 |
|
 |
|
Шинэ үеийн Монгол хүүрнэл зохиолын арван зургаан “гарцаагүй” |
|
|
 |
|
 |
Шинэ үеийн Монгол хүүрнэл зохиолын арван зургаан “гарцаагүй”
2013-06-05П.Батхуягт зориулмуу  Энэ эссэг би өөртөө зориулж бичсэн юм. Яагаад өөрөө өөртөө зориулж бичиж болохгүй гэж. Харин ч одоогийн хүүхдүүдийн хэлдэгээр хачин “чка” санагдсан билээ. Үнэхээр шинэ үе, шинэ зуунд монгол уран зохиолын хүүрнэлийн төрөлд доорх нэрсийг эс бичвээс би л хувьдаа хожмын түүхэнд гомдоод гомдоод баршгүй. Хүүрнэл зохиол мэдээж хүнд. Хэн хөнгөн гэж санана түүнд зам лав үгүй юм билээ. 1. Дашдоржийн Нацагдорж “Харанхуй хад”-ыг даанч цааш нь хэн ч үргэлжлүүлэлгүй олон оныг үдсэн юм. Харин “”Шувуун саарал”, “Ламбагуайн нулимс”-ыг олон хүн ондоо байдлаар үргэлжлүүлсэн билээ. Оросын уран зохиолын түүхэнд бичснээр “Гилбэрийн хатан”-г Достоевский, “Дубровский”-г Толстой үргэлжлүүлэн төгөлдөржүүлсэн гэдэг шиг. Хэрэв тийм боломж байсан бол “Харанхуй хад” шиг зөн сэрэхүй, билигдэл, сэтгэл зүйн чиглэлийн зохиол манай уран зохиолд их эрт хүчтэй хөгжих байсан гэж санагддаг. Даанч Лэгцэгдорж мэтийн хүн-сүүдрүүд Нацагдоржийн өмнө төдийгүй манай уран зохиолын өмнө байсан “сайн сайхан ирээдүйг” үгүй хийсэн билээ.
Хэдийгээр яруу найрагчийн хувьд илүү алдартай энэ зохиолчийн дуусгаж амжаагүй “Сувдан хэлхээ” туужийг, “Харанхуй хад” үгүүллэгийг шинэ үеийн хүүрнэл зохиолын эхэнд эс дурьдваас нүгэл болно. Нэгэнтээ бид “Харанхуй хад” зохиолыг тухайн цаг үеийнхээ байдлыг далд хэлбэрээр харуулсан зохиол буюу зохиолч өөрийн амьдралын төгсгөлийг зөгнөн бичсэн хэмээн үзснийг минь цөөнгүй судаачид хүлээн зөвшөөрсөн тал бий. Хэдий 31 -хэн насалсан ч Дашдоржийн Нацагдорж хэмээх авъяас уран зохиолын нилээд хэдэн төрөлд нэрээ үлдээсэн нь шинэ үеийн Монгол хэлт уран зохиолын түүхэн дэх бас нэг “содон үзэгдэл” юм,аа 2.Цэндийн Дамдинсүрэн Хэрэв энэ зохиолч Монголын эртний сонгодог бичгийн уран зохиол судлалд олон он цагийг заралгүй зөвхөн зохиолоо бичээд суусан бол “Хоёр цагаан юм”,”Чемодонтай юм”,”Чөтгөр”, “Хачин хурим” зэргийн үгүүллэгүүд түүний уран бүтээлд магадгүй хоёрдугаар зэрэглэлийн зохиолд тооцогдох байсан гэж санагддаг юм. Яахав дээ? “Гологдсон хүүхэн”,”Бух гомбо” энэ тэр гээд цөөнгүй зохиолууд бичсэн ч “Рамаяна монголд дэлгэрсэн нь”,” Монголын уран зохиолын дээжис 100 билиг оршвой”,”Гэсэрийн туужийн түүхэн үндэс” зэрэг харьцуулсан уран зохиол судлалын томоохон бүтээлүүддээ тэр хуучны хэллэгээр “ухамсарт амьдралынхаа” дэндүү олон жилүүдийг зарцуулсан гэдэг. Гэхдээ л дээр дурьдсан хэдэн үгүүллэггүйгээр шинэ үеийн Монгол хүүрнэл зохиолын эхэн үеийн түүхийг