Вьетнам засвар
2013-04-09Вьетнам машин засварын газрыг сайтар мэдэх болсон би тэдний эх орон руу аялахдаа сэтгэл догдолсон билээ.  Байн байн машинаа мөргөлдүүлдэг муухан жолооч миний хамгийн сайн мэддэг газар бол Вьетнам засвар. Энэ улс руу зорих болсон шалтгаан маань үүнтэй ч холбоотой байж магадгүй л юм. Ханой хотод буунгуут хамгийн эхний санамж шууд шоконд оруулчихав. “Замын хөдөлгөөний дүрэм зөвхөн цаасан дээр л бий ”. За энэ ч яахав, манайд ч бараг тийм гэж бодож дуусаагүй байтал араас нь “Зам хөндлөн гарахдаа гүнзгий амьсгаа аваад чигээрээ харсан чигтээ тайван зуугуухан алхана шүү... Цочиж, гүйж, гар хөлөө савчиж орилж болохгүй. Гэнэт зогсож бас болохгүй. Учир нь Ханой хот зургаан сая хүнтэй дөрвөн сая мотоциклотой” гэв ээ... За ингээд л зам хөндлөн гарна гэдэг гэдэг эр зоригийн асуудал гэдэг нь тодорхой болов. Манай улс хоёр сая 600 мянган хүн амтай, гурван сая 600 мянган гар утастай гэдэг шиг зургаан сая хүн, дөрвөн сая мотоцикль гэж амандаа үглэнгээ хотын гудамжийг сонирхож явлаа. Харанхуй хот. Хаяа нэг машин, мотоцикльтой хүн сүнхийнэ. Гэрэлтүүлэг гэж байхгүйтэй адил. Байшин барилгууд нь 40 тоннын чингэлэг дээр дээрээс нь өрөөд тавьчихсан юм шиг гонзгой хэлбэртэй. Энэ улсад байшинг өргөнөөр биш уртаар хэмждэг аятай. Энэ тухай хөтчөөсөө асуувал газар гэдэг юм асар үнэтэй учраас Засгаас ийнхүү 40 тоннын чингэлэг шиг газар л оноосон аж. Ханойд нэг метр кв газар 20 мянган америк доллар хүрчээ. Вьетнам улс 85 сая хүн амтай учраас дэлхийд хүн амын тоогоороо 10-р байрт ордог гэнэ. Айл бүр хоёр хүүхэдтэй л байх ёстой. Гэхдээ яахав баячууд нь гурав дахь хүүхдээ гаргамаар байгаа бол нэг удаа 250 ам.доллар төлөөд төрүүлж болно гэж байна. Ингээд бодохоор хүүхэд хямдхан ч юм шиг. Гэхдээ энэ улсад нэг ам.доллар 20 мянга 500 вьетнам донгтой тэнцдэг гээд бодоод үзвэл бас үнэтэй ч юм шиг. Цалингийнх нь дундаж 250 ам.доллартай ч тэнцэнэ. Нэг сарынхаа цалингаар нэг хүүхэд төрүүлж болно гэсэн үг. За Вьетнам бол социалист улс. Онгоцны буудлаас буунгуут л энэ тэндгүй хатгасан шар таван хошуутай улаан туг, эцэг Хо Ши Мины зурагт самбарууд. Гэвч тэдэнтэй зэрэгцээд дэлхийн брэндүүдийн реклам ярайх нь бас л сонин. Энэ улс төвлөрсөн төлөвлөгөөт биш нээлттэй эдийн засгийн бодлоготой аж. Гадаадын хөрөнгө оруулалт болон аялал жуулчлалд найр тавьдаг гэж байна. Гэхдээ бас хүнд сурталтай. Нисэх онгоцны буудал дээр саатуулагдах болсон шалтгаан маань визний ангилал зөрсөнийх. Гэхдээ тэдний улсаас манай улсад суугаа Элчин сайд гуай л намайг “Аялна шүү” гэсээр байхад “албан виз” дарчихаж. Үүнийг нь хил дээрх ажилчид нь сонор соргогоор илрүүлж саатуулав. Бүр “Корейн айр”-ын төлөөлөгчийг дуудаж авчраад “Энэ хүнээ буцаагаад аваад яв. Манай улс оруулахгүй” гэдэг байгаа. Тэдний онгоцонд дайгдсанаас биш ямар тэр улсын иргэн ч биш. Монголын Элчин сайдын яам руугаа залгасан боловч тэд маань нам унтаад утсаа авдаггүй. Харин