2013-04-22Казино ба Н.Энхбаяр

/Ерөнхий сайдаа огцруулсан болон бас бус үйл явдлын түүх/
Сэтгvvлч Г. Уянга
Эвслийн гурав дахь засгийн газрын тэргїїн Ж.Наранцацралт анх ажил авахдаа "Би хов хоосон Засгийн газар хїлээн авлаа. Манай ЗГ өмнөх ЗГ-уудаас юугаараа ялгагдах вэ гэвэл нийгмийн бузар булайг арилгаж, С.Зоригийн хэргийг илрїїлнэ гэжээ. Энэ амлалтынхаа төлөө явсан нь тїїний ЗГ-ын насыг богиносгожээ. Тэр хагас жил л ерөнхий сайд байсан юм. Казиногийн болон Зоригийн хэргийн талаар хїч тавьсаны дїнд нэлээд дөхїїлээд авчээ.

Б.Энхмандах казиногийн хэрэгт баригдчихаад нэлээд суусныхаа дараа 20 мянган долларыг Л.Байгалиас зээлж, махны наймаанд оруулсан гэж мэдїїлжээ. Ямар боловч сэжїїр гарч, тїїнийг нь цагдаагийнхан шалгатал 20 мянган доллар авснаас бусад нь худал байжээ. Махны наймаан хийдэг нь уг нь їнэн боловч Байгалиас авсан мөнгө нь өөр тийшээ явчихсан байжээ. Байцаасаар Энхмандахыг улайлгав. Єнөөх нь Байгалиас авсан мөнгөө Н.Энхбаяртай Унгарт хуваасан гэдгээ хїлээлээ. Цагдаагийнхан бїх баримтыг гартаа оруулж авчээ. Байгальд явуулсан Н.Энхбаярын гарын їсэгтэй мөнгө хїссэн бичиг, мэндчилгээ, мөнгө өгсөнд талархсан бичгийг ч олж авсан байна. Бичгїїдийг намын нэрээр явуулсан боловч гайхалтай нь 20 мянган доллар намынх нь дансанд биш дарга нарынх нь халаасанд орсон байжээ.
Сонинууд шуугиж Содхїї, Бямбадорж, Нямдоржтонгууд ч хардлагад өртөж байсныг сонинуудаас уншиж болно. Содхїї ийм юм дуулангуутаа тэвдэж, Л.Энэбишийн гэр рїї утасдаж, даргаа би хахууль аваагїй шїї, манайхнаас өөр хїмїїс л авсан байх гэж бухаж, манай даргын /Н.Энхбаярын/ нэр л их явж байна билээ гэж матжээ..

Энэ бїхэн Н.Энхбаярт тодорхой болмогц Ж.Наранцацралтыг 5-р сарын 15-наас өмнө л огцруулахгїй бол болохоо байчих гээд байлаа. Энхбаярын эрх ашиг бодтойгоор хөндөгдөж ирлээ. Наранцацралт амласандаа хїрч казинотой холбоотой тїїний хамаг булхай илчлэгдэхэд тун ойрхон боллоо.
Єнөөдөр казиногийн хэргийг олон хїн АХЭ-тэй холбон ойлгож, энэ хэргийг тэдний алдаа гэж ойлгодог. Гэмтэн болж золиослогдсон нь мөнөөх л АХЭ-ийнхэн. Харин өнөөдрийн Ерөнхий сайд Н.Энхбаяр, Их британид суугаа элчин сайдын зөвлөх Б.Энхмандах нарыгаа энэ хэрэгт ямархан холбоотойг мэдэх хїн цөөн байгаа бизээ.
Н.Энхбаярын оронд Ж.Наранцацралт
1999 оны 5-р сарын 15 гэхэд Н.Энхбаярыг УИХ-аас тїдгэлзїїлэн баривчлахаар цагдаагийнхан нууцаар төлөвлөсөн байлаа. Н.Энхбаяр їтэр тїргэн ямар нэгэн арга бодохгїй бол "аавынх" руу юу юугїй ачигдах гээд байлаа. Тэгээд Эрдэнэтийн тухай зохиомол захиа гарган ирж ЗГ-ийг огцруулахаар шийджээ. Уг захиа тийм ч айхтар ач холбогдолгїй, зохиомол захиа байсан юм. Мэдээж зохиолч Н.Энхбаярын зохиол. Ж.Наранцацралтыг огцруулах эсэхээс Н.Энхбаярын хувь заяа шалтгаалах болоод байв. Тэр өнөөх казиногийн хэдийн араас дээлээ нөмрөх тун ойрхон байлаа. Наранцацралтыг огцруулах їндсэн їїргээ гїйцэтгэсэн захиаг тэр бас Ерөнхийлөгчийг огцруулахад ашиглахаар тооцож нэг сумаар хоёр туулай буудах гэв.

