 |
|
 |
|
Идсэн эрүүнүүдэд шүд ургадаг л юм байна шүү дээ |
|
|
 |
|
 |
Идсэн эрүүнүүдэд шүд ургадаг л юм байна шүү дээ
2013-04-27Миний хувьд "Оюу-толгой", "Тавантолгой", "Цагаан суварга" гэсэн гурван үгийг чихэндээ эвэр ургатал сонсч байсан болохоор, огт мэдэхгүй хүнээс арай ч дээр мэдлэгтэй байсан юм болов уу. Энэ гурван үгийг байнга үглэж, нойроо хагаслан цаас шагайж суусан хүн бол миний дүү, геологи-минералогийн ухааны доктор, профессор Маамын Жамсран агсан юм."Энэ гурван орд газар монголчуудыг 200-300 жил Кувейтын баячууд шиг болтол тэжээнэ", "Ганц Оюутолгой л гэхэд зуун жил тэжээх нөөцтэй" гэхчлэн ярьдаг байлаа.  Нэг явж ирэхдээ "кокс" гэж юм авчраад гал дээр хийчихсэн чинь утаагүй, улайгаад байдаг эд байж билээ.Мөөмд чанартай нүүрсний дээж үзүүлж байгаа нь тэр.Жамсран маань "Цагаан суварга"-ын орд газраар докторы 11 зэрэг хамгаалж, Удирдлагын хөгжлийн академид багшилж байгаад хэдэн жилийн өмнө таалал төгссөндөө. Төрсөн эгч, дүүгийн хүүхэд ч гэсэн хэдхэн хоногийн зөрүүгээр тэр миний дүү байсан юм.Одоо л би, Жамсрангийнхаа тэр их "лекц"-ээс жаахан ч гэсэн тогтоож авахгүй яав даа хэмээн өөрийгөө зүхэж сууна.1990-ээд оны сүүлчээс өнөөх Оюутолгой гэдэг үг ганцхан миний чихийг биш, монголын чихийг, дэлхийн чихийг дэлдэх болсон.
Оюутолгой, Таван-толгой, Цагаан суварга гэсэн орд газруудыг нээж, түрүүчээс нь олборлож эхэллээ гэхэд, надаас өөр баярлаж байсан хүн мөн ч олон бий дээ.Эцэг дээдсийнхээ, амь насаараа дэнчин тавин хадгалж ирсэн, "үүц"-ийг одоо л задаллаа.Монгол Улс азийн бар болно. Бид гуйлгачин байдлаа орхиж, баян тансаг амьдарна гэж хэн хүнгүй л баярлаж байсан байх.Оюуголгой, Фрийдланд гэсэн хоёр нэр ихэр юм шиг сонсогдох болсон.Эрх баригчид маань, далайн чанадаас Фрийдланд гэж бурхан заларч ирж байгаа юм шиг сурталчлах болж билээ. Тэр хүнийг Далай багшийнхаа ч хаахна залж байсан юм мэдэхгүй.Тэр хүнд Оюуголгойгоо "бэлэглэж", монголчуудын хувь заяаг даатгаж байгаа юм шиг төсөөлөгдөх болж билээ.1999 онд "Австралийн Би-Эйч-Пи компани Оюу-толгойг хамарсан Монгол Улс дахь өөрийн хайгуулын талбайг бусад компаниудтай хамтран ашиглахаар санал болголоо" гэсэн мэдээ цацагдаж билээ. Ердөө л хэдэн сарын дараа " " Айвенхоу Майнз" компани "Би-Эйч-Пи" компанитай гэрээ байгуулан Оюутолгойг 100 хувь эзэмших эрх авлаа" хэмээн зарлалаа. Энэ "Айвенхоу Майнз" гэдэг маань өнөөх бурхан багшийн дүрээр заларч ирсэн Фрийдландынх. Ингэж "Эрдэнэт"-ээс л гэхэд зургаа дахин том алт зэсийн нөөцтэй бүлэг ордоо харийн хүмүүсийн гарт орсныг сая ойлгож, "төрийн төлөө огтоно боож үхнэ" гэгч болсон доо. Энэ л үед нөгөөх Фрийдланд маань дэлхийд тэргүүлэх ганц орд газрыг маань барьцаалаад олон улсын зах зээлд хөрөнгө босгож, бурхан биш, модоо барьж ирсэн гуйлгачин монголын хөрөнгөөр тэрбумтан болж байсан юм билээ. Тэр харийн гуйлгачинд, лиценз нэрээр газар нутгаа тасалж өгөөд, Монгол Улсаа, хүн ардынхаа хувь заяатай худалдчихсан тухайн үеийн ерөнхий сайд, эрх мэдэлтнүүд хэн байв?Ард түмэндээ мэдэгдэлгүй, санал бодлыг нь сонсолгүй нутаг орноо худалдаж, өөрсдөө баяжсан тэр хүмүүст цааз ял ч багадна гэж би бодож явдаг хүн. Фрийдландыг ид монголын хөрөнгөөр гараа угааж байх үед нь нутгийнх нь нөлөө бүхий хүн ирж манай хэвлэл мэдээллийн газруудад "чөтгөр" хочоор нь дуудаж байгаад ярилцлага өгч билээ.Тэгсэн чинь юун бурхан байх вэ.Яг хоч нэрэндээ таарсан "чөтгөр" л байсан юм билээ.
