 |
|
 |
|
Сургамж ухаарлын нэгэн зуун |
|
|
 |
|
 |
Сургамж ухаарлын нэгэн зуун
2013-05-10Монгол Улсын Соёлын гавьÿат зүтгэлтэн Сүрэнгийн Зэвсэг 
МАРТАХ АРГАГҮЙ ОЙ
Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, олон мянган уншигчид, үзэгчдийнхээ хамт Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглээд гуч гаруй хонож байна. Яг баярын өдөр манай ардчилсан төр, засаг арваад телевиз, гуч гаруй сайтыг хааж олон зуун сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг ажилгүй болгосныг эс тооцвол 100 жилийн ойн сайхан болсон. “Санхүүгийн хувьд мөнхийн хомсдолд байдаг Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн удирдлага чадах болохоороо зүтгэж 100 жилийнхээ ойг баярын хурлын илтгэлтэй, шагнал урамшил, медаль тэмдэгтэй, элдэв ном судартай, бас “Их тэнгэр” цогцолборт 100 граммгүй хүлээн авалттай ер нь юм юмтай л тэмдэглэлээ” хэмээн үзэг нэгт нөхөд маань ам сайтай байв. Их ойн цалгисан баяр хөөр намдаж, угтуулан өрнүүлсэн их ажлын ядаргаа тайлагдаж байгаа биз. Аливаа ойг тэмдэглэхэд цаана нь үр дүн, хариуцлага, зорилго, бодлого байдаг болохоор бид 100 жилийн ойгоо амархан мартах аргагүй. Шинэ зууныхаа ажилд ороод л явж байгаа байх.
Ой тэмдэглэж хурал хийх, шагнаж урамшуулах, одон медаль тараах нэг хэрэг. Харин туулсан замаа эргэн сайн харж сургамж авах, нухацтай дүгнэх, шинэ зуунд хийх ажил, хүрэх зорилтоо сайтар бодож, онож тодорхойлно гэдэг амин асуудал. Ой угтсан ажлын хүрээнд манай судлаачид, эрдэмтэд, сэтгүүлчид 100 жилд туулсан замаа дүгнэн үзэж утга учиртай, углуурга чансаатай нийтлэлүүд ч бичлээ. Доктор профессор Т.Баасансүрэн, доктор профессор М.Зулькафиль, доктор, профессор Л.Норовсамбуу, ахмад сэтгүүлч зохиолч Х.Зандраабайдий, доктор Ж.Батбаатар, судлаач Ч.Чойсамба, залуу сэтгүүлч Э.Энэрэл, яруу найрагч Н.Гантулга гээд олон хүн санал бодлоо илэрхийлж, уншигчдын хүртээл болгов. Хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид тэр бүхнийг анхааралтай эргүүлж тойруулан харж, бодож болгооход илүүдэхгүй байх.
БИДНИЙ ОНЦЛОГ, ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ
Монголын сэтгүүл зүйн хөгжил дэвшил, ололт амжилт, төлөвшил нь XX зууны хориод оноос ерээд оныг хамаарч байх шиг санагддаг. Чухамдаа үүсч, зүг чигээ олж хөгжсөөр өнөөдөр, хүрсэн үр дүн бүхний үндэс нь тэр л он жилүүдэд тавигдсан гэхэд нэг их хэтийдэхгүй байх. Үүнийг манай судлаачид ялангуяа сэтгүүл зүйн шүүмж судлаач доктор Т.Баасансүрэн нарын олон эрдэмтэд чамбай судалжээ. Тэд манай сэтгүүл зүйн үүсэл, үндэс, ололт амжилт нь Д.Бодоо, Ж.Цэвээн, Д.Сүхбаатар, С.Буяннэмэх, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Г.Дэлэг, Өвгөөдэй Дамдинсүрэн, Б.Ринчэн, Ц.Намсрай нарын мөнхийн гавьяа хэмээн бараг нэгэн дуугаар онцлон дүгнэсэн байна. Тэдний араас Г.Жамц, Л.Түдэв, Х.Цэвлээ, Д.Нямаа, Ц.Дашдондов, С.Жамбалдорж, Г.Дамба, Б.Лигдэн, Ц.Балдорж, До.Чулуунбаатар, Д.Сарангэрэл нарын зүтгэлтнүүд зүй ёсоор орж таарна. Түүнчлэн Монголын хэвлэл мэдээллийн үе үеийн, шат шатны ажилтан ажиллагсад, ахмадууд нэг үгээр хэлэхэд жирийн сэтгүүлчээс эхлээд үсэг өрөгч, хянагч гээд ер нь тугалга “долоож” үзсэн бүх хүнийг бахархан дурсахаас аргагүй. Тэдний ач буянаар манай сэтгүүл зүй өнөөгийн төвшинд хүрсэн. Нэг үгээр хэлэхэд мэргэжлийн сэтгүүл зүй болон хөгжиж Монголын онцлогтой үзэл баримтлал, практик онол, бүхэл бүтэн шинжлэх ухааны сургууль (школ) болж төлөвшсөн хэрэг. Тэгэхдээ манай сэтгүүл зүйн түүх, төлөвшил, хөгжлийн онцлог нь Нэгдүгээрт: Практик сэтгүүл зүй том жин дардаг. Энэ нь хөгжин өргөжиж өндөр боловсролтой, нарийн мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдаж улмаар мэргэжлийн сэтгүүл зүй болж төлөвших үндэс болсон юм. Монголын мэргэжлийн сэтгүүл зүйг 1960-аад онтой холбон үздэг. Тавь гаруй жилийн өмнө үндэсний сэтгүүлч мэргэжилтнийг дотоод, гадаадад дөнгөж бэлтгэж эхэлж байсан бол өнөөдөр хорь гаруй их дээд сургууль сэтгүүлч мэргэжилтэн бэлтгэдэг боллоо. Энэ бол тооны том хувьсал.
