 |
|
 |
|
Далай мэт... Тэнгэр мэт... Аянга мэт... |
|
|
 |
|
 |
Далай мэт... Тэнгэр мэт... Аянга мэт...
2013-04-19Б.Номинчимэд
“Төв Азийг бүхэлд нь хамарч Хятадаас Ойрхи Дорнод хүртэл аугаа уудам орон зайд Монгол үндэстний мандан сэргэсэн ер бусын түүх нь сүүлийн эриний Илиада шиг гайхамшигт ер бусын аяны тухай өгүүлсэн аугаа баатарлаг түүхэн туульс юм.” Washington Post Book World

*** “Монголчууд бид далай мэт арвин баялаг, тэнгэр мэт сүр жавхлантай, аянга мэт эрх хүчирхэг түүхтэй ард түмэн.”
Бөмбөрцөг дэлхий дээр аж төрж ирсэн ард түмэн, улс орон бүр өөр өөрийн давтагдашгүй гайхамшигт түүхтэй, өв соёл, уламжлалтай. Тийм бол монголчууд бидний түүх, өв соёл, уламжлал нь бусад үндэстнийхээс юугаараа ялгаатай, онцлогтой байдаг вэ? Юу гээч гайхамшигтай зүйл бидний түүхийг ингэж их өндөрт өргөж, хөөргөн мандуулах шалтгаан болно билээ? Чухам юуны учир далайтай, тэнгэртэй, аянгатай зүйрлэнэм бэ? Үүний учрыг хэдхэн хуудсанд багтаан хураангуйлан дурдахыг оролдсу. Монголын Их Эзэнт гүрний үед нэг сая хүрэхтэй үгүйтэй монголчууд нийтдээ 33 сая орчим ам дөрвөлжин км талбай бүхий газар нутгийг байлдан дагуулж, нэмээд 3-4 сая орчим ам дөрвөлжин км талбай бүхий газар нутагт хяналтаа тогтоож чадсан байна. Монголын Их Эзэнт гүрэн нуран унасан ч түүний салаа салбарууд болох Их Юань улс, Хүлэгийн Ил хаант улс, Алтан ордны улс, Цагаадайн улс зэрэг тухайн цаг үедээ өөр хоорондоо л өрсөлдөж тэмцэлдэхээс бусдаар өөр ямар ч улс орнуудтай эгнэж зэрэгцүүлшгүй хүчирхэг улс гүрнүүд салбарлан оршиж байв. Европ-Азийг бараг бүхэлд нь хамарсан энэ өргөн уудам газар нутагт XIII зууны эхэнд нийтдээ 220 орчим сая хүн ам бүхий их бага 40 гаруй төр улс, 80 гаруй үндэстэн угсаатан, овог аймгууд оршиж байжээ. Харин тэр цагт монголчууд Хэрэйд, Мэргид, Найман зэрэг монголын өндөрлөгт байсан овог аймгуудыг дагуулан нэгтгэсэн ч нэг саяас илүү гарч байсангүй. Монгол морины туурайн мөр хүрсэн газар орныг өнөөгийн улс орнуудын хил хязгаарын түвшинд үзвэл, Төв Азид: Казахстан, Киргизстан, Татарстан, Тажикстан, Туркменистан, Узбекстан, Афганистан, Пакистан, Энэтхэг, Зүүн өмнөд Азид: Хятад, Япон, Тайван, Солонгос, Вьетнам, Бирм, Лаос, Малайз, Бага Ази-Ойрхи Дорнодод: Иран, Ирак, Иордан, Сири, Изриаль, Ливан, Турк, Гүрж, Азербайжан, Армян, Дорнод Европт: ОХУ, Укриан, Белорус, Молдав, Румын, Серб, Босни-Герцговен, Крота, Унгар, Словак, Чех, Польш, Австри зэрэг 3.6 