 |
|
 |
|
Н.ЭНХБОЛД: ЦӨӨНХИЙН ЗӨӨЛӨНД БИШ ОЛОНХИЙН БАЛМАДАД Л АСУУДАЛ БАЙГАА ЮМ |
|
|
 |
|
 |
Н.ЭНХБОЛД: ЦӨӨНХИЙН ЗӨӨЛӨНД БИШ ОЛОНХИЙН БАЛМАДАД Л АСУУДАЛ БАЙГАА ЮМ
2013-06-03-Өнгө, мөнгө, эрх мэдэл гурваар сонгуульд ялдаг цаг холдож байна-  Ч.Батмаа
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтой Ерөнхийлөгчийн сонгууль хийгээд бусад цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монголчууд бид тав дахь Ерөнхийлөгчөө тодруулах чухал сонголтын өмнө ирээд байна. Тэгэхээр нэр дэвшигчдийн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, явуулж байгаа сурталчилгаанаас ямар дүгнэлт хийж болохоор байна вэ? -Манай намын хувьд төрийн тэргүүн Үндсэн хууль болон бусад хуулиар ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ гэдэгт нийцүүлэн нэр дэвшигчтэйгээ хамтран мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Хуулиар хориглосон бэлэн мөнгө амлах, нийгмийн аль нэг хэсэгт давуу байдал олгох биш нийгмийн амьдралд тулгамдаад байгаа чухал асуудлууд дээр Ерөнхийлөгч юу хийж болох вэ гэсэн зүйлүүдийг тусгасан. Нэр дэвшигч маань үүнийхээ хүрээнд л сурталчилгааны ажлаа явуулж байгаа. Гэтэл одоогийн бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Ерөнхийлөгч түүний ард байгаа намын сурталчилгаагаа явуулж буй үйл ажиллагаанаас өөр зүйл харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны явцад хориглосон зүйлсийг зөрчиж Засгийн газар болон намуудын санаачлан хийж байгаа ажлуудыг нэр дэвшигчдээ нялзааж, Ерөнхийлөгч хийж байгаа мэт харагдуулан далд сурталчилгаа хийгээд байгаа юм. Тухайлбал, оюутны цалинг нэмэгдүүлэх, хүүхэд төрүүлсэн эхчүүдэд мөнгө өгнө гэх мэтээр бэлэн мөнгө амлаж байна. Хэрэв сонгуульд оролцож байгаа намууд үүнийг болно гэж үзэж байгаа бол бидэнд ч гэсэн тийм бололцоо бий. Энэ талаар бид бүлэг дээрээ ярина гэж бодож байна. Ер нь төрийн тэргүүн бол гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хүн биш шүү дээ. Засгийн газар, УИХ-тай хамтраад тодорхой арга хэмжээнүүд авч болох ч сонгуулийн хуулийн зүйл заалтуудад нийцсэн арга хэлбэрээр л олон нийтэд хүргэх ёстой.
-Энэ жилийн сонгууль хууль эрхзүйн орчин, сонгууль явуулах арга технологийн хувьд өнгөрсөн дөрвөн сонгуулиас ялгаатай. Өнөөх хар хайрцагтай холбоотой эргэлзээ ч олон нийтэд байсаар байгаа шүү дээ? -Сонгуулийн санал хураах, тоолох ажлыг автомат машинаар хийхээр хуульчлагдсан. Бид үүнийг хоёр ч сонгуульд хэрэглээд явж байна. Гэтэл олон нийтэд эргэлзээ төрүүлсэн олон зүйл байсаар байгаа. Өнгөрсөн хоёр сонгуулийн хувьд ойрхон хугацаанд болж өнгөрсөн болохоор олон нийт, зарим улс төрийн хүчнүүдийн эргэлзээ, тээнэгэлзээг тайлах нарийн судалгаа, үндэслэлтэй дүгнэлт гарсангүй. Ялангуяа төвлөрсөн хот суурин газрууд, аймгийн төвүүдэд сонгуулийн өмнө болон явцад гарч байсан зөрчлүүд, тодорхой машинууд дээр саналын тоо зөрсөн олон баримт байгаа. Үүнийг шүүх хяналтын байгууллагуудад шалгуулсан ч тодорхой үр дүн гарсан юм алга. Тиймээс УИХ-аар энэ асуудлыг ярьж Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоол гарсан. Уг тогтоолд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэрэглэх автомат машинуудын өгөгдлийн программуудыг боловсруулахаас хлээд туршилт хийх, баталгаажуулах бүх процесст нь хяналт тавьж ажиллах ажлын хэсэг гаргахаар тусгасан юм.