бичих ямар ч боломжгүй. Авсан шагнал гавъяа нь эзэндээ зохисон цорын ганцхан жишээ энэ зохиолч уламжлалыг баримтлагч, мөн уламжлалыг угтаа шинэчлэгч байсан юм. Энэ өгүүлбэрийг сонсоод та гайхаж эргэлзэх нь гарцаагүй. Ийм юм хэзээ байсан юм гэж бодох биз. Үнэндээ Явуухулан гуайн “гэрэлтээд л байсан юм даа” гэдэг шиг би таньд ийм үзэгдэл уран зохиолд байдаг л юм даа хэмээн хариулахыг хүснэм. 3.Чадраабалын Лодойдамба Асуудал байна, аа. “Алтайд” роман уу, тууж уу? Бөөн маргаан. Тийм хачин гажиг уран зохиол судлал хөгжиж байсны томоохон баримт. Нэг их төрөл зүйлийн судалгаа хийх гээд байсан юм уу, хаашаа юм гэж бодохоор. Гэтэл олон мянган хүүхэд энэ зохиолыг уншаад геологич болохоор шийдэж байсан гэдэг. Тэдний нэг нь 10 дээр миний бичих Дармаа Батбаяр багш. За, энэ ч яахав. Гол нь энэ зохиол “Тунгалаг тамир” роман, “Хугараагүй ноён нуруу” тууж, “Солонго”,” Чулуун”,” Дусал нулимс юу гэж хэлсэн бол” үгүүллэгүүдийн “зам”-ыг засаж өгсөн юм. Хэдийгээр “Манай сургуулийнхан”, “Мялзангийн цагаан өвгөн,” “Малгайтай чоно” зэрэг одоо уншихад тиймхэн зохиолууд бичихэд тэр цаг үеийн үзэл суртал нөлөөлсөн нь гарцаагүй ч том хүүрнэл зохиолч байсан юм. Яруу найраг, шүлэг дуулал гэлгүй шууд үргэлжилсэн үг бичиж эхэлсэн миний мэдэхийн цор ганцхан зохиолч. “Дусал нулимс юу гэж хэлсэн бол” хэмээх хожим кино болсон энэ үгүүллэг хүний хувь заяаны сүлжилдээн, өнгө зүс хөөгөөд хүн чанарыг харахгүй байгаа хүмүүсийн тухай өгүүлсэн бол “Солонго” үгүүллэгийг унших тоолонд л сайн сайхан, сайн сайхнаас урган гарахын мөн чанарыг нээх шиг болдог юм. Дэндүү хэтрүүлэл биш, ээ. Харин “Дөлгөөн Дон” ба “Тунгалаг Тамир”, “Хүний хувь заяа” ба “Хугараагүй ноён нуруу” гэж судлаачдын үздэг ортой гэдэгт толгой дохимоор санагдчихлаа. Ямар ч байсан, хэнээс ч суралцсан, хуулсан алин ч бай, дээрх хоёр зохиол монгол хэлт уран зохиолын “давгүй” туурвил гэдгийг хэлэх юун. 4. Донровын Намдаг “Нэг амьтны хоёр үхэл” бол нууцлаг зохиол, орос нохой саасагнан гүйж, монгол нохой балбуулан үхэх тухай. Зохиолч магадгүй монгол хүний үнэ цэнийн тухай өгүүлсэн бололтой. Театрын ажилчдын нийтийн хашаанд гэр барих газаргүй хогийн овооны дэргэд нэг юм гэрийн буурийн чинээ газар олдож байна. Эргэцүүлээд бодоорой. Зохиолч өөрийнхөө амьдралыг хэлээд байгаа юм шиг. Уран зохиолын хашаанд бүгд өөрийн гэрийг засжээ. Орон шоронд олон жил хилсээр хашигдсан Намдаг гуайд тийм л мухар газар оногджээ. Хувь тавилангийнхаа тухай ч бичсэн юм шиг. Монголчууд бидний хэлдгээр “оройхон гараад ширүүхэн дайрсан” түүх зөвхөн энэ зохиолчийнх. Жүжгүүдээрээ илүү их алдаршсан ч “Хөгшин