|
|
|
|
Хоёр Уянга солигдсон нь хошин жүжгийн дүр биш болсон явдлын баримт |
|
|
|
|
|
Хоёр Уянга солигдсон нь хошин жүжгийн дүр биш болсон явдлын баримт
2013-05-08Ардын намынхан худлаа гөмпрөгдөж байх шиг санагдлаа. Гөмпрөгдөх гэж манай нутгийн гаж үг. Яг л үнэн юм шиг худлаа ярихыг сонсоод бусад нөхөд нь “мөн ч сайхан гөмпрөгдөж байна даа “ гэж хэлдэг. Тус намынхны яриад байгаа шиг ийм балиар мөртлөө санаанд багтамгүй хэрэг үйлддэг хүн гэж төр, засгийн дээд өндөрлөгт баймгүй гэж бодохын учир гөмпрөгдөж байна гэлээ. Эсвэл Норовын Алтанхуяг сайд өөрөө “далдын хар малгай” хийдэг болсон юмсан уу. Үгүй ингэхэд өндөр дээд албан тушаалын сүр гэдэг нь нэг ёсондоо монгол сэтгэлгээгээр далдын хар малгай, барууныхнаар бол Кильтоны заазуур болдог бус уу. За энэ ч яахав, тийм ч биз, бас үгүй ч биз.
Ямар боловч Цагаан хадны гаалийн бүрдүүлэлтийн бүсэд нэг тиймэрхүү марзан хэрэг ядал болсон юм байна. Ид шидтэй мэт атлаа бас алиа хошин өнгөтэй гэж байгаа. Ардчилсан намын удирдагч Н.Алтанхуягтай нэр холбогдсон хэрэг явдал юм гэсэн. Болсон явдлын агуулга нь алга урвуулж, аяга цай оочих хооронд Ховд гарлын Уянга, Дорноговийн Уянга болж солигдсон тухай бодит түүх юм билээ. Юу гэмээр юм бэ дээ. Гэрэлхүүгийн Уянгыг “гэрэлд цохиулж” цайруулаад , Чулуунбаатарын Уянгаар “чулуу хөөлгөсөн” гэвэл утга санаа нь дүйж магад. Ардын нам хэмээх хоточ банхрыг Н.Алтанхуяг гэдэг Монгол Улсын Ерөнхий сайд тал хээрийн аргат шар үнэг шиг сүүлээрээ хуурчихсан гэж огт үнэмшихгүй байна.
Ардын нам чинь ерэн хэдэн жилийн турш улс Монголынхоо хороо хотыг манаж, аргат шар үнэг шиг мэхт луйварчдыг сүүлнээс нь биш багалзуурнаас барьж сурсан анч банхар мөн гэдэг биз дээ. Тэр тэгэхлээр яав ч тийм амархан хууртаж амаараа шороо үмхэхгүй. Тэгтэл УИХ-ын чуулган дээр Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бээр гишүүдийнхээ даалгавраар “Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг огцруулах үндэс байхгүй” гэж сүр дуулиантай мэдэгдээд түүнийг олонхиороо түрэн аваад үлдлээ. Тэгэхлээр чанадын утгаараа Ардын намын бүлгийнхэн Монгол Улсын Ерөнхий сайдыг хилс хэрэгт гүтгэсэн болж байна. Гэтэл эдүгээ юу ч болоогүй мэт чив чимээгүй нам гүм, ажин түжин дүлийрсээр л. Шүүх цагдаа, авлигатай тэмцэхийнхэн шалгаж тогтоохыг хүлээж байгаа юм гэнэ. Нэг намын монополь эрх нийгмийн амьдралын бүх салбар хүрээнд ноёрхож байхад ямар хариу гарах нь бараг л тодорхой баймаар. Нэг үгээр хэлбэл, мөнөөх ялагч болсон гэх “Говь повер” компанийн хууль ёсны эзэн нь Гэрэлхүүгийн Уянга биш Чулуунбаатарын Уянга байсан байна гэсэн хариу гарах болов уу. Өөр нэг учир явдал байж магадгүй гэх сэжиг байна. Ардын намынхан Г.Уянгын тухай анхныхаа баримтыг хоёр дахь нэмэлт баримтаар нотолж бэхжүүлэх гэтэл Иргэний бүртгэл мэдээллийн ерөнхий газрын компьютерт байсан мөнөөх баримтын файлыг арилгасан байна гэсэн шивнээ бор шувуу Төрийн ордон дотор нисч л явна. Н.Алтанхуяг Ерөнхий сайд заавал буруутан байх албагүй боловч хэрэг явдлын баримт сэлтийг базаад үзэхээр асуудал байж л байгаа нь тодорхой байгаа юм.
Уг нь бол яаж ч доош нь хийж, муу муухайгаар хувирган бодлоо гэсэн энэ нөхөр чинь нам дотроо сайн талаараа шалгаран тодорч, дарга болсон биз дээ. Намын дарга, бүр Ерөнхий сайд болсон хүнд хүн чанар гэж эрхбиш нэг гэгээлэг юм байж л байгаа. Ийм их итгэл найдварыг нам ба төр түмнээс хүлээсэн хүнийг албан тушаал нь тушиж чөдөрлөчихөөд элдвийн муу муухай нүгэл хийлгэхгүй л баймаар. Албан тушаалын ёс зүй гэдэг чинь хөсрий шидмэс шиг тийм амархан тасарчихдаг хүлээс биш. Түүнийг ган төмөр аргамжтай зүйрлэж болно. Төрийн түшээгээр нэг биш удаа сонгогдож ирсэн улс төрийн туршлагатай хүн. Нам нь харалган байсан гэж бодож болох боловч сонгогч түмэн сохор биш шүү дээ. Нөхөр Н.Алтанхуягийн улстөрийн замнал нь түүнийг тийм ч хүнээ байчихсан улстөрийн сүг биш байх гэсэн итгэл үнэмшил ингэж төрөөд байна.
