Д.Ганцэцэг: Хоёр хүүгийнхээ яриаг сонсож, сэтгэлийг мэдэрч суух жаргал байдаг
Д.Ганцэцэг: Хоёр хүүгийнхээ яриаг сонсож, сэтгэлийг мэдэрч суух жаргал байдаг
2013-04-13 УДЭТ-ын жүжигчин СТА Д.Ганцэцэг. “Гэгээн муза”-д Моно драм буюу ганц хүний жүжгийн төрлөөр нэр дэвшин
алтан цомын эзэн болсон. Түүнтэй хөөрөлдсөнөө хүргэж байна.
- Танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авах мөчид хамгийн түрүүнд хэнд талархсан бэ? -Баярлалаа. Хоёр хүүдээ л маш их баярласан даа. "Гэгээн муза"-гийн ёслолын арга хэмжээнд том хүү маань намайг дагаж ирчихээд "Би ээжийгээ шагнал авахыг харна" гээд явдаггүй. Хэрэв намайг шагнал авахгүй бол тэгж их хүсэн хүлээж байгаа хүүгийн минь сэтгэл эмзэглэх учраас "Миний хүү гэртээ харь. Ээж нь шагнал авахгүй ч байж магадгүй шүү дээ" гэхэд "Үгүй. Би харихгүй. Та заавал шагнал авна. Би хармаар байна" гээд тайз руу ширтээд суучихсан. Тэгээд л миний нэрийг дуудахад хүү маань надаас илүү баярласан. -Ганц хүний жүжиг тийм ч амаргүй болов уу. Энэ нөp их ажлын цаана гарахаар юу бодогдож байна вэ? -Маш их хөдөлмөрлөсөн. Ганц хүний жүжиг тухайн жүжигчнээс ихээхэн ур чадвар шаардана, хэний ч оролцоогүйгээр олон дүрд хувирна. Жүжгийнхээ нэг үзэгдлийг гэхэд 7-10 хоног бэлддэг байсан. Дээр нь ганцхан энэ жүжиг ажиллаагүй. Улсын драмын эрдмийн театрынхаа бүх тоглолтод оролцож байсан. Хоёр хүүдээ анхаарал халамж хандуулалгүй хоёр cap гаруй болсондоо, их харамсаж явлаа. Гэвч хөдөлмөр зүтгэлийн минь үр дүн гарсан. Энэ хугацаанд ээжийгээ тэвчээртэй, итгэлтэй хүлээсэн, дэмжсэн хоёр хүүдээ дахин баярлалаа гэж хэлье. - Таны яриаг сонсоод урлаг, амьдрал хоёртоо зориулах цаг заваа тэнцүүлнэ гэдэг амаргүй юм гэсэн бодол төрлөө? -Гэрийнхэндээ цаг зав зориулж гаргах нь ховор. Гар утсаа хүртэл унтраагаад сэтгэл оюун бүх зүйлээ урлагийн тайзанд зориулах тохиолдол олон. Анх Н.Наранбаатарын найруулсан "Цэцэрлэгт учирсан хоёр" хэмээх хоёр хүний жүжигт С.Болд-Эрдэнэтэй хамтарч тоглосон. Манай улсад анх удаагийнх нь юм. Энэ жүжгээрээ "Гэгээн муза"-д нэр дэвшинэ гэдэгтээ итгэлтэй байсан ч... Нэр дэвшээгүй. Яагаад гэдгийг нь мэдэхгүй. Итгэлтэй байсан жүжиг маань ороогүй учраас "Ганц хүний жүжгийн төрлийг би заавал авах ёстой" гэж өөрийгөө зоригжуулж бэлдсэн. Б.Хишигзаяа маань сайхан зохиол өгсөн. Францын зохиолч Эрик Эммануэль Шмиттэд талархаж байна. Энэ зохиолын үзэл санаа миний ертөнцөд маш сайн нийцэж байсан. Хүн аливаа зохиолын өнгө аяс, цэг, таслалыг нь хүртэл мэдэрч чадсан тохиолдолд тэр уран бүтээл сайн гардаг гэж боддог. Зохиолоо анх уншихад л сайхан мэдрэмж төрсөн. Гол дүр болох Оскар хүүгийн дүрийг бүтээхэд ч түүнийхээ адил урамтай байлаа. -Таны уран бүтээлээс харахад өөртөө тавих шалгуур, сорилт их юм. Эхлээд дөрвөн хүний жүжгийн төрөлд авьяас сорьсон бол дараа нь хоёр хүний төрөлд, ганц хүний жүжгийн төрөлд гэх мэт? -Уран бүтээлч хүн, тэр дундаа жүжигчин бол үргэлж өөрийгөө хурцалж, хөгжүүлж байх ёстой. Бид шинэ дүр авах бүртээ цоо шинэ ертөнц бий болгодог. Тэр хэмжээгээр хорвоо ертөнцийн мөн чанарыг таньж, мэдэж байдаг. Нэг талаасаа жүжигчин гэдэг үнэ цэнэтэй бөгөөд их хувьтай мэргэжил. Уран бүтээлийн багш, найз, эгч маань болох МУГЖ Г.Уранчимэгийн шалгуур өндөр. Урнаа эгчийн шалгуурыг давна гэдэг хүнд шүү. Өөрөө асар их хөдөлмөрийнхөө үр дүнд агуу жүжигчин болсон хүн. Оскарын шалгаруулалтад залуу арван уран бүтээлч шалгаруулаад хоёр cap бэлдэж шалгахад А.Ганчимэг, бид хоёр тэнцсэн. Бид гар нийлж, сэтгэл зүрх нэг байсан болохоор ийм том цомын эзэн боллоо. -Сонгодог урлаг тэр дундаа анх удаа тавигдаж байгаа моно драмын төрлийг үзэгчид хэрхэн хүлээж авч байна вэ? -Бид анх "Гамлет"-ыг тайзнаа тавихдаа болгоомжилж байсан. Сонгодог зохиол энгийнхээс үг хэллэгээсээ эхлээд өөр болохоор үзэгчид уйдах вий гээд л. Манайхан ашиг орлогоос илүүтэй үзэгчдийнхээ сэтгэл ханамжийг боддог. "Гамлет" жүжгийг тоглоход үзэгчид таатай хүлээж авсан. Үүнээс харахад үзэгчдийн маань оюуны төвшин өндөр болсон нь ажиглагдаж байгаа юм. Аливаа театр улс орныхоо хөгжлөөс нэгээс хоёр алхам түрүүлж явах ёстой. Манай улсад ирсэн гадаадын хүмүүс Монголын ард түмэн ямар хөгжилтэй вэ гэдгийг харахын тулд театрт тоглогдож байгаа уран бүтээлүүдийг хардаг. Тиймээс хүн төрөлхтөний хөгжлийн толь болсон театрын урлагтаа төр засгийн зүгээс анхаарал хандуулах шаардлагатай юм шиг санагддаг. Монгол хүн хүүхэд байхаасаа дуу, урлаг спортоор хүмүүждэг. Монголын шинэ залуу, шилдэг боловсон хүчинг бэлтгэхэд урлагийнхны гүйцэтгэх үүрэг асар их. - Уучлаарай. Танаас нэг зүйлийг асуух гэсэн юм. "Намайг урлагийн тайзан дээр байхад хамгийн хайртай хүмүүс минь бурхан болсон " гэж нэг ярилцлагадаа дурьдсан байсан? -Би өөртөө зориулж тэмдэглэлийн дэвтэрт үг бичдэг. Тэр үгсээ уншаад сууж байтал "Эмэгтэй хүн энэ хорвоод төрөхдөө өөрийнхөө төлөө бус бусдын төлөө амьдрах гэж төрдөг. Тиймээс бурхан эмэгтэй хүнд бусдаас илүү сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр, уучлалыг өгдөг юм" гэсэн үг таарсан. Энэ үг л миний амьдралын замналын үнэн түүх байх. Урлаг хатуу. Маш олон шалгалт авдаг. Би боддог юм. Урлаг өөртөө хамгийн хэрэгтэй гэсэн хүнээсээ хатуу чанга сорилтуудыг авдаг юм болов уу гэж. Би бүх хатуу сорилтыг сөрж гарсныхаа дараа "Одоо жинхэнэ урлагийн хүн байж чадах уу, үгүй юу" гэж асуудаг. Театрт орсноосоо 13 жилийн дараа моно жүжигт өөрийгөө сорьж үзлээ. Хэрэв энэ уран бүтээлээ олигтой хийж чадаагүй бол урлагийнхаа тайзыг орхиход ч бэлэн байсан. Гэсэн ч уран бүтээлийнхээ үр шимийг хүртлээ. Тэгэхдээ бүр олон улсын шүүгчдийн өндөр үнэлгээтэй хамт шагналаа авлаа. "Гэгээн муза"-гийн ёслолын арга хэмжээ эхлэхэд ОХУ-ын шүүгч надтай тааралдаад "Оскар мөн үү?" гэж асуусан. Мөн байна гэхэд "Чи өөр өөр дүрд чадварлаг хувирах юм. Би чамд баярлаж байна. Надад бичлэгээ өгч явуулаарай. Орос орондоо заавал урина" гэсэн. Мөн ёслолын ажиллагааны өмнөх өдөр буюу гуравдугаар сарын 26-нд моно драмын шүүгчдийн хэлэлцүүлэг дээр Анжаллена Ростер гэдэг шүүгч "Бурханд илгээсэн захидал" жүжиг жинхэнэ жүжигчний уран чадварыг харуулсан уран бүтээл байлаа. Нүүр, биеийн хөдөлгөөн, дотоод сэтгэл гээд бүх зүйлийг нэгтгэж чадсан гайхамшигтай бүтээл боллоо" гэж хэлэхэд надад "Гэгээн Муза"-гаас цом авахгүй байсан ч харамсах зүйлгүй мэт санагдсан.
