгдсэн мэдээллийн платформыг ашиглан гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялж түүнийгээ мэдээлж байна. »»
|
|
БНХАУ-ын аяллын томоохон компаниуд Япон руу хийдэг аяллаа зогсоожээ 11:02 Тайванийн асуудалтай холбоотой БНХАУ, Японы сөргөлдөөн даамжирч байна. БНХАУ-ын засгийн газар иргэдээ
|
Тайванийн асуудалтай холбоотой БНХАУ, Японы сөргөлдөөн даамжирч байна. БНХАУ-ын засгийн газар иргэдээ »»
|
|
"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна 10:56 Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр
|
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр »»
|
|
“60 сая төгрөг хожсон” гэх зурваст итгэж 8 сая төгрөг залилуулжээ 10:33 Сугалаанд их хэмжээний мөнгө хожсон, азтан болсон мэтээр иргэдийг төөрөгдүүлж, тэдний хувийн мэдээлэл, ОТР код зэргийг
|
Сугалаанд их хэмжээний мөнгө хожсон, азтан болсон мэтээр иргэдийг төөрөгдүүлж, тэдний хувийн мэдээлэл, ОТР код зэргийг »»
|
|
Бангладешийн шүүх гадаад руу зугтсан ерөнхий сайд асандаа цаазын ял оноолоо 10:32 Бангладешийн шүүх хурал гадаад руу зугтсан Ерөнхий сайд асан Шейх Хасинад цаазаар авах ял оноожээ. Өнгөрсөн жил тус
|
Бангладешийн шүүх хурал гадаад руу зугтсан Ерөнхий сайд асан Шейх Хасинад цаазаар авах ял оноожээ. Өнгөрсөн жил тус »»
|
|
Байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцлаа 10:29 ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг ОБЕГ-ын дэргэдэх “Ой хээрийн түймрээс
|
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг ОБЕГ-ын дэргэдэх “Ой хээрийн түймрээс »»
|
|
"The MongolZ" баг дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүндээ Senzu-г багтаажээ 16:32 Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу
|
Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу »»
|
|
Хоёрдугаар тойрог зам төсөл: ТЭЗҮ-ийн хүрээнд хотын хүн ам зүй, эдийн засаг, нийгэм, хууль эрх зүйн судалгаа хийж байна 16:08 Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, хотын гол гудамж замын сүлжээг өргөжүүлэх
|
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, хотын гол гудамж замын сүлжээг өргөжүүлэх »»
|
|
“Сонсогчийн алдар” гардан тулааны олон улсын тэмцээнд 12 алба хаагч оролцож байна 15:36 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Сонсогчийн алдар” гардан тулааны олон
|
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Сонсогчийн алдар” гардан тулааны олон »»
|
|
Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна 13:38 Нисэх, Мишээл экспо, Богд хааны ордон музей орчимд агаар хэвийн байгаа бол МҮОНРТ, Баруун 4 зам, Бөхийн өргөө,
|
Нисэх, Мишээл экспо, Богд хааны ордон музей орчимд агаар хэвийн байгаа бол МҮОНРТ, Баруун 4 зам, Бөхийн өргөө, »»
|
|
ҮСХ: Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.9 сая төгрөг болж нэмэгджээ 13:36 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний 10 сарын танилцуулгыг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний 10 сарын танилцуулгыг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн »»
|
|
Трамп Венесуэлд цохилт өгөх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа гэв 13:34 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд цэргийн цохилт өгөх эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа талаар
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд цэргийн цохилт өгөх эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа талаар »»
|
|
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно 12:15 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2025 оны 11 дүгээр сарын 19-ний 13:00 цагт болно.
|
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2025 оны 11 дүгээр сарын 19-ний 13:00 цагт болно. »»
|
|
Биткойны ханш унасаар байна 12:09 Биткойны ханш ням гарагт /2025.11.16/ 1.59 хувиар унаж 93,684 мянган ам.доллар болж буурсан байна.