Гэвч түүний дотор нь орж үзсэн биш дээ. Би өөрийн болон бусад нэгэн үеийн танил нөхдийнхөө хорвоог туулж бүхий амьд жишээгээр зүйрлэн бодож суугаа нь энэ. Ураг удмын талаас нь ч бас бодож үзвэл яалт ч үгүй хүний ёсоор эргэлзэх үндэс байгаа юм. Гэрэлхүү хэмээгчийн эхнэр мөнөөх Норовын Наранцэцэг үнэхээр л төрсөн дүү нь мөн юм бол ахыгаа муу хэргээс хамгаалах л учиртай. Өөрөө яадгаа алдан хоосон хонож, орох оронгүй даарч бээрч байлаа ч гэсэн ард түмний төлөө зүтгэж шар махтайгаа хатаж яваа муу ахыгаа тийм муухай хэрэгт түлхэж, нэр холбогдуулж зүрхлэхгүй болов уу гэж санах юм. Зээ дүү нь мөн л бол Г. Уянга гэдэг тэр охин юу боллоо гэж хамгийн хайртай нагац ахыгаа тэгтэл шахаж шаардан, луйвар дээрмийн нөмөр нөөлөг болгохсон билээ. Харин тэрхүү яригдаад байгаа Цагаан хадны боомтын хэмээх хаяг шошготой цаадах “хоол” нь бол хэрэв аргатайсан бол аваад үмхчихмээр амттай зөөлхөн хоол гэх сураг байгаа. Тийм сайхан хоолны үнэр авсан хүний хорхой гозгонож, шүлс асгаралгүй яахав дээ. Эр хүн олзонд, эрвээхэй зуланд шатдаг гэсэн үгтэй. Нэг тонн нүүрсийг буулган гаалийн хяналтад оруулаад дахин ачуулахад нэг доллар тавин центийн хөлс авах юм гэнэ билээ. Энэ жил хорин сая тонн нүүрс ачуулах төлөвлөгөөтэй биз дээ. Тэгэхлээр гучин сая доллар хөрөнгийн уут уруу нь асгарч орно гэсэн үг. Ердөө ганцхан жилийн дотор төрөөс нэг шинэ тэрбумтан төрөх ирээдүй харагдаж байна. Арван жил ажиллахад тэрбум долларын уутны ам тайлж боодог ажилтай, Гобсек хаадын нэгэн шинэ дүр болон тодорч , Монголынхоо толгой дээр цан хэнгэрэг дэлдэж, улстөрийн цам майдар дэглэдэг нэгэн болно гэсэн үг. Ингээд бодохлоор адгийн муухай өвгөн би хүртэл дэндүү эрт төрж эдүгээ насны тартагт тулчихаагүй сэн болоосой азаа үзээд авах юмсан гэж бодож байгаа юм чинь. Тэгэхлээр залуу улс ч бас бие сэтгэлээ барьж дийлэхгүй тэвчээр алдаж мэдмээр моньд юм байна.
Уурхайнх нь аман дээр гаалийн бүрдүүлэлт хийгээд замд нь тийнхүү дахин буулгаж ачих илүү дамжлагагүй байж болох байсан гэж учрыг лавтай мэдэх нөхдүүд нотлон тайлбарлаж байв. Түүх сөхвөл орон нутгийн жижиг Тавантолгой гэж нэрлээд байгаа уурхайн нөхдүүд тэндээс 327 км-ийн цаана Цагаан хадны боомт гэдгийг байгуулж, тэнд гаалийн баталгаат талбай хэмээх талбай бий болгожээ. Уурхайн аман дээрээс хямд үнээр нүүрсээ худалдаж аваад хилийн боомт дээр нүүрсээ буулгаж, гаалийн бүрдүүлэлт хийж Хятад уруу өмнөхөөс илүү үнээр зардаг байсантай холбоотой энэхүү Цагаан хадны гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний компанийг байгуулжээ. Тэнд анх “Алтантэвш” нэртэй компани үйлчилж байсан агаад нэг жилийн гэрээтэй байсан тул гэрээний хугацааг дуусахаар шинэ тендер зарласан юмсанжээ.
Тендерийн хугацаа нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд дуусах байсан бөгөөд тэр нь өмнөх дарга Энэбишийн үед зарлагдсан тендер байж. Шинэ дарга Батсуурь очоод мөнөөх тендерийн хугацааг сунгаж 2013 оны нэгдүгээр сарын 16-нд дүгнэхээр болгожээ. Тэгтэл энэ завсар мөн сарын 8-нд нэг шинэ компани тендерт бүртгүүлж, материал бүрдүүлж өгсөн нь мөнөөх “Говь повер” байж. Анх Ц.Дашдондог хэмээх эзэнтэй жижиг аж ахуйн нэгж байсан гэнэ. Гаалийн бүрдүүлэлтийн компани шалгаруулах мөнөөх тендерийн болзолд Цагаан хадны боомтын дэвсгэр нутагт байрладаг эзэмшлийн талбайтай байх ёстой гэсэн шаардлага тавьсан байна. Энэхүү компани тэнд 11 га газар авч, орон нутагт барилгын үйлчилгээ эрхэлдэг байжээ. Тиймээс байршлынхаа хувьд яв цав таарч байж. Учир иймийн тул түүнийг Уянга, Баярхүү гэх Монгол Улсын хоёр иргэн худалдан авчээ. Тэгтэл мөнөөх болзолд зааснаар тендерт оролцох аж ахуйн нэгж нь 400 саяас доошгүй төгрөгийн хөрөнгөтэй байх ёстой гэжээ. Чингээд 2013 оны нэгдүгээр сарын 7-нд тус компанийг худалдан аваад мөн өдөртөө Уянга 600 сая, Баярхүү 400 сая төгрөгийг нэмж, даруй нэг тэрбум төгрөгийн хөрөнгө бүхий под хийсэн баян аж ахуй болгож авсан байна. “Говь повер” компани тендерт оролцох нөхцөл боломжийг хангасан оршил түүх нэг иймэрхүү. Н.Алтанхуяг сайдыг өмнөх Засгийн газар өч төчнөөн долларын алдагдалтай гэрээ хийсэн учир бид борлуулалт хийхийг зогсоосон гэхээр нь намынхаа өмнөөс яс хавталзаж л суусан.