тэрбум гаруй хүн ам бүхий 40 гаруй улс орнуудын нутаг дэвсгэр хамрагдана. Эндээс Монголчуудын байлдан дагууллын цар хэмжээг төсөөлөх боломжтой. Тэр цаг үеийг “Монголчуудын эрин үе” гэж нэрлэх ба монголчуудын дайн тулааныг “Монголчуудын дэлхийн дайн” хэмээн бичиж байна. XIII зуун бүхэлдээ Монголын Их Эзэнт гүрний зуун байгаад зогсоогүй нийтдээ гурван зуун жилийн туршид монголчууд дэлхийн улс төр, эдийн засгийн бодлогыг тодорхойлж байжээ. Энэ зуунуудад дэлхий даяар “Pax Mongolica” буюу Монголын Энх Төрийн бодлого бүхий л утгаараа төгс хэрэгжиж байв. Ямар ч цаг үед дан ганц цэвэр нэг үндэстнээс дэлхий нийт ийм нягт хамааралтай гурван зууны туршид оршин тогтнож байсангүй билээ. Монголчуудын эрин үед толгой дээрээ үнэт эрдэнэс дүүргэсэн сагс тавьчихаад Ойрхи Дорнодоос Хятад хүртэл аялахад ч айх аюулгүй амар амгалан байсан гэдэг. Монголчуудын эрин үед үндэстний нийтлэгүүд бүрэлдэн тогтож, олон улсын дипломат харилцааны эх суурь тавигдаж, худалдаа-арилжаа болон соёлын харилцааны өргөн боломж нээгдсэнээр өрнө-дорнын соёлын интегралчлал асар үр дүнтэй болж, өнөөгийн даяарчлалын цар хэмжээний үйл явц өрнөжээ. Орос, гүрж цэргүүд Бээжингийн хориотой хотыг хамгаалж, хятад инженерүүд Бухар, Самаркандад оньсон зэвсэг бүтээж, франц дархан Хархоринд мөнгөн мод урлаж, швед, герман уурхайчид Алтайн нуруунд алт олзворлож, сартуул номч солонгост ном судар айлдаж, армян эр орост татвар хурааж, уйгар даргач Ойрхи Дорнодод усан суваг бариулж, араб мэргэд Хятадад одон орон судалж суужээ. Ямар ч хөгжил дэвшлийн хөтөч нь мэдээлэл байдаг. Өнөөгийн даяаршил ч мөн л мэдээлэлд суурилж буй. Монголчуудын эрин үед урд өмнө хэзээ ч байгаагүйгээр барахгүй тэр цагаас хойш XIX зууныг гартал даруй зургаан зуун жилийн туршид ч давж чадаагүй тийм хурдаар мэдээллийг хүргэж, солилцдог үр ашигтай системийг евроазийг дамнуулан бий болгожээ. Нэг хэсэгтээ л дэлхийн улс төр, дипломат харилцаанд, дээдсийн ордонд монгол бичиг, монгол хэл яг өнөөгийн англи хэл шиг чухал нөлөөтэй байж... Монголчууд л чухам анх удаа өнөө ч хүрч чадаагүй байгаа үзэл бодол, шашны сүсэг бишрэл бүхнийг харилцан эрх тэгшээр хангаж болдог юм гэдгийг хүн төрөлтөнд нотлон харуулж чаджээ. Тэр цагийн Хархорин хотод үнэн алдартны, лалын, зомбын сүм хийдүүд зэрэгцэн оршиж, үе үе их хааны ордонд шашин шашны төлөөлөгч, лам хуврагуудын хооронд хэнийх нь шашин илүү баталгаа нотолгоотой вэ гэсэн ном хаялцаан