Африк, Латин Америкийн манайх шиг ядуу буурай улсуудын эрдэс баялагаар гараа угаагаад, ядууруулж тартагт нь тулгасан хүн, буянтны дүрээр Монголд ирж Оюутолгойг маань атгаж авсан юмсанж. Тэрээр их нарийн аргатай, буурай орнуудын авилгад дуртай удирдлагуудыг судалж байгаад нударган доогуур ихээхэн мөнгө атгуулаад хэргээ бүтээчихдэг хүн гэдгийг, нутаг нэгтэн нь хэлээд авсан л даа.Тэрээр манай улсын хэнд юу атгуулж Оюутолгойн лицензүүдийг гартаа оруулж авсан нь одоо хүртэл тодорхойгүй нууц байдаг. Үүнд л хамаг учир байгааюм.Уурхайн нөөцийг манайхан нарийн гаргаж чадаагүй байсан л даа.Гэхдээ алт, зэсийн асар их нөөцтэй орд гэдгийг эрдэмтэн судлаачдын хувьд дүн барагцаагаар мэдэж л байсан юм билээ. Манай өмнөө барих, туршлагатай эрдэмтэн анх гадныханд Оюутолгойгоо зааж өгөн "Энд л судалгаа хийж, олборлолт явуулмаар газар байгаа юм" гэснээр баялагтай улс орнуудын "үнэрийг авч" явдаг гадныхан наашаа хандсан гэдэг. Ингэж дэлхийн улс орнуудын эрдэмтэн мэргэд, улс төрчид, тэр дунд бас олз олбор хайсан доншуур наймаачид богц сав ганзагаласан "боохой шуламнууд" хүртэл бүгд Монгол руу хандсан даа. Энэ дунд "Хөөрхий муу Монгол минь ядарч яваа юм.Тусалж дэмжье" гэсэн бодолтой ганц ч болов хүн ирсэн үү? Үгүй. Өнөөдөр XXI зуун. Юун Монголд туслах битгий хэл, ашигт малтмал баялагийг нь хувааж авахаар, ашиг хонжоо харсан араагаа хүртэл зэвсэглэсэн бүлэглэлүүд эдийн засгийн нууц тулалдаанд хүч үзэж байна. Тэд хэнд нь ахиухан юм атгуулбал манай руу хандах бол гэж бодож байгаагаас биш тавь жаран хувийн ядуучуудад нь талхны булан үмхүүлчих юмсан гэх нэгээхэн ч гадныхан байхгүй дээ.Хатуу хэлж байна гэж битгий бодоорой.Гашуун үнэнэнэ.
"Чөтгөр" хочоороо дуудуулсан Фрийдланд Монголд тэр дүрээрээ, тэр нүүрээрээ оршин суух аргагүй болсон.Дор нь халаад өөр эзэн гарч ирсэн.Гэхдээ "чөттөр" ардаас нь одоо хүртэл удирдаж л байгаа.Монголын хөрөнгийг барьцаалж дэлхийн зах зээл дээр хөрөнгө босгоод явж байгаа. Гадны хөрөнгө оруулалт Монголд хэрэгтэй юү, хэрэгтэй.Өнөөгийн Монголын амин зуулга энэ.Алдаж онох зүйл байх уу, байж л таарна.Манайх шиг ардчилал, зах зээлийн нийгэмд хөл тавиад арав хорин жилийн нүүр үзэж байгаа орон байтугай дэлхийн томоохон улс гүрнүүд ч алдчихдаг л юм гэсэн. Хамгийн гол нь төрийн эрх ээлжилж барьсан нам төрийн удирдлагын цөөн хэдэн хүн нууц аргаар баяжиж, монголын хамаг хөрөнгийг гадаадын банкуудад чихчихээд ард түмэн гуйлгачин ядуу байгаад л хамаг учир байгаа юм.Монголд хоног тутам 5-10 хүн золгүй явдлаар нас барлаа гэж мэдээлэгддэг байсан бол одоо 18 хүрлээ гэнэ. Муу нэртэйгээр нь архинд буруу өгч байгаа.Чин үнэнээр бол хэд нь өлбөрч юм уу, энэ харгис хатуу нийгмээс залхаж амиа егүүтгэж байгаа бол.Дайн болоогүй Монголд, өдөр бүр буун дуу тасалдахгүй байгаа улс орноос илүү хүн нас барж байна гэдэг харамсмаар биз дээ.