Тэгэхнээ тэрхүү гэрээг хийсэн хүн нь хэзээнээс нааш Ардчилсан намын харъяалалтай Энэбиш гэдэг хүн байсан юм байна. Нүүрсний үнийг Хятадын нүүрс борлуулалтай дөрвөн том боомтын дундаж үнээр улирал бүр шинэчлэн тогтоож байхаар тохиролцсон бөгөөд одоо ч мөрдсөөр л байгаа юм байна. Энэ оны эхний тонн тутмын 53 ам.доллар, одоогийн хоёрдугаар улиралд ирсэн 56 ам.долларын үнийн санал нь мөн л Хятадын “Чалко” компанаас ирүүлсэн санал болохоос биш дахин гэрээ хэлцэл хийж үнэ ханшийг бага боловч нэмэгдүүлсэн зүйлгүй гэнэ. 53 байснаа 56 болгосон нь мөнөөх Хятадын төвлөрсөн дөрвөн борлуулалтын газрын дунджаар тогтоосон санал мөн гэж Ардын намын шалгалтыг удирдаж ажилласан Р.Содбаатар нотлон ярилаа. Гэрээний урьдчилгаа мөнгөнөөс 360 сая доллар авч, “Хүний хөгжил сан”- гийн дансанд шилжүүлж ард иргэдэд тараасан нь ч үнэн бөгөөд тэрхүү зээлийн гэрээг “Чалко”-тай хийж гарын үсэг зурсан хүн нь тэр үеийн Сангийн сайд, Ардчилсан намын зүтгэлтэн С.Баярцогт юм гэнэ.
Тэгэхэд Засгийн газрын тэргүүн шадар сайд нь мөн л Норовын Алтанхуяг өөрөө байсан байна. Тухайн мөнгийг тус хоёр намаас амласан амлалтын мөнөөх алдарт 1,5 сая төгрөгийн хувь хишигт тараасан байна. Тэрхүү мөнгөн хандивыг эх орны байгалийн баялаг ашигласны хувь хишиг болгож өгөхөөр шийдсэн хоёр намын нэгнийх нь дарга басхүү Н.Алтанхуяг Ерөнхий сайд өөрөө мөн гэнэ. Шог байгаа биз. Ардчилсан намынхан өмнөх хамтарсан Засгийн газарт гурван жил хагас ажиллахдаа өөрсдийнхөө үлдээсэн бараан сүүдрийг танихгүй байгаа нь шог бус уу. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэгч боллоо. Бүр мөнөөх өөрийн сүүдрээсээ үргэж тонгочоод золтой л одоогийн Засгийн газрынхаа зарим үүргийг тийш нь туйлаад шидчихсэнгүй .
МИАТ-ийн болон ТЕГ-ын гэх хаягтай мөнөөх том том хэргүүдийн зарим эзэд нь сайн яривал Ардчилсан намынхантай садангийн сүлбээтэй гэх сураг бас байна. Өнөөгийн Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан “Эрднэс Тавантолгой”-н захирал Энэбишийг өөрчилж, Дорноговийн иргэн Ардчилсан намын “Алтан гадас”-ын зүтгэлтэн Я.Батсуурийг томилжээ. Я.Батсуурь дарга очмогцоо уурхайн удирдлагын багийн бие бүрэлдэхүүнийг үндсэнд нь шинэчлэхдээ гол төлөв “Алтан гадас” фракцын угшилтай хүмүүсээр шинэчилсэн байх бөгөөд түүний дотор Д.Батхүү, Батж. Батбаяр нарын хүүхдүүд, Л.Гантөмөр сайдын дүү, Дэнзэн даргын дүү зэрэг “Алтангадас” фракцын хүмүүс орсон гэж ардын намын шалгалтынхан тодруулж өглөө. Чулуунбаатарын Уянга их л азтай бүсгүй юм байна. Тийм овог нэртэй нэг том тэрбумтан Монголд төрөх нь ээ. Тэр бол Сэгс цагаан богдын тэмээчин бүсгүй шиг говь нутгийн хүн юм гэнэ. Гэхдээ говьд биш, нийслэлд амьдардаг хаягтай гэсэн. Нөхөр сүүдэргүй , өөрөө гуч хүрээгүй насны бүсгүй гэсэн албан ёсны бүртгэлтэй ажээ. Монгол Улс дахь баараггүй үнэн мэдээллийн үндсэн эх сурвалжийг өгч байх үүрэг зорилго бүхий Иргэний бүртгэл мэдэээллийн байгууллага бол хоёр Уянгыг хооронд нь хольж сольж будилуулсан хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур гэж Ардын намын шалгалтынхан үзэж буй гэнэ.
Г.Уянгын тухай асуудлыг УИХ-ын чуулган дээр босгож тавихаасаа өмнө албан бус шугамаар нэг хуулбар хийлгэж авсан юм шиг байна. Яах аргагүй хувилагч машинаар татсан материал байна билээ. Тэгээд чуулганд мэдэгдэл хийснийхээ дараа Иргэний бүртгэл мэдээллийн газарт “Говь повер” компанийн бүртгэлийн хуулбар ирүүлэхийг хүссэн албан бичиг явуулсны нь хариуд өнөөх “Говь повер” компанийн эрхийг шилжүүлэн авсан Уянгын овог нь Гэрэлхүү биш Чулуунбаатар, төрсөн он нь 1990 он биш 1985 он, аймаг сум нь Ховдынх биш, Дорноговийнх болоод ирсэн байна. Чингэхлээр шинэхэн сайд, бас нэрд гарах ирээдүйтэй гэгдэж буй Х.Тэмүүжин сайд чин үнэндээ ямар хүн бэ гэдгээ харуулах завшаан тохиолдож байгаа болов уу. Сайд хүн Ерөнхий сайддаа тал засахгүй байх хэцүү боловч үнэн гэдэг Ерөнхий сайдаас хамаагүй дээгүүр шалгуур гэдгийг нуршихын хэрэг юун билээ. Харж л байя. Шулуун шударга бөгөөд зарчимч хатуу шаардлагатай удирдагч гэж танигдсан Л.Амарсанаа даргаас илүү шударга найдвартай хүн гэж томилогдсон болохоор Иргэний бүртгэл мэдээллийн шинэ дарга Ц.Пүрэвжав болон түүний журмын нөхөд арай тийм гоомой юм хийхгүй гэж итгэж байна.