вьетнам нөхөртэй нэгэн монгол бүсгүй тус болж хил нэвтрүүлэв. Тэр ингэж ярьсан юм. “Энэ улсад юм бүтээх уг нь амархан. Бүх юмыг зохицож болдог. Хууль дүрэм байвч тэр болгон хэрэгжээд байдаггүй. Зохицьё оо гээд л байх хэрэгтэй. Ер нь вьетнам хүнтэй бүү марга. Халуун цустай, цөс ихтэй хүмүүс. Юу ч болсон “зохицьё оо” гээд байгаарай” гэв. Онгоцны буудал дээр саатуулагдаж нэлээд ядарч ирсэн болохоор буудалдаа ороод нам унтжээ. Харин өглөө босоод буудлаасаа ганцхан алхаад л шууд дотор муухайрч даралт ихсэх нь тэр... Ээ бурхан минь, ийм замын хөдөлгөөн бас байдаг аа. Хөл гишгэх зайгүй шигүү давхилдах мотоцикльтой хүмүүс. Сүн...сүн... Хаа нэг машин. Гэрлэн дохио, явган хүний гарц уг нь байна. Тэрийг харин бүгд мартжээ. Энэтхэгт машиныхаа хоёр толийг эвхчихээд давхиж байхыг би харсан л юм. Гэвч Вьетнам арай дэндэнээ. Тэр олон мотоцикльтой хүмүүсийн дундуур сүрлэн шовгор малгайтай, дамнуурга үүрсэн явган хүмүүс бас юу ч вэ дээ. Яг үнэнийг хэлэхэд би Вьетнамд зам хөндлөн гарч огт чадаагүй. Дүйрсэн тэнэг л биш бол тэр аймар хөдөлгөөн дундуур гүнзгий амьсгаа аваад чигээрээ аажуухан алхана гэж үү. Үгүй мэнд харих минь. Нүдний өмнөх зураглал гэвэл Азийн нийтлэг төрх. Гудамжиндаа идээ будаа, загас, дунгаа зарна. Хоолоо хийнэ. Явган сандал тавьж байгаад ууж иднэ. Ямар манайх шиг шороо тоос босно гэх биш. Ханой хотоос 150 км яваад үзэсгэлэнт Халонг буланд очлоо. Тэнгисийн уснаас ургачихаа юу гэмээр 3000 гаруй хадан хясаа сүндэрлэх нь үгээр хэлэхийн аргагүй гайхамшигтай. Хэрэв та энэ улсад ирчихээд Халонг орж үзээгүй л бол Вьетнамыг үзээгүйд тооцож болно. Тэнгис нойрмоглон дүнсийж, нойтон манан хаваад эгц огцом хадан хясаанууд хаа сайгүй дүнхийх нь далай тэнгисгүй мань мэтэд диваажин л мэт байв. Энгэртээ том гэгчийн шар таван хошуутай час улаан футболк, цэрэг ногоон малгай худалдаж авч өмсөөд усан онгоцон дээр гараад хэвтчихэв. Ингээд гурав хоног өнөөх 3000 гаруй хадыг сүлжиж манан хавсан тэнгисээр далбилзан хөвлөө. Усан онгоцоор хөвж явахад бороо орохоор цээжин дотор хөвөн норгоод чихчихсэн юм шиг л хүнд оргино. Нэлийсэн усан дотор далбилзаж явахад дээрээс бороо шүршээд нүдний өмнүүр манан хөшиглөөд байхаар дагаад уйлмаар ч юм шиг... Хуурай уур амьсгалтай, дураар задгай салхитай тал нутгийн хүн болохоор нойтон нойрмог тэнгист олон хонож үнэхээр чадсангүй. Гурав хоноод л “байя аа, больё оо” болсон доо. Харин энэ тэнгист хааш хаашаа 10 метр хүрэхтэй үгүйтэй завин дээр төрж өсөөд, тэндээ амьдрал нь дуусдаг “газар уснаа явагчдын” амьдрал үнэхээр сонирхолтой санагдлаа. Завин дээрээ байшин барьчихна. Тэнгисээс загасаа шүүрдээд идчихнэ. Илүү гарсаныг нь хот оруулаад зарна. Тэд будаа, цэвэр ус хоёрт л гол мөнгөө зарна. Усанд загас шиг, газарт хүн шиг л явна. Манайхаар бол малчид л гэсэн үг. Малаа маллаад хээр хөдөө амьдардаг шиг загасаа адгуулаад завин дээрээ хөвөөд. Хөрштэйгөө муудалцвал хөвөөд л явчихна. Зусландаа