 |
|
 |
|
Д.Очирбат: М.Энхболдыг дэвшүүлэх хувилбар ч бий |
|
|
 |
|
 |
Д.Очирбат: М.Энхболдыг дэвшүүлэх хувилбар ч бий
2013-05-02“Ярилцах цаг”-ийн энэ удаагийн зочноор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, УИХ-ын гишүүн асан  Д.Очирбат уригдлаа.
-МАН Бага хурлаараа ямар асуудлууд хэлэлцэх вэ. Хамгийн гол нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлаа эцэслэх үү?
-Бага хурлаар үндсэн гурван асуудал хэлэлцэнэ. Мэдээж нэгдүгээрт, нэр дэвшигчийн асуудал байгаа. Ардын нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ ард түмнээсээ асуусан. Гарсан дүнг нь Бага хурлаараа хэлэлцэж, хэн жагсаалтын хаана байгааг ярина. Хоёрдугаарт, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхдээ ямар мөрийн хөтөлбөртэй оролцохоо хэлэлцэнэ. Өмнө нь бид эрх барьж байх үедээ Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож ирсэн. Тэр үед дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөр болон өнөөгийн нөхцөл байдал өөр юм. Бид мөрийн хөтөлбөртөө олон сонирхолтой асуудал хөндөж байгаа. Дараагийн асуудал бол намын бүтэцтэй холбоотой. Эдгээр асуудлын дундуур гишүүдийн санал, бодолтой зэрэгцүүлэн хэлэлцэх зүйлүүд бий.
-Нэр дэвшигчээ ард түмнээс асууж байгаа нь хууль зөрчсөн гэж сөрөг намынхан шүүмжилсэн. Харин та ямар тайлбар хэлэх вэ?
-Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог. Тиймээс ард түмэн хэнийг нэрлэж байна вэ гэсэн дүгнэлтийг гаргаж ирж байгаа юм. АН нэг хүнээ, одоо Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа Ц.Элбэгдоржийг дэвшүүлнэ гэж байна. Тэр мессеж нь ч олон нийтэд тарчихсан байгаа шүү дээ. Нөгөөтэйгүүр, манай нам хүмүүсийн шүүмжлээд байгаачлан боловсон хүчин муутайдаа биш, мөн дэвшүүлэх хүн олдохгүйдээ асуугаад байгаа юм биш. Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогддог, ард түмний Ерөнхийлөгч учраас ардаараа овоглосон Ардын нам хэн байвал үр дүнтэй вэ гэдгийг асуусан юм.
Бид хоёр шатны сонгуульд гавьтай дүн үзүүлсэнгүй. Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцох шаардлага байна, үүнийгээ ард түмнээсээ асуух хөдөлгөөн өрнүүлсэн. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Бид рейтинг тогтоогоогүй. Шууд ард түмнээр сонгуулчихаж байгаа хэрэг биш. Ард түмэн юу хүсч, хэнийг нэрлэж байгаа талаар судалгааг хэн ч авч болно шүү дээ. Намын удирдлагаасаа дэвшүүлж болно, аймаг орон нутгаас лидерээ дэвшүүлж ч болно. Жирийн иргэн нэрээ дэвшүүлэхэд ч болохгүй юм үгүй. Тэгэхээр ардын нам ард түмэн дундаасаа нэр дэвшүүлсэн. Ардчилсан нам харин нэг хүний нэр л яриад байх юм. Магадгүй нэр дэвшье гэсэн хүн цаана нь хэд ч байгаа юм билээ. Бүхэл бүтэн АН дотор аймаг, орон нутгийн удирдлагууд байж болно, бие даасан фракцийн тэргүүнүүд ч байж болно. Гэтэл тэднийгээ та нар болохгүй, ганцхан хүнийг дэвшүүлнэ гэж байгаа. Үүгээрээ Ардчилсан нам ардчилалгүй нэр дэвшлүүлэлт хийж байна.