-Ажлын хэсгийг хэрхэн бүрдүүлэх юм бэ? -Бүрэлдэхүүнд СЕХ, ТЕГ, сонгуульд оролцож буй улс төрийн намуудын төлөөлөл, мэргэжлийн хүмүүс орох юм. Энэ бол аль нэг улс төрийн хүчний шахалт шаардлага, эрх ашгийн төлөө бус сонгуулийн дараа ямар нэгэн үл ойлголцол, эргэлзээ бий болох тэр чинээгээр олон нийт сонгуулийн үр дүнд үл итгэх байдал бий болгохгүй байхын төлөө л хийж байгаа ажил. Сонгуулийг нэг удаа хэл ам багатай явуулаад өнгөрүүлэхийн төлөө гэж ойлгоод өнөөх л эргэлзээ, бухимдлаа хэвээр үлдээвэл төр иргэний уялдаа холбоо суларч, төрд итгэх итгэл алдагдаж түүнээсээ болж өмнөх муу алдаагаа давтаж мэднэ. Урьд нь бид нэг хэсэг нь ура хашгирч турхирснаас болж долдугаар сарын 1-ний эмгэнэлт байдалд хүрсэн. Одоо ажлын хэсэг гарч хяналт тавьж ажиллах явц нь ямар байх, эргэлзээ тээнэгэлзээнд хүргэх асуудал гарах тухай бүрт бид хэлж залруулж явна. Хамгийн гол нь сонгуулийн санал хураалт явах, дүн гарахаас нь өмнө олон нийтэд итгэл үнэмшил төрүүлчихвэл дараа нь будилаан, маргаан гараад байхгүй болов уу гэж найдаж байгаа.
-Энэ удаагийн сонгуулийг өнгөц харсан нэг нь бөх, анхны эмэгтэй нэр дэвшигч, дахин Ерөнхийлөгч болохыг горилж буй зэргээр нь өвөрмөц сонгууль гэж тодорхойлж байна. Гэтэл үүний цаана нэг намд төрийн эрхийг бүхэлд нь атгуулах эсэх асуудал энэ сонгуулиар шийдэгдэнэ гэдэг нь илүү чухал биз дээ? -Сонгуульд ямар ч хүн нэр дэвшиж болно. Анхны эмэгтэй нэр дэвшигч, бөх, сэтгүүлч нэр дэвшсэн нь энэ сонгуулийг сонирхолтой болгож байгаа хэрэг биш. Сонирхолтой болгож байгаа хамгийн гол зүйл нь өнөөдрийн нийгэм ямар байна вэ, шинээр сонгогдох төрийн тэргүүнээс ард түмэн юу хүлээж байна вэ, түүнийг хэрэгжүүлж чадах хүнээ сонгох уу, үгүй юу гэдэгт гол нь байгаа юм. Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш надаар хэлүүлэлтүй олон нийт, хэвлэл мэдээллийнхэн хамгийн сайн мэдэж байгаа зүйл бол тэнцвэртэй биш байдал. МАН-ын хувьд урьд нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газраа бүгдийг нь толгойлоод явж байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг нөхцөл байдлыг огт үүсгэж байгаагүй юм. Үүнээс бидний баримталдаг үзэл санаа, ажлаа явуулдаг арга барил өнөөдрийн эрх баригчдаас өөр нь харагдаж байгаа юм. 2008 оны сонгуулийн дараа манай нам үнэмлэхүй олонхи болсон хэрнээ цөөнхтэйгөө хамтран төрийн ажлаа явуулж байсан.