гармаар бол урд хадан хясааныхаа өвөрт сэлүүрдээд хүрчихнэ. Тэр бяцхан завин дээрээ бас нохой тэжээнэ. Тахиа, галуу бас бий... Хүүхэд багачуул нь дөнгөж мөлхөх үедээ завин гэрээсээ тэнгист унах нь элбэг гэсэн. Амьдралын эрхээр тэгээд л сэлээд сурчихдаг бололтой. Харин тэндээс хэд нь тэнгист энддэг бол гэхэд толгой сэгсэрч байна билээ. Худлаа л даа, нууж байгаа юм... Уг нь энэ тэнгисийг Өмнөд Хятадын тэнгис гэж дэлхий нийт нэрлэх авч нутгийнхан Вьетнамын тэнгис гэх. Вьетнам мөнгөн тэмдэгтийг донг гэх авч тэд вьетнам доллар гэнэ. Ихээ амбицтай. “Бид АНУ, Франц, Хятадыг ялсан улс шүү” гэж ирээд л цээжээ дэлдэнэ. Эд 1000 жил Хятадын дарангуйлалд байсан. Хятадаас мултарангуутаа Францын эрхшээлд орсон. Тэмцэж, тэмцэж францчуудыг хөөж явуулангуутаа дотроо хоёр хуваагдаад нэг нь АНУ-тай хүч хавсарч хоорондоо байлдсан. Гэвч 16 жил үргэлжилсэн алдарт дайнд 1975 онд коммунист вьетнамчууд АНУ-ыг гарын үсэг зуруулж, хоёр Вьетнам нэгдэж чадсанаар “Бид Америкийг дайнд ялсан” хэмээн бардамнах эрхийг хүн төрөлхтний өмнө олж авсан юм. Яая гэхэв үнэн юм чинь, онгир онгир Вьетнам... Вьетнамчууд харахад жижигхэн турь муутай ч нэлээн шөрмөслөг, ямаан омогтой болов уу. Ядуу даржин амьдрал, олон жилийн дайн тэднийг даруухан, дуулгавартай болгосон гэж бодвол эндүүрэл. Угийн дайнч, дарлагдахыг тэвчишгүй халуун цус судсаар нь буцалсаар байхад тэд яаж номой дорой байхав дээ. Харцанд нуугдах омог бардам оч, жаахан халахаараа гаргаж буй авир энэ тэрээс нь ажиглахад тэд яавч номой дорой биш юм. Манай улсыг социалист нийгэмд аж төрж байхад хуучнаар Зөвлөлтөд вьетнамчуудтай хамт сурч байсан нэгэн монгол ийн ярьсан юм. “Вьетнам оюутан бүхэн нутаг буцахдаа хөнгөн цагаан төмпөн, данх, ган халбага сэрээ энэ тэр аваад явна. Улсаас нь авчир гэж үүрэг болгодог гэсэн. Гааль дээр гарах гээд овоорч байхад төлгүүд нөгөө төмпөн саваа чирээд хангир жингэр. Өөрсдөө бас дутахгүй түн, тан гэж ярьдагийг хэлэх үү. “Наад новшоо хаяаад яваач ээ” гээд загнахад “Эх оронд минь хэцүү байгаа ш дээ” гээд нүдэнд нь нулимс цийлэгнээд нөгөө төмпөнгүүдээ зуураад байдаг улс даа...” гэж билээ. Тэгэхээр тэд яггүй эх оронч байж таарна даа. Хүн хулхидах, хуурах нь яг л хятад, энэтхэг, арабууд шиг. Нэг үнэ хэлж тохирчихоод мөнгөө төлөх үед 3-4 дахин нэмчихсэн байх нь энгийн үзэгдэл. Такси хүн тэрэг нь жуулчдыг хулхидаад бүүр гаршчихсан. Тэгсэн атлаа л энэ улсад ирэх жуулчдын тоо огцом өссөөр байгаа юм билээ. Тэд авдаг цалин бага амьдрал дорой болоод тэр үү ажилсаг ард түмэн. Гэхдээ ялгаа байна аа. Манайхан ч ядруу байгаа. Гэхдээ монгол хүн ноён зан гаргаад ажил хийхгүй. Харин тэд хийнэ. Адилхан ч омог бардам халуун цустай улс уг нь. “Аливаа улсын соёл иргэншил ард түмнийхээ оршуулга, хуримын зан үйлээс харагддаг юм шүү” гэж нэгэн өвгөн профессорын үг намайг хаана ч явсан оршуулга, хурим эргүүлдэг болгочихсон юм. Эндэхийн оршуулга нь хуримаасаа