болдог байжээ. Христ хийгээд лалууд бие биенийхээ барааг ч харахыг нүгэлд үздэг шашны үл тэвчих үзэлд хэт дөрлүүлчихсэн байсан цаг үед шүү дээ. Европ дахин католик сүм хийдийн ягшмал номлолд хүлэгдэн хөгжил дэвшлийнхээ боломжийг Пап ламынхаа жанчинд даруулчихаад хэдэн зуунаар харанхуйлан нойрмоглож байсныг монголчуудын хүчирхэг эрчтэй довтолгоон цочоон сэрээгээд зогсохгүй энэхүү монгол хэмээх хүчирхэг улс үндэстэн хэн бэ?, тэдний аж төрөн орших нууцлаг алс дорно гэгч хаана вэ? гэдгийг сонирхох, нээж илрүүлэх хүсэл тэмүүлэл нь эх дэлхийгээ бөөрөнхий болохыг танин мэдсэн газарзүйн аугаа их нээлтүүдэд хүргэжээ. Энэ нээлтүүд нь Европ дахины оюун сэтгэлгээнд үлэмжийн хувьсгал болж, улмаар аугаа их сэргэн мандлын эрин зуунуудыг эхлүүлсэн байна. Олон ч түүхч, судлаачид (Жак Уэтерфорд, М. Правдин, Ким Жон Рэ, Х.Лэмб, А.Дугин, Окада Хэдихиро, Ж. Куртин гм...) “Чингис хааны Монголчууд өнөөгийн шинэ дэлхий ертөнцийн үндэс суурийг тавьсан” гэсэн гаргалаа, дүгнэлт хийж буй нь гарцаагүй үнэнтэй нүүр тулсны үр дүн юм. Өөр ямар ч улс үндэстэн, өнөөдрийн Америк ч тэр ийм хүчирхэг нөлөөтэй байж чадаагүй. Энэ цагийн хүчирхэг их гүрэн Америкийн нөлөөлөл 100 гаруйхан жилийн түүхтэй ба өнөөдөр уруудан гундах талруугаа нэгэнт орчихжээ. Америк ардчилал, шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийн давамгайлал, америк соёлын нөлөө болон америкийн улс төр, эдийн засаг, цэрэг зэвсгийн түрэмгий дарамт хэдий их ч тухайн эрин цагтаа Монголчуудын дэлхий дахинаа нөлөөлсөнтэй харьцуулашгүй. Чингис хааны монголчууд шударга үнэний ёс, зөрчиж болшгүй зарчмуудыг аянга цахилгааны хүчээр дэлхий дахинаа тулган хүлээлгэсэн юм. Олон ч улс орнууд өөрийн эзэн удирдагчаа хэдэн зууны туршид зөвхөн шууд угсааны монгол хүнээр л өргөмжлөн дээдэлж ирсэн ба хэсэг бусаг бүс нутгуудад, ялангуяа Дундад Азид (Узбек, Туркмен, Казах зэрэг) бараг XX зууныг хүртэл энэ ёсыг огтоос зөрчиж зүрхлээгүй ирсэн байдаг. Мөн олон ч улс орны эзэн хаад монгол гүнжтэй хуримлан, тэдний үр удам эрч хүчний илэрхийлэл болсон монгол цусаар сэлбэгдэн, сайжирч байжээ. Тэдний хувьд монгол гүнжтэй хуримлах нь нэр төрийн хэрэг, дэлхийн язгууртны зэрэг дэвд дэвшин орж буй хэрэг болдог байж. Дундад Азийнхнаас гадна Орос, Польш, Литва, Манж, Солонгос, Бирм зэрэг олон орны эзэн хаадын судсаар ямар нэгэн хэмжээгээр монгол цус гүйж байсан... Тэнгэр мэт эрхэмсэг төгөлдөрийн шинж энэ билээ.