-Та бүхний энэ шийдвэр байр суурийг алдаа гэж харах хүн цөөнгүй байдаг шүү дээ? -Бид чадахгүйдээ тэгсэн юм биш. Урьд нь нийгмийн хуваагдал талцал, бие биеийнхээ ажилд саад хийдэг арга барилаас болж эдийн засгийн хөгжил урагшлахгүй дөрөв таван жилийг сул алдсан. Тийм байдлыг давтахгүйн тулд бид цөөхөн монголчууд бие биетэйгээ ойлголцож, зөвийг дэмжиж, бурууг шүүмжилж явах нь зүйтэй юм гэдэг үүднээс тийм алхам хийсэн. Хүмүүс одоо шүүмжилдэг л юм. Цөөнхдөө эрх мэдэл өгч, өсч өндийхөд нь тусалсан гэж. Би харин эсрэгээр нь эв нэгдлээ эрхэмлэн бие биенээ бүрэн гүйцэд ойлгодоггүй юм аа гэхэд ойлгохыг хичээгээд явсны дүнд олон зүйл дээр урагшилсан дөрвөн жил өнгөрсөн гэж боддог юм. 2004-2008, 2008-2012 оны найман жилийн хугацаанд манайх улс төрийн тогтолцооны хувьд жинхэнэ ардчилсан, хөгжиж болохоор орны хэмжээнд хэлбэр талаасаа хүрч чадсан. Гэхдээ агуулга талаасаа улстөржсөн, талцсан байдал улс төрийн хувьд саад болох нөхцөл байдал руу орсон. Тэр гацааг гаргах л гэж 2008 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулж байсан. Гэтэл өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа бид эргээд хэт улстөржсөн, намчирхсан, нэг талыг барьсан тал руугаа орлоо.
-Танай намаас нэр дэвшигч ялбал энэ байдлыг бага ч гэсэн хазаарлана гэж хэлэх гээд байна уу, та? -Хувийн хэвшлийн бизнесийг дэмжихдээ хүртэл нэг талыг барьж, үзэл баримтлал, хууль журамдаа дэндүү бүдүүлэг ханддаг жишиг тогтоод байна. Эндээс л манай хоёр намын үзэл баримтлал, арга барилын ялгаа харагдаж байгаа юм. Үүнийг засах, бие биедээ хяналт тавьдаг байдал зайлшгүй хэрэгтэй болоод байна. Урьд нь хариуцлага суларлаа, хяналт байхгүй боллоо гэх шүүмжлэл гарч байсан. Тэглээ гээд арай ч ийм түвшинд хүрч байгаагүй юм. Энэ л өнөөдрийн сонгуулийн гол онцлог. Тиймээс туулж ирсэн замнал, хувь хүний зан чанарыг харгалзан үзэж тэнцвэртэй байдал, улс орны эв нэгдлийг хангах итгэл үнэмшилтэй хүн гэж Б.Бат-Эрдэнэ гишүүний нэрийг дэвшүүлсэн. Нийгмийн амьдралыг зөв голдирол руу нь оруулах, уур амьсгалыг зөв болгох, монголчууд хоорондоо ойлголцдог механизмыг дахин сэргээх нь чухал байгааг сайн бодох хэрэгтэй. Тиймээс манай намаас нэр дэвшигч намынхаа эрх ашиг гэхээсээ улс орон, ард түмний том эрх ашгийн үүднээс заавал ялах ёстой гэсэн бодолтой байгаа.