Төр, засгийн одоогийн дээдсийн хүрээнд бүхэл бүтэн мафийн сүлжээний тойрог байгаа л юм биш бол асуудал үнэн зөвөө олно. Монгол орон маань Азийн зулай дээр сандайлсан эх газрын Сицилль гэмээр олон улсын мафийн орогнох орон газар болчихоогүй гэдэгт итгэж байна Харин дээр дурдсан сайхь хэргийг үнэн зөвөөр нь магадлан тогтоох боломж нөхцөл өнөөгийн Монголд байхгүй юм биш байгаа гэхээс ухаан санаа маань баахан эргэлзэн төөрөлдөж байна.
Яагаад гэвэл төрийн бүх өндөрлөгийг Ардчилсан намын хоорондоо нэг гарын хуруу шиг эв санаа нийлдэг хэдхэн хүн атгаж, тэдний улстөрийн монополь бүх салбар нэгжид дангаар ноёрхож байгаа нь өнөөгийн үнэн баримтыг харахгүй байж болохгүй гэж хэлмээр байна. Бас шүүх засаглал, мэдээллийн засаглал хийгээд санхүү, банкны засаглал үндсэндээ тэндээс аргамжаатай байхад болсон явдлыг болоогүй, болоогүйг болсон хэмээн тооцож явах ганц гаргалгаа л үлдсэн шиг байна. Үнэндээ бидний толгой дээр Ардчилсан нам, Ардчилсан намын толгой дээр хөх тэнгэр л харагдаж байна. Хоёр Уянга хормын дотор солигдсон тухай мэдээлэл чин үнэндээ ямар учир начиртай болж өнгөрснийг одоохондоо хөдөлшгүй тогтоох боломж танагдаж хунигдсан байна. Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутан болдог тэр давагдашгүй хуульд монгол түмэн захирагдаж байна.
|
Хоёр Уянга солигдсон нь хошин жүжгийн дүр биш болсон явдлын баримт |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Улсын хэмжээнд нэг сувилагчид 233 хүн ногдож байна 18:48
Улсын хэмжээнд 2023 оны байдлаар эрүүл мэндийн байгууллагад нийт 14 978 их эмч, 14 494 сувилагч ажиллаж байна.
Улсын хэмжээнд нэг их эмчид ногдох хүний тоо дунджаар 226, нэг сувилагчид ногдох хүний тоо 233 байна.
|
Улсын хэмжээнд 2023 оны байдлаар эрүүл мэндийн байгууллагад нийт 14 978 их эмч, 14 494 сувилагч ажиллаж байна.
Улсын хэмжээнд нэг их эмчид ногдох хүний тоо дунджаар 226, нэг сувилагчид ногдох хүний тоо 233 байна.
»»
|
|
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв 18:48 МОСКВА, 2024 оны тавдугаар сарын 10 /РИА Новости/. Сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаагаа Дэлхий дээр
|
МОСКВА, 2024 оны тавдугаар сарын 10 /РИА Новости/. Сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаагаа Дэлхий дээр »»
|
|
70 мянган иргэний шилжилтийг шалгуулахаар ТЕГ-т ханджээ 18:31 АН-аас зарим төрийн бус байгууллагуудтай хамтран сонгуулийн үеэр шилжилт хөдөлгөөн хийсэн 70 мянган бүртгэлтэй холбоотой асуудлыг шалгуулахаар Тагнуулын Ерөнхий газарт шаардлага хүргүүллээ. Энэ талаар АН-ын дэд дарга Ж.Баярмаа "2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө 230 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийсэн байгаагаас 196 мянга нь зөвхөн 2020 оны нэгдүгээр сард хийгдсэн байгаа юм.
|
АН-аас зарим төрийн бус байгууллагуудтай хамтран сонгуулийн үеэр шилжилт хөдөлгөөн хийсэн 70 мянган бүртгэлтэй холбоотой асуудлыг шалгуулахаар Тагнуулын Ерөнхий газарт шаардлага хүргүүллээ. Энэ талаар АН-ын дэд дарга Ж.Баярмаа "2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө 230 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийсэн байгаагаас 196 мянга нь зөвхөн 2020 оны нэгдүгээр сард хийгдсэн байгаа юм. »»
|
|
Сонгинохайрхан дүүргийн 31, 43 дугаар хорооны зургаан өрхийг сэргээгдэх эрчим хүчний системд шилжүүллээ 18:22 НЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан хамтран Улаанбаатар хотын янданг цөөлөх зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх
|
НЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан хамтран Улаанбаатар хотын янданг цөөлөх зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх »»
|
|
Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалтын бүртгэл эхэллээ 18:19 Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар,
|
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, »»
|
|
Батлан хамгаалах үйл ажиллагаа, ёс зүй болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа 16:34 Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагчийн ажлын албанаас Батлан хамгаалах үйл ажиллагаа, ёс зүй болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,
|
Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагчийн ажлын албанаас Батлан хамгаалах үйл ажиллагаа, ёс зүй болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, »»
|
|
Монгол, Америкийн аврагчдын хамтарсан нисдэг тэрэгтэй аврах ажиллагааны дадлага сургуулилт хийв 16:26 "Говийн чоно-2024" олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааны хүрээнд гал түймэр, нуранги, химийн хорт бодисын голомтоос эрэн хайх, аврах ажиллагаа, урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага болоод хээрийн 50 ортой эмнэлэг дэлгэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалтуудыг зохион байгууллаа.
|
"Говийн чоно-2024" олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааны хүрээнд гал түймэр, нуранги, химийн хорт бодисын голомтоос эрэн хайх, аврах ажиллагаа, урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага болоод хээрийн 50 ортой эмнэлэг дэлгэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалтуудыг зохион байгууллаа. »»
|
|
БНСУ-д ажиллаж амьдардаг иргэдийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулахыг хүсэв 16:21 Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Консулын асуудал, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн ерөнхий захирал Юүн Жү Соктой 2024 оны 5-р сарын 10-ны өдөр уулзав.