З.Энхболд, Н.Алтанхуяг, С.Баярцогт нарын цөөн хэдэн хүний тансаглалд төсвийн мөнгө багадаад эзэн Чингисийнхээ нэрийг барин 5 тэрбум ам.долларыг бонд нэрээр өр тавьж байх юм.Хүнд юмаа өгчихөөд өөрсдөө өр тавьж суудаг айлынхныг "мэдрэл муутынхан" л гэдэг юм. Тэр жишээ Монголын төрд нүүрлэсэнд ард түмэн гомдохоос яахав.2008 оны сонгуулийн дүнгээр МАХН олонхи болж дангаараа Засгийн эрх барих байтал Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгууллаа.С.Баяр тэргүүтнүүд гуйж байгаад шүү.
Хамтарсан Засгийн газар байгуулж ард түмнээ жаргаах гэсэн гэж манжлаад яахав.Үүний цаана хоёрхон зорилго байсан.Нэг нь, 2008 оны сонгуу-лийн дараа болсон аймшигт аллагыг сөрөг хүчингүйгээр хав дарж өнгөрөөх. Нөгөө нь Оюутолгойн гэрээг улс ард түмэндээ хэрэгтэй биш, өөрсдөдөө ашигтайгаар нууцаар батлах явдал байсан.Нэгдүгээр зорилгоо биелүүлсээн.2008 онд Д.Сүхбаатарын талбайд болсон цуст аллагыг чимээгүйхэн дарж гол буруутан Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүйн сайд бөгөөд онц байдлыг хэрэгжүүлэх комиссыг удирдаж байсан Ц.Мөнх-Оргил нарыг сугалж авч үлдээд цагдаагийн хэдэн генерал, хурандаа нараар "туг тахиж" билээ. Хэрэг хуучирдаггүй.Шударга төр засаг хэзээ нэг цагт тогтож л таарна.Тэгэхэд энэ асуудал үнэн зөвөөр шийдэгдэх биз.Хамтарсан засгийн газрын хоёр дахь гол зорилго Оюутолгойн гэрээ.Энэ гэрээг монголчууддаа ашигтай биш, харийнханд ашигтай байхаар батлахын тулд хэдэн хүн яаж нүүрээ улайлган, нүдээ бүлтийлгэн зүтгэлээ дээ. Манай ард түмэн чинь нүдтэй, чихтэй шүү дээ.Эхнээс нь л энэ гэрээний цаана асар том авилга байна гэж шивнэлдсээр өнөөг хүрсэн. 2009 онд Монгол улсын засгийн газар "Айвенхоу Майнз", "Оюутолгой" ХХК, "Рио Тинто" компанийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсын засгийн газар Оюутолгой төслийн дөнгөж 34 хувийг эзэмших болсон.
Эзэн улсын өнөөх 51 хувь яалаа?Авилгад л явсан байх.Хамгийн сонирхолтой нь энэ гэрээний төслийг техник эдийн засгийн үндэслэл ч үгүй, УИХ-д оруулж ирж байгаа юм.Арай дэндсэн хэрэг шүү.Жижигхэн гүүр барихад ч техник эдийн засгийн үндэслэл нэхээд бариулдаггүй юм билээ. Тэхэд, дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн том орд үйлдвэрээ техник эдийн засгийн үндэслэлгүй оруулаад ирж байгаа юм."Харийн хүмүүсээс хувьдаа их мөнгө авчихсан, түүндээ шантаажлагдаад энэ хэдэн хүн мөн ч сандарч, яарч байна аа" гэх хүмүүс таарч л байсан. Хувьсгалт намын удирдлагууд их "дотор тамиртай" хандсан л даа.Сүүлд хэзээ нэг цагт том юм босч ирнэ гэдгийг мэдэж байсан учир "бөгсөө манасан".Албан тушаалд дуртай, өөрсдөө гүйгээд "өвөрт нь ороод ирж" байгаа хүмүүстээ яаж хандахыг мэднэ. Н.Алтан-хуягийг Засгийн газрын тэргүүн шадар сайд гэсэн том сэнтийд залчихаж байгаа юм.С.Барцогтыг сангийн сайд, Л.Гансүхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тохоон томилж билээ.Энэ хоёр ямарч гэрээнд, ямарч нөхцөлд нүдээ аниад үзэглэчихнэ гэдгийг сайн мэдэж байсан. Гурав дахь хүн нь, өөрийнх нь намын Д.Зоригт. Түүнийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар томилж байгаа.Хөөрхий дөө тэр залуу зэс, чулуу хоёроо ялгаж ч байсан юмуу, үгүй юмуу бүү мэд.Ийм хэдэн хүнийг сонгон авч Оюутолгойн гэрээнд гарын үсэг зуруулсан.