-Ингэхэд танай нам Бага хурлаар хэлэлцсэн, хэлэлцээгүй нэр дэвшигчээ тодруулчихаад байгаа юм биш үү. Эмэгтэй Ерөнхийлөгчийг санал болгох сураг байна?
-Би тэгж харахгүй байна. Бага хурал дээр яриад ард түмнээс хамгийн их санал болгосон хүнийг шударгаар тогтооно. Түүнээс биш ганц хүний нэр дээр тогтоод тэрийг энийг дэвшүүлье гээгүй. Бага хурал хүртэл хэн нэгэн намайг дэвшүүлж өгөөч гэх юм уу, мөн хэн нэгэн хэсэг хүн цуглуулж хурал хийгээд намайг дэмжиж өгөөч гэж байгаа бол тэр нь Ардын намын ард түмнээсээ асууж шударгаар нэр дэвшүүлэх гэсэн зарчмыг зөрчиж байна гэсэн үг.
-Сонгуулийн тоймууд хэвлэлээр яваад эхэлчихсэн. Улстөрчид ч дотроо нэгийг бодож тунгааж уралдааны мориор бол дүйз гаргаж байгаа байх. Та энэ сонгуулийн өнгийг хэрхэн харж байна?
-Ерөнхийлөгчийн сонгууль зарлагдаж, нэр дэвшүүлж эхэлснээс хойш сонгуулийн гараа эхэллээ гэж үзэх ёстой. Гэтэл одоогийн Ерөнхийлөгч улирч нэр дэвшинэ гэдгээ бүтэн жилийн өмнөөс зарлаж сонгуулийн пиараа хийлээ. Сайд нарыг дуудаж үүрэг өгч байна, Ерөнхий сайд шиг Засгийн газрын ажил руу орж хутгалдаж байна. Өөрийнхөө байгаа бүрэн эрхийн хэмжээнд байгаа Ерөнхийлөгч, бусад намаас нэр дэвшиж гарч ирж байгаа хэн нэгэнтэй харьцуулахад гарааны хоёр өөр нөхцөлтэй байгаа. Гэхдээ мэдээж сонгуулийн сурталчилгаа эхлэхээр бүгд нэг гараан дээр очно. Өөрөөр хэлбэл, тэдний хэн нь ч хууль эрхзүйн талаас нэг статустай болчихож байгаа юм. Сонгуулийн сурталчилгаа ингэж явагдах байх. Олон намын төлөөлөл нэр дэвшүүлэх нь сайн талтай. Харин миний түрүүний хэлснээр АН-ын бүх бүлэглэл, фракц нийлээд “чөдрийн ганц” гэдэг шиг нэг хүнээ нэр дэвшүүлбэл ямар юмных нь ардчилал, сонголт байх вэ дээ. Энэ байдлаас ард түмэн дундаасаа сонгогдсон гэх дүр зураг харагдахгүй байгаа биз дээ.
-Та ард түмнээсээ асуух гэдгийг ихээхэн онцолж байна. Түүнийг чинь Ардын нам лидергүй болчихож гэж шоологсод одоо ч байгаа шүү дээ?
-Ардын нам 90 жилийн түүхтэй. Энэ олон жил төр, засгийг удирдаж ирсэн улс төрийн нам. Чи бод л доо, улс орноо 90 жил удирдаж, 90 жил хөгжүүлж ирсэн хүчтэй ч, том ч нам. Түүхийн өчүүхэн цаг хугацаанд шат, шатны сонгуульд амжилт муутай оролцлоо. Түр зуурын цаг үе тохиогоод байна. Ардын нам 250 мянган гишүүд, дэмжигчтэй. Тэдэн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч болчих мэдлэг, чадвартай хүн олон бий. Тэр олон хүн дотроос ард түмнээрээ шигшүүлж, Бага хурлаараа ярьж, тэндээсээ нэр дэвшүүлнэ.
-Тэгвэл улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд ямар хүнээ бэлддэг вэ?