*** Монголчууд өрөөлийг ирлээд өөрөө элэгдэх билүү чулуу мэт ард түмэн. Дэлхий дахины түүхэнд болсон томоохон байлдан дагуулалт бүхэн мөхөөх, устгах, уусган нэгтгэх, хүч чадлыг нь ховх сорон колоничлох зорилготой, тийм л зарчимтай байсан, тийм л үр дүнг дагуулдаг байсан. Харин монголчуудын байлдан дагуулал нь бүхий л шинж чанараараа өөр байжээ. Монголчуудын хүрсэн газар бүр энх амгалан тогтож, цусан далай, нурман цөл болтол нь дайлаад өнгөрсний дараа ч тэнд хөгжил цэцэглэл урьдахаасаа илүү эрчтэй байсан нь алаггүй шударга үнэнийг дээдэлсэн “Монголын Энх төр”-ийн бодлогын үр дүн байлаа. Үүнийг харуулах тодорхой хоёр, гурван жишээ өгүүлсү. Монголчууд бид өөрсдөө Манжийн дарлалд 200 гаруй жил аж төрөхдөө бараг хэн болохоо мартах шахтлаа уруудан доройтсон бол харин бидний хоёр хөрш Орос, Хятад хоёр мөн төдий хэрийн хугацаанд монголчуудын дарлалд байхдаа харин ч өнөөгийн аугаа их хүч чадлынхаа эх ундаргыг олж авсан. Баруунаасаа Герман, Польш, Литовын рыцариудад хавчигдан, зүүнээсээ эрэлхэг цоглог нүүдэлч кумануудад чичүүлэн, Кама гол, Уралын чинадад шахагдаж, 50 дугаар өргөргөөс урагш хол гарч үзээгүй шахам явсан оросууд, бараг л хот бүхэн нь өөртөө засах эрхтэй тархай бутархай байсан орос үндэстэн чухам Алтан ордны улсын татварын бодлогын үрээр нэгдсэн нэг ванлиг болон нэгдэж, монголчуудын далбаан дор л баруун зүгийн рыцариудын эсрэг илдээ өргөх бяр чадал гарт нь суусан юм. Тэгээд ч зогсохгүй Алтан ордон уруудан доройтоход тэдний газар нутгийг өвлөж авснаар ирээдүйн их эзэнт гүрнийхээ гарааг эхэлсэн байдаг. Хятадын тухайд бүр ч ярилтгүй. Тэр цаг үед Умард хятадын Алтан улс, Өмнөд хятадын Сүн улс, Баруун өмнөдийн Дали улс гэсэн хятад угсааны гурван томоохон улсыг монголчууд нэгтгэн нэгэн жолоо цулбуурт оруулж, нэгдмэл улс болгожээ. Оросуудын нэгэн адил хятадууд түүхэндээ хэзээ ч ийм том нэгдмэл улстай байж үзсэнгүй. Үүний зэрэгцээ Их Юань буюу Монголын Хөх гүрний нийслэл болсноор нэг хэсэгтээ л Бээжин хот нь дэлхийн улс төр, урлаг соёл, худалдаа арилжааны төв болж байв. Тэр цагт усан замын худалдааны төв болгохоор Тяньжинаас Бээжин хүртэл 100 гаруй км усан суваг барьж босгосон байдаг. Ийнхүү дэлхийн төв болсноор Бээжин рүү, Хятад руу соёл, дэвшлийн охь бүхэн нэг хэсэгтээ л цутгажээ. Үүний үр өгөөж, ач холбогдлыг хэмжишгүй. Монголын Их Юань гүрний үед л хятадын ард түмний нуруу тэнийж, өөр хоорондын үймээн самуунгүй түвшин болж, хүн ам нь огцом өссөн байдаг. Монголын Хөх гүрэн буюу Их Юаний хаялага үр өгөөж хятадад асар их байлаа. Юань гүрний дараа босож ирсэн цэвэр хятадын Мин гүрэн нь