сонин. Талийгаачаа оршуулаад хэсэг хугацааны дараа дахин гаргаж ирээд чандарладаг. Ямар хугацааны дараа гаргаж ирэхийг лам мэддэг. Манайхаар бол алтан хайрцагийг нь нээж мэднэ гэсэн үг. Харин тэр хэцүү дахин “оршуулалт”-ыг айлын том хүү гардан хийж гүйцэтгэх ёстой. Нэг гайхалтай зүйл нь талийгаачаа цагаан будааныхаа талбайд оршуулдаг. Учир нь газар маш үнэтэй тул нас барсан хүнээ гэр бүлийн эзэмшлийн цагаан будааны талбайд л нутаглуулчихна. Газар үнэтэй гэх атлаа пилтагаар бүрсэн томоос том бунхан босгох нь бас хачирхалтай. Тэд хоёрхон хүүхэдтэй болох эрхтэй тул дандаа хүү төрүүлэхийг эрмэлздэг болохоор хүн амын дийлэнх нь эрэгтэйчүүд болжээ. Гурван эрэгтэй тутамд нэг эмэгтэй оногддог байна. Тиймээс бэр гуйх ёслол нь сүртэй болдог. Уртаас урт мотоцикльтой цуваа хөвөрч хүн бүр бэлэг өгнө. Харин нөгөө гуйлгаж байгаа тал бэрээ өгөхгүй ч байж болдог. Тиймээс эмэгтэйчүүдийн эрхт ёс аажмаар энэ улсыг идэж буй. Нэр дээрээ эрчүүд гэх боловч нидэр дээрээ эмэгтэйчүүд бүхнийг шийддэг. Хүн амын дундаж наслалт нь 70. Буурай орон гэхэд энэ бол өндөр тоо. Байгаль орчноо овоо ахиухан сүйтгэж, утаа униар ихтэй тул хорт хавдар, уушгины өвчин ихсэх хандлагатай болжээ. Нийт ард иргэд нь ядуу амьдрах боловч эдийн засаг нь бас гайхалтай өсч яваа улс гэнэ. Цаасан дээрх тоон өсөлтүүд амьдралд харагддаггүй манайхтай нэн төстэй. Гэхдээ тэд манай улсыг бодвол давхар болон хурдны замтай. Хөл гишгэх зайгүй ширэлдэн давхилдаж буй мотоцикль, Уаз-469, унадаг дугуйнуудын дундуур цагаа тулбал бас ламборжин давхихыг харлаа. Өө... энэ л баялгийн хуваарилалтын толь шүү дээ. Гэхдээ Хо Ши Мин хот орвол өөр дүр зураг угтдаг гэх. Ханой бол эртний хот учраас жаахан онцгүй гэж байна билээ. Тийм л байх. Далайн эргийн бяцхан суурин болон Катвэ хотод нэг сүртэй баяр болж байхтай таарсан. 1973 онд Хо Ши Мин эл хотод ирээд явсаны 30 жилийн ой тохиож байх нь тэр. Хотынхоо төв талбайд концерт тоглоод дараа нь баарандаа бут авч байсан. Босч зогсож байгаад “Хо Ши Мин мандтугай.... Хо Ши Мин мандтугай...” гэж хашгиралдаад уугаад л... Усыг нь уувал ёсыг нь дага гэсэн үгтэй юм... яаж зүгээр байхав. Тэгээд ч нутгийн заншлыг хүндэтгэх ёстой. “Хо Ши Мин мандтугай”... Нутаг буцах гээд онгоцны буудал руу ороод гайхаш тасарлаа. Ялаа шавчихсан юм аятай дүүрэн хүн. Хүн байгаа болохоор хөлс, шивэрний үнэр... Ачаа тээш өгдөг зааланд айр кондишн байхгүй. “Юугаа хийгээд ийм олон вьетнам энд цугладаг билээ” гэтэл угаасаа л ийм байдаг гэнэ. Хүн бүхэн байнга шахам гадаад яваад байдаггүй тул нэг хүнээ ах дүү хамаатан саднаараа ирж гаргаж өгдөг гэнэ. Гараа даллаад л орилолдоод байх... Түн тан, тан ян, няг нан гэсэн чихэнд ядаргаатай хэлээр дүнгэнэтэл орилолдоно гээд төсөөл дөө. Ингэж яваад монголчуудтайгаа адилхан хэдэн залуутай нэг онгоцоор Сөүл зорьсон нь ихээхэн юм бодогдуулав. Харваас хөдөөний баймаар сайран хөлтэй, хувцас хунар муутай, ядруу дорой авч хүүхдээрээ шахуу 10 гаруй залуу ачаа тээшээ хажууд өгч таарав. Анх удаа онгоцоор нисэх гэж байгаа нь илт. Сандарсан бүлтгэнэсэн харц... Байн байн хөлсөө арчиж тээшээ өгөхдөө мунгинана. Эгээтэй л хормой хормойноосоо зуурахгүй. Тэгсэн атлаа бас зургаа авахуулахаа мартахгүй. Аль нэг улсад очиж ажил хийх гэж яваа нь харваас илт. Яг л манайхан шүд амаа хүртэл үзүүлж малиндуулаад өмнөд Солонгост ажиллах хүч болон худалдагддаг шиг. Хөдөөнөөс орж ирээд л усанд ч орж амжилгүй Сөүл нисдэг ш дээ. “Улаанбаатар Сөүлээс гоё уу” гэж Сөүлд найман жил амьдарч хараар ажилласан монгол залуу надаас асуусан л юм. Хөвсгөлөөс ирээд л өглөө нь Сөүл нисчихсэн гэж байгаа... Хүний нутагт очоод амьтан хүн царайчилж, ар өврөөр нь гүйж хэдэн төгрөг олоод гэр рүүгээ явуулдаг. Зарим нь тэндээ амиа үрдэг. Арай дөнгүүрийнх нь гэр бүл салж, үр хүүхэд нь өнчирдөг. Хамаг байгаагаа зарж үрж ломбарданд тавиад хүний нутагт очиж боол болдог манайхантай адилхан юм вьетнамчууд. Тэдний хувьд Монголд очихын мөрөөдөл. Гэвч Монголын виз тийм амархан гарахгүй. Бөөн шат дамжлага, бичиг сачиг. Манайханд өмнөд Солонгос, АНУ-ын виз яаж олддог билээ тэдэнд манай виз яг л тийм хэцүү. Хэрэв Монголын виз гарчихвал тэр айлын амьдрал илт сайжирна. Манай улсад ирээд хийдэг ажил нь Вьетнам засварын газар. Тэд бүгд машин засвараар тэгтлээ мэргэжсэн хүмүүс үү гэвэл үгүй. Завь, мотоцикль, сүрлэн дээвэртэй байшингаа засч гаршсан л хөдөөний хүмүүс Улаанбаатарт ирээд алтан гартай засварчин болчихож байна. Тийм л хүмүүст үнэтэй цайтай машинаа аваачиж өгөөд засуулдаг юм байна шүү дээ, бид. Харин би Вьетнамд “Вьетнам засварын газар” хайгаад олоогүй шүү. Л.Мөнхбаясгалан  |
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Баярын өдрүүдээр ажиллах зах, худалдааны төвийн хуваарь 11:03 Үндэсний их баяр наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
|
Үндэсний их баяр наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Үндэсний их баяр наадамд зодоглохоор бүртгүүлсэн БӨХЧҮҮДИЙН ЖАГСААЛТ 09:59 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, »»
|
|
Б.Түвшинтөгс: Амиа хорлосон багшийн цалинг хуурамч дипломтой эсэхээс үл хамааран ажил үүргээ гүйцэтгэснийг нь үнэлж олгосон 09:49 Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж,
|
Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж, »»
|
|
Юн Сук Ёл баривчлагдсан тул сонсголд оролцож чадсангүй 09:48 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө
|
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө »»
|
|
Хятадад литийн том орд илэрчээ 09:19 БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 9 /KAZINFORM/. Хятадад хамгийн томоохонд тооцогдох литийн хүдрийн ордыг
|
БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 9 /KAZINFORM/. Хятадад хамгийн томоохонд тооцогдох литийн хүдрийн ордыг »»
|
|
Баяр наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ 15:06 2025 оны долоодугаар сарын 7-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