-Уламжлагдаж ирсэн зарчим, нэр дэвшүүлж ирсэн туршлагаас үзэхэд намын дарга, Ерөнхий сайдаа дэвшүүлдэг. Манайхан нам, улс төрийн хүчнүүдийн уламжилж ирсэн харьцааг авч үзнэ. Нэр дэвшүүлэх хүмүүсийн дотор МАН-ын дарга Ө.Энхтүвшин байж болох талтай. 90 жилийн түүхтэй том намын дарга, лидер учраас тэр. Хоёр дахь хувилбар бол төрд алба хашиж байгаа хамгийн том албан тушаалтнаа нэр дэвшүүлдэг. МАН сөрөг хүчин болсон өнөөдрийн нөхцөл байдлаас үзэхэд манай намаас төрд хамгийн том албан тушаалыг хашиж байгаа хүн бол УИХ-ын дэд дарга М.Энхболд байна. Өмнө нь намын дарга, Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байсан. Одоо сөрөг хүчин болсон хүнд хэцүү үед УИХ-ын дэд даргын албыг хашиж байгаа. Энэ утгаараа тэр байх боломжтой. Ард түмний амаар бол аварга Б.Бат-Эрдэнийн нэрийг ихээхэн ярьж байна. Түүний хувьд төрийнхөө их наадамд босоо түрүүлж, ард түмнийхээ сэтгэлд хоногшсон. Хүн болгон хайрлаж, хүндэтгэж явдаг. Хүмүүс бөх талаас нь хараад байдаг ч аварга маань УИХ-ын сонгуульд хоёр ч удаа сонгогдсон. Дахин давтан сонгогдсон хүнийг улс төрч биш гэж хэлж болохгүй. Ард түмэндээ хүндлэгдэж, тэдний итгэл хүндэтгэлийг авсан, УИХ-д сонгогдон ажиллаж ирэхдээ олон чухал асуудлыг хөндөж тавьсан.Хүйсийн тэгш байдал, уул уурхайн талаар зоригтой дуугарч, олон том хуулийн санаачлагч, төсөл боловсруулагчийн нэг. Эх орныхоо бүрэн бүтэн байдал, газар шорооныхоо асуудлаар байр сууриа илэрхийлж, тэмцэж ирсэн улстөрч. Эмэгтэйчүүдийн төлөөллөөс Д.Оюунхорол гишүүний нэр байгаа. Эмэгтэйчүүдийн төлөөлөл байх ёстой. Жендэрийн тэгш байдлын тухай хуулийг өлгийдсөн хүний хувьд хэлэхэд монголчууд эмэгтэй Ерөнхийлөгчтэй байж яагаад болохгүй гэж.
Гэхдээ намын зүгээс явуулсан судалгаа, сунгааны дүнд маш олон хүний нэр гарч ирж байгаа. Маш олон гэдгийг зориуд хэлье. Сайд дарга нарынх ч бус малчин, тариаланчийн нэр ч гарч ирсэн байна лээ. Тал бүрээс нь ярьж, олон талын шалгуурыг шүүж байж нэр дэвшүүлнэ.
-Ө.Энхтүвшин даргаас өөр хүнийг нэр дэвшүүлсэн тохиолдолд Ардын нам лидергүй, намын дарга нь лидер биш гээд л танай намын нэр хүнд навс унах юм биш үү?
-Тэгж үзэж болохгүй. Яахав сөрөг хүчнээс хэр их хар пиар хийж давшилна вэ. Манай нэр дэвшигч өрсөлдөгчөөсөө илүү, рейтинг өндөр байна. Сөрөг хүчин сандарч байна л гэж харна. Гэхдээ түрүүнд хэлсэн олон шалгуураар нэр дэвшигчээ тодруулна. Хүн чанар, ёс зүй, энэрэнгүй, эрх тэгш харилцаа, мэдлэг боловсрол, туршлага, олон түмний итгэл үнэмшил гээд олон талаас Бага хурлаар маш сайн ярина.
-Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хүн байх ёстой вэ. Заавал гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, олон хэл мэддэг, англиар ус цас шиг ярьдаг байх ёстой юу?
-Гадаадад сургууль төгссөн хүмүүсийг шүтдэг цаг өнгөрчихсөн шүү дээ. Хэлтэй устай хүн ч олон болсон. Заавал дөрөв таван хэлээр ярьдаг, эсвэл хэлэмгий доломгой ард түмнийг уриалдаг хүнийг сонгоно гэсэн тэр сонголт ард хоцорсон. Намуудаас эсвэл бие дааж нэр дэвшиж ч болно шүү дээ. Мэдээж намууд ард түмэнд хүрсэн хүнийг нэр дэвшүүлэх байх. Мэдлэг боловсрол, оюуны цар хүрээ, улс орноо удирдаад аваад явчих, хоёр их гүрний дунд оршиж буй харьцааг зохицуулах хүнийг сонгоно гэсэн шалгуурууд бий. Хувийн бодлоо хэлэхэд ард түмэн маань өнөөдөр Ардын намдаа нэг удаа саналаа өгөх цаг нь болсон болов уу. Ямар ч монгол хүний сэтгэхүй унасан нэгнээ дахиж дэвсдэггүй гэдэг байх аа. Хоёр бөх барилдахад унасан нэгээ татаад босгодог. Хоёр залуу гар зөрүүлэхэд нөгөөгөө унахад нэмж дээр нь дэвсдэггүй, зодооноо дуусгадаг. Улаан армид монголчууд тусалж байх үед хөдөөний малчин өвгөн “Ялж яваа улаан армид нь таван морь өгчихъе, ялагдаж яваа гитлер хүүд хоёр өгье хөөрхий” гэсэн нь дэлгэцэд мөнхөрсөн, бас болсон явдлаас сэдэвлэсэн бүтээл шүү дээ. Монголчуудын сэтгэхүй тийм. Түүн шиг ард түмэн аливааг тэнцүүлэхдээ мэргэн. Тэр нь монголчуудын уужуу ухаан, тал шигээ сэтгэлд одоо ч байгаа.
-Тэгж үзэх ямар үндэслэлүүд бодитой байна?
-Улс төрийг тодорхойлдог гурван том сонгууль бий. УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгууль гэж байна. Яг одоогийн нөхцөл байдалд Ерөнхийлөгч нь АН-аас дэвшиж тэр албанд тавигдсан, одоо ч дахиад АН-аас нэр дэвшихээр ярьж байгаа, ийм хүн байна. УИХ-ын дарга З.Энхболд мөн АН-ын хүн. Ерөнхий сайд ч АН-аас томилогдсон, тус намын дарга Н.Алтанхуяг байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь бас л АН-ын улстөрч байгаа шүү дээ. Шат шатны сонгуульд хэтэрхий туйлширчихав уу даа, гэсэн бодол ард түмэнд байна, түүнийгээ ч захаасаа хэлж байгаа. Тиймээс тэнцвэржүүлэх талаас, бүрэн эрхээ авсан хүмүүст хажуугаас нь зангарагтай үг хэлдэг байх бодлого монгол түмний мэргэн ухаанд бий байх аа. Иймэрхүү үг яриа ч хөдөө орон нутгаар явж байхад дуулддаг. Гэхдээ хамгийн гол нь нэр дэвшигч маань ард түмнийхээ төлөө юу хийж чадах вэ, ахмадуудынхаа төлөө, өрх толгойлсон эмэгтэйчүүд, эмзэг бүлгийнхний төлөө юу хийж чадах вэ, улс орны хөгжлийг дэлхийн төвшинд яаж авч явж чадах вэ гээд шалгуурууд голлоно.