өмнөх Юань гүрнийхээ газар нутаг, эрч хүч, баялаг бүхнийг нь өвлөн авсан. Хамгийн гол нь оросын ч, хятадын ч үндэстнийх нь нэгдмэл нийтлэг байдал монголчуудын эрин цагт бүрэлдэн бий болсон юм. Нэгдмэл улс үндэстнээс илүү эрхэм чухал зүйл гэж юу байх билээ. Гэтэл орос, хятадын аль нь ч бидэнд хэзээ ч талархаж байсангүй. Баярлаж талархах нь бүү хэл Оросууд монголчуудыг зэрлэг, бүдүүлэг, алуурчин тонуулчин хэмээн үгсийн муугаар дуудан гоочлох нь олонтаа. Хятадуудын хувьд Монголын энх төрийн дээвэр туурганы нэгэн хэсэгт толгой хоргодож явсныгаа гул барин монгол нь хятадын нэг хэсэг мөн, тиймээс монгол хятад хоёр нэг дээвэр туурган дотор байх ёстой хэмээх муйхар үзэл бодол хятадын хөрсөнд гүн бат шингэжээ. Энэтхэг ч мөн адил. Лал, хиндү, бурхны шашин хоорондын үргэлжийн зөрчил тэмцэлтэй, олон ханлигт хуваагдсан энэтхэгийн хойгийг Цагаадайн угсааны цөөхөн монгол эрс очин, бүхэл хойгоор нь нэгтгэн, нэгэн улс болгож өгчээ. 1526 онд Бабаар хааныг анх очиход Энэтхэгт 21 бие даасан их бага улс байжээ. Бабаарын монголчууд гялалзсан авьяаслаг, эрч хүчтэй, эрмэлзэл тэмүүлэл дүүрэн хүмүүс байж. Тэд энэтхэг орныг зөвхөн нэгтгээд зогсохгүй дундад зууны төгсгөлд очир эрдэнэ мэт гялалзсан баян тансаг улсыг бүтээн босгож, дэлхий дахиныг гайхуулж, Европынхны шуналыг түймэрдэж явжээ. Тэд улсаа Их Монгол (Great Mughal буюу Их Могул. Энэ нь монгол гэсэн үгийн түрэг бичлэгт хувирсан дуудлага юм) хэмээн нэрлэжээ. Гурван зууны туршид ноёрхсон Энэтхэг дэх Их Монголчуудын өв аугаа баялаг. Уран барилга, ордны хэл, яруу найраг, уран зураг, цэрэг зэвсгийн урлаг, хувцас өмсгөл, цэцэрлэг, газар тариалан, шинжлэх ухаан-технологи гээд бүхий л салбарт арвин их. Харин хаа ч гэж энэтхэгүүд орос, хятадын адил монголчуудыг учиргүй мууд үздэггүй, монголчууд бол язгуурлаг үндэстэн гэсэн итгэл тэдэнд бага ч болов байгаа нь анзаарагддаг.
*** Энэ бүхнээс харахад Монголын эрин үе ямаршуухан их далайц цараатай, үр дагавар ул мөртэй байсан нь төсөөлөгдөнө. Энд дурдсан түүх нь монгол туургатны түүхийн зөвхөн нэг хэсэг болох Монголын Эзэнт Их Гүрэн, түүний үр нөлөөлөл төдий. Бидний түүх зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. 2200 гаруй жилийн өмнө өвөг монголчууд Хүннү хэмээх төрт их улсыг үүтгэн байгуулж, Ляодунаас Балхаш нуур хүртлэх төв Азийн өргөн уудам газар нутгийг эрхшээн, их талын нүүдэлч олон овог аймгуудыг нэгэн тугын дор нэгтгэн зангидаж явжээ. Хүн төрөлхтний долоон гайхамшгийн нэг болсон хятадын Их Цагаан хэрэм нь Хүннү нарын хичнээн хүчирхэг байсны нуталгаа юм. Эртний улсууд, ялангуяа нүүдэлчдийн дотор Хүннү