|
2025 оны долоодугаар сарын 7-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв »»
|
|
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунанг “Хүний эрхийн төлөө онцлох хүн”-ээр тодрууллаа 15:04 “People” сэтгүүлээс эх орон, ард түмэндээ онцгой гавьяа байгуулж, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан хувь хүн,
|
“People” сэтгүүлээс эх орон, ард түмэндээ онцгой гавьяа байгуулж, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан хувь хүн, »»
|
|
"Астана-2025" дэлхийн цомоос Г.Лундаа мөнгө, О.Бямба-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ 12:48 Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар
|
Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар »»
|
|
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 12:18 "Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт
|
"Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт »»
|
|
Хоолны жор: Зөөлөн, шүүслэг шорлог хийх арга 11:59 Амралт, аялалд явах гээд шорлогны махаа яаж амтлахаа шийдээгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй. Зөөлөн, шүүслэг
|
Амралт, аялалд явах гээд шорлогны махаа яаж амтлахаа шийдээгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй. Зөөлөн, шүүслэг »»
|
|
Наадмын нээлтийг давтан тоглоно, тасалбарын үнэ ₮80,000 11:08 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
Палестин улс байгуулахыг Израил улс зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ 11:00 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус »»
|
|
Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван хүүхэд эх барьж авчээ 19:34 "Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж авсан" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
|
"Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж авсан" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв. »»
|
|
Машин хулгайлсан өсвөр насны хүүхдүүд бусдыг ХУТГАЛЖ гэмтээжээ 18:56 Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй,
|
Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй, »»
|
|
"Дээлтэй Монгол-2025" наадмын үеэр замын хөдөлгөөн түр хязгаарлана 18:49 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, »»
|
|
Баяр наадмаар зарим агаарын бүсэд зөвшөөрөлгүй дрон нисгэхийг хориглов 18:38 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын »»
|
|
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 18:22 Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа
|
Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа »»
|
|
"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусчээ 17:36 "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусч, нийслэлийн прокурорын байгууллагаас анхан
|
"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусч, нийслэлийн прокурорын байгууллагаас анхан »»
|
|