-Тэгвэл, тэр хүртэл ард түмний итгэл үнэмшлийг татаж чадах ямар үзүүлэлт, давуу тал Ардын намд байна. УИХ, орон нутгийн сонгуулиас хойш алдаандаа дүгнэлт хийж, шинэчлэгдэж, хариуцлагатай болж чадсан уу?
-УИХ-ын сонгуулийн дараа намын удирдлагууд хариуцлагаа хүлээж огцорсон. Дараагийн удирдлагууд гарч ирж ажлаа явуулж байна. Тодорхой хэмжээнд шинэчлэл хийсэн. Өмнөх сонгуультай ойр зайнд болсон учраас янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалж орон нутгийн сонгуулиар амжилт үзүүлээгүй. Гэвч би түрүүн хэлсэн, тодорхой хэмжээнд өөрчлөлт, шинэчлэл хийж сөрөг хүчний байр сууриас хэрхэн ажиллах вэ гэдгээ тодорхойлсон, тэр дагуу ажиллаж байна. Мэдээж алдаа оноо бий л байх. Гэхдээ сөрөг хүчний байр сууриас аливаад хандаж, ард түмний дуу хоолой болж явна гэдэг өөрөө том хариуцлага, том сургууль юм. Бид “Сүүдрийн Засгийн газар”-ыг байгуулж, орон нутагт танхимуудаа байгуулж, хяналтаа тавьж байна. Өнөөдөр АН бүх шатанд МАН-ын угшилтай, тэгж нэрлэгддэг хүмүүсийг халж, сольж 9000 төрийн албан хаагч ажлаасаа халагдсан байна. Уг нь төрийн албан хаагч намаасаа татгалзчихсан байгаа шүү дээ, хуулиараа. Бид иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, сөрөг хүчний байр сууриас дуу хоолойгоо хүргэж байгаа. Бид хариуцлага үүрч, зүтгэж байна. Ард түмэн харж байгаа, тэд дүн тавьж байгаа байх.
-Гэхдээ л сонгуульд ялагдсан шокноосоо гарч чадаагүй гэж МАН-ынхныг шоолох хүн цөөнгүй байдаг шүү дээ?
-Ялагдсан үед нь намаа авч явна гэдэг том асуудал юм. ялсан үед нь орж гарч гүйгээд байсан хүмүүс алга болчихсон. Бүгд л сургуульд суралцах, хэл сурах нэрээр гадагшаа, дотогшоо хувиа бодоод явчихсан. Зарим нь гэр бүлээрээ тэнд энд амьдарч байгаа дуулдах юм. Намын төлөө ажиллаж, бууриа сахиж үлдсэн хүмүүс сэтгэл гаргаж, хүнд даваануудыг давж л явна. Хүмүүсийн хэлээд байгаа шок гэдэг үг эмнэлгийн хэлээр ухаан алдчихсан, юу ч хийж чадахгүй болчихсон байдлыг хэлдэг. Тэгэхээр шок гэх нь хаашаа юм, хямрал гэвэл үнэнд нийцэх биз. Тэгвэл МАН хямралаас гарсан, одоо өмнөө зорилготой ажиллаж байна. Хамгийн чухал зүйл дараагийн шатны сонгуульд ялах, бидний зорилго ийм л байна.
ЗУУНЫ МЭДЭЭ |
| Д.Очирбат: М.Энхболдыг дэвшүүлэх хувилбар ч бий |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин дэмжинэ шүү М.Энхболдыг тулхтай төрийн хар хүн шиг санагддаг юм
2013-05-02 | 10:09:04 | 103.9.91.146 | |
Зочин дэмжинэ шүү М.Энхболдыг тулхтай төрийн хар хүн шиг санагддаг юм
2013-05-02 | 10:08:52 | 103.9.91.146 | |
|
|
|
|
|

УБТЗ ажилтнууддаа 2 сарын үндсэн цалинтай нь тэнцэх урамшуулал олгоно 15:14 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх
|
2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх »»
|
|
207 дугаар байрыг барихаар ирэх оны нийслэлийн төсөвт 17.3 тэрбум төгрөгийг баталжээ 15:09 2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг
|
2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 14:40 Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн
|
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн »»
|
|
“Баяр-Эрсдэл” зэрэг оршиж байдаг 13:50 Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо
|
Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?! 11:52 Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна.