-Хэдийгээр бараг хагас жилийн өмнөөс монголчууд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр амьсгалж, намынх нь зүгээс ялна гэдэгтээ бүрэн итгэлтэйгээ зарлаж буй ч сонгуулийн үр дүн хаашаа ч эргэж мэднэ гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг юм. Нэг ёсондоо 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг давтахгүй гэх аргагүй гээд байна? -Одоогийн Ерөнхийлөгч алба хашиж байгаа давуу талаа ашиглаад сонгуулийн сурталчилгаагаа далд хэлбэрээр түрүүлж эхлүүлээд, эсвэл ажлаа хийж байгаа маягаар Засгийн газар, УИХ-аас хийсэн ажлыг өөртөө хамаатуулж далд сурталчилгаа явуулснаараа давуу байдал олж авна гэвэл дутуу бодож буй хэрэг. Монголчууд бас ч гэж арав гаруй удаа сонгууль өгчихлөө. Хууль журам нь цэгцэрснээс мөнгө тараадаг гэх мэт асуудал харьцангуй бага болсон. Хууль биелүүлэхийг бүрэн итгэл үнэмшил болгоогүй биш бол наад захын юмыг бодож үздэг хариуцлагатай хүн ийм байдлаар огт хандахаа больсон. Яах вэ, эрх барьж буй нам, цөөнх хоёрын хооронд санхүүгийн хувьд их ялгаа бий ч өнгө, мөнгө, эрх мэдэл гурваар сонгуульд ялдаг цаг алхам алхмаар холдож байна. Тиймээс харин ч манай нэр дэвшигч нийгэмд байгаа нөхцөл байдлыг өөрчлөх, шинэчлэх тал дээр хүмүүсийн итгэлийг илүү авах болов уу гэсэн бодолтой байгаа.
-Одоогийн Ерөнхийлөгчийн тухайд Үндсэн хуулийн зарчмаа ойлгодоггүй, томилгоо, тохиролцоонд хүртэл оролцож, нэг намд ил тод үйлчилдэг гэдгийг хэлэх хүн цөөнгүй бий? -Манайхаас сонгогдож Ерөнхийлөгч болж байсан хүмүүс намынхнаасаа “Ерөнхийлөгч болж сонгогдчихоод намаа сонсохгүй, хайхрахгүй байна” гэдэг шүүмжлэл их сонсдог байсан. Нийгмийн хөгжлийн үе шат ч, хүмүүс нь ч тийм үзэл бодолтой байсан байх. Үүнийг том утгаар нь аваад үзвэл магадгүй МАН-д ашиггүй ч, нийгмийг бүхэлд нь зөв зам руу, хөгжлийн зөв хандалага руу нь оруулахад хэрэгтэй байсан байх. Гэтэл одоогийн Ерөнхийлөгчийг намынхаа төлөө үйлчилдгийг захын хүн хэлдэг. Хууль, шүүхийнхнийг илт нэг талд үйлчилж, алдаа дутагдал гаргахад “Хүүе болохгүй” гэж ганц ч дуугарсангүй ирлээ. Ерөнхийлөгч хүн ийм байж болохгүй л дээ.