Ингэж газар нутгаа худалдсан хүмүүсийн гай түйтгэр захаасаа илэрч эхэллээ.Эхлээд УИХ энэ 34 хувьтай гэрээг чинь батлаагүй юм шүү.Тэгтэл Оюу-толгойн гадаад эзэд "Улсын Их Хурлын гишүүдтэй ганцаарчилж уулзана" гэсэн нууц зарыг манайхан хэвлэл мэдэллийн хэрэгслээр цацчихсан. Хэсэг чимээ тасарснаа гэрээг бараг хуучин хэвээр нь баталчихсан билээ."Ганцаарчлан уулзана" гэдэг чинь авилга өгье л гэсэн үг биз дээ.Хэн нь хэдий юу авсныг бид яаж мэдэх билээ.Аливаа нууцалсан зүйл сэжиг таамаг дагуулдаг болохоор нэг хэсэгтэй л "Оюу-толгойн авилга" гэж шуугицгаасан. "Улсын их хурлын гишүүдэд тэрбум тэрбумаар нь төгрөг өгч гэнэ", "Тэр тэр татгалзаж гэнэ", "Голлох зарим хүнд тэрбум доллар өгч гэнэ", "500 сая доллар авсан нэг нь барьцаад тэрбум доллар болгож гэнэ" гэхчлэн эх захгүй цуу яриа хөвөрсөн дөө. Энэ яриаг намжаах бодлого дээрээс хүчтэй явуулж, зарим хэвлэл мэдээллийн газар, ажилтныг дарамталсан сураг ч байдаг.Ямартай ч Оюуголгойн гэрээнээс ард түмэн бидний алган дээр юм тавигдаагүй, арьсан дотор ч юм наалдаагүй. Эх орны хувь хишиг сайхан нэрээр хэдэн төгрөг тараасныг траншейны Дорж, сэтгүүлч Жамьян, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, бүгд л авсан байх.Одоо болохоор энэ засгийн газрын эрхмүүд "Та нар муусайн идчихсэн.Халамж гэж юмыг хялайлгахгүй" гээд цалин тэтгэвэрийг яг барьчихаад, бүх зүйлийн үнэ тарифийг хөөрөгдөж байгаа. Заримдаа ч ингэж "байгалийн хишиг" хүртсэнд орвол, бахь байдгаараа өлбөрч үхэх нь яав даа гэж бодогдох л юм.Саяхнаас Оюутолгойн гэрээний хуудуу илэрч эхэллээ.Эхнээсээ л буруу замаар будаа тээсэн юм билээ. Манай засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан "Голдман сакс" компани нь "Ай-венхоу Майнз" компанид хувь эзэмшдэг, нэг ёсондоо, нөгөө талынхаа компаниас зөвлөгөө аваад гэрээ хийж байдаг, ийм харалган Засгийн газар байх уу даа.