|
Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна. »»
|
|
Засгийн газрын хуралдаанаар татварын асуудлыг хэлэлцэж байна 11:49 Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна.
|
Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна. »»
|
|
24-нөөс 26-ныг хүртэл ихэнх нутгаар цас орохгүй, нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна 11:40 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
|
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: »»
|
|
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилгын ажил ирэх онд эхэлнэ 11:17 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж,
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, »»
|
|
Энхийг сахиулах чадавхыг дээшлүүлэх хамтын ажиллагаа үргэлжилж байна 11:03 Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд
|
Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд »»
|
|
Улсад үдийн хоолны бодлого байтугай хоол зүйчгүй сургууль ч олон байна 10:54 Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас
|
Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас »»
|
|
Дэвшилтэт технологийг гамшгийн үеийн хариу арга хэмжээнд нэвтрүүлэх чиглэлээр мэдлэгээ дээшлүүллээ 10:52 БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх”
|
БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх” »»
|
|
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, жавартай хүйтэн байна 10:51 Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
|
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. »»
|
|
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно 17:46 “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион
|
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион »»
|
|
Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ анх удаа робот ашиглана 17:24 Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалд анхаарч, томоохон
|
Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалд анхаарч, томоохон »»
|
|
Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна 17:23 Өнөөдөр зүүн аймуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
|
Өнөөдөр зүүн аймуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. »»
|
|
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа 17:17 УИХ-ын чуулганы 2025 оны 12 сарын 23-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны
|
УИХ-ын чуулганы 2025 оны 12 сарын 23-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахгүй 17:07 Томуу, томуу төст өвчлөл буурч, түргэн тусламжийн дуудлага 2187-д хүрээд байсан бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар
|
Томуу, томуу төст өвчлөл буурч, түргэн тусламжийн дуудлага 2187-д хүрээд байсан бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар »»
|
|
Интерполоор эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлжээ 16:16 Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр
|
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр »»
|
|
Гал морин жилийн онцгойлох жилтнүүдийн засал - Жил орох 15:46 2014, 1954 онд төрсөн — 13, 73 нас
|
2014, 1954 онд төрсөн — 13, 73 нас »»
|
|
Л.Энх-Амгалан: Тимосек компаниас 100 гаруй удаа туршлага судалсан ч үр дүнгүй 15:40 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав.
|
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав. »»
|
|
2026 онд Газар чөлөөлөлтийн нөхөн олговорт 200 тэрбум төгрөгийг зарцуулна 15:22 Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ.
|
Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ. »»
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 13:39 Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж,
|
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж, »»
|
|
Өмнөх арван хоногтой харьцуулахад цасан бүрхүүл 7 хувиар нэмэгдсэн байна 12:14 Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны
|
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны »»
|
|
Төрийн одон, медалийг хууль бусаар арилжихгүй байхыг анхаарууллаа 12:07 Сүүлийн өдрүүдэд цахим орчин, ялангуяа сошиал сүлжээ, зарын бүлгүүдээр “Төрийн одон, медаль авна, зарна” гэх утгатай
|
Сүүлийн өдрүүдэд цахим орчин, ялангуяа сошиал сүлжээ, зарын бүлгүүдээр “Төрийн одон, медаль авна, зарна” гэх утгатай »»
|
|
ТББХ: Хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжив 12:02 Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.12.23/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны
|
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.12.23/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны »»
|
|
Мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-40см нимгэн байна 11:50 Энэ сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав
|
Энэ сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав »»
|
|
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ 16:29 Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн.
|
Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн. »»
|
|
Архангай аймгийн Булган ууланд нутагшуулсан янгирын тоо толгой 70 болж өссөн байна 16:22 Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн.