-Танай намаас Ерөнхий сайдын нэр холбогдсон 17 тэрбумын тендерийн будилаан, хууль бус халаа сэлгээтэй холбоотой асуудлыг гаргаж тавьсан. Гэвч алдаа гаргасан хүн нь суудалдаа сууж л байна. Эцэст нь Засгийн газрын тэргүүн маань олон нийтэд “МАН-ынхан хэчнээн хүнийг ажлаас халсныг амаараа хэлэхээс баталгаа, нотолгоо судалгаа гаргаад ирж чадахгүй байна” гээд байна шүү дээ? -Манай бүлгээс Ерөнхий сайдыг огцруулахаар тавьж байсан үндэслэлүүд зөв байжээ гэдэг нь батлагдсаар, Ерөнхий сайд хууль зөрчсөөр л байна. Гаргаж ирсэн асуудлуудаа бид дутуу орхиогүй. Явцын дунд Ашиг сонирхлын зөрчлийн тухай, Тендерийн болон Төсвийн тухай хуулиудыг зөрчсөн үйлдлүүд нь гарч ирж байна. Түүнийг нь бид бололцооныхоо хэрээр материалыг нь бүрдүүлээд АТГ болон холбогдох байгууллагуудад хандсан. Бидэнд өнөөдрийн эдгээр үйлдлүүдэд нь эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр прокурорын газарт шилжүүлсэн гэх албан ёсны мэдээлэл өнгөрсөн долоо хоногт ирсэн юм. Тийм байхад Н.Алтанхуяг “Одоо болтол хариу нь байхгүй байна. Тиймээс худлаа байгаа биз дээ” гэж ярьж болохгүй. Олон түмнийг ингэж басамжилж, тэнэг байдлаар хандаж болохгүй. Цэцийн хурал болохын өмнө шийдвэрээ хүчингүй болгосон нь буруутайгаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Тэгсэн хэрнээ заавал буруутайг нь нотолсон цаас ирсэн үгүй тухай яриад сууж болохгүй. Өнөөх цаасыг нь ямар байдлаар, хэн гаргахыг олон нийт ойлгож л байгаа. Төрийн албан хаагчдын халаа сэлгээ, хууль бус томилгооны хувьд ч ялгаагүй. Гудамжинд гараад захын хүнээс асуухад хэдэн мянгаараа ажлаасаа халагдсан байхад хэчнээн хүн солигдсон гэдэг судалгаа нэхээд сууж байгаа нь дэндүү басамжилж буй хэрэг.
-Парламент бүрдэх үйл явцыг олон нийт төдийгүй Өвөрхангай аймгийн сонгогчдын дийлэнх олонхи нь гайхсан, дургүйцсэн, бухимдсан байдлаар харж өнгөрөөлөө. Үүнд танай нам, намын бүлэг, түүний удирдлагыг буруутгах хүн олон байсан? -Цөөнхийн бүлэг чанга ажиллаж байгаа нь гээд хэрүүл зодоон хийлтэй нь биш. Бид хуулийн хүрээнд ажиллахыг л хичээсэн. Эрх барьж байгаа олонхийг эрхбиш хуулиа хүндлэх байх, олон арван мянган сонгогчдын сонголтыг хүндэтгэх байх, асуудалд соёлтой хандах байх гэж найдсан хэрэг. Ер нь цаашид ч ийм байдлаар хандах нь зүйтэй гэж би хувьдаа боддог. Юм л бол хэрэг явдлыг дэвэргэж, үймээн самуун дэгдээж, жагсч цуглаад байж болохгүй. Хамгийн сүүлийн жишээ 2008 оны үймээн самуун улс орны хувьд хумсын чинээ ч ашиг авчраагүй хэрнээ, хэчнээн хүний хайран амь эрсдэж, өч төчнөөн тэрбум төгрөгийн хохирол учраад л өнгөрснийг бүгд мэдэж байгаа. Тэгэхээр би хоёр л зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, хэтэрхий түрэмгий загнаж байгаа өнөөгийн эрх баригчдад ард түмэн, олон нийт сонгогчид дүн тавих цаг ирнэ. Цаг хугацааны хувьд энэ сонгуулиар уу, дараагийн сонгуулиар уу, эсвэл явц дунд нь уу мэдэхгүй. Хоёрдугаарт, сонгуулийн хуулийг шинэчлэхэд НҮБ-аас арга зүйн зөвлөгөө өгч бидэнтэй хамтарч ажилласан. Тэд орон нутгийн болон УИХ-ын сонгуулийн дараа хамтарч ажилласны үр дүн, зөвлөмж гэсэн албан ёсны материал гарсан. Тэр материалд иргэдийн саналаар биш шүүхийн шийдвэрээр нэр дэвшигчийн асуудлыг шийдсэнд дүгнэлт хийсэн байна билээ. Тодруулбал, аливаа гаргасан алдаа, түүнд ноогдуулсан шийдвэр хоёрын харьцаа зөв байхгүй бол буруу үр дүнд хүргэж болдог юм байна гэсэн дүгнэлт байсан. Өөрөөр хэлбэл, Өвөрхангай аймгийн тухайд насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх нотлогдоогүй үндэслэлийг барьж 6500 хүний саналыг нулимаад хаячихаж байгаа юм. Нэг ёсондоо НҮБ эрх баригч нам хуулийн зүйл заалтыг дэндүү буруугаар ашигласныг олоод харчихсан байна.