Эрдэнэт їйлдвэрийн хувьчлалтай холбоотой зохиомол захиаг Ерөнхийлөгч өгсөн хэмээн Н.Баганбандийг гїтгээд өөрийгаа аврахыг Наранцацралтад санал болгуулж. Мэдээж тэр Ерөнхийлөгчийг гїтгэсэнгїй. Ингээд чуулганы хуралдаанд орцгоожээ. Шөнө орой болсон байлаа.
Санал хураахын өмнө Ерөнхийлөгч саналаа хэллээ. Ємнөхийн адил Ж.Наранцацралтыг огцруулах їндэслэлээ та нар эргэж нэг сайн хараач. Огцруулах їндэслэл чинь нэг л биш юм биш її гэж хэллээ. Їгийнхээ төгсгөлд энэ захиаг миний гуйлтаар бичсэн гэж їзэж байгаа юм байна. Би Монгол Улсын Их хурлын индрээс ард тїмэндээ хандаж їїнтэй ямар ч холбоогїй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэв. Ерөнхийлөгчийн їгний дараа танхимын уур амьсгал эргэчихлээ. Ерөөсөө Ж.Наранцацралтыг огцруулах зорилготой учрыг мэдсэн хїн тун цөөхөн байж.
Бїр хожим цөөнхийн нөлөө бїхий цөөн хїмїїс тухайлбал Д.Дэмбэрэл гишїїн "Ж.Наранцацаралтыг огцруулах ямар ч сонирхол манай намын бїлэгт байгаагїй, зїгээр нэг сайн айлгаад л орхиё гэж бодож байсан, хаа очиж Наранцацралт нь гайгїй ажиллаж байсан юм" гэж ярьсан байдаг. Н.Энхбаяр энэ їед юун засгийн газар, Ерөнхийлөгчтэй мантай, казиногийн хэргээс өөрийгөө аварч гарахаас өөр зїйл бодох сөхөөгїй хөлс нь чийхарч суулаа.
Эцэст нь танхимын сайд нарыг урвуулснаар Ж.Наранцацралтыг арай чуу огцруулжээ. Уг нь энэ їеэр зэрэгцїїлээд казиногийн хэргийн материалыг дэлгэчихэж болохоор байтал хуульзїйн сайд Л.Цог л, яах юм бэ? Таныг огцоруулсан ч їндсэн хуулийн цэцээр ороод л огцруулах їндэслэлийг хїчингїй болгочихно. Дараа нь наадуулын чинь учрыг олж амжина гэж ятгасаар дэлгїїлээгїй юм гэдэг.

Ж.Наранцацралт огцорлоо.
Сїх далайтал їхэр амар
Н.Энхбаяр чийхарсан хөлсөө арчиж, улс төрч хэвээрээ їлдсэн. Казиногийн хэргийн баримт хэвээрээ байгаа ч ямар ч байсан сїх далайтал їхэр амар боллоо. Ж.Наранцацралтыг огцорсны дараа тэр захианы ач холбогдол алдагдлаа. Тэр захиа хийдгээ хийгээд арилав. Одоо хїмїїс Ж.Наранцацралт юунаас болж огцорсныг огт санадаггїй билээ.
Н.Энхбаяр засгийн газрыг л унагах ажил хийснээс төрийг бэхжїїлэх, залуу намынхны алдааг зөв шїїмжилж, засч залруулах талаар бол хуруугаа ч хөдөлгөөгїй юм. Энэ бол төрд бузар хорлонтой хэрэг. Тэр намын дарга болохыг хїссэн, болсон, эвслийн засгийн газруудыг унагаахыг, эвслийн нэр хїндийг унагаахыг хїссэн, мөн тїїнийхээр болсон. Одоо Ерөнхий сайд болох ёстой. Ойрхон харагдаж байгаа эрх мэдэл гэдэг шунал хөдөлгөсөн адын эд. Їїнд шуналтах янз бїрийн шалтгаан Энхбаярт байлаа. Казиногийн хэргийн материалыг устгах энэ тэр гээд л. . .
Ерөнхий сайд болохын төлөө. . .