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 16:38 Tулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Tулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
Сэлэнгэ аймгаас оргосон оргодлыг баривчилжээ 15:43 Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Оргодол этгээд “Т”нь Сэлэнгэ аймгийн
|
Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Оргодол этгээд “Т”нь Сэлэнгэ аймгийн »»
|
|
Хойд дүр тодруулах нь 14-р Далай ламын дураараа шийддэг асуудал биш гэв 14:16 14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ.
|
14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ. »»
|
|
Хүүхдийг морин дээр бэхэлж мордуулан амийг нь хохироосон гэх хэргийг Дээд шүүх шийдэв 14:11 Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Я.Ц-д холбогдох хэргийг шүүгдэгчийн
|
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Я.Ц-д холбогдох хэргийг шүүгдэгчийн »»
|
|
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 13:37 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн »»
|
|
Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 13:25 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан »»
|
|
“Шөвгөрсөн бөхчүүд шинжилгээнд хамрагдаагүй бол цол олгохгүй” 10:47 Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 21 аймаг, алслагдсан гурван дүүргийн хэмжээнд допингийн эсрэг
|
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 21 аймаг, алслагдсан гурван дүүргийн хэмжээнд допингийн эсрэг »»
|
|
"PLAYTIME 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 10:42 "Playtime 2025" арга хэмжээний үеэр металл илрүүлэгч ашиглан нийт 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгсэл хураан авчээ.
|
"Playtime 2025" арга хэмжээний үеэр металл илрүүлэгч ашиглан нийт 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгсэл хураан авчээ. »»
|
|
BTS хамтлаг 2026 онд шинэ цомог гаргаж, дэлхийн аялан тоглолт хийнэ 10:33 Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг “Weverse” платформ дээр шууд дамжуулалт хийх үеэрээ ирэх жил эргэн эрэлтээ
|
Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг “Weverse” платформ дээр шууд дамжуулалт хийх үеэрээ ирэх жил эргэн эрэлтээ »»
|
|
Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна 16:30 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819,
|
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, »»
|
|
Өсвөр насны хүүхдүүд гудамжинд танхайрсан үйлдлийг шалгаж байгаа 16:02 Зайсангийн Оргил худалдааны төв орчимд 12-16 насны согтуу хүүхдүүд танхайрсан зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
Зайсангийн Оргил худалдааны төв орчимд 12-16 насны согтуу хүүхдүүд танхайрсан зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 14:19 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
“Хүннү Эйр” Улаанбаатар–Эрээн чиглэлийн нислэгийг 7-р сарын 10-ноос өдөр бүр эхлүүлнэ 00:09 2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ.