Харин манай сэтгүүл зүйн үндсийг тавьж хөгжүүлсэн Ж.Цэвээн, Д.Бодоо, С.Буяннэмэх, академич Ц.Дамдинсүрэн, Г.Дэлэг, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчэн, Ц.Дашням, Ц.Намсрай, Л.Түдэв нарын хүмүүсийн хэн нь ч гадаад дотоодын ямар нэг их дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөөгүй, ерөөсөө төрөлхийн заяамал төрмөл сэтгүүлчид байжээ. Энэ цаг үед ч гэсэн арай жаахан чийртэй, уншвартай, тулхтай нийтлэл бичиж байгаа сэтгүүлч нийтлэлчид бараг цөмөөрөө өөр өөр мэргэжлийн чухамдаа практикийн сэтгүүлчид байгааг онцлон дурдмаар байна. Тэгэхээр сэтгүүлчийн ажил мэргэжил гэдэг хүнээс төрөлхийн авъяас, заяамал төрмөл чанарыг яах ч аргагүй шаарддаг аж. Хэн дуртай хүн жинхэнэ сэтгүүлч болж чаддаггүй, харин хэн ч сэтгүүлчийн үнэмлэх авч болдгийг өнөөгийн амьдрал харуулсаар. Энэ бол манай сэтгүүл зүйн нэг онцлог яах аргагүй мөн. Ингэж хэлснээрээ би мэргэжлийн сэтгүүлчдийн бүхэл бүтэн армийг үгүйсгэж байгаа хэрэг биш гэдгийг ажил мэргэжил нэгтэй нөхөд минь болгоох биз ээ. Хоёрдугаарт: Манай ихэнх сэтгүүлчид, нэртэй том зохиолчид байдаг бас нэг онцлог бий. Жишээ нь Ц.Дамдинсүрэн, Б.Ринчэн, Л.Түдэв, Ч.Чимэд, Д.Нямаа, Ш.Сүрэнжав, С.Эрдэнэ, Б.Лхагвасүрэн, П.Бадарч, Д.Цоодол, До.Цэнджав, Д.Төрбат гэх мэт аварга зохиолч, яруу найрагчдыг том сэтгүүлчид мөн гэхээс өөр яахав. “Нэг үе манай радио телевиз, “Үнэн”, “Залуучуудын үнэн” сонинуудад зохиолчид дүүрэн, бараг л зохиолчдын хороо шиг байсан. Зохиолчид зохиолоо л уянгалуулан бичнэ биз. Сэтгүүлчид зөвхөн мэдээ, сурвалжлагаа бичих учиртай. Зохиолч, сэтгүүлч хоёрын хийдэг, бичдэг ажил тэс өөр” хэмээн зохиолчдыг жаахан адалсан шинжтэй үг зарим судлаачийн амнаас унадаг. Энэ бол нэг их оносон шүүмжлэл биш. Чухамдаа мэргэжлийн явцуурал, нэг төрлийн туйлшрал. Харин ч манай зохиолчид хөрвөх чадвар сайтай, хос морьтой давхидаг. Тал бүрийн авъяастай хүмүүс болохыг баталсан баримт гэлтэй. Одоо ч зохиолчид Монголын сэтгүүл зүйг түшилцэж өргөлцсөөр явна. Гуравдугаарт: Зарим хүн “Сонин хэвлэл социализмын үед коммунист дэглэм, нэг намын үзэл суртлын зэвсэг болж байсан” гэж сүрхий бухимдан зүхдэг. Гэтэл яг тэр он жилүүдэд манай сэтгүүл зүй дүр төрхөө олж, боловсорч төлөвшсөн гэвэл арай шударга, бодитой дүгнэлт болно байх. Энэ бол Монголын сэтгүүл зүйн өөр нэг онцлог. Эдгээр онцлогийг манай ихэнх судлаачид, мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг төдийгүй гадны судлаачид ч онцлон ярьж бичдэг юм билээ. Социализмын үед хэвлэл мэдээллийнхэн гартаа баригдсаныг нийтэлж, сэтгүүлч хүн санаанд орж, амандаа багтсаныг ярьж болдоггүй байсан нь үнэн. Энэ нь нэг талаар хязгаарлагдмал, баригдмал, хаагдмал байсан мэт харагдавч нөгөө талаар тэр аяараа сахилга, хариуцлага, чанар, үр дүн байв. Ингээд бодоход харин ч өмнөх тогтолцооны үед манай сэтгүүл зүй жинхэнэ ёс зүйтэй, илүү хүн чанартай байсан гэж хэлж болмоор. Тэр цагт сэтгүүлч хүний бүтээл үнэн бодитой, зарчимч шударга, амжилт үр дүн, жинхэнэ сайн сайхан, баатарлаг явдал, гавьяат үйлс, том бодлого, том зорилгыг олон түмний хүртээл болгож мэдээлдэг, сурталчилдаг үнэний дуу хоолой болж байсан гэдгийг онцлон хэлмээр байна.