2000 оны УИХ-ын нэр дэвшигчдийг тодруулахад Н.Энхбаяр Л.Энэбиш хоёрын санаа их зөржээ. Ямар боловч засгийн газрыг огцруулагч 26 нь бэлэн байлаа Їлдсэн хагас зуун нэр дэвшигчийн төлөө Н.Энхбаяр ёстой л шунаг тїрэлт хийж өөрийн тойрон хїрээлэгчдийг дэвшїїлснээр хэн ч їл мэдэх, их хуралд кноп дарах їїрэгтэй хїмїїсийг шургуулжээ. Одоо тэрхїї кнопны хїмїїсийнхээ хїчээр засгийн газар парламентаа барьж байна. 1996-2000 онд парламент нь засгийн газраа тогтоодоггїй байсан бол өнөөдөр засгийн газар нь парламентаа хааш нь ч хөдөлгөхгїй барьж байна.
Цагдаагийн газрын дарга хурандаа Д.Мөрөн гэгч залуу БННамаас нэр дэвшихээр тугнийх нь өмнө зургаа авахуулж, нийтэд зарлачихаад байлаа. Н.Энхбаяр їїнийг сонсоод гэнэт айхтар сандарч Мөрөнг олж ир гэж Л.Энэбишийг явуулжээ. Энэбиш ч өөртэй нь гэмгїй байдаг Б.Жаргалсайхантай ярьж Д.Мөрөнтэй тохиролцож авчирсан гэдэг. Нам бус байсан Д.Мөрөнг яаран намдаа эслїїлж өөрийн болгон авч, намаасаа их хуралд нэр дэвшїїлэх бас бус тохиролцоо хийгээд Н.Энхбаярын санаа сая нэг амарчээ. Яагаад ингэж сандарсны учрыг ярихын хэрэг байна уу даа? Д.Мөрөн БННамаас нэр дэвшвэл улайрсан сурталчилгаагаар юу эсийг дэлгэж чадах билээ дээ. Тэр л хамаг юмны зангилаан дээр байсан. Дор хаяж Н.Энхбаярын казиногоос хахууль авсан гэдгийг нь баримтаар гаргаад ирэхэд л юун Энхбаяр сонгуульд ялах ах намын ялгуусан их ялалт зөвхөн мөрөөдөл болох байсан бизээ.

Їндсэн хуулийг өөртөө їйлчлїїлэв
Долдугаар сарын хорьдоор засгийн эрх шилжїїлж авах їйл ажиллагаа явагдлаа. МАХН-ын удирдах зөвлөлөөс Н.Энхбаяр өөрийнхөө нэрийг Ерөнхий сайдад дэвшїїлэв. Тїїнийг Ерөнхий сайд болгохоор Ерөнхийлөгчид өргөн мэдїїллээ. Энэ їед Їндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хууль бус гэж Їндсэн хуулийн цэц дїгнэлтээ гаргаж Ерөнхийлөгч хориг тавьсан байлаа. Ерөнхийлөгч їндсэн хуулийн нэмэлтээ нэг мөр болгож байж асуудлыг шийднэ гэсэн їндэслэлээр Н.Энхбаярын нэрийг хоёр удаа буцаалаа. Эцэст нь їндсэн хуулийн нэмэлтэд эрх баригчид тайлбар хийсний їндсэн дээр Ерөнхийлөгч зөвшилцөж Ерөнхий сайдыг батлууллаа.
Ямар ч байсан Энхбаяр дарга Ерөнхий сайд боллоо. Тэр Ерөнхий сайд болоод их ажил амжуулж байгаа. Эрх мэдлээрээ дамжуулан эдийн засгийн гол гол объектуудыг өөрийн болон ойр дотныхныхоо мэдэлд авсан. ХХБанкны хувьцааны хуваарилалтын тухай баримт материал ч бас л энд тэнд хїн хїний гар дамжин їнгэгдэж, хэрэгтэй цагтаа ил гарч тїїний нїїрийг бас дахин улалзуулахаар Ерөнхий сайдыг маань тохуурхан тэнїїчилж байгаа сурагтай.
Аа тийм, Н.Энхбаяр Ерөнхий сайд болсон, тэгээд нөгөө казино юу болсон бэ гэж її?
КАЗИНО БА Н.ЭНХБАЯР
Бургас хїртэл чихтэй. . .
Одоогоос гурван жилийн өмнө цас ханзарч сэтгэл дэнслэх хавар цагийн нэгэн сайхан өдөр Toyota prado хэмээх мөнгөлөг саарал жийп хөлөглөсөн гурван эр Их тэнгэрийг чиглэн явж байснаа гэнэт эргэн Туулын бургас руу орж явчихлаа. Хаана ч очсон, хэн ч харсан таних хїмїїс байсан учраас ийм нуугдмал газар сонгож л дээ. Нэг нь МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Энэбиш, харин нөгөө нь УМБГазрын дарга, С.Зоригийн хэргийг илрїїлэх ажлын хэсгийн ахлагч, хурандаа Д.Алтангэрэл. Тэдний уулздаг энэ їе казиногийн хэрэг хараахан шийдэгдээгїй байсан цаг. Л.Энэбиш Д.Алтангэрэлээс нэг л зїйлийг тодруулах хїсэлтэй байжээ.