-Таны бүтээсэн дур, хувь хүний үндсэн зан чанартай хэр зөрдөг вэ? -Хүнд бүх төрлийн зан чанар байдаг. Гол нь хэдэн хувь нь давамгайлж байна вэ гэдэг л өөр болохоос. Ганцаараа байж юм бодох дуртай. Миний хувьд ганцаардах нь уйтгарлаж, гуниглахын шалтгаан биш. "Хэрэв ганцаардвал өөртэйгээ ярилцах завшаан олдлоо гэж баярла" гэдэг шүү дээ. Хүн тэр бүр өөртэйгөө ярилцдаггүй. Ихэвчлэн хүний хэлснээр л явдаг. Жүжигчнийг хүн судлалын ажилтан гэдэг. Тэгэхээр өөрийгөө сайтар таньж мэдэх нь зүйтэй юм болов уу. Оскар гэх 10 настай хүүгийн дэргэд би бүү хэл өөр хүн ч хэн ч биш байсан. Энэ дүр надад эрч хүч өгсөн. Гол дүрийн хүүд туссан цусны цагаан бөөм өвчнийг судлахын тулд олон эмчтэй уулзсан. Цагаан бөөмөөр өвдсөн хүн нүдээ ч хөдөлгөж чаддаггүй гэдэг. Гэтэл Оскар хүү өвчнийг сөрсөн. Тэмдэглэлийн дэвтрээ хараад сууж байхад 2013 оны нэгдүгээр сарын 12-нд "Цаг хугацаа гэдэг гэрлийн хурдаар урсан өнгөрөх юм. Цаг хугацааг яагаад ч зогсоож чадахгүй. Өнгөрсөн бүх алдаагаа засаж залруулж, ирээдүйгээ сайхан болгохын төлөө хичээх ёстой. Бид цаг хугацаатай мөнх амьдрахгүй ч мөнхийн сайхан бүтээл хийж хэсэг хугацаанд хамт амьдарч болно. Тэгэхээр цаг хугацаа гэдэг бидний мөнхийн өрсөлдөгч эсвэл мөнхийн үнэнч найз юм" гэж бичснээ уншаад энэ санаагаа жүжигтээ оруулсан. Өнөөдөр өрөөл бусадтай өрсөлдөх гэвэл тухайн хүн цагаа алддаг. Гагцхүү хэнийг ч анзааралгүй ажлаа сайн хийж байвал илүү их амжилтад хүрнэ. Үүнийг л хүмүүс ойлгоосой. -Та чөлөөт цагаа ихэвчлэн юунд зарцуулдаг вэ? -Би арван настай хүүхдийн дүрийг бүтээхийн тулд маш их судалгаа хийсэн. Нэгдүгээрт, хөнгөн хурдан хөдөлгөөнтэй байх ёстой. Би том хүүгийнхээ хөдөлгөөнийг хардаг байхгүй юу. Уурлахаараа, уйлахаараа яаж байна гээд л. Өмнө нь "Онц сурлагатнууд орохыг хориглоно" жүжигт долоон настай хүүхдийн дүр бүтээсэн. Тэр үед хүү маань нэгдүгээр ангид байсан. Бас л хөдөлгөөнийг нь ажиглана. Энэ удаа фитнесс, бассейн, бүжгийн дасгалаар хоёр сарын хугацаанд тасралтгүй хичээллэсэн. Тиймээс цаг зав ерөөсөө гараагүй. Зав гарлаа гэхэд хоёр хүүхэдтэйгээ ярилцаж суух дуртай, Хүүхдийн сэтгэхүй их сонин. Хоёр хүүхдийнхээ сэтгэл зүрхийг мэдэрч суух миний хамгийн жаргалтай мөч байдаг. Мөн ном унших дуртай. Ойрд ном унших зав гарсангүй. Яг одоо бол хоёр өдрийн турш сайхан нам унтах юмсан л гэж бодогдож байна. -Цом авсан нь таныг амьдралдаа нэг шатаар өгсөхтэй төсөөлж болох байх. Дараагийн шат нь юу хүлээж байна вэ? -Олон сайхан мөрөөдөл бий. Ойрд дэлгэцийн урлагт тоглосонгүй. МУГЖ Г.Уранчимэг, залуу жүжигчин А.