Бодвол "Голдман сакс" компани нь Монголын нэг нөлөө бүхий хүний л "ивээн" тэтгэгч байгаа л даа.Ингэж бүх зүйлийг хувийн ашиг сонирхлоор шийдсэн байдаг юм байна.Оюутолгойн гадаад эзэд ч, нөгөө С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт гурваар гэрээ нэртэй юманд гарын үсэг зуруулж аваад, ёстой л эзэнгүй хонинд чоно орсон юм шиг загнасан байгаа юм. 2009 оны долдугаар сард Монголын эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан Оюутолгойн ордын нийт нөөц нь 45 сая тн зэс, 1800тн алтаар тогтоогдсон байдаг. Гэтэл төсөлд хөрөнгө оруулагчийн зүгээс 2010 онд хийсэн тооцоогоор,дээрхээс дөрөв дахин бага зэс, гурав дахин бага алт авахаар тооцоолсон байгаа. Тэгээд ч зогссонгүй Монголын Оюу-толгойн баялагийг үнэлүүлж, компанийхаа 51 хувьтай тэнцэх хувьцааг олон улсын хөрөнгийн биржээр зарж 4 тэрбум ам долларын ашиг орлого олсон ч, Монголын талд ямарч хамааралгүй хав дараад өнгөрөөж эд. Энд нэг ноцтой зүйл бол монголчуудыг гадуурхадаг явдал. Гэрээнд, адил тэгш цалин олгоно гээд заачихсан байдаг боловч монголчууд хамгийн бага цалин авдаг.Гадныхан асар өндөр цалин авдаг нь үнэн.Нэг зүйлд би эхнээс нь эргэлзэж ирсэн.Энэ бол ажлын байрны асуудал.Манайхан Оюутолгойд 10000 монгол хүн ажиллаж байгаа гэж сурталчилдаг.
Энэ чинь хаанаас, хэн гэгч гаргасан тоо юм, бүү мэд.Манай статистик, хөдөлмөрийн албаныхнаас Оюу-толгойд ажиллаж байгаа монгол хүнийг cap жилээр авсан цалингийн хүснэгттэй нь тулган судалж үзсэн үү?Зүгээр л "Рио Тинто"-ийнхны амаар туугаад байгаа юу?Миний нэг танил хүн тэнд ажиллаж байгаад ирсэн. "Юун арван мянган монгол ажилчин бэ?Сайндаа л найм есөн зуун монгол байгаа байх.Шаардлага гарвал өвөрмонголчуудыг монгол гээд харуулчихна.Нутгийн дуулгавартай "бүртгүүлэгчид" олон бий гэх юм билээ. Энэ бүхнээс үзэхэд манай Оюу-толгойн гадаад эзэд нэг л бүтэл муутай, зальжин, монгол хүнд байтугай бүхэл бүтэн улсын төр засагт дээрэлхүү ханддаг хүмүүс юмуу даа гэж бодогддог.Яагаа ч үгүй ингэж "сүүлээ сөхөж" байгаа юм, хэдэн жилийн дараа өмнийн их говь нутгийг минь "РиоТинто"-гийнх" гэж зарлах вий гэж айх юм даа. "РиоТинто"-той байгуулсан гэрээний гол эзэн, өнөөдөр Улсын их хурлын дэд дарга хэмээх өндөр суудалд заларч байгаа, Монголын толгой баян С.Баярцогтын талаар таагүй мэдээ сүүлийн үед дэлхий нийтэд цацагдлаа. Өөрөө бол бултаж булзааруулсан хариулт барьж л байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консерциум Швейцарийн банкинд С. Баярцогтын хадгалуулсан нэг сая долларыг (Зарим хэвлэдд 1,6 сая евро гэж бичсэн ч бий) мэдээлчихэж. Эрхэм гишүүн үүнийгээ "Бага юм, мартчихаж" гэсэн байдлаар ярьж байна билээ.Монголын хөрөнгийг уутлаад гадаадын банкуудад чихчихсэн энэ хэдэн хүний хувьд бол мэдээж бага мөнгө.Гэхдээ их юмны зах сэжүүр гарч ирлээ гэж хүмүүс шуугиж байна. Аргагүй шүү дээ.Монголын асар их баялаг, гадаадын зээл тусламж, бүр болиод Чингисийнхээ нэрийг барин оруулж ирж байгаа тэр их хөрөнгөний өчүүхэн хэвь, зарим хүний ярьснаар 10-20 хувиар гол зогоож байгаа ард түмний хувьд бол аргагүй л анхаарал татсан асуудал. Хүмүүс, Монголын хөрөнгийн ихэнх нь цөөн хэдэн хүний нэр дээр гадаадын банкуудад чихээтэй байдаг, мөн тэдний барьж байгуулсан орд харш, эдлэн газар, дэлхийн хамгийн сайхан газруудад бараг хот суурин болчихсон байдаг гэх юм билээ.