АЛХАМ УРАГШ, ХЭДЭН АЛХАМ ХОЙШ
Монголын сэтгүүл зүй нэгэн зууныг туулахдаа доктор Ж.Батбаатарын хэлсэнчлэн “... үүсч хөгжсөн, уруудан доройтсон, өөдлөн мандсан”. Сүүлийн хориод жилд манай сэтгүүл зүйн хөгжлийн шинэ үе эхэлсэн нь тодорхой. Тэгэхдээ коммунист үзэл суртлаас ангижирснаар их хөгжиж сайхан болсон мэтээр зарим судлаач, улс төрчид туйлширдаг. Жирийн бичээч би бээр ийм дүгнэлттэй санал нийлдэггүйгээ шуудхан хэлье. Хамгийн гол нь манай сэтгүүл зүй нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөний ачаар сайн сайхан болоогүй. Харин орчин үеийн шинжлэх ухаан техникийн ололт, технологийн дэвшил, мэдээллийн хэрэгслийн хөгжил, мэдээллийн их тэсрэлтийн энэ цаг үе Монголын сэтгүүл зүйд хүчтэй нөлөөлж тооны хувьд том хувьсал, өөрчлөлт гарсан нь үнэн. Бас хэтэрхий задгайрч алдсан ч юм бий. Тэгэхээр энэ өөрчлөлт эерэг болоод сөрөг үр дагаврыг зэрэгцүүлэн тээж яваагаас сөрөг тал хэт давамгайлж байгаа нь харамсалтай. Ерээд оны хувьсгалын буянаар коммунист дарангуйллаас салсан Монголын сэтгүүл зүй эх адаг, зах замбараагаа алдаж, ёс зүй, хүн чанараа гээж, олсон амжилт, хүрсэн үр дүнгээсээ ухарч уруудан доройтож яваа нь өнөөгийн бас нэг үнэн. Өнгөцхөн харахад тооны хувьд ахиц гарч үй олон телевиз, богино долгионы радио, хар шар сонинцрууд шил шилээ даран бий болсон. Хоёр сая гаруй хүн амтай Монгол Улс өнөөдөр 200 гаруй (130-аад сая хүнтэй Япон ердөө 6, 23 сая хүнтэй Австрали 2 телевизтэй гэнэ билээ. “ӨС” 2013.03.13. ¹65) телевизтэй, хэдэн зуун сонинтой гээд бодоход манайд туйлшрал ямар байдлаар явдгийг харуулж байна. Энэ бол ахиц дэвшил гэхээсээ илүү хийрхэл завхрал юм. Ер нь Монголд жижиг том ямар ч асуудалд бодлого алдагдаж замарч завхардгийн наад захын баримт энэ. Зөвхөн сонин, телевизээр жишээ аван тэмдэглэхэд үзүүлж байгаа үзүүлбэр, хэвлэж буй мэдээ мэдээллийн агуулга, ач холбогдол дэндүү доройтсон нь хэн бүхэнд тод байгаа. Үсрэнгүй “дэвшил, хөгжил” авчирсан сүүлийн хорь гаруй жилд зах хязгааргүй архидалт, садар самуун явдал, хар тамхи, хүний наймаа гээд хорвоогийн муу муухай бүхэн Монголд хуран цуглаж, хунгарлан бэхжиж нийгмийг бүхэлд нь бузарлан бохирдууллаа. Энэ бүхнийг харж сэтгэл нь самуурч, цөс нь хөөрсөн сэтгүүлчид санаанд орж, аманд багтсанаа бичиж, хулгай дээрэм, аллага хядлага, садар самуун, хүчирхийллийг аргачлан сурталдаж, дуу хоолойгоо нийлүүлэн ярьж байна. Дээр нь “Улс орон хөгжиж