чоно ульсан нь” тууж, “Цаг төрийн үймээн” роман, “Нэг амьтны хоёр үхэл” үгүүллэг бол амьдрал, түүх, уламжлалаа мэддэг хүний л бичих зохиолууд. “Үрэгдсэнийг хүлээгч “гэж нэг өрөвдмөөр өвгөний тухай үгүүллэг түүнд бас бий. Үнэндээ бидний амьдрал тэр чигтээ хүлээлт юм. Нэг л өдөр ирэх аз жаргалыг хүлээнэ. Гэхдээ ирэхээсээ ирэхгүй байх нь их дээ? Тэр аз жаргал гээч нь. Нүүр дүүрэн үрчлээстэй Намдаг гуайн зургийг хараад би хүүрнэл зохиолч хөгшрөхөөрөө ийм төрхтэй болдог юм байна гэж багадаа бодож байж билээ. 5. Сэнгийн Эрдэнэ Нэг тийм тохироон дунд С.Эрдэнэ уянга-сэтгэл зүйн үгүүллэгүүдээ биччихсэн юм. Нэг талаар атаархмаар явдал. Хувьсгалын тохироо бүрдэх гэдэг шиг. Нэг талаас хүмүүс гэж бөөн уянга, бөөн амар тайван амьдралыг бүтээн цогцлоогчид, харин нөгөө талаас улс төрийн зөөлрөл, үндэсний оюун санааны сэргэлт. 1960-аад он. Социалист нийгмийн хэсэгхэн зуурын гялбаа. Дараа нь хүйтэн дайны хүйтэн он жилүүд. Энэ завсар манай уран зохиол огцом сэргэсэн нь ямар нэг талаар С.Эрдэнэтэй холбоотой. Түүний “Өвгөн шувуу”, “Диваажинд хүрэх оньс” хоёр бол жинхэнэ уянга-сэтгэл зүй нь шилдэг гэж тооцогдоно. “Хулан бид хоёр”, “Малын хөлийн тоос”,“ Хүн хэрэлдэхэд мод уйлна”, ”Өвгөцүүл”, “Хайрын нарсан төгөл” зэрэг үгүүллэгүүдийг уншихгүй бол амьдралын олон сайхан зүйлүүдийг мэдэлгүй өнгөрчих юм шиг надад бодогддог юм. “Амьдралын тойрог”, Занабазар” гээд роман уг нь бичсэн л дээ? Гэхдээ “Сэрүүн дуганы мөхөл”, “Анчны гэргий” туужуудаар түүний хүүрнэл зохиолын томоохон хэлбэрийн өнгө төрхийг тодорхойлж болно. Амьдралд хат суусан өвгөцүүлийн дүр, хоорондоо ялимгүй төстэй бүсгүйчүүдийн дүрүүдээр зохиолч нэг хэвшмэл, баригдмал болчихсон хүүрнэл зохиолд дүрийн шинэчлэл хийж чадсан юм. Түүний дараагаар мэдээж 100, 200 нь “С.Эрдэнэ” баахан тийм үгүүллэг бичсэнийг монголын уран зохиолын түүх гэрчилнэ, ээ 6.Дэмбээгийн Мягмар Тууж хүртэл уянгалсан 1960-1970 онд манай уран зохиолын нэг тодорхой үзэгдэл бол Сэлэнгэ аймгийн харъяат зохиолч Д.Мягмар юм. Яагаад чухам аймаг нутгийн онцлоод байна вэ? гэвэл түүний туужууд их гол мөрний ай саваар амьдран суугаа монголчуудын аж амьдралыг л дүрсэлсэн байдаг. Гэхдээ дэндүү уянгалагаар. “Тээрэмчин”, “Тээрэмчний охин”, “Газар бид хоёр”,” Үер”.” Цомирлогоо нээгээгүй цэцэг” таван туужийг уншихад хэдий хангалттай ч цаана нь “Гоо үзэсгэлэн”,” Сүүний хулгай” гэсэн хэдэн үгүүллэг бий. Дээхэн үед шинэ хүн, шинэ дүр, шинэ эрмэлзлийг бүтээсэн гэж түүний туужуудыг үнэлсэн судалгааг уншиж байлаа. Магадгүй тэр үед тийм байсан байж болох юм. Харин одоо хүнээс хүнлэг чанарын олж харах гэж түүний зохиолуудыг уншаарай гэж зөвлөх байна. 