-Манай дарга Энхбаяр казиногоос мөнгө авсан нь їнэн її, энэ нь батлагдсан юм уу? гэж асуулааа. Д.Алтангэрэл:
-Энхбаяр Энхмандах хоёр Байгалаас мөнгө авсан нь їнэн, батлагдсан. Энхбаяр Энхмандах хоёр авсан мөнгөө Унгарт очиж хувааж авсан гэдгээ ч Энхмандах хїлээж энэ нь нотлогдсон. Махны наймаанд зориулсан гэдэг нь ч худлаа байсан. Махны наймаанд өөр эх їїсвэрээс мөнгө оруулсан юм билээ. Энхбаяр даргын гарын їсэгтэй Байгалиас мөнгө хїссэн баримт материалаар ч нотлогдсон гэжээ. Хариуд нь Л.Энэбиш:
-Їгїй мөн том зориг шїї, тэр мөнгө манай намын дансанд ороогїй. Ер нь манай дарга юу ч хийж мэднэ. Жаахан хянаж дарж явахгїй бол болохгїй хїн байгаа юм. Та бид хоёр ч өмнө нь уулзаж байгаагїй байхаа. Намайг хотын дарга байхад та бид хоёр ажил төрлийн шугамаар ч гэсэн уулзалдаж байгаагїй санагдана. Эсвэл би санахгїй байна уу? гэснээр гол яриа өндөрлөв. Л.Энэбиш:
- Энэ яриа бид гурвын дундаас өөр хаашаа ч гарахгїй шїї. Шаардлага гарвал дахин уулзана. Та зоригтой тууштай ажиллах юм байгаа биз дээ. Ер нь Монголын төрийг энэ бохир заваан хїмїїсээс та бид л цэвэрлэх ёстой юм шїї гээд яриагаа өндөрлөж саарал Прадо жийп Энхтайваны гїїрийг даван хотын төв рїї буцлаа.
Яриа энэ гурвын дундаас хаашаа ч гарахгїй байхаар тохиролцсон. Гэвч энэ ертөнцөд нууц зїйл гэж ер нь байдаг билїї дээ. Бургас хїртэл чихтэй.
Н.Энхбаяр: Би тэр мөнгийг казиногийн мөнгө гэж мэдээгїй авсан. . .
Анх удаа нїїр тулж байгаа хоёр хойшид ч гурав дахь хїнээр дамжуулан уулзаж байхаар тохирчээ. Энэбиш дарга Алтангэрэл хурандаа хоёрын анхны уулзалт энэ байлаа. Хоёр дахь удаагаа сонгуулийн дараахан ажил хэргийн шугамаар хальт уулзжээ. Гурав дахиа уулзах гэж Л.Энэбиш дарга маш их хичээн туслахаараа хэд хэд дуудуулсан боловч уулзаж чадалгїй хамгийн сїїлд хурандааг дуудуулснаасаа хойш гурав хоногийн дараа ертөнцийн мөнх бусыг їзїїлжээ.
Мөн казиногийн хэргээр МАХН-ын дарга, УИХ дахь цөөнхийн бїлгийн ахлагч Намбарын Энхбаярыг байцааж байсан тухай баримт мөрдөн байцаалтын хавтаст хэрэгт їлджээ.
Хариулт:Энхмандахаас л болж байгаа юм. Намд хандив өгсөн хїмїїст мэндчилгээ талархал өгөх гэсэн юм. Бас хандив тусламж мөнгө төгрөг авна гэж янз бїрийн бичигт гарын їсэг зуруулаад байсан. Намд санхїїгийн тусламж їзїїлэх гэж байгаа бол яахав гээд гарын їсгээ зурчихсан юм. Би тэр мөнгийг казиногийн мөнгө гэж мэдээгїй авсан гэж Н.Энхбаяр мэдїїлгээ өгчээ.
Л.Байгаль хоёр ч удаагийн мэдїїлгээр хоёр нам хоюулаа л адилхан надаас мөнгө авсан шїї дээ гэсэн байдаг. Гэхдээ энэ мэдїїлгээ өөрийнхөө хїсэлтээр өгч байжээ. Тэр хэд хоног суухдаа нэлээд зїйл бодсон бололтой байв. Хоёр удаагийн мэдїїлгийн дараа мөрдөн байцаагч МАХН ямар учраас мөнгө авсныг асуухад тэрээр Б.Энхмандах Н.Энхбаяр нарын тухай ярьжээ.