|
Биткойны ханш ням гарагт /2025.11.16/ 1.59 хувиар унаж 93,684 мянган ам.доллар болж буурсан байна. »»
|
|
Ховдын Давст сум: Авалсан чоно нэг бүрийг 300,000 төгрөгөөр үнэлнэ 10:05 Ховд аймгийн Мөст сумын Давст баг чононы тоо толгой нэмэгдсэнтэй холбогдуулан болзолт уралдаан зарлаж, нэг чоныг
|
Ховд аймгийн Мөст сумын Давст баг чононы тоо толгой нэмэгдсэнтэй холбогдуулан болзолт уралдаан зарлаж, нэг чоныг »»
|
|
Нийслэлийн 213 мянга гаруй иргэнд 11 мянган га газрыг үнэгүй өмчлүүлжээ 17:45 Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхэлсэн. Хуульд зааснаар иргэнд гэр бүлийн
|
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхэлсэн. Хуульд зааснаар иргэнд гэр бүлийн »»
|
|
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна 16:59 Улаанбаатар хотыг хөгжүүлэх мега төслүүдийн нэг Дулааны тавдугаар цахилгаан станцыг эрчим хүчний салбарт анх удаа
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх мега төслүүдийн нэг Дулааны тавдугаар цахилгаан станцыг эрчим хүчний салбарт анх удаа »»
|
|
Хятад улс Японд зорчихгүй байхыг иргэддээ анхаарууллаа 16:00 Тайванийн асуудлаар маргаан хурцдаж, Японы Ерөнхий сайд Санээ Такаичи “Хятад Тайвань руу халдвал Япон цэргийн
|
Тайванийн асуудлаар маргаан хурцдаж, Японы Ерөнхий сайд Санээ Такаичи “Хятад Тайвань руу халдвал Япон цэргийн »»
|
|
Т.Сайфолла, С.Мөнхзул нар пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны МОНГОЛ тамирчид боллоо 15:59 Румын улсад пауэрлифтингийн хүчний гурван төрөл (шахалт, суулт, таталт)-ийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга
|
Румын улсад пауэрлифтингийн хүчний гурван төрөл (шахалт, суулт, таталт)-ийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга »»
|
|
Их хэмжээний алт хууль бусаар хил давуулах гэж байсан үйлдлийг таслан зогсоожээ 12:55 Замын Үүд боомтоор урд хөрш рүү их хэмжээний алт хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг тагнуулын
|
Замын Үүд боомтоор урд хөрш рүү их хэмжээний алт хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг тагнуулын »»
|
|
“Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх бүс нутгийн санаачилга” төслийн талаар санал солилцлоо 12:26 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр НҮБ-ын Хөгжлийн байгууллага (UNIDO)-ын орлогч суурин төлөөлөгч Лин Цао, хөтөлбөрийн зохицуулагч Г.Мөнхболор нарыг хүлээн авч уулзлаа.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр НҮБ-ын Хөгжлийн байгууллага (UNIDO)-ын орлогч суурин төлөөлөгч Лин Цао, хөтөлбөрийн зохицуулагч Г.Мөнхболор нарыг хүлээн авч уулзлаа. »»
|
|
Гол, нуурын мөсөн дээгүүр зорчиж, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна 12:02 Гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл
|
Гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл »»
|
|
“Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерийг ирэх сарын 1-нд нээнэ 11:18 Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлан, материал хүлээн авч байна.
|
Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлан, материал хүлээн авч байна. »»
|
|
Украины дроны халдлагын хохирлыг ОХУ нэмэлт газрын тос боловсруулах хүчин чадлаараа нөхөж байна 10:48 Эх сурвалжуудын мэдээлснээр Украины хамгийн том дроны халдлагууд болсон ч Оросын газрын тос боловсруулах хэмжээ
|
Эх сурвалжуудын мэдээлснээр Украины хамгийн том дроны халдлагууд болсон ч Оросын газрын тос боловсруулах хэмжээ »»
|
|
Алба хаагчид 21 иргэний амь насыг аварч, 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 10:43 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.10-11.16/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.10-11.16/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Монгол Ардын Нам өнөөдөр бага хурлын гишүүдээ сонгоно 10:06 Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал энэ сарын 15-17-ны өдрүүдэд болж байна.