байна. Ард түмний аж амьдрал дээшиллээ. Хүний эрх, эрх чөлөө гоё боллоо” гэх мэтээр хулхи ардчиллыг магтан дуулна. Эсвэл “Дуучин Жимсээ жирэмсэн болж гэнэ. УИХ-ын дарга нялх амрагтай болов. Ерөнхий сайд Алтанцөгц цэнхэр дээл, цагаан малгайгаар гоёжээ. Тэрбумтан Эрдэнэбат ганцад очив. Баатарбаяр дарга ажлаасаа халагдав” гэх маягийн мэдээ, жижиг хов цуурхал, улс төрийн хийрхэл, хоосон сенсациар эфирийн цагаа нөгцөөж, сониныхоо хуудсыг бөглөж байна. Иймэрхүү мэдээ мэдээлэл хэнд хэрэгтэй, улс орны хөгжилд ямар ач холбогдолтой юм бол оо. Манайд нэг ийм л хар бараан, жудаг мөс чанар, гэрэл гэгээ муутай ядмагхан сэтгүүл зүй сажилж явна. Үүнийг ололт амжилт, хөгжил дэвшил, арчиллын үр дүн, чөлөөт хэвлэл хөгжиж байна гэж ухаарч, шоудаж болно гэж үү.
Нөгөө талаар манай сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл тэр аяараа олигархиудын гар хөл, тэдний бодлого зорилгыг нийтэд тулган хүлээлгэх хэрэгсэл болж байгаагийн хувьд өөрөө бас олигархижиж байна. Тэгэхдээ нэгд: Манай ихэнх сэтгүүлчид цаг үеийн мананд төөрөлдөж энэ бусармаг тогтолцоот нийгмийг магтан номлогч, үзэл сурталч, эрх баригчдын гар хөл болж байгаа нь нууц биш ээ. Монголын ард түмний дал наян жилийн туршид зүтгэж, хөлс цусаараа бүтээсэн баялгийг өмч хувьчлал гэх гоё үгээр халхавчлан хулгайлан тонож, хангай дэлхийгээс монголчууд бидэнд заяасан, өвөг дээдэс минь хэдэн мянганы турш хадгалж хамгаалж ирсэн байгалийн баялгийг луйварчид цөлмөсөөр байгааг болж бүтэж, хөгжиж дэвжиж, сайн сайхан болж байна гэж бичсээр, үзүүлсээр байх уу. Сонин хэвлэлийн газар ажиллагсад, сэтгүүлчид, эхлэн болон идэвхтэн бичигчдийн зонхилох нь ертөнцийг зөвхөн зоосны нүхээр харж, шуналын хөөсөнд төөрч таван төгрөгийн зар сурталчилгаа, арван төгрөгийн захиалгат мэдээний төлөө толгойгоо өгөхөөс буцхааргүй болоод байх шиг. Хоёрт: Хөрөнгөтнүүд өөрөөр хэлбэл дээр дурдсан хулгайлан тоногчид, луйвардан цөлмөгсөд буруу замаар олсон мөнгөөрөө далайлган, монголчуудын зах сэжүүрээс нь барьж ядан тэмцсээр яваа хэвлэн нийтлэх эрх чөлөө дээгүүр туучиж, өнөөгийн муу муухайг сайн сайхан болгож магтуулах, бузар бусармаг явдлаа нуун далдлахдаа мөнгө шүтэх сэтгэлгээнд бурантаглуулсан сэтгүүлчдийг ашигладаг шинэ маягийн дарангуйлал, мөлжлөг бий боллоо. Ийнхүү нийгмийг бүхэлд нь залгиж байгаа мөнгийг бурханчлах үзэл, хэвлэл мэдээлэлд шургалан орж, хүчтэй нөлөөлж, хүрээгээ тэлсээр. Үр дагавар нь ёс зүйгүй, хүн чанаргүй, хар бараан сэтгүүл зүй төлөвшиж, хоргодох орон байраа хайсаар хөрөнгөтнүүдийн цавь суганд толгойгоо хавчуулж хогийн ургамал лугаа тэлэн үржиж байна. Ингэснээр Монголд чөлөөт сэтгүүл зүй хөгжин төлөвшиж, сайн сэтгүүлчид төрөн гарч, үнэний төлөө явж нийгмийг бохирдлоос цэвэрлэх ариун зорилго маань булшлагдаж магадгүй бололтой.