-Б.Энхмандах Унгарт болох Социнтернийн хуралд манай намын дарга оролцох гэсэн чинь зардал мөнгөгїй байна. Чи хандив тусламж өгөөч гэсэн гэжээ. Тэгээд санхїїгийн дэмжлэг їзїїлнэ її гэсэн Н.Энхбаярын гарын їсэгтэй бичгийг Л.Байгальд өгсөн байна. Намынх нь дансанд ороогїй, Энхбаяр Энхмандах нарын халаасанд орсон энэ мөнгөний хариуд тэд казиногийн хуулийг батлахад цөөнхөөр дэмжїїлж чадна гэж амласан тухай Байгаль мэдїїлэгтээ хэлжээ.
Эвслийнхэн шийтгїїлсэн. Зохих ялаа эдэлсэн. Зарим нь хорвоогоос хальжээ. Харин адилхан хахууль авсан Н.Энхбаяр Б.Энхмандах нар яасан бэ? Б.Энхмандах Их Британид элчингийн зөвлөх, харин Н.Энхбаяр Ерөнхий сайд.
"Бїх муу муухай хэргийн ард Н.Энхбаяр"
Энхбаярыг казиногийн хэргээр баривчлах гэж байгааг мэдсэн нэг нөхөр Д.Алтангэрэл хурандаад:
-Н.Энхбаярыг 5.15-нд баривчлах гэж байгаа юм уу? Баривчлах їндэслэл нь баталгаа нотолгоотой юм биз дээ? Энхбаяр бол мөсөн уулын оргил өөд авирч яваа хїн шїї дээ, тийм юм хиймээргїй юм даа гэхэд Д.Алтангэрэл:
-Бїх муу муухай хэргийн ард Энхбаяр л байдаг юм байна. Хамгийн балиар амьтан гэж хариулаад энэ тухай яриаг цааш їргэлжлїїлэхийг хїссэнгїй.
Тэр лав дотроо шударга байя гэж бодсон учраас 5.15-нд МАХН-ын дарга, УИХ дахь МАХН-ын бїлгийн ахлагч Намбарын Энхбаярыг баривчлах шийдвэрээ өөрчлөөгїй байсан бизээ. Гэвч ийм явдал бололгїй, харин оронд нь Наранцацралтын засгийн газар огцорсон юм.
Наранцацралтын засгийн газар казиногийн хэргийг илчилснийхээ төлөө огцорч билээ. Захидалд ямар ч ач холбогдол өгөх хэрэггїй. Тэр бол зохиомол зїйл. Одоо оргїй алга болсон. Ємнөх нэвтрїїлгийн дараа МАХН-ын нэвтрїїлгийг бэлтгэхээр төрийн архив ухсан хїмїїс ч тэр захиаг олоогїй байна билээ. Энэ бїхэн одоо тїїх болон їлдэнэ, баримттайгаа їлдэнэ. Гэхдээ заавал тїїх болсных нь дараа мэдэх хэрэг байна уу, тэртэй тэргїй амьд гэрч нар байхад. Энэ бїхнийг хамгийн сайн мэдэх амьд гэрч, асуудлыг хяналтдаа байлгаж байсан, тухайн їеийн засгийн газрын тэргїїн ноён Ж.Наранцацралт энэ тухай ингэж ярилаа.
МУ-ын Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт: Ерөнхий сайд Н.Энхбаяр казиногийн хэрэгт холбоотой.
Таны тэргїїлсэн засгийн газрын огцорсон шалтгаан яг юу байсан бэ?
Засгийн газрын огцорсон шалтгааныг захидал гэж олон хїн ярьдаг. Олон шалтгаан байдаг. Нэг зїйлийг онцолж хэлмээр байна. С.Зоригийн хэргийг шалгах явцад казиногийн хэргийг шалгах шаардлага гарсан. Шалгах шаардлагатай хїмїїсийн дотор хэд хэдэн УИХ-ын гишїїний нэр орж ирсэн. Эдгээр хїмїїсийг шалгамаар байна гэж цагдаагийнхан хандсан, тэгээд шалгасан. Манай намын гурван нөхрийг эхний ээлжинд шалгасан. Дараагийн шалгах хїмїїсийн нэрс байсан. Їїнийг нуугаад байх шаардлага байхгїй. Тухайлбал шалгах хїмїїсийн нэрсэнд тэр їеийн МАХН-ын дарга, одоогийн Ерөнхий сайд Н.Энхбаярын нэр байсан. Їїнийг їргэлжлїїлж шалгах ёстой байсан.