Ганчимэг нартай хамтарч нэг уран бүтээл дээр ажиллаж байна. Одоо зохиол нь ерөнхийдөө цэгцэрсэн. Энд нэг зүйлийг хэлэхэд "Гэгээн Муза" авснаар 2010 онд авсан төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоо бататгасан гэж боддог. -Дэлгэцийн уран бүтээл гэснээс та телевизийн реалити шоуны шүүгч хийж харагдсан. Үзэгчиддээ үргэлж шүүлгэж байдаг бол өөрөө шүүгч хийх ямар санагдав? -Их засаг их сургуулийн шилдэг оюутан шалгаруулах шоуг шүүсэн л дээ. Энэ хугацаанд тус сургуулийн залуусаас маш их эрч хүч олж авсан. Буцаад оюутан болоод энэ оюутантай өрсөлдөх юмсан гэж бодмоор дэндүү авьяастай оюутан олон. Шүүгч хийх амархан санагдаагүй. -Ээж нь жүжигчин болохоор хөвгүүд нь жүжиг үззх дуртай байх? -Миний том хүү театрт жүжиг үзэх дуртай. Тэр дундаас "Тэнгэрийн хүү Модун Шаньюу". Нэг удаа хүү маань жүжиг үзээд харих замдаа"Ээж ээ, бид ямар арчаагүй юм бэ" гэсэн. "Яасан бэ" гэхээр "Их хаан Модун Шаньюу дэлхийн талыг эзэлж, арвин их газар нутагтай үлдээсэн байтал одоо ийм бага нутаг Дэвсгэртэй үлджээ" гэж хэвлүүхэн ярьсан. -Таны туйлын хүсэл, зорилго юу вэ? -Хоёр хүүгээ эх орондоо хэрэгтэй хүн болгох. Тэгээд хүүхдүүдийнхээ хийсэн бүтээснийг хараад сууж байх үед л миний хамгийн том бахархал байна. Тэр цагт л туйлын хүсэл зорилго минь биелэх байх. Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье. Энэ дашрамд би төмөр замчиддаа чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлмээр байна. Уран бүтээлчид бидний аян замд гарах гол унаа бол ямагт галт тэрэг байдаг. Тав тухтай, аюулгүй өртөг зардал хямд унаагаар зорчиж байгаа маань төмөр замчдын л буян. Тиймээс театрын нийт уран бүтээлчдийн өмнөөс Монголын бүх ган замчдын ажил үйлст амжилт хүсэх нь зүйтэй болов уу. Б.Дэлгэрхишиг Эх сурвалж: “Ганзам” сонин
Д.Ганцэцэг: Хоёр хүүгийнхээ яриаг сонсож, сэтгэлийг мэдэрч суух жаргал байдаг
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Х.Наранхүү: “Энержи ресурс” ХХК-д олгосон лиценз компанийн хувь нийлүүлэгчдийн өмч гэдэгтэй Засгийн газар маргахгүй 10:50 Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос
Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос
»»
Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ 09:57 Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
»»
Сүүлийн 100 жил дэх барууныхан ба Орос орон 09:36 Сүүлийн 100 жил дэх хамгийн олон дайн Барууныхны ойр хооронд, мөн Барууныхан ба Оросын хооронд болжээ.
Сүүлийн 100 жил дэх хамгийн олон дайн Барууныхны ойр хооронд, мөн Барууныхан ба Оросын хооронд болжээ.