7. Пэрэнлэйн Лувсанцэрэн “Усны эргүүлэг буюу Борзооны явдал” хэмээх адал явдлын гэмээр хүүхдийн тууж надад ер таалагддаггүй юм. Тэр үеийн Ш.Гаадамба гуайн “Багын явдал”, Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”, Д.Гармаагийн “Гавъяат үйлсийн мөрөөдөл”, арай өмнө бичигдсэн Ч.Чимэдийн “Магаллен хаагуур гарсан бэ? зэрэг хэдэн туужаас онцгойроод байх бүтээл биш. Харин “Ус шиг цэнхэр”,”Нурамтын өвөрт”,” Зүрх мартдаггүй”, “ Цагаан малгайт”,” Нар шингээгүй”,” Хар шил” зэрэг хэдэн үгүүллэг аргагүй л Лувсанцэрэн ямар хэмжээний зохиолч болохыг харуулна. “Хөдөөгийн дуун “ тууж ч гэсэндээ нэг уншихад сайхан бүтээл. Гэнэтийн ослоор цэл залуухнаараа үрэгдсэн түүний “Хаврын шувууд” түүвэр Монголын уран зохиолын уншихаас өөр аргагүй номнуудын дээгүүр бичигдэнэ дээ? 8. Сормуунширийн Дашдооров Хөдөөх гүдэс байдал, хээ шаагүй эгэл Мангар Дамдины дүр надад нэгэн танилыг минь эрхгүй санагдуулдаг юм. Ер нь “Говийн өндөр” романы олон дүр бидний дунд байгаа, зарим нь бидний сайн танилууд юм шиг санагддаг байлаа. Хүүхэд насандаа энэ зохиолчийг бараг л уншаад дуусчихсан юм. Яруу найрагчийн хувьд надад төдий л гайхалтай биш санагддаг. Харин “Айлын хүүхэн Алигармаа”,” Улаан гэрийн Юндэн” ,”Өндөр ээж” зэргийн туужууд “Галуун цуваа”, “Бууж мордох хорвоо” зэргийн үгүүллэгүүдээс монгол хүүрнэл зохиолын өөр өнгө аясыг анзаарч болно. Говийн хүмүүсийн тухай бичдэг онцлогтой гэж уран зохиолын түүхэнд тэмдэглэгдсэн энэ зохиолч өөрөө үнэхээр говийн хүн байсан тухай хэд хэдэн дурсамжийг уншиж байлаа. “Дэлгэрхангай уулан дээрээс, дэлхийн бүх юм харагдана” гэж уншчихаад хүүхэд байхдаа тэр өндөр уулыг харах юмсан гэж бодож байсансан. “Бууж мордох хорвоо” үгүүллэгийн сэтгэл, цагаан өнгө хоёр С.Дашдооровын уран бүтээлд салшгүй холбоотой билээ. 9. Жагдалын Лхагва “Ахыг дагасан хүн” номыг уншаад энэ зохиолчийг гонсгордуухан хааж байсан юм. Дараахан нь “Атга чулуу”,”Алаг чулуу” хэмээх “бяцхан” үгүүллэгүүдийн ном түүнийг хаах бус байнга нээж, байнга сэрж, сэргэж байх “шинэ допинг” минь болсон юм. Олон зохиолч түүний замаар замнасан ч түүн шиг “ихийг багаар зодож” бичиж “бараагүй” гэхэд хилсдэхгүй биз,ээ. Амьдад нь ганц хоёрхон удаа уулзаж, ярилцаж үзсэнээс цааш хэтрээгүй ч ёстой түүний нэгэн үгүүлэгийн дүр шиг “10 б –ийн мангар” явахдаа л Жагдалын Лхагвааг уншихгүйгээр уран зохиолд “шинэ юм” хийж чадахгүй юм байна гэж мэдсэн минь миний сайных бус энэ зохиолчийн гайхамшигтай чанар гэж одоо сүслэн боддог билээ. 10. Дармаа Батбаяр Дундговийн Дэлгэрхангай сумаас С.Буян-нэмэх, С.