гүрэн шиг томоохон төрт улсыг байгуулсан нь үгүй. Хүннү гүрэн дундад эринээс өмнөх түүхэнд Азийн нүүдэлчдийн ганц чимэг нь, бахархал, охь манлай нь байлаа. Саяхан Архангайн “Гол мод I, II” булшнаас гарсан Хүннүгийн язгууртны цогц олдвор нь Хүннү нарыг Хятадын болоод Скифийн соёлоос эрс ялгаатай бие даасан өндөр хөгжил бүхий өв соёлтой байсныг улам бататгажээ. Хүннү ялгууртны нарийн нандин хийцтэй, инженерийн өвөрмөц шийдэлтэй сүйх тэрэг нь хятадын үе үеийн улсуудад хэрэглэж байснаас онхи ондоо. Хүрэл, төмөр боловсруулах технологи ч мөн өөр хийгээд нууцыг нь тайлахуйяа бэрх. Ромын зөвхөн ихэс дээдсийн хүрээнд хэрэглэгдэж байсан нэн ховор нандин уран нарийн шаазан аяга тэрхүү булшнаас гарсан нь цагтаа л дэлхийн гүрэн байсан Ромтой Хүннү гүрэн өндөр түвшний дипломат харилцаатай байсан байж болох юм гэсэн сонирхолтой таамаглалд ч хүргээд байна. Учир нь тийм аягыг худалдаа арилжаанд огт хэрэглэж байгаагүй аж. Ер нь Евро-Азиас олдсон Хүннүгийн 600 гаруй булшны 93 нь монголын нутгаас олдсон байдаг нь Хүннүчүүд энэ газар нутаг дээр өнө удаан оршин сууж байсныг илтгэнэ. Хүннүчүүд Хятадын 5 их төр, 16 улсын нүүрэн дээр өнө удаан оршин тогтножээ. Могой хэдий тасравч гүрвэлийн дайтай. Хүннү гүрэн хэдий бутарсан ч Европыг түйвээх чадалтайгаа үлдэж. Хожимхон Алтай нуруунаас ойлж гарсан хүннү нарын нэгэн хэсэг болох баруун Хүннүчүүд “Тэнгэрийн ташуур” болсон Аттила хааныхаа чадварлаг удирдлага дор Ромыг дайлан алба гувчуурт унагаж, готын овгууд, алан, скиф, галл, саксууд зэрэг олон овог аймгуудыг хөдөлгөөнд оруулж, Ард түмнүүдийн их нүүдэл хэмээх түүхэн их нүүдэл, суудлыг үүтгэжээ. Хүннү гүрнээс хойш ч мөн Сяньби, Жужан, Кидан зэрэг нүүдэлчдийн хэд хэдэн хүчирхэг төрт улсуудыг өвөг монголчууд ээлж дараалан босгож, бас унагаж ч иржээ. Өнөө цагийн монголчууд нь дэлхийд хосгүй нүүдэлчдийн төв голомтыг, өв соёлыг, хязгааргүй уудам газар нутгынхаа энгээр сэтгэдэг тэр сэтгэлгээний царааг нь өвлөн үлджээ. Энэ бүх ер бусын түүх, цадигуудын цаана түүх сударт бичээд бичээд барагдашгүй ямархан их үйл явдал өрнөж, ямархан их үймээн бужигнаан болж, ямархан их цус, хөлс урсаж, ухаан бодол, ур чадвар зарцуулсныг, ямархан аугаа баатар эрс төрж, ямархан гайхамшигтай адал сонин явдлууд ундарч байсныг бичиж дуусгахуйяа бэрх. Монголын түүхийг судалдаг гадаадын судлаачид үе үе “Энэ бүхэн чухам яаж, ямар эрх хүчээр болж өнгөрөв өө?” хэмээн гайхан алмайрах нь цөөнгүй. Тэдний хувьд хариулт олоход хол хэцүү, харин бидний хувьд хариулт нь их ойрхон байх учиртай. Учир нь тэр хариулт бидний сэтгэл зүрхэнд, ухаан бодолд бий.