|
2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ. »»
|
|
ЦЕГ: Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид PLAYTIME болж буй тухайн газар ажиллаж байгаа 15:37 Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног
|
Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ 15:32 2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө
|
2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө »»
|
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа 15:08 Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо »»
|
|
ХӨСҮТ: 10-14 насны 4591 хүүхэд улаанбурханаар өвджээ 14:20 Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан
|
Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан »»
|
|
И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн анхны тамирчин болов 14:11 Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар
|
Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар »»
|
|
Бусдыг хутгалсан гэх этгээдүүдийг хяналтын камерын тусламжтай олж тогтоон мөрдөн шалгаж байна 10:34 Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
|
Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн. »»
|
|
Ээлжийн амралтын мөнгөө дутуу авбал маргаан таслах комиссоор шийдүүлэх боломжтой 10:32 –Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын
|
–Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын »»
|
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраалаа 10:07 Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41 »»
|
|
Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо 10:01 “Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ.
|
“Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ. »»
|
|
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 09:53 Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.
|
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. »»
|
|
Хятадын эрдэмтэд хүчирхэг шинэ оптик тооцоолох чип бүтээжээ 17:48 Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ.
|
Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ. »»
|
|
Ливерпулийн довтлогч Диого Жота 28 насандаа таалал төгслөө 17:44 Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо.
|
Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо. »»
|
|
Өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ 17:36 Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.
|
Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. »»
|
|
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 16:07 2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна.
|
2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна. »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик 14:58 ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2023 оны 06-р сард ӨМӨЗО-нд дөрөв дэх удаа ажиллаж, Өвөр Монголын ажлыг удирдан чиглүүлэв. Ши Жиньпин дарга:
- Бид ХКН-ын төв хорооноос ӨМӨЗО-нд авч буй стратегийн бодлогыг тууштай баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлэх ёстой. Чансаатай хөгжлийг ахиулах үндсэн зорилтод анхаарлаа хандуулан, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлж, хөгжил, аюулгүй байдалд адилхан ач холбогдол өгөх ёстой. Экологийг тэргүүнд тавих ногоон хөгжлийн чиг баримжааг баримталж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход идэвхтэй нэгдэж, үйлчилнэ. "Экологийн болон аюулгүйн халхавч", "Хоёр бааз", "Нэг гүүрэн гарц"-ын бүтээн байгуулалтад шинэ амжилт үзүүлж, Өвөр Монголд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг нээх ёстой гэж онцоллоо.
|
|
2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг” 14:55 2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна.
|
2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Counter strike-2 тоглоомын дэлхийн аваргын дэд байрт шалгарсан “THE MONGOLZ” багийн тамирчидтай уулзлаа 13:36 АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс
|
АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс »»
|
|
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ 13:27 Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг
|
Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг »»
|
|
|
Юн Сук Ёл баривчлагдсан тул сонсголд оролцож чадсангүй 09:48 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө
|
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө »»
|
|
Маск шинэ нам байгуулахаа зарлаж, Трамп түүнийг нь шүүмжлэв 14:47 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын холбоотон байсан Илон Маскийн улс төрийн шинэ нам байгуулах төлөвлөгөөг шүүмжиллээ.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын холбоотон байсан Илон Маскийн улс төрийн шинэ нам байгуулах төлөвлөгөөг шүүмжиллээ. »»
|
|
Трамп: Путин дайныг зогсоогоогүйд сэтгэл дундуур байна 12:02 Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан
|
Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан »»
|
|
Палестин улс байгуулахыг Израил улс зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ 11:00 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус »»
|
|
Хойд дүр тодруулах нь 14-р Далай ламын дураараа шийддэг асуудал биш гэв 14:16 14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ.
|
14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ. »»
|
|
Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 13:25 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан »»
|
|
И.Маск шинээр нам байгуулна 10:32 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6 /DW/. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Америкийн нам”
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6 /DW/. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Америкийн нам” »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
Д.Трамп: Израиль гал зогсооход шаардлагатай нөхцөлүүдийг хүлээж авлаа 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа утсаар ярихдаа Иран, Украины асуудлыг хэлэлцэв 08:59 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн,
|
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн, »»
|
|
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
|
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|