Өөр нэг үнэнийг, нэмэр хачиргүй хэлэхэд Монголын сэтгүүл зүйн, сүүлийн хорь гаруй жилд олсон хамгийн том амжилт нь олон улсын судалгаа үнэлэмж жишгээр Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөтэй орны тоонд орж дэлхий дахинд хүлээн зөвшөрөгдсөн. Энэ бол үнэхээр том амжилт байлаа. Гэвч харамсалтай нь хоёр гурван жилийн өмнөөс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд орж ухарсан. Харин өнөөдөр үндсэндээ хэвлэлийн бүтэн эрх чөлөөгүй орон болчихоод явж байгаа юм биш үү. Бүр төр, засгийн бодлогоор хүний эрх зөрчдөг, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халддаг, нийтлэл мэдээлэлтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулдаг, сэтгүүлчдийг барьж хорьдог, шийтгэдэг, хэдэн сая төгрөгөөр торгодог, хүмүүсийг үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаадаг, хүний хувийн өмчид увайгүй халддаг. УИХ-ын гишүүд, сайд дарга нар сайтуудын сэтгэгдлээс улаан голоо тасартал айдаг ийм л улс болон хувирлаа. Энэ бүхэн сэтгүүлч мэргэжилтэй Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн үед бий болсон ухралт “амжилт” юм. Нэн ойрын тааруухан баримт бол Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын өдөр, ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Сэтгүүлч хүний гурван цагийн тухай” уран гоё айлдвар айлдаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сэтгүүлчдэд хандсан мэндчилгээг уншиж байх тэр цагаар арваад телевиз, гуч гаруй сайтыг хааж, 300 гаруй сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг гудамжинд хөөж гаргасан. Ийнхүү өнөөдөр ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчилсан парламенттай, “шинэчлэл”-ийн Засгийн газартай Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний талаарх төрийн бодлого орвонгоороо эргэж байх шиг. Энэ нь бидний нөгөө “Ардчиллын буянд хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй, хүмүүс санал бодлоо айдасгүй илэрхийлэх эрхтэй, хүний эрхийг дээдэлдэг орон болсон” гэдэг маань худлаа шоу, үлгэр болсныг харуулж байгаа хэрэг бус уу. Ийнхүү Монгол дахь хэвлэлийн эрх чөлөө төдийгүй манай сэтгүүл зүй нэг алхам урагшилсан ч хэдэн алхмаар ухарлаа. Монгол Улсад хэвлэллийн эрх чөлөө байхгүй болох нь. Энэчлэн манайд сүүлийн хориод жилд ажиглагдаж эхэлсэн ардчиллын шинж тэмдгүүд өдрөөс өдөрт хумигдсаар байгаагийн захын жишээ энэ. Тэгэхээр Монголын ардчилал худлаа, өнөөгийнхний яриагаар бол хулхи ардчилал юм аа.
ЭРХ АШГАА ХАМГААЛАХЫН УЧИР
Сэтгүүлчид эрх ашгаа хамгаалуулах, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, боломжийн нөхцөлтэй орчинд ажиллаж амьдрах бусдын адил эрхтэй билээ. Гэвч өнөөдөр Монголд сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалдаг ямар нэг байгууллага, хүмүүс, эрх зүйн үндэслэл бараг алга. Хэвлэлийн Эрх чөлөөний тухай хууль гэж дөрөв таван өгүүлбэр бий. Гэхдээ сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалахад нэг их чиглээгүй, ерөнхий заалттай. Тэр хуулийг эрх баригчид сүүлийн үед үл тоон зөрчдөг болсон. Нарийсгаж боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор гарч ирсэн. Тэгээд л янз бүрийн хүмүүс “Хэвлэлийн эрх чөлөөний тухай шинэчилсэн хуулийн төсөл”-ийг УИХ-д өргөн барилаа гэж шоуддаг. Тэгэхдээ тэдгээр төсөл нь сэтгүүлчдийг хатуу гараар барих, хашраах, сэтгүүлчдээс эрх баригчдыг хамгаалах зорилго голлодог бололтой юм билээ.