Їнэндээ хэргийг замхруулаад хаясан. Зарим хїмїїс нь мэдїїлгээсээ буцсан, сїїлдээ хоорондоо сїлбэлдсэн ч байх. Ард тїмэн энэ хэргийн учрыг гїйцэд сайн ойлгоогїй. Сїїлд харахад би намын нөхдөө гїтгэсэн болж хувираад өнгөрсөн.
Та казинотой холбоотой асуудлыг илчлээд засгийн газраа авч їлдэх боломж байсан гэж боддог. Хэрэв ингэсэн бол засгийн газраа авч їлдэхдээ гол нь биш нийгэмд таагїй уур амьсгал төрїїлээд байсан Зоригийн хэргийг илрїїлэхэд алхам болж, їйл явдлыг хїмїїст арай ойлгомжтой болгох байсан биш її? Ингэж чадаагїйгээрээ та өөрийгөө шударга байсан гэж хэлж чадах уу?
Би шударга байсаан. Надад засгийн газраа авч їлдэх олон боломж байсан. Би тэр суудлын төлөө улайран зїтгэсэн бол зөвхөн Ерөнхийлөгчийг гїтгээд л албан тушаалдаа хэвээрээ їлдэж болох байсан.
Та сая казиногийн хэргийг ярилаа. Їнэхээр тийм юм байсан.Бид ард тїмнээ олон зїйлээр баярлуулж чадахгїй байсан. Тийм ураас ард тїмний анхаарлын төвд байсан Зоригийн хэргийг илчлэхэд манай засгийн газар хамаг хїч анхаарлаа тавьж байсан юм. Тийм учраас өнөөдөр миний гол харамсч явдаг зїйл бол казиногийн хэргийг ёроолд нь хїртэл дэлгэж Зоригийн хэргийг илрїїлж чадаагїй. Одоо энэ хэрэг замхраад улс төрийн тоглоом, муухай хэрэгсэл болж байгаад харамсч байна.
Хэрэв казиногийн хэргийн талаар тэр їед та нийтэд ил тод болгосон бол Зоригийн хэргийг илрїїлэхэд саад болох шалтгаан болж болох байсан уу?
Би хэлж мэдэхгїй. Зоригийн хэргийг шалгах явцад казиногийн хэрэг гарч ирлээ, їїнийг шалгах зайлшгїй шаардлага байна гэсэн. Би Ерөнхий сайдын хувьд шалгах нь зїйтэй гэж їзэж шалгах зөвшөөрлийг өгсөн. Ингэснээрээ би гал руу гараа дїрсэн.
МУ-ын Ерөнхийлөгч Н.Багабанди: Асуудлыг хуулийн хїрээнд шийд!
Асуудал зөвхөн засгийн газрын хїрээнд яригдаж байгаагїй юм. Тэр їеийн Улсын ерөнхий прокурор Ганбаярын мэдээллийг Ерөнхийлөгч сонсож казиногийн хэргийг шалгах ажил ямар тївшинд явааг лавлажээ. Ганбаяр:
-Ер нь ахицтай яваа. Энхмандах хэргээ хїлээж, авсан мөнгөө Энхбаяртай хувааж авсан гэдгээ мэдїїлсэн. Ер нь энэ асуудлыг яах ёстой юм бэ? гэхэд Ерөнхийлөгч:
-Асуудлыг нухацтай шалгаж хуулийн хїрээнд шийдвэрлэх нь зїйтэй гэсэн чиглэл өгчээ. Ганбаяр Ерөнхийлөгчөөс гарч
ирээд тамгын газрын дарга С.Баяртай уулзжээ. С.Баяр:
-Цагдаагийн байгууллага баривчлах хїсэлт гаргаж байгаа л бол зөвшөөрлийг нь өгөх нь зїйтэй гэжээ. Ганбаяр тэр орой өвгөний урилгаар гэрт нь очжээ. Євгөн Ганбаярыг гашуун ундаагаар харамгїй дайлж, дуртай Ганбаяр ч чамгїй хїртэж. Сайхан халаад ирэх їед нь П.Жасрай тїїнээс казиногийн хэргийн талаар сонирхож Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгааг асуухад Ганбаяр Н.Энхбаярын балрах гэж байгааг хэлжээ. П.Жасрай:
-Хїї минь, чи ингэж улс төрийн тоглоом болж болохгїй.

Ерөнхийлөгчийн їгэнд битгий ор, намаа бодох хэрэгтэй. Энхбаяраар бїї оролд. Энхмандахыг сугалж авахыг бод. Чиний асуудлыг бид шийднэ. Бидэнд ялалт л хэрэгтэй байна. Ардчилсан хїчнээс засгийн эрхийг авах амин чухал хэрэг байна гээд явуулжээ. Євгөн дараа нь Энхбаярт:
-Ерөнхийлөгч л өөрийг чинь бариулах гээд байгаа юм байна. Энхмандахыг шахаад суулгаад байгаа юм байна шїї дээ гэж хар муур гїйлгэжээ.