Дашдооров хоёрын дараагаар төрсөн томоохон хүүрнэл зохиолч. Нэг хонхроос гурван “гайгүй” зохиолч төрөхийг бодоход тэр газар оронд ямар нэгэн увдис чанар оршиж байна гэж боддог юм. Хүүрнэл зохиолын хувьд ч жүжгийн зохиолын тухайд ч дэндүү жигд. Учир нь тэр уран зохиолд жинхэнэ хариуцлагатай ханддаг манай цөөхөн зохиолчийн нэг учраас. Анхлан харахад хөндий гөжүүн хүний төрхтэй ч дотор нь ухаалаг, элгэмсэг, хүнлэг чанарууд нь цэлэлзэж байдаг энэ зохиолчоос дэндүү их зүйл ухаарч ойлгосон учраас магтаад байгаа юм биш. Олон удаа түүний уран зохиолын боловсролыг биширч, байнга шинэчлэгдэн боловсорч байдаг чанарыг нь үлгэр болгохыг хичээдэг юм. Хадаг барьж энэ тэр болоогүй ч үнэндээ энэ зохиолчийн дэргэд байж байнга суралцаж, тэр хэмжээгээрээ өөрийнхөө өсөж, чангарч байгаагаа мэдрэх надад сайхан байдаг юм. Богино үгүүллэгүүдийнх нь цаана яруу найрагчийн дүр, тууж, романуудынх цаана олон жил бясалгасан гүн ухаантны төрх нуугдаж байдаг юм. “Цахилж яваа гөрөөс” тууж алдартай ч “Мементог бүтээхүй” бол оюун санааны гүнзгийрэл байсан юм. “Мөнхөөр савласан мөнх бус” содон сонин ч “ Бүтээхүйн зүй тогтол сайхныг бүтээх нууц” бол ололт болсон юм. Бүтээлээс бүтээлдээ улам чангарч байдаг нь “Гашууны хэдэн тагтаа”,” Дэлгэрийн чавганц”, “Алтан хараацай”-гаас илүү үгүүллэг бичиж магадгүй гэж бодоход хүргэж, заримдаа бяцханаар атаархан “айх” бөлгөө. 11. Далхаагийн Норов Энэ зохиолчийн туужууд ганцхан асуулт биднээс нэхдэг гэж санадаг. Тэр асуулт нь ердөө “ ийм цагт та яах вэ?”. Хүн бүхнийг ийм эргэцүүлэлтэнд автуулах нь зохиолчийн хамгийн өвөрмөц чадвар билээ. Би зориуд хэдэн туужийг санал болгож байна. ”Мөнхийн дуудлага”, “Жаргалын булаг”,” Сэрэвгэр хадны зэрэглээ”” бас “Эр хүн” гэдэг үгүүллэг надад их зөөлөн уянгалаг, их ухаалаг бичсэн зохиол санагдаж байна. Дээрээс нь нэмээд “Тэжээвэр”, “Орлогч”,”Хүйтэн цуст”. Мөн “Уулын хөх сүүдэр” гэдэг роман нь саяхан кино болсон. Дээхэн үед уншиж байсан. “Тэжээвэр”-ээс лав сайн зохиол санагдаагүй. “Алтан богдын шил” роман бичсэн гэж товч намтарт нь байна лээ. Үнэндээ би уншаагүй. Бүгдийг бус сорыг нь унших хэрэгтэй гэдгийг би сайн ойлгосон учраас энэ зохиолчийн дээрх хэдэн туужийг, тэр тусмаа “ Жаргалын булаг”, “Тэжээвэр” хоёрыг уншсан байхад нэг зүйлийг анзаарах болно. Тэр нь хоёр өөр бичлэг, хоёр өөр асуулт, хоёр өөр орчин. Мэдээж хоёр өөр хариулт нэхэх болно. Энэ л Д.