|
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал энэ сарын 15-17-ны өдрүүдэд болж байна. »»
|
|
Зеленский төрийн өмчит компаниудад аудит оруулна 10:02 Украины ерөнхийлөгч Володимир Зеленский эрчим хүчний салбарт гарсан томоохон авлигын дуулианы дараа төрийн өмчит компаниудын хяналтыг чангатгах төлөвлөгөөгөө батлав.
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский эрчим хүчний салбарт гарсан томоохон авлигын дуулианы дараа төрийн өмчит компаниудын хяналтыг чангатгах төлөвлөгөөгөө батлав. »»
|
|
"Гэр хорооллын айл өрхийн өвөл, зуны сууц, хогийн суваг, автомашин шатсан дуудлага их ирж байна" 09:55 Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, объектын гал түймрийн 32 дуудлага бүртгэгджээ.
|
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, объектын гал түймрийн 32 дуудлага бүртгэгджээ. »»
|
|
|
Истанбулд аялж явсан Германы гэр бүлийн дөрвөн хүн хордлогонд орж нас баржээ 11:54 Истанбул хотод амарч байсан Германы Хамбургаас ирсэн Бөчекийн гэр бүлийн дөрвөн хүн хоолны хордлогын
|
Истанбул хотод амарч байсан Германы Хамбургаас ирсэн Бөчекийн гэр бүлийн дөрвөн хүн хоолны хордлогын »»
|
|
Австралийн өсвөр насны хэрэглэгчдийн нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 17:50 КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/. Австралид 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ
|
КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /BBC/. Австралид 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ »»
|
|
“Meta” компанийг монопол биш гэж АНУ-ын шүүх үзэв 16:56 Facebook платформыг эзэмшдэг “Meta” компани засгийн газартайгаа шүүх дээр марган ялсан байна. Мягмар гарагт
|
Facebook платформыг эзэмшдэг “Meta” компани засгийн газартайгаа шүүх дээр марган ялсан байна. Мягмар гарагт »»
|
|
В.Зеленский Туркт айлчилна 11:34 КИЕВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Энхийн хэлэлцээг сэргээх зорилгоор миний бие Туркт лхагва
|
КИЕВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Энхийн хэлэлцээг сэргээх зорилгоор миний бие Туркт лхагва »»
|
|
БНХАУ-ын аяллын томоохон компаниуд Япон руу хийдэг аяллаа зогсоожээ 11:02 Тайванийн асуудалтай холбоотой БНХАУ, Японы сөргөлдөөн даамжирч байна. БНХАУ-ын засгийн газар иргэдээ
|
Тайванийн асуудалтай холбоотой БНХАУ, Японы сөргөлдөөн даамжирч байна. БНХАУ-ын засгийн газар иргэдээ »»
|
|
Бангладешийн шүүх гадаад руу зугтсан ерөнхий сайд асандаа цаазын ял оноолоо 10:32 Бангладешийн шүүх хурал гадаад руу зугтсан Ерөнхий сайд асан Шейх Хасинад цаазаар авах ял оноожээ. Өнгөрсөн жил тус
|
Бангладешийн шүүх хурал гадаад руу зугтсан Ерөнхий сайд асан Шейх Хасинад цаазаар авах ял оноожээ. Өнгөрсөн жил тус »»
|
|
Зеленский зэвсгийн шинэ хэлэлцээрүүд байгуулахаар Францад очжээ 16:07 Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтай уулзаж, Украинд агаараас
|
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтай уулзаж, Украинд агаараас »»
|
|
Трамп Венесуэлд цохилт өгөх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа гэв 13:34 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд цэргийн цохилт өгөх эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа талаар