Түрүүч зарим хүмүүсийн гадаад хадгаламжийн асуудал сөхөгдөөд дороо л хав дарагдаж байсан.Одоо бол С.Баярцогтын асуудал хаашаа ч бултах замгүй босч ирлээ.Сүүлийн үед олон улсын хэмжээнд мөнгө угаасан, татвараас бултсан, төрийн дээд албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ нууж далдалсан хэрэг явдал их болсноос аль ч улс орон үүнд онцгой анхаарах болсон. Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрийн дээд албан тушаалтнууд гадны банкуудад байршуулсан мөнгөө эх орондоо оруулж ирэх хоёр сарын хугацаатай үүрэг өглөө.Энэ, нэг юм хэлээд л байгаа биз.Энэ мэт явдлуудыг манай эрхэм дээдэс, тухайлбал Улсын банкыг олон жил удирдсан О.Чулуунбатаас эхлээд мэдчихсэн "Банкны мөнгийг илрүүлж болохгүй. Улам чанд нууцлах хэрэгтэй" гэж бараг л орой болгон зурагтаар ярих боллоо.Мань хүн их мэдээлэл авсан, өөрөө ч гадаадад чамгүй юмтай байж магадгүй гэсэн яриа газар авч байна.Энэ гогцооноос барьж Цагдаа, Авлигатай тэмцэх газар шударгаар шалгаасай гэх олон хүн байна.С.Баярцогтыг гурван зүйлд холбогдуулан шалгаж болох гэнэ. Нэгдүгээрт: Хориодхон жилийн дотор С.Баярцогт хэрхэн яаж Монголын толгой баян, тэрбумтан болсон бэ? гэдгийг. 1990-ээд оны үед монголчууд нэг л гараанаас зах зээлд орсон.Сайндаа л гурван өрөө орон сууцтай байсан байх. Тэгтэл С.Баярцогт нарын цөөн хэдэн хүн түрүүлж хол тасраад явчихсан.Даан ялангуяа УИХ-д орж ирж байсан энэ жаалхүү л гэхэд хэдхэн жилийн дотор яахлаараа дэлхий даамгүй баян болдог билээ.Энэ бол гадаад хөрөнгийнх нь зөвхөн сэжүүр байж ч магадгүй. Олон улсын ямар банкуудад ийм хөрөнгө хадгалж, татвар, хөрөнгө орлогын мэдүүлгээс зугатаалгаж байгаа юм, сайн шалгах хэрэгтэй гэцгээж байна.Сүүлийн үед Ардчилсан намын удирдлагууд түрүүчийн засгийн газар хөрөнгө мөнгөний асар их зөрчил гаргасан идэж уусан бололтой ярьж байгаа. Тэгвэл хамтарсан засгийн газарт тэргүүн шадар сайд байсан Н.Алтанхуяг сангийн сайд байсан С.Баярцогт нар хаашаа ч бултах аргагүй баймаар. Хоёрдугаарт: Оюутолгойн гэрээ гэгчийг хам хум хийж, гадныханд ашигтай болгосны цаана ямар нэгэн "но" байж таарна. С.Баярцогтыг энэ гэрээтэй холбогдуулан шалгах ёстой гэнэ.Хүмүүсийн яриагаар бол Оюутолгойн хөрөнгө оруулагчдын хоёр удаагийн уулзалтын цаана асар том зүйл нуугдаж байгаа гэх. Монголын хувийг өсгөж гэрээнд өөрчлөлт оруулах гэхээр цаадуул нь "Тэгвэл хэн хэдий авилга авсныг чинь зарлана" гэж айлгадаг гэсэн жиг жуг яриа байна.Тэр үнэн бол хөрөнгө оруулагчдын уулзалт хэчнээн боллоо ч гэсэн нэмэр байгаа юмуудаа. Юутай ч С.Баярцогт энэ гэрээний хариуцлагыг үүрэх гол хүний нэг.Өнөөдөр ардчилсан намынхан өмгөөлж хамгаалаад үлдлээ ч Монголд шударга хууль үйлчлэх цаг ирэх юм байгаа биз дээ? Гуравдугаарт: Швейцарийн банкны нэг сая долларын хэрэг. 800 мянга нь миний гурван найзынх гэсэн байна билээ.Тэр найз нараа, ард түмэндээ ил тод хэлэх ёстой гэнэ.Хууль хяналтын байгууллага ч хамтад нь шалгах нь зүйн хэрэг байх. Улсын Их Хурлын дэд дарга хүн, ийм болчимгүй зүйл хийчихээд бултаж булзааруулаад байхад Цагдаа, Авлигатай тэмцэх газар, Хууль хяналтын байгууллага шалгаж л таарах байх.Олон түмэн анхааралтай ажиглаж байгаа. Ийм үзүүр ёзоорыг шалгадаггүй юм бол Монголд цагдаа, хуулийн байгууллага гэж нүсэр бүтэц байхын хэрэг байгаа ч юмуу, үгүй ч юмуу.Оюутолгой гэж.Ард түмнээ үгүйрүүлж, гадныхантай rap ганзага нийлсэн хэдэн хүнийг баяжуулсан эх дэлхийн хөөрхийлөлтэй сорви.
Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьяан |
| Идсэн эрүүнүүдэд шүд ургадаг л юм байна шүү дээ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (6) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-28 | 21:22:22 | 122.201.18.214 | |
Зочин Үнэхээр үнэн үгийг хэлж байгаад баяарл********аа.С.Баяр эх орноо худ********даад явсан нь ч үнэн.Баярцогтыг урхинд оруулж золиос болгож тоглож байгаа нь ойлгомжтой.Гэхдээ Баярцогт Монгол төрийг тэр чигт нь барьца********ж өөрийгөө хамга********уулж байхыг харахаар улс орныг минь луйварчид ********ь эрт зарчихсан нь тодорхой байна.
2013-04-27 | 19:23:51 | 122.201.18.155 | |
Зочин Стив Жобсын бүрэн цадиг номонд хорт Боб-Фридландын тухай хичнээн өөдгүй амьтан, ядуу ********рай орны ашигт м********тм********аар хөрөнгөждөг тухай бий
2013-04-27 | 12:54:40 | 182.160.22.89 | |
Зочин Унэн нийтлэл байна
2013-04-27 | 12:37:23 | 49.0.187.165 | |
Зочин Монголийн цагдаагийн байгуулгнийн дарга болон тусгай ажилтангуудан бугд монголийн бизнис хийдэг нэртэй луйбаруудийнхаа гар хөлөн болж байн
2013-04-27 | 12:04:54 | 221.122.38.178 | |
|
|
|
|
|

Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
“Samsung”-ын гурав эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцуулна 20:39 СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт
|
СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт »»
|
|
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна 15:26 Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.
|
Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. »»
|
|
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ 12:06 ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал
|
ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал »»
|
|
Ангарагийн жалга хэрхэн үүссэнийг тогтоов 12:00 Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл
|
Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 11:38 2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн
|
2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн »»
|
|
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ сард багтаж олгоно 09:54 НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ.
|
НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ. »»
|
|
Шуурхай штабын хуралдаан боллоо 09:03 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо.
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо. »»
|
|
Батлан хамгаалах салбарын нэгтгэл, анги нэгжүүдийг нэмэлт орлого олох боломжоор хангана 09:01 Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги
|
Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 08:39 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн »»
|
|
Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа 17:43 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 »»
|
|
Туул голын усны нян стандартаас 2.8 дахин их гарчээ 14:35 Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.
|
Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ. »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдсэн эмнэлэг түүхий нүүрсний хэрэглээг халж, 39.6 сая төгрөг хэмнэх боломж бүрдлээ 12:39 Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.
|
Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ. »»
|
|
“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо 12:28 “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/
|
“Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ »»
|
|
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй 10:36 Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.
|
Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо. »»
|
|
Монгол төрийн хямрал 09:24 Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.
|
Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм. »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 09:16 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Э.Батмагнай ахлагчтай “MCS ENERGY”, Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ, СКАЙТЕЛ” багууд Алтан цомд эхний ялалтаа авлаа 09:01 Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр
|
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Медаль хүртсэн тамирчдад хүндэстгэл үзүүллээ 08:49 “БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй
|
“БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй »»
|
|
Г.Занданшатар: Шатар зөвхөн спорт бус хүүхэд залуусын сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх үндэсний боловсролын чухал хэсэг гэж үздэг 08:32 Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь
|
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь »»
|
|
Цахилгаан шугам сүлжээний газраас дараах нөхцөлийг хангасан гэр хороололд орших айл өрх шөнийн тариф хөнгөлөлтөнд шилжинэ 08:14 Үүнд:
|
|
|
Хотын стандарт, хяналтын газрын орлогч дарга О.Оджаргалыг шүүхэд шилжүүллээ 08:08 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт,
|
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, »»
|
|
УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавыг цагдаа шалгаж байна 19:17 УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр
|
УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр »»
|
|
102 аппликейшнээр замын зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно 18:25 Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн
|
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн »»
|
|
Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ 16:51 Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн
|
Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн »»
|
|
2025-2026 оны өвөл эрс хүйтэрнэ! -40°C-т бэлдэцгээе 16:20 Цаг уурчдын мэдээлж буйгаар ирэх өвөл ердийнхөөс эрс хүйтэн, хахир болох төлөвтэй байна. Гол шалтгаан нь дэлхийн
|
Цаг уурчдын мэдээлж буйгаар ирэх өвөл ердийнхөөс эрс хүйтэн, хахир болох төлөвтэй байна. Гол шалтгаан нь дэлхийн »»
|
|
Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс сургалт зохион байгууллаа 16:14 Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс “Хиймэл оюуны платформ ашиглан шинжлэх
|
Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс “Хиймэл оюуны платформ ашиглан шинжлэх »»
|
|
Өнгөрөгч 10 хоногт 1981 оноос хойшхи хамгийн хүйтэн хоногууд тохиолоо 15:24 Аравдугаар сарын дунд 10 хоногийн /2025.10.11-20/ агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг бол энэ жил
|
Аравдугаар сарын дунд 10 хоногийн /2025.10.11-20/ агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг бол энэ жил »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Senzu дахин мэргэжлийн түвшинд тоглохгүй гэв үү? 10:08 Цахим спортын "CS2"-ийн ертөнцөд "Senzu"-ийн талаарх дуулиан шуугиан намжаагүй явна. "The MongolZ" гэнэтийн
|
Цахим спортын "CS2"-ийн ертөнцөд "Senzu"-ийн талаарх дуулиан шуугиан намжаагүй явна. "The MongolZ" гэнэтийн »»
|
|
Нийт нутгийн 46 хувьд цастай байна 08:53 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
|
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »»
|
|
"Төрийн албан хаагчийн ёс зүй" сэдэвт сургалт боллоо 15:28 Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн
|
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна 12:07 Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
|
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. »»
|
|
Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна 12:03 Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна. Мөн ойрын 7 хоног салхи шуургагүй нийт нутгаар цаг агаар тогтуун байна
|
Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна. Мөн ойрын 7 хоног салхи шуургагүй нийт нутгаар цаг агаар тогтуун байна »»
|
|
Казахстаны атомын цахилгаан станцын төслийн эргэн тойронд 12:00 Казахстаны Засгийн газар атомын цахилгаан станц (АЦС) барих төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Анх 2021 онд ээлжит
|
Казахстаны Засгийн газар атомын цахилгаан станц (АЦС) барих төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Анх 2021 онд ээлжит »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ 09:43 Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий.
|
Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий. »»
|
|
Эдийн засагч Д.Ангар: НДШ бол Монголын хамгийн том луйвар 09:40 10 хүн байж гэж бодъё. Нэг хүнээ дундаасаа сонгож менежер болгоод тэр нь үлдсэн 9 хүнийхээ бизнесийн орлогоос сар бүр
|
10 хүн байж гэж бодъё. Нэг хүнээ дундаасаа сонгож менежер болгоод тэр нь үлдсэн 9 хүнийхээ бизнесийн орлогоос сар бүр »»
|
|
Надад алдах юм байхгүй учраас Н.Энхбаяр таниас айх юм байхгүй 09:39 Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид
|
Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид »»
|
|
Дэлхийн цоохор ирвэсийн өдөр 09:36 Монгол орны нэн ховор амьтан, өндөр уулын экосистемийн индикатор болох цоохор ирвэс нь дэлхийн 12 оронд тархсан
|
Монгол орны нэн ховор амьтан, өндөр уулын экосистемийн индикатор болох цоохор ирвэс нь дэлхийн 12 оронд тархсан »»
|
|
НҮБ болон Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагаа 09:32 Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд НҮБ болон Онцгой байдлын
|
Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд НҮБ болон Онцгой байдлын »»
|
|
Орос, Беларусийн цаначдыг Олимпод оролцуулахгүйгээр шийдвэрлэжээ 17:10 Орос, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын цанын ба сноубордын
|
Орос, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын цанын ба сноубордын »»
|
|
Хятадаас авах АИ-92 шатахууныг 2 дахин нэмэгдүүлжээ 15:59 4680 ТОНН АИ-92 ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЖ БАЙГАА АЖ
|
4680 ТОНН АИ-92 ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЖ БАЙГАА АЖ »»
|
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
|
ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »»
|
|
Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
|
Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »»
|
|
Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. »»
|
|
Хонконгт ачааны нисэх онгоц осолджээ 10:21 Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх
|
Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх »»
|
|
Зеленский: Дайны төгсгөл ойртож байна 09:33 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн »»
|
|
Луврын музейгээс Францын хатдын титэм, энгэрийн зүүлт зэрэг найман үнэт эдлэл алдагджээ 16:45 Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт
|
Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт »»
|
|
Энхийн төлөөх IPO 10:53 XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт
|
XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт »»
|
|
Зеленский: Унгарт болох Трамп-Путин нарын уулзалтад оролцох хүсэлтэй байна 10:26 10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт
|
10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|