Норов хэмээх зохиолчийн онцлог, ололт, олсон “зам” нь юм, аа 12. Долгорын Цэнджав Юуг нь нуух вэ? Саяхнаас л энэ зохиолчийг би өөрөөр харах болсон юм. Үнэндээ “Чонын алтан шагай” роман надад өчүүхэн ч таалагдаагүй юм. Хэд эргүүлээд л хойш тавьсан юмдаг. “Алтан жүн жор” зүгээр л сайхан үгүүллэг санагдсан. Гэтэл хүүрнэл зохиолын түүвэр нь “Хөх жавар “ нэртэй хэвлэгдэн гарав. Тэнд “Хөх жавар”, “Цахарын хар шуурга” тууж, “ Хоёрын даваа”, “ Найрын дарга”, “ Дээдэс өршөө” гэсэн хэдэн үгүүллэг бий. Монгол уламжлалт ахуй амьдралыг сайн мэддэг, тэр мэддэг зүйлээ сайн бичдэг зохиолч. Эссэг сэтгүүл зүйн ухаан сүүлийн үед хэт “өмчлөх” болсноос биш уран сайхны хэдэн сайхан эссэ бас түүний хүүрнэл зохиолуудын өнгө аясыг илтгэнэ. “Буурал ээжийнхээ хөлийг хучиж чадлуу”, “Тэнгэрт суудалтай, газарт онготой Их Газрын чулуу минь” зэргийг нэрлээд бусдыг нь цаг хугацаанд үлдээлээ. 13. Пүрэвжавын Баярсайхан “Сармагчин бол сармагчин”-г бичсэн 1988 он Октябрийн баяр тэмдэглэдэг байсан цаг. Тэр баярын үеэр зарласан гар зургийн уралдаанд би хөрөнгөтөн этгээдүүдийг сармагчин болгож зураад шагнал авч байхдаа эргэн тойронд минь тэд нараас дутахгүй “сармагчин”-гууд байдгийг мэдээгүй байж билээ. Хожим зохиолчийн энэ үгүүллэгийг уншаад өөрийгөө ч бас “сармагчин” мэт болсноо мэдэрсэн юмдаг. Зохиолчийн “Тавиул”, “ Хоёр зуун дөчин хоёр” “Зуун жил”,”Хөх туурийн тал” үгүүллэгүүд ”Нохойн хэвтэр” туужийг уншаагүй бол 1980-аад оны хүүрнэл зохиолыг бараг мэддэггүй л гэсэн үг дээ? Нэгэн өгүүлэлдээ би түүний уран бүтээлийг С.Эрдэнэ, П.Лувсанцэрэн, Д.Батбаяр нараас цааш нэг алхам хийсэн гэж тодорхойлсон юм. Тэр алхам нь уянга сэтгэл зүй дээр нэмэх нь “зөн билиг” гэж. Үнэхээр П.Баярсайханы хүүрнэл зохиолууд “зөн билиг” илүү шаардана. 14.Доржзодовын Энхболд Тэр Америкт “Казиног номхтгохоосоо” өмнө Монголд “Буйлс дахин цэцэглэнэ” нэртэй хүүрнэл зохиолын түүврээ хэвлүүлсэн юм. Одоо олдоход нилээд бэрхтэй номнуудын нэг болсон байналээ. “Соёо” нэртэй тууж нь “Гунигт явдал”-ыг зарим талаар санагдуулдаг ч гарцаагүй сайн бичигдсэн зохиол. “Паанан” бас л уянгалаг сайхан тууж. Би нэг л удаа уншсан сүүлд эргээд нэг харсан чинь “биш “ байналээ. Энэ зохиолчийн хамгийн сүүлд хэвлүүлсэн “Казиног номхтгосон нь” романыг нуулгүй хэлэхэд би одоо ч уншаагүй байна. Тийм болохоор ийм тийм гэж хэлэх үг алга. Интернетэд байснаас нь хэсэгчилэн уншсан юм. “Соёо”, “Паанан” хоёроос шал “өөр“ юм уу даа? хэмээн санагдсан. Д.Намсрай гуайн “Гандирсын хотын Хандармаа”,” Дүүриймаа” зэрэг хэдэн туужаас илүү л юм хийнэ гэж итгэдэг учраас Д.Энхболдыг би энд оруулсан юм. Яагаад гэвэл ерөнхий бичлэгийн тавилт нь надад илүү гүнзгий, илүү хүүрнэллэг санагддаг юм. Ийм хачин үг хэрэглэсэнд уучлаарай. Өөр оносон үг олъё гэвч санаанд “хүүрнэллэг” гэдгээс өөр үг орж ирсэнгүй. 15.Гун-Аажавын Аюурзана