|
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Консулын асуудал, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн ерөнхий захирал Юүн Жү Соктой 2024 оны 5-р сарын 10-ны өдөр уулзав. »»
|
|
Гадаад иргэн Монголд аялж байхдаа зодуулжээ 16:12 Томас Гарон Да Силва нэртэй Франц гаралтай Канад улсын иргэн Монголоос Португал хүртэл дугуйтай аялж байгаа аж.
|
Томас Гарон Да Силва нэртэй Франц гаралтай Канад улсын иргэн Монголоос Португал хүртэл дугуйтай аялж байгаа аж. »»
|
|
Сураггүй болсон эрэгтэйг эрэн хайж байна 16:03 Сэлэнгэ аймаг, Ерөө сумын Бугант багийн “Байшинт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 216 км, сумын төвөөс 108 км-т/ 8 хүн самар түүж явснаас иргэн Г нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09:40 цагийн орчим отоглосон газраас гарч яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас 11 сарын 18-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан.
|
Сэлэнгэ аймаг, Ерөө сумын Бугант багийн “Байшинт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 216 км, сумын төвөөс 108 км-т/ 8 хүн самар түүж явснаас иргэн Г нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09:40 цагийн орчим отоглосон газраас гарч яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас 11 сарын 18-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан. »»
|
|
Мастер ангилалд алтан медаль хүртлээ 15:53 Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон Улсын Токио хотод энэ оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан
|
Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон Улсын Токио хотод энэ оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан »»
|
|
Ж.Баярмаа: Сонгуулийн өмнө хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгддэг асуудлыг Тагнуулын байгууллагаар шалгуулна 15:26 Ардчилсан Намын дэргэд байгуулагдсан “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсэг бусад нам, ТББ-ын төлөөлөл Тагнуулын Ерөнхий Газрын гадна өнөөдөр мэдээлэл хийлээ.
|
Ардчилсан Намын дэргэд байгуулагдсан “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсэг бусад нам, ТББ-ын төлөөлөл Тагнуулын Ерөнхий Газрын гадна өнөөдөр мэдээлэл хийлээ. »»
|
|
“Лэнд“ ББСБ-ын ажилтан харилцагчийнхаа мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авсан байжээ 15:04 Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 03-наас 10-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн
|
Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 03-наас 10-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн »»
|
|
Г.Ган-Эрдэнэ говийн хөрсөнд ургах боломжгүй 23 зүйлийн мод нутагшуулж туршжээ 15:01 Түүний хувьд мод тарьж ургуулах, тарьц суулгацыг үржүүлэх, нэн ховор зүйлийн мод ургамлыг говийн хөрсөнд тарьж, турших таримал ойн санг нэмэгдүүлэх чиглэлээр 9 жил ажиллаж байга юм байна.
|
Түүний хувьд мод тарьж ургуулах, тарьц суулгацыг үржүүлэх, нэн ховор зүйлийн мод ургамлыг говийн хөрсөнд тарьж, турших таримал ойн санг нэмэгдүүлэх чиглэлээр 9 жил ажиллаж байга юм байна. »»
|
|
Дуудлагаар явж байгаад 3 машинтай мөргөлдсөн, түргэний жолоочийн яс нь хугарчээ 14:58 Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд өчигдөр /2024.05.09/ 15:00 цагийн үед Тоёота кровн, Хюндэй Бонго, яаралтай тусламжийн
|
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд өчигдөр /2024.05.09/ 15:00 цагийн үед Тоёота кровн, Хюндэй Бонго, яаралтай тусламжийн »»
|
|
“Баганат өргөө” цогцолбор хороололд 1500 хүүхдийн суудалтай сургуулийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ 14:15 Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд БЗД-ийн 38 дугаар хороонд баригдаж буй “Баганат өргөө” хороолол нь 52 блок, 4472 айлын цогцолбор төсөл бөгөөд 2013 оноос хэрэгжиж эхэлсэн.
|
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд БЗД-ийн 38 дугаар хороонд баригдаж буй “Баганат өргөө” хороолол нь 52 блок, 4472 айлын цогцолбор төсөл бөгөөд 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. »»
|
|
Богд уулын дархан цаазат газар руу мотоцикл, моторт дугуйгаар зөвшөөрөлгүй зорчивол хариуцлага хүлээлгэнэ 14:13 Богдхан уулын дархан цаазат газрын онгон болон хамгаалалтын бүсэд мотоцикл, моторт дугуйгаар батлагдсан аялалын
|
Богдхан уулын дархан цаазат газрын онгон болон хамгаалалтын бүсэд мотоцикл, моторт дугуйгаар батлагдсан аялалын »»
|
|
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах шугам угсарч байна 14:10 НИТХ-ын ээлжит XXII хуралдаан дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн өмчид шилжүүлэн авсан.
|
НИТХ-ын ээлжит XXII хуралдаан дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн өмчид шилжүүлэн авсан. »»
|
|
Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрууллаа 14:06 Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Go Mongolia” уриан дор зочлох үйлчилгээний салбарын ажилтан,
|
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Go Mongolia” уриан дор зочлох үйлчилгээний салбарын ажилтан, »»
|
|
“Бөгжний эзэн”-ий шинэ анги 2026 онд дэлгэцэнд гарна 13:37 ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 10 /CNN/. Дэлхийн кинотеатруудаас 6 тэрбум ам.долларын орлого олж байсан
|
ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 10 /CNN/. Дэлхийн кинотеатруудаас 6 тэрбум ам.долларын орлого олж байсан »»
|
|
Дуучин Жастин Бибер болон загвар өмсөгч Хэйли Бибер нар анхны хүүхдээ өлгийдөн авна 13:25 Дуучин Жастин Бибер болон загвар өмсөгч Хэйли Бибер нар анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буй баярт мэдээгээ
|
Дуучин Жастин Бибер болон загвар өмсөгч Хэйли Бибер нар анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буй баярт мэдээгээ »»
|
|
Автобусны жолооч хаалгаа гүйцэд хаагдаагүй байхад хөдөлж, зорчигчийн эрүүл мэндэд хохирол учруулжээ 13:19 Прокурорын байгууллагаас гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 22 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлжээ.