Ганбаяр Жасрайн їгэнд оржээ. Н.Энхбаярыг соёлын сайд байхад орлогч нь байснаа бодсон ч байх баривчлах зөвшөөрлийг лав өгөөгїй юм.
2000 оны сонгуулийн дараа бялуу хуваах їеэр их хурлын дарга Ерөнхий сайдтай Д.Алтангэрэлд ажил өгөх тухай санал тавихад, намын нэр хїндийг унагасан нөхөрт ажил өгөхгїй гэжээ. Мөн саяхан УИХ-ын нэгэн байнгын хорооны дарга Ерөнхий сайд дээр ороод яг энэ асуудлыг ярихад,
-Намайг эрх мэдэлтэй байгаа цагт Алтангэрэлд ажил өгөх тухай ярьж дахин битгий орж ирээрэй гэж хэлээд энэ талаарх яриаг эцэс болгосон байна.
Ерөнхий сайд ба тїїний гэргий
Н.Энхбаяр бїх эрх мэдлийг гартаа авмагцаа тїїнийгээ ганцхан эхнэртэйгээ л хуваалцсан байдаг юм. Хамгийн тїрїїнд эхнэрээ өөрийн элч болгон ТЕГазарт зөвлөхөөр илгээв.
ТЕГ-ыг удирддаг хөгшин хурандаа нарыг хуралдаж байхад зөвлөх О.Цолмон анх удаа явж оржээ. Цаадуул нь болзолт рефлексээрээ давхийн босоцгоож ёслов. Зөвлөх хїїхэн хөгшин хурандаа нарт їїрэгдэж эхлэв. Тэр лав л казиногийн болон бас бус хэргийн материалтай танилцана гэж шаардсаар авсан байна. Тэр материалуудтай долоо хоног тухтай гэгч нь танилцаад зөвлөхийн ажлаасаа "уйдсан" уу, эсвэл тагнуулын албанд ирсэн хэрэг зорилгоо бїтээсэн її, ямар ч байсан долоохон хоногийн дараа ажлаа солив.
Хөгшин хурандаа нар давхийн ёслочихоод хатагтай Цолмонг гарсны дараа, ингэхэд бид хэнд ёслочихов оо гэлцэж байжээ. Тэд О.Цолмонгийн шаардсан материалуудыг авч өгчихөөд ямар ямар материалыг авч танилцаад тэндээс ямар ямар хэсгїїд нь алга болсон тухай шинэ рапорт бичин дахин хавтаст хэрэг нээхээ бас мартсангїй.
Тэд їїндээ їндэслэн ЇАБЗ-ын даргад хаяглан матаас захидал илгээж ч амжжээ.
. . . Н.Энхбаяр. . .
. . .О.Чулуунбат. . .
. . .Эрїгийн элементїїд. . .
2001 оны намрын чуулганы нээлт дөхөж гишїїд айраг цагаанаасаа бууцгаалаа. Харин Л.Энэбиш л зунжингаа намрын чуулганы нээлтэн дээр хэлэх їгээ дотроо бодож эртнээс бэлтгэж байжээ.
Энэбиш дарга Ц.Шаравдорж, С.Төмөр-Очир, тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батбаатар, зөвлөх Б.Євгөнхїї нарыг орой цуглахыг даалгав. Цуглаад банк санхїї боловсон хїчний бодлогод эрїїгийн элементїїд нөлөөлж байна. Їїнийг таслан зогсоох шаардлагатай. Мөн засгийн газрыг шахан сайн ажиллуулна гэсэн томъёоллыг илтгэлд оруулахаар тохиролцжээ. Банк санхїї боловсон хїчний бодлогод эрїїгийн элементїїд нөлөөлж байна гэдэг нь їнэндээ Н.Энхбаяр О.Чулуунбат нарыг хэлж, засгийн газрыг шахаж сайн ажиллуулна гэдэг нь чадахгїй бол огцруулна гэсэн їг байлаа.
Энхбаяр боловсон хїчний бодлогодоо алдаж байнаа гэдэг їгийг М.Зэнээ ч бас хэлж хэрїїл шуугиан болж байсан нь хэвлэлээр гарч байсан билээ.