*** Улс үндэстнүүдийн сэргэн мандал, хөгжил дэвшил нь зөвхөн эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс шалтгаалдаггүй. Ялангуяа дан ганц уул уурхайгаас бол бүр ч биш юм. Шингээж чадахгүй ходоодонд шар тос зохидоггүйн адил байгал эхийн баялгийг үр ашигтай, үлдээмжтэй ашиглах ухаан, чадвар үгүй бол өөрийгөө л хорлохоос цаашгүй. Үүнийг орчин үед “Баялгийн хараал” гэлцэнэ. Сэргэн мандал гэдэг нь оюун санааны сэргэн мандлыг л хэлдэг. Оюун санаа сэргээгүй цагт мянган эдийн засаг, мянган технологийн дэвшил, мянган Оюутолгой байгаад нэмэргүй юм. Европ дахиныг хамарсан сэргэн мандлын уг суурь нь оюун санааны сэргэн мандал байсан. XIII зуунд Хамаг Монгол бусдаас илүү технологитойдоо, эдийн засгийн илүү их нөөцтэйдээ, их олон алтны уурхайтайдаа сэргэн мандаж, Их Гүрэн болоогүй юм. Харин ч Хамаг Монгол нь Их талын өндөрлөгт байсан Хэрэйд, Татар, Мэргид, Найманаас хүн амаар ч, эдийн засгийн нөөц боломжоор ч, хөгжил дэвшлээрээ ч, ер юм юмаараа илт дутуу байсан. Харин ганцхан зүйлээр илүү байв, илүү илүүдээ хол тасархай давуу байсан юм. Чадваргүй гарт чичлүүр хутга бариулах осолтой. Юун өөрийгөө хамгаалах, өөрийгөө ч эсгэж, дүрж мэднэ. Харин чадварлаг гарт тэр чичлүүр хутга байваас ямар ч илднээс илүүгээр аймшигт хүчирхэг зэвсэг болж хувирна. Үүнтэй адил, ард түмний чадвар нь оюун санааны сэргэлт, ёс зүй, үзэл санааны давуу тал юм. Монголчууд чухам үүгээрээ л бусдаас илүү байсан. Энэ давуу тал гэдэг нь Дээд тэнгэрээс заяат төрсөн Их Чингис хааны монголчуудынхаа оюун санаа, сэтгэл зүрхэнд итгэл үнэмшил болгож, зарлан тунхагласан - үндэсний эв нэгдлийн үзэл санаа, - нийтлэг эрх ашгийн төлөө өөрийгөө ч, үр удмаа ч золиослох эрхэм дээд ёсзүй, - гарцаагүй үнэнийг онож чадах хөлбөрөлтгүй чин шударга зарчим, энэ гурав байв. Чингис хаан “Сэтгэлийг нь эрхшээвээс бие нь хаа холдох...” хэмээн сургажээ. Сэтгэлийг эрхшээдэг хүчин зүйл нь чухам дээрх гурав билээ. Энэ бол шашны мухар сүсгээр эрхшээх биш, айдас хүйдсээр дарамтлан дарангуйлах ч биш, ямар нэгэн онол, изм-ээр тархи толгойг нь угаах асуудал бүр ч биш, харин байгал орчинтойгоо, хүн орчинтойгоо нэг оршихуйн эд эс болохоо мэдрэн аж төрөх энгийн үзэл санаа. Энэ энгийн дотор худал хуурмаг, засдаг гоёл гэж үгүй. Яагаад гэвэл энэ байгаллаг амьдрал. Байгал хэлээ ч худал ааш гаргадаггүй билээ. Хүчирхэгийн үндэс нь энд бий. Хэн бүхний мэдэх, ярих мэт ийм энгийн боловч амьдрал дээр хэзээ ч хэрэгжимгүй алс хол байдаг энэ л зарчмуудыг Чингис хаан бодитой болгож, үндэс угсаа нэгтнүүдийнхээ амьдралынх нь өдөр тутмын хэвшил, баяр баясал, утга учир болгож чадсан юм. Тэгээд ч зогсоогүй энэ зарчим нь Монголын Эзэнт их гүрэн даяар хэрэгжиж, Монголын Энх төрийн (Pax Mongolica) бодлогын цөм болж байв. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний сэтгэлийг эрхшээж байв. Тийм учраас монголчууд тэнгэрт ивээгдэж, тийн дэлхийн энгээр дэлж, тийм эрхэмсэг оршиж байж. Чухам тийм учраас л бидний түүх далай мэт арвин баялаг, тэнгэр мэт сүр жавхлантай, аянга мэт эрх хүчирхэг байжээ.
Улиастай, Баатархайрханы бэл. 2013 оны 4 сарын 3.
|
| Далай мэт... Тэнгэр мэт... Аянга мэт... |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Сайхан бичжээ. Ийм агуу түүхээрээ Монгол хүн бүр бахархах эрхтэй. Өвөг дээдэсдээ, Их эзэн Чингис хаандаа мөргөе
2013-04-19 | 22:02:09 | 49.0.132.24 | |
Зочин Ямар гутранга санаа вэээ? Хүүхдэд л үл харуулмаар юм байна.