|
Прокурорын байгууллагаас гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 22 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлжээ. »»
|
|
Монгол, Америкийн аврагчдын хамтарсан нисдэг тэрэгтэй аврах ажиллагааны дадлага сургуулилт болов 13:17 "Говийн чоно-2024" олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааны хүрээнд гал түймэр, нуранги, химийн хорт бодисын голомтоос эрэн хайх,
|
"Говийн чоно-2024" олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааны хүрээнд гал түймэр, нуранги, химийн хорт бодисын голомтоос эрэн хайх, »»
|
|
Богд уулын дархан цаазат газар руу мотоцикл, моторт дугуйгаар зөвшөөрөлгүй зорчивол хариуцлага хүлээлгэнэ 13:13 Богдхан уулын дархан цаазат газрын онгон болон хамгаалалтын бүсэд мотоцикл, моторт дугуйгаар батлагдсан аялалын маршрутаас бусад газраар зөвшөөрөлгүй зорчиж хөрс,
|
Богдхан уулын дархан цаазат газрын онгон болон хамгаалалтын бүсэд мотоцикл, моторт дугуйгаар батлагдсан аялалын маршрутаас бусад газраар зөвшөөрөлгүй зорчиж хөрс, »»
|
|
“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын өртөө, зөрлөгүүдэд ээлжит мод тарих ажлыг эхлүүллээ 12:55
"Монголын төмөр зам” ТӨХК нь Өмнөговь аймгаас Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийг дамнасан “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замын өртөө, зөрлөгүүдэд говийн нөхцөлд тохиромжтой модны суулгац нэмж тарих энэ хаврын ажлыг эхлүүллээ.
|
"Монголын төмөр зам” ТӨХК нь Өмнөговь аймгаас Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийг дамнасан “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замын өртөө, зөрлөгүүдэд говийн нөхцөлд тохиромжтой модны суулгац нэмж тарих энэ хаврын ажлыг эхлүүллээ.
»»
|
|
Нэг болон дөрвөн настай хоёр хүүхэд угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ 12:13 Өчигдөр буюу 2024.05.09-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хоёр хүүхэд угаартаж нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ.
|
Өчигдөр буюу 2024.05.09-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хоёр хүүхэд угаартаж нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ. »»
|
|
”Монголын төмөр зам” ТӨХ-ийн ачаа тээврийн хэмжээ 251 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 12:04 ”Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2024 оны 01-04 дүгээр сард хийсэн нийт ачаа тээврийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 251 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
|
”Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2024 оны 01-04 дүгээр сард хийсэн нийт ачаа тээврийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 251 хувиар өссөн үзүүлэлттэй байна. »»
|
|
ТАНИЛЦ: Чөлөөт бөхийн сунгаа гарлаа 11:52 Бөхийн чөлөөт барилдааны Парис-2024 олимпын наадмын сүүлийн эрх олгох дэлхийн тэмцээн Туркийн Станбул хотноо өнөөдөр сонгомол бөхийн төрлөөр эхлээд байна.
|
Бөхийн чөлөөт барилдааны Парис-2024 олимпын наадмын сүүлийн эрх олгох дэлхийн тэмцээн Туркийн Станбул хотноо өнөөдөр сонгомол бөхийн төрлөөр эхлээд байна. »»
|
|
13000 жилийн өмнөх хүний мөр 11:39 Одоогоос 13000 гаруй жилийн өмнө яг энэ шаварлаг хөндийгөөр 1,5 км замыг бага насны хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй хоорондоо хэдэн цагийн зайтай 2 удаа явж өнгөрчээ.
|
Одоогоос 13000 гаруй жилийн өмнө яг энэ шаварлаг хөндийгөөр 1,5 км замыг бага насны хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй хоорондоо хэдэн цагийн зайтай 2 удаа явж өнгөрчээ. »»
|
|
Сонгуульд нэр дэвшигч нарт зориулсан гарын авлагыг гаргалаа 11:10 Авлигын эсрэг хууль болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газрын https://meduuleg.iaac.mn мэдүүлгийн цахим системд үүсгэн, бүртгэх, мөн http://xacxom.iaac.mn цахим сүлжээнд нээлттэй байршуулж олон нийтэд мэдээлэх үүргийг Авлигатай тэмцэх газар хүлээдэг.
|
Авлигын эсрэг хууль болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газрын https://meduuleg.iaac.mn мэдүүлгийн цахим системд үүсгэн, бүртгэх, мөн http://xacxom.iaac.mn цахим сүлжээнд нээлттэй байршуулж олон нийтэд мэдээлэх үүргийг Авлигатай тэмцэх газар хүлээдэг. »»
|
|
Сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй З.Энхболд торгох ялаа эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан бол Б.Энх-Амгалан гаргаагүй байна 11:02 ИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал дөрвөн өдрийн турш явагдаж, өнгөрсөн гуравдугаар сарын 13-ны өдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан билээ.
|
ИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал дөрвөн өдрийн турш явагдаж, өнгөрсөн гуравдугаар сарын 13-ны өдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан билээ. »»
|
|
Их хэмжээний цас унах нь газар хөдлөхөд нөлөөлдөг 10:30 Их хэмжээний цас, бороо орох нь газар хөдлөхөд нөлөөлдөг болохыг Японы судлаачид тогтоожээ.
|
Их хэмжээний цас, бороо орох нь газар хөдлөхөд нөлөөлдөг болохыг Японы судлаачид тогтоожээ. »»
|
|
Дарханы замд гарсан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэв 10:27 Дархан чиглэлийн авто зам Урьхан зоогийн газрын ойролцоо өнөөдөр /2024.05.09/ зам тээврийн ноцтой осол гарчээ.
|
Дархан чиглэлийн авто зам Урьхан зоогийн газрын ойролцоо өнөөдөр /2024.05.09/ зам тээврийн ноцтой осол гарчээ. »»
|
|
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амарна 22:12 Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 23-нд тохиож байна. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны энэ өдөр бүх нийтээр амрах юм.
|
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 23-нд тохиож байна. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны энэ өдөр бүх нийтээр амрах юм. »»
|
|
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна 22:12 СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна
|
СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна »»
|
|
Ардчилсан нам МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд албан шаардлага хүргүүллээ 17:49 Шаардлагад “Сөрөг хүчин, иргэд, олон нийтийн төлөөлөл, татвар төлөгчдийн мөнгийг сонгуулийн хар мэдээ, мэдээлэл болгон цацахаа зогсоохыг шаардан, энэ шаардах бичгийг хүргүүлж байна.
|
Шаардлагад “Сөрөг хүчин, иргэд, олон нийтийн төлөөлөл, татвар төлөгчдийн мөнгийг сонгуулийн хар мэдээ, мэдээлэл болгон цацахаа зогсоохыг шаардан, энэ шаардах бичгийг хүргүүлж байна. »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм 16:57 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ.