|
Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн. »»
|
|
ОУЭШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд хориг тавьж буйгаа АНУ мэдэгдэв 15:52 Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч
|
Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч »»
|
|
Татварын багц хуулийг энэ ондоо багтаан өргөн барина 15:49 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт,
|
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн ээлжит шуурхай хурал боллоо 15:23
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
|
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
»»
|
|
Хадгалалтын горим алдагдсаны улмаас “Миний Монголын сүү” гашилж, зах зээлээс татжээ 15:19 Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж,
|
Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж, »»
|
|
“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 15:16 ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр
|
ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр »»
|
|
Оюутолгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв 14:39 Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
|
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Галаас амьд үлдсэн Б. Амин-Эрдэнэ охин энгийн тасагт шилжин эмчлүүлж байна 13:22 2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ.
|
2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ. »»
|
|
О.Цогтгэрэл: Энэ долоо хоногт дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина 13:08 Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
|
Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. »»
|
|
Малжих орны хөгжлийн шинэ дүр төрх 12:51 Дэлхийн дөрвөн том тал нутгийн нэг гэгдсэн Хөлөнбуйрын өрцөнд байрлах Хуучин Барга хошуу нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт мэдэгдэхүйц дээд амжилттай хөгжиж байгаа бөгөөд “Мэргэл гол”, “Улаан толгойт хонь”, “Хуучин Барга үхэр”-ээр олон түмний сэтгэлд хоногшжээ.
|
|
Урчуудын “уулзалт” үргэлжилсээр 12:43 Хятадын Урчуудын Эвлэлийн орлогч дарга, нэрт зураач Ван Лайвэнь 11-р сарын 08-ны өдөр Фүжянь мужийн Фүжөү хотноо “Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны багийнхантай уулзлаа.
|
|
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 12:38 Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх »»
|
|
Оюутан малчин Шугар 12:37
Уг нь “усны тунгалаг өвсний соргогийг даган " оторлож нүүдэллээд байгаль ахуйгаа сэргээж, экологийг хамгаалж байсан бол, одоо суурьшил амьдралд бүрмөсөн шилжснээр, бэлчээр тачирдахаас урьдчилан сэргийлж бас жилийн орлогоо нэмэгдүүлж чадсан залуу малчин Шугарынханд бид 11- р сарын 4-ий өдөр зочилсон юм.
|
|
Шинэ хөдөөгийн шилдэг малчин --- Заяа 12:35 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилах багийн баруун замын сэдгүүлчд Ордос хотын Отогийн Өмнөд Хошууны Нанс суурины Сүлд гацааны малчин Заяагийнд хүрлээ.
|
|
Хятад, Монголын соёлын солилцооны улирал эхэлээ 12:32 “Умард хязгаар, Үзэсгэлэнт хаалга - Хятад, Монголын соёлын солилцооны улирал” арга хэмжээ 11-р сарын 03-ны өдөр буюу өнөөдөр ӨМӨЗО-ны Эрээн хотод нээлтээ хийлээ.
|
|
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ 12:28 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 11-р сарын 03-ны өдөр Хөх хотод эхэлсэн байна.
|
|
Нигерид хулгайлагдсан 130 хүүхдийг чөлөөлжээ 11:54 АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн
|
АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн »»
|
|
Ихэнх нутгаар цас шуурч, зам гүвээнд халтиргаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдана 11:44 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн
|
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн »»
|
|
Цагдаагийн байгууллага энэ оны 11 сарын байдлаар 105,770 хэргийг шалгасан байна 11:35 Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:
|
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: »»
|
|
Социал Демократ Монголын Оюутны Холбоог Н.Лхагвабаяр удирдахаар боллоо 11:26 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны IX Их хурал өнөөдөр /2025.12.20/ Тусгаар
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны IX Их хурал өнөөдөр /2025.12.20/ Тусгаар »»
|
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|