Тэд шөнө нилээд орой болтол сууцгааж хатуухан юм хувааж хїртэцгээгээд шөнийн нэг цаг өнгөрч байхад тарцгаажээ. Спикер шөнө харьсан тул ажилдаа өглөө аажуухан ирлээ. Єрөөндөө орж ирмэгц утас нь дуугарч. Авбал Ерөнхий сайд.
-Намрын чуулганы нээлтэнд хэлэх їгэндээ та яагаад тийм томъёолол оруулах болов оо? Наадуулаа хасвал яасан юм бэ? Та бид хоёр ямар намыг аваад ямар болгочихоод байгаа билээ дээ? гэж анхааруулах айлгахын хооронд нөгөө л аялгаараа ярьжээ. Л.Энэбиш: -Би их хурлын даргын хувьд чуулганы нээлтэн дээр юу хэлэхээ өөрөө мэдье гээд утсаа тавьчихжээ.
Їдээс хойш Ерөнхий сайд орой цугтаа биллиард тоглоё гэж их хурлын даргыг урьж оройжингоо тогложээ. Маргааш нь Энхбаяр мөн л өмнөх їгээ хэлж, хасахыг шахаж. Энэбиш ч мөн өмнөх їгээ давтаж. Энэ оройг мөн л биллиард тоглож пиводож өнгөрөөлөө. Гуравдахь өдрийн орой БНХАУ-ын ЭСЯамны хїлээн авалтад оролцоод харьж явсан Энэбишийг Энхбаяр,
-ОУВС Монголын асуудлыг авч хэлэлцэх гэж байгаа. Ямар шийд гарахыг нь хамтдаа намын байранд байж сонсвол яасан юм бэ гэж урьжээ. Спикер ч зөвшөөрөн байна. Гайгїй нааштай шийд їїрээр сонсоод их л баярлацгааж, сангийн сайд Ч.Улааны гаргасан ганц шил вискийг уугаад таван цагийн їед тарлаа. Спикер гэртээ хариад хоёр цаг болсны дараа цус харваж нас барлаа. Улс даяар гашуудал зарлав. УИХ-ын намрын чуулган жаахан хойшилж нээгдэв.
Чуулганыг нээж УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж їг хэлэв. Энэ їгнээс Л.Энэбишийн хэлэх гэж зїтгээд байсан томъёоллууд оргїй алга болсон байв.
Зөвхөн төрийг цэвэр байлгахын төлөө. . .
Їїнээс хойш жил орчмын дараа Зэнээ Хятадад элэгний эмчилгээ хийлгэх гэж очоод эмчилгээгїй болсноор нас барж УИХ дотор Н.Энхбаярын өөдөөс цор цорхийх цөстэй аавын хїї байхгїй болсон гэдэг юм.
Ийнхїї Н.Энхбаяр намын дотор хэмжээгїй эрх эдлэх болжээ. Тэр энэ эрх мэдлээ ашиглан томоохон хувьчлалуудын булхайд хутгалдсан юм. ХХБ, ХААН банкны хувьчлалын булхайнууд нь "Аалзны тор" цувралаар нийтэд ил болсон. Тїїний өрсөлдөгч, їзэн ядагчид партизан маягийн тэмцэлд шилжсэн нь энэ байлаа.
Тэр олон дайсантай болжээ. Єндөр эрх мэдэлд хїрсэн хїнд дайсан олон байдаг л биз. Гэвч тэр хїчээ арай зөв зїйлд эрїїлээр ашигласан бол дайсагнал иймдээ хїрэхгїй байсан ч байж магадгїй.
Ерөнхий сайд нь хахууль авсан гэмт хэрэг їйлдсэн, тїїнийг нь хэвлэлийн болон улс төрийн хїрээнийхэн бїгдээрээ мэддэг. Гэвч Ерөнхий сайд їргэлжлїїлэн албан тушаалаа хашсаар, дараагийн фактуудыг бусад нь цуглуулсаар. Энэ бїхэнд улстөрчид өөрсдийнхөөрөө дїгнэлтээ өгнө биз. Олон нийт та бїхэнд ч өөрсдийнхөөрөө дїгнэх эрх бас байгаа.
Ерөнхий Сайд Н.Энхбаярын тухай бїх булхай баримт фактуудыг тїїнд хууртсан, хулхидуулсан, итгэлээ алдсан хїмїїс гаргаж эхэлж байна. Гэвч тэд төрийг илїї цэвэр, илїї эрїїл байлгах їїднээс энэ бїхнийг олон нийтэд дэлгэхийг хїсч байгаа биз. Би ч бас тэгж хїсч байна.
\Монголын мэдээ сонинд гарсан энэхүү нийтлэлийг тухайн үед иргэн Ламжав гуай цахим сүлжээнд ирvvлж байж.\
www.bolod.mn