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ. »»
|
|
Говь-Алтай аймагт газар хөдлөлт боллоо 16:36 Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт өнөөдөр буюу тавдугаар сарын 09-ний 15:20:50 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
|
Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт өнөөдөр буюу тавдугаар сарын 09-ний 15:20:50 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. »»
|
|
"Улаанбаатар марафон 2024"-д бүртгүүлэх заавар 16:10 Сайтаар хэрхэн бүртгүүлэх талаар заавар мэдээлэл хүргэж байна.
|
Сайтаар хэрхэн бүртгүүлэх талаар заавар мэдээлэл хүргэж байна. »»
|
|
Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хүлээж авахаас татгалзжээ 15:51 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн
|
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн »»
|
|
С.ЭРДЭНЭСАЙХАН: Бороотой өдөр бордоот усалгаа хийх нь илүү үр дүнтэй 15:31 “Бороотой өдөр хотыг угааж байна” гэх иргэний бичлэг цахим сүлжээнд тавигдсан. Энэ талаар УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайханаас тодрууллаа.
Тэрбээр борооны ус нь ногоон байгууламжид таван см чийг өгдөг. Бороотой өдөр бордоот усалгаа хийснээр гүндээ 20 см чийг өгч, илүү үр дүнтэй байдаг гэдгийг хэллээ.
|
“Бороотой өдөр хотыг угааж байна” гэх иргэний бичлэг цахим сүлжээнд тавигдсан. Энэ талаар УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайханаас тодрууллаа.
Тэрбээр борооны ус нь ногоон байгууламжид таван см чийг өгдөг. Бороотой өдөр бордоот усалгаа хийснээр гүндээ 20 см чийг өгч, илүү үр дүнтэй байдаг гэдгийг хэллээ. »»
|
|
Венесуэлийн замаар явах уу, эсвэл... 15:28 Барилга, бүтээн байгуулалтын оргил үе эхэллээ. Манай улс нэг үеэ бодвол барилга, бүтээн байгуулалтын гол бүтээгдэхүүнүүдээ
|
Барилга, бүтээн байгуулалтын оргил үе эхэллээ. Манай улс нэг үеэ бодвол барилга, бүтээн байгуулалтын гол бүтээгдэхүүнүүдээ »»
|
|
МИАТ-ИЙН ХООЛЫГ 15 ЖИЛ ХАРИУЦСАН “НҮХТ ТУР” ХХК ШҮҮХЭД ДАВЖ ЗААЛДСАН Ч ЯЛАГДЖЭЭ 15:20 МИАТ-ийн хоолыг 15 жил нийлүүлсэн "Нүхт тур" ХХК нь 2023 онд МИАТ-ээс зарласан "Зорчигчийн хоол, катерингийн үйлчилгээ үзүүлэх" тендерт ялагдаж, улмаар шүүхэд хандсан ч Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тэдний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. "Нүхт тур" компани нь уг шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
|
МИАТ-ийн хоолыг 15 жил нийлүүлсэн "Нүхт тур" ХХК нь 2023 онд МИАТ-ээс зарласан "Зорчигчийн хоол, катерингийн үйлчилгээ үзүүлэх" тендерт ялагдаж, улмаар шүүхэд хандсан ч Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тэдний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. "Нүхт тур" компани нь уг шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан талаар өмнө нь мэдээлж байсан билээ. »»
|
|
"С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хороосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэргийн материалыг бүхэлд нь ил болгох боломжгүй" 15:11 "Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хороосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
|
"Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хороосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. »»
|
|
ХААН Банк Монголд анх удаа Generative AI-д суурилсан чатботыг үйлчилгээндээ нэвтрүүллээ 15:05
|
|
|
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа 15:05 Хүүхэд залууст татварын боловсрол олгох, татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг олон нийтэд сурталчлан таниулах, шударгаар татвараа төлсөн аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулахаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг билээ.
|
Хүүхэд залууст татварын боловсрол олгох, татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг олон нийтэд сурталчлан таниулах, шударгаар татвараа төлсөн аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулахаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг билээ. »»
|
|
Нүүдэггүй нүүдлүүд 14:13 Билэг танхай найрагч Р.Чойном өссөн нутагт минь хэсэгхэн хугацаанд амьдрахдаа “Батноров чи бидэн хоёр учирлаа” шүлгээ тэрлэсэн юм. Энэхүү шүлэгт
|
Билэг танхай найрагч Р.Чойном өссөн нутагт минь хэсэгхэн хугацаанд амьдрахдаа “Батноров чи бидэн хоёр учирлаа” шүлгээ тэрлэсэн юм. Энэхүү шүлэгт »»
|
|
Британийн “AstraZeneca” ковидын эсрэг вакцинаа эргүүлэн татаж байна 14:05 Их Британийн эм үйлдвэрлэгч “AstraZeneca” компани ковидын эсрэг вакцинаа дэлхий дахинд худалдах, хэрэглэх зөвшөөрөл
|
Их Британийн эм үйлдвэрлэгч “AstraZeneca” компани ковидын эсрэг вакцинаа дэлхий дахинд худалдах, хэрэглэх зөвшөөрөл »»
|
|
НҮҮДЛИЙН ЭМНЭЛЭГ ХОВД АЙМГИЙН 1000 ИРГЭНД ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ 12:41 Эрүүл мэндийн сайдын “Нүүдлийн эмнэлгийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээг эрчимжүүлэх тухай” А/150 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд УГТЭ-ийн нүүдлийн эмнэлгийн баг Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Манхан, Дарви сумын 1000 орчим иргэнд дөрөвдүгээр сарын 21-нээс тавдугаар сарын 06-ны хооронд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүллээ.