Миний бодлоор тэр шинэ цаг үеийн шинэ зохиолч. Үзэл санаа, туурвил зүй, сэтгэлгээ, менежмент гээд бүхий л талаараа тэр. Анхлан яруу найрагч, дараах нь орчуулагч тэгээд нэг их удалгүй” Дурлалгүй ертөнцийн блюз” хүүрнэл зохиолууд, “Хэвтрийн хүн”, “Цасны роман” зэргээр Аюурзаны “шинэ”, “өөр” гэсэн тодотголтой зохиолууд. Мухардмал, бодит байдаллаг бус, төсөөлөгдөшгүй ахуй, түүнээс хамааралтай учир битүүлэг юмсын хавчилганд автсан хүмүүс. Дараа нь миний одоо хүртэл уншиж дуусгаагүй “Илбэ зэрэглээ” роман. Олон удаа уншаад дуусгая гэж мэрийсэн ч нэг л болдоггүй юм. Шалтгааныг нь би одоо ч олоогүй. Тэрхэн үед ямар сэтгэгдэл төрж байсныг би мартдаггүй юм. “Илбэ зэрэглээ” уншсанаас уншаагүй нь дээр юм. Тэгээд удалгүй “Арван зүүдний өр” роман. Аюурзаны тасралтгүй үргэлжлэх тэр хэмнэлд автаж, “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”,” Амь тавьж буй шувууны далавч” гурвыг яаж нэгтгэх гээд ухаан минь хүрээгүй юм. Үнэндээ би тийм нэг яв цав нийлсэн утга санаа нь тохирсон “механик” нийлүүлэлт л хүсээд байсан юм. Гэтэл дээрх метароманууд чинь сэтгэлгээний зохиолууд шүү дээ? Тэр тусмаа “Амь тавьж буй шувууны далавч”. Зохиол дотроос ямар нэгэн “хөндлөн шугам” хайх, ямар ч хэрэггүй гэдгийг саяхнаас манай уран зохиолын хүрээнийхэн ойлгож байх шиг. Аюурзаны хүүрнэл зохиолууд түүнд хязгааргүй нөлөөлсөн гэдгийг хэлэх нь бараг илүүц билээ. 16.Санжаасүрэнгийн Анударь “4 бол 4” энэ зохиолчийн эхний болоод эцсийн түүвэр. Миний залуу насны зарим өдөр хоногууд түүний үгүүллэгт дурайтал дүрслэгдсэн байдаг учраас би түүнийг унших дуртай. Зохиолчийн хувьд онцгой байсан гэж би хэлэхгүй, харин тэр цаг үед тийм шинээр сэтгэж, тийм шинээр бичиж байснаараа С.Анударь хэнээс ч илүү билээ. “Ядаж чад”, “Хадлан” ч билүү үгүүллэгүүдийн уншаад ялимгүй амьдралын гутранга үзэлтэй хамт зохиолчийн хувийн тайлагдашгүй чанар мэдрэгдэх болно. Гэхдээ сүүлийн үед зохиолч Г.Батнасангийн бичээд байгаа үгүүллэгүүд надад 16 дахь нь хэн бол гэсэн эргэлзээг төрүүлээд байгааг нуух юун Төгсгөл Ийм нэг эссэг би бичиж орхилоо. Монголын шинэ үеийн хүүрнэл зохиол дээрх хэдэн зохиолчийн бүтээл туурвилтай холбоотой. Тус бүрийн онцлогийг ямар нэг хэмжээгээр нээн харуулахыг эрмэлзсэн билээ. Энэ эрмэлзэл минь ямар нэгэн далд санаа бодлого, ухвар зорилго агуулаагүй гэдэг л гарцаагүй үнэн. Харин хэдэн жилийн дараа энэ сонголт минь хэрхэн өөрчлөгдөхийг би таашгүй. 2009 он Яруу найрагч Пүрэвхүүгийн Батхуяг
|
| Шинэ үеийн Монгол хүүрнэл зохиолын арван зургаан “гарцаагүй” |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ 10:58 Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа. »»