2013-04-19 | 10:04:20 | 182.160.41.68 | |
|
|
|
|
|

ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА 17:23 Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна.
|
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна. »»
|
|
Нийтийн тээврийн дараах гурван чиглэлд өөрчлөлт оруулжээ 16:49 Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.
|
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ. »»
|
|
Чуулган: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээ 15:58 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл »»
|
|
Ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцлоо 15:54 Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын
|
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 13:50 НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө.
|
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө. »»
|
|
ГЕГ: 2025 онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна 13:48 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх
|
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин болон багш нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 12:19 С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
|
С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ »»
|
|
Н.Учрал: Зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлаас чөлөөлье! 12:13 Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй
|
Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ 12:05 2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны
|
2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны »»
|
|
21 улсад суух Элчин сайд нарыг томиллоо 19:07 Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. »»
|
|
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 18:36 Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн
|
Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн »»
|
|
Чуулган: Монгол улсаас гадаад улсад суух элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай Монгол улсын ерөнхийлөгчийн саналыг дэмжив 18:33 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн »»
|
|
Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ 15:48 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг
|
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг »»
|
|
Өнөөдрөөс цас орж, цасан шуурга шуурахыг малчдад анхааруулж байна 14:23 Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө
|
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө »»
|
|
Ахмадууд шинэ зээл хүсэхэд банк “хуучнаа сунга” гэж байна 13:16 Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад
|
Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад »»
|
|
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв"-д нэгтгэлээ 13:02 Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг
|
Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг »»
|
|
Сэтгүүл зүйн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг боллоо 13:00 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага,
|
2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага, »»
|
|
Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна 13:00 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос »»
|
|
Эрчим хүчний дэд сайд Сугаржавын Далхаасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа 12:59 Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон
|
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон »»
|
|
Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халжээ 12:46 Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга
|
Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга »»
|
|
Мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд устаж болзошгүй 12:44 БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд
|
БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд »»
|
|
Сэрэмжлүүлэг: Салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг хэрэглэснээс болгоомжилно уу 18:00 Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон
|
Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон »»
|
|
ГЕГ: Их хэмжээний байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүллээ 17:48 Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу
|
Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу »»
|
|
Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна 17:30 Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар »»
|
|
Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ 17:22 Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож
|
Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож »»
|
|
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ 10:23 Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн
|
Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн »»
|
|
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 10:21 1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт
|
1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт »»
|
|
Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10:20 Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч
|
Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч »»
|
|
"Тэргүүн хурд-2026" уралдаан зохион байгуулах эрх авах аймгуудын уяачид, холбоодоос санал авч байна 10:13 Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан
|
Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан »»
|
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг хүлээн авч уулзлаа 10:10 Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Чингэлтэйн нэгдсэн эмнэлэгт ажиллав 10:04 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн »»
|
|
Өдөр бүр олон тооны энергийн ундаа ууснаас болж цус харважээ 09:54 Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн
|
Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн »»
|
|
Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 09:51 БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа
|
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна 16:44 Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо,
|
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, »»
|
|
Гаалийнханы авлигын асуудал дуусахгүй нь бололтой 16:42 Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас
|
Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас »»
|
|
Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо 16:42 “Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны
|
“Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны »»
|
|
Цагааннуур сум дахь эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагааг эхлүүллээ 16:40 Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах
|
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах »»
|
|
Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна 13:04 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг »»
|
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ 10:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх »»
|
|
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо 10:24 Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний
|
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний »»
|
|
Монголоос явахдаа заавал авч явах ёстой хоол-"Талын Монгол" брэнд 10:21 2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна.
|
2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна. »»
|
|
О.Уранбаяр: Цаг дуусах мөчид ганц л тэсэрье гэж бодсон 10:21 Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл
|
Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл »»
|
|
Э.Ганхүүг 48 цаг баривчлаад суллаж, хилээр гарахыг хориглов 10:18 “Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн
|
“Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн »»
|
|
Монгол Улс энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар захиалгаа баталгаажуулжээ 09:29 Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг.
|
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. »»
|
|
Х.Нямбаатар: Ирэх оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 онд хүлээлгэж өгнө 16:37 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа гэв 15:24 Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан.
|
Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан. »»
|
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|