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд цэргийн цохилт өгөх эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа талаар »»
|
|
Зеленский Украины эрчим хүчний салбарт цэвэрлэгээ явуулахаа амлав 10:10 Украины эрчим хүчний салбарт 100 сая ам.долларын авлигын хэрэг гарсан нь дуулиан дэгдээгээд буй. Ерөнхийлөгч
|
Украины эрчим хүчний салбарт 100 сая ам.долларын авлигын хэрэг гарсан нь дуулиан дэгдээгээд буй. Ерөнхийлөгч »»
|
|
Хятад улс Японд зорчихгүй байхыг иргэддээ анхаарууллаа 16:00 Тайванийн асуудлаар маргаан хурцдаж, Японы Ерөнхий сайд Санээ Такаичи “Хятад Тайвань руу халдвал Япон цэргийн
|
Тайванийн асуудлаар маргаан хурцдаж, Японы Ерөнхий сайд Санээ Такаичи “Хятад Тайвань руу халдвал Япон цэргийн »»
|
|
Украины дроны халдлагын хохирлыг ОХУ нэмэлт газрын тос боловсруулах хүчин чадлаараа нөхөж байна 10:48 Эх сурвалжуудын мэдээлснээр Украины хамгийн том дроны халдлагууд болсон ч Оросын газрын тос боловсруулах хэмжээ
|
Эх сурвалжуудын мэдээлснээр Украины хамгийн том дроны халдлагууд болсон ч Оросын газрын тос боловсруулах хэмжээ »»
|
|
АНУ Зеленскийг орлох хүнийг хайж эхэлсэн гэв 09:28 АНУ сүүлийн хагас жилийн турш Украины төрийн дээд түвшний улс төрчдийг Вашингтонд урьж, ярилцлага хийж буй нь
|
АНУ сүүлийн хагас жилийн турш Украины төрийн дээд түвшний улс төрчдийг Вашингтонд урьж, ярилцлага хийж буй нь »»
|
|
Украины дайны талаарх Европын нийгэм, улс төрийн хандлага 13:32 Энэ оны 10 дугаар сарын 28-нд Стокхолмд болсон Нордикийн орнуудын сайд нарын зөвлөлийн уулзалтад Европын
|
Энэ оны 10 дугаар сарын 28-нд Стокхолмд болсон Нордикийн орнуудын сайд нарын зөвлөлийн уулзалтад Европын »»
|
|
"Долоогийн бүлэг"-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэлжээ 12:08 ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын
|
ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын »»
|
|
Оросын хатуу байр суурины улмаас Украин хэлэлцээгээ зогсоосон гэв 11:57 Украины Гадаад хэргийн дэд сайд Сергей Кислица мэдэгдэхдээ, 2025 онд Оростой хийсэн энхийн хэлэлцээ бараг ямар ч үр дүнд хүрэлгүй зогссон гэжээ.
|
Украины Гадаад хэргийн дэд сайд Сергей Кислица мэдэгдэхдээ, 2025 онд Оростой хийсэн энхийн хэлэлцээ бараг ямар ч үр дүнд хүрэлгүй зогссон гэжээ. »»
|
|
Пакистаны нийслэлд амиа золиослогч этгээд халдлага үйлджээ 19:00 ИСЛАМАБАД, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /AP/. Мягмар гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод амиа
|
ИСЛАМАБАД, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /AP/. Мягмар гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод амиа »»
|
|
Сербийн Ерөнхийлөгч Вучич: Европ Оростой хийх дайнд бэлдэж байна 18:44 Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ.
|
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ. »»
|
|
Хятадын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 18 сар дараалан буурчээ 11:57 Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн
|
Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн »»
|
|
Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон гүүр нуржээ 10:44 Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ.
|
Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ. »»
|
|
Юн Сог Ёльд нэмэлт ял тулгалаа 10:13 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|