Монголын Сэтгүүлчдийн Эвлэл гэж эрх мэдэл, хөрөнгө мөнгө дулимаг хэцүүхэн талдаа нэг байгууллага бий. Эднийх цомхон чадвартай, нэр хүндтэй, сахилгатай, хийсэн бүтээсэн юмтай явсан өдөр бий. Намчлагдаж журамлагдсан удирдлага зохион байгуулалтаас ардчилсан хэв маяг уруу ороод хорь гаруй жил болж байгаа нь олзуурхууштай ч шуудхан хэлэхэд уруудах доройтох тал уруугаа явж байх шиг харагддаг. Өнөө хүртэл өөрийн гэх байр байхгүй. Энэ бүхнийг тус байгууллагыг удирдаж байгаа хүмүүсээс болж байгаа мэтээр төсөөлбөл өрөөсгөл болно. Энд нийгмийн тогтолцоо, сэтгүүлчдийн өөрсдийнх нь эв нэгдэл, мэдлэг чадвар, нэр хүнд, зохион байгуулалт, сахилга нөлөөлдөг гэвэл илүү дөхнө. Ер нь манайхан чинь бусдыг шүүмжилж өөлөхдөө чамлахааргүй хэрнээ өөрсдөө болохоор үүргээ биелүүлэх тал нь хангалтгүй, жаахан захиргаагүй, удирдах удирдуулах ёс жаягийг төдийлөн ойлгодоггүй талдаа хүмүүс. Үүний наад захын жишээ сэтгүүлчдийн сүүлийн их (ХҮ гэдэг байх аа) хурлаас нэлээн тод харагдсан. Тэрхүү хурлын үед хий хөөрч давхисан, эмх замбараагүй, хүн бүр оносон оноогүй шүүмжилж, санаанд орсоноо цэцэрхэн хашхицсан, бие биенээ үгүйсгэж, болохгүй бүтэхгүй талаас нь харж дайрч давшилсан ерөнхийдөө анархи байдалтай, үймээн самууны шинжтэй зэрлэгдүү хурал болох шиг болсон. Тэр бүхнээс залхсан цөөнгүй төлөөлөгчид тэгсхийгээд явчихна билээ. Хурлаас нэлээд хэд хоногийн өмнө л, ийм тийм жигүүр, хөдөлгөөн, шинэчлэл өөрчлөлтийн ажлын хэсэг гэж баахан бужигнаж давхилдсан. Шинэчлэлийн зарим нөхөд “Монголын сэтгүүлчдийн байгууллагад хийх өөрчлөлт шинэчлэл, шинэчилсэн дүрмийн тухай илтгэл тавина” гэж Их хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад нэрээ бичүүлчихээд хуралдаа ч ирэлгүй, сураггүй алга болсон явдал бий. Тэгээд ч ихэнх нь ярьж хэлж байснаа бараг их хурлынхаа өдөр үдээс хойш мартсан байх.
Нэг зүйлийг онцлон хэлэхэд зарим хүний амнаас “Манай сэтгүүлчдийн байгууллага хөөрхөн улс төрждөг, танил тал, нутаг ус гээд цөөвтөр хүний хүрээнд үйл ажиллагаагаа эргэлдүүлдэг, гишүүд дэмчигчдээ нас шүд, “хэл ам таталж шүүмжилж явдаг нөхөр” гэх маягаар ялгаварлан хажигладаг. Асуудал яривал “Манайх төрийн бус байгууллага, бидэнд тийм эрх мэдэл байхгүй. Бид чадахгүй. Бидэнд мөнгө байхгүй гэж ам тагладаг” гэж зэмлэсэн маягийн яриа түгээмэлдүү сонсогддог. Гэтэл гишүүдийн олонхи нь дүрмээр заагдсан татварын хэдэн төгрөгөө нэхэл дагал, хэл амгүй өгнө гэж байдаггүй хэрнээ санхүүгийн эх үүсвэргүй Удирдах зөвлөл, өөрсдийгөө “Яадаг билээ” гэж яваа дарга нараасаа элдвийг нэхэж шүүмжлэнэ. Дарга нар маань ч овсгоо самбаа дутмаг одооныхны хэллэгээр менежмент муутай хүмүүс байдаг бололтой. Тэднийг хичнээн шахаж шаардаад нэг их шүүс тос гарахгүй байж мэднэ. Их ойн хаялга өгөөж, сургамж дүгнэлт юуны өмнө энэ байгууллагын өөрчлөлт шинэчлэлд нөлөөлөх учиртай. Олигархи эрх баригчид сэтгүүлчдийг мөрдөж мөшгөнө, барьж хорино, холбогдолтой холбогдолгүй хэргээр шоронд хийнэ, эрүүгийн хуулиар шийтгэнэ, хэдэн сая төгрөгөөр торгоно. Тэгэхэд манай сэтгүүлчдийн байгууллага гайгүй сайндаа үлбэгэрхэн мэдэгдэл, хэвлэлийн ядмагхан хурал зохион байгуулахаас цаашгүй. Ихэнх тохиолдолд чимээгүй дүлий дүмбэ. Гэтэл цаана нь юу болж байна гэвэл хэвлэл, мэдээллийн байгууллага, түүний эзэд дураараа дургиж сэтгүүлчдийн эрх ашгийг хөсөрдүүлсээр. Ямар нэг хяналт байхгүй. Эзэн юу гэж дуугарна түүгээр ажил нь явдаг газар ч мэр сэр байна.