|
Эрүүл мэндийн сайдын “Нүүдлийн эмнэлгийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээг эрчимжүүлэх тухай” А/150 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд УГТЭ-ийн нүүдлийн эмнэлгийн баг Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Манхан, Дарви сумын 1000 орчим иргэнд дөрөвдүгээр сарын 21-нээс тавдугаар сарын 06-ны хооронд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүллээ. »»
|
|
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ 12:11 Цаг агаар: Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Архангай, Баянхонгор, Булган, Завхан, Ховд, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
|
Цаг агаар: Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Архангай, Баянхонгор, Булган, Завхан, Ховд, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа. »»
|
|
|
13000 жилийн өмнөх хүний мөр 11:39 Одоогоос 13000 гаруй жилийн өмнө яг энэ шаварлаг хөндийгөөр 1,5 км замыг бага насны хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй хоорондоо хэдэн цагийн зайтай 2 удаа явж өнгөрчээ.
|
Одоогоос 13000 гаруй жилийн өмнө яг энэ шаварлаг хөндийгөөр 1,5 км замыг бага насны хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй хоорондоо хэдэн цагийн зайтай 2 удаа явж өнгөрчээ. »»
|
|
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна 22:12 СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна
|
СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна »»
|
|
БНСУ-ын “HD Hyundai Marine Solution” компани 2022 оноос хойших хамгийн өндөр дүнтэй IPO хийлээ 11:55 547 сая ам.доллар татсан “HD Hyundai Marine Solution”-ийн хувьцааны ханш 45 хувиар өсөв.
|
547 сая ам.доллар татсан “HD Hyundai Marine Solution”-ийн хувьцааны ханш 45 хувиар өсөв. »»
|
|
Украины фронтын байдал хүндхэн байна 08:40 Украинчууд Оросын түрэмгийллийн эсрэг 790 хоног баатарлагаар тулалдаж эх орноо батлан хамгаалж байгаа.
|
Украинчууд Оросын түрэмгийллийн эсрэг 790 хоног баатарлагаар тулалдаж эх орноо батлан хамгаалж байгаа. »»
|
|
Израил Газын зурвасын ӨМНӨД ХЭСЭГТ ажиллагаа эхлүүлэв 14:47 Израилийн Зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод агаараас хүчтэй цохилт өглөө. Израилийн арми Рафах хотын зүүн
|
Израилийн Зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод агаараас хүчтэй цохилт өглөө. Израилийн арми Рафах хотын зүүн »»
|
|
Ерөнхийлөгчөөр 5 дахь удаагаа сонгогдсон Владимир Путин Төрийн тэргүүний тангараг өргөлөө 10:41 Владимир Путин ирэх зургаан жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал хашна.
|
Владимир Путин ирэх зургаан жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал хашна. »»
|
|
Израил Газын зурвасын ӨМНӨД ХЭСЭГТ ажиллагаа эхлүүлэв 10:23
|
|
|
Эммануэль Макрон, Ши Жиньпин нар хэлэлцээ хийжээ 13:25 5-р сарын 6-ны үдээс хойш Парисын Елисей ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар хэлэлцээ хийв.
|
5-р сарын 6-ны үдээс хойш Парисын Елисей ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар хэлэлцээ хийв. »»
|
|
Халимаг улс хүн амын өр, бизнесийн идэвхээр толгой цохиж байна 09:58 Бүгд найрамдах Халимаг улсын хүн ам ОХУ-д хамгийн өртэй нь. 2023 онд зээлийн өр, жилийн дундаж цалингийн харьцаа нь 109 хувьд хүрчээ.
|
Бүгд найрамдах Халимаг улсын хүн ам ОХУ-д хамгийн өртэй нь. 2023 онд зээлийн өр, жилийн дундаж цалингийн харьцаа нь 109 хувьд хүрчээ. »»
|
|
“Saudi Aramco” Азид нийлүүлэх газрын тосны үнээ нэмэгдүүлжээ 23:06 Саудын Араб Азид нийлүүлэх бүх төрлийн газрын тосны үнээ гурван сар дараалан нэмэгдүүлж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
|
Саудын Араб Азид нийлүүлэх бүх төрлийн газрын тосны үнээ гурван сар дараалан нэмэгдүүлж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ. »»
|
|
The Telegraph: Хятад алтны нөөцөө нэмэгдүүлж байгаа нь Тайванийг түрэмгийлэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна 17:15 Хятад улс 170 тэрбум ам.долларын (135 тэрбум фунт стерлинг) алтны нөөц бүрдүүлсэн нь Тайванийг тойрсон зөрчилдөөнд
|
Хятад улс 170 тэрбум ам.долларын (135 тэрбум фунт стерлинг) алтны нөөц бүрдүүлсэн нь Тайванийг тойрсон зөрчилдөөнд »»
|
|
Салтанатын ах: Шүүх хурал олон нийтийн хандлагыг өөрчилсөн гэдэгт эргэлзэхгүй байна 11:57 Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын эхнэр Салтанат Нукеновагийн ах шүүх хурал нь олон нийтийн
|
Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын эхнэр Салтанат Нукеновагийн ах шүүх хурал нь олон нийтийн »»
|
|
Хурдны зам нурснаас болж амиа алдсан хүний тоо 48 болж нэмэгдээд байна 13:50 Тавдугаар сарын нэгний шөнө хоёр цаг 10 минутад Гуандүн мужийн Мэйжөү хотын Мэйда хурдны замын нэг хэсэг нурж,
|
Тавдугаар сарын нэгний шөнө хоёр цаг 10 минутад Гуандүн мужийн Мэйжөү хотын Мэйда хурдны замын нэг хэсэг нурж, »»
|
|
Турк улс Израилтай хийх бүх худалдаагаа зогсоолоо 10:16 Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ.
|
Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ. »»
|
|
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ 00:17 АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул
|
АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул »»
|
|
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Сенат батлав 14:40 ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан
|
ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан »»
|
|
Перу улсад шөнийн цагаар зорчиж явсан зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдсан хэрэг гарчээ 14:27 Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ.
|
Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ. »»
|
|
Ши Жиньпин Европын орнуудаар айлчилна 19:09 БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. »»
|
|
Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэлжээ 11:49 Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
|
Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ. »»
|
|
Казакстан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав 11:27 Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
|
Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|