|
|
Сумын цолтнуудын шинэ оны эхний барилдаанд Сумын заан Д.Мөнх-Отгон 10 даван түрүүллээ 10:56 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин
|
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин »»
|
|
Ерөнхий сайд Замын-Үүдийн гаалийн даргыг чөлөөлжээ 10:45 Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна. »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо 10:41 Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын
|
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын »»
|
|
Хүннү Эйрийн онгоцонд зорчигч эмэгтэй ухаан алдаж, замдаа Ухань хотод бууж эмнэлэгт хүргэжээ 10:37 2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал
|
2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал »»
|
|
Иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг цагдаагийн байгууллагын хянан шалгалтын үеэр илрүүлжээ 10:31 Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг
|
Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг »»
|
|
Цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна 10:29 Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
|
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. »»
|
|
“Хубилай хаан авд мордсон нь” 10:16 Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ.
|
Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ. »»
|
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Дорнод аймгийн Халхгол сумын иргэдтэй уулзлаа 10:11 Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл,
|
Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл, »»
|
|
"Дангина" кино Буриадын эв нэгдлийн бэлгэдэл 10:09 Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны
|
Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны »»
|
|
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална 10:06 Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг.
|
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг. »»
|
|
Холимог тулаанчид 3 сая төг хандивлав 10:05 Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд
|
Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд »»
|
|
СТӨ-г хүчитгэж, 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна 09:58 Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна.
|
Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна. »»
|
|
"NAN" сүүг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 09:56 "NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
|
"NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. »»
|
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|