»»
Д.Анунгоо, Б.Өлзийтнаран нар холимог тулааны Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ 21:12 Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга
Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга
»»
"Сургууль доторх агаарын чанар маш муу, хорт хавдар үүсгэгчийн хэмжээ тав дахин өндөр байна" 19:12 Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн
Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн
»»
Иргэдэд эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд нь зуучилсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ 19:10 Прокурорын байгууллага 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ.
Прокурорын байгууллага 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ.
»»
Дэлхийн хамгийн том мөсөн уул задарчээ 18:39 ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 4 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул томоохон хэсгүүдэд хуваагдан задарч байна
ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 4 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул томоохон хэсгүүдэд хуваагдан задарч байна
»»
БНСУ-ын Үндэсний Ансамблейн гишүүн Чо Жон Сик өнөөдөр Глобал Удирдагч Их Сургуулийн Хүндэт доктор боллоо 18:33 Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бөгөөд нийт зургаан удаагийн
Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бөгөөд нийт зургаан удаагийн
»»
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
»»
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ 15:49 Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын
»»
8000 жилийн соёл иргэншлийг хамарсан түүхэн яриа 15:35 Хятадын археологи судлал: Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд
Өвөр Монголд үндэсний зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах 149 нэгж байдаг. Улсаас тусгайлан хамгаалж буй эдгээр соёлын өв нь Хятадын үндэстний түүхийн гүн ой санамж, Хятадын соёл иргэншлийн удамшлын баялаг кодыг агуулдаг юм. Өвөр Монголын Өдрийн сонины мултимедиа хэрэгслээр мэдээлж буй "Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд" хэмээх төслийн хүрээнд үндэсний өвийн 60 газрыг сонгон , үндэстний соёлын чухал чухал өвийг хамгаалах гүн гүнзгий утга учир жич түүний түүхийг судалж буй юм. Энэ нь Хятадын умард нутгийн соёлын генийн тайлал мөртөө тайлбар болох юм.
Хятадын археологи судлал: Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд
Өвөр Монголд үндэсний зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах 149 нэгж байдаг. Улсаас тусгайлан хамгаалж буй эдгээр соёлын өв нь Хятадын үндэстний түүхийн гүн ой санамж, Хятадын соёл иргэншлийн удамшлын баялаг кодыг агуулдаг юм. Өвөр Монголын Өдрийн сонины мултимедиа хэрэгслээр мэдээлж буй "Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд" хэмээх төслийн хүрээнд үндэсний өвийн 60 газрыг сонгон , үндэстний соёлын чухал чухал өвийг хамгаалах гүн гүнзгий утга учир жич түүний түүхийг судалж буй юм. Энэ нь Хятадын умард нутгийн соёлын генийн тайлал мөртөө тайлбар болох юм.
»»
Экспогийн эргэн тойронд-6 15:30
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-3 15:23
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд тарваган тахлаар хүн өвчилжээ 15:23 Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол
Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол
»»
Экспогийн эргэн тойронд-1 15:17
Дөрвөн улсын ”хөөрхнүүд” Хөххотод уулзалдлаа 15:10
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-1 15:04
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-2 14:56
Чөлөөлөх дайны ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол олголоо 14:53 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий II дайн өндөрлөсний түүхт 80 жилийн ойтой холбогдуулан төрийн дээд
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий II дайн өндөрлөсний түүхт 80 жилийн ойтой холбогдуулан төрийн дээд
»»
Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна 14:06 Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор
»»
Сонордуулга 11:34 УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар,
УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар,
»»
Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна 11:23 “…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар
“…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар
»»
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 10:27 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
»»
Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ 09:18 Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
»»
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
»»
ЕБС-ийн зургаан хүүхдийн элэг, ходоод хэсэгт нь хутгалсан гэх мэдээлэл худал гэв 09:08 Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн
Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн
»»
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
»»
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
»»
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
»»
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
»»
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
»»
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
»»
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
»»
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
»»
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
»»
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
»»
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
»»
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
»»
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
»»
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
»»
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
»»
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
»»
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
»»
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
»»
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
»»
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
»»
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
»»
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
»»
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ 09:57 Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
»»
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
»»
Путин: Украин тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн хүчээр дайныг дуусгана 09:37 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс
»»
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
»»
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
»»
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
»»
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
»»
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
»»
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
»»
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
»»
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
»»
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
»»
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
»»
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
»»
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
»»
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
»»
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
»»
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
»»
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
»»
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
»»
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
»»
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57