-Та намын бүлгийн даргынхаа хувьд АН-тай яг ямар тохироо хийсэн юм бэ. АН чухам яагаад хэлснээсээ буцах болсон юм бол? -Амьдрал бичигдсэн, бичигдээгүй олон хуулиар зохицуулагддаг. Улс төрийн амьдрал ч тэр л жамаар явдаг. Өөрөөр хэлбэл, нам, улс төрийн хүчнүүдийн ойлголцол, зөвшилцлөөр явагддаг. Ганцхан манайд биш янз бүрийн үзэл баримтлалтай намуудаас парламент нь бүрдэж байгаа ардчилсан орнуудад зөвхөн хуулийн үг, үсэг хөөгөөд явна гэвэл бүтэхгүй. Тэр болгонд таарсан хуулийг гаргана гэж ч байхгүй. Нийгмийн сэтгэхүй хүлээж авах, улс төрийн төлөвшил, ирээдүй талаасаа хэрхэн хандах гээд олон зүйлийг бодолцох шаардлага гардаг. Тэр л хүрээнд намын удирдлагуудын хооронд хуулиа дээдлэх, сонгогчдоо хүндэтгэх талаасаа хийсэн яриа хөөрөө, зөвшилцөл байсан. Уг нь анхнаасаа ийм юм ярих ёсгүй байсан л даа. Гэтэл манай нам нэг талаас цөөнх, нөгөө талаас сонгуулийн явцад гарсан олон маргаантай асуудал, хууль хяналтын байгууллагуудын байгаа байдал биднийг яриа хэлцлийн замаар явахаас өөр аргагүйд хүргэсэн. Бид хэлсэндээ хүрсэн ч нөгөө тал маань ярьсан ойлголцсон, зөвшилцсөндөө хүрээгүй. Уг нь энэ зөвхөн МАН-ын төлөө бус сонгогчдын эрх ашгийн төлөө хийсэн ажил байсан. Чухам яагаад хэлсэн, ярьснаасаа буцаж, жудаггүй зан гаргах болсныг өөрсдөө сайн хариулах байх даа.
-Цөөнхийн бүлгийг толгойлж байгаа хүний хувьд намыг тань цөөнх байж чадахгүй, ухаанаа олохгүй будилж байна гэх мэт шүүмжлэлийг яаж хүлээж авдаг вэ? -Манай нам энэ улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, улс шиг улс, төр шиг төртэй байлгахын төлөө явж ирсэн. Бид энэ хүрээндээ л үйл ажиллагаа явуулахаас биш бусад шиг нийгмийг буруу зүйлд уриалж эцэст нь үймээн самуунд хүргэдэггүй. Яах вэ, шүүмжлээд байгаа улсууд бидэнд яах ёстойг хэлээд өгвөл хүлээж авахад бэлэн байна. Гэхдээ миний хэлээд байгаа энэ үнэнийг олон нийт төдийгүй дөрөв дэх засаглалынхан ч маш сайн олгож, харж байгаа. Хамгийн сүүлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргыг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас нь халлаа. Тэр хүн манай намын гишүүн биш. Төрийн ажилд насаараа зүтгэж яваа хүн. Тэр хүн төрийн үйл ажиллагаанд яагаад болох бүтэхгүй зүйл байгааг дэлгэж ярилцлага өгсөн байна билээ. Энэ мэт олон асуудлыг заавал жагсаал цуглаан, зодоон цохион, үймээн самууны аргаар биш үг хэлээрээ ойлголцох ёстой юм. Түүнээс биш цөөнх зөөлөн байгаадаа биш олонхи хэтэрхий балмад байгаагаас л энэ асуудал үүсч байгаа юм. -Өнөөгийн эрх баригчид өмнөх үеэ бүгдийг нь авлигачид байсныг, тэднийг устгаж, дахин төр рүү зүглүүлэхгүй болгож байна гэж ярих болжээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ? -Хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш байж ижилхэн үүрэг хариуцлага хүлээх ёстой. Гэтэл өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш нэг хэсэг нь үзэл бодол, хийж байсан ажлаараа хавтгайдаа буруутгагдаж, нөгөө хэсэг нь огт хамаагүй, өдөөж хатгаж, оролцож байгаагүй юм шиг хандаж байна. Яриад байвал олон юм бий. 1996-2000 оны сонгуулийн дараа улс төрийн дээд түвшинд нийгмийн амьдралыг зөв голдиролд оруулах талаар ярьсан яриа байдаг юм билээ. Тэр үед манай нам олонхи болоод тэр ярьсан, ойлголцсон, зөвшилцсөн замаар явж тэр чинээгээр нийгэм тогтвортой, олон нийт ирээдүйдээ итгэлтэй, харьцануй айдас хүйдэс багатай байсан. Түүнээс биш өнөөгийнх шиг гарч ирсэн нэг нь нөгөөгөө газар доор ортол нь муулаад л байвал хүчирхийллээс хүчирхийлэл төрнө гэдэг л болно. -Хуулиа дагаж мөрдөх, дээдлэх гэдгийг ард түмэн нь бүү хэл төрийн томчууд нь хүртэл ойлгохоо байлаа гэж учир мэдэх хүн хэлэх юм. Саяхан л ардчилсан хувьсгал ялж, шинэ Үндсэн хуулиа баталж байсан бол одоо нуралт үүсээд эхэлсэн тухай ч ярих юм? -Тэгж л ойлгож байна. Барьсан байшингийн маань цонх муруй, хаалга нь гаждаг байлаа ч бид нураахгүйгээр засаад авч явах ёстой. Ялангуяа XXI зуунд улс төрийн соёлгүй, тусгаар тогтнол аюулгүй байдалдаа санаа зовдоггүй улс байхгүй. Пролетарийн хувьсгал гэж хуучин бүхнээ устгаж цоо шинэ юм барина гэж иргэний дайн дэгдээн, олон арван сая хүнээ алдаж байсан гашуун түүх дэлхийд байж л байна. Энэ зуунд тийм зүйл гаргаж болохгүй. Тиймээс л бид Үндсэн хуулиа дээдэлж, алагчилж биш хүн бүрт тэгш үйлчилдэг байхын төлөө л явж байгаа. Энэ талаараа манай нэр дэвшигч ард түмний итгэлийг даагаад аваад явж чадах хүн гэж бид харж байгаа. Энэ хүн олон жил Монголын ард түмний хүндэтгэлийг хүлээсэн, түүнийгээ олон жил дааж ирсэн, нуруутай, тулхтай, аливааг олон талаас нь боддог хүн гэдэгтэй маргах хүн байхгүй дээ. Энэ Б.Бат-Эрдэнэ гишүүний том давуу талуудынх нь нэг. Бусдыг алагчилахгүй, хууль хүн бүрт тэгш үйлчилдэг байхын төлөө явж буй нэр дэвшигч гэдэг талаас нь хараасай гэж иргэд сонгогчдоосоо хүсч байгаа юм.
|
| Н.ЭНХБОЛД: ЦӨӨНХИЙН ЗӨӨЛӨНД БИШ ОЛОНХИЙН БАЛМАДАД Л АСУУДАЛ БАЙГАА ЮМ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|