Тэгсэн хэрнээ хүнтэйгээ ялангуяа залуу сэтгүүлчидтэй ажилладаг, болох болохгүйг нь хэлж зөвлөдөг, шахаж шаарддаг, туслалцаа дэмжлэг үзүүлдэг, сургаж дадлагажуулдаг, ур чадварыг нь дээшлүүлэх, бичсэн бүтээлийнх нь чанар чансааг сайжруулах, элдэв алдаа мадаг гаргуулахгүй байх, тэдний ажиллах нөхцлийг анхаарч халамж тавьдаг захиргаа, удирдлага, редакци гэж хэвлэл мэдээллийн газруудад бараг байхгүй. Гайгүй сайндаа л элдэв сенсаци, үнэн худал, дэл сул, хов живийн элдэв мэдээ, хэд гурван төгрөгийн реклам, зар сурталчилгаа олж ир гэж шаардана, нэхнэ. Чадсан нь “тэр сайн” гэсэн нэг хэвийн шалгуур, үнэлгээтэй. Олж ирсэнийг нь ямар ч хяналтгүйгээр нийтэлнэ. Олны дэмжлэг авах юм уу, холбогдох хүмүүс чимээгүйхэн байвал эзэд баатар, сонин сайн болно. Худал мэдээлсэн, хүн гүтгэсэн хэрэг мандаад болохоо байвал баримтыг олж ирсэн, бичсэн сэтгүүлч буруудаж, шүүхэд дуудагдаж, хэрэгт холбогдоно, хүндэрвэл торгуулна, шоронд сууна. Энэ бүхнээс шалтгаалж сэтгүүлчид олигтой өсч өндийдөггүй, аль нэг даргын ам харж хурууных нь үзүүрээр явдаг тийм нэг идэвхгүй үхширмэл байдал, ёстой нөгөө хуучин арга барил голлож байх шиг санагддаг. Сэтгүүлчдийн эвлэл, хэвлэл мэдээллийн байгууллагуудын захиргаа, редакци ийнхүү тааруухан ажилладаг болохоор сэтгүүлчид эзэнгүйдэх явдал түгээмэл байна. Нөгөө талаар аль ч редакциар ороход тэдний ажиллах нөхцөл, ажлын байр тун хэцүү. Наад зах нь өнөөдөр ид ажиллаж байгаа сэтгүүлчдийн чухам хэдэн хувь нь өөрийн орон сууцтай байдаг бол...
Энэ бүхнээс ажиглахад сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалсан байгууллага зайлшгүй хэрэгтэй болжээ. Энэ бол Сэтгүүлчдийн Үйлдвэрчний Нэгдсэн Холбоо. Ахмад сэтгүүлч С.Данаажавын санаачилгаар ерээд онд ийм байгууллага байгуулагдаж байсан. Гэвч манайхны арчаагүй байдал, шуудайд хийсэн ямааны эвэр шиг бодол сэтгэлгээнээс болж төдхөн алдарсан. Үйлдвэрчний байгууллага нь хэвлэл, мэдээллийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалдаг. Төр, засгийн эрх баригчдын дарангуйллын эсрэг дуу хоолойгоо сонсгодог. Сэтгүүлчдийн ажиллах нөхцлийг сайжруулах, хөдөлмөрийн хөлсний доод төвшинг тогтоож редакци, эздийн байгууллагатай гэрээ хэлцэл хийх, хөдөлмөр хамгаалал, ажлын цагийн норм хэмжээг тохирч хэрэгжилтэд нь хяналт тавих, эрх ашгаа хамгаалсан тэмцэл хөдөлгөөнийг зохион байгуулах гээд хийх ажил хангалттай бий. Жишээ нь манай сэтгүүлчид хоёр өдөр ажил хаялаа гэхэд улс орон тэр аяараа нүд, чихгүй болно. Эрх ашгийнхаа төлөө үгээ хэлдэггүй, асуудалд хоомгой хандаж мэргэжлийн алдаа гаргах, ажилдаа эзэн болж чаддаггүй, олигтой нийтлэл бичдэггүй, голдуу бусдын үгээр явж тааруухан бүтээгдэхүүн гаргадаг, арчаа унхиа муутай гээд сэтгүүлчдээс өөрсдөөс нь шалтгаалсан юм ч цөөнгүй байдаг байх.
Төгсгөлд нь хэлэхэд өнгөрсөн түүхээ коммунист, үзэл сурталжсан гэх мэтээр хараан нулимаж, шороо цацахын оронд Монголын онцлогтой сэтгүүл зүйн ололт алдаа, сайн муу, дэвшил хоцрогдлыг тал талаас нь харж, авах гээхийн ухаанаар хандах нь зүйд нийцнэ байх. Юуны өмнө “Америкт тийм байдаг. Японд ингэдэг. Германд ийм юм билээ” гэхчилэн хэн нэгнийг хуулбарлаж туйлшрамгүй байна. Алийн болгон бусдыг сахмагчин шиг дуурайж явах билээ. Даяаршлын энэ эрэн үед нийтийн жишиг, өндөр хөгжилтэй орнуудын арга туршлага чухал ч гэлээ хамгийн түрүүнд өөрийн онцлог, түүх, уламжлалаа тэргүүн зэрэгт тавих нь зөв биз. Манайх юуны түрүүнд гадныхнаас техникийн дэвшил, технологийн ололтыг нь ашиглах учиртай. Бидэнд үндэсний онцлог, өөрийн толгой, чамлахааргүй үр дүн байна. Үе үеийн ахмадууд, бичиг соёлын мэргэд, тэдний бий болгож өвлүүлсэн уламжлал, хуримтлуулсан туршлага, бүтээл туурвилаас сургамж үлгэр авах ёстой. Энэ бүхэнд тулгуурлан цаг үеээ ухаалаг цэгнэж тэгэхдээ ирээдүйгээ харж ажиллая. Бид бишгүйдээ туйлширлаа. Тэглээ гээд хожсон нь дэндүү бага байна. Гол нь зуун жилийнхээ түүхийг тогтон харж хуучин шинэ, практик онолыг оновчтой уялдуулж бүтээлчээр хандъя. Шинэ цагийн өөрийн онцлогтой сэтгүүл зүйг төлөвшүүлж улам баяжуулан хөгжүүлье. Монгол Улсын Үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойг тэмдэглэсний ач холбогдол энд л байх болов уу.
ЗУУНЫ МЭДЭЭ |
Сургамж ухаарлын нэгэн зуун |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Манай сэтгүүлчид үнэхээр урагшгүй юм. Ахмад сэтгүүлч Зэвсэг гуай маш чух******** асууд******** хөндөж дэвшүүлж бичжээ. Сэтгүүлчдийн эрх ашгийн төлөө ойрын жилүүдэд чин үнэнийг сөхөж бичсэн нь байх. Гэтэл үүнийг анхаарч үзсэн сэтгүүлч ер нь байгаа юм уу. Өдөр дутмынхаа мэдээ энэ тэрхэнд үүртсээр явт******** өөрсдийгөө мартсан хүмүүс бол сэтгүүлч бид байх. Төлбөртэй нийтлэл, элдав дарамт захи********гаар бичдэг хүмүүс баян л байдаг байх. Гэвч олонхи нь үзэг цаас хоёроос өөр юмгүй л байгаа шүү дээ. Зарим нь бүр олигтойхон б******** харандаа ч байхгүй л байгаа. Рарин биеэ үнэлдэг, их хэмжээний мөнгөөр захи********гат нэвтрүүлэг хийдэг бичдэг хүмүүсийн хувьд өөр байдаг биз дээ. Би л гэхэд хэвлэл мэдээллийн байгуул********д хориод жил ажиллаж байна. Хоногийн хоолоо дийлэх, дийлэхгүйтэй л байдгаа нуугаад яахав. Сэтгүүлч Лхамаа.
2013-05-27 | 18